 |
|
 |
|
Ойлголцоно гэдэг амаа таглуулсан гэсэн үг биш |
|
|
 |
|
 |
Ойлголцоно гэдэг амаа таглуулсан гэсэн үг биш
2011-05-30УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг “Ярилцах танхим”-даа урилаа.  -Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарладаг бүхий л тендерийг танай компани авдаг байсан гэх боллоо. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Би улс төрд орсон цагаасаа л ажлаа хувийнхаа бизнестэйгээ хольж, хутгаж явсангүй. “ТБД Андууд” компанийн үйл ажиллагаа өмнө нь ямар байсан тийм л хэвээрээ явж байгаа. Төрийн сайд хийж байхдаа ч, УИХ-ын гишүүн гээд ч эрх мэдэлдээ дулдуйдан хотын төвийн дүүрэгт ямар ч газар авч үзээгүй. УИХ-ын гишүүн байсан талийгаач О.Энхсайханаас олон жилийн өмнө дутуу баригдсан барилгыг нь худалдан авч дэлгүүр нээж байлаа. Өнөөг хүртэл тэр байранд “ТБД Андууд” компани байрлаж байна. Д.Тэрбишдагвын нэртэй нэг ч газар, лиценз байхгүй. Харин газар тариалан, мал аж ахуй, хүнсний салбар унасан үед энэ салбарын сайд болж, хамт олныхоо хүчээр хүнсээр овоглосон энэ яамыг босголцсон юм шүү. Намайг сайд байхад хувийн компани маань нэг тендерт ч оролцож байгаагүй. Би ч хэл ам гарна, дэмий гэдэг байсан. Улс төрд орсноор бизнес маань цэцэглэх байтугай харин ч хүч нь саарсан гэж боддог. Нэр цэвэр байж, төрийн ажлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, чадварлаг, ажил хэрэгч хамт олонтойгоо гар нийлэн уналтад орсон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг сэргээх эхлэл, суурийг тавьснаа хаана ч би бардам хэлдэг, бас бахархдаг.
Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай буюу бидний ярьж заншсан Тендерийн тухай хуульд томоохон өөрчлөлт оруулах цаг болсон гэж боддог. Тиймээс ч би тендертэй холбоотой асуудлын талаар ширүүхэн шүүмжилдэг хүний нэг. Төр хувийн хэвшлийнхнээр ажлаа хийлгэхдээ чанартай сайн гүйцэтгэгчийг шударгаар сонгож, үр ашигтай байхад анхаарах үүрэгтэй.
-Танд “Online daten system” гэдэг компани бий юү. Энэ компани бүх тендерийг авч ажилладаг юм биш үү?
-“Online daten system” нь Германы компани шүү дээ. Эзэн нь миний таньдаг хүн. Би энэ компанийн ямар ч хувь эзэмшдэггүй. Харин “ТБД Андууд” ХХК-д ажиллаж байгаад гарсан зарим хүн энэ компанид ажилд орсон гэж сонссон. Тиймээс л тендерт өрсөлдөөд ялагдсан компани нь надтай холбоотой байж мэднэ гэж хардаж элдэв яриа гаргаад байгаа бололтой дог. Үгүй бол сонгууль дөхөөд ирэхээр увайгүй нөхдүүд гүтгэлэг, нэр сүр гутаах гэсэн явуулга хийгээд эхэлсэн ч байж мэдэх юм. Д.Тэрбишдагвын таньдаг хүн бүр улс төрд орж болохгүй, бизнес хийж болохгүй юу. Ийм явуургүй арга хол явахгүй ээ. Намайг Авлигатай тэмцэх газарт шалгуулъя гэж янз бүрээр бичсэн байна лээ. Өөрийнхөө санаачилгаар очоод шалгуулчихмаар санагдах л юм. Шаардлагатай гэвэл өөрийгөө шалгуулж ч болно шүү дээ.
-Эзэд нь гэхээр хэн байх вэ?
-Нэр усыг нь зарлаад хэвлэлээр дайтаад байх хэрэггүй байх аа.
-Нэрлэж болохгүй гэж үү?
-Дахин, дахин ингээд гүжирдээд байвал нэрийг нь зарлаж, хууль хяналтын байгууллагад ч хандана. Хорхой ч гэсэн биенд нь хүрэхээр атирч мурилздаг биз дээ.
-Таныг Ардын намын “эсэргүү” гишүүн хэмээдэг. Гурван гишүүнтэй нийлж, удирдлагадаа шаардлага хүргүүлж байсан. Харин шаардлагынхаа талаар намын удирдлагуудтайгаа тохиролцсон гэж сонссон. Энэ тухайд?
-Эсэргүү гэдэг ч юм уу ямар нэгэн нэр хочийг захиалгаар, зохион байгуулалттайгаар тараадаг юм шиг байна. Үг хэлсэн, болохгүй байгаа зүйлийг шүүмжилсэн хүн болгоныг эсэргүү гээд байвал ардчилсан нийгмийн үнэт зүйл алдагдана биз дээ. Монгол Улсын тулгуур хууль болох Үндсэн хуулиар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрхийг нь тунхагласан. Тэгэхээр би хуулиас гадуур эсэргүү зүйл хийгээгүй гэж боддог. Хэн нэгэн даргад таалагдахгүй байх вий, хэсэг бүлэг хүмүүсийн дургүйг хүргэчих вий гэж болохгүй байгаа зүйлийг ч болж байгаа юм шиг ярьж хуурай хоосон магтаалын үг урсгах дургүй. Өөрийнхөө санал бодлыг дарга, цэрэг гэлгүй хэлчихдэг. УИХ-ын дөрвөн гишүүн намын сайн сайхан, эв нэгдлийн төлөө санал бодлоо хэлж, ийм асуудал болж бүтэхгүй байна гээд намынхаа даргад бичиг илгээсэн. Энэ нь тийм хүн эвгүйцээд байхаар зүйл биш биз дээ. Уг нь бол шүүмжилсэн, хатуу үг хэлсэн гишүүдийг эсэргүү гэж гоочлохын оронд ярьсан, хэлснийг нь анхаарч авах, гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Харин Ардын намын дарга С.Батболд биднийг хүлээн авч уулзаад, ийм, ийм зүйл дээр нь анхааръя гэж ярилцаж ойлголцсон. Ойлголцож, ажил болгохыг зорино гэдэг амаа таглуулсан гэсэн үг биш шүү дээ.
-Ямар зүйлийг ярьж тохиролцсон гэж?
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя, намаасаа гарсан болон одоо байгаа хүмүүст нэр хоч өгөхгүй байя, намынхаа эв нэгдлийг эрхэмлэе гээд нэлээд зүйл ярилцсан. Харин намын Их хурлыг хуралдуулах шаардлагатай байна гэхэд намын дарга “Цаг нь болоогүй байна. Сонгууль ч ойртлоо” гэж хэлсэн. Энэ мэтчилэн тал талаасаа ярилцаж ойлголцсон. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг. Улстөрчид нүүр нүүрээ хараад ярилцдаггүй учраас “хар муурууд” хооронд гүйж, хор хутгадаг гэмтэй. Тиймээс илэн далангүй чөлөөтэй ярилцах нь хамгийн чухал зүйл гэж боддог. Манай намын дарга бидний шүүмжилсэн асуудалд эмзэглэлгүй хүлээн авч ярилцсанд талархаж байгаа.
-Хамтарсан Засгийн газрыг шүүмжлэх хүмүүс байхад эсрэгээр нь томоохон төсөл, хөтөлбөрүүдийг “хөдөлгөлөө” гэх нь ч бий. УИХ-ын 2008 оны сонгуулиас хойш таныхаар хамтарсан Засгийн газар юу хийв?
-Хамтраад хийж хэрэгжүүлсэн зүйл бий. Гэхдээ хүсэн хүлээж байсан хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй л байна. Хяналтгүй учраас дураараа дургиад, хурд дутаад байна уу даа гэж бодох юм. Хамтарч засгаа байгуулсан тулдаа л Оюутолгойн гэрээг байгууллаа гэж мөн ч их пиардах юм. Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын ханш урьд, хожид байгаагүйгээр өссөн. Ийм алтан үед хамтарсан, хамтраагүй аль ч Засгийн газар Оюутолгойн гэрээг байгуулах л байсан. Энэ гэрээг чамбай хийж, улс орондоо ашигтай байхыг чухалчилсан бол өнөөдөр хэл амны бай болж, гууль нь цухуйхгүй байсан. Харин ч парламентын сөрөг хүчин нь хянах үүргээ биелүүлж, алдаа оноотой зүйл оруулж ирэхэд нь засахыг шаардаж байсан бол Оюутолгойн гэрээ илүү сайн болох ч байсан байж мэднэ. Засгийн газар хөрөнгө оруулагчидтай ярилцаад Оюутолгойн гэрээний зарим зүйл заалтыг өөрчилнө гээд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мэдэгдээд л байсан. Гэвч одоо болтол дуусаагүй байх жишээтэй. Оюутолгой, Тавантолгойгоо ярьсаар, түүнээс давж ажиллаж чадахгүй байсаар сонгуульт хугацаа нь өндөрлөх нь.
-Зарим улстөрчид Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлж байгаа. Сонгууль болоход жил орчмын хугацаа үлдчихээд байхад “гар” гэж буйг та хэрхэн тайлбарлах бол?
-Стандарт бус шийдвэр гаргаж хамтарсан Засгийн газар байгуулсан. Тухайн үед би Үндсэн хуулийг зөрчиж байна гэж мөн ч их шүүмжилж, цөөнх болж байсныг хүмүүс санаж байгаа байх. Стандарт бус гэхээр бүх зүйлийг стандарт бусаар хийнэ гэсэн утга агуулж байгаа юм. Жишээ нь, стандарт бус, стандартын шаардлага хангахгүй эм уувал яах вэ. Хордоно. Бүр цаашилбал амь насанд нь ч аюултай. Тухайн үед Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж ийм стандарт бус Засгийн газрыг байгуулсан. Парламентын засаглалтай улс оронд сонгуулиар олонхи болсон нам нь Засгийн газраа байгуулж, цөөнх болсон нь сөрөг хүчин болж, “манаачийнхаа” үүргийг биелүүлдэг дэлхий нийтийн жишиг бий. Би анхнаасаа л хууль зөрчсөн гүйцэтгэх засаглал хэрэггүй гэж хэлсэн. Харин одоо цаг тулчихсан байхад нэгийгээ хөөж гаргана, нөгөөх нь хаяад гарна гэх нь улс төр хийж л байгаа хэрэг болов уу. Уг нь стандарт бус шийдвэр гаргасан алдаагаа эртхэн ухамсарлаад зарчмынхаа дагуу ажиллаад явах хэрэгтэй байсан юм. Өнөөдөр Монголын парламент ямар ч хяналтгүй болж, хэтэвчээрээ нэгдсэн бүлэглэлүүд бүхнийг удирдаж, найраа хавтгайрч, бантан шиг зунгааралдчихсан байна шүү дээ.
-Сайд нар хариуцлага хүлээх чадваргүй гэх шүүмжлэлийг иргэд хэлдэг. Зарим гишүүн ч санал нийлдэг. Харин таны хувьд юу гэж бодож байна вэ?
-Том толгойтой сайд нарыг ажлаа хийж чадахгүй байхад хамгаалаад үлдэж байгаа нь улс төрийн намууд хамтарсантай холбоотой байх. Хамтарсан Засгийн газрын нэрэн дор юу ч хийж болно гэсэн пээдгэр сайдууд олон байгаа нь бодит үнэн. Зарим хүн УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашиж байгаа учир хариуцлагагүй байна гэж тайлбарладаг. Би үүнтэй санал нийлдэггүй. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх нь баталсан хууль тогтоолыг хэрэгжүүлэхэд илүү дөхөмтэй. Биднийг төлөөлж, элч болж чадна гээд сонгогчдоос хамгийн өндөр санал өгсөн хүмүүсийг УИХ-ын гишүүн болгож, заримыг нь давхар сайдын албыг хаших боломж олгож байгаа нь зөв зүйтэй гэж боддог. Асуудлын гол нь үүнд байгаа юм биш.
-Үндсэн хуулийг дордуулсан гэх долоон заалт дотор таны сая хэлсэн заалт бий. Харин одоо энэ заалтыг өөрчлөх талаар хуулийн төсөл боловсруулаад ажиллаж байгаа шүү дээ?
-Парламентын засаглалтай учир олонхиороо асуудлыг шийддэг. Хэлэлцэх явцад нь байр сууриа илэрхийлж, шүүмжлэх нь нээлттэй. Харин шийдвэр гарсны дараа олонхийн шийдвэрээ хүндэтгэх нь ардчиллын зарчим. Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж болохгүй гэж өөрчилбөл татгалзахгүй. Гэхдээ УИХ-д нэр дэвшээд сонгогдож чаддаггүй, ард түмэн үнэлдэггүй нөхдүүд оронд нь сайдын суудлаар шагнуулдаг жишгийг тогтоочих вий гэдгийг анхаарах хэрэгтэй.
-Та “Элсний 13”-т байсан. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай “Элсний 13”-ынхан холбоотой гэдэг. Улс төрийн томоохон албан тушаал хашиж байсан хүн өнөөдөр “гудамж”-инд улс төр хийж байгааг та юу гэж харж байгаа вэ?
-Намаа шинэчилье гэж гарч ирсэн “Элсний 13”-ыг Н.Энхбаяртай холбох нь утгагүй хэрэг. Тэр үед сайд байсан Ч.Улаан нэг өдөр намайг өрөөндөө дуудаад “Намд асуудал үүсээд байна. Бүгдээрээ намдаа өөрчлөлт, шинэчлэл хийе” гээд надад нэг бичиг үзүүлсэн юм. Тэр бичигт нь л би гарын үсэг зурж байлаа. Сүүлд нөгөө хэдтэйгээ уулзахдаа “Н.Энхбаяр даргыг цаанаас нь зохион байгуулсан гэж яриад байх юм. Энэ үнэн юм уу Ч.Улаан сайд аа. Би тантай л ганцхан уулзсан” гэж асуухад “Тийм юм ерөөсөө байхгүй” гэж хэлж байсан нь санаанд тодхон үлджээ. Ер нь нэг хүнтэй бүх зүйлийг холбохоор нөгөө хүн нь улам л алдаршаад байх юм даа. “Элсний 13”-ынхан намын нэр хүнд тааруу байсан учир үүн дээрээ анхааръя гэсэн асуудал тавьж, XXV их хурал хийлгүүлсэн хэрэг. Гэхдээ тэр үед фракци дотроо би өөр байр суурьтай байсан.
-Чухам ямар байр суурьтай байсан гэж?
-Ерөнхий сайд, намын даргын албыг давхар хаших ёстой гэснийг дэмжихгүй, эсэргүүцэж байсан. Учир нь одоо сонгууль ойртсон байна. Энэ үед Ерөнхий сайд, намын дарга хоёр тусдаа байх нь зөв. Намын дарга нь намынхаа ажлыг хийгээд, Ерөнхий сайд нь засгийн ажлаа хийж, улс орондоо бүтээн байгуулалтыг өрнүүлэх хэрэгтэй гэж үзсэн юм. Гэвч эсрэг байр суурьтай байлаа гээд олонхиороо шийдсэн. “Элсний 13”-ныхан үүргээ гүйцэтгэсэн гэж боддог. Түүхэндээ МАХН /хуучнаар/-ын XXV их хурал өөрчлөлт, шинэчлэлийн асар том хурал болсон. Илэн далангүйгээр их ч зүйл ярьсан. Тэгээд бодлогын гурван том баримт бичгийг баталж гаргасан юм. Харамсалтай нь үүнийг хэрэгжүүлсэнгүй.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МАХН-ыг байгуулахыг зорьж байгаа. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ?
-Н.Энхбаяр дарга өөрийнхөө итгэл үнэмшлээр асуудалд хандаж байгаа байх. Үнэхээр МАХН гэдэг нэрэнд дассан хэсэг хүн бий. Нэг хэсэг хүн тусдаа нам байгуулах гээд гарах нь ардчилсан нийгэмд байх л зүйл. Харин үүнийг хүлээн авахын оронд улам дэвэргээд, улстөржүүлэх шаардлагагүй. Тэр хүн рүү жинхэнэ цэрэг нь байсан хүмүүс дайраад, довтлоод байх юм. Н.Энхбаяр даргын өрөөнийх нь үүдийг сахиж суудаг, нэг орвол гарч ирэхгүй хэдэн цагаар алга болчихдог байсан хоточ “банхар”-ууд өнөөдөр түүнийг онилж, “хазах” гэж дайрцгаах юм даа. Албан тушаалаас нь буухаар сонин зан гаргаж бие, бие рүүгээ дайрч буй хүмүүсийн ёс суртахуун, хүнлэг чанар, хүмүүжлийг нь ойлгодоггүй. Би бол хүний үүд сахиж ч явсангүй. Дарга нарын дал мөрөн дээр нь алгадаж, улаан суганд нь хавчуулагдах гэж оролдож ч байсангүй. Н.Багабанди, Н.Энхбаяр, С.Батболд дарга нь байна уу, хэнд ч хэлэх үгээ хэлчихдэг. Манай намын зарим хүн намайг Н.Энхбаярын хүн болгох гэж оролддог. Энэ нөхдүүд харин ч цагтаа Н.Энхбаяр даргад наалдаж, албан тушаалыг нь авч, урдуур нь гүйж, хамгаалж байсан “банхар”-ууд шүү дээ. Нөхөн сонгуульд Д.Зоригттой өрсөлдөж байхад олон хүн “Дарга минь та нэр дэвших ёстой” гэж далдганасан. Харин би “Та хэрэггүй ээ” гэж байсан юм шүү.
-Нөхөн сонгуульд өрсөлдөх хэрэггүй гэж яагаад бодсон юм бэ?
-Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөний дараахан нөхөн сонгуульд нэр дэвших нь дэмий байх л гэж бодсон.
-Хойноос нь унаж, тусах шахан гүйж байсан хүмүүс нь Н.Энхбаярыг улс төрд оруулахаасаа “айгаад” байгаа юм биш үү?
-Би Н.Багабанди, С.Баяр, Н.Энхбаяр даргын хэнтэй нь ч очиж уулзахаас айдаггүй. Яагаад уулзаж болохгүй гэж. Хүн бол хүнээрээ л байх хэрэгтэй.
-Хамгийн сүүлд хэзээ Н.Энхбаяртай уулзсан бэ?
-Цагаан сарын дараа би очиж золгосон. Түүнээс хойш уулзаагүй. Харин утсаар хэд, хэдэн удаа ярьсан.
Ц.ЭНХЦЭЦЭГ
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин |
| Ойлголцоно гэдэг амаа таглуулсан гэсэн үг биш |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|