 |
|
 |
|
Б.Баабар: ГҮРНИЙ ШАСТИР ХҮНИЙ ЦЭДГЭЭС ЭХТЭЙ |
|
|
 |
|
 |
Б.Баабар: ГҮРНИЙ ШАСТИР ХҮНИЙ ЦЭДГЭЭС ЭХТЭЙ
2011-06-08Нийтлэгч Б.Баабартай ярилцлаа.  -"Нэпко" компаниас таны орчуулгаар бүтсэн Эдвард Радзинскийн "Сталин" ном дахин хэвлэгдсэн байна. Урьд нь хэдэн хувь хэвлэгдээд дуусчихав, зүгээр сонирхож байна?
-Өнгөрсөн жил хоёр мянган хувь хэвлэгдээд гурван долоо хоногийн дотор борлогдож дууссан. Үнэндээ би өөрөө ч их гайхсан. Манайхан намтар ингэж их сонирхоно гэж санаагүй.
-Их сонирхолтой ном байсан. Бичлэг нь ч таны бичлэгтэй төстэй юм шиг...
-Би энэ номыг анх арваад жилийн өмнө гарахад нь л уншсан. Маш сонин санагдаад. Ялангуяа Радзинскийн бичлэг, зохиомж бол тансаг юм билээ л дээ. Түүнээс болоод би Радзинскийн бичсэн бараг бүх номыг олж уншлаа. Уг нь жүжгийн зохиолч юм билээ. Гэхдээ тэр намтар судлалаар мэргэшиж III Александр, II Николай, Наполеон, Сталин, Распутин нарын намтрыг бичжээ. Гэхдээ эдэн дотроо Сталины намтар шилээвэр нь. Сталин ч өөрөө маш сонирхолтой намтартай хүн юм. Намтар гэдэг чинь ч "машид туулсан", "яруу сайхнаар өнгөрөөсөн" гэсэн утгатай түвд үг юм шүү дээ. Юутай ч гэсэн Сталин бол машид сонирхолтой амьдрал туулсан хүн. Ер нь намтар бол түүх, түүх гэдэг бол сургамж, сургамж гэдэг бол ирээдүйн үүд хаалга. Бид түүхийг засаж өөрчилж чадахгүй, харин түүнээс маш үнэтэй сургамж олж авдаг.
-Түүх маш их гуйвдаг шүү дээ...
-Түүхийг гуйвуулна гэдэг том гэмт хэрэг дээ. Түүх гуйвахаар, түүхийг тодорхой зорилгоор өөрчлөн тайлбарлахаар сургамж үлдээх гол зорилго нь алга болж хүмүүст ертөнцийн тухай хуурмаг ойлголт буй болгоно. Хүн ч, ард түмэн ч алдаанаас хамгийн том суралцдаг. Гэтэл хуурмаг ойлголттой болсон хүмүүс болдоггүй юмыг болдог, болох юмыг болдоггүй мэтээр ойлгож өмнөх алдааг улам томруулан давтана. Эсвэл алдаа нь улам лавширна. Түүх олон шалтгаанаар гуйвдаг. I Элизабэт Шекспирт захиалан III Ричард хааны тухай жүжиг бичүүлжээ. Шекспир бол хүчирхэг дуу хоолой. Түүхчид Ричард хааныг тийм ч адгийн амьтан байгаагүй гэж нотолдог ч хүмүүс Шекспирийнхээр л хүлээгээд авчихсан. "Заримдаа араатанд ч гэсэн өрөвдөх сэтгэл төрдөг, харин би араатан биш" гэсэн үг нь тэр хүнийг аймшигт дүртэй болгожээ. Энэ бол өс хонзонгоос төрсөн гуйвуулга. Араб, Персийн түүхчид ч Чингэсийн байлдан дагуулалтанд хорссондоо маш гуйвсан түүхийг дэлхий даяар тараан хүмүүсийн тархинд үе дамжуулан шингээсэн. Үзэл суртлын зорилгоор түүхийг гуйвуулах явдал байна. Үүнд юун түрүүн Ленин, Сталин, Унгерн, Сүхбаатар, Данзан, Гэндэнгийн намтар орно. Ер нь 1917, 1921 оны үйл явдлуудын тайлбар судлал тэр чигээрээ гуйвуулга шүү дээ.
-Домог юм биш үү. Гуйвсан түүх улмаар домог болдог шүү дээ?
-Домогт дуртай ард түмэн улам гоё сайхан болгох гээд түүхийг сайн санаанаасаа гуйвуулдаг. Шилийн сайн эр гэгддэг одоогийнхоор бол эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн тухай домог үүсгэсэн нь дараа үеийнхэнд ямар хүчтэй нөлөө үзүүлдгийг саяхан болсон "Кино код" хэмээх кино шалгаруулах шоу харууллаа. Манжийн дарлалыг эсэргүүцсэн шилийн сайн эрс ч гэх шиг. Тэмцээд байх манж нар нь ч Монголд байгаагүй. Нийт дөрвөн газар л Манжийн төлөөлөгч суудаг байсан юм шүү дээ. Сайн эрс чинээлэг хөрөнгөтэй монгол айлыг л тононо. Малаас өөр хулгайлах юм байсан биш. Холын ая даахаар нь адуу л хулгайлна. Замын ая даахгүй байдас гүү унага даагахныг замын айлуудад үлдээнэ. Эрх биш төр гэж юм байдаг болохоор малын хулгайтай тэмцэж өнөө хэдийг баривчилна, шийтгэнэ. Сүүлд нь марксист түүхчид өнөөхийг нь Манжийн колончлол, феодалын дарлал, ангийн тэмцэл энэ тэр гээд солиороод явдаг байгаа. Одоо Сүхбаатарт Торой бандийн хөшөө бий. Хулгайчид хөшөө босгосон өөр газар мэдэхгүй юм байна. Энэ бол домог яаж хөгждөгийн жишээ.
"Нууц товчоо" бол уг нь утга зохиолын том эх сурвалж. Чухам энэ талаас нь эрдэмтэн Ш.Гаадамба гуай сайн судалсан. Гэтэл үүнийг түүхийн хөдөлшгүй баримт болгосон тайлбар их гардаг. Энэ нь бас л гуйвуулгын нэг үүд хаалга. Буруу ойлгосноос болж бас түүх гуйвдаг. Библийн Хуучин гэрээ иудай хэлээр анх гарчээ. Хожим герег хэлэнд орчуулахдаа Мойжэсийг толгой дээрээ эвэртэй байсан гээд орчуулчихсан аж. Уг нь Мойжэсийн толгойноос гэрэл сацардаг л гэж байж. Үүнээс болж Миклоанжеллогийн Мойжэс хэмээх гайхамшигт барималд түүнийг ишиг шиг дээрээ хоёр жижиг эвэртэйгээр дүрсэлсэн аж. "Нууц товчоо"-д нэгэн тулалдааны дараа өстөнүүдээ барьж аваад далан тогоонд чанадаг. Ийм маягаар кино ч болгосон байна. За яахав, тийм зэрлэг гэж бодъё. Гэтэл маш хөнгөн явдаг нүүдэлчдийн арми хүн багтахуйц далын далан тогоотой явна гэж байхгүй шүү дээ. Тийм том олон тогоонд ус дүүргээд буцалгана гэдэг ч говийн нөхцөлд байж болох уу. Одоогийн Баянхонгор орчимд болсон тулалдаан. Галт уулын үлдэгдэл тогоо олонтой газар. Ингэхээр тулалдаан Далантогоо гэдэг газар болсон бололтой.
-Яриа жаахан хазайчихлаа. Би уг нь танаас намтар судлалын тухай асуух гэсэн юм. Намтар судлал гэж ер нь бий юу?
-Байлгүй яахав. Эртний Герег Ромд ч байсан. Юлий Цэзарийн намтар, эсвэл Цэзарийн өөрийнх нь бичсэн Галийн дайны тухай өөрийн намтрын хэсэг байна. Гэхдээ намтар судлалыг арабууд анх хөгжүүлсэн гэдэг юм билээ. Махмэдийн намтрыг янз бүрээр бичиж эхэлсэн бололтой. Францыг үндэслэгч Шарламань хааны тухай түүний бараа бологч Айнхард бичиж үлдээсэн нь түүхийн асар үнэт эх сурвалж болсон. Үүнээс хойш Европын язгууртнууд хөргөө зуруулахаас гадна намтраа бичүүлдэг моод гарсан байх юм. Удахгүй "автобиограф" буюу өөрийн намтар, нэг үгэндээ өөрийн намтар цэдгээ өөрөө бичдэг төрөл ч буй болсон. Хамгийн шуугиантайн нэг нь Казановагийн өөрийн намтар байх аа. Европын бараг бүх хатан гүнж нартай унтаж явсан түүхээ ном болгосон юм. Хожим Фэллини үүгээр үнэн гоё кино хийсэн.
-Орчин үеийн намтар судлал арай өөр болсон биз. Яаж дэвшиж өөрчлөгдсөн бэ?
-Утга зохиол төдийгүй урлагийн бүх төрлийн нэгэн том салбар болон хөгжжээ. Намтар судлал нь зүгээр нэг он цагийн хэлхээс биш урлаг уран сайхны нарийн хэмжүүрт зүйл болж. Вэнигүтийн Тавдугаар мах комбинат бол үүний нэг жишээ. Өнөө намтар нь Дрездэний бөмбөгдөлтөөс эхлээд өөр гариг дээрх явдал хүртэл зөгнөл фантазийг багтаадаг. Намтар зүй гэж нэрлэе л дээ, энэ нь утга зохиолоо халиад кино, зурагт болон бусад малтимэдиа хэлбэр рүү хүчтэй түрсэн. A&E, The Biography Channel, The History Channel, History International гээд зөвхөн намтар үзүүлдэг телевизийн тусгай сувгууд гараад ирж. Намтартай кино хамгийн олон үзэгч дагуулдаг. Намтрын номын борлуулалт ердийн уран зохиолыг борлуулалтаараа дагуулахгүй. Ер нь ХХ зуунаас баримт бичлэг утга зохиолд хүчтэй нэвтэрч уран зохиолыг шахаж эхэлсэн. Роман тууж новэллийн төгсгөл ирлээ ч гэж ярьдаг байлаа. Харин шинэ зууны зааг дээр Харри Поттэр болон Дэн Брауны цуврал романууд уран зохиол тодорхой нөхцөлд өөрийн орон зайгаа хадгалсаар байна гэдгээ харууллаа.
-НЭПКО эдгээр номыг орчуулж гаргасан байх аа?
-Тиймээ. Харри Поттэрийн эхний хоёр боть, Дэн Брауны гурвал романыг бид орчуулж хэвлэн гаргасан.
-Танай компани Маогийн тухай ном гаргах гэж байгаа гэсэн?
-Тиймээ, бид намтрын олон цуврал гаргахаар бэлдэж байна. Юн Чан, Жон Холлидэй нарын Танигдаагүй Мао гэдэг номыг орчуулж дууслаа. Гомбосүрэн гуай, Аким гуай бид нар орчуулсан юм. Өнөөгийн Солонгосыг босгож ирсэн Пак Жон Хигийн намтрыг хоёр ботиор хэвлүүлж байна. Хэд хоногийн дараа худалдаанд гарна. Маш сонин дүр. Гол нь тэр ядуу зүдүү Солонгосыг хорь хүрэхгүй жилийн дотор дэлхийн хамгийн хөгжингүй орон хэрхэн болгож чадсан гайхамшгийг задалж бичсэн байна билээ. Оросын судлаач С.Кузьминий Барон Унгерн гэсэн шинэ ном орчуулагдаад дуусах гэж байна. Орчуулгыг судлаачийн эхнэр Оюунчимэг хийж дууслаа. Цаашид бид Ленин, Гитлер, Чөрчилл зэрэг түүхэн хүмүүсийн хамгийн шилдэг намтруудыг орчуулан хэвлүүлэх болно. Шилдэг гэдгийн учир нь Наполеоны намтрын маш олон ном байгаагаас хамгийн шилдэг, хүмүүсийн ой тойнд шингэснийг нь шилэх болно гэсэн үг.
-Ийм ном хэвлэхэд зохиогчийн эрхийн төлбөр өндөр биз?
-Янз янз байдаг юм аа. Ихэнх ном мянган долларт багтдаг боловч толь бичиг энэ тэр замбараагүй үнэтэй. Бид Коллинзийн толийг гэхэд 20 мянган ам.доллароор авсан. Сталин номын эрхийг маш үнэтэй авсан. Эрх нь Орост байдаг юм байх гээд орчуулаад эхэлчихсэнийхээ дараа хандсан чинь нэг америк авгайд эрх нь байдаг юм байна. Тэр ёстой чанга авгай байна билээ. Кузьминий Унгерн гэдэг энэ ном дөнгөж сая орос хэлээр анх удаа хэвлэгдлээ. Бараг зэрэг монголоор гарч байгаа юм. Иймээс тийм ч хямд биш л дээ.
-"Британника" тольд Монголоос анх удаа маш олон хүний намтар орлоо. Энэ нь мөн намтар судлалд орох уу?
-Орно. Гэхдээ энийг "намтар" гэдгээс арай өөрөөр нэрлэбэл зүгээр мэт. "Цэдэг" гэвэл яасан юм? Адилхан түвд үг л дээ. Гэхдээ энэ нь тун товчхон хэлбэрээр анкетний маягтай, гол гавьяаг нь дурдсан товч эд. CV гээд байдаг шүү дээ. Бүтэн ном туульстай харьцуулшгүй нь ойлгомжтой. Бид "Британника"-д 1300 орчим монгол хүний цэдэг цуглуулж хэвлэсэн. Цаанаасаа шалгуур тавьдаг учир өөр олон багтчихмаар хүний цэдэг орж чадаагүй. Анхдагч болон онцлог байдал гэсэн шалгууртай юм билээ. Харин бид энэ намартаа багтааж Монгол Британника хоёр ботиор хэвлэхээр ажиллаж байна.
-Тэнд хэн хэн орох вэ?
-Найман боть үндсэн "Британник"-д орсон Монголтой холбоотой дөрвөн мянга шахам толгой үг дээр хоёр мянга орчим нэмэлт хийгээд гаргах юм. Монголын ихэнх дээд ургамал хөхтөн, хэр баргийн жижиг гол ус даваа гүвээг багтаах юм. Түрүүнийхийг бодвол шалгуурыг нь бид өөрснөө энд тавих учир 600 гаруй хүний цэдгийг нэмж оруулж байгаа. Гэхдээ шалгууртай, ухаан нь улсын наадамд түрүүлсэн бүх бөхийн цэдэг багтана гэхээр л энэ нь шалгуур мөн биз дээ. Зураг хөрөг ч гэсэн элбэг тавина. Тиймээс тольд багтаж буй хэн ч өөрийн гэрэл зураг эсвэл зураач бол бүтээлийнхээ зургийг яаралтай авчирч өгвөл сайн байна.
-Мөнгөө төлөөд нэрээ оруулж намтраа бичүүлдэг явдал гадаадад ч манайд ч элбэг байдаг бололтой. Монгол "Британник"-д тэгж болох уу?
-Тэгвэл тэр том толины нэр хүнд шууд унана биз дээ. Тэгэхийг тэд зөвшөөрөх ч үгүй. "Британника" толийн албан ёсны нээлт энэ сарын 9-нд болно. Нээлтэнд "Британника" толийн ерөнхий редактор профессор Дэйл Хойлбэрг өөрөө ирж оролцоно. Бид уг компанитай тохирсон ёсоор Монгол Британника буюу Монголтой холбоотой тусгай ном гаргахаас гадна Монгол намтар "Британника" гаргахаар төлөвлөж байгаа. Тодорхой шалгуур давсан хэдэн мянган хүний цэдэг багтаана. Британийн үндэсний цэдэг гээд ном байдаг, тэнд улс орны алдартай бүхий л хүмүүсийн цэдгийг багтаадаг юм билээ. Харин хүмүүсээс мөнгийг нь аваад Дэлхийн алдартнууд гэх маягаар ном болгон эздэд нь зардаг тийм бизнес их тархмал юм билээ. Дэлхийн алдартнуудын лавлахад манайхаас тэр тэдэн удаа орлоо гээд л ялангуяа дивтаат болохоор нэр дэвшсэн хүмүүс их сурталчилдаг шүү дээ. 50 орчим доллар төлөөд л тэнд нь ядах юмгүй орж болдог. Тэдний явуулж буй рекламд сонирхож буй өөр таних мэдэх хүн байвал цааш нь хэлээрэй гэсэн байдаг юм. Надад л лав ийм захиа зуугаад удаа ирж байсандаг. Ямар ч нэр хүндгүй ийм юманд нэрээ хавчуулаад жалгандаа л баахан пээдийх юм биз дээ, чааваас.
-"100 жилийн 100 хүн" гэдэг альбом хамтран хийж байгаа талаараа зурагчин Цацралт ярилцлага өгсөн байсан...
-Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ой энэ жил болж байна. Бид АНУ-ын алдарт "Нэйшнэл жографик" хэвлэлийн газартай ярьж тохироод энэ ойд зориулан хэд хэдэн ном хамтарч гаргахаар болсон. 1907 онд анх "Нэйшнэл Жографик" сэтгүүл Монголын тухай бичсэн байх юм. 1960, 1980, 1996 онуудад Монголын талаар тусгай дугаар ч гаргасан байна. Энэ болгоныг нэгтгэн орчуулж ном болгоно. Монголын түүхийн ном гаргана. Мөн "100 жилийн 100 хүн" гэсэн альбом бэлэн болж байна. 100 шилдэг хүн гэсэн үг биш шүү. Мэдээж манай түүхийг нийт ард түмэн бүтээсэн. Гэхдээ үүнд голлох нөлөө үзүүлсэн 100 хүнийг сонгож авсан юм. Тэнд Барон Унгерн ч бий, Сталин ч бий, 1932 оны бослогыг толгойлсон Түгж ч бий, хядлага зохион байгуулагчдын нэг Лувсаншарав ч бий. Бидний түүх сайнтай муутайгаа нийлээд л нэгэн цогц болж байгаа шүү дээ.
Э.ЭНЭРЭЛ "Өдрийн сонин" |
Б.Баабар: ГҮРНИЙ ШАСТИР ХҮНИЙ ЦЭДГЭЭС ЭХТЭЙ |
|
|
|
Bolod.mn |
|
|
|

10 дугаар хорооллын халуун ус, дулааны шугамын гэмтэл засварлах ажлыг эхлүүллээ 11:01 Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол орчимд халуун ус, дулаан дамжуулах гол шугам хоолойд гэмтэл гарсан.
|
Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол орчимд халуун ус, дулаан дамжуулах гол шугам хоолойд гэмтэл гарсан. »»
|
|
Газын зурвасыг эзлэн авах төлөвлөгөөгөө Израиль батлав 10:06 Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа
|
Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа »»
|
|
Улаанбаатарын утгаа алдсан хурим 09:59 Хотын хурим утгаа алдаад удаж байна.
|
Хотын хурим утгаа алдаад удаж байна. »»
|
|
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо 09:15 2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн бүр анхаарлаа хандуулж буй энэ үед
|
2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн бүр анхаарлаа хандуулж буй энэ үед »»
|
|
Хятадын эрэлт сэргэж, зэсийн ханш өсөв 09:14 Хятадын худалдааны эерэг статистик аж үйлдвэрийн эрэлт хүчтэй байгааг харуулсан нь сүүлийн өдрүүдэд зэсийн үнэ нэмэгдэхэд нөлөөлжээ.
|
Хятадын худалдааны эерэг статистик аж үйлдвэрийн эрэлт хүчтэй байгааг харуулсан нь сүүлийн өдрүүдэд зэсийн үнэ нэмэгдэхэд нөлөөлжээ. »»
|
|
Улаанбурхан өвчний улмаас 10 хүүхэд энджээ 15:41 Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчин юм.
|
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. »»
|
|
Тэргүүн шадар сайд Н.Учрал орон тоо нэмэх бус харин хэмнэсэн гэв 15:37 Эдийн засаг, хөгжлийн яамны Хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад, Н.Учрал сайд есөн зөвлөхтэй гэдэг нь ташаа мэдээлэл хэмээн дараах тайлбарыг өглөө.
|
Эдийн засаг, хөгжлийн яамны Хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад, Н.Учрал сайд есөн зөвлөхтэй гэдэг нь ташаа мэдээлэл хэмээн дараах тайлбарыг өглөө. »»
|
|
Тэргүүн хатагтай асан Кимийг баривчилж, Өмнөд Солонгост өмнө нь тохиолдоогүй байдал үүсэв 15:36 Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний
|
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний »»
|
|
Трамп Вашингтоны цагдаагийн байгууллагыг хяналтдаа авч, Үндэсний гвардыг нийслэлд байршуулжээ 15:33 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд »»
|
|
Роналдо Жоржинатай 9 жил хамт амьдарсныхаа дараа сүй тавилаа 13:46 Хөлбөмбөгчин Криштиану Роналду урт хугацааны хамтрагч, хүүхдүүдийнх нь ээж Жоржина Родригестэйгээ сүй тавьжээ.
|
Хөлбөмбөгчин Криштиану Роналду урт хугацааны хамтрагч, хүүхдүүдийнх нь ээж Жоржина Родригестэйгээ сүй тавьжээ. »»
|
|
Туул голын хар цэгээс живсэн 11 настай хүүг эрэн хайж байна 13:42 Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг Туул голын хар цэг болох Сонсголонгийн гүүрний орчимд өчигдөр /2025.08.12/
|
Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг Туул голын хар цэг болох Сонсголонгийн гүүрний орчимд өчигдөр /2025.08.12/ »»
|
|
Их, дээд сургуульд суралцагчид нэмэгдэж, багш, ажилчдын тоо буурчээ 13:41 2025-2026 оны хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд урьдчилсан тооцоогоор 156,790 оюутан
|
2025-2026 оны хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд урьдчилсан тооцоогоор 156,790 оюутан »»
|
|
Усны түвшин нэмэгдсэн тул баталгаатай гүүрээр зорчихыг зөвлөж байна 13:04 Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр Улз /Баян-Уул, Дашбалбар/, Эг /Батширээт/, голуудын усны түвшин
|
Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр Улз /Баян-Уул, Дашбалбар/, Эг /Батширээт/, голуудын усны түвшин »»
|
|
Орон сууцны айлд гал гарсныг унтраажээ 13:03 Баянзүрх дүүрэг 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт айлаас утаа гараад байна гэсэн дуудлага 8-р сарын 12-ны 21:54 цагт
|
Баянзүрх дүүрэг 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт айлаас утаа гараад байна гэсэн дуудлага 8-р сарын 12-ны 21:54 цагт »»
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд 120 гаруй шилдэг харваач оролцоно 12:58 ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39 дүгээр
|
ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39 дүгээр »»
|
|
Нийтийн тээврийн орлого 30 тэрбум болж өсчээ 12:57 Нийслэл хотод 2024 оны долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийтийн тээврээр зорчигчдын тоо 81.9 сая, нийтийн
|
Нийслэл хотод 2024 оны долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийтийн тээврээр зорчигчдын тоо 81.9 сая, нийтийн »»
|
|
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 12:10 Наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар Улз/Баян-Уул, Дашбалбар/, Эг/Батширээт/, голуудын усны түвшин өмнөх
|
Наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар Улз/Баян-Уул, Дашбалбар/, Эг/Батширээт/, голуудын усны түвшин өмнөх »»
|
|
Үйлчилгээний газрын хаалгыг эвдэж архи согтууруулах ундааны зүйл хулгайлжээ 11:59 Энэ оны 08 дугаар сарын 10-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудлын рестораны хаалга эвдээд
|
Энэ оны 08 дугаар сарын 10-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудлын рестораны хаалга эвдээд »»
|
|
Тэд бидний тухай: Нэг аяга цай хэрхэн Их Британийг Монголын анхны метроны системийг барихад хүргэсэн бэ 11:58 Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд “Улаанбаатар метро” төслийг хэрэгжүүлж байгаа.
|
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд “Улаанбаатар метро” төслийг хэрэгжүүлж байгаа. »»
|
|
С.Амарсайхан: Гантай жилийн өвөл хахир хатуу болдог тул бэлтгэлээ сайн хангахыг хичээж байна 11:46 Улсын онцгой комиссын өнөөдрийн /2025.08.11/ хуралдаанаас өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд хэд, хэдэн арга хэмжээг
|
Улсын онцгой комиссын өнөөдрийн /2025.08.11/ хуралдаанаас өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд хэд, хэдэн арга хэмжээг »»
|
|
“Алтан намар-2025” худалдаагаар бүх төрлийн ногоог хямд борлуулж байна 11:35 Эх орны хөрсөнд тариалсан эрүүл, шинэ ногоог иргэдэд худалдаалдаг “Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны
|
Эх орны хөрсөнд тариалсан эрүүл, шинэ ногоог иргэдэд худалдаалдаг “Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны »»
|
|
Дүүжин замын тээврийн үндсэн тулгуур багануудыг ирэх долоо хоногоос суурилуулж эхэлнэ 11:06 Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Дүүжин замын
|
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Дүүжин замын »»
|
|
Хятадад чип нийлүүлэх зөвшөөрлийг Америкийн компаниудад өгчээ 11:01 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 12 /РОЙТЕРС/. Америкийн Nvidia, AMD компаниуд хиймэл оюун
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 12 /РОЙТЕРС/. Америкийн Nvidia, AMD компаниуд хиймэл оюун »»
|
|
Х.Нямбаатар: ТҮЦ-үүдэд тог холбож өгч байгаа цахилгаанчныг ажлаас нь хална 10:55 Нийтийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулж байсан ТҮЦ-үүдийг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн нүүлгэсэн ч дахин
|
Нийтийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулж байсан ТҮЦ-үүдийг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн нүүлгэсэн ч дахин »»
|
|
О.Саранчулуун: “Үл үзэгдэгч төсөв”-өөс хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбоотой асуудлыг томруулдаг шил бариад хайж байна 10:53 Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуунтай ярилцлаа.
|
Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуунтай ярилцлаа. »»
|
|
ТЦА: Орон нутгийн замд 80 км/ цаг бол хүндээ ч техниктээ ч ээлтэй хурд 10:17 Орон нутгийн замд хурд хэтрүүлснээс үүдэлтэй онхолдох, мал амьтан мөргөх зэрэг ослын тоо их байна.
|
Орон нутгийн замд хурд хэтрүүлснээс үүдэлтэй онхолдох, мал амьтан мөргөх зэрэг ослын тоо их байна. »»
|
|
УИХ НДШ-ийн дампуу бодлогыг цэгцэлж чадах уу? 09:26 Эргэн тойрноо харахаар нэг л тийм гунигтай байгаа биз. Уг нь бүгд л торго тосонд умбасан, жаргаж зугаалсан, тэр бүх
|
Эргэн тойрноо харахаар нэг л тийм гунигтай байгаа биз. Уг нь бүгд л торго тосонд умбасан, жаргаж зугаалсан, тэр бүх »»
|
|
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн газар, хэлтсийн дарга нарт сахилгын арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөллөө 09:22 “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн газар, хэлтсийн хоёр дарга зочид буудалд архи согтууруулах ундаа хэрэглэж, улмаар
|
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн газар, хэлтсийн хоёр дарга зочид буудалд архи согтууруулах ундаа хэрэглэж, улмаар »»
|
|
Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайд Г.Дамдинням "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 09:20 Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Ерөнхий захирал Жиан Гуан Яанг
|
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Ерөнхий захирал Жиан Гуан Яанг »»
|
|
Докторын түвшний чадвартай "ChatGPT-5" шинэ загварыг танилцууллаа 09:16 OpenAI компани пүрэв гарагт ChatGPT-5 хиймэл оюуны загвараа албан ёсоор танилцууллаа. Уг загвар бизнес, соёлын
|
OpenAI компани пүрэв гарагт ChatGPT-5 хиймэл оюуны загвараа албан ёсоор танилцууллаа. Уг загвар бизнес, соёлын »»
|
|
Ноён уулын ДЦГ-т байрлах хүннүгийн үеийн булшин дээр хашаа хатгаж, гэр барьсан байжээ 08:59 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгээс Ноён уулын
|
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгээс Ноён уулын »»
|
|
Америкийн бараанд татвар ногдуулах хугацааг хойшлуулжээ 20:02 БЭЭЖИН, 2025 оны наймдугаар сарын 12. /ТАСС/. Америкийн бараа бүтээгдэхүүнд 24 хувийн татвар ногдуулах
|
БЭЭЖИН, 2025 оны наймдугаар сарын 12. /ТАСС/. Америкийн бараа бүтээгдэхүүнд 24 хувийн татвар ногдуулах »»
|
|
Зээлийн мэдээллийн сан тогтмол шинэчлэгдэж, зээлжих зэрэглэл тогтоосноор иргэдийн санхүүгийн төлөвлөлт сайжирна 19:31 Монгол Улсын банкны салбарын чанаргүй зээлийн үлдэгдлийг бууруулах чиглэлээр банк, санхүүгийн салбарт мөрдөх хууль
|
Монгол Улсын банкны салбарын чанаргүй зээлийн үлдэгдлийг бууруулах чиглэлээр банк, санхүүгийн салбарт мөрдөх хууль »»
|
|
Дүүжин замын тээвэр төслийн тулгуур багануудыг ирэх долоо хоногоос суурилуулна 18:23 Яармаг–Арцат–Өнөр хорооллын чиглэлд баригдаж буй Дүүжин замын төсөл нь нийт 4.2 км урттай, хоёр зогсоолтой,
|
Яармаг–Арцат–Өнөр хорооллын чиглэлд баригдаж буй Дүүжин замын төсөл нь нийт 4.2 км урттай, хоёр зогсоолтой, »»
|
|
НӨАТ-ын сугалааны тохирол ЛХАГВА гарагт явагдана 18:20 НӨАТ-ын урамшууллын ээлжит сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлэг 2025 оны наймдугаар сарын 13-ны
|
НӨАТ-ын урамшууллын ээлжит сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлэг 2025 оны наймдугаар сарын 13-ны »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Харьяалал харгалзахгүйгээр сургууль, цэцэрлэгт хүүхэд оруулж өгнө" 17:53 Жил бүрийн наймдугаар сард сургууль, цэцэрлэгийн элсэлтийн үеэр тодорхой төлбөрөөр сургууль, цэцэрлэгт хүүхэд
|
Жил бүрийн наймдугаар сард сургууль, цэцэрлэгийн элсэлтийн үеэр тодорхой төлбөрөөр сургууль, цэцэрлэгт хүүхэд »»
|
|
Дуугарвал хуулиар далайлгаж дуугай болгоод, магтан дуулагч болгодог ажиллагаа амжилттай үргэлжилж байна 17:17 УИХ-ын гишүүн С.Ганбаатарт АТГ эрүү үүсгээд прокурорт шилжүүлсэн гэнэ. Энэ мэдээ өнгөрөгч хагас сайн өдөр зарим
|
УИХ-ын гишүүн С.Ганбаатарт АТГ эрүү үүсгээд прокурорт шилжүүлсэн гэнэ. Энэ мэдээ өнгөрөгч хагас сайн өдөр зарим »»
|
|
Зуслангийн байшин тоносон этгээдүүдийг баривчиллаа 16:59 Цагдаагийнхан энэ оны 6-р сард "Зорчих эрх хязгаарлах” таслан сэргийлэх арга хэмжээ авхуулсан байх үедээ цахим гаваа
|
Цагдаагийнхан энэ оны 6-р сард "Зорчих эрх хязгаарлах” таслан сэргийлэх арга хэмжээ авхуулсан байх үедээ цахим гаваа »»
|
|
Байгалийн хадлан, бэлчээрийн ногоон өвс экспортлохыг хориглолоо 16:41 Улсын онцгой комиссын III хуралдаан боллоо. Хуралдаанаар хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын 2025-2026 оны
|
Улсын онцгой комиссын III хуралдаан боллоо. Хуралдаанаар хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын 2025-2026 оны »»
|
|
Япон Улсын иргэний 1 сая гаруй төгрөгтэй тэнцэхүйц валютыг хулгайлсан хэргийг илрүүллээ 16:20 Энэ оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 18:28 минутад “Улаанбаатар Галерей орчимд эд зүйлээ алдчихлаа” гэх
|
Энэ оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 18:28 минутад “Улаанбаатар Галерей орчимд эд зүйлээ алдчихлаа” гэх »»
|
|
Олон улсын хиймэл оюуны хоёрдугаар олимпиадаас хос хүрэл медаль хүртлээ 15:37 Олон улсын хиймэл оюуны хоёрдугаар олимпиадад эх орноо төлөөлөн хоёр багийн 8 сурагч оролцсон. Нийт 61 улсын
|
Олон улсын хиймэл оюуны хоёрдугаар олимпиадад эх орноо төлөөлөн хоёр багийн 8 сурагч оролцсон. Нийт 61 улсын »»
|
|
Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд шалгалт хийж байна 14:29 Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд 2025 оны эхний хагас жилийн байдлаар урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна.
|
Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд 2025 оны эхний хагас жилийн байдлаар урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна. »»
|
|
Мас-рестлингийн ДАШТ-ээс Монгол улсын баг 51 МЕДАЛЬ хүртлээ 13:36 Дэлхийн аварга шалгаруулах Мас-рестлингийн VII тэмцээнээс Монгол Улсын баг тамирчид алт 5, мөнгө 10, хүрэл 36,
|
Дэлхийн аварга шалгаруулах Мас-рестлингийн VII тэмцээнээс Монгол Улсын баг тамирчид алт 5, мөнгө 10, хүрэл 36, »»
|
|
Цэцэрлэгийн бүртгэлийн системд 80,490 хүүхэд бүртгүүлжээ 12:31 Нийслэл хотод цэцэрлэгт явах хүүхдийн цахим бүртгэл гурав дахь өдрөө үргэлжилж байна. Нийслэлийн хүүхдийн
|
Нийслэл хотод цэцэрлэгт явах хүүхдийн цахим бүртгэл гурав дахь өдрөө үргэлжилж байна. Нийслэлийн хүүхдийн »»
|
|
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хүнд суртлын үнэлгээнд хяналт тавина 12:29 Тэргүүн шадар сайд Н.Учрал МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, албаны хүмүүстэй хүнд суртлыг бууруулж,
|
Тэргүүн шадар сайд Н.Учрал МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, албаны хүмүүстэй хүнд суртлыг бууруулж, »»
|
|
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн 5 этгээдийг илрүүллээ 12:26 Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус үйлдлийг
|
Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус үйлдлийг »»
|
|
Хотын дарга Х.Нямбаатар олон улсын олимпиадаас медаль хүртсэн 20 сурагч, нэг багшийг урамшууллаа 10:22 Энэ жил нийслэлийн ЕБ-ын сургуулийн сурагчид зургаан хичээлээр олон улсын олимпиадад оролцож, бахдам амжилт гаргасан.
|
Энэ жил нийслэлийн ЕБ-ын сургуулийн сурагчид зургаан хичээлээр олон улсын олимпиадад оролцож, бахдам амжилт гаргасан. »»
|
|
Монгол Улсад хууль бусаар оршин сууж, орогнож байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргалаа 10:13 Бүгд Найрамдах Солонгос Улсын Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байх хугацаандаа Монгол
|
Бүгд Найрамдах Солонгос Улсын Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байх хугацаандаа Монгол »»
|
|
"Хараацай" хүүхдийн зусланд хяналт, шалгалт хийлээ 10:11 Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар байгуулагдсан Хүүхдийн зуслангийн ажлын хэсэг ӨНӨР БҮЛ
|
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар байгуулагдсан Хүүхдийн зуслангийн ажлын хэсэг ӨНӨР БҮЛ »»
|
|
ОХУ-ын Засгийн газар Арцсуурь боомтоор шатахуун гаргах тогтоолыг баталжээ 10:05 ОХУ-ын Засгийн газар 2025 оны 07 дугаар сарын 03 өдөр хуралдаж Завхан аймгийн Арц-Суурийн боомтоор шатахуун
|
ОХУ-ын Засгийн газар 2025 оны 07 дугаар сарын 03 өдөр хуралдаж Завхан аймгийн Арц-Суурийн боомтоор шатахуун »»
|
|
|
Чехийн Ерөнхийлөгч Далай ламтай уулзсан учраас Хятад харилцаагаа тасална гэв 10:51 Хятадын Засгийн газар Чехийн Ерөнхийлөгч Петр Павел харилцаагаа тасална гэж мэдэгджээ. Тодруулбал, Чехийн Ерөнхийлөгч
|
Хятадын Засгийн газар Чехийн Ерөнхийлөгч Петр Павел харилцаагаа тасална гэж мэдэгджээ. Тодруулбал, Чехийн Ерөнхийлөгч »»
|
|
Газын зурвасыг эзлэн авах төлөвлөгөөгөө Израиль батлав 10:06 Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа
|
Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа »»
|
|
Тэргүүн хатагтай асан Кимийг баривчилж, Өмнөд Солонгост өмнө нь тохиолдоогүй байдал үүсэв 15:36 Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний
|
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний »»
|
|
Трамп Вашингтоны цагдаагийн байгууллагыг хяналтдаа авч, Үндэсний гвардыг нийслэлд байршуулжээ 15:33 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд »»
|
|
Зеленский: Путин, Трамп хоёр Украины оролцоогүйгээр юу ч шийдэхгүй 11:46 Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Аляскийн уулзалтын үеэр Украины
|
Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Аляскийн уулзалтын үеэр Украины »»
|
|
Хятадад чип нийлүүлэх зөвшөөрлийг Америкийн компаниудад өгчээ 11:01 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 12 /РОЙТЕРС/. Америкийн Nvidia, AMD компаниуд хиймэл оюун
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 12 /РОЙТЕРС/. Америкийн Nvidia, AMD компаниуд хиймэл оюун »»
|
|
Америкийн бараанд татвар ногдуулах хугацааг хойшлуулжээ 20:02 БЭЭЖИН, 2025 оны наймдугаар сарын 12. /ТАСС/. Америкийн бараа бүтээгдэхүүнд 24 хувийн татвар ногдуулах
|
БЭЭЖИН, 2025 оны наймдугаар сарын 12. /ТАСС/. Америкийн бараа бүтээгдэхүүнд 24 хувийн татвар ногдуулах »»
|
|
Трамп Зеленскийтэй холбоотой асуултаас эвтэйхэн зайлсхийв 19:08 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины удирдагч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины удирдагч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй »»
|
|
Дональд Трамп ирэх долоо хоногт Владимир Путинтэй Аляскад уулзана 13:59 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ирэх баасан гарагт /2025.08.15/-нд Аляскад
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ирэх баасан гарагт /2025.08.15/-нд Аляскад »»
|
|
Трамп: Сүүлийн таван сард би таван дайн зогсоолоо 19:57 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхдээ: "АНУ болон ОХУ энэ Лхагва гарагт уулзалт хийх бөгөөд үүний дараа
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхдээ: "АНУ болон ОХУ энэ Лхагва гарагт уулзалт хийх бөгөөд үүний дараа »»
|
|
Трансжендэр эмэгтэйчүүдэд спортын виз олгохыг хязгаарлана 09:07 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 5 /Reuters/. АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба /USCIS/ эмэгтэйчүүдийн
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 5 /Reuters/. АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба /USCIS/ эмэгтэйчүүдийн »»
|
|
Хонконгт цаг агаарын аюулын хамгийн дээд түвшний сэрэмжлүүлэг гаргажээ 09:01 ХОНКОНГ, 2025 оны наймдугаар сарын 5 /Reuters/. Хүчтэй аадар бороо орж байгаатай холбогдуулан Хонконгийн
|
ХОНКОНГ, 2025 оны наймдугаар сарын 5 /Reuters/. Хүчтэй аадар бороо орж байгаатай холбогдуулан Хонконгийн »»
|
|
Крашенинников галт уул 500 жилийн дараа анх удаа дэлбэрчээ 13:58 МОСКВА, 2025 оны наймдугаар сарын 4 /BBC/. ОХУ-ын алс дорнодод орших галт уул сүүлийн 500 гаруй жилийн
|
МОСКВА, 2025 оны наймдугаар сарын 4 /BBC/. ОХУ-ын алс дорнодод орших галт уул сүүлийн 500 гаруй жилийн »»
|
|
Д.Трамп цөмийн шумбагч хөлөг онгоц байрлуулах тушаал өгчээ 10:59 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 2 /DW/. Оросын өндөр албан тушаалтны “өдөөн хатгасан шинжтэй” үг хэллэгийн
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 2 /DW/. Оросын өндөр албан тушаалтны “өдөөн хатгасан шинжтэй” үг хэллэгийн »»
|
|
Дэлхийн хамгийн жижиг могойг Барбадосоос дахин олжээ 10:01 Дэлхийн хамгийн жижиг могой болох "Leptotyphlops"-ийг сүүлийн 20 жилийн турш устаж үгүй болсон гэж эрдэмтэд эмээж байв.
|
Дэлхийн хамгийн жижиг могой болох "Leptotyphlops"-ийг сүүлийн 20 жилийн турш устаж үгүй болсон гэж эрдэмтэд эмээж байв. »»
|
|
Буркино Фасо улсын ерөнхийлөгч Ибрахим Траоре хэлсэн аянга мэт үгс 09:05 АФРИКИЙГ ЧӨЛӨӨЛӨГЧИЙН БАРУУНЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭНД ХАНДАЖ БУРКИНО ФАСО УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ИБРАХИМ ТРАОРЕ ХЭЛСЭН АЯНГА МЭТ ҮГС.
|
АФРИКИЙГ ЧӨЛӨӨЛӨГЧИЙН БАРУУНЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭНД ХАНДАЖ БУРКИНО ФАСО УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ИБРАХИМ ТРАОРЕ ХЭЛСЭН АЯНГА МЭТ ҮГС. »»
|
|
Д.Трампын татвар наймдугаар сарын 7-ноос үйлчилж эхэлнэ 18:54 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 1/DW/. Зарим улсуудын бараанд шинээр татвар тогтоох тухай зарлигт
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 1/DW/. Зарим улсуудын бараанд шинээр татвар тогтоох тухай зарлигт »»
|
|
ОХУ Укрианы нийслэл рүү халдаж 16 хүний амь эрсэджээ 16:24 Орос улс Укрианы нийслэл Киев рүү дроноор халдаж, пуужин харвасны улмаас 14 хүн, хоёр хүүхэд нас баржээ.
|
Орос улс Укрианы нийслэл Киев рүү дроноор халдаж, пуужин харвасны улмаас 14 хүн, хоёр хүүхэд нас баржээ. »»
|
|
Украины дайныг наймдугаар сарын 8 гэхэд дуусгахыг АНУ уриалжээ 15:27 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 1 /Reuters/. Украины дайныг наймдугаар сарын 8 гэхэд дуусгах гэрээ байгуулах
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 1 /Reuters/. Украины дайныг наймдугаар сарын 8 гэхэд дуусгах гэрээ байгуулах »»
|
|
Япон даяар цунамигийн давалгаа ажиглагдаж байна 12:29 Давалгаа 3 метр хүрч болзошгүйг анхааруулжээ
|
Давалгаа 3 метр хүрч болзошгүйг анхааруулжээ »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|