 |
|
 |
|
“Хавдар хэзээ ч гэнэт үүсдэггүй” |
|
|
 |
|
 |
“Хавдар хэзээ ч гэнэт үүсдэггүй”
2011-05-23Монголчуудын нас баралтын хоёр дахь гол шалтгаан хавдар болжээ. Энэ өвчний талаар Хавдар судлалын үндэсний  төвийн Эрдэм шинжилгээ, сургалт эрхэлсэн дэд захирал, анагаах ухааны доктор Г.Пүрэвсүрэн, Клиник эрхэлсэн дэд захирал Г.Навчаа нартай ярилцлаа. -Хавдар гэж чухам ямар өвчин бэ. Анагаах ухааны үүднээс тайлбарлавал биед хэрхэн үүсдэг юм бол? Г.Пүрэвсүрэн: -Хүний биеийн аль нэг хэсгийн эс хяналтгүй өсч олширсноор хавдар үүсдэг. Хавдрын үед эс хяналтгүй үржиж, хуваагдан хэвийн эсийн оронд гаж эсүүд үүсдэг юм. Хавдрын эс биеийн бусад хэсгээр тархаж, хэвийн эсүүдийг гэмтээн шинэ гаж эсийн ургалтыг өдөөдөг. Мөн хорт хавдар анх үүссэн эрхтэндээ томрохоос гадна хавдрын эс цус ба тунгалгийн урсгалаар дамжин биеийн бусад хэсэгт тархдаг. Энэ үйл явцыг хавдрын үсэрхийлэл буюу метастаз гэнэ. -Хорт хавдрын өвчлөл их удаан, далд явагддаг гэдэг. Ер нь аль үедээ өвчилсөн хүндээ мэдэгддэг вэ. Ямар шинж тэмдэг илэрдэг бол? Г.Навчаа: -Хавдар ямар эрхтэнд байрласнаас шалтгаална. Гэхдээ ямар ч хавдарт ерөнхий шинж тэмдэг бий. Жишээ нь, нэгээс хоёр сард биеийн жингийн 10-15 хувиа алдах, шалтгаангүйгээр ядрах, хоолонд дургүй болох, хоолны дуршил муудах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Ер нь дараах шинж тэмдэг илэрвэл заавал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Үүнд, арьсан дээрх толбо, нөсөө томорвол, 21 буюу түүнээс дээш хоног ханиах, хамар, ам, эмэгтэй хүний үтрээ зэрэг биеийн аль нэг хэсгээс цусархаг шингэн ялгарах, цус гарах, хэт турж, ядрах зэрэг багтана. Гэхдээ эдгээр нь зөвхөн хорт хавдрын үед үүсдэг гэж ойлгож болохгүй. Бусад архаг өвчний үед ч илэрдэг учраас ялган оношлуулах хэрэгтэй. Хорт хавдар эрт оношлогдох тусмаа сайн эмчлэгддэг. Тийм болохоор байнгын үзлэг шинжилгээнд сайн дураараа хамрагдах нь чухал. Ялангуяа 40-өөс дээш насныхан бүх биеийн урьдчилан сэргийлэх үзлэгт ойр ойрхон хамрагдах хэрэгтэй. -Манай улсад жилд 4600 орчим хүн хавдраар оношлогддог гэсэн тоо баримт байна. Ямар хавдар зонхилж байна вэ? Г.Пүрэвсүрэн: -Өнгөрөгч онд 4400 гаруй хүн хорт хавдраар оношлогдсон. Нийт хавдрын 40 орчим хувь нь элэгнийх. Дараа нь умайн хүзүү, ходоод, уушгины хорт хавдар ордог. Манай улсад хавдрын бүх тохиолдлын 80 орчим хувийг эдгээр хавдар эзэлж байна. -Бусад улстай харьцуулбал манай улсын хавдраар өвчлөгсдийн тоо өсөх хандлагатай байна уу? Г.Пүрэвсүрэн: -Дэлхий дахинд жилд 12 сая хүн хорт хавдраар шинээр оношлогдож, 7.6 сая хүн нас бардаг. 3-4 жилийн өмнө энэ тоо долоон сая байсан. Ер нь дэлхий даяар хавдрын өвчлөлийн тоо жилээс жилд өсч байгаа. Манайд ч ялгаагүй. 2000 онд жилд 3400 орчим тохиолдол бүртгэгдсэн бол өнөөдөр 4000 гарч өссөн. Одоо хавдар өвчин Монгол Улсын хүн амын нас баралтын хоёр дахь үндсэн шалтгаан болоод байна. Г.Навчаа: -Жилд оношлогдон илэрдэг тохиолдол нь бусад орныг бодвол манай улсад харьцангуй бага. Гэсэн ч өвчлөлийн тоо жилээс жилд өсч байгаа учраас өсөлтийг багасгах, энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх, урьдал өвчнийг илрүүлэх, хавдрын талаар нийтэд таниулах зэрэг ажил эрчимтэй хийгдэж байгаа. Тухайлбал, Хавдар судлалын үндэсний төв, ХААН банк сан, МҮОНРТ хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян-2011”-ийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь амжилттай хэрэгжиж байна. Аяны хүрээнд хорт хавдраас урьдчилан сэргийлэх талаар хүн амын мэдлэгийг дээшлүүлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажил, эрсдэлт бүлгийн хүн амыг хавдрын нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулах, орон нутгийн сум, өрхийн эмч нарыг мэргэжлийн сургалтад хамруулах, ХААН банкны ажилчдаас хавдраас сэргийлэх талаар тодорхой мэдлэг бүхий сайн дурын ажилтнуудыг бэлтгэх зэрэг үйл ажиллагааг очсон газар бүртээ цогцоор нь хийж байгаа. -Хавдрын өмнөх урьдал өвчний талаар тодруулахгүй юу? Г.Навчаа: -Урьдал өвчинд олон өвчин багтана. Урьдал өвчнүүдийн талаар мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч зохих эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Хавдар хэзээ ч гэнэт үүсдэггүй. Заавал тодорхой үе шат дамждаг. Зарим урьдал өвчин эмчлэгдэхгүй удаан хугацаанд даамжирсаар хорт хавдар үүсдэг. Хавдар хэд хэдэн үе шат дамжиж байж үүсдэг учраас хугацаанд нь оношлуулж эмчилгээ хийлгэвэл үүсэхээс нь өмнө юм уу үүссэн байлаа ч эрт оношлосноор бүрэн эдгэрэх боломжтой. Г.Пүрэвсүрэн: -Умайн хүзүүний хорт хавдар гэхэд л умайн хүзүүний улайлт гэж хүмүүсийн ярьдаг урьдал өвчнөөс үүсдэг. Умайн хүзүүг бүрхсэн хучуур эсийн доторхи папилома вирүс бэлгийн замаар халдварладаг. Харин халдвар авснаас 15-20 жилийн дараа хорт хавдарт шилждэг. Тэгэхээр энэ хугацаанд урьдал өвчнийг эмчилбэл хавдраас сэргийлэх 100 хувийн боломж бий. Эмчилгээ нь хялбархан, хямдхан шүү дээ. Умайн хүзүүнээс эсийн дээж аваад, эсэд ямар өөрчлөлт орсныг тусгай шинжилгээгээр оношлоно. Өөрчлөгдсөн байвал зохих эмийн болон багажийн эмчилгээ хийхэд уг урьдал өвчин бүрэн эдгэдэг. Энэ оны сүүлчээр Мянганы сорилтын сангийн тусламжтайгаар 30-60 насны эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хавдрын урьдал өвчнийг илрүүлэх оношлогоонд үе шаттайгаар хамруулах гэж байгаа. Оношлогоонд нийт 85 мянга гаруй эмэгтэй хамрагдана. Одоогоор аймаг, сум, дүүргийн эмч нарыг сургалт зөвлөгөөнд хамруулах, мэдээ мэдээлэл дамжуулах, цахим программ боловсруулах, аймаг, сум, дүүрэгт бүртгэлийн ажилчин гаргах зэрэг бэлтгэл ажил хийж байна. -Хорт хавдраар өвчлөгсдийн хэдэн хувь нь урьдал өвчний үед эмчид ханддаг бол? Г.Пүрэвсүрэн: -Манай улсад шинээр оношлогддог хорт хавдрын 75 хувь нь хожуу буюу гурав, дөрөвдүгээр үедээ орсон байдаг. Харин 25 хувь нь эхний шатандаа оношлогдож байгаа. Хавдартай хүн эдгэрэх, амьдрах боломжтой эсэх нь үе шатаас шууд хамаарна. Нэгдүгээр үе шатандаа эмчлүүлсэн хүн тав буюу түүнээс дээш жил амьдарвал хорт хавдар бүрэн эмчлэгдсэн гэж үздэг. Тэгэхээр нэгдүгээр шатандаа эдгэрэх боломж нь 80 хувь юм. Харин гурав юм уу дөрөвдүгээр үе шатанд энэ тоо 30 хувь болж, үүнээс дээш тавдугаар үе шат уруу орвол хүндэрсэн гэж үзнэ. Одоогоор манай улсад хавдартай 12 мянга орчим хүн эмнэлгийн хяналтад байна. -Хавдраар өвчлөөд эдгэрсэн хүмүүс дахин өвчилдөг үү. Эдгэрсэн тохиолдолд хэрхэн гам барих вэ? Г.Навчаа: -Хорт хавдар аль ч эрхтэнд үүсч болно. Орон орны онцлогоос хамаарч хавдрын өвчлөлт өөр өөр байдаг. Тухайлбал, Австралид озоны цоорхой үүссэнтэй холбоотойгоор арьсны хорт хавдар их бий. Гэтэл Энэтхэгт зажилдаг тамхи их хэрэглэдгээс хамар, нармай, залгиур эрхтний хавдар их байх жишээтэй. Хүн амьдралдаа аль ч эрхтэндээ хэдэн ч төрлийн хорт хавдраар өвчилж болно Гэхдээ олон эрхтэнд зэрэг үүсэх нь ховор. Харин хоёр эрхтэнд анхдагч хавдар зэрэг үүсэх нь элбэг. Хорт хавдар даамжирсан үед бусад эрхтэнд үсэрхийлдэг. Үүнийг олон эрхтэн хавдраар өвчилж байна гэж ойлгож болохгүй. Анхдагч хавдрын голомт өөр эрхтэнд үсэрхийлэн нүүж байна гэдэг тухайн хавдар өөрөө газар авч даамжирч байгаа хэрэг юм. Эдгэрээд тав ба түүнээс дээш жил болсон хүмүүст хоёрдогч хавдар үүсэх тохиолдол бий. Гам барих гэдэг ойлголт дорнын уламжлалт анагаах ухаанд түгээмэл бол европ анагаах ухаанд арай өөрөөр буюу асаргаа, сувилгаа гэж яригддаг. Ямар эртхэнд хавдар үүссэн, ямар эмчилгээ хийлгэснээс хамаарч зөвлөгөө өгдөг. Тухайлбал, хэлний хавдраар өвчлөөд эдгэрсэн өвчтөний ам хуурайшдаг. Ийм тохиолдолд амаа байнга чийглэж, уусмалаар зайлахыг зөвлөх жишээтэй. -Хорт хавдраас хэрхэн сэргийлэх вэ? Г.Навчаа: -Юуны түрүүнд биеийн жингээ жигд барих хэрэгтэй. Насанд хүрсэн хүн өдөрт 30 минутаас багагүй хугацаагаар, долоо хоногийн таваас цөөнгүй өдөрт дунд зэргийн юм уу эрчимтэй хөдөлгөөн хийж байж жингээ жигд барина. Харин өсвөр насныхан болон хүүхдүүд өдөрт 60 минутаас багагүй хугацаанд хөдлөх хэрэгтэй. Эрчимтэй хөдөлгөөнөөс гадна эрүүл хооллолт чухал. Үүнд эрүүл хүнс хэрэглэх, үр тарианы зүйлийг боловсруулаагүй чигээр нь хэрэглэж сурах, махнаас аль болох татгалзах зэрэг багтана. Бас архины хэрэглээний стандарт байх хэрэгтэй. 10 грамм цэвэр спирт агуулсан архи, ундааг нэг стандарт уулт гэдэг. Согтууруулах ундааг аль болох хэрэглэхгүй байх, хэрэглэх тохиолдолд эмэгтэй хүн нэг удаадаа нэг стандарт уултаас илүүг хэрэглэхгүй байх, эрчүүд мөн нэг удаадаа хоёр стандарт уултаас илүүг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Тамхи ч гэсэн хортой, бүр хаях хэрэгтэй. Болохгүй бол никотин орлуулах эмчилгээ хийлгэж болно. Эдгээрийг хэн ч амархан хийж чадна. Хөдөлгөөн, эрүүл хооллолтыг эрхэмлэж, архи, тамхинаас татгалзах гэсэн энэ үндсэн дөрвөн зарчмыг баримтлахад л хүн хорт хавдар гэлтгүй бусад олон өвчнөөс сэргийлж чадна. -Ямар хоол хүнс хорт хавдраас сэргийлэхэд тустай вэ? Г.Навчаа: -Ашигтай хоол хүнс олон бий. Жишээлбэл, улаан лооль, брокколи байцаа сармис, самар, загас, улаан дарс, ногоон цай, нэрс, гоньд, овъёос, шар буурцаг байна. Зохистой зөв хооллолт хорт хавдрын өвчлөлийг бууруулдгийг олон судалгаа нотолсон. Жишээ нь, кальцийг тогтмол тунгаар хэрэглэснээр бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар үүсэх нь багасч, эрдэнэшишийн болон загасны тос хэрэглэхэд хорт хавдрын тохиолдол 40 хүртэлх хувиар буурдаг гэсэн судалгаа ч бий. -Тэгвэл хорт хавдар үүсгэдэг хүнсний бүтээгдэхүүнд Монголчуудын түгээмэл хэрэглэдэг хоол хүнснээс ямар бүтээгдэхүүн багтдаг вэ? Г.Пүрэвсүрэн: -Манайхны их хэрэглэдэг хоол хүнснээс удаан хадгалахад дотор нь мөөгөнцөр үүсдэг гурилан бүтээгдэхүүн, нитрит ихтэй хиам, хиамын төрлийн бүтээгдэхүүн, химийн бордоогоор ургуулсан баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн хавдар үүсгэх аюултай. Мөн хэт халуун цай, хоол улаан хоолойн, давс их хэрэглэвэл ходоодны хавдар үүснэ. Монголчуудын нэг өдрийн давсны хэрэглээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан хэмжээнээс 2-3 дахин их байдаг. Хүн хоногт долоон грамм давс хэрэглэх ёстой гэж тус байгууллага тооцоолсон. Өөх тостой зүйл их хэрэглэвэл таргалж, таргалалтаас хөхний болон бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар үүсэх эрсдэл ихэсдэг байх жишээтэй. Энэ нь өндөр хөгжилтэй орнуудад хийгдсэн судалгаагаар нотлогдсон. -Хавдар судлалын үндэсний төв хоёр жилийн өмнө бараг бүх төхөөрөмжөө шинэчилсэн. Дахин тоног төхөөрөмж шинэчлэх шаардлага байгаа юу? Г.Навчаа: -2008 онд тоног төхөөрөмжийн шинэчлэлийг нэлээд далайцтай хийсэн. Өнөөдрийг хүртэл манай төвд хавдрын оношлогоо, эмчилгээнд үр дүнтэй ашиглагдаж байгаа. Гэхдээ анагаах ухааны дэвшингүй хөгжлийн явцад тоног төхөөрөмжийн өөрчлөлт шинэчлэл хурдацтай явагдаж байна. Гурван жилийн өмнөх байтугай гурван сарын өмнөх тоног төхөөрөмж хоцрогдох болжээ. Тийм болохоор тоног төхөөрөмжөө байнга шинэчлэх шаардлагатай байдаг. Бид жил жилээр үе шаттайгаар тоног төхөөрөмжийн шинэчлэлийн төлөвлөгөө гаргаад Засгийн газрын хөрөнгө оруулалтаар болон өөрсдийн санаачлагаар боловсруулсан цогц төсөл, хөтөлбөрүүдээр шийдэж байна. Хэдий тийм боловч орчин үеийн хорт хавдрын оношлогоо, эмчилгээнд шаардлагатай зарим тоног төхөөрөмж өртөг өндөртэйгээс дутагдалтай, тоног төхөөрөмжийг ажиллуулах мэргэжилтнүүдийг байнга сургах шаардлагатай хэвээр байгаа. Жишээ нь, хорт хавдрын оношлогоонд чухал үүрэг гүйцэтгэдэг тархалтын тодорхойлолтыг жижиг байх үед нь илрүүлэх боломжтой PET аппарат улсын хэмжээнд байхгүй. Ийм учраас иргэд гадаадад зөвхөн уг оношлогоог хийлгэхийн тулд явсан хэвээр байна. Мөн орчин үеийн хавдрын эмчилгээнд хийгддэг мэс заслын нэг удаагийн хэрэгслийг бүрэн хангаж чадахгүй, хими эмчилгээний орчин үеийн өндөр үнэтэй эм тариаг практикт өдөр бүр хэрэглэх боломжгүй байна. Туяа эмчилгээнд орчин үеийн шугаман хуртасгуур аппарат одоогоор байхгүй зэрэг бэрхшээл бий. Гэхдээ бидэнд бас дэвшил байгаа. Засгийн газрын хөрөнгө оруулалтаар төвийн өргөтгөлийн барилга баригдаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор туяа эмчилгээний орчин үеийн шаардлага хангасан өвөрмөц хамгаалалтын ханатай, гурван бункер баригдана. Тэнд суурилуулах шугаман уртасгагч буюу түрүүн дурдсан орчин үеийн аппаратыг суурилуулах төсөл хөнгөлөлттэй зээлээр хэрэгжихээр төлөвлөгдөж байна. Мөн орчин үеийн хими эмчилгээний зарим эм бэлдмэлийг өнөөдөр өөрсдийн эмийн төсвийн цар хүрээндээ багтаан 5-10 үйлчлүүлэгсдэд л хийж байгаа бол ирэх жил 20-30 болгон нэмэгдүүлэх зэргээр ахиц гарч байна. Энэчлэн үе шаттай хийж байгаа боловч бид илүү хурдтай ажиллахгүй бол орчин үеийн техник, технологийн өөрчлөлтийг гүйцэхгүй. Дэлхийн аль ч оронд анагаах ухааны салбар нь өртөг, хөрөнгө оруулалт их шаарддаг, төлбөр нь өндөр байдаг. Сайн технологи, сайн эм хэрэглэх тусам үнэтэй байдаг учраас тэр. -Ер нь манай улсын хавдрын эмч нарын мэдлэг чадвар ямар гэж боддог вэ? Г.Навчаа: -Би эмнэлгийнхээ эмч, ажилчдаар бахархаж, мэргэжилдээ эзэн болсон хүмүүс гэж боддог. Өөрсдийнхөө чадлаар, заримдаа бүр хэт ачаалалтай ажиллаж улсдаа цорын ганц төвийн хувьд үүргээ нэр төртэй биелүүлж байгаа. Гэхдээ бүх юм байрандаа байж, сэтгэл ханаж болохгүй тул бид илүү их суралцах, шинээр мэргэжилтэн бэлтгэх асуудал тулгамдаж байна. Ер нь хавдар судлаач эмч нар ЭМШУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгсөөд дараа нь ХСҮТ-д хавдар судлаач эмчийн сургалтад сурч мэргэшдэг. Харин хавдрын мэс засалч, хими, туяа эмчилгээний эмчийг Монголд бэлтгэх боломж хомс. Бид өөрсдийн боломжоор сургагч багш, туршлагатай эмч, эрдэмтэн профессоруудаа түшиглээд 3-4 сарын мэргэжил олгох сургалт явуулдаг. Гэхдээ хими, туяа эмчилгээ зэрэг ховор мэргэжилтнүүдийг хөгжингүй орнуудад 3-6 сар, цаашлаад жилийн сургалтад хамруулахыг зорьдог. Сургалтын хувьд ихээхэн ахиц гарч байгаа. Жишээлбэл, мэргэжилтнүүдийн маань 40 хувь нь 2008 онд урт, богино хугацааны сургалтад хамрагдсан бол өнгөрөгч оны тайлангийн үзүүлэлтээр 70 орчим хувь болж нэмэгдсэн. Үүнд эмч нараас гадна эмнэлгийн мэргэжилтнүүд, сувилагч, техникийн ажилтнууд орж байгаа юм. Э.Нямдулам
mongoliin unen |
| “Хавдар хэзээ ч гэнэт үүсдэггүй” |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин хорт хавдарын хаг********гаа тулбуртэй юу ю хэд юм бол
2014-03-31 | 22:13:39 | 80.83.237.65 | |
|
|
|
|
|

"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|