2011-06-121. АЮУШИЙН ГАНТУЛГА.
Энэ захирлын “АУМ” ХХК нь Өвөрхангайн Уянга суманд нийтдээ 1161 га талбайд 3 лиценз эзэмшдэг. Гурвуулаа алтны ордын уг лицензүүдийн хамгийн сүүлчийн хугацаа нь 2034 оны 3 дугаар сарын 19-нд дуусна. Энэ лицензүүдийг эзэмшдэгийнхээ төлбөрт тэрээр жилд 17421 доллар төлж байна.
2. БИЧЭЭРЭЙН ДАЛАЙ
Түүний “Монголчех металл” ХХК Төв аймгийн Баянцагаан суманд 359 га талбайд нийт 3 ашиглалтын лицензтэй. Жонш олборлодог энэ компани лицензүүдээ хуучнаар “Монгол шуудан” банкинд барьцаалсан. Хамгийн сүүлчийн хугацаа нь 2034 оны 10 сарын 21-нд дуусгавар болох энэ лицензүүдийнхээ төлбөрт тэр жилд 5391 доллар төлдөг.
3. Г.НАЦАГДОРЖ
Дуулиан тариад буй “МоЭнКо” компанийн захирал. Түүний нэр дээр дандаа нүүрсний 10 лиценз байдаг. Ховд аймгийн Дарви, Үенч сумдад орд бүхий энэ талбай нь нийтдээ 2728 га-г эзэлдэг ба хамгийн сүүлчийн лиценз дуусах хугацаа нь 2039 оны 11 сарын 23. Эднийх лицензийн төлбөрт жилдээ 13640 доллар төлөх ёстой.
4. БАТТУЛГЫН БАТНЯМ
Бүгд алтны 4 ширхэг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй эдний “Хэнсүл” ХХК нь Өмнөговийн Цогт-Овоо суманд 1228 га газарт олборлолт хийж байна. Тэр 2036 оны 4 сарын 7 хүртэл жилд 18428 доллар ойролцоогоор төлнө.
5. АУКЕТАЙН МАРАТ
Баян-Өлгийн Ногооннуур, Цэнгэл суманд нийтдээ 1026 га газартай түүний “Кайнар вольфрам” ХХК нь ашиглалтын 3 ширхэг тусгай зөвшөөрөлтэй бөгөөд 2 нь гянтболдынх, нэг нь вольфрамынх юм. 2036 оны 7 сарын 17-нд хамгийн сүүлчийн лицензийнх нь хугацаа дуусах энэ компани жилдээ 15400 долларыг лиценз ашигласны төлбөрт төлж байна.
6. ТОГООГИЙН ДАРАМДОРЖ
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт 528 га газарт 3 ширхэг алтны ашиглалтын лицензтэй
түүний “Ди Зэт энд Ай” ХХК нь 2035 оны 12 сарын 29 хүртэл олборлолт хийнэ. Үүнийхээ төлбөрт жилдээ 7923 доллар төлж байгаа.
7. П.БАТЧУЛУУН
Түүний “Зуунмод уул” ХХЗ нь Сэлэнгийн Мандал суманд 5 лиценз эзэмшдэг ба энэ нь 3007 га юм. Бүгдээрээ алтны ордын энэ лицензүүдийн хамгийн сүүлчийнх нь дуусах хугацаа 2040 оны 7 дугаар сарын 1-ний өдөр. Үүнийхээ төлбөрт тэр энэ жил 45112 доллар төлнө.
8. ДАШЗЭВЭГИЙН УРАНБИЛЭГ
Говь-Алтай аймгийн Чандмань, Баянхонгорын Шинэжинст сумдын нутагт нийтдээ 973 га талбай бүхий 4 ширхэг ашиглалтын лиценз нь бүгд нүүрсний ордынх. Түүний “Нобикоул энд энержи” ХК-ний хамгийн сүүлчийн лицензийн хугацаа 2037 оны 9 сарын 21-нд дуусна. Тэрээр жилд 4867 доллар төлж байна.
9. БАДАРЧИЙН ГАНБАТ
Ашиглалтын лиценз эзэмшигчдээс хамгийн их сонирхол татаж буй этгээдүүдийн нэг. Яагаад гэвэл түүний эзэмшдэг 4 лиценз дөрвүүлээ өөр өөр газарт, өөр өөр компанийн нэр дээр байдаг. Тэрээр энэ бүхнийхээ жилийн төлбөрт нийтдээ хоёр зуугаад сая төгрөг төлдөг гэхээр яавч ядуу хүн биш байгаа биз. Тухайлбал, түүний “Баянайраг эксплорэйшн” ХК нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт 6100 га талбайд алтны лиценз эзэмшиж жилдээ 91504 доллар төлж байна. Энэ лицензийн хугацаа нь 2038 оны 3 сарын 24-нд дуусна. Хоёр дахь нь Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогт-Овоо сумын нутагт 2036 га талбайд полиметаллын ордтой “Кью Жи Экс Монгол” ХХК нь юм. 2040 оны 7 сарын 23-нд хугацаа нь дуусах энэ лицензийн төлбөрт эднийх жилд 30549 доллар зарлагадаж байна. Гурав дахь нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт 245 га талбайд молибден, вольфрам олборлогч “Элстсайр эксплорэйшн” ХХК бөгөөд эдний лицензийн хугацаа 2038 оны 2 сарын 15-нд дуусна. Үүний төлбөрт жилд 3680 доллар төлдөг. Сүүлчийнх нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт 4481 га газарт нүүрсний орд эзэмшдэг “Хангад эксплорэйшн” ХХК юм. Энэ компанийн лиценз 2038 оны 12 сарын 1-нд дуусах ба жилд 22409 доллар төлөх юм байна.
10. ЗУНДУЙ-ЁНДОНГИЙН ОРГИЛМАА
Баянхонгорын Бөмбөгөр, Бууцагаан сумдын нутагт нийтдээ 1527 га газарт дандаа алтны ордын 6 ширхэг лицензтэй. Түүний “Одод гоулд” ХХК эдгээр лицензийн төлбөрт жилд 22918 доллар төлдөг ба 2037 оны 4 сарын 18-нд сүүлчийнх нь лицензийн хугацаа дуусна. Энэ алтны ордын 2 нь Худалдаа Хөгжлийн Банкны барьцаанд байдаг.
11. Р.МИЖИДДОРЖ
Дархан-Уул аймгийн Хонгор сум, Улаанбаатарын Сонгинохайрхан дүүрэгт барилгын материал, алтны ашиглалтын нийтдээ 3 лиценз эзэмшдэг түүний “Барилга орд” ХХК-ийн мэдэлд 150 га газар байдаг. 2027 оны 12 сарын 13-нд сүүлчийн хугацаа нв дуусах лицензүүдийнхээ төлбөрт тэрээр жилд 1723 доллар төлдөг. Барилгын материалын лиценз нь Улаанбаатар хотын банкны барьцаанд бий.
12. ДОРЖСҮРЭНГИЙН ТҮМЭНДЭМБЭРЭЛ
Түүний “Аварга тосон хэнтий” ХХК нь Төв аймгийн Заамар сумын нутагт нийт 254 га талбайд 3 ширхэг алтны лицензтэй. 2035 оны 10 сарын 7-нд сүүлчийн лицензийнх нь хугацаа дуусах ба жилд 3810 доллар төлнө.
13. ЦАГААНБАНДИЙН БАЯНЖАРГАЛ
Энэ хүн Сэлэнгийн Ерөө, Хүдэр, Баянгол сумдад 285 га газарт дандаа алтны 4 лицензтэй. Хамгийн сүүлчийнх нь хугацаа 2034 оны 10 сарын 7-нд дуусах ба жилдээ 4279 доллар төлж байна. Түүний “Бүүргэнт” ХХК-ний алтны нэг лиценз нь хуучнаар “Зоос” банкинд барьцаалагджээ.
14. ЦЭВЭЭНЖАВЫН МЯНГАНБАЯР
Дандаа “чимээгүй” баячуудын дунд явж буй “чимээтэй” баян нь энэ удаа “Монгол газар”-ын Мянганбаяр болж байх шиг байна. Тэрээр бүгдээрээ алтны ордын 10 лиценз эзэмшигч бөгөөд үүнийхээ 5-ыг нь “Хадгаламж” банкинд алдсаныг бүгд мэднэ. Олон-Овоотод нийтдээ 6 орд эзэмшдэг байгаад 5-ыг нь өрөндөө өгч өөртөө 82 га талбайтай ганц ордоо авч үлдсэн. Түүний “Олон овоот гоулд” ХХК нь Өмнөговийн Мандал-Овоод 2051 га талбайд лицензтэй. Сүүлчийн лицензийн хугацаа нь 2039 оны 7 сарын 20-нд дуусах ба жилийн төлбөр нь 30768 доллар болж байна. Нөгөө 4 лиценз нь “Монгол газар” ХХК-ний Архангайн Булган, Баянхонгорын Гурванбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг нийтдээ 1142 га талбай бүхий алтны орд. 2033 оны 2 сарын 13-нд сүүлчийн лицензийн хугацаа дуусах энэ 4 алтны орд дөрвүүлээ “Голдман Сагс Интернэшнл”-ийн барьцаанд оржээ.
15. ПҮРЭВХАЙДАВЫН МЭНДСАЙХАН
Түүний “Баянтэгш импэкс” ХХК нь Хэнтий аймгийн Дархан сумын нутагт нийт 87 га газарт 3 ширхэг жоншны ордын ашиглалтын лицензтэй. Хамгийн сүүлчийн лицензийн дуусах хугацаа 2036 оны 11 сарын 13 бөгөөд тэр жилд 1312 доллар төлнө.
16. МЯГМАРСҮРЭНГИЙН ТУНАМАЛДЭЭЖ
Тэрээр “Монкварц” ХХК-нийхаа нэр дээр болрын 2, барилгын материалын 1, нийтдээ 3 лиценз эзэмшиж жилд 2733 доллар төлж байна. Түүний ордууд Дорноговь аймгийн Сайхан дулаан болон Сэлэнгэ аймгийн Сайхан сумдын нутагт нийт 275 га газарт бий. Ашиглалтын сүүлчийн хугацаа нь 2035 оны 11 сарын 17-нд дуусна.
17. ЛХАМСҮРЭНГИЙН ДҮГЭРЖАВ
Нийт 6 лиценз гартаа оруулжээ. Төв аймгийн Баян сумын нутагт дандаа нүүрсний ордын 4 ширхэг лицензтэй. Нийт 1113 га газар эзэлдэг уг талбайн тусгай зөвшөөрлийн төлбөрт түүний “Төгрөгнуурын энержи” ХХК нь жилд 5567 доллар төлдөг. Эдний хамгийн сүүлд дуусах лиценз нь 2040 оны 1 сарын 22-нд юм. Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт 814 га газарт нүүрсний ордын 2 лицеэзтэй бөгөөд нэгийг нь “Чингис хаан” банкны барьцаанд тавьсан. 2039 оны 4 сарын 22-нд сүүлчийн хугацаа нь дуусах уг лицензийн төлбөрт 4072 доллар төлөх ёстой.
18. САНДАГИЙН ЭНХТАЙВАН
Нийт 5 ширхэг ашиглалтын лицензтэйгээс 2 нь Баянхонгорын Шинэжинст суманд, 2 нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Эрдэнэцагаан сумдад, 1 нь Өвөрхангайн Уянгад байдаг. Нийтдээ 2254 га талбай эзэлнэ. Үүний 1861 га талбайн 3 лицензийг түүний “Энгүй тал”
ХХК эзэмшдэг ба 2 нь алтны, 1 нь нүүрсний ордынх юм. 2038 оны 9 сарын 26-нд сүүлчийнх нь хугацаа дуусах эдгээр лицеэзийнхээ төлбөрт “Энгүй тал” ХХК жилд 14020 доллар төлнө. Мөн түүний “Билүүтмайнинг” ХХК нь гянтболдын ордынхоо төлбөрт 207 оны 12 сарын 5 хүртэл жил бүр 1197 доллар төлөх аж. Харин Өвөрхангайн Уянгад байдаг 314 га газар алтны ордынхоо төлбөрт жилд 4712 доллар төлөх ба энэ нь 2039 оны 5 сарын 18-нд дуусна.
19. ЧОЙЖИЛЖАВЫН ӨЛЗИЙБАЯР
Түүний “Эрхэс майнинг” ХХК Булган аймгийн Бүрэгхангай, Сэлэнгийн Орхон, Төв аймгийн Заамар, Дахна-Уул аймгийн Хонгор сумдад дан латны 3 ордтой. Нийт 677 га газрын төлбөрт жилд 10162 доллар төлдөг ба хугацаа нь 2039 оны 5 сарын 18-нд дуусна.
20. БЭРЭНБАРЕЛЫН МӨНХТӨР
Архангайн Түвшрүүлэх, Өлзийт, Булганы Орхонд нийт 1133 га газарт 5 ашиглалтын лицензтэй “Бэрэн групп” ХХК нь төмөр, базальт, хүдэр олборлодог. Ашиглалтын хугацаа нь хамгийн сүүлд 2036 оны 8 сарын 29-нд дуусах ба жилд 16996 доллар төлнө. Эдний 1 төмрийн орлын болон 1 хүдрийн лиценз нь “Хадгаламж”, “ХААН” банкны барьцаанд байгаа.
21. ДАШНЯМЫН СҮХГЭРЭЛ
Түүний “Зүрийн булан” ХХК давсны 1, алтны 2 нийтдээ 3 ширхэг ашиглалтын лицензтэй. Өмнөговь аймгийн Гурвантэс, Дархан-Уулын Хонгор, Сэлэнгийн Ерөөд байдаг түүний ордууд жилд 4115 доллар төлдөг ба хамгийн сүүлийн лицензийн хугацаа нь 2027 оны 5 сарын 5-нд дуусах юм. Нийт талбай нь 274 га.
22. ХАДБААСАНГИЙН БАТ-ЭРДЭНЭ
Дан алтны ордын 4 лицензтэй тэрээр Баянхонгорын Гурванбулаг, Сэлэнгийн Хүдэрт олборлолт хийдэг. Түүнийг “лтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэ гэхээр “чимээтэй баячууд”-ын нэг болчихно. “Хадгаламж” банкны Чимидцэрэнгийн 14 тэрбумын хэргээс улбаалж нэр нь “брэнд” болохоо шахсан. Эднийх алтны 904 га ордынхоо лицензийн төлбөрт жилд 13564 доллар улсад өгнө. Хамгийн сүүлчийн лиценз нь 2039 оны 2 сарын 24-нд дуусах ажээ.
23. ДАМБЫН ДОЛГОР
Алтны 3, жоншны 1 ордтой “Монгол анар трейд” ХХК нь бүх лицензээ “Капитал” банкны барьцаанд тавьсан. 2036 оны 9 сарын 4-нд сүүлчийн зөвшөөрлийн хугацаа нь дуусах ба жилд 7642 доллар төлдөг. Ордууд нь 509 га талбайтай, Дархан-Уул аймгийн Хонгор, Сэлэнгийн Ерөө, Хэнтийн Галшар сумдын нутагт бий.
24. ГАНБОЛДЫН ЧИНТӨМӨР
Баянхонгорын Гурванбулаг, Сэлэнгийн Ерөөд нийт 298 га газарт 3 ширхэг алтны ордтой. “Жи энд Юу Голд” ХХК-ний энэ лицензүүдийн хугацаа 2037 оны 10 дугаар сарын 10-нд дуусна. Жилд 4482 доллар төлдөг ба 2 лиценз нь “Анод”-ын барьцаанд аль хэдийнэ орчихсон байна.
25. ДАВААХҮҮГИЙН СЭРГЭЛЭН
Нийт 8 ашиглалтын лицензтэй энэ хатагтайг “Эрэл” гэдэг овгоор нь монголчууд андахгүй таньж буй бизээ. Б.Эрдэнэбат бүх лицензээ авгайнхаа нэр дээр төвлөрүүлсэн нь энэ бөгөөд нийт 620 га газарт алт, гөлтгөнө, барилгын материал, битум олборлож байна. Хамгийн сүүлчийн лицензийн хугацаа нь 2036 оны 11 сарын 6-нд дуусна. Жилд 4510 доллар төлдөг. “Эрэл” ХХК-ний ордууд Дорноговь аймгийн Даланжаргалан, Улаанбадрах, Цагаандэлгэр, Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор, Говьсүмбэр аймгийн Баянтал, Төв аймгийн Баянжаргалан, Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумдын нутагт бий.
26. ХҮҮЖИЙГИЙН ОЛОНБОЛД
Түүний “Уянган” ХХК нь бүгдээрээ алтны 3 лицензтэй. Төв аймгийн Заамар, Булганы Бүрэгхангай, Дашинчилэнд нийт 649 га талбай эзэлнэ. 2037 оны 10 сарын 3-нд хамгийн сүүлчийн лицензийн хугацаа нь дуусах ба жилд 9746 доллар төлж байна. Алтны 2 ширхэг лиценз нь “Монгол банк” болон хуучнаар “Зоос” банкны барьцаанд оржээ.
27. ХҮҮЖИЙГИЙН ОЛОНБАЯР
Сэлэнгийн Ерөө, Төв аймгийн Заамар сумдад нийтдээ 383 га газарт дан алтны 4 ширхэг ашиглалтын лицензтэй. “ХОТУ” ХХК-ний лицензүүдийн сүүлчийн хугацаа 2038 оны 9 сарын 6-нд дуусах ба жилд 5746 доллар улсад төлдөг.
28. РЭГЗЭНГИЙН БАТХИШИГ
Түүний “Эрдэс холдинг” ХХК нь Сэлэнгэ аймгийн Баянгол, Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор сумдын нутагт нийт 462 га газарт 5 ширхэг дан алтны ордын ашиглалтын лицензтэй. Хамгийн сүүлчийн лицензийн дуусах хугацаа 2040 оны 4 сарын 12 бөгөөд тэр жилд 6943 доллар төлнө. Нэг лиценз нь “Кредит” банкны, 2 нь “ХХБ”-нд барьцаалагдсан..
29. БААСАНЖАВЫН САМПИЛНОРОВ
Тэрээр “Эрдэс налайх” ХХК-нийхаа нэр дээр бүгд нүүрсний 3 лиценз эзэмшиж жилд 739 доллар төлж байна. Түүний ордууд Архангай аймгийн Ихтамир болон Улаанбаатарын Налайхын нутагт нийт 147 га газарт бий. Ашиглалтын сүүлчийн хугацаа нь 2037 оны 1 сарын 8-нд дуусна.
30. ЖАДАМБЫН ЦОГТ-ЭРДЭНЭ
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт дандаа алтны ордын 3 ширхэг лицензтэй. Нийт 294 га газар эзэлдэг уг талбайн тусгай зөвшөөрлийн төлбөрт түүний “Цэвдэг” ХХК нь жилд 4413 доллар төлдөг. Эдний хамгийн сүүлд дуусах лиценз нь 2038 оны 5 сарын 13-нд юм. 2-ыг нь “Капитал” банкны барьцаанд тавьсан.
31. ЛУВСАНЖАМБААГИЙН МӨНХТӨР
Нийт 3 ширхэг ашиглалтын лицензтэй, Дорнодын Баяндун суманд байдаг орд нь нийтдээ 195 га талбай эзэлнэ. Түүний “Тунамал шижир” ХХК эзэмшдэг ба 2 нь алтны, 1 нь жоншны ордынх юм. 2035 оны 1 сарын 5-нд сүүлчийнх нь хугацаа дуусах эдгээр лицеэзийнхээ төлбөрт “Тунамал шижир” ХХК жилд 2932 доллар төлнө.
32. ЦАГААНЫ БАТЖАРГАЛ
Түүний “Хос хас” ХХК Булган аймгийн Бүрэгхангай, Төв аймгийн Заамарт дан алтны 5 ордтой. Нийт 1311 га газрын төлбөрт жилд 19674 доллар төлдөг ба хугацаа нь 2034 оны 12 сарын 8-нд дуусна. Харин “Алтан гол эксплорэйшн” ХХК нь мөн сумдын нутагт 1253 га газарт 1 ширхэг ашиглалтын лицензтэй ба төлбөрт нь 18801 доллар өгдөг. Энэ лицензийн дуусах хугацаа нь мөн л 2034 оны 12 сарын 8 бөгөөд эндээс уншигчид нэг хүн лиценз авахдаа хоёр өөр компанийн нэрээр нэг зэрэг оруулаад хоёр лицензийг нэг дор авч чадсаныг харж буй биз ээ.
33. ЖАДАМБЫН ГАНБОЛД
Сэлэнгийн Баянгол, Дархан-Уулын Хонгор суманд нийт 259 га газарт 4 ашиглалтын лицензтэй “Хонгорын орд” ХХК нь алт, барилгын материал олборлодог. Ашиглалтын хугацаа нь хамгийн сүүлд 2033 оны 3 сарын 15-нд дуусах ба жилд 3124 доллар төлнө.
34. ДАШДОРЖИЙН ОЮУНБИЛЭГ
Түүний “Өрмөн уул” ХХК дан алтны 3 ширхэг ашиглалтын лицензтэй. Булганы Бүрэгхангай, Төв аймгийн Заамарт байдаг түүний ордууд жилд 3555 доллар төлдөг ба хамгийн сүүлийн лицензийн хугацаа нь 2035 оны 1 сарын 19-нд дуусах юм. Нийт талбай нь 237 га.
35. ШҮХЭРТИЙН ЛХАМСҮРЭН
4 алт, 1 барилгын материалын ордын 5 лицензтэй тэрээр Баянхонгорын Галуут, Төв аймгийн Заамар, Архустад олборлолт хийдэг. Эднийх 356 га ордынхоо лицензийн төлбөрт жилд 2210 доллар улсад өгнө. Хамгийн сүүлчийн лиценз нь 2036 оны 9 сарын 19-нд дуусах ажээ. Бүх лиценз нь “ХААН” банк болон хууянаар “Монгол шуудан” банкны барьцаанд орсон.
36. БЯМБААГИЙН НЯМТАЙШИР
Нүүрсний 12, Барилгын материалын 5, алтны 2, зэсийн 1 ордтой “Монголын алт МАК” ХХК нь бүх лицензээ “ХХБ”, “ХААН” банк, Европын сэргээн босголтын банкны барьцаанд тавьсан. 2040 оны 4 сарын 12-нд сүүлчийн зөвшөөрлийн хугацаа нь дуусах ба жилд 45715 доллар төлдөг. Ордууд нь 7572 га талбайтай, Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Дундговь, Дорнод аймгууд болон Улаанбаатарт бий.
37. КУЛТБАЙН БУТАЙ
Улаанбаатарын Налайхад нийт 50 га газарт 3 ширхэг нүүрсний ордтой. “Кенже” ХХК-ний энэ лицензүүдийн хугацаа 2036 оны 3 дугаар сарын 30-нд дуусна. Жилд 252 доллар төлдөг.
38. ХУРЦЫН ЭРДЭМБИЛЭГТ
Нийт 2 ашиглалтын лицензтэй бөгөөд хоёр өөр компанийн нэр дээр байдаг. Хоёулаа алтных. “Рич монгол” ХХК-нийх нь Дархан-Уулын Хонгорт байдаг 204 га газрынх нь лицензийн хугацаа 2033 оны 12 сарын 19-нд дуусна. Жилд 3066 доллар төлдөг. “Рич мөнх” ХХК-нийх нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байдаг 774 га газрынх нь лицензийн хугацаа 2036 оны 1 сарын 10-нд дуусна. Төлбөр нь жилийн 11620 доллар. Хоёулаа ХХБанкны барьцаанд орсон.
39. ДАРМААГИЙН СУРМААЖАВ
Түүний “Хартарвагатай” ХХК нь 2 алт, 4 нүүрсний 6 лицензтэй. Увс аймгийн Тариаланд
нийт 1308 га талбай эзэлнэ. 2036 оны 8 сарын 18-нд хамгийн сүүлчийн лицензийн хугацаа нь дуусах ба жилд 11406 доллар төлж байна. Нөгөө “Уурхай” ХХК нь нүүрсний 1 лицензтэй ба мөн л Увс аймгийн Тариалан суманд 400 га талбайтай. Энэ лицензийн хугацаа нь мөн адил 2036 оны 8 сарын 18-нд дуусна: Жилдээ 2001 доллар төлдөг..
40. ЧАНАРАВЫН БАТБАЯР
Баянхонгорын Галуутад нийтдээ 254 га газарт дан алтны 3 ширхэг ашиглалтын лицензтэй. “Хаан гарди” ХХК-ний лицензүүдийн сүүлчийн хугацаа 2037 оны 8 сарын 28-нд дуусах ба жилд 3821 доллар улсад төлдөг. Лицензүүдийнх нь 2 нь “Капитрон” банкны 1 нь хуучнаар “Зоос” банкны барьцаанд байгаа.
41. ЧҮЛТЭМИЙН ТУНГАЛАГ
Энэ захирлын “Хүдэр эрдэнэ” ХХК нь Төв аймгийн Сэргэлэн, Булганы Орхон суманд нийтдээ 579 га талбайд 3 лиценз эзэмшдэг. Нэг алт, 2 барилгын материалын ордын уг лицензүүдийн хамгийн сүүлчийн хугацаа нь 2031 оны 5 дугаар сарын 10-нд дуусна. Энэ лицензүүдийг эзэмшдэгийнхээ төлбөрт тэрээр жилд 8181 доллар төлж байна.
42. БАТ-ОЧИРЫН ЭНХБОЛД
Түүний “Сонортрейд” ХХК Төв аймгийн Заамар, Сэлэнгийн Баянгол суманд 678 га талбайд нийт 3 ашиглалтын лицензтэй. Дан алт олборлодог энэ компанийн лицензүүдийн хугацаа нь 2037 оны 1 сарын 8-нд дуусгавар болох энэ лицензүүдийнхээ төлбөрт тэр жилд 10181 доллар төлдөг.
43. ЦЭДЭНГИЙН ГАРАМЖАВ
Түүний нэр дээр алтны 3, барилгын материалын 1 лиценз байдаг. Төв аймгийн Заамар, Булганы Бүрэгхангай, Сэлэнгийн Хүдэрт байдаг талбай нь нийтдээ 1531 га-г эзэлдэг ба хамгийн сүүлчийн лиценз дуусах хугацаа нь 2026 оны 10 сарын 14. “Мон полимет” ХХК лицензийн төлбөрт жилдээ 22975 доллар төлөх ёстой. Харин түүний “Сэнжсант” ХХК жилдээ 2417 доллар төлж Дорноговийн Өргөн суманд 483 га газарт барилгын материал олборлож байна. Бүх лиценз нь ХХБ болон “Голомт” банкны барьцаанд оржээ.
44. ЛУВСАНБАЛДАНГИЙН ЦЭРЭНДАВАА
Бүгд алтны 7 ширхэг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Эдний “ЖАМП” ХХК нь Дорнодын Баяндун, Сэлэнгийн Баянгол, Ерөө болон Баянхонгор аймгийн Жаргалант, Галуут сумдад 661 га газарт олборлолт хийж байна. 2034 оны 6 сарын 18 хүртэл жилд 7916 доллар ойролцоогоор төлнө.
45. НАМСРАЙН НАРАНЧИМЭГ
Монгол улсад хамгийн олон ашиглалтын лиценз эзэмшигч. Дархан-Уул аймгийн хонгор, Дархан, Сайхан, Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Архангайн Булган, Өвөрхангайн Бат-Өлзий, Нарийнтээл, Баянхонгорын Галуут, Улаанбаатарын Хан-Уулд нийтдээ 9544 га газартай түүний “Гацуурт” ХХК нь ашиглалтын 21 ширхэг тусгай зөвшөөрөлтэй бөгөөд 20 нь алтных, нэг нь барилгын материалынх юм. 2040 оны 6 сарын 25-нд хамгийн сүүлчийн лицензийнх нь хугацаа дуусах энэ компани жилдээ 141109 долларыг лиценз ашигласны төлбөрт төлж байна. 7 лиценз нь ХХБ-нд барьцаалагдсан.
46. ДЭЖИДИЙН БАЯНБАТ
Увс аймгийн Өмнөговь, Тариалан, Хэнтийн Норовлин сумын нутагт 1050 га газарт 11 ширхэг алтны ашиглалтын лицензтэй түүний “Дацантрейд” ХХК нь 2040 оны 6 сарын 21 хүртэл олборлолт хийнэ. Үүнийхээ төлбөрт жилдээ 14570 доллар төлж байгаа.
47. ЛҮҮРЭВИЙН ЛХАГВАСҮРЭН
Түүний “Дун Эрдэнэ” ХХК нь Дорнодын Баяндун суманд 3 лиценз эзэмшдэг ба энэ нь 514 га юм. Бүгдээрээ алтны ордын энэ лицензүүдийн хамгийн сүүлчийнх нь дуусах хугацаа 2034 оны 7 дугаар сарын 2-ны өдөр. Үүнийхээ төлбөрт тэр энэ жил 7715 доллар төлнө.
48. ЛУВСАНДОРЖИЙН ЭВИЙХҮҮ
Төв аймгийн Сэргэлэнд нийтдээ 290 га талбай бүхий 3 ширхэг ашиглалтын лиценз нь бүгд алтны ордынх. Түүний “Гурвантөхөм” ХХК-ний хамгийн сүүлчийн лицензийн хугацаа 2037 оны 1 сарын 23-нд дуусна. Тэрээр жилд 4358 доллар төлж байна.
49. БАЗАРЫН БААТАР
Түүний “Пибоди винсвэй ресорсез” ХК нь Төв аймгийн Баянжаргалан, Булганы Сайхан сумын нутагт нийт 319 га талбайд дан нүүрсний 3 лиценз эзэмшиж жилдээ 1598 доллар төлж байна. Энэ лицензийн хугацаа нь 2033 оны 8 сарын 26-нд дуусна.