 |
|
 |
|
27 жилийн дараах Эрхүүгийн хавар |
|
|
 |
|
 |
27 жилийн дараах Эрхүүгийн хавар
2011-06-07-Хүний ач тус санах сайхан сэтгэлээ монгол, орос хүмүүс алдаагүй л байнам-  «БҮГДЭЭРЭЭ ЭРХҮҮ ХОТДОО ДАХИН ОЧИЖ, БАГШ НАРТАА БАЯР ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЦГЭЭНЭ ШҮҮ»
Монголын дээд боловсролтой боловсон хүчнийг бэлтгэх гараа ОХУ-ын Эрхүү хотоос эхэлсэн түүхтэй билээ. Монгол Улсаас Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар байгуулагдсаны 40 жил, Эрхүүгийн их, дээд сургуулиудад Монголын оюутан залуусыг сургаж эхэлсний 85 жилийн ойн арга хэмжээ хориод хоногийн өмнө дээд зэргийн сайхан болж өндөрлөснийг Эрхүүд оюутан насаа үдсэн андаасаа дуулж мэдээд эрхгүй баярлав. Эрхүүгийн их сургуулийн хуулийн факультетэд 1984-1989 онд суралцаж төгссөн анги хамт олноос 10 төгсөгч нь олон жилийн дараа Эрхүү хотоо зорин очиж, эрдэм номын зам мөрд оруулж өгсөн сайхан багш, сурган хүмүүжүүлэгчидтэйгээ уулзан, баярын нулимс унагаад иржээ.
Энэ талаар тус ангийг төгсөгч өдгөө өмгөөлөгч ажилтай З.Алтангэрэл ярих нь «Анх манай курсийнхэн Эрхүүгийн их сургуулийн хуулийн факультетийг төгссөнийхөө 20 жилийн ойг тэмдэглэх үеэрээ /2009 онд/ «Бүгдээрээ Эрхүү хотдоо дахин очиж, багш нартаа баяр талархлаа илэрхийлцгээнэ шүү» хэмээн ярилцаж тогтсон байсан л даа. Яг үнэнийг хэлэхэд МУИС ч юм уу дотооддоо сургууль соёл төгссөн хүмүүс эрдэм номын багш нартайгаа хүссэн цаг мөчдөө уулзаж учран, зөвлөгөө тус дэм авах боломжтой байдаг бол Эрхүүгийнхэн бидэнд тийм боломж даанч үгүй нь гомдолтой байсан хэрэг.
Тэгээд ч орос хүний сайхан сэтгэлээр тусалж дэмжин, загнаж буруушаан, алдааг маань засах, хатуу дүн тавьж цаашид улам хичээхийг шавдуулах зэргээр шулуухан сайхан сэтгэлээрээ хандаж, сэтгэлд мөнхөрсөн орос багш нараа, оросын ард түмнийг хэрхэн мартаж болохсон билээ. «Русскай широкая душа» гэж даян дэлхий андахгүй мэдэх жинхэнэ орос сэтгэлийг, тэр өгөөмөр сайхан сэтгэлийг монголчууд дэндүү сайн мэднэ. Гавьяат жүжигчин Жагаа ахын «Эрхүүгийн хавар» дууны клипийг энэ хотод суралцаж байсан, төгссөн үй олон монголчуудад дэндүү ойр буудаг билээ.
Ийнхүү 1989 онд Эрхүүгийн их сургуулийн хуулийн факультетийг төгсөж, өдгөө өмгөөлөгчөөр ажиллаж буй З.Алтангэрэл маань хэрхэн 1973 оноос хойш төгссөн төгсөгчидтэйгээ холбоо тогтоосон, Эрхүүд очиж сургуульдаа, багш нартаа ажил мэргэжлийн дөрөөнд мордуулсанд нь талархалаа илэрхийлье хэмээн мөнгөн хандив цуглуулсан, тэдний 1989 оны төгсөгчдөөс л гэхэд 10 нь аяны замд дөрөө мулталсан, хэрхэн төгсөгчдөөсөө цуглуулсан хандиваараа бэлэг дурсгалын зүйлс урлан бүтээлгэсэн гээд л ярив.
Тэд үнэхээр хүний сэтгэлийг хөдөлгөмөөр сайхан бэлэг дурсгал бүтээж чаджээ. Бас Эрхүүгийн бэлтгэлд суралцаж байсан танил нөхөр Ж.Төмөрбаганаараа их сургуульдаа, факультетдаа дурсгалын зүйлс хийлгэснээ ярив. Үе үеийн Эрхүүгийн хуулийн ангийг төгсөгчдөөс тухайлбал 1975 болон 1983, 1985, 1987, 1989, 1990, 1992, 1993 оны төгсөгчид сэтгэлийн хандиваа өргөсөн гэнэ. Хандиваар цугларсан хоёр сая орчим төгрөгийг сургууль, багш нартаа өргөх бэлэг сэлтэд чүү чай гэж хүргэсэн бөгөөд өөрсдөө нэмж мөнгө гаргасан аж. Курсийн арван оюутан унаа машин хөлслөн Эрхүүг зорьсон бол их сургуулийн хими, түүх, математик, физик, сэтгүүлийн ангийг төгсөгчид бас хүрэлцэн очсон байв.
Замдаа тэд Алтанбулагийн хил гаалиар дамжин гарах болоход курсийнх нь оюутан «онжав» М.Нямлхагва нь нөхдөө хүлээн авснаар ямар ч сааталгүйгээр хил давсан байна. Буриадын нутгаар зорчих үед Д.Цэндсүрэнгийн үйлчлүүлэгчийн эцэг эх нь сайхан сэтгэлээрээ тосон авч, багагүй хүчин чармайлт гарган байж Иволгын дацанд хадгалагдан буй Итгэлт хамбад мөргүүлсэнд тэд тун их олзуурхаж байсан. Эцэст нь хүсэн хүлээсээр 20 илүү жилийн дараа зорин ирж буй оюутны муу хотхондоо, «Уланбаторская» гудамжин дахь оюутны алдартай улаан байрандаа хүрэлцэн очиход нь гучаад жилийн тэртээ эрдэм номын мөрд оруулж өгсөн багш нар нь дүрээрээ тосон авчээ. Бөөн баяр хөөр, инээд наадам, дурсамж цалгиан...
«Бид 5 дугаар сарын 11-нд Эрхүү дэх хуулийн факультет дээрээ очсон. Манай курсийн 10 оюутан, 87 оны 2 төгсөгч, 83 оны 2 төгсөгч, манай Д.Батбаярын эхнэр 90-ээд оны төгсөгч гэсэн 15 төгсөгч, хоёр операторын хамт. Яагаад гэвэл манай Г.Батмөнхийн 86 онд зохиосон «Эрхүүгийн мөнгөн хонхны дуу» гэсэн сайхан дурсамжит дуу нь тэр дороо л алдаршин түгж байсан удаатай. Тэр дуундаа зориулан Батмөнх маань клип хийлгэж байгаа юм билээ. Тэр клипэндээ бидний зураг дүрсийг мөнхжүүлэхээр шийдсэнд бид ч их баярласан, билэгшээсэн л дээ.
Сургуулийнхан маань биднийг үүдэндээ орос маягаар тосон аваад сургуулиа танилцуулж байна. Сургууль маань үнэхээр сайхан болжээ. Эрхүүгийн их сургуулийн Хууль зүйн дээд сургууль гэсэн нэр гуншинтай болсон юм байна. Бидний үед баригдаж байсан шинэ байрандаа орчихож. Тэнд авууштай, олзуурхууштай зүйлс байнаа. Тухайлбал, Ромын эрх зүйн тэнхмийг шинээр нээжээ. Эртний Ромын үед шүүх ажиллагаа явуулахаар суудаг сандал зэргийг нь ч хийчихэж. Хоёрдугаарт, криминилистикийн музей нээсэн байх юм.
Орой нь биднийг А.И.Хаснутдинов тэргүүтэй багш нар маань хүлээн авлаа. Хаснутдинов бол ОХУ-ын Хууль зүйн яамны харьяа Эрх зүйн академийн Хууль зүйн салбар дээд сургуулийн захирлаар ажиллаж байгаа аж. Харин орлогч захирал нь В.В..Онохова, хүмүүжил эрхэлсэн захирал нь Л.А.Корчагина багш ажилладаг юм билээ. Энэ гурав дээр В.С.Абраменкова багш нэмэгдээд сургуулийнхаа гуанзанд ширээ засан хүлээж авсан даа. Гэтэл ширээн дээр үхрийн чанасан хавирганууд тавьсан байх юм. «За энэ чинь яаж байгаа хэрэг вэ» хэмээвэл «Монголчуудыг махгүйгээр төсөөлөхөд хэцүү шүү дээ» гэсэн үнэн хариу өгч инээлдлээ. Дараа нь шөнө дөл болтол дуу хуур, дурсамж яриа өрнүүлж, бас бидэнд бэлэг дурсгал барьсан шүү. ТЭР ҮЕИЙН ХУУЛИЙН МОНГОЛ ОЮУТНУУДЫН МААНЬ ДУУЛЖ БАЙСАН НАЙРАЛ ДУУ ДАНДАА САНАГДДАГ Үндсэн арга хэмжээ маань 12-ны өдөр болов. Бидний үеийн Нархоз буюу Улс ардын аж ахуйн дээд сургууль /одоо Байгалийн их сургууль/ дээр үргэлжилсэн. Нээлтийн ажиллагаа, баярын хурал, илтгэлүүд тавигдсаны дараа манай төр засгийн шагналыг гардуулав. Бидний үед хуулийн хичээл зааж, монголчуудыг хариуцсан куратор багш байсан Л.А.Корчагина, Н.А.Пьянов гэдэг 1971 оноос хойш багшилж, төр эрх зүйн хичээл зааж байсан багш маань мөн «Алтан гадас» одонгоор шагнагдаж, бид ч өөрсдөө шагнуулсан юм шиг л хөөрч баярласан даа. Төр эрх зүйн тэнхимийн эрхлэгч байсан А.И.Хаснутдинов, В.В.Онохова, В.С.Абраменкова багш нар маань «Найрамдал» медаль, Засгийн газрын шагнал болох «Ардын боловсролын тэргүүний ажилтан» тэмдгээр Хууль зүйн дээд сургуулийн захирал О.П.Личичан, А.И.Хаснутдинов дахиад, Л.А.Корчагина, В.И.Онохова нар хүртсэн. «Хууль зүйн тэргүүний ажилтан» тэмдгээр С.С.Акманов, О.А.Парягина, хөдөлмөрийн эрх зүй зааж байсан Г.А.Фоменко, иргэний эрх зүйн доктор В.А.Семеусов нар шагнагдлаа.
Мөн Монголын багш нарын холбооны «Есөн эрдэнэ» шагналыг Е.В.Горбачёва, М.М.Зубович, гадаад деканатад монголчуудыг хариуцаж байсан Л.П.Шаулина багш нар мань хүртлээ. Үүний дараа их сургууль дээр 14 цагт биднийг урьсан ёсоор очиход үе үеийн хариуцсан деканууд хүлээн авч, биднийг хариуцан ажиллаж байсан Л.П.Шаулина багшаараа үг хэлүүлэв. Тухайлбал, дэлхийг ч донсолгосон Чернобылийн ослын үеэр монголчууд хэрхэн гоймонгийн үйлдвэрт ээлжинд ажиллан хандив тусламжийн мөнгө цуглуулж байсан тухай, одоо ч гэсэн оюутны найрал дуу тоглох үеэр тэр үеийн хуулийн монгол оюутнуудын маань дуулж байсан найрал дуу дандаа санагддаг хэмээн яриад уйлсан нь бүхний сэтгэлийг хөдөлгөж байлаа.
Бид ч багш нартаа бэлэг сэлт гардуулж, сургуульдаа Ж.Төмөрбаганыхаа урласан дурсгалын зүйлээ гардуулсан. Энэ нь каллиграфаар шармал төмрөөр товойлгож «Эрхүүгийн их сургууль» хэмээн хуучин монголоороо бичиж бархатан фон дээр байрлуулаад дээр нь Эрхүү хотын эмблемийг хөөмлөөр хийн байрлуулж, доод талд нь «С вечной благодарностью от Монгольских выпускников» хэмээн бичсэн маш гоёмсог жаазтай дурсгалаа гардуулахад багш нар маань жигтэйхэн их баярлаж «Ер нь бид ийм бэлэг авч байгаагүй шүү» хэмээлдэхийг сонсох сайхан л юм билээ. «Энэ сэтгэлийнхээ дурсгалыг бид ганцхан хувиар Эрхүүгийн их сургуулийн хэлний бэлтгэлийг дүүргээд Москвад төгссөн зураач Ж.Төмөрбаганаар урлуулсан бүтээл юм шүү» хэмээн тайлбарласан.
Мөн Хууль зүйн дээд сургуульдаа Ж.Төмөрбаганын урласан шилэн хоргон доторх мөнгөлсөн гэрэгэ бэлэглэв. Энэхүү шилэн хоргонд байрлуулсан навчтай, гэрэгэн дээрх үсэгнүүдийг зориуд алтадсан, маш үзэмжтэй ногоон чулуун суурьтай, модон суурь бүхий мөнгөн гэрэгэг дурсгахад бүгдээрээ л дуу алдаж, «Маш сайхан бэлэг» хэмээн бүгд алга ташиж байлаа. Ингэхдээ «Чингис хааны үеэс монголчууд гэрэгэг халдашгүй дархан эрхийн илэрхийлэл, баталгаа болгон ашиглаж ирсэн түүхтэй юм.
Эрхүүгийн их сургуулийн хуулийн факультетэд суралцаж төгссөн бидний монгол шавь нар тань Монгол эх орноо төлөөлөн суралцаж байсны дурсгалыг өргөн барьж байна шүү» гэсэн үг хэлсэн л дээ. Үүний дараа «Жил жилийн оюутныхаа найрал дуу сонсох болгондоо монгол оюутнуудаа дурсан санадаг байсан» хэмээн сэтгэлийнхээ үгийг хайлсан Л.П.Шаулина багшдаа зориулан олон жил урлагийн үзлэгт дуулдаг байсан «Мөнх цастай» дуугаа өргөн барьлаа. Дараа нь Батмөнх маань нөгөө алдартай дуугаа дуулж, улмаар орос дуунуудаас дуулж, Шаулина багштайгаа дурсгалын зураг татууллаа. «БИ ОЛОН ОН ЖИЛ МОНГОЛ ЗАЛУУСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ ИРСЭНЭЭ ДУРСАН ДУРДАТГАЛ БИЧСЭЭН» Шаулина багш нэг цаас барьчихаад л зогсоод байсан л даа. Тэгсэн «Би олон он жил монгол залуустай хамтран ажиллаж ирснээ дурсан санагалзаж нэгэн дурсгал бичсэн юм аа. Одоо үүнийгээ сайтар засч янзлаад та бүхэнд өгвөл хэвлүүлж чадах уу» гэхэд нь бид уухайн тас баярлалдан, хэвлүүлж өгөхөө шавь нарын ёсоор амласан. Ленинградын их сургуулийг дөнгөж төгсөж ирээд орос хэл зааж байсан О.В.Сокольникова багш маань Дэнсмаа, Цэндсүрэн нарын нэгдүгээр курсийн дөрвөн шавьтайгаа 26-27 жилийн тэртээ дурсгал болгон авахуулж байсан патиараа бариад ирсэн байх юм. Гэтэл хамт зургаа татуулсан тэр дөрвөн шавь нь мөн л сэтгэлийнхээ дуудлагаар дөрвүүлээ зорин ирсэн байсанд хэн хүнгүй ихэд баярлан бэлэгшээсэн дээ.
Ингээд тэд 27 жилийн өмнө ямар байрлалтайгаар зургаа татуулж байсан тэр л байрлалаараа зогсож дахин дурсгалаа мөхжүүллээ. Сонин тохиолдол шүү. Одоо Сокольникова багш нь мөн л ардын хүүхдийг эрдэм номд сургасаар яваа бол эдгээр шавь нар нь мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж байна. Дараа нь «Художественный» кинотеатрт одоо суралцаж буй монгол оюутнууд концерт тоглож, орой нь Монголын консул А.Баатарцогт бидэнд зориулан хүлээн авалт зохиоход Эрхүү хотын даргаас эхлээд бүх л хариуцлагатнууд оролцохын сацуу Монголоос зорин ирсэн манай урлагийн мастерууд, хийлч Дэлгэрцэцэг, дуучин Наран, «Алтан ураг» хамтлаг, «Торго» салоныхан тоглолтоо өргөн барьсан.
Маргааш өдөр нь бид төлөвлөсөн ёсоороо Байгал далайд очиж, усан онгоц хөлслөн, ширээ засаад нөгөө дууныхаа клипний зургийг үргэлжлүүлэн авсан даа. Монголоос авч очсон хийн плитк далайн эрэг дээрх хүмүүст мөнгөөр хөлсөлдөг саравчинд хоол унд хийж идэцгээсэн нь сэтгэлээс гарахааргүй сайхан дурсгал болон хоцорсон. Эрхүүдээ буцаж очоод шагнал авсан багш нарынхаа шагналыг угааж тэнд нээгдсэн «Алтай барбекью»-гийн салбарт хоолонд оруулж, сэтгэлийнхээ нандин үгсийг хэлэлцэн, бас бэлэг дурсгал өгөлцөн, шөнийн 12 өнгөртөл дуулж хуурдацгаалаа. Маргааш нь оюутан ахуй цагийнхаа оюутныхаа байранд очин клипнийхээ зургийг татуулсан. Энэ үеэр нэгэн сайхан зүйл тохиосон нь манай курст суралцахын зэрэгцээ оюутнуудад цагаан хэрэглэл тараадаг байсан, одоо шүүгчээр ажиллаж байгаа Лена Фролова хүрэлцэн ирлээ.
Яг тэр үед нь Г.Батмөнх дуугаа дуулж таарсан л даа. Гэтэл Лена биднийг бүгдийг нь нэр усаар нь дуудаад л «Хөөе Батмөнх өө» гэж дуу алдаад л, сайхан байна лээ шүү. «Чи ээжийн тухай «Милая мама, как я тебя люблю...» гэдэг дуу дуулдагсан, түүнийгээ дуулаач» гэсэн чинь үг дуугүй дуулаад л... Бөөн дуу хуур болж хувираад л, бидний ингэж баясалдан хөгжилдөхийг оюутнууд цонхоороо харж дэмжин түрлэг өгөөд л. Тэр үед манай түүгээр «4» номерийн ганцхан автобус явдаг байсан. Тэр буудал хавиар эргэн дурсаж алхалцгаалаа даа. Улмаар дэлгүүр хоршоогоор бэлэг дурсгал хайн явцгаагаад маргааш нь өглөө эртээ буцах замдаа гарцгаав. «ХҮҮЕ ЭЭ, ТА НАР ЮУ ГЭЖ БУУЗ ИДЭЭД СУУЖ БАЙДАГ БИЛЭЭ? ҮТЭР ТҮРГЭН ЯВЦГААЯ» Улаан-Үдийг зорин явж байтал замд нөгөө Цэндээгийн маань үйлчлүүлэгч авгай биднийг залаад аа. «Замд чинь хоолны газарт та нарт бууз бэлдчихээд байна. Та нар ороод гараарай» гээд. Гэтэл бид мэдэлгүй хажуугаар нь өнгөрчихөж. Улаан-Үд ороод бензин аваад зогсож байтал дахиж утасдан хаа байгааг минь мэдчихээд «Буцаад ир» гээд болдоггүй ээ.
Хүний тэр сайхан сэтгэлийг нь яаж үл хэрэгсэх билээ. Эргээд л шидчихсэн. Гэтэл Улаан-Үдээс курсийнхэн маань бас залгаад «За одоо та нар маань хаа явж байна, та нарыгаа тосч авахаар ресторан бэлтчихээд байна» гээд сүйд болов. Буцаад очвол ширээ засч, архи дарс сөгнөөд, хүн бүрт нударганы чинээ 5 бууз бэлтгэчихэж. Түүнийг нь барахгүй сууж байтал нөгөө Улаан-Үдийнхэн давхиж ирээд «Хүүе ээ, та нар юу гэж бууз идээд сууж байдаг билээ? Үтэр түргэн явцгаая. Цаана чинь ресторанд ширээ засчихаад байхад юун бууз мууз» гэдэг байгаа. Холын замд гарсан бид чөлөөтэй хувцасласан байсан тул «Ресторанд орох тул хувцас хунараа сольё» гэвэл «Хувцсаа сольж яахнав? Тэнд бид нараас өөр хэн ч байхгүй» хэмээн шахамдуулсаар яваад очвол Улаан-Үдийн хамгийн тансаг 14 давхар «Цагаан морь» гэдэг зочид буудлын дээд давхрын «Панорама» гэдэг ресторанд ширээ засчихаж. Үнэхээр биднээс өөр хэн ч алга. Улаан түрс, элдэв загас жараахай, дарс идээ болсон орос маягийн тансаг сайхан ширээ засчихаж.
Курсийнхэн маань сайн сайхан л яваа юм байна лээ. Бас дээрээс нь хорхог хийлгээд тавьчихжээ. Тэгээд л оюутан цагийнхаа гэрэл зурагнуудыг гаргаж ирээд л шүүн хэлэлцэж, халуун дулаан яриа ч өрнөлөө, «Тэр хаана явна, хэн маань хаа байна» гэх зэргээр. Бөөн инээд наадам болж, өмгөөлөгч Саня Николаев гэнэт «Анх та нар ирэхэд Нарантуяа «Журавли» дууг дуулж байж билээ» гэхэд бүгдээрээ сэтгэл хөдлөөд, тэр сайхан цаг үеэ дурсаад л... Алтангэрэл маань ярьж байнаа. Эрхүүгээсээ буцаж ирээд тэнд суралцаж байсан олон ч хүнтэй уулзахад бүгдээрээ л яриаг нь шимтэн сонсож, муу багш нараа асууцгааж, энэ удаад Эрхүүд очиж чадаагүйдээ үнэхээр харамсацгааж байна гэнэ. «Сая нэр дурдсан хэдэн багш нар маань л одоо үлдээд байна. Гэтэл энд тэнд байгаа, нас нь 80-90 хүрсэн багш нараа бид нар олоогүй л дээ. Улаанбаатарт Эрхүүгийнхэн уулзахаараа л биднээс «За яаж явав? Тэр багш сайн уу?...» хэмээн чин сэтгэлээсээ асууж лавлаад л, бидэнд атаархаад л, «Хэзээ дахин Эрхүү рүүгээ явах вэ...» гэсэн яриа өрнүүлээд л... Үнэхээр орос, монгол хүмүүс үерхэж нөхөрлөсөн шиг үерхэж нөхөрлөж чаддагийг, багшаа хүндлэх шавийн сэтгэл, ухаан хэзээ ч бөхдөггүйг жинхэнээр нь олж харсандаа бахархаж сууна даа, найз нь. Бид бүхнийг хуульч хэмээх нэр төртэй мэргэжилд сургаж боловсруулсан, хүмүүжүүлсэн тэр гавьяат хүмүүсээ шавь нар нь дурссаар л явдаг, сэтгэлдээ тээсээр л явдаг юм байна. Үнэхээр сэтгэл хөдөлдөг юм билээ л» хэмээн Алтангэрэл өгүүллээ.
Анхны долоон монгол залуу 1925 онд Эрхүүд суралцахаар ирж, 1934 онд Даш Багшийн дээд сургуулийг, 1938 онд Ю.Цэдэнбал СЭЗДС-ийг санхүү, зээлийн мэргэжлээр гэхчилэн төгсөж байжээ. Түүнээс хойш 85 жилийн туршид монгол залуус Эрхүүгийн хавраар шалгалт шүүлгэндээ бэлтгэн нойр, хоолоо умартсаар иржээ. Өнгөрсөн хугацаанд 4800 гаруй залуус Эрхүүгийн их, дээд сургуулиудыг төгсчээ. Үүн дээр техник мэргэжлийн сургууль төгсөгчдийг нэмбэл 16000 гэсэн тоо гардаг аж. Зөвхөн манай гэр бүлийн хувьд л гэхэд дөрвөн хүү нь дөрвүүлээ Эрхүүгээр дамжсан байх юм. Миний бие 10 дугаар ангиа дүүргээд 1982-1983 онд Эрхүүгийн их сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцан төгссөн хэдий ч өвчний улмаас нутаг буцсан нэгэн.
Иймээс Эрхүүгийн алдарт хаврын тухай сонссон төдий нэгэн биш. Хоёр ах маань хоёулаа л Эрхүүгээр дамжиж, том ах Энхбаатар их сургуулийн хэлний бэлтгэл төгсөөд Москвад суралцаж төгссөн бол удаах ах Энхэл «яс таван жил» Эрхүүгийн полид суралцан төгсөж, хань ижлээ ч эндээс л олсон билээ. Харин талийгаач дүү Энхсайхан маань 1985 онд Эрхүүгийн бэлтгэлд суралцаад Ригад нисгэгчийн мэргэжил эзмшсэн нэгэн байсан сан. «Өвчний учир хасагдсан» гэсэн хүндэтгэх шалтгаантай тул 1984 онд дахин конкурс өгч тэнцээд нэг бол хуулийн мэргэжлээр Эрхүүг зорих, эсвэл МУИС-ийн түүхийн ангид суралцахын аль нэгийг сонгох болоход хар багын анд найз Д.Мөнхбат маань «Хамтдаа Эрхүү явья» хэмээн нэлээд ятгасан ч түүхийн ангийг сонгосноор Эрхүүг дахин зорилгүй үлдэж билээ л...
Хүний ач тусыг үл мартах сайхан сэтгэлийн оч хаялсан энэ алхмыг хийсэн дээрх 1989 оны хуулийн ангийн олон хөвгүүнтэй нь өнөө хэр сэтгэлийн зузаан харилцаатай байдаг билээ. ЖиЧ: Бид олон жилийн турш Монгол, Зөвлөлтийн /Оросын/ «Найрамдал» гэж хэлж ярьсаар ирсээн. Гэтэл «Найрамдал» гэдэг нь «Найрамдах» гэсэн утгыг илэрхийлдэг. «Найрамдах» гэхээр өмнө нь «муудсан, дайсагнасан» болж таараад байдаг, нэг жигтэй еэ. Тэгээд ч «дружба» гэдэг үг нь «друг» буюу «нөхөр» гэсэн үгнээс үүсэлтэй тул энэ үгийг «нөхөрлөл» гэж орчуулах ёстой байх. «Монгол, Оросын ард түмний нөхөрлөл үүрд мөнх бадран мандах болтугай».
"Монцамэ" |
| 27 жилийн дараах Эрхүүгийн хавар |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (2) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|