Лондонгийн саятны хорооллоос өмнийн говийг зорьсон бүсгүй
Лондонгийн саятны хорооллоос өмнийн говийг зорьсон бүсгүй
2011-05-14 Хаврын гэгэлгэн салхитай өдөр Монгол Улсын гоо бүсгүй Б.Гантогоогийнд өнжихөөр шийдлээ.
Өглөөний таван цагаас гараад үдшийн бүрийд гэрийн бараа хардаг бүсгүйтэй уулзана гэдэг тийм ч амар ажил биш юм. Тэнд энд явна гэсэн хэл чимээ авалцаад байсан ч машин тэрэгний түгжрэл гэсээр алдаж орхино. Түүний хөлөглөсөн хаммер Н-3 жийпний хурдныг хэлэх үү, ард урдаа орж явсны эцэст телевизийн нэвтрүүлэгт орж байхад нь уулзлаа. Мисс хүүхэн гэхээр эгэмнийх нь яс гэрэлтэх дөхсөн туранхайвтар бүсгүйчүүдээр төсөөлдөг дөө. Монгол Улсын гоо бүсгүй Б.Гантогоо тийм ч туранхай биш юм. Өөрт таарсан мах шөлтэй, нуруулаг бүсгүй тослоо. Яриа хөөрөө тун энгийн. "Яана аа, би эмээгийндээ байгаа шүү дээ" гэлээ. Ерөнхийдөө бүсгүй өөрийн гэсэн төвхнөсөн гэр оронгүй гэдэгтээ санаа зовж байгаа бололтой. Бид заавал гэр оронд нь очих бус Б.Гантогоо гэдэг хүний үзэл бодол, амьдрах ухааныг таних, дотоод хүн нь хэн бэ гэдгийг нээхээр зорьсон юм. Тэрээр UBS телевизийн "Ногоон Ирээдүй" нэвтрүүлэгт оролцож байгаа аж. Дуучин болох мөрөөдөлтэй хүүхдүүдэд өөрийн орчуулсан номыг бэлэглэхийн сацуу байгаль хамгаалах талаар ярьж байна. Яриа хөөрөө нь цэгцэрчихсэн, илэн далангүй, нээлттэй нэгэн юм. Яаж зураг авахуулах, телевизийн камертай харьцах зэрэгт үнэхээр гаргуун аж. Арга ч үгүй дээ. Дэлхийн хорь гаруй орноор тогтмол "хэсч" гоо сайхнаа гайхуулж явдаг юм чинь. Түүнийг нь нотолгоо дөрвөн гадаад паспортод визний тамганы зай үлдээгүй учир тав дахь паспортоо нээчихсэн яваа аж. Олон улсад Б.Гантогоогоор монгол бүсгүйчүүлийг төсөөлдөг гэхээр энэ бүсгүй ямар их үүрэг хариуцлага хүлээсэн гэдэг нь илт. Гэхдээ энэ төлөөсөл, ойлголт алдаагүй гэдэгтээ та ч гэсэн санал нийлэх болно. Нөгөөтэйгүүр түүнд хүн төрөлхтөнд "Байгальд ээлтэй эх дэлхийн элч" гэсэн нэрээр нэрлэгдэх ховорхон аз завшаан тохиожээ. МОНГОЛ, СОЛОНГОС ХОЁР ЭМЭЭ
Айлын ууган хүүхэд голдуу л эмээ өвөө дээрээ өсдөг. Тэр жишгээр аав, ээж нь ой гаруйтай охин Б.Гантогоог Өмнөговь аймгийн Ханбогд суманд суух эмээ, өвөө дээр нь орхижээ. Говийн шаргал элсэн дунд хамрын ханиад ч хүрэлгүй зургаан нас хүрчихээд Улаанбаатар хотод татагдан ирсэн байна. Аав, ээж нь сургууль соёлоо дүүргээд ажил төрөлтэй болоод охиноо авчирсан хэрэг. Б.Гантогоо Нийслэлийн 23 дугаар сургуулийн солонгос хэлний ангид оржээ. Настай хүмүүс дээр өссөн болоод ч тэр үү Б.Гантогоо хэвлүүхэн яриа хөөрөөтэй, онц сурдаг нэгэн байжээ. Түүнийг долдугаар ангид байхад "Солонгос улсыг хэн сайн мэдэх вэ" гэсэн зохион бичлэгийн уралдаан улс даяар зарлажээ. Нийгмийн идэвх сайтай Б.Гантогоо охин оролцоод орхитол тэргүүн байрт орсон байна. Зүгээр л нэг баярын бичиг эд бүхий зүйлс шагналд нь ирсэнгүй. Харин ч бүр Монгол Улсын зардлаар БНСУ-д суралцах урилга хүлээн авчээ. Б.Гантогоо охин ямар ч эргэлзээгүйгээр гав ганцаар Солонгос улсыг зорьсон байна. Онгоцноос буухад хэн тосох, хаана байрлах зэрэг нь тодорхойгүй. Ямар ч байсан Сөүл хотын "Гёнсү" ахлах сургуульд суралцана гэдгээ л мэдэж байлаа. Ашгүй онгоцны буудал солонгосоор "Гандукий" гэсэн алдаатай бичиг барьсан хүн тосчээ. "Гёнсү" нь маш хатуу дэг ёстой охидын сургууль байлаа. Суниалгах, алган дээр нь саваа модоор цохих юу ч биш. Энэ бүх дэглэлт, дэг ёсноос зугтах ганцхан арга бол сайн сурах. Тийм ч учраас Б.Гантогоо хамаг хүчээ дайчлан суралцсан гэдэг. Тэрээр дотуур байранд бус 60 нас дөхөж байгаа Ким гэдэг эмээгийнд суудаг байв. Тэр эмээгийн нөхөр нь эрт нас барж, үр хүүхдүүд нь тусдаа амьдарна. Хүүхдүүд нь АНУ, Япон улсад амьдардаг учир Ким эмээ ганцаардана. Тэгээд Б.Гантогоо охиныг өөрийн хүүхэд шиг хайрлана. Б.Гантогоо охин Өмнөговийн эмээ шигээ Ким эмээд тусалдаг байв. Эмээ цэцэг ногоо тарьж, түүнийгээ заран амьжиргаандаа нэмэрлэнэ. Б.Гантогоог ажилд нь туслах болгонд Ким эмээ хэдэн арван вон өгнө. Өмнөговийн эмээ шиг нь тугал хариулах, аргал сайн түүвэл ааруул, чихрээр урамшуулдагтай адил. Хожим нь ойлгохноо Ким эмээ цагийн ажлын цалин олгодог байсан аж. Б.Гантогоо эхэндээ гэрээ жигтэйхэн санан аав, ээждээ захиа бичдэг байж. Яруу найрагчдын шүлгүүдээр эвлүүлэг хийсэн охиныхоо захиаг ээж нь уншаад өдөржин уйлж байсан удаатай гэнэ. Ким эмээ Б.Гантогоог гадуур гаргах тун дургүй. Магадгүй зайлуул урвуулаад авахыг боддог ч байж болох. Гэсэн хэдий ч Б.Гантогоо загварын шоу, хэд хэдэн клип, киноны хэсэгт тоглоод авчээ. АРВАН ТАВАН НАСТАЙ ГОО ОХИН Монгол хүүхдүүд ямар ч газар дасан зохицох чадвартай учраас зарим үед метрод "туулайчилдаг" ч болжээ. Ийнхүү хичээл ном гэж гүйж явтал 2001 оны есдүгээр сард "Солонгос-Монгол Улсын соёлын өдрүүд Сөүл хотод зохиогдсон байна. Б.Гантогоогийн хувьд "Харанга" хамтлагийн тоглолтыг үзэх гэж очив. Яг гэртээ очсон юм шиг санагдаж байжээ. Тэр наадмын үеэр тэнд сурч ажиллаж байгаа монголчуудын дунд "Гоо охин шалгаруулах тэмцээн" болно гэсэн зарлал байсан байна. "Гёнсү" ахлах сургуулийн сурагч Б.Гантогоо юу ч бодолгүй бүртгүүлж орхижээ. Тайзан дээр гарч шавайгаа ханатал дуулж бүжиглээд буужээ. Уралдааны дүн гарахад Б.Гантогоо түрүүлж хоёр сая төгрөгийн хэртэй мөнгөн шагнал, бүтэн жил утсаар ярих урамшуулал зэргийг хүртжээ. Ким эмээгийн цэцгийн хүлэмжинд ажиллахаас хэд дахин их мөнгө байлаа. Үүнээс эхлэн алдарт загвар зохион бүтээгч Андре Кимийн загварын агентлагт суралцах боломж нээгдсэн аж. 15 настай гоо охинд үерхэх, дурлах боломж байсангүй. Ким эмээ нь түүнийг гадагш нь гаргадаггүй байсан гэнэ. Ингээд 18 настайдаа дунд сургуулиа төгсөөд Солонгос улсын их дээд сургуульд суралцах боломж байсан ч эх орноо жигтэйхэн санаж байсан учир гэр рүүгээ яарчээ. Гэртээ ирээд нэг сар найз нөхдүүдтэйгээ дискодож, Өмнөговийн нам гүмийн туйл элсэн дундуур хөл нүцгэн гүйв. Энэ байдлаасаа хэдхэн сарын дараа уйдсан учир англи хэлний мэдлэгээ сайжруулахын тулд Сингапур улсад сурахаар явжээ. ТАНЗАНИ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗСАН НЬ Солонгос улсад ажиллаж цуглуулсан мөнгөөрөө Сингапурт сурах зардлаа хийсэн аж. Дөрвөн сарын дараа Улаанбаатар хотдоо эргээд ирсэн байна. Ямар ч байсан зах зээлд өрсөлдөх хэмжээний боловсрол мэдлэгтэй болохоор мэрийж байж. Ингээд дүүгээ цэцэрлэгт хүргэдэг ажилтай байж байтал зурагтаар "Miss international Mongolia-2005" тэмцээн болох тухай мэдээ гарчээ. Тэр тэмцээнд оролцохоор бүртгүүлтэл тухайн үеийнхэн нь түүнийг таатай хүлээн авсангүй. Ээж нь "Нарантуул" зах гарч 20 гаруй метр ногоон торго авч хувцас хунарыг нь бэлдсэн гэнэ. Англи, япон, солонгос хэлтэй Б.Гантогоотой өрсөлдөхөөс эмээсэн бүсгүйчүүл хэвлэлийн бага хурал хийн зохион байгуулалттайгаар түүн рүү дайрчээ. Тухайн жил загвар өмсдөг бүсгүйг түрүүлнэ гэсэн яриа байсан аж. Иймэрхүү гүтгэлэг дайралтуудыг туучин олон арван тэмцээн уралдаанд амжилттай оролцжээ. Энэ үеэс эхлэн Б.Гантогоо сайхан бүсгүй гэдэг ойлголтыг өөрчлөх зорилт тавьжээ. Гадаадын 20 гаруй орноор явахад түүнийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь хүртэл хүлээн авч уулздаг байж. Канад улсын гоо бүсгүй өөд болоход улс орон даяараа гашуудаж байх жишээтэй. Гэтэл Монгол Улсад болохоор "Урт үстэй ухаан богино" гэсэн уламжлалт сэтгэлгээтэй хэвээр байсан аж. Тийм учраас Б.Гантогоо энэ ойлголтыг дэлхийн улс орнуудын бодлогоор өөрчлөхөөр шийдсэн гэнэ. Тэр нь юу вэ гэвэл гаднаасаа ч, дотроосоо ч гэрэлтэж явахыг хүссэн байна. Энэ гэрэл гэгээгээрээ Монгол Улсаа сурталчлахын тулд алтан соёмбот далбаагаа барин зүтгэж яваа нэгэн. Итали, Грек, Энэтхэг, Танзани, Африк олон орноор Монгол Улсаа сурталчилж загварын шоу, гоо бүсгүйн тэмцээнд оролцож явжээ. Тэрээр 2006 онд Танзани улсын Ерөнхийлөгтэй уулзах өдрийн өглөө Африкийн халуун уур амьсгал, ажлын ачааллаа дийлэлгүй ухаан алдаад уначихжээ. Нэг мэдэхнээ орон дээр хэвтчихсэн, цуг явсан бүсгүйчүүл нь тойроод зогсчихсон байсан гэнэ. Бүгд л түүнийг нас барчихлаа гэж бодоод уйлцгааж байжээ. Ингээд бүсгүйчүүд Танзани улсын Ерөнхийлөгчтэй уулзахаар шуугилдаж эхлэв. Зочид буудлын эмч Б.Гантогоог өрөөндөө үлдэхийг санал болгосон ч үндэснийхээ хувцас, хэдэн ширхэг календарь, сувинерээ аваад босчээ. Яагаад гэвэл түүний зүрх сэтгэлд "Монгол Улсын төлөөлөл" гэсэн бодол байсаар байж. Танзани улсын Ерөнхийлөгчтэй уулзахдаа Монгол Улсынхаа тугийг өгөхдөө англиар "Төв Азийн цээжин дээрх Их Монгол Улс байгуулагдсаны 800 зуун жилийн ой тохиож байна. Танай ард түмэнд баярын мэнд хүргэе" гэсэн аж. Энэ мэндчилгээ Танзани улсын тэргүүн хатагтайд ихэд таалагдсан учир Африк тивийн бахархал мөнх цаст Килиманжаро уулынхаа нэрэмжит шагналыг өгчээ. Тэргүүн хатагтай нь "800 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Монгол Улсын ухаан төгөлдөр бүсгүйг шагнах болсондоо баяртай байна. Би Монгол Улсын охид бүсгүйчүүлийг Гантогоо шиг ухаалаг, үзэсгэлэнтэйгээр төсөөлсөн" гэжээ. ХҮР ХОРХОЙГООР ТОРГО НЭХҮҮЛЭХ ХҮСЭЛ Б.Гантогоо тийм ч нервтэй жолооч биш. Түгжрэлд орохоороо бүр тайвширч утасдаж гарна. Англи, солонгос, япон хэлээр чөлөөтэй ярина. Дандаа ажил. Улс төр, бизнес, шашин, байгаль хамгаалах, төсөл энэ тэр ярина. Заримдаа бүр "Засгийн газар хийхгүй бол би хийнэ" гэх аж. Өөртөө тийм итгэлтэй. Рашаан хамгаалах талаар яриад авав. Мөн улсынхаа 21 аймаг хотоор явж гоо бүсгүйг тодруулах талаар хүн хартай яриад амжсан. Зүгээр нэг ярихгүй хөрөнгө санхүү, хөтлөлт, зураг авалт гээд төлөвлөгөө хэлэлцэж байсан юм. Бид явсаар "Bella" гэдэг хотхонд ирлээ. Нэлээд тансаг зэрэглэлийн хотхон юм. Б.Гантогоо эндхийн зочид буудалд байрлаж байгаа аж. Монгол Улсад 7-10 хоног байж байгаад аль нэг улс руу ниснэ. Тийм учраас орон сууцтай болохыг яарахгүй байгаа гэнэ. Дэлхийн олон улс оронд найз нөхөд байдаг учраас гэр оронтой л гэж ойлгодог аж. Ингээд бид тэр буудлын ресторанд хоол идэхээр боллоо. Мань бүсгүй цагаан хоолтон аж. Яагаад цагаан хоолтон болчихов гэхэд "Байгальд ээлтэй эх дэлхийн элч" гэсэн цол өргөмжлөл хүртсэнээс хойш аяндаа ийм болсон гэнэ. Б.Гантогоо энэ цол өргөмжлөл хүртсэний дараагаар арав гаруй улс оронд мод тарих, байгаль хамгаалах талаар сурталчилгаа хийсэн. Дандаа л гадны улсын зардлаар шүү. Хэдхэн хоногийн өмнө Энэтхэг улсад урлаг соёлын одууд, гоо бүсгүйчүүлийн хамт байгаль хамгаалах хандивын арга хэмжээнд оролцжээ. Хандивын арга хэмжээнд хоёр тэрбум ам.доллар цугларсан аж. Энэ мөнгөөрөө байгалийн бохирдлоос болоод төрөлхийн согогтой төрсөн хүүхдүүдэд туслахаар болжээ. Хамгийн гайхалтай нь олон төлөөлөгч Монгол Улс гэж байдгийг мэддэггүй байсан гэнэ. Энэтхэг улсад хоногийн зуун сая төгрөгийн зочид буудал байхад гэр оронгүй ядуус гудамж талбайгаар нэг хөглөрнө. Цэвэр усны хомсдолоос болоод өдөрт дөрвөн мянган хүн нас бардаг гэсэн аймаар тоог Б.Гантогоо ярьж байна. Монгол Улс байгаль дэлхийгээ хайрлахгүй бол цэвэр усны хомсдолд ойрхон гэж дүгнэв. Тэрээр "Энэтхэг улс үхэр олонтой юм. Үхэр нь голдуу гялгар уут, хог новшоо иднэ. Би үүнийг хараад юу бодсон гэвэл хүн төрөлхтөн өөрсдөө биологийн зэвсэг бэлдэж байна гэж. Монгол Улсын олон гол горхи цианит натри гэх мэт хорт бодист хордсон. Тэгэхээр бид ч ялгаагүй өөрсдөө биологийн зэвсэг бэлдсэн байна" гэлээ. Гоо бүсгүй маань хамгийн түрүүнд хэрэглээний гялгар уутыг устгах бодолтой байгаа аж. Тийм ч учраас хүр хорхойн шүлсээр хийсэн торго, даавуун уут үйлдвэрлэх бодолтой байгаа гэнэ. Хүр хорхой хэмээх зунгаараалдсан өтний тухай ном, зураг цуглуулчихсан харагдана. Монгол Улсад хүр хорхой өсгөх, аж ахуй байгуулах бодолтой дог. Олон цагаар интернэт ухаж ихэнх цагаа бардаг нь илт. ЛОНДОНГИЙН САЯТНЫ ХОРООЛЛООС ӨМНИЙН ГОВИЙГ ЗОРЬСОН БҮСГҮЙ Энэ дэлхийн хүн ардын амьдрал хар цагаан гэсэн хоёрхон өнгөөр л солигдсон юм шиг санагдаж байжээ. Лондон хотод АНУ-ын алдарт дуучин Маддонатай хөрш хүртэл амьдарч үзсэн гэнэ. Үнэтэй харш, алтан эмблемтэй машинд сууж дээдсийн зэрэглэлд алхаж үзжээ. Уйлагнасан бороотой Лондон хотын дээрээс харж зогсохдоо алтан шаргал элстэй өмнийн цэнхэр говь, Улаанбаатар хот, 23 дугаар сургууль, эмээ, өвөөгөө жигтэйхэн санаж тэр тансаг орчноос татгалзсан аж. Б.Гантогоо Англи улсын нэр хүндтэй сургуульд урилгаар суралцах бололцоо байсан ч ийнхүү татгалзсан юмсанж. Дахиад дэлхийгээр аялав. Түүнд хэдэн арван тэмцээн, арга хэмжээнд оролцуулах хүсэлт, урилга ирнэ. Заримдаа тал зардлыг нь ч өөрөөсөө гаргана. Италийн алдарт ferrari машины рекламанд тоглох ч юм уу, загварын шоунд оролцоход хөлс авна. Тэр мөнгөнийхөө талыг нь буяны байгууллагад хандивлачихдаг гэнэ. ТҮҮНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНД ДУРЛАХААС БУСАД БҮХ ЗҮЙЛ БАГТСАН Тэрээр энэ жил мод тарина, номын сан байгуулна. Номын сангаа Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгуулахаар болжээ. Шаргаморьтын зусланд контейнер дүүрэн ном цуглуулчихсан байгаа аж. Харин мод тарих асуудал дээр гадна дотны эрдэмтэдтэй зөвлөж байгаа гэнэ. Тухайлбал Канад улсын эрдэмтэд чийг багатай говьд ургах чадвартай хэд хэдэн мод, ургамал санал болгожээ. Энэ жил ганц нэгээс нь турших бодолтой байгаа аж. Б.Гантогоо жил бүр үр ашиггүй мод тарьдаг дарга нарыг ч шүүмжлээд авчээ. Уг нь бол мань бүсгүй байгаль хамгаалагч бус Японы нисэхийн академийг удирдлагын менежер мэргэжлээр төгссөн. Энэ чиглэлээрээ зүгээр нэг ажиллах бус хийх төлөвлөгөө бий. Монгол Улс гадаадаас онгоц түрээслэж байхын оронд хямдхан худалдаад авчих боломж бий талаар ч ярилаа. Ерөнхийдөө олон орноор яваад ирэхээр боломжийг их хардаг бололтой. Амжилт ялалтыг дагаж атаархал, хар цагаан хэл ам сүүдэр шиг дагадаг. Б.Гантогоогийн хувьд бие даах чадвартай учраас тэр бүр эмзэглээд байдаггүй. Нэгнийхээ амжилт, ялалтад баяр хүргэхийн оронд атаархдаг явдал гоо бүсгүйчүүлийн дунд цөөнгүй байдаг гэнэ. Юу хийгээгүй, бүтээгээгүй байж том хаустай, хоёр гурван машинтай болчихсон охидууд ч байдаг аж. Б.Гантогоо ирээдүйн ханиа дэлхийн аль нэг газар байгаа гэж төсөөлдөг. "Сайхан хайртай учирвал алдаж болохгүй" гэж бодож яваа гэнэ. Одоохондоо дэлхийн цаг уурын өөрчлөлт, байгаль дэлхийгээ хамгаалах гээд дурлах завгүй яваа аж. "Энэ их ажлын хажуугаар дурлах гэж яршиг" гээд хөхөрнө. Улаанбаатар хотод ирээд голдуу эмээ, өвөө дээрээ очно. Гурван биедээ эрхлээд ажил төрлөө мартдаг учир зочид буудал сонгодог гэж байгаа. Зочид буудалд "Алдаатай оноотой 25 нас минь" гэсэн ном эхлүүлж байгаагаа дуулгав. Мөн зураг зурсан цаас, будаг хөлөөр нэг хөглөрнө. Тэгээд нэг их удалгүй Швед улсын хүмүүстэй уулзах болсон учир нүүр амаа будахаар болсон юм. Тэр болгон нүүрээ будаад байдаггүй аж. Б.Гантогоо хэзээ ч хамаагүй бэлэн, хоол, пиццаны зах зэргийг өлссөн үедээ идчихдэг байна. Идэвхтэй амьдрал түүнд жин барих шаардлага бий болгодоггүй аж. Швед улсын хүмүүстэй уулзсаны дараагаар Баянзүрх дүүрэгт барьж буй цэвэр усны үйлдвэр дээрээ очсон юм. Япон улсын тоног төхөөрөмж бүхий "Kilimanjaro" нэртэй цэвэр ус гаргах гэж байгаа аж. Тэрээр тун удахгүй гадаад явна. Мөн л Монгол Улсаа сурталчлах зорилготой. Ирэх зургадугаар сард БНСУ-ын Сөүл хотод Ази, Номхон далайн улс орнуудын гоо бүсгүйчүүл цуглаж үндэсний өв соёлоо сурталчилна. Үүнд Б.Гантогоо оролцох бодол бий. Бүтэн сарын арга хэмжээнд нэг улсаас 200 мянган ам.доллар гарах учиртай. Ардын хувьсгалын 90, үндэсний хувьсгалын 100, Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг тохиолдуулан улс орноо сурталчлах бодол бий. Дэлхийн гоо бүсгүйчүүлийг даган бүх орны хэвлэл мэдээллээс гадна BBC, CNN гэх мэт хүчирхэг телевизүүд ирнэ. Нэг цагийн эфирээ төлбөртэйгээр цацах юм гэсэн. Б.Гантогоо "Би тэр телевизээр гарах гэж байгаадаа гол биш. Монгол Улсын ойн баяр наадам, үндэсний өв уламжлал цуг явах учраас төр засаг анхаараасай. Би хувиасаа 40 мянган ам.доллар гаргаж болох ч үлдсэн хэдийг нь олох ухаанаа олоогүй байна" гэлээ. Тэрээр энэ арга хэмжээ Монгол Улсын томоохон сурталчилгаа болох учраас наадмын өмнө жуулчдыг татах юмсан гэж ярьж байна лээ. Гоо бүсгүйчүүлийг дагаж хэвлэл мэдээлэл, улс төр, бизнес явдаг гэнэ шүү. "Зорилготой бүтээлч" хандивын сан байгуулж байгаа юм байна. Туг логоныхоо зургийг зураад сууж байсан юм. Хэд хэдэн хувилбар үзүүлэв. Гараа алдлан зогсож байгаа нь өөрөө гэнэ. Бороо хуртай цэнхэр дэлхий, бүхний анхдагч өндөг, эрдэм мэдлийг бэлэглэгч ном уншиж буй хүнийг зурсан байна. Энэ сангаараа дамжуулан дэлхийн гайхалтай номын санг Ханбогд сумандаа барих гэнэ. "Гүйдэг" Сэр-Од гэдэг шиг гоо бүсгүй Б.Гантогоо улс орныхоо нэрийг гаргахын тулд яваад л байна. Түүний ээж нь "Шөнийн дөрвөн цаг гэхэд л охиноо (Гэрийнхэн нь Гантогоог ингэж дуудна) интернэт шагайгаад сууж байдаг. Би хийнэ, чадна гэсэн эрмэлзлэл, залуу насны зориг хүчээр л явж байгаа хүүхэд" гэсэн юм. Тэгээд ч аав, ээж, эмээ, өвөө нар нь Б.Гантогоог зочид буудалд буухад дургүйцдэггүй. Гэртээ байвал ажилдаа төвлөрч чадахгүй гэж үздэг байна. Монгол Улс спортын арга хэмжээнд чамгүй мөнгө цацдаг. Тамирчид амжилт гаргасан, гаргаагүй байсан ч улс орноо сурталчилж байгаа хэрэг гэдэг юм. Тэгвэл 24 настай энэ бүсгүй улс орныхоо нэрийг дэлхийн хорь гаруй оронд дуудуулж загвар болоод сайхан бүсгүйн тэмцээнүүдэд амжилт үзүүлсээр явна. Гоо бүсгүй улс орны нүүр царай учраас Монгол Улсаа сурталчилна гэж "хэнхэглэх" аж. Ингэлээ гээд хэдэн хүн түүнд баяр хүргэдэг бол. Дуучин Хаянаатай хамтран дуулсан "Аз жаргалын дуу"-гаа сонсох дуртай. Мөн "Гоо сайхан заяахгүй бол төрөөд ч яахав, гуньж баярлахгүй бол амьд яваад яахав" гэсэн шүлгийг уншиж сонирхуулсан юм. Дунд сургуулийн сурагч байхаасаа сурлага, урлагаараа тод байж чадсан Б.Гантогоо богинохон хугацаанд монголчуудын уламжлалт сэтгэлгээнд цоо шинэ өөрчлөлтийг бий болгосон. Амжилт, аз жаргал, хүсэл мөрөөдөл, итгэл найдвараар жигүүрлэсэн тэрээр яг л шувуу шиг нисэж явна.
Т.ЦОГТ-ЭРДЭНЭ
15 настайдаа гоо охин шалгаруулах тэмцээнд түрүүлсэн нь
24 насандаа Японы нисэхийн академийг төгссөн нь
Эко элч нартай уулзсан нь
"Өдрийн сонин"
Лондонгийн саятны хорооллоос өмнийн говийг зорьсон бүсгүй
Bolod.mn
Сэтгэгдэл (7)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
Зочин Wonderful write ups, Thank you.
casino en ligne
You reported that exceptionally well!
casino en ligne
With thanks, An abundance of stuff.
casino en ligne
You made your stand quite effectively!.
casino en ligne
Many thanks. Lots of data!
meilleur casino en ligne
Regards. I appreciate this.
casino en ligne France
This is nicely put. !
casino en ligne fiable
Kudos. Loads of postings!
meilleur casino en ligne
Great forum posts Cheers!
casino en ligne fiable
Thanks a lot, Wonderful information.
casino en ligne francais 2025-06-06 | 18:20:17 | 23.108.86.203 |
Зочин унэхээр сайхан бусгуй юм. ушуу ихийг бутээгээрээ. амжилт хусиэ 2012-07-29 | 11:25:24 | 101.229.183.53 |
Зочин . Хийх ажил их хорвоо дэлхий уудам аа гэж үнэхээр бурхны элч байна даа. Сайн сайхныг хүсье
2012-06-27 | 18:16:51 | 202.179.8.146 |
Зочин аан за сайхан хүүхэн юм.Ажнай Бат- Эрдэнэ энэ машинийг ни өгсөн гэсэн үнэн үү? 2011-05-16 | 05:52:08 | 69.121.216.207 |
Зочин unshaad buur hair hurchihlee. Uchirch, naizlaj, hairlamaar busgui baindaa. Iim hudulmurch daichin humuusiin derged uuriiguu goloh yum. Harin busgui mini chi chadaj baigaa uchqaas buhniig hii, amjilt huseye.TB 2011-05-15 | 17:37:21 | 82.132.138.183 |
Зочин Сайхан гальбиртайл байх үнэндээ царай арайл мисс бишээ.Битгий гомдоорой харж бодсоноол бичэлээ.Гантогоо найзаа 2011-05-15 | 15:22:46 | 89.176.195.196 |
Зочин гантогоог аль дээр л xүнтэй суучиxсан гээд байсан нь xудлаа юм уу 2011-05-14 | 23:15:40 | 212.253.227.122 |
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
»»
Эндсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаар болжээ 13:44 Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай
»»
Налайхын үйлдвэрлэл технологийн парк ХК-д ажиллалаа 13:36 Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм.
Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм.
»»
Зодуулсан цэргийн эгч Б.Нямдулам: Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаасаа илүү дүүгээ эрүүл саруул болгохыг л зорьж байна 13:27 Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд
Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд
»»
Монголын цаначид бэлтгэлээ эхлүүллээ 13:20 Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар
Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар
»»
Автомашины торгуулиа 15 хоногийн дотор төлбөл 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ 12:35 Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын
»»
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлтийн олон улсын сургалт эхэллээ 12:26 Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион
»»
Э.Батшугар: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана 10:12 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
»»
Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна 10:03 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай
»»
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа 10:02 Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг
»»
Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
»»
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
»»
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
»»
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
»»
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
»»
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
»»
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
»»
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
»»
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
»»
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
»»
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
»»
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
»»
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
»»
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
»»
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
»»
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
»»
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
»»
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
»»
Э.Хүрэлбаатар: Мөрөөдсөн, бодсон, сэтгэсэн, зүтгэсэн, хийж хэрэгжүүлсэн 09:24 “Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа.
“Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа.
»»
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
»»
Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
»»
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
»»
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
»»
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
»»
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
»»
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
»»
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
»»
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
Шударга нийгэм бий болгоод өгөөч.
»»
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
»»
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна 13:20 Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах
»»
Тэнэгэр говийн тэмээчдийн баяр үргэлжилсээр байна 10:45 Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг
Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг
»»
Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
»»
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
»»
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
»»
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
»»
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
»»
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
»»
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
»»
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
»»
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
»»
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
»»
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
»»
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
»»
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/ . ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/ . ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
»»
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
»»
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
»»
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
»»
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
»»
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
»»
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
»»
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
»»
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
»»
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
»»
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
»»
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
»»
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
»»
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
»»
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
»»
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
»»
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
»»
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
»»
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
»»
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
»»
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
»»
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
»»
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
»»
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
»»
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
»»