 |
|
 |
|
Р.Чойномын гэргий Нина: Охин маань төрсөн эцгээрээ ч овоглож чадахгүй, овоггүй байсаар 1990 онтой золгосон |
|
|
 |
|
 |
Р.Чойномын гэргий Нина: Охин маань төрсөн эцгээрээ ч овоглож чадахгүй, овоггүй байсаар 1990 онтой золгосон
2011-06-02- Р.Чойномтой анх танилцахад ямархуу залуу байсан бэ? Та хоёрын анхны хүүхэд хэдийд гарлаа?  -1962 онд танилцаж байлаа. Анх танилцахад алиа хошин, наргианч, гитар гоё тоглодог жижигхэн шар залуу байсан. Үеийнхээ залуучууд дотор их хүндтэй. Нэлээд хэдэн жил үерхэж байгаад 1965 онд том охин Хулан маань гарсан. Бид хоёр суулаа, барилаа гэж хурим найр хийгээгүй шүү дээ. Шүлгэн дээр нь байдаггүй юу, “Гэргий ёсолж аваагүй, гэргийдээ үйтэн хуар өмсгөөгүй” гээд л. Дараагийн маань хүүхэд 1967 онд төрөөд 6 сар болоод өөд болсон юм. - Р.Чойном гуай хэдийд хотод орж ирсэн юм? Энд гэр орон гэж байдаггүй байсан гэж ярьдаг? -1957 онд анх Улаанбаатарт орж ирсэн. Хэнтийн Дархан суманд бага сургууль төгсөөд аймаг руу дунд сургуульд явсан ч ар гэрийн гачигдлаар сургуулиас гарсан гэдэг. Дөрвөн өнчин охин дүүг нь тэжээх гэж ээж нь их зовдог байсан учраас л тэдэндээ тус болъё гээд сургуулиа орхисон байх. Энд ирэхээрээ найзуудынхаараа л амьдарна. - Та хоёр ханилаад хаана амьдарч байсан бэ? Тэр үеийн жаргал зовлонгоосоо хуваалцахгүй юу? - Батцэрэн ахынд, Дамдин гуайнд, Алхбаатарын, багын найз Тогоогийнд, бас өөрийнхөө ээжийнд, манай ээжийнд гээд айл дамжсан амьдралтай л байлаа, бид хоёр. Өөрөө аль болох энгийн сайхан амьдралд дуртай ч, ирээдүйд яах вэ гэдгээ мэдрээд л байсан хүн шүү дээ. 1968 онд нэг өглөө “Би явлаа. Нулимсаа битгий хүнд үзүүлээрэй” гээд л яваад өгсөн. Тухайн үед нялх хүүхэд тэврээд уйлаад хаягдахад юм бүхэн надад хэцүү л байсан. Хүүхдээ тэврээд ханийнхаа араас явах сэтгэл надад байсан ч би хэлсэн үгийг нь тунгааж бодсон болохоор чадаагүй. Тухайн үед сэтгэлийн тэнхээ гаргаж чадсандаа одоо би өөрөөрөө бахархдаг. Оюун ухаантай хүний үр хүүхдийг гаргаж, хань нь явсан гэдгээрээ бахархаж баярлах сэтгэл насан туршид минь хадаастай байдаг болохоор энэ миний жаргал. Явахдаа “Хүүхдийг минь зөв хүн болгоорой, миний араас намайг хайж ганц ч алхсаны хэрэггүй” гээд шударга шулуухан хэлээд явсан. Гэнэт “Явлаа” гэхэд нь цочролд ордог юм билээ. “Арай ч ингээд явчихгүй байх, эргээд ирнэ биз” гэж олон шөнө хүлээсэн ч ирээгүй. Хүүхдээ ч хүртэл “Сургуульд ороход нь миний нэрээр битгий овоглоорой, болохгүй шүү” гэж байсан. Цаг үеийн хэлмэгдүүлэлтээс болоод Хулан бид хоёрыг бодсондоо л тийм шийдвэр гаргаж байж. Их удаан бодож төлөвлөж байж зөв ухаан гаргаад явсныг нь би сүүлд нь ойлгосон. Тэр үед манайх 12-р хороололд, 2-р эмнэлгийн ард ажилчдын байранд нэг өрөөнд байлаа. - Салж явах хугацаандаа хаагуур хонож өнжиж байсан юм бол? Шүлэг бичсэнийх нь төлөө түүнийг хэдийнээс адлах болов? - “Энэ хоёртоо би гай болох нь” гээд хаяад явсан тэр үеэс л мөрдөгдөж эхэлсэн. Мөрдөгдөх баригдахаа мэдээд л надаас салсан юм болов уу даа. Тэр үедээ Дамдин гуайнх, зохиолч Сүрэнжав гэх зэрэг найзуудынхаараа хонож өнжиж явж байгаад 1969 онд наадмын дараахан баригдаад шоронд суусан. Шударга хүн чинь дуугүй сууж чадахгүй болохоор Төр захиргаа барьж байгаа хүмүүс Түмэн олноо мартжээ Ухаан муутай амьтад Улс орноо удирдаж байна гэх зэрэг хэд хэдэн шүлэг бичсэнээс нь болж намын эсрэг үзэл бодол сурталчиллаа гээд дөрвөн жил шоронд суулгаж ховор авьяастай хүнийг биегүй болгосон доо. - Шоронгоос гараад хаана байсан юм бол? Сүүлийн хоёр жил хэвтэрт байсан гэдэг шүү дээ? - 1973 онд шоронгоос гарч ирээд шууд цөллөгөнд Хэнтийн Батноров сум руу нутаг заагдаж дөрвөн жил явсан. Төрсөн дүү Туяагийндаа, тэднийх нь олон хүүхэдтэй, дээр нь ээж нь хамт хэцүүхэн л байсан гэж сонсож байсан. Хаашаа л явна, байнгын дагуултай. Дураараа явах ямар ч эрх байхгүй. “Улс төрийн хэрэгтэн” гээд орон даяар зарлачихсан. Муу дүү нар нь хүртэл хаалттай байдалд орчихсон. 1977 онд тэр үеийн Зохиолчдын хорооны дарга байсан С.Удвал гуайд захиа явуулж “Намайг аваач ээ. Би энд дуусах гээд байна. Хот газар очиж эмчилгээ хийлгэмээр байна. Биеэ дийлж босч чадахгүй нь” гэж бичээд Улаанбаатар хотод орж ирсэн ч олигтой эмчлүүлж чадахгүй 1979 он хүртэл хэвтэрт байгаад өөд болсон. - Уран бүтээл, гар бичмэлээс нь авч үлдсэн юм танд бий юу? - Зүгээр сууна гэж ерөөсөө үгүй. Сав л хийвэл зураг зурж, хөгжим зохиогоод л үзэг цаас нийлүүлчихсэн суудаг хүн байсан. Орос, казах, төвд хэлтэй хүн байв. Маш олон сонгодог зургуудтай шүү дээ. Бичсэн зохиолынх нь 20 гаруй хувь хүний гар дээр үлдсэн гэхээр ямар их хөдөлмөрч хүн байв гэдэг нь тодорхой биз дээ. Намайг Цэргийн хэвлэх үйлдвэрт хянагчаар ажиллаж байхад 1969 оны 10 сард До яамнаас хүмүүс ирж ажил дээрээс минь аваад гэрт очиж нэгжлэг хийсэн. Хаа очиж юу ч олоогүй. Уул нь би гурав дөрвөн дэвтрийг нь нуучихсан байсан юм. С.Удвал гуайн дүү Хаянхярваа гэдэг хүн манайд ирээд “Цаг үе эвгүй болчихлоо шүү, цаадахынхаа юмыг жаахан эмхлүүлэхгүй бол болохгүй нь” гэж ярихад нь улаан тамхины том цаасан хайрцагт хийгээд баглачихсан байсныг Базаррагчаа ах л нэг айлд аваачсан байх. Чухам хааныг мэдэхгүй. До яамны улсууд намайг сүрдүүлэх санаатай “Улс төрийн хэрэгтэн хүний зүйлийг нуун дарагдуулсан байвал хуультай шүү”, “Чойном юу хийдэг хүн байв, бичсэн шүлгүүдээ яасан” гээд л хяргачих шахна. Би “Мэдэхгүй” гэсээр байгаад гаргасан даа. Нэг хэсэг намайг тагнаад байгаа мэт санагддаг байсан. Чойномын холбоотой ямар нэгэн юман дээр очиж магадгүй гэж бодож байсан биз. Чойном шүлэг зохиолоо дандаа шөнө бичнэ. Ихэнхдээ лааны гэрэлд бичсэн. Хоногт дөрвөн цаг л унтана. Цаг алдаж болохгүй гэдгийг хатуу баримталдаг байсан. Эцэст нь хэлмэгдэнэ, яваандаа юм бүхэн өөрөөр эргэнэ гэдгээ урьдчилаад мэдчихсэн хүн байж л дээ. - Шоронд байхад нь та эргэж очиж байв уу? Хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ? Тэр үед танд юу яриж байв? -Шоронд байхад нь би эргэж очоогүй. Өөрөө зөвшөөрөөгүй юм. “Миний араас ганц ч битгий алх, хэрэггүй” гэдэг байсан. Хөөрхий дөө, тайван цаг ирэхээр сайхан уулзана гэж бодож явсан байлгүй дээ.. Надад “Улс төр гэдэг юм руу хэзээ ч битгий ороорой” гэдэг байсан. Худлаа яриад яах вэ, 1967 оноос хойш ерөөсөө уулзаагүй. Өөрөө над дээр ирье, охиноо харъя гэж их л бодсон байх. Бидэнд гай болчихгүй юмсан гэсэндээ бэтгэртлээ санасаар байгаад өөд болсон доо. Хамгийн сүүлд гэвэл 1979 оны 4-р сарын 21-нд буюу өөд болохоосоо гурав хоногийн өмнө бичсэн захиа байдаг. Харандаагаар дэвтрийн хуудасны ар өвөргүй нэг их шүлэглэсэн захиа ирсэн. - Шоронд бичсэн захиа танд яаж ирж байв? - Хажуу улааны шоронгийн номын санч байсан юм. Таньдаг ганц нэг хянагчаар дамжиж явсаар хаа нэгхэн л захиа ирдэг байсан. Бичсэн захидлууд нь ихэнхдээ буруу гараар ороод өөрт нь гай болоод байдаг байсан болохоор тэр бүр бичих боломжгүй шүү дээ. - Таньтай суухаас өмнө авгайтай байсан гэж ярьдаг? Нэг охинтой ч гэдэг шүү дээ? Та тэр хүнтэй уулзалддаг уу? - Урьд нь Лхагважавтай 1962 оноос өмнө сууж байсан. Ч.Эрдэнэном гээд охин нь байдаг. Бид хоёр сайхан л найзууд байсан. Тэр үед чинь хүний чанар одооных шиг байгаагүй юм. Нэг нэгнээ ойлгодог сайхан л үе байсан. Харин Чойном маань л хэцүүхэн үеийг туулсан. - Танаас хойш Туул гэдэг бүсгүйтэй суусан гэдэг? - Туул гэж би сайн мэдэхгүй. 1975 оны үед танилцсан гэсэн. Яг үнэндээ өөрөө л араас нь гүйж яваад учирсан гэж сонссон. Нүдээр хараагүй зүйлийг худлаа яриад яах вэ. Эгч нь сайн мэдэхгүй байна. -Төрийн шагнал нэхэн олгоход нь “Ээжийг нь амьд байхад эхнэрүүд нь шагналыг нь булаацалдлаа” гэж Ш.Сүрэнжав гуайн шүлэг байдаг? Та үнэхээр шагналыг нь булаацалдсан юм уу? -Тэгж их ярьдаг юм аа. Би тэр талаар юу ч мэдэхгүй болохоор хэлэх үг алга. Би л лав авна гээгүй, ээжид өг л гэсэн. Хэн шагнал булаацалдсаныг мэдэхгүй. Ээж л Ч.Хуланд аавын чинь шагналын хувь гэж өгсөн. - Р.Чойном гуайн ээж танд ямархуу байв? - Германд их зохиолч Д.Нацагдорж сурдаг тэр үед Орост академич Б.Ширэндэв гуайтай нэг ангид Чойномын ээж сурч байсан. Монголын анхны гадаадад сурч байсан хүмүүсийн нэг болохоор уудам ухаантай шүү дээ. Ээжтэй нь би хааяа очиж уулздаг байсан. Хуланг бага байхад ээж хардаг байлаа. Дүү нар хааяа хот орж ирэхээрээ манайхаар ирнэ. Хулантай утсаар ярина, байнгын холбоотой байдаг. Багаасаа амьдрал үзсэн ухаантай улсууд бий. – Уучлаарай эгч ээ, нэг шүлгэнд нь “Хагацая гэж хагацаагүй, хадмын муугаас хагацлаа” гэж шүлэг байдаг. Танай ээж Чойном гуайд хэрхэн ханддаг байв? - Энэ шүлгийг хэнд зориулсаныг би мэдэхгүй. Манай ээж лав Чойномыг их хүндэлдэг. Чойном ч ээжийг минь их хүндэлдэг байсан. Хоорондоо таарамжгүй юм уу, нэгэндээ муу асуудал байгаагүй ээ. Уугаад явалгүй л яахав. Чойномыг хүмүүс архичин байсан гэж л ярьдаг. Үгүй шүү, найз нартай ууж явж байгаад ирээд шүлгээ бичнэ. Гитараа бариад ая зохионо. Богино хугацаанд их юм амжуулсан хүн дээ. - Үгийг нь зохиосон олон сайхан дуу байдаг. Харин ая хийж байсан юм болов уу? - Өөрөө аяыг нь зохиосон 30 гаруй дуу байдаг гэдэг. Бүгдийг нь нотлоод зохиосон гэж байгаа. “Чи минь битгий мартаарай”, “Хүлээгээрэй” гээд монголчуудын мэддэг нэлээд хэдэн дуу байгаа. “…Зүйл зүйлийн цэцэг хуар аа хө…” гэдэг үгтэй “Зуслангийн уянга” дууныхаа аяыг өөрөө зохиогоод нотоо бичсэн гар бичмэл нь “Өд” санд байдаг. Өөр хүний ая гэж явдаг л юм байна лээ. - Эдэлж хэрэглэж байсан зүйлээс нь танд байдаг уу? Өөрийн гэсэн өв хөрөнгө гэж юу байв? - Эдэлж хэрэглэж байсан юмнаас нь ганц ширээ л байгаа байх. Айл дамжин амьдарч явсан болохоор өөрийн гэсэн өв хөрөнгө бид хоёрт байсангүй дээ. Хэдэн зураг нь байна. Хамгийн том өв нь гэвэл үр хүүхэд нь л байна даа. - Танд туфли авч өгөх гэж Дархан хот ороод орос авгай царайчлаад олж чадахгүй буцсан тухай шүлэг байдаг? - Тийм. “Хуланд зориулсан шүлгэнд” нь бий “…Хорин хэдтэй ээжид чинь гоёлын туфли авч өгөх гэж Хол замыг туулж Дархан хотын дэлгүүр дээр Орос авгай царайчилж хаалгыг нь сахиж хоночихоод Олж чадалгүй буцсан нь нэг бус шүү охин минь…” гэж байдаг. Ш.Сүрэнжав надаас асуудаг юм. “Цаадах чинь чамд Дарханаас тэгээд яг туфли авчирсан юм уу?” гэж. Би чинь 41 размер өмсдөг байсан болохоор Улаанбаатар хотод олдохгүй. Оросууд байдаг болохоор Дарханд л том размерийн туфли байна. Хаалгыг нь сахиж хоносон эсэхийг би мэдэхгүй. Дарханаас нэг цагаан туфли авчирч өгч байсаан. Мөнгө нь хүрэхгүй орос авгай царайчилсан нь үнэн байлгүй дээ, амьдралаас гарсан юм л бичдэг байсан хүн. Нэг тийшээ явахаараа надад байнга л бэлэгтэй ирнэ. - Тухайлбал? - Олдвол гоё л юм өгөхийг бодно. Хөөрхий дөө, нэг удаа эмэгтэйчүүдийн баяраар өгөх юм олдоогүй ч юмуу яасан юм, “Өнөөдөр мартын 8 Өөрийн амраг Нина чамд Өгөх бэлэг даанч алга Өчүүхэн миний сэтгэл байна. Май үүнийг ав Маргааш буцааж авахгүй Яруу найрагчийн сэтгэл Ямар ч эрдэнээс үнэтэй байдаг” гэж шүлэг бичиж өгч билээ. - “Охиныг минь сургуульд ороход миний нэрээр битгий овоглоорой” гэж хэлсэн гэлээ. Тэгвэл танай охин хэнээр овоглож явдаг байсан бэ? - Би Хуланг сургуульд эцгийг нь нууцалж байж оруулсан юм. Төрсөн эцгээрээ үр нь овоглож болохгүй байна гэдэг ямар бэрх цаг байж вэ дээ. Хулан овоггүй байсаар 1990 онтой золгосон. Би өөрөөрөө ч овоглоогүй юм. Цагаатгаснаас хойш төрөх дээр очиж шүүлгэж байгаад Чойномын Хулан гэдгийг баталгаажуулж олж авсан. Хулан маань ухаан орсоноосоо хойш аавтайгаа уулзаагүй ч “Аав маань Монголын нэртэй төртэй хүн байсан. Надтай уулзаж чадаагүй нь түүний буруу биш нийгмийн буруу байж. Намайг бодсондоо л над дээр ирээгүй” гэдгийг багаасаа ухамсарласан хүн. - Урьдын авгайгаас гарсан Эрдэнэномтой Хулангаа уулзуулсан уу? - Эрдэнэномтой 1995 онд Хуланг Түвшинжаргал гээд найз нь анх уулзуулсан. Чойном л амьддаа “Хоёр охиныг минь уулзуулаарай” гэж захисан гэдэг. - Хулан ямар мэргэжилтэй вэ? Одоо юу хийдэг вэ? - Оёдлын техникум төгсөөд савхины үйлдвэрт ажиллаж байтал үйлдвэр нь хаагдсан. Одоо хувиараа оёдол хийдэг. Гурван хүүхэдтэй. - Нас барахынхаа өмнө олон захидлаа өөрөө шатаасан гэдэг үнэн болов уу? - Хоёр өдөр шатаасан гэдэг. Хэрвээ захидлуудаа шатаагаагүй бол нэлээд хэдэн хүмүүс хэлмэгдэж шоронгийн хаалга татах байсан биз. Хүний төлөө дэндүү их шаналдаг хүн байсан даа. - Өөд болоход нь зохиолчдоос хүн бараг ирээгүй гэдэг? Та очсон л биз дээ? - Цаг үе хэцүүхэн байсан болохоор тэр шүү дээ. Ш. Гаадамба гуай гаргахад нь ирээд оршуулах замд алга болчихсон. Тэр хүний зөв шүү. Яах аргагүй Ш.Сүрэнжав хүч гаргаж оршуулган дээр үг хэлсэн. Би охиноо дагуулж очсон. Зураач Дэмбэрэлийн гэрээс гаргаж, Хулан зургийг нь барьж хөдөөлүүлсэн юм.
"Яанаа мн" |
Р.Чойномын гэргий Нина: Охин маань төрсөн эцгээрээ ч овоглож чадахгүй, овоггүй байсаар 1990 онтой золгосон |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Хөөрхий дөө хайган сайхан алдарт яруу найрагч
2016-02-20 | 05:15:17 | 76.16.174.6 | |
|
|
|
|

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
|
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, »»
|
|
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
|
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд »»
|
|
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
|
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн »»
|
|
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
|
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын »»
|
|
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
|
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. »»
|
|
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
|
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|