2011-05-17Асар их хэл амны ард гарсан “Хөгжлийн банк” үүдээ нээв. Авлига, хээл хахуулийн том үүр болно гэсэн хардлагын
дунд энэ банк боссон. Ингэхдээ ТУЗ-ийн гишүүдийнхээ дунд нөгөө л энд тэндхийн ТУЗ-ийг нэр нь чимэх бус чилээж байдаг хэдэн хүнийг оруулсан нь хачирхалтай. Энэ банкны ТУЗ-ийн дарга нь Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун. Гишүүд нь ЗГХЭГ-ын хэлтсийн дарга Б.Даринчулуун, Сангийн яамны Орлогын хэлтсийн дарга Ж.Ганбат, ТӨХ-ны хэлтсийн дарга Х.Володя, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, Монгол банкны Лондон дахь төлөөлөгч Д.Энхжаргал, ХААН банкны зөвлөх Питер Морроу, “Би Эф Эй Эс” ХХК-ний гүйцэтгэх захирал Л.Болормаа, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч асан Саха Меянатан нар юм. Х.Володя, Ж.Ганбат нараас гадна Л.Болормаа, П.Морроу нар ч хоёр дахь ТУЗ-дээ орсон нь энэ.
Гэхдээ “Хөгжлийн банк-ны ТУЗ-ийг Монголын төрийн болон төрийн өмчит байгууллагуудын ТУЗ-үүдээс хамгийн эрүүл саруулд нь дөхөж очих ТУЗ гэж хэлж болно. Банкны салбарын дөрвөн ч мэргэжилтэн орсон. П.Морроу, Д.Энхжаргал нарыг хүмүүс үйл ажиллагаагаар нь мэддэг. Саха Меянатан бол хөгжлийн санхүүжилтийг сайн мэддэг, Дэлхийн банкны хүн.
Харин Л.Болормаа нь “Дойчер” нэртэй банкны Нью-Йорк дахь салбарт олон жил хариуцлагатай ажил хашиж байсан эмэгтэй. Ингээд ТУЗ тойрсон асуудлаарх хамгийн сүүлчийн энэ мэдээгээр ТУЗ-ийн нэрсийн жагсаалт бүхий цувралаа өндөрлөөд нэг байгууллагын ТУЗ-д орсон хэрнээ өөр байгууллагын Хяналтын зөвлөлд орчихсон “тууж явдаг” Төрийн өмч хооронд тэнүүчилж явдаг “Жаран хөлт”-үүдийн нэрсийг танилцуулж байна.
Төрийн өмчит компаниудын Хянан шалгах зөвлөлийн дарга, гишүүд
ТӨХ-ны ахлах мэргэжилтэн О.Сэр-Од-4 байгууллагын ХШЗ
ЭБЭХЯ-ны ахлах мэргэжилтэн Б.Алтансүх
ТӨХ-ны хэлтсийн дарга Б.Амар-4 байгууллагын ХШЗ
ТӨБХШГ-ын мэргэжилтэн Г.Дэлгэрмаа-4 байгууллагын ХШЗ
ЭБЭХЯ-ны газрын орлогч дарга У.Мягмарсүрэн-2 байгууллагын ХШЗ
ТӨХ-ны мэргэжилтэн Ө.Батбаатар-4 байгууллагын ХШЗ
ТӨБХШГ-ын мэргэжилтэн Э.Ганчимэг-3 байгууллагын ХШЗ
ТӨХ-ны газрын дарга Б.Сүхбаатар-4 байгууллагын ХШЗ
ТӨХ-ны мэргэжилтэн Д.Мөнхтуяа-2 байгууллагын ХШЗ
ҮТЕГ-ын улсын байцаагч н.Буянбадрах
ТӨХ-ны мэргэжилтэн Д.Нарангэрэл-3 байгууллагын ХШЗ
ЭБЭХЯ-ны газрын орлогч дарга С.Баттулга
Сангийн яамны мэргэжилтэн Г.Хандцоож
ТӨХ-ны мэргэжилтэн Л.Сэлэнгэ-4 байгууллагын ХШЗ
Сангийн яамны газрын дарга Б.Батбаяр
ТӨХ-ны ахлах мэргэжилтэн Н.Батбаатар-2 байгууллагын ХШЗ
ТӨХ-ны ахлах мэргэжилтэн Р.Мөнхтуяа-4 байгууллагын ХШЗ
ЭБЭХЯ-ны мэргэжилтэн Д.Бүүвэйжаргал
ТӨХ-ны мэргэжилтэн Г.Пүрэвсүрэн-4 байгууллагын ХШЗ
ЭБЭХЯ-ны мэргэжилтэн Г.Тамир
ТӨХ-ны мэргэжилтэн Ц.Болдмаа-3 байгууллагын ХШЗ
Сангийн яамны мэргэжилтэн Б.Наранбат
ЭБЭХЯ-ны мэргэжилтэн Д.Пүрэвдаш
ТӨХ-ны мэргэжилтэн Н.Бат-Өлзий
Сангийн яамны мэргэжилтэн Р.Батжаргал
ЭБЭХЯ-ны мэргэжилтэн Д.Балдорж
Сангийн яамны мэргэжилтэн С.Цэнд-Аюуш
ЭБЭХЯ-ны албаны дарга Т.Батдондог
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр
ЭБЭХЯ-ны мэргэжилтэн Д.Дамба
ТӨБХШГ-ын мэргэжилтэн О.Ганчимэг-4 байгууллагын ХШЗ
Сангийн яамны мэргэжилтэн Б.Нямаа
ЭБЭХЯ-ны мэргэжилтэн Ж.Найрамдалмаа-2 байгууллагын ХШЗ
Сангийн яамны ахлах мэргэжилтэн Д.Оюун-2 байгууллагын ХШЗ
Сангийн яамны мэргэжилтэн Х.Рагчаа-2 байгууллагын ХШЗ
ЭБЭХЯ-ны мэргэжилтэн Г.Мөнгөнзул
ЭБЭХЯ-ны мэргэжилтэн Ш.Доржрагчаа
Сангийн яамны мэргэжилтэн Э.Болор
ЭБЭХЯ-ны мэргэжилтэн С.Нямсүрэн
ЭБЭХЯ-ны мэргэжилтэн Ц.Баярхүү
ТӨХ-ны мэргэжилтэн Г.Баттөр
Сангийн яамны мэргэжилтэн Э.Ган-Эрдэнэ
ЭБЭХЯ-ны мэргэжилтэн Д.Даваасүрэн
ЭБЭХЯ-ны мэргэжилтэн Х.Самбалхүндэв
ТӨХ-ны мэргэжилтэн С.Жанцанхорол-2 байгууллагын ХШЗ
Сангийн яамны мэргэжилтэн М.Цолмон
ТӨБХШГ-ын мэргэжилтэн О.Энхээ-2 байгууллагын ХШЗ
Сангийн яамны мэргэжилтэн М.Батгэрэл-2 байгууллагын ХШЗ
ЭБЭХЯ-ны албаны дарга С.Цэрэнжамц
ЗТБХБЯ-ны мэргэжилтэн Д.Долгорсүрэн-2 байгууллагын ХШЗ
Авто замын газрын ерөнхий ня-бо Г.Алтангэрэл
Авто замын газрын мэргэжилтэн Г.Батсүрэн
ЗТБХБЯ-ны мэргэжилтэн Н.Баярсайхан
НДЕГ-ын санхүүгийн албаны дарга З.Цэдэнжав
Авто замын газрын мэргэжилтэн Л.Энхболд
ТӨБХШГ-ын мэргэжилтэн Ц.Сувдмаа-2 байгууллагын ХШЗ
ЭБЭХЯ-ны мэргэжилтэн Л.Одончимэг
ЭБЭХЯ-ны мэргэжилтэн П.Хүрэлхүү
Сангийн яамны мэргэжилтэн Б.Доржсэмбэ
Сангийн яамны мэргэжилтэн Д.Ангар
ЭБЭХЯ-ны мэргэжилтэн Т.Уянга
Санхүүгийн зохицуулах хорооны хэлтсийн дарга М.Өлзийбат
МХХТГ-ын хэлтсийн дарга н.Нямхүү
ТӨХ-ны газрын дарга Л.Ганбат
ТӨХ-ны хэлтсийн дарга Л.Заяабал
Сангийн яамны хэлтсийн дарга Ж.Ганбат
ТӨБХШГ-ын мэргэжилтэн Д.Түвшинбаяр-2 байгууллагын ХШГ
МШХХТГ-ын мэргэжилтэн Ж.Баатархүү
ЭБЭХЯ-ны газрын орлогч дарга Д.Ганболд
Энэ хүмүүсийн ихэнх нь өмнөх ТУЗ-ийн гишүүдийн жагсаалтанд орсон хүмүүс байгааг та анзаарч буй биз. Тэгэхдээ нэг биш нэлээд олон ТУЗ-д ордгийг нь мартаж болохгүй. Энэ хүмүүс тухайн төрийн өмчит байгууллагын ТУЗ, ХШЗ-д ажиллахдаа тухайн байгууллагын эрх ашгийг нэгд тавьдаг уу, өөрийн ажилладаг яам, агентлагийнхаа эрх ашгийг тэргүүнд тавьдаг уу гэдэг нь асуултын тэмдгийг ардаа чирээд байна.
“Төр өөрөө хамгийн муу менежер” гэсэн байдаг. Төрийн өмчит компаниудын ТУЗ-д өмчийн эзний гэдэг утгаараа төрийг төлөөлөн орох нь зүй ч гэлээ нэг хүнийг л бүх төрийн өмчит компаниудад төлөөлөл болгон оруулаад байдаг нь ямар учиртай вэ? Энэ гажуудлыг яаралтай засах нь улстөрчид, УИХ-ын гишүүд, Засгийн газрын нэг ажил мөн гэж бодож байна.
Яагаад ТӨХ-ны ажил гэж хэлэхгүй байна вэ гэвэл ТӨХ өөрөө төрийн өмчит байгууллагуудыг хянадаг агентлаг уу, төрийн өмчит компаниуд дотроо хутгалдан орчихсон учраас энэ асуудлыг цэгцэлж, зөв голдрилд оруулахад ТӨХ нөлөөлж чадах субьект биш болсон байна гэдэг үүднээс хандлаа.
Ж.Жаргалсайхан
"Ньюс мн"