 |
|
 |
|
Эдуард Нэф: Монголчууд шиг ийм эрх чөлөөт сонголт хийх хувь заяагүй хүмүүс дэлхий дээр байсаар ... |
|
|
 |
|
 |
Эдуард Нэф: Монголчууд шиг ийм эрх чөлөөт сонголт хийх хувь заяагүй хүмүүс дэлхий дээр байсаар ...
2011-06-04“Уул уурхай Монголын хөгжлийг сорьж байгаа нь...” – энэ бол Монгол оронд өрнөж буй уул уурхайн олборлолт байгаль  орчин болон нийгмийн амьдралд хэрхэн нөлөө үзүүлж байгаа тухай өгүүлэх баримтат киноны нэр юм. Хөвсгөлийн тайга дахь баруун цаатангууд одоог хүртэл нүүдлийн хэв шинжээ хадгалж ирсэн нь бахархмаар ажээ. Цаа малаа даган бэлчээр сэлгэж амьдардаг хэдий ч өнөө үеийн малчдад тулгардаг бэрхшээл тэдэнд ч мөн адил тохиолдож гар аргаар алт олборлогсодтой нийлж байгаа тухай... Уулнаас буусан цаатан нөхөр нь нийгэмшиж чадалгүй, нинжа болсон ч зуурдаар нас барсан эмэгтэй болоод хотжиж буй түүний эгчийн охин нь энэ баримтат киноны баатрууд юм.
Монгол улс эдийн засгийн өндөр хөгжилд хүрэхийн тулд уул уурхайн томоохон орд газруудаа эргэлтэд оруулахаар ханцуй шамлан ажилдаа хэдийнэ орсон билээ. Заавал стратегийн гэх хязгаарлалтгүй уул уурхайн үйлдвэрлэл Монголын газар нутагт өргөн хүрээтэй явагдаж байна. Эдийн засгийн үр ашгийг төсөөлөн ийн урагшлах нь зүйтэй хэдий ч байгаль орчинд халгүйгээр, хүний ардынхаа хөгжилд бодит хөрөнгө оруулалт хийн ажиллах хэрэгцээ шаардлага бий. Уг киноны зохиогч, продюссер Эдуард Нэф эрхэм чухам ийм л санааг илэрхийлэхийг эрмэлзжээ. Түүнтэй ярилцсанаа та бүхэнд толилуулж байна.

- Эрхэм Эдуард таны бүтээсэн киноны нэр анхаарлыг минь ихэд татлаа. Ярилцлагаа эхлэхээс өмнө манай уншигчдад та өөрийгөө танилцуулна уу. Таныг АНУ-ын Конгресст Монтана мужийг төлөөлдөг Сенатын гишүүний хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан гэж сонссон? - Өнгөрсөн 25 жилийн турш би Вашингтон дахь хэлний сургуулийн үйл ажиллагааг удирдаж, улмаар Япон, Монгол, Вьетнам улсуудад салбар байгуулж байсан юм. Ийнхүү боловсролын салбарт өөрийгөө сорихоос өмнө Монтана мужийн сенатор Макс Бокусын хуулийн зөвлөхөөр ажиллаж байв. Түүнээс өмнө Сенегал, Гватемала, Колумби, Канад улс болон хожуу Вашингтон муждаа АНУ-ын дипломат элчээр томилогдон ажиллаж байсан. Залуу байхдаа АНУ-ын Энх Тайвны Корпуст дөрвөн жил ажилласан юм байна. Харвардын Их сургууль дүүргээд армид элсч хоёр жил цэргийн алба хаасны дараа АНУ-ын Дипломат албанд орж байсан. Товч намтар минь ийм юм даа.
-Уул уурхайг эдийн засгийн хөгжлийг хурдасгах гол хөшүүрэг гэж үзэж байгаа өнөөгийн Монгол орныг үнэндээ уул уурхай сорьж байна гэж та үзэж байна уу? Монголын тухай өгүүлэх кинондоо та уул уурхайн олборлолтын үйл ажиллагааны улмаас үүсч тулгамдсан асуудлыг Хөвсгөлийн цаатангуудын амьдралтай холбон харуулжээ. Киногоороо юу хэлэхийг хүссэн юм бэ?
Тун саяхнаас Монгол улс их баялгаа ашиглах шийдвэр гаргалаа. Эдийн засгийн ийм том ахиц өөрчлөлт, ялангуяа огцом хөгжиж буй эдийн засаг тухайн улс оронд нэлээд их дарамт, бэрхшээл бий болгодог тул энэ хөгжлийн үр шимийг бүх ард түмэнд жигд хүртээх сайн хяналт, зөв засаглал, түүний зөв голдрилтой болохыг Монголчууд эрмэлзэх нь зүйтэй гэж би боддог.
Баримтат киногоороо дамжуулан би хүмүүс энэ том боломжийг анхааралдаа авч, зөв ашиглаасай, ийм их баялаг ашиглахдаа амьдрал нь хүнд байгаа иргэдээ марталгүй туслаасай, мөн уугуул соёл, ёс заншлаа бүү орхигдуулаасай гэж хэлэх гэсэн юм.
Хэрэв Монголчууд зан заншлаа хадгалж эс чадваас мөн ядуу дорой иргэддээ туслахгүй бол энэ улсын мөн чанар алдагдахад хүрэх вий. Монгол бол тун их аз завшаан, хувь тавилантай орон. Учир нь хуулиас гадуур хэн ч оршин байх учиргүй бөгөөд Засгийн газар нь баян ядуу ялгалгүй нийтийн сайн сайхны төлөө ажиллах учиртай ардчилсан эрх чөлөөт орон юм. Улс орныхоо баялгаас шууд биш ч гэсэн аж амьдралаа сайжруулах боломж ашиглаж замаар үр шимийг нь хүртэх юмсан гэж хүсч мөрөөддөг хүмүүс байна. Гэтэл Монголчууд шиг ийм эрх чөлөөт сонголт хийх хувь заяагүй хүмүүс дэлхий дээр байсаар л байна гэдгийг хэлмээр байна. Миний нэг анзаарсан зүйл бол Монголчуудын ихэнх нь уул уурхайн талаар их өөдрөг үзэлтэй, цаашид хүн бүрийн амьдрал сайжирна гэж итгэж найдаж байгаа нь бахархмаар сайхан санагдлаа.
- Манай улсад гар аргаар алт олборлогчид буюу нинжа нарын тоо 100 мянга даваад байна гэсэн албан бус тоо бий. Бусад улс орнуудад ч гар аргаар ашигт малтмал олборлогчид бий. Тэрчлэн манай улс гадны жишгийг дагаж Бичил уурхайн эрх зүйн орчныг зохицуулах тал дээр алхам хийсэн ч дорвитой ахиц гараагүй л байна. Таны киногоор нинжа нарын тухай харуулна гэж ойлгож байгаа? - Би нинжа нарын асуудлаар сайн нарийн учрыг мэдэхгүй. Гэхдээ нинжа нарыг зохицуулахад хүндрэл учирдаг нэг шалтгаан нь тэд хуулинд захирагдах сонирхолгүй байдаг мэт санагдсан. Миний бодлоор тэд зохион байгуулалтанд орох нь зүйтэй, өөрсдөө ч хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг эрмэлзэх юм бол хууль тэдэнд эрх тэгш үйлчилж, уул уурхайн компаниуд ч гэсэн дарамт шахалт үзүүлэхгүй ижил түвшинд үйл ажиллагаа явуулдаг болно байх. Гар аргаар алт олборлогсдын ихэнх нь үүнээс өөр сонголтгүйн эрхээр мөнгө олох ганц арга гэж ойлгож ирсэн байх юм билээ. Жишээ нь уул уурхайн компаниуд хуучин нийтийн өмч байсан том том газруудыг эзэмших эрх олж аваад, алт хайж их хэмжээний хөрс, газар шороог ухаж, түнхээд овоолго шороо үлдээгээд явдаг. Ингэж орхиод явсан газар нь нинжа нар цуглаж азаар алт олбол нь алтны компани буцаж ирээд нинжа нарыг хөөж явуулах гэдэг гэх мэт араншин гаргадаг юм байна гэж ойлгосон. Тиймээс ийм нөхцөлд нээлттэй, бие биедээ шударга хандах нь чухал болов уу.
- Дэлхий дахин байгалийн баялгийн хомсдолд орж, баялагтайгаа үлдсэн цөөн орнууд хөрөнгө оруулагчдын анхааралд байна. Монгол улс бол яах аргагүй тийм орнуудын нэг болж байна л даа. Манай улс эдийн засгийн хөгжлөөр сул байгаа учраас, хөрөнгө оруулагчидтай тохиролцож, ажиллах хэрэгтэй байна л даа. - Ардчилал гэдэг нь хүмүүс бие биедээ харилцан боломж олгох гэсэн үг л дээ. Нийгэмд хувь нэмэр оруулах боломжтой хэсэг нь цаашдаа давуу тал боломжоо ашиглан тийнхүү хувь нэмрээ оруулаад л байх нь зүйтэй. Байгалийн баялгийг ашиглах нь мэдлэг, туршлага, асар их хөрөнгө санхүүжилт шаардагдах тул тийм зориг эрсдэл гаргаж орж ирж байгаа уул уурхайн компаниудад боломж олгохгүй бол дэлхийн одоогийн хөгжилтэй зэрэгцэж хөгжихийн тулд баялгаа ашиглах гэсэн Монгол улсын хувьд бодлогогүй алхам болох болов уу. Уул уурхайн компаниуд ч үйл ажиллагаа явуулах бол Монголчуудын өмнө, ялангуяа аж амьдрал нь дорой иргэдийн өмнө, байгалийн баялгийг ашигласныхаа төлөө үүрэг хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй гэж би боддог.
- Уул уурхайгаас орж ирэх мөнгийг эдийн засгаа төрөлжүүлэхэд зориулна гэж улстөрчид хэлж байгаа. Гэхдээ өнөөдрийн тухайд Эх орны хишиг нэрээр, бэлэн мөнгө тараахыг чухалчилж байна. Тэгэхээр байгалийн нөөцөө ашиглахдаа хариуцлагатай байж чадах уу гэдэг асуудлыг байн байн тавих ёстой болж байна л даа. Таны бодлыг сонирхвол ямар вэ? - Компаниуд гадаад улсад орж ирээд уул уурхайн үйлдвэрлэл явуулж удаан хугацаанд амжилттай оршин тогтнохыг хүсч байвал өөрсөддөө ашиг олохыг илүүд үзэлгүй холыг харж ажлаа явуулдаг байгаасай. Учир нь ихэнх тохиолдолд уул уурхайн үйл ажиллагаанаас үүдсэн сөрөг үр дагаврууд нь хэзээ хойно олон жилийн дараа илэрдэг тул оройтсон хойно толгойтой бүхэн чухам юу нь буруу болоод өнгөрөв эсэх дээр эргэж бодох жишээтэй. Латин Америкт, тухайлбал, экстремистүүд засгийн эрхэнд гарч ирснээс болоод урьд өмнө нь тухайлан сануулж байсан хүндрэл бэрхшээлээс ч илүү хүнд асуудал үүсч байна. Уул уурхайн үйлдвэрлэгчид улс орны ирээдүйн сайн сайхан нь одоо үедээ хэрхэн зөв алхам хийхээс шалтгаална гэдгийг ухамсарлан ойлгож ажилладаг байгаасай. Олон ч компани энэ жишгээр ажиллаж байгаа байх, сайны хажуугаар саар гэдэг шиг үүнийг ойлгодоггүй ч компаниуд ажиглагддаг.
-Ингэхэд Та киноныхоо баатруудтай яаж танилцсан юм бэ?
Монголд би сүүлийн арав гаруй жил ирж ажиллалаа. Энэ хугацаанд нутаг бүрд нь очиж үзлээ. Сайхан сэтгэлт хүмүүст нь татагдаж, тэдэнд тусалж, дэмжихийг эрмэлздэг болсон, тэдэнд туслахад ч таатай байдаг. Чин сэтгэлээсээ хандаж агуу хүмүүстэй учирч явдаг. Тийм л тохиолоор таарсан гэж бодож байна.
-Уулнаас бууж ирсэн цаатан нийгэмшиж чадалгүй нинжа болж буй талаар таны кинонд өгүүлж буй юм билээ. Нинжа нарын амьдрал их хүнд байдгийг та киногоороо харуулжээ. Монголын төр засаг энэ асуудлын талаар юу хийх ёстой гэж үзэж байна вэ?
Засгийн газрын зүгээс нинжа нар болон уул уурхайн компаниудтай тулж ажиллан, нинжа нарыг хуулийн хүрээнд, хөдөлмөр хамгааллын зохистой нөхцөлд ажиллах боломжийг бүрдүүлэх эсвэл болж өгвөл санхүүгийн хямралыг шийдвэрлэхийн тулд гар аргаар алт олборлохоос илүү үр ашигтай амьдрах арга замд чиглүүлэх, ажлын байр бий болгох талаар арга хэмжээ авбал сайнсан.
- Монголын говьд томоохон төслүүд хэрэгжиж эхлэх гэж байна. Таныг киногоо хийх явцдаа Тавантолгойн орд дээр очиж, нөхцөл байдлыг нь сонирхсон гэж сонслоо. Энэ талаарх сэтгэгдлээ хуваалцана уу. - Говь нутаг тэр чигээрээ баялаг эрдэнэ, урлагийн бүтээл гэлтэй. Гэвч усны нөөцийн хэмжээ буурч байгаагаас үүдээд энэ байдал цааш үргэлжилбэл говь нутаг нь өргөн их газрыг бүрхсэн тоос шороо болж үлдэхвий гэсэн түгшүүр мэдрэгдэх юм. Тоос шороонд уул уурхайн олборлолт, газар тариалан эрхлэлт аль аль нь боломжгүйд хүрнэ. Урд хөршийн тань нийслэл Бээжин мөнхийн тоосоор бүрхэгдэнэ. Харин ийнхүү усны асуудал хэт ноцтой болохоос өмнө уул уурхайн компаниуд хамтран говь руу усны нэгдсэн хоолой суурилуулбал дээргүй юү? Монголын уул уурхайгаас үр шимийг хамгийн их хүртэгч нь болж буй Хятад улсын хувьд ч тэр, Монголын Говь усгүй болж доройтвол мөн адил доройтож хохирол амсах орны хувьд ч усны асуудлыг шийдвэрлэхэд оролцож хамтран ажиллаж болох талтай бус уу? Энэ тухай бодох л хэрэгтэй болжээ. Америкийн уул уурхайн түүхэнд хувийн хэвшлийнхэн Аляскийн хойгийн өмнөд эргээс хойт эрэг рүү усны хоолой тавьж Аляскийн газрын баялгийг олборлож байсан түүхтэй; Тухайн үедээ энэ нь маш их хариуцлагатай үүрэг даалгавар байсан хэдий ч үүнийг хувийн хэвшлийнхэн хэрэгжүүлж чадсан. Энэ жишгээр Монголд ижил төстэй, үүрэг хариуцлага хүлээсэн үйл ажиллагаа явуулж яагаад болохгүй гэж, тийм ээ?
- Таныг хувь зохиолоороо Монгол улстай холбогдсон хүн гэж бодож байна. Өнөөдрийн Монгол улсын талаарх сэтгэгдлээ тоймлон хэлнэ үү? - Монгол бол миний өөрийн эх орны дараа орох сэтгэл зүрхэнд хоногшсон нутаг. Энэ бол үнэхээр уудам сайхан газар, хүмүүс нь сэтгэлийн тэнхээ, зориг, ухаантай. Тэд зөв бурууг дэнслэх ухаанаараа эд зүйлд шунахыг ёс бус, гэсэн хэдий ч хүн шуналд автдаг, үүнийг дарж хязгаарлаж байх нь хэрэгтэйг зөнгөөрөө мэддэг улс. Монголчууд аливаа сайн муу бүхэн хаана ч байдаг тухай бас мэднэ. Монгол бол өнөөдөр ардчилсан орон. Баялгаа зөв зүйтэй захиран зарцуулахын тулд төрийн албан хаагчид болон баялаг олборлолтонд хамрагдан оролцогч нараас олон нийтэд эрх тэгш үйлчлэх, ил тод, шударга үнэн хандах зэргийг шаардах эрх, арга хэрэгсэл нь ард түмний гарт байдаг хувьтай хүмүүс л дээ. Эрх тэгш, шударга байдлыг тогтооно гэдэг Монголчуудаас өөрсдөөс нь хамаарах, их зориг тэвчээр шаардагдах амаргүй хэрэг юм.
- Киноны зохиогчийн хувьд танд манай иргэдэд хандаж, мөн төр засаг руу хандаж тавих асуултууд бий юу? - Ёс зүйгүй авирлаж шуналдаа хөтлөгдөн явсаар ард түмнээ мэхэлж, хулгай хийх, худал хэлэх хүмүүсийг яаж ч залхаан цээрлүүлэх билээ дээ? Харин үнэнч шударга, өөрийн хөдөлмөрөөрөө амьдралын өдөр хоногоо залгуулсаар ирсэн иргэдийг хэрхэн урамшуулж шагнах вэ? Миний бодоход шударга хөдөлмөрөөрөө амьдарсаар ирсэн хүмүүс энэ улс орныг удирдан, энэ улс орны баялгийн эзэд болох нь зүйтэй мэт. Харин тэгж чадаагүй хүн бол суудлаа тавьж өгөөд өөрөөсөө жигших хэрэгтэй байх. Ардчилсан улс орон бүрд ийм нөхцөл үүсдэг юм билээ. Үүнийг чухам иргэд нь л шийдвэрлэж чадна.
- Цаг гаргасанд тань баярлалаа. - Баярлалаа. Тантай ярилцаж суухад таатай байлаа.
"Шууд мн"
|
Эдуард Нэф: Монголчууд шиг ийм эрх чөлөөт сонголт хийх хувь заяагүй хүмүүс дэлхий дээр байсаар ... |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Манай дээгүр суугаа махан толгойнууд иймэрхүү юм бодвол уншдаггуй юм байгаа биз дээ. Нугэл ни нудээрээ гарнаа нэг одор, та муу хэдийн!!!!
2011-06-05 | 00:29:36 | 85.181.65.19 | |
|
|
|
|

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
|
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, »»
|
|
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
|
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд »»
|
|
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
|
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн »»
|
|
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
|
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын »»
|
|
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
|
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. »»
|
|
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
|
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|