2011-05-17“Өндөр хөгжилтэй орнуудад геологи, уул уурхайн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн
иргэд маягтын дагуу мэдээллээ Ашигт малтмалын газрын Захиргаа, удирдлагын хэлтэст ирүүлнэ үү” гэсэн тов тодорхой зарлал тус газрын цахим хуудсанд байна. Үүний зэрэгцээ Монголын үйлдвэрчний эв лэлийн хол - боо хавиар “Гадаадаас ажиллах хүч авахг үй” гэсэн маргаан тасралтгүй өр нөнө. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур гэгдэж буй уул уурхайн бүүм болж, түүгээр “амьдралаа залгуулж” буй орнуудын тоо нэгээр нэмэгдлээ.
Гэхдээ монголчууд уулын мухарт очиж, хар бор ажил хийснээр эдийн засагчдын ярьж байгаа шиг хөгжлийн шинэ шатанд хүрч чадахгүй. Харин уул уурхайн нарийн мэргэжил эзэмшиж, гадаадын ажиллах хүчинтэй өрсөлдөхүйц төвшинд очиж байж уул уурхай, эрдэс баялгийнхаа үр шимийг монголчууд, Монгол Улс хүртэх учиртай. Өнгөрсөн оны эцсийн байдлаар уул уур хайн салбарт ажиллагсад манай улсын нийт ажиллах хүчний дөнгөж 4.3 хувийг эзэлсэн аж. Гэтэл уул уурхайгаас олох орлого манай улсын ДНБ-ий 20 орчим хувийг бүрдүүлдэг. Энэ баялгийг хэн бүтээгээд байна вэ?
Гадаадын ганган костюмтай дарга нарын удирдлага дор монгол иргэд ажиллаж, шимийг нь тэд, шимэлдгийг нь бид хүртсээр байх уу. Мэдээж үгүй. Гэхдээ ашигт малтмалын үнэ цаашид тогтвортой байвал гурван жилийн дараа энэ салбарын орлого ДНБ-ий гуравны нэгтэй тэнцэх тооцоог Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос гаргасан байна билээ. Энэ хэрээр ажлын байр, боловс руулах үйлдвэрийн тоо нэмэгдэх учиртай. Гэтэл манайд мэр гэжил тэй боловсон хүчин бий бил үү? Ашигт малт малын газрынхны жишгээр, цахим хуудсанд зарлал байрлуулах тө- дийгөөр Мон голын уул уурхайн салбар дахь монгол ажилч дын тоо өсөх болов уу?
БАРИЛГЫН САЛБАРЫН ТУРШЛАГЫГ УУЛ УУРХАЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ НЬ
Нийслэлийн оршин суугчдын адил хаа шаа л гарна мөнгө гэдэггүй, тээврийн хэрэгс лээр зорчдоггүй, зах зээл арай багатай, мөнгөгүй байлаа гэхэд танил дэлгүүрийн ху далдагчаас зээлээд хоногийн хоолоо зал гуулчихдаг хөдөө орон нутгийн иргэд хэдэн ч төгрөгийн цалин авсан болно гэдэгт уул уурхайн компанийн удирдлагууд итгэдэг бололтой. Ба рилгын салбарт цаг тутам ажиглагддаг, гад нын иргэд өндөр, орон нутгийн эзэд бага цалин авдаг туршлага уул уурхайд юу юугүй нэвтрэх нь үү.
Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд монгол иргэдийг маш бага хөлсөөр ажиллуулдаг нь бичигдээгүй хууль болсон гэлтэй.
Хөдөө орон нутгийн боловсрол нимгэн иргэдийг хөдөлмөрийн хөлсний доод жишгээр бүтэн сар газар шорооны ажилтай зууралдуулах нь хэвийн үзэг дэл. Саяхан цалингийн доод төвшинг нэмэгдүүлж, 140400 төгрөг болгосон ч хөдөө орон нутагт ажил олдохгүйн улмаас 120 мянган төгрөгийн цалин амласан ч иргэд амьг үй албат мэт дуугүй зүтгэсээр байна.
Харин гадаадын иргэд хамгийн багадаа 600-800 мянган төгрөг, түүнээс дээшлээд нарийн мэргэжил эзэмшсэн гадаадын мэргэжилтэн сард хоёр сая төгрөгийн цалин авдаг гэх. НХХЯ, Монголын Мянганы сорилтын сан хамтран “Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа”-г өнгөрсөн жил гүйцэтгэсэн аж. Хэдийгээр Монгол Улсын нийт аж ахуйн нэгжийн дөнгөж 3.6 хувьтай дүйцэхүйц, 11 салбарын 1323 байгууллагыг хамарсан боловч хө- дөлмөрийн зах зээлийн эрэлтийг тодорхойлох чиглэлийн хамгийн сүүлийн үеийн төрөлжсөн судалгаа хэмээн ам сайтай байдаг юм билээ.
Эл судалгаанд дурдсанаар Монгол Улсын бүх аж ахуйн нэгжийн 13 хувь нь ажиллах хүчний дутагдалтай гэсэн бол уул уурхайн компаниудын 58 хувьд нь ажиллах хүч нэн шаардлагатай байгааг харуулжээ. Хичээлийн нэг жилд манай улсын та ван сургууль дунджаар уул уурхайн 3000 гаруй мэргэжилтэн бэлтгэдэг гэсэн тооцоо бий.
Тэр нь ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургууль, Эрдэнэтийн техно логийн сургууль, Дархан-Уул аймгийн Техникийн кол леж, “Газарчин” дээд сургууль, Монголын үн дэс ний дээд сургууль. Гэхдээ энэ 3000 гаруй оюутан чад вартай уур хай чин болоод төгсөж байна уу гэвэл үгүй. Учир нь уул уурхай, хүнд аж үйлдвэр, металлург, геологийн чиглэлээр чад варлаг мэргэжилтэн бэлт гэх болов сон хүчин бий юү гэхээр бас л эргэл зээтэй. Түү ний зэрэг цээ сургалтын мате риаллаг бааз, тех ник хэрэг сэл ч нэлээд дутагдалтай.
Ийм байхад манай мэр гэжилтнүүдийн хэд нь Оюутолгой, Тавантолгой зэрэг дэлхийн хэмжээний бүтээн байгуулалтад орол цож, газрын тос, ураны олборлолт, үйлдвэрлэлийг хэн хөгжүүлж чадах вэ?
НИНЖА НАРЫГ МЭРГЭЖИЛТЭЙ УУРХАЙЧИН БОЛГОЁ
Уул уурхай хөгжсөн бү хий л орны туршлагыг Монгол Улс туулж байна. Тэд ний нэг нь яах аргагүй нинжа. “Эрдэнэсийн ангуучид” хэмээн эвлэгхэн нэрлэдэг тэдний гар хүрээгүй газар, ухаагүй уур хай гэж бараг үгүй. Газрын хэвлийгээс ашигт малт мал олборлоход шаардлагатай том ов рын машин, гар ар гаар ухах тех ник хэрэгслээр бү рэн хан гагд сан, мэр гэжилгүй атлаа ажлыг мэргэжилтэй уурхайчны дайтай гүйцэтгэж чаддаг тэднийг дээд боловсролтой уур хайчин болговол ямар вэ?
Хаашдаа л тэд уул уурхайд “хайртай” юм чинь, төрөөс жаа хан дэмжээд өгвөл болохгүй зүйлгүй дэг ээ. Налайхын нүүрсний уурхай, Баян хонгор, ГовьАлтай, Дархан-Уул айм гийн “эрдэнэсийн ангуучид” уул уур хайн техникээр л ухах гүн цооногийг улаан гараараа, хувин хүрз ашиглан ухдаг шүү дээ.
УУРХАЙ ХҮЛЭЭХГҮЙ, УУРХАЙЧИД ХЭЗЭЭ БЭЛЭН БОЛОХ ВЭ
Хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй байгаа 20 мэргэжлийн дотор далд ба ил уурхайн уурхайчин, хүнд даацын машин, том тэрэгний жолооч, уул уурхайн инженер, металлургич, уул уур хайн металлургийн инженер гэсэн мэргэжлүүд байна. Тухайлбал, далд ба ил уурхайн уурхайчин энэ онд Монгол Улсын хэмжээнд 890 шаардлагатай бол хүнд даацын машин, том тэрэгний жолооч 520 хүн хэрэгтэй гэнэ. Уул уурхайн инженер, металлургич 142 хүн шаардлагатай байгаа аж.
Гэхдээ манайд энэ бүх чадварлаг ажиллах хүчнийг бэлтгэх газар үгүй. Тэгэхээр гадаадад сурах шаард лагатай болно. Гадаад яваад дор хаяж таван жил сурна. Монголдоо сурлаа ч гэсэн, тийм материаллаг баазыг бий болголоо ч гэсэн багаар бодоход дөрвөн жил шаардлагатай. Гэтэл олборлолтоо хүлээж байгаа олон арван орд Монголд бий. Монголчууд ажиллаж чадахгүй бол уурхай хүлээхгүй, гадныхан гэдэг өөр нэгэн “нөхөөс” тэдэнд бий.
"Өнөөдөр"