 |
|
 |
|
''Цахилгаан тээвэр'' компанийн захирал Д.Жаргалсайхан: Машин хийх нь миний ''улс төр'' |
|
|
 |
|
 |
''Цахилгаан тээвэр'' компанийн захирал Д.Жаргалсайхан: Машин хийх нь миний ''улс төр''
2011-05-21Төр, засгийн зүгээс ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр багагүй анхаарч, төсөв мөнгө олгож дэмжиж байгаа.  ЖДҮ-үүд олноор байгуулагдаж, чадваржихийн хэрээр улс орны хөгжлийг урагшлуулна. Зэрэгцүүлээд өндөр технологийн үйлдвэрүүдийг байгуулах нь чухал. Монголчууд оюуны өндөр чадвартай, овсгоо самбаатай улс. Тэр ч үүднээс өндөр технологийн үйлдвэрүүдийг эх орондоо нутагшуулах боломжтой. Цахилгаан хөдөлгүүртэй автомашин бүтээж, автобусыг троллейбус болгон өөрчлөн, экспортлож монголчуудын оюуны чадварыг нотлоод байгаа нь нэг жишээ. Бид энэ удаа "Зочин" буландаа "Цахилгаан тээвэр" компанийн захирал Д.Жаргалсайханыг урьж ярилцлаа. -"Цахилгаан тээвэр" компаниар сонин юу байна вэ, "Дуобус", "Монбус", цахилгаан хөдөлгүүртэй суудлын автомашин үйлдвэрлээд амжилт ололт ихтэй байсан. Сүүлийн үед нэг л "сонсогдохгүй" байна? -Компьютерт суурилсан үйлдвэрлэл буюу САМ-ын системийг Монголдоо нэвтрүүлэх юмсан гээд ажиллаж байна. Энд /нэрс жагсаасан хуудас үзүүлэв / зургийн аппарат, факс, машин техник, эд анги гэхчилэн нарийн технологийн үйлдвэрлэл явуулдаг Японы 24 компанийн нэр байна. Энэ бүх үйлдвэрлэл САМ-ын машинууд дээр хийгддэг юм. Оюун ухаан шаардсан ажил. Японы үйлдвэрлэлийн сүлжээ рүү орох боломж юу байна гэдгийг судалж байгаа. Тийшээ ороод ажиллаж байгаа хоёр компани байна. Үүнийг яаж 20 болгохов, 200 болгохов гээд явж байна. Бид техник, технологийн хувьд интеграцид (технологийн даяаршил) орж Монголын гэсэн бүтээгдэхүүн бий болгох ёстой. Жишээ нь, манай компанийнхан өөрсдөө троллейбус хийлээ. Энэ нь интеграцид орж байгаа хэлбэр юм. Гадна, дотны 130-аад компани тал талаасаа л бүтээгдэхүүнээ нийлүүлээд оролцлоо. Бүрэн боловсруулалттай, хагас боловсруулалттай бүтээгдэхүүн гээд нарийвчлах юм бол олон ажил хийгдлээ. САМ-ын систем гээд ярихад жишээ нь,Төмөрлөг машин үйлдвэрлэгчдийн холбооноос зохион байгуулж, манай компанийн инженерүүд Японд энэ чиглэлээр суралцаж байна. Нарийн технологи эзэмшиж, интеграцид орохын тулд эхлээд бид хүнээ бэлтгэх ёстой. Технологийн шинэчлэл, шинэ технологийн үйлдвэрлэлийг Эрдэнэт, Дархан болон Төмөр замын засварын төв, манай компаниас эхлэе. Ингээд хийж бүтээж байтал нарийн технологийг ойлгох чадвартай хувийн компани гарч ирнэ. Тэдэнд замыг нь гаргаад өгөх ёстой. Бид дэлхийд алдартай Японы "Тоёота"-гийн сэлбэг үйлдвэрлээд саятан болчихлоо шүү гээд харуулахад хувийнхан дагаад ирнэ. Ямаа бэлчээрийн сайныг сонгоод сүргээ тэргүүлдэг шүү дээ. Түүн шиг, тэр үүргийг манай Төмөрлөг машин үйлдвэрлэгчдийн холбоо гүйцэтгэж байна. Одоо манай холбоонд олон байгууллага нэгдээд хамтран ажиллаж хүнээ сургаад явж байна. Яваандаа САМ-ын системийн машинуудыг Монголд оруулж ирэх ёстой. Манай Төмрийн үйлдвэрээс гарч байгаа бэлдэц, төмрийн чанар Японы түвшинд хараахан хүрэхгүй учир байгаа. Тиймээс юуны өмнө төмрөө, монгол гангаа сайжруулах хэрэгтэй, хийх ажил их байна. -Төр, засгийн зүгээс хэр анхаарч байна вэ? -Үйлдвэрлэлийн аутсорсинг хийх гарц боломжийг төр, засаг хийх ёстой. Нарийн технологийн зүйлийг хүмүүс ойлгодоггүй юм. Бидний сонгосон дарга нар үүнээс өөр зүйлд анхаарлаа хандуулдаг. Хэлээд яриад ойлгодоггүй. Бид шинжлэх ухаан технологийн хурдацтай хөгжлийн зуунд амьдарч, алхаж яваа. Аж үйлдвэрийн яамтай болж, ийм яам байгуулагдаж байж улс орны хэмжээний техник, технологийн бодлогоо гарах ёстой. Олон түмэн "заримдаа" мөнгө тараасан, худлаа амласан, үндэсний эрх ашгаа уландаа гишгэсэн хүмүүсийг төрд сонгочихоод байх юм. Өнөөдөр нэг үйлдвэрлэлийн аутсоринг хариуцаад, ард нь гарах гээд зүтгэж байгаа хүн алга. Жишээ нь, өнөөдөр манайд тогтмол болон хувьсах гүйдлийн хөдөлгүүрүүдийг эх орондоо үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх гээд явж байгаа хүн алга. 76 хүн 76 үйлдвэрийн төслийг бариад түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд бусадтай яаж хамтрах вэ гээд гүйж байх ёстой. Үндэстний сэтгэхүйг үйлдвэрлэл технологийн салбарын хөгжил рүү уриалж, шинжлэх ухааны үндэслэлтэй үйлдвэржилтийн хөтөлбөрүүд гаргах цаг нь болсон. Түмний татварын мөнгөөр улс үндэстнээ гадны оронд төлөөлөн суудаг элчин сайдын яамдынхан тухайн улс орныхоо үйлдвэрлэл технологоос улс орондоо нутагшуулах чиглэлээр гарт баригдаж нүдэнд харагдахаар ажил хийхгүй байна. Цаг хугацаатай уралдаж шинэ техник, технологи бий болгох, нутагшуулах, үйлдвэрлэлийн бааз сууриа бэхжүүлэн ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах ёстой зарим төрийн түшээд маань хэн нэгнийг огцруулах, телевизээр дуулах, үр дүн багатай хуурай хэлэлцүүлэг хийх зэргээр хэлбэр хөөцөлдөж түмэн олныг сатааруулдаг. Энэ бүхнийг хэлж ярьж байгаагаараа би улс төр хийж байгаа юм биш. Миний улс төр бол машин хийх. Яаж 4000 хүн ажилладаг, сард ядахнаа 500 мянган төгрөгийн цалинтай, олон улсын түвшинд хүрсэн үйлдвэрүүдийг байгуулах вэ, яаж автобус хийх вэ, яаж том, бага оворын машин хийчих вэ, үүнд яаж монголчуудыг уруу татах вэ гэж бодож явдаг. -Танай компанийн инженерүүд аль хэдийнэ уруу татагдчихсан биш үү? -Мэдээж. Өглөөд уриагаа уншаад, хашгираад орно шүү дээ. -Та Автын инженер мэргэжлийн хүн үү? -Би нийтийн тээврийн засвар ашиглалтын инженерээр хуучин Чехословак улсад сургууль төгссөн. Троллейбус, трамвай, метро автобусны чиглэлээр гээд. Энэ компанид засварчнаас нь эхлээд 23 жил ажиллаж байна. -Компани тань өөрөө 23 жилийн ойтойгоо золгож байгаа шүү дээ? -Тийм. Байгуулагдсан цагаас нь эхлэн ажиллалаа. 2004 оноос захирлаар ажилласан. 2006 онд "Jea 800" анхны троллейбусаа хийсэн. Их Монгол улсын 800 жилийн ойд бэлэг барьсан юм. 800 жилийн дараа өвөг дээдэс маань дээд тэнгэрээс харахад ямар ч байсан үр ач нь хүнээс дутахгүй машин хийж чаддаг юм байна гэдгийг батлан харуулахыг зорьж, сэрж хийсэн. -Хийх нэг хэрэг, үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь чухал байна, ялангуяа цахилгаан хөдөлгүүрт суудлын автомашиныхаа талаар тодруулна уу? -Манайд одоогоор сайн ойлгохгүй байна л даа. Цахилгаан гүйдлийн машин нэг их дэмжигдэхгүй байна. "Дуобус", "Монбус" троллейбус бол дэмжигдээд байна. Манай компанид троллейбусаа хийгээд гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт өгсөн. Үүгээр бид 200-гаад залуусыг ажилтай болгоно. Тэднийг үйлдвэрлэлийн сэтгэхүйтэй болгоно. Технологийн боловсрол олгоно, хүчтэй менежмэнтийн дор сахилга хариуцлагатай болгоно. Бид мөн үтрэмийн будаа ачигч машин хийсэн. Энэ машиныг чинь авъя гээд компаниуд түрүүчээсээ захиалгаа өгч эхэлж байна. Хамгийн гол нь монголчууд хийж бүтээж чаддаг юм шүү гэдгийг батлан харуулаад байгаа хэрэг шүү дээ. Суудлын цахилгаан машин дээр гэхэд технологийн нарийн шийдэл гаргаж ирсэн. Цахилгаан машин цахилгаан хөдөлгүүртэй учраас жирийн машинтай харьцуулахад хурдны хайрцагийн 1,2-р байрлалд орох боломжгүй. Гарааны болон ухрах хурдтай. Гэтэл бид бензин болон дизель хөдөлгүүрт машинтай адилхан 1,2,3,4-р араанд ордог байдлаар хийсэн. Энэ системийн ачаар буюу ингэж хийсний хүчээр япончууд бидэнд хандаж байна. Монголд политехникийн боловсрол бүх шатандаа бага байгааг хүлээн зөвшөөрөх ёстой. Социализм байгуулж байхад манай улс "Хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон болно" гэсэн зорилт тавиад ажилласан. 1985 оноос "Аж үйлдвэр, хөдөө аж ахуйн орон болно" гэсэн зорилт тавьж эхэлсэн. Эдгээр зорилт цагаан морин жилийн хувьсгалаар жаахан гацсан тал бий. Өдгөө монголчууд төмөр замаа өргөжүүлээд, Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулах гээд олон ажлыг эхлүүлж байна. Аж үйлдвэрийн орон болох ажил эхэллээ хэмээн би үзэж байгаа. Бидэнд хурдтай хөгжих боломж харагдаж байна. Гэвч цаг хугацаа бага байгааг ойлгох ёстой байх. -Өнөөдөр үйлдвэржилт хариуцсан төрийн механизм хэр үр дүнтэй ажиллаж байна? -Нэгдсэн удирдлага сул байна. ЭБЭХЯ, ХХААХҮЯ, ЗТХБЯ, Үндэсний шинэтгэлийн хороо гээд олон газар тархай, бутархай тухайн салбарын хавсарга хэлбэрээр үйлдвэржилт хариуцсан ажлын нэгжүүд ажиллаж байна. Аж үйлдвэрлэл, үйлдвэржилтийг төсөл шалгаруулах замаар хөгжүүлэх ёсгүй гэж боддог. Улс үндэстний эдийн засгийн тусгаар тогтнолын баталгаа болсон Аж үйлдвэржилтийг хариуцсан яамыг яаралтай байгуулан монголчуудын өнөө цагийн баялаг болсон ашигт малтмалаа нэмүү өртөг аль болох ихээр шингээн боловсруулах ачааг үүрүүлэх ёстой. Дэлхий ертөнцөд 20 жилийн дараа гэхэд геополитикийн нөхцөл байдал яаж хувирах, Орос, Хятад хоёр хөрштэйгээ мөнхийн найрамдалтай байх эсэх нь тодорхойгүй шүү дээ. Тиймээс энэ богино хугацаанд бид өөрсдийн гэсэн зүйлээ хийх ёстой байна. Ямар улс үндэстэн хичнээн зүйлийг хийж чадаж байна гээд жагсаагаад үзэхээр япон хүн 30.000, хятад хүн 27.000 монгол хүн 2.000 гэсэн дүр зураг бий. Бид хурдтай ажиллах хэрэгтэй. Нэг их мөнгө шаардахгүйгээр өндөр технологийг оруулаад ирэх боломж бидэнд бий. Манайхнаас Япон, Солонгост маш олон хүн үйлдвэрийн дадлагажигчаар ажиллаж байна. Энэ бол маш том боломж. Энэ хүмүүсийг эх орондоо буцаад ирэхэд нь үргэлжлүүлээд ажиллах нөхцлийг бүрдүүлж өгөх нь чухал юм. Явсан хүн нэг САМ-ын машинтай орж ирээд буцаад эзэндээ үйлдвэрлээд нийлүүлэх боломжийг олгох явдал чухал. Ийм сүлжээг Монгол-Японы хооронд тогтоогоод өгөх нь миний мөрөөдөл. Биелүүлчихвэл нэг насны гавъяа болох нь тэр. Энэ мөрөөдлийн маань дэргэд "Jea 800" жижиг зүйл. Манай улсад ЖДҮ-үүдийг олноор нь байгуулах хэрэгтэй байна. Тэгэхдээ урагшаа алхах хэрэгтэй байна. ЖДҮ гэхээр зайрмаг хийдэг, сүү ууталдаг түвшинд л яваад байна. Дараачийн шатанд орж хөгжих бодлого нь хаана байна. Түүнийг зохицуулах бүтэц нь хаана байна. Хийх хүний нөөц нь хаана байна гээд олон acyyлт бидэнд байна. Монголчууд хөгжингүй улс үндэстний туршлагаас суралцан еөрсдийн оюун ухаан танин мэдэхүйн төсөөллөө баяжуулах замаар баялаг бүтээгч улс үндэстний зэрэгт дэвшин хүрэх ёстой. Инженерийн хөдөлмөр гэдэг тархиа "алж", тамираа тасалдаг хүнд хөдөлмөр. Жинхэнэ баялаг бүтээдэг хүмүүс. Баялаг бүтээдэг хүмүүсээ дэмжих тогтолцоо нь байж, бид хурдан хөгжинө. -Цахилгаан хөдөлгүүртэй машин, "Дуобус", "Монбус" бүгд байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл. Олноор үйлдвэрлэх тусам агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байна гэж үзэж болох уу? -Эдгээрийг БОЯ-наас дэмжинэ гэсэн. Аль аль талдаа ажил эхлэж л байна. Мөнгө авах нэг асуудал. Мөнгийг шингээж ажиллана гэдэг нэг хэрэг. Наад зах нь бүтцээ шийднэ, хүнээ сургана. Тэгж байж массын үйлдвэрлэл явуулна. Цувраа дамжлагын системийг тоноглоно. -Та, танай хамт олон цаашид олон сайхан юм хийж, эх орондоо нэвтрүүлэх зорилготой юм байна. Нийт уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье! -Бид монголчуудын түүхэнд анх удаа машин гаргалаа. Бид чадсан. Одоогоор цахилгаан хөдөлгүүрийн ачааллыг 13 горимд удирддаг транзистрын блок системийг хийж оросуудад нийлүүлж байна. Нэг их дэлгэрээгүй жижиг бизнес л дээ. Манай компани нийслэлийн өмчит улсын үйлдвэрийн газар. Төрийн ачаанаас нуруундаа үүрдэг, байнгын санхүүгийн гачаалтай. Янз бүрийн угсралт үйлдвэрлэл, гудамж замын гэрэлтүүлгийн тендерийн ажил хийдэг тулдаа л ажилчдаа хоногийн хоолтой байлгаж байна. Цаашдаа үйлдвэрлэлийн байраа барина, Ажилчдаа сургаж бэлтгэнэ. Дэлхийн стандартад хүрсэн "Дуобус", "Монбус"-аа үйлдвэрлэнэ. Дээр нь суудлын цахилгаан машин болон үтрэмийн будаа ачигчийг үйлдвэрлэнэ. Мода Монголоор дуусдаг хэмээх социализмын үеийн доромж үгнээс салан улс үндэстнийхээ үсрэнгүй хөгжлийг хангахын тулд хоёр хөршөөр дамжин орж ирж буй хуучирсан үйлдвэрийн технологитой зууралдах биш харин шууд алслан харайж Япон, Герман, Америк зэрэг улс орнуудын үйлдвэрлэлийн стандарт, технологийг нутагшуулах замаар өндөр технологийн үйлдвэрлэлийн бааз суурийг бий болгох ,нь чухал байна. Д.Золжаргал
"Бизнес таймс" |
''Цахилгаан тээвэр'' компанийн захирал Д.Жаргалсайхан: Машин хийх нь миний ''улс төр'' |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (2) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин улсаас дэмжээд өгвөл хөгжих боломж байна төр засгаа амжилт
2011-05-21 | 15:01:11 | 183.101.92.224 | |
|
|
|
|

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
|
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, »»
|
|
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
|
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд »»
|
|
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
|
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн »»
|
|
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
|
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын »»
|
|
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
|
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. »»
|
|
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
|
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|