тооцогддог. Гэвч уул уурхайг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон зарласан манай орны усны нөөц нутаг дэвсгэрийн хувьд жигд бус тархсан нь онц гой анхаарал татах чухал асуудлын нэг болоод байна.
Тухайлбал, өмнөд бүст хур тунадас маш бага унадаг, усны нөөцөөр дутмаг атлаа асар их эрдэс баял агтай. Тиймдээ чандмань эрдэнэ, эрдэс баялаг гэх хоёр сонголтоос хамгийн оновчтой шийдлийг эрж, хайх хариуцлага энэ үеийнхэнд тулгараад байна.

Оюутолгой, Тавантолгой зэрэг уул уурхайн үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно. Тэд эхний ээлжинд газрын доорх усыг ашиглахаар төлөвлөж байгаа. Гэтэл уул уурхайд усны нөөцийг хэрхэн ашиглах талаарх нэгдсэн бодлого, менежмент өнөөдрийг хүртэл зохих шаардлагын хэмжээнд хүрэхгүй байгаад эрдэмтэн, мэргэжилтнүүд шүүмжлэлтэй ханддаг.
Уул уурхай нь байгаль орчинд ялангуяа гол усны эко системд шууд нөлөөлдөг, экологийн хувьд мөнгөнөөс илүү анхаарал хандуулах учиртай онцгой салбар. Тиймээс өнөөдөр биш ч, хэдэн жилийн дараа усны нөөц, чанарын доройтолтой холбоотой олон сөрөг үр дагаврыг дагуулж мэднэ. Учир нь стратегийн томоохон орд оршин буй өмнөд бүсийн усны хэрэглээ ойрын 15 жилд 10-20 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо бий. Одоо байгаа говийн бүсийн усны нөөцийг ашиглах боломж хаязгаарлагдмал.
Гэвч өмнийн говийн газрын доорх усны нөөц хязгаарлагдмал, нөхөн тэжээгдэх талаасаа хүндрэлтэй. Говийн хөрсөн доорх ус 1000 жилд нөхөн сэргээгддэг бол гадаргын усны нөөцийг сэргээхэд 26 хоног шаардлагатай. Түүнчлэн дэлхийд эргэн төлжиж, нөхөгдөхг үй нөөцийг шууд ашиглах практик ховор тул уул уурхайд гадаргын усыг түлхүү хэрэглэх нь манай орны хувьд хамгийн оновчтой хувилбар төдийгүй стратегийн чухал ач холбогдолтой гэж Ж.Далай нарын эрдэмтэд үздэг.
Тиймээс “Орхон говь”, “Хэрлэн говь” төслийг хэрэгж үүлэн өмнийн говь руу ус татах төслийг санал болгодог. Энэ саналд тусгаснаар гадаргын ус нь төвлөрсөн магистраль хоолойгоор дамжин хүргэгдэж, түгээгдэх тул хөрөнгө оруулалт, ашиглалтын зардал нь газрын доорх усныхаас харьцангуй бага, ашиглалтын хувьд хүндрэл чирэгдэл багатай, байгаль экологид ээлтэй гэнэ.
Жишээ нь: Оюутолгой, Баруун наран (Тавантолгой)--гийн ус хангамжийн системийн нэг л/с зарцуулга бүхий гүнийн усанд ногдох хөрөнгө оруулалт нь “Орхон-Говь” төслийнхөөс 1100 ам.доллараар өндөр байна гэсэн тооцоо гаргажээ. Иймд салбарын мэргэжилтнүүдийн боловсруулсан гадаргын усыг түлхүү ашиглах төсөл, санал зөвлөмж, шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо, судалгааг бүс нутгийн хөгжил, усны нөөцийн бодлогодоо тусгахад яагаад болохгүй гэж.
Энэ талаар сүүлийн хэдэн жил ярьж буй ч өнөөдрийг хүртэл нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй. Тийм атлаа ирэх жилээс Оюутолгой, Тавантолгойг ашиглалтад оруулахаар төлөвл өсөн нь чандмань эрдэнэ болсон усаа эрдэс баялгаас олох өнөө маргаашийн ашиг орлогоос дорд, хоёрдугаарт тавьж буйтай холбоотой юм биш биз. Усгүй бол, тэр тусмаа газрын доорх ус үгүй болчихвол өмнийн говьд хэчнээн их баялаг байгаад ч сүү нь ширгэсэн дэлэн шиг л болно.
Тиймээс эрдэс баялгаас олох ашиг орлогоосоо өмнө усны нөөцөө тооцох, усны бодлогоо хамгийн оновчтойгоор тодорхойлоход төр, засаг анхаарал хандуулах цаг болжээ. “Хоёр толгой”-г ашиглахад хаанаас ямар хэмжээний ус ашиглах боломжтойг зарим эрдэмтэн судалж, тооцсон байна. Энэ удаад Ж.Далай докторын хийсэн судалгааг хүргэе.
•Тавантолгой ордын хувьд Наймантын хөндий, Балгасын улаан нуур, Зайрмагтай, Гурамсангийн хоолой, Борзонгийн говь, Таван алдын говь, МандалОвоо, Мандах- бумбат, Оорцог хадан ус зэрэг газраас ямар хэмжээний ус авах боломжийг нарийвчилсан хайгуул судалгаагаар тодорхой болгох, шаардлагатай үлдсэн тодорхой хэсгийг нь гадаргын усаар хангах;
•Оюутолгойн үйлдвэр болон дэд бүтцийн хэрэгцээнд 3800 л/с ус хэрэглэх бөгөөд 3194 л/с усыг үйлдвэрийн усан сангаас, 607 л/с усыг газрын гүнээс ашиглахаар төлөвлөж байна. Үлдсэн хэсгийг ашигласан усаа дахин ашиглах замаар, мөн тодорхой хэсгийг гадаргын усаар хангах;
•Шивээ-Овоогийн Дулааны цахилгаан станцын ус хангамжийн хэрэгцээ урьдчилсан байдлаар 18,4 сая шоо метр/жил ба үүнийг газрын доорх усны одоогийн нөөцөөс бүрэн хангах боломжгүй ба зөвхөн 18 хувийг нь хангаж, үлдсэн хэсгийг гадаргын болон ашигласан усаа дахин хэрэглэх замаар хангах. Мөн тэрбээр гадаргын усыг уул уурхайд ашиглах нь зүйтэй гэсэн байр суурийг хатуу баримталдаг нэгэн.
Тиймдээ сүүлийн хэдэн жилд “Орхон говь”, “Хэрлэн говь” төслийг хэрэгжүүлэхийн тулд нэлээд судалгаа хийжээ. Энэ судалгаанд дурдсанаар Монгол орон усны хэрэглээнийхээ 90 орчим хувийг газрын доорх усаар, дөнгөж 10 орчим хувийг гадаргын усаар хангаж байгаа.
Гадаргын усны 80 орчим хувь нь гадагш тасралтгүй урсан гардаг. Гэтэл үүнийг Монголдоо үлдээх усны нөөцийн стратегийн бодлого үйлчилдэггүй нь энэ хэмжээний усыг гадагш урсгаж, байна. Үүний өчүүхэн хэсгийг ч болов өөрсдөө ашиглах боломж бий хэмээн үздэг аж. Манайхаас бусад оронд гадагшаа далай, тэнгист цэнгэг усаа алдахгүйн тулд нэг гол дээр олон арван усан сан байгуулж хөгжлийнхөө хөшүүрэг болгодог туршлагатай.
Гадаргын усыг хамгийн зохистой ашиглах арга нь усан сан байгуулж урсацын тохируулга хийх явдал бөгөөд энэ нь усны нөөцийг ашиглахаас гадна усыг нөөцлөн тухайн гол болон бүс нутгийн байгаль орчныг хамгаалан хойч ирээдүйдээ усны нөөц баялгаа байнга ашиглах нөхцөлийг давхар бүрдүүлж байдаг давуу талтай аж. Монгол орны нутаг дэвсгэрт бүрэлдэх усны жилийн дундаж нөөцийн 30.6 шоо км, гол мөрний жилийн дундаж урсацын 60-70 орчим хувь нь гадагш хил даван урсдаг.
Харин үлдэх хувь нь газрын доорх усыг тэжээж эсвэл ууршин алдагддаг аж. Тиймээс Монгол орны хувьд сүүлийн жилүүдэд газар нутгийн хэмжээнд ууршилтын өөрчлөлт нь унах хур тундасны хэмжээнээс давж байгаа бөг өөд дэлхийд усны нөөцөөр бага, хязгаарлагдмал орны тоонд орох болжээ. Гэтэл манай улс өнөөдөр усны хэрэглээнийхээ 90 орчим хувийг газрын доорх усаар хангаж байгаа нь усны асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатайг илтгэнэ.
Ер нь эрдэмтдийн үзэж буйгаар газрын доорх усны баталгаажсан нөөцөөр дутагдалтай орд газарт Тавантолгой, Шивээ-Овоогийн ДЦС, Сайншандын хүнд аж үйлдвэрийн цогцолбор, Замын- Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс оржээ. Үүнээс үзэхэд уул уурхайн ордууд, үйлдвэрүүд гэх мэт томоохон хэрэглэгчид усны нөөц багатай бүс нутагт байрлаж байна.
Энэ нь уул уурхайн ус хангамжийн менежмент, технологид онцгой анхаарч, мэргэжлийн хүмүүсийн оролцоотойгоор зөв шийдвэр гаргах, Монгол орны байгаль цаг уур, тогтоцын онцлогийг харгалзан үзэж уул уурхай дахь усан хангамжийг шийдэх шаардлагатайг харуулж байна.
onoodor














.jpg)




























.png)










.jpeg)

.jpg)





































