|
|
|
|
“Дорнын нүүрс”-ийн захирал хууль зөрчиж байжээ |
|
|
|
|
|
“Дорнын нүүрс”-ийн захирал хууль зөрчиж байжээ
2011-05-11Баянхутаг сумын нүүрсний уурхайг хятадууд эзэрхийлж байна. Бор-Өндөр хот руу нүүрс тээвэрлээд эхэлчихсэн. Хүн амьтан ойртуулахгүй хөөж туугаад байгаа, гэх зэрэг цуу үг цурмын гал шиг амнаас ам дамжсаар олны анхааралд хүрчээ. Энэхүү мэдээллийн мөрөөр аймгийн ЗДТГ-ын хөгжлийн бодлогын хэлтэс, хяналт шалгалтын албаны төлөөлөлтэй хамтраад газар дээр нь ажиллаж сурвалжилсан билээ. Тус сумын нутаг дахь Хавтгайн талбайд 2002 онд гүйцэтгэсэн нүүрсний ордын хайгуулын ажлын үр дүнд нүүрсний боломжтой нөөцийг 489,81 мянган тонноор тогтоосныг тушаалаас нь харав. Хавтгай нэртэй 81 га талбай бүхий MV -004872 тоот тусгай зөвшөөрөлтэй нүүрсний орд газар нь “Идэр-Гоулд” ХХК-ийн эзэмшилд үйл ажиллагаа нь явагдаж байжээ. “Идэр-Гоулд” ХХК-ийн хүсэлтээр 2010 оны арванхоёрдугар сарын 27-нд “Дорнын нүүрс” ХХК, Хавтгайн 81 га талбай бүхий 4872А лицензийг, Кадастрын албаны шийдвэрээр Г.Өлзийдоо захирал эрхийг нь шилжүүлэн авсан байна. Ийнхүү Хавтгай нүүрсний орд “Дорнын нүүрс” ХХК-ийн эзэмшил болж, шинэ он гарсаар үйл ажиллагаа явуулж эхэлснээ танилцуулж байлаа. Хуучин уурхайн ажилчдын суурин байсан газар 10-аад гэр нэмж барьсан харагдав. Гэрүүдээ тойруулан нэг метр орчим гүн шуудуу ухаж шороог нь амсарлаад гаргасан, ухсан нүх сүвэндээ хог хаягдлаа хийсэн байв. Шатахууны агуулах, гагнуур хоёр нь нэг дор буюу суурин дотроо байрласан байх жишээтэй. Ерөнхийдөө суурингийн хүмүүсийн амьдрах орчны аюулгүй байдал хангалтгүй байлаа. “Дорнын нүүрс” компанийн захирал Г.Өлзийдоо уурхайдаа байсангүй. Бор-Өндөрт нүүрс ачих салаа төмөр зам байгуулах газрын дуудлага худалдаанд оролцож байгаа тухай албаны хүмүүсийн зүгээс хэлэв. Өнөөх олон хятадууд буюу ажилчид нь ч байсангүй. Нүүрс эрэлттэй, орлого ихтэй байхад нь ажиллаж байгаад явцгаасан гэж байлаа. Уурхайн ажил үүргийг орлоод захирлын төрсөн ax Г.Өлзийбаяр, инженер гэх Б.Мөнхзаяа нар байв. Тэд уурхайн асуудлыг сайн мэдэж байгаа эсэх нь чамлалттай санагдав. Уурхайн гэрчилгээг эхний нүүрэнд нь хийж үдсэн хэдхэн хуудас материал үзүүлсэн юм. Тэдэнтэй хамт нүүрсний орд газар дээр очлоо. Нэг cap гаруйн хугацаанд олборлосон 100 гаруй мянган тонн нүүрсээ хавтгай талбай дээр гаргаж ангилаад нуруулдаж маналт хийсэн байв. Нүүрсний орд газар уурхайн төрхөнд ороод цооног цоорхой нь хаяагаа тэлж, гаргасан шавар, чулуу шороо нь уул овоо шиг хөглөрнө. Гэхдээ Өмнөговийн нүүрсний орд газар шиг том гэж ойлгох вий. Харьцангуй жижигхэн орд газар хэрнээ нүүрс нь чанартай гадагшаа гаргахад чамгүй үнэлэгдэх байгалийн баялаг аж. Нунтаг шавар нь хүмүүсийн хөлөөр бургиж тоос манан дунд сэтгүүлчид уурхайн зургийг дарцгааж байлаа. Газрын баялгийг авахад амаргүйг батлах мэт нүүрс хөрс холилдон алагласан, судал бүхий хана дээш сүндэрлэх нь хөрс хуулахад ажиллагаа их орсныг илтгэнэ. Энэхүү “Дорнын нүүрс” ХХК нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт бүртгэлтэй ажээ. Хуулиараа бол үйл ажиллагаа явуулж байгаа ямар ч компани тухайн орон нутгийн аж ахуйн нэгжид бүртгүүлж гэрээ хийх ёстой гэж заасан байдаг. Гэтэл “Дорнын нүүрс” ХХК аймгийн аж ахуйн нэгжид бүртгүүлээгүй, сум орон нутагт орох ашигт малтмалын нөөцийн төлбөр, хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байна. Үүнээс болж сум орны татвар, даатгалын алба хариуцсан хүмүүс гомдол мэдүүлж байгааг нуух юун. Энэ тухай Баянхутаг сумын татварын байцаагч Б.Ганлхавга “Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд тухайн сумаас ашигт малтмалын нөөц гаргаад борлуулалт хийсэн бол ашгийнхаа зохих хувийг тооцож ашигт малтмалын нөөцийн төлбөр гэж орон нутагт төлөх ёстой. Үүнээс гадна энд ажиллаж байгаа 20 гаруй ажилчид хамгийн доод тал нь 600 мянган төгрөгийн цалин авдаг. Эдгээр хүмүүс энэ компанитайгаа гэрээгээр ажиллаж байгаа учраас хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг орон нутагт төлөх ёстой. Хуулиар бол компанийг шилжүүлж авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн татварын албанд бүртгүүлж, сумын татварын байцаагчидаа мэдэгдэн үйл ажиллагаагаа танилцуулан хамтарч ажиллах журамтай. Гэвч харамсалтай нь бидэнтэй хамтарч ажиллаагүй л байна. Одоогоор газрын жилийн төлбөр 650 мянга, байгалийн нөөц ашигласны төлбөр 250 мянган төгрөгийг манай суманд тушаагаад байгаа боловч аймагт бүртгэлгүй болохоор бидэнд цааш нь дамжуулан төлбөр тооцоо хийх боломжгүй иймэрхүү л байна” гэв. Өнөөдрийн байдлаар орон нутагт 100 гаруй тонн нүүрсний борлуулалт хийгээд байгаа гэх ч талбай дээр гаргаад байгаа 100 гаруй мянган тонн нүүрсээ хараахан тээвэрлэж эхлээгүй байна. Тус сумын Засаг дарга Г.Энхбат иргэд малчдынхаа өмнөөс хандаж ийнхүү ярилаа. “Манай нутгийн ард иргэд эрс дургүйцэж байгаа. Одоогийн байдлаар гуравдугаар багийн иргэдийн нийтийн хурлаас ямар ч байсан албан бичиг аймагт хүргүүлнэ гэж төлөвлөчихөөд байгаа. Нүүрс тээвэрлээд эхлэх юм бол энэ эргэн тойрон говь нутгийн марз тоосон дунд дарагдаж, хучир тоос нь байхгүй болно. Ингэвэл малын дотор эрхтэнд өвчлөл үүсч, малчдын амьдралд эдийн засгийн багаггүй хохирол үзүүлнэ гэж үзэж байгаа. Иймээс энэ нүүрсний ордыг орон нутгийн хэрэгцээнд нь хэрэглэж болохоос, гадагш нь гаргахыг эсэргүүцсэн шаардах хуудсанууд ирсээр байна” гэв. Гэтэл уг нүүрс нь илчлэг сайтай уурын зуухны тогоо, ширэм төмрийг нь хэтэрхий халааж урсгачих гээд байдаг учраас зөвхөн айл өрхийн хэмжээнд борлуулагдаж байгаа гэнэ. Иймээс cap гаруйн хугацаанд 100 мянган тонн нүүрс олборлож байгаа нөхцөлд гадагш нь тээвэрлэлт хийхээс өөр арга замгүй гэсэн байр суурьтай байв. Энэ нүүрсээ олборлохдоо 300 мянгаад тонн хөрс хуулжээ. Одоогоор ачаа тээгч найман том машин, хоёр экскватор, нэг жижиг хутгагч, уурхайн замыг чийглэгч усны тэрэг нэг гэсэн техниктэйгээр ажиллаж байв. Уурхайн ажлыг орлож байгаа хүмүүсээс хөрөнгө оруулалтыг нь сонирхлоо. Гэтэл санаж бодох ч юмгүй шууд л 70х30-ын харьцаатай байгаа. Учир нь уулын ажил хийхэд асар их хөрөнгө шаарддаг. Хөрөнгө оруулалт их авч байгаа болохоор гадагш нь тээвэрлэхээс өөр аргагүй гэж ам алдав. Өөрөөр хэлбэл, энэ хүмүүсийн хэлснээр 70 хувь нь хятадын эзэмшилд байж магадгүй “но” ургалаа. Гэвч баримттай үзүүлэх хөрөнгийн гэрчилгээ байсангүй. Сэтгүүлчид илт сонирхож эхлэхэд “Баримттай юм ярь, тодруулга хий” гэсэн сануулга өгөв. Гэвч сэтгүүлчдэд тодорхой зүйл ярьсангүй, ам алдсандаа сүрхий бантаж байгаа нь анзаарагдлаа. Ингээд аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Эрдэнэбилэг, МХГ-ын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Д.Шараа, БОАЖГ-ын мэргэжилтэн Г.Мөнх-Эрдэнэ, Эдийн засгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Дашпүрэв нарын албаны болон нутгийн хүмүүс саналаа хэлж уурхайн ажил эрхэлж байгаа хүмүүст үүрэг даалгавар өгсөн. Түүнд аж ахуйн нэгжийг бүртгүүлэх, татвар, нийгмийн даатгал төлөх, уурхайн холбогдолтой бүх бичиг баримтыг уурхай дээр авчрах, уурхайн зохион байгуулалтыг сайжруулах зэргийг тусгалаа. Мөн “Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдэж дуусаагүй тохиолдолд нүүрс тээвэрлэхгүй гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй” гэж ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Эрдэнэбилэг хэлээд дараагийн удаа танилцах биш нарийвчлан шалгалт хийх тухай ч сануулав. Гэтэл хоёр хоногийн дараа “Дорнын нүүрс” ХХК-ны захирал Г.Өлзийдоо олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөхөөр ирсэн тухай сонстлоо. Аймгийн Засаг даргын орлогч Д.Намсрай түүнийг албан өрөөндөө хүлээн авчээ. Сэтгүүлчид ч бас ирээд амжсан байв. “Дорнын нүүрс” ХХК-ийн эзэн хүмүүсийн анхаарал татаад байгаа, цуу ярианд тайлбар хийхээ амлаад яриагаа эхлэв. Тэрбээр “Идэр-Гоулд”-ынхан Хавтгайн ордыг тойрсон Ил Тарвагатай хэмээх хайгуулын газар бүхий 534 га талбайн “X” лицензийг “Гурван Талст” нэртэй компанид худалдсан байсныг нь бид саяхан авсан. “Дорнын нүүрс” компани бол миний том хүү Г.Анхбаяр бид хоёрын хувь нийлүүлж босгосон аж ахуйн нэгж. Би өөрөө зүүн бүсэд нүүрсний чиглэлээр ажилладаг “Дорнод Монгол” компанитай. Манай иймэрхүү 10-аад компани гол төлөв Дорноговь, Өмнөговь аймагт үйл ажиллагаа явууулаад 10-аад жил болж байна” гэхчилэн гол асуудлаас тойруулсхийн ярьсан юм. Тэрбээр Хавтгай ордыг авсан “Дорнын нүүрс” ХХК бол монгол компани гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэсэн юм. Хачирхалтай нь ийм олон газрын лицензийг нэг хүн аваад “тоглолт” хийж байгаад эргэлзээ төрөв. Мөнгөтэй л бол юуг ч худалдан авч болох ч, нийгмийн баялгийг тэгш хуваарилах ёстой хууль байдаг шүү дээ. Магадгүй манай сэтгүүлчдийг төөрөлдүүлэх гэсэн арга байж болох юм. Олон компани удирдаж байгаа болохоор “овоохон” хөрөнгөтэй харагдаж, гаднаас тусламж авахааргүй гэсэн санааг өгөх оролдлого байв уу гэдэг таамаг хоцорлоо. Яагаад гэхээр түүний ах Г.Өлзийбаярын нь хэлсэн 70×30 хөрөнгө оруулалтын талаар асуухад ёозгүй хүлээн авч “Тэд нар юу ч мэдэхгүй байж дэмий ярьж байна” гэсхийв. Түүгээр ч зогсохгүй Баянхутаг сумын засаг даргыг мулгуу хүн болохыг дурьдаад, нутгийн залуус нь гэж сагсуу юм нар ажил төрөл хийлгэхгүй дайрч давшилж байсан. Аргаа ядахдаа харуул хамгаалалт хүртэл гаргасан” гэдгээ ч нуусангүй. Харин хятад иргэдийн тухайд худалдан авагчийн төлөөлөгч гурван хятад, нэг өвөр монгол хэлмэрчийг зориуд ажиллуулж байгаагаа хэллээ. Эдгээр Хятад иргэдийг мэргэжлийн хүнээс лавлахад Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын Хэнтий аймаг дахь албаны ахлах мэргэжилтэн, улсын хяналтын байцаагч Б. Мерей “Хятад иргэдийн визийн асуудал нь зөрчилгүй байгаа” гэсэн хариулт өгөв. Харин “Дорнын нүүрс” ХХК, Хэнтий аймгийн аж ахуйн нэгжид хэзээ бүртгүүлж, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг, яг хэзээ төлж эхлэх нь тодорхойгүй хоцорлоо. Ямартай ч энэ бүхнийг хийнэ гэсэн ерөнхий амлалтыг өгч байсан юм. Энэ уурхайн асуудал одоогийн байдлаар хурал цуглаан болгон дээр сөхөгддөг “сонирхолтой” асуудал болж хувирчээ. Дараахан нь Засаг даргыг иргэдтэй уулзалт хийхэд энэ асуудал яригдаж л байсан. Баянхутаг сумын гуравдугаар багийн малчид өргөх бичиг бариад, аймгийн толгой дарга нартаа бараг шоолуулах шахам тайлбар сонсов. “Аймгийн хэдэн дарга нар Г.Өлзийдоотой хуйвалдаад Баянхутагийн нүүрсний уурхайг хувааж идээд байна гэсэн хардлага байсан. Саяхан хяналтын алба сэтгүүлчидтэй яваад сурвалжлага хийгээд ирсэн ийм, ийм юм байна” гээд ерөнхийдүүхэн тайлбарлав. Ерөнхий сайд С.Батболдыг Хэнтий аймагт ажиллахад энэ асуудал дахиад л тавигдав. Харин энэ удаа ЭБЭХЯ-ны Эрчим хүчний бодлогын газрын дарга Т.Цэрэнпүрэв тодорхой хариулт өглөө. Тэрбээр “Манай яамнаас хүсэлтийн дагуу энэ уурхайд шалгалт хийгдэхэд 2011 оны уулын ажлын төлөвлөгөө батлуулаагүй, хууль бус нүүрс олборлох үйл ажиллагаа явуулжээ гэсэн дүгнэлт гарсан. Энэ асуудлаар Хэнтий аймгийн МХГ-ын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Д.Шараатай ярилцсан байгаа. Тус уурхайд хуулиар олгогдсон эрх үүргийн дагуу үйл ажиллагаа явуулахыг нь зогсоосон мэдэгдэл өгөх, олборлосон нүүрсийг нь орон нутгийн орлого болгох бүрэн үндэслэлтэй гэж зөвлөснийгөө та бүхэнд уламжилж байна” гэсэн юм. Дашрамд хэлэхэд, “Дорнод Монгол” группийн захирал Г.Өлзийдоо нь, Хэнтий аймгийн төр захиргааны байгууллагад арван хоёр жил дэд бүтэц хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байжээ. Ш.Одонтуяа
niigmiin toli |
“Дорнын нүүрс”-ийн захирал хууль зөрчиж байжээ |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Мисс Э.Сэлэнгэ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхэд дуудагджээ 20:10 https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг
|
https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг »»
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Талийгаач И Сун Гюүнийг шантаажилсан этгээдэд 3.6 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ 11:05 Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ.
|
Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ. »»
|
|
Хятад улс 324 сая фунт стерлингийн авлига авсан хэргээр Коммунист намын албан тушаалтныг цаазалжээ 10:02 БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн »»
|
|
Чандаган цагаан морины магтаал 20:10
|
|
Үүлэн цэнхэр хангай 20:08
|
|
Зуръя чамайгаа 20:04
|
|
Дүүрэн баярлая 20:00
|
|
Үйтэн хуар 19:56
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
Хан тэнгэр Алшаа 19:44
|
|
Овоон дээрх уулзалт 19:35
|
|
Хөлөнбуйрын тал нутаг 19:26
|
|
Хун галуу 19:22
|
|
Сайхан Мунийн нутаг 19:13
|
|
Х.Нямбаатар: Агаар бохирдуулж буй нүүрсэн яндангүй приус загварын машинуудыг журамлана 18:14 Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж »»
|
|
Хаалга нүдлээ гэж хүүхдэд гар хүрсэн Б.Амарсайханыг ₮300 мянгаар торгожээ 17:29 Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ.
|
Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ. »»
|
|
Мансууруулах үйлчилгээ үзүүлдэг их хэмжээний эмийг ундаа, жигнэмэгийн хайрцагт нуун далдалж, улсын хилээр оруулах гэж байсан зөрчлийг илрүүлжээ 16:51 2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн
|
2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн »»
|
|
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй 15:58 "Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа.
|
"Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Нийтийн байрнууд ажилласан масло түлж байна 15:30 Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба
|
Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба »»
|
|
Согтуугаар машин жолоодсон дуучин Roockie-г цагдаагаас шалгаж эхэлжээ 13:01 У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан.
|
У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан. »»
|
|
Хөвсгөл нуурын мөс цөмөрч, 28 настай иргэн машинтайгаа живж нас баржээ 12:58 Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин
|
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин »»
|
|
"Реал Мадрид” баг Тивийн хоорондын цомын эзэн боллоо 12:51 ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод
|
ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод »»
|
|
Иргэдийн дийлэнх Тэрэлж, Скай ресорт руу агаарт гарах санал өгч, бямба гарагаас автобус явуулахаар болжээ 11:38 Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн
|
Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн »»
|
|
Эмээлтэд автын осол гарч нэг хүн амь насаа алджээ 10:02 Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны »»
|
|
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ 10:02 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ.
|
2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ. »»
|
|
Том Круз АНУ-ын Тэнгисийн цэргийн дээд иргэний шагналыг хүртжээ 23:34 Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд
|
Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд »»
|
|
Жагсаал цуглаан хийнэ гэвэл 48 цагийн өмнө мэдэгдэнэ. Зөвшөөрсөн эсэх хариу хүлээх шаардлагагүй болно 23:07 Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал
|
Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал »»
|
|
Электрон тамхины импорт өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгджээ 15:39 Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй
|
Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй »»
|
|
Ирэх сараас торгууль нь 450 мянгаас дээш жолоочийг нийтэд тустай ажил хийлгэх замаар албадан төлүүлнэ 15:37 Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт
|
Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
ОБЕГ: Гоёлын гацуур гал авбал 30-60 секундэд бүхэлдээ шатах аюултай 13:47 Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ
|
Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ »»
|
|
Өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс 21:00 цаг хүртэл ажиллана 13:39 Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын
|
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
П.Сайнзориг: Докторын зэрэгтэй төрийн албан хаагчдад цалингийн 20%-ийн нэмэгдэл өгдгийг болиулах хэрэгтэй 13:34 Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
|
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. »»
|
|
Орон сууцанд гал гарч гурван хүн угаартсаны нэг нь 1 настай хүүхэд байжээ 13:27 Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын
|
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын »»
|
|
Оскарын сүүлчийн шатанд шалгарсан кинонуудыг танилцуулжээ 13:06 НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10
|
НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10 »»
|
|
Дорнод аймагт 14 настай эмэгтэй хүүхдийн биед үе тэнгийн сурагчид халдан, бичлэг хийсэн болохыг тогтоожээ 09:18 Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ.
|
Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ. »»
|
|
Хатгаатай хүүхдэд сонгино, саримстай хоол өгч болохгүй 09:09 ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм
|
ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Яндангийн цонолт, ил галын улмаас үүдсэн галын дуудлага нэмэгджээ 09:01 Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан
|
Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан »»
|
|
Д.Мөнхбаатар: Зарим эмээ, өвөө нар төрийнхөө өгсөн зүйлийг нандигнана гээд угаарын хий мэдрэгчээ хадганд ороогоод тавьчихсан байсан 08:58 Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
|
Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. »»
|
|
Австралийн лабораториос аюултай вирус 2021 онд алдагдаж байжээ 08:57 Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ.
|
Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ. »»
|
|
Нотариатын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлнэ 21:49 ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн,
|
ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн, »»
|
|
The National: Монголтой ховор металлын хайгуулд хамтрах сонирхолтой буйгаа Персийн булангийн орнууд мэдэгдсэн 21:46 АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ
|
АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ »»
|
|
PM2.5-ийн агууламж 10 микрограмм тутамд 1 куб метрээр нэмэгдэх нь нас баралтыг 8.6 хувиар нэмэгдүүлдэг 21:43 Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад
|
Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад »»
|
|
Неймар Хойд Америкийн лигт тоглоно 21:42 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын »»
|
|
“Google” ямар ч супер компьютерээс хурдтай квант тооцооллын чип бүтээсэн гэжээ 12:45 “Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн
|
“Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн »»
|
|
Малын мялзан өвчний тохиолдол батлагдсан тул Ховдын Булган суманд хорио цээр тогтоолоо 12:44 Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
|
Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ. »»
|
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Оросын генералын аминд хүрсэн сэжигтнийг баривчилжээ 23:20 Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан.
|
Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан. »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
Өмнөд Солонгосын эрх баригч намын дарга огцорчээ 10:22 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд »»
|
|
Майоттед шуурганы улмаас олон зуун хүн амиа алдсан байж болзошгүй байна 17:31 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний
|
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний »»
|
|
“Цэргийн дарангуйлал тогтоохыг оролдсон” гэх үндэслэлээр Ерөнхийлөгчдөө импичмент хийв 10:19 Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч
|
Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах тухай хуулийн төслийг дахин барив 17:59 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж »»
|
|
Сирийн Асадын дэглэм нурсан нь 10:39 Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил,
|
Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил, »»
|
|
Жо Байден 1500 орчим хүнд өршөөл үзүүлжээ 21:58 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг шалгах ажил эрчимтэй явагдаж буй бөгөөд түүнд "итгэл үзүүлэх" эсэх санал хураалтыг дахин явуулахаар болжээ 14:34 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг »»
|
|
Сирийн түр засгийн газрын тэргүүнээр аль-Башир томилогджээ 09:22 ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон
|
ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон »»
|
|
Трамп: АНУ-д төрсөн хүүхэд бүрт иргэншил олгохгүй 20:30 АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн »»
|
|
Умард Солонгос иргэддээ анх удаа Өмнөдөд болсон явдлын талаар мэдээлжээ 14:05 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон.
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон. »»
|
|
Сирийн дүрвэгсдээс орогнол хүссэн өргөдөл хүлээн авахыг түр зогсоожээ 10:26 БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн »»
|
|
Сирид энх тайван, тэнцвэртэй байдлыг тогтоож чадахгүй гэж үзэж байна 15:51 Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд
|
Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд »»
|
|
Башар Асад ОХУ руу дүрвэж, сиричүүд Асадын гэр бүлийн засаглал төгссөнийг тэмдэглэж байна 13:05 Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна.
|
Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна. »»
|
|
|
|