 |
|
 |
|
Радиаци хэмээх үл үзэгдэх “Хадны мангаа” |
|
|
 |
|
 |
Радиаци хэмээх үл үзэгдэх “Хадны мангаа”
2011-05-11Хорин гурван жилийн өмнө дөрөвдүгээр сарын 26-ны шөнө асар хүчтэй гамшиг болсон юм.  Тэрхүү дэлхий нийтийг айлган цочоосон дэлбэрэлтээс үүссэн харанхуй хар утаа, улаан гал Украйны тэнгэр газрыг бүрхжээ. Энэ бол Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан ослын дөнгөж анхны, өнгөн талын дүр зураг байлаа.
Салхи хүчтэй дэгдэж, утаа май тоймоо алдаж, гал түймрийг ямар ч хүчтэй хэрэгсэл унтрааж дийлэхээргүй болсон байна. Жирийн нэг галыг бүү хэл, цөмийн урвалыг барьж тогтоох зориулалттай бал чулуун шургаагууд хуурай мод шиг дүрэлзэн шатаж “чулуунд асч байгаа галыг яаж унтраадаг юм бэ, хэлж өгөөч” гэж Украйны гал унтраах албаныхан Зөвлөлтийн нарийн мэргэжлийн эрдэмтдээс асууж шаардан тэдний тархийг гашилгаж хонов. Гал түймрээс хорвоо дэлхийг аврахаар тангараг өргөсөн олон зуун орос, украйн эрчүүд өмссөн хувцастайгаа, улаан машинаа унан Чернобылийн зүг дайчлагджээ.
Тэд байгаа бүх ус, хөөсөө шавхан ноцолдоод галыг унтрааж дийлэлгүй өөрсдөө сульджээ.
Эхлээд сульдаж доройтсоныгоо тэд шөнөжин нойр хоолгүй ажилласнаас ядарч гэж бодож. Гэтэл дөнгөж саяхан дайчлагдан ирсэн хорин хэдхэнтэй чийрэг залуус ч галын талбарт очоогүй байхдаа туйлдаж эхэлснээ анзаарчээ. Чернобылийн эхний хар шөнө ийнхүү энгийн шахуу хувцастай галын албаныхныг Засгийн газраас дайчлан явуулсныг барууны хэвлэл мэдээллийнхэн өглөө гэхэд л буруутгаж эхэлжээ. Барууны хэвлэл мэдээллийн шүүмжлэлд эмзэгхэн ханддаг байсан Зөвлөлтийн албаны хүмүүс Чернобылийн гамшгийн талаар олон улсын хэмжээнд хэлэлгүй нуун дарагдуулсан хэдий ч гал сөнөөгч эрчүүдэд хамгаалалтын хувцас ч өмсгөлгүй Чернобыль руу явуулж, буруу тушаал өгснөө сая ухамсарласан байна. Гэвч бүх зүйл оройтсон байлаа.
Дэлбэрэлт болсноос хойш арван долоо хоногийн дараа Михайл Горбачев олон улсын хэвлэл мэдээллээр Чернобылийн ослын талаар сая мэдэгдэж, гадаад орнуудын тусламж дэмжлэгийг албан ёсоор хүсч эхлэх тэр мөчид гал сөнөөгчид хэдийн хорвоог орхисон байлаа. Гал сөнөөгч залуусын арьсыг түг түмэн нейтрон хэмээх нүдэнд үл үзэгдэгч жижиг сум нэвтлэн орж, эд эрхтэн, яс, судас, шөрмөс, мэдрэлийн судсыг нь нэвт сийчэн гараад цаашид өчнөөн олон махбод, ургамлын биеийг шүүр шанага мэт болгохоор нисэн одсон байлаа. Уран хэмээх бодисын цөмөөс өндөр хурдтайгаар нисэн гардаг тэрбумаар тоологдох тэрхүү суман шүршүүрийг нейтроны радиаци буюу цацраг туяа гэх бөлгөө.
Нейтронон “суман” туяанд мэдрэлийн судсаа нэвтлүүлсэн гал сөнөөгчид барьж байсан галын хошуугаа өөрийн мэдэлгүй алдаж байв. Бас артер, венийн гол судаснууд төдийгүй хялгасан судаснуудыг нь ч үлдээлгүй марль мэт болгож, сийчээд гарсан нейтроноос болж эрчүүд туйлдан унаж байлаа. Бие дотор нь цус нуур далай мэт алдагдаж, тэртээ тэргүй тамтаг болтлоо шүршүүлж орхисон уушиг, зүрх, элэг гээд амин чухал эрхтэнүүд нь цусанд живэх үед гал сөнөөгчид бөөлжин ухаан алдаж байв. Тэднийг эмнэлэгт нэг бүрчлэн хүргэсэн боловч хэн нь ч олон хоног насалж чадаагүй юм. Коммунист ертөнцөд олон нийтэд мэдэгдэлгүйгээр сэмхэн дараад өнгөрсөн энэ үйл явдал чөлөөт ертөнцийнхнийг айлган цочирдуулж, цөмийн болон атомын цахилгаан станцуудад тавих шаардлага, радиацтай орон зайд ажиллах хүмүүсийн хувцас, аюулгүй байдалд тавих стандартыг эрс өндөр байлгахад хүрсэн билээ.
Хорвоо дэлхийд олон янзын радиаци байдаг
Атомын цахилгаан станцын дэлбэрэлт, Хирошима, Нагасакид хаясан атомын бөмбөгийн дэлбэрэлтүүдээс хүн төрөлхтөн хамгийн аймшигтай хэлбэрийн радиацийн хохиролыг амссан юм. Энэ бол нейтроны радиаци. Хүний арьс махыг түлдэг, үсийг унагаадаг, гажигтай хүүхэд төрүүлдэг, цус алдуулдаг гээд энэ радиацаас үүссэн туяаны өвчний хор хохирол барагдашгүйг хүмүүс амссан.
Нейтрон бол асар хурдтайгаар нэвтрэх чадалтай өчүүхэн жижиг сум бөгөөд цаас, арьс, яс, бетонон хавтанг нэвтэлж чадна. Байгальд оршдог уран зэрэг хүнд элементүүд хуваагдан хөнгөн элемент болон хувирч тэр процессийн үед нейтрон байнга алдагдаж байдаг. Ингэснээр уран нь “элэгдэл хорогдол”-д ордог.
Уран элэгдсээр цөм нь хөнгөрч, хар тугалга болох жишээтэй. Нэг ширхэг ураны атом дахь цөмд 141-146 ширхэг нейтрон байх ба ураны масс 50 хувийн “элэгдэлд” орохын тулд 4,5 тэрбум жилийг зарцуулдаг. Эндээс хоёр дүгнэлт хийж болох юм. Нэгдүгээрт, хаана уран байна, тэндээс нейтрон алдагдах явдал эцэс төгсгөлгүй удаан үргэлжлэнэ гэсэн үг. Хоёрдугаарт, байгалийн зөнгөөрөө алдагдаж байгаа нейтронууд тийм ч “идэвхитэй” биш харин бүр “залхуу” юм уу гэмээр удаан цөөнөөр алдагддаг байх нь.
Гэхдээ уранаас цацардаг өөр нэгэн хэлбэрийн радиаци байдаг. Энэ нь ганц нэгээр салан гарсан нейтрон бус, харин хоёр нейтрон, хоёр протон хэмээн хосолсон дөрвөлсөн бүтэцтэй байх ажээ. Ураны атомд байгаа 146 нейтрон, 92 протоноос хоёр хоёроороо “бүлэг” болоод байгаль дээр алдагдаж байдаг энэ сумыг “альфа туяа” хэмээнэ. Альфа туяа нь хол явж шальдаггүй сум юм. Тэр ердөө л цаас нэвтлэх чадваргүй гээд л бодчих. Иймээс түүнээс хамгаалахын тулд жирийн чигжүү материалаар хийсэн хувцас өмссөн байхад л хангалттай байдаг. Альфа радиаци буюу альфа туяа хүний арьс руу орохдоо өнгөн талд нь л очоод зогсдог. Гэхдээ альфа цацраг шингэсэн хоол унд идэх, ус уух, агаар амьсгалах зэргээр бид түүнээс хордож болно. Учир нь “альфа нөхөр” биед нэгэнт ормогцоо эд эрхтэнийг маань зүгээр байлгадаггүй. Тэднийг маань “ионжуулж” элдэв ааштай болгодог байна.
Ийн бие дотор орсон хойноо эд эсүүдийг ионжуулаад байдаг цацраг идэвхит туяа буюу радиациудыг физикчид “ионжуулдаг” радиаци гэж нэрлэдэг. Чухамхүү ионжуулдаг радиацууд л орчин үед хүний гол дайснуудын нэг болоод байгаа юм. Ионжуулдаг радиацуудыг “номын санд орж ирээд агсам тавьж байгаа согтуу эр” гэж ч хочилдог. Учир нь хүний бие хэмээх өөрийн гэсэн дүрэм журамтай орчинд тэд орж ирэхээрээ урьдчилан таамаглахын аргагүй учир зүггүй үйлдлүүдийг эд эсээр маань хийлгэдэг байна. Жишээ нь жирэмсэн эмэгтэйн урагт орсон ийм радиаци хүүхдийн хөгжлийг шал өөр гажигтай болгоод байдаг аж.
Ионжуулдаг радиацуудын бусад олон төрөл бий. Үүнд “бета” хэмээх туяа, “гамма” хэмээх туяа орох ба мэдээж хэрэг нейтрон нөхөр бас хамт “тууж явдаг”. Мөн хэмжээ хэтэрсэн нарны хэт ягаан туяа, рентген туяанууд ч бас эд эсийг маань ионжуулдаг байна.
Харин бидний орчин тойронд байнга байдаг өөр олон радиацуудаас бид айх хэрэггүй. Тэд бие дотор орж “согтуурдаггүй” учраас “ионждуулдаггүй туяанууд” гэсэн бүлэгт багтана. Энэхүү томоотой туяанууд бол радио долгион, өрөөний гэрэл чийдэнгээс гарах туяа, микропейчний туяа, индүү гал зуухнаас гарах дулаан илчлэг туяа, хэт улаан туяа, тодорхой хэмжээгээр биед ногдвол зохих нарны туяа гээд олон янз байдаг. Гэм зэмгүй эдгээр туяанууд болон өнөөх “ионжуулдаг” сүрхий цацраг туяанууд бүгд нийлээд “радиаци” хэмээх нэгэн том гэр бүлийг үүсгэдэг.
Гэхдээ радиацаас хамгаалах, радиацийн аюулыг багасгах, радио идэвхит бодисоос сэргийлэх, цацраг туяанаас хамгаалах зэрэг олон янзаар яригддаг аюулгүй байдлын яриа маань бүгд өнөөх “ионжуулдаг” радиацийг л яриад байгаа юм.
Уран олборлолт, атомын цахилгаан станц барих гэдэг мэдээлэлгүй
ард түмний дийлэх ажил биш
Монголын геологичдын хэдэн хувь нь хорт хавдраар нас барсныг бид мэдэхгүй. Бидэнд тийм мэдээлэл байхгүй. Хорт хавдааар нас барсан геологичдын хэдэн хувь нь Дорнод, Хөвсгөлийн урантай ордуудад өрөмдлөг хийж, урантай агаараар амьсгалж явсныг бид мэдэхгүй. Бидэнд бас л ийм мэдээлэл байхгүй юм.
Бид өдгөө “Дэлхий дахинаа цөмийн энергийг хөгжүүлэх боллоо, уранаа ашиглая” хэмээн хөөрөлдөж эхэлж байдаг. Гэтэл өмнөх сайн, муу туршлагаа ярилцаагүй байж цоо шинэ цөмийн эрин рүү орох гэж яарах нь сайн зүйл биш санагдана. Цөмийн эрчим хүчийг ярьж байгаа, ашиглаж чадаж байгаа улс орнуудыг харахад тэд ард түмэндээ маш их мэдээлэл өгч байна (Мэдээж ардчилсан орнуудад шүү дээ). Тэдгээр орнуудад захын хүүхэд радиацийн тухай мэддэг, аюулаас хамгаалах мэдлэгтэй, бүр хэрхэн нейтрон сумнаас өөрийгөө хамгаалах талаар геометрийн томъёогоор зураг зураад сууж байна. Гэтэл манайд нейтроны явах замын геометрийг зурах нь байтугай, ураны ордод ажиллаж үзсэн тухайгаа, түүнээс үүдэж өвчилсөн эсэхийгээ хүмүүстэй хуваалцаж явсан нэг ч геологич алга. Геологичид хэл ам хийдэггүй болохоороо бид энэ тухай мэдэхгүй байна уу, эсвэл тэднийг яриулахгүй байна уу, эсвэл тэд маань ярихаасаа өмнө бурхан болчихоод байна уу гэдэг асуудал ч байх шиг.
Уран олборлох үед уранаас дутуугүй их радиаци гаргадаг радий хэмээх элемент дэлбэрэлтээр гарч ирдэг ба, радийг хэн ч тоож олборлохгүй учир тэрхүү цацраг идэвхит бодис орчныг хордуулан ус, ургамалд үлддэг. Мөн уранаас хар аяндаа “аятайхан” гарч байсан альфа туяа нь урантай чулуулгийг нунтаглах үед “чанаржин” бета, гамма туяа болон хүчээ авдаг.
Бета туяа гэдэг нь элементийн цөмийг тойрон эргэлдэж байгаа электрон тасран гарч байгаа хэрэг бөгөөд электрон хасах цэнэгтэй учир хүний биенд ороод тун ч амархан орчноо ионжуулдаг байна. Бета туяа нь цаасыг төвөггүй нэвтлэн гараад хуванцар материалыг хараахан нэвтэлж чаддаггүй. Хүний биед шууд нэвтрэн орж дотоод эрхтэнд нөлөөлөх чадвартай. Харин гамма бол бетагаасаа хэд дахин хүчтэй цацраг бөгөөд атомаас ялгаран гарч байгаа их энергит цахилгаан соронзон долгион юм.
Гамма туяа хүний биеийг өлхөн нэвтэлж гардаг. Энэ чанараараа тэд рентгэн туяатай төстэй. Гамма цацраг хүний бие дундуур нэвтлэн гарах явцдаа эд эсэд маань “багагүй агсам тавьдаг” юм. Тэд замд тааралдсан эс эдийг ионжуулж үймүүлүүлээд биеийн хөгжлийн дүрэм журмыг алдуулдаг. Иймдээ ч тэднээс болж хорт хавдар тусах нь олонтой гэнэ.
Уран олборлох тухай ярьж байгаа ямар ч хүмүүнлэг оронд ураныг дагалдан гарах бүх үр дагаварын тухай ард түмнийг мэдээлэлжүүлдэг. Мэдээлэлгүй хүмүүс өөртөө төдийгүй эргэн тойрныхондоо, олон нийтэд ямар эрсдэл учирч байгааг мэдэхгүй. Зөвхөн өнөөдрийн ураны борлуулалтаас орж ирэх хэдэн “бор юм”-ыг тоолж суутал үр удам нь аймшигтай үр дагавартай хоцордог нь гашуун үнэн ажээ. Харин мэдээлэлтэй ард түмэн баялгийг жинхэнэ баялаг, баяр баясгалантай нь хамт эдэлдэг баялаг болгож болох юм. Гашуун нулимстай баялагийг ямар баялаг гэх билээ.
Радиациас яаж хамгаалах вэ
Огт радиацигүй орчин гэж хорвоо дээр үгүй. Иймээс хамгийн найдвартай хамгаалалт бол хүний биед муугаар нөлөөлөхөөргүй бага түвшний радиацитай орчинд амьдрах явдал юм.
Бид орчин тойрондоо байгаа радиацийн хэмжээний тухай мэдээллийг байнга авч байх хэрэгтэй ба радиацид нэрвэгдсэн газар нутгаас хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлэх ёстой.
Радиацийн хог хаягдалтай уурхайн ойр орчим амьдардаг бол радиацаас хамгаалах хувцастай байх хэрэгтэй ба радиацийн хэмжээ хэр зэрэг түвшинд байгаа талаар байнга мэдээлэлтэй байх ёстой. Хэрэв радиацийн хэмжээ зөвшөөрөгдөх түвшнээс хэтэрвэл хувцасгүйгээр гадуур явах, нүцгэн хөл, арьс гаргах, ялангуяа ил шархтай биеийн хэсгүүдийг гаргаж явах нь радиацийн нөлөөлөл, хорыг нэмэгдүүлнэ. Бороо цасанд толгой нүцгэн явахгүйг хичээж, аль болох шүхэртэй явах ёстой.
Радиацид нэрвэгдсэн бол хамгийн түрүүнд бушуухан усанд орж биедээ байгаа, байж болох бүхий л тоосонцорыг урсгаж алга болгохыг яарах хэрэгтэй гэнэ.
Мөн хоол хүнсэндээ “хоолны пирамидын доод давхрагын” бүтээгдэхүүнийг хэрэглэх аж. Хоолны пирамид гэдэг нь атом, цөмийн эрин зуунд гарч ирсэн шинэ нэр томъёо юм. Жишээ авъя. Нэгэн нутагт радиаци ихээхэн тархжээ гэе. Тэндхийн ус, өвс ургамал дээр тоосонцор ихээр унажээ. Өвсийг ямаа иднэ. Ямааг чоно иднэ. Энэ утгаараа чоно бол хоолны пирамидын оройд сууж байгаа амьтан бөгөөд чонын маханд ямаа, өвс, усанд байгаа бүхий л хүнд металл, радиацийн хор хуримтлагдсан байдаг. Харин ямаа пирамидын дунд шатанд байгаа ба түүний маханд өвс, усанд байгаа радиацийн хэмжээ нийлбэрээрээ хуримтлагдсан байдаг. Гэтэл өвс ба ус нь тус тусдаа “хоол хүнсний пирамидын” хамгийн доод шатанд байгаа учир тэдгээрт өөр дээр нь туссан радиацаас өөр хуримтлагдсан зүйл үгүй байдаг ажээ. Ийм учраас үнэхээр л идэхээс өөр аргагүй орчинд хордлогоо хамгийн бага байлгая гэвэл өвс ургамал, үр тариа зэрэг “доод эгнээний” зүйлсийг идэх нь аминд аюул багатай ажээ. Ялангуяа хүчиллэг бус, шүлтлэг ч бус харин саармаг pH-тэйгээр (усны тухай түрүүчийн нийтлэлд pH-ийн талаар тайлбарласныг олж уншиж болно. Ц.О.) шингэдэг хоол хүнс радиацийг эсэргүүцэх чадвартай байдаг ба үүний гол төлөөлөгч нь улаан буудай байдаг байна.
Дорнод, Хэнтийн талд ураны орд орчмоос алсан чоно хамгийн их радиацитай байх магадлалтай ба, бас тэр хавийн уснаас барьсан загас ч чононоосоо дугуугүй “пирамидын оройд” байх юм. Учир нь том загас жижиг загасаар, жижиг загас жараахайгаар, жараахай нь усны бяцхан амьтдаар хооллосноор том загаснууд хамгийн их радиацийг хуримтлуулах магадлалтай ажээ. Тэгэхээр радиацийн хордлоготой байх магадлалтай гол нуураас том загас барих гэж шунах хэрэггүй байх нь.
Чернобылийн тухайд эргэн сөхөхөд, тэндхийн дэлбэрэлтийн дараа радиацитай үүлс хаашаа чиглэн нисч, ямар ямар газар нутгаар дайран өнгөрсөн талаар барууны хэвлэлүүд “а бэ”-гүй мэдээлсэн гэдэг. Дэлбэрэлтийн дараах цаг агаарын мэдээ бол жирийн нэг цаг агаарын мэдээ биш харин “шүүхийн тогтоол уншсан” мэдээлэл байлаа. Энэхүү салхи, хур тунадасны зам хэмээх “шүүхийн шийдвэрээр” аль хот, тосгоны хүмүүс айж сэрэмжлэх ёстой вэ, аль нутгийн талх тариа, мах сүүг худалдан авах ёсгүй вэ, аль нутгийн бизнес хэдий хугацаанд зогсох, аль нутгийн хүүхдүүд шороо, усаар тоглох эрхгүй болохыг “тогтоож өгчээ”. Ингээд долоо хоног үргэлжилсэн гал түймэр, дэлбэрэлтийн хорыг тэнгэрийн үүлс хэдэн долоо хоногийн турш дааж ядан тээж хойт зүгийг чиглэн аялж, Скандиновт бороо болон унасан, хойт туйл хүрэх замын дагуу цас болон бударсан гэдгийг чөлөөт ертөнцийн олон нийт сайтар сонсчээ. Тийм ч учраас чухамхүү Чернобылиэс мянга найман зуу гаруй километрийн хол орших Норвегийн нэгэн тосгонд иргэд нь цаа бугаа хоёр жилийн турш саагаагүй гэдэг. Цаа бугын уусан ус, идсэн өвс бүгд радиацитай болсон учраас, цаа буга өвс идэх бүртээ радиаци улам хуримтлуулж, энэ нь түүний сүү болон боловсорч байгаа учраас, цаа бугын сүүгээр дамжин хүний биед хор орж ирэх учраас тэр.
Мөн Итали, Баруун Герман, Англи, Япон, Америк, Канадын хотуудад Чернобылийн ослын дараахан орсон бороо цаснаас шинжилгээ авч өдөр тутам иргэддээ цацраг идэвхи өсч буурч байгаа талаар мэдээлэл өгч байжээ. Харин Монгол зэрэг тухайн үеийн соц орнуудад энэ тухай мэдээлэл хомс байснаар барахгүй хаанаас гаралтай нь үл мэдэгдэх хямд үнэтэй жимс, жимсгэнэ, варень, консервууд их л элбэгшсэн билээ.
Хар цагааны дэнс
Радиаци гэдэг чинь ийм аюултай “хадны мангаа” юм бол энэхүү аймшигтай “тоглоом”-оор хүн яах гэж “оролддог” юм бол гэж уншигч та бодсон байх.
Аюул нь ирэхээр асар их гамшиг дагуулдаг энэ зүйл хорвоо дэлхийд өдөр бүр өч төчнөөн буян хийж чаддаг асар хүчтэй, юугаар ч орлуулж барамгүй их чадал гаргаж чадах “сайн мангаа” билээ бас. Чухамхуу радиаци хэмээх энергийн илүүдлээс үүссэн эрч хүч, халуун дулаан, уур омгийг зөвөөр ашиглах гэж улс орнууд атомын цахилгаан станц байгуулдаг. Манай гариг дээр нийт 400 гаруй атомын цахилгаан станц байх бөгөөд энэ нь дэлхийн эрчим хүчний хэрэгцээний 17 хувийг хангаж байна. Радиацийн үүсгэж байгаа эрчим хүчээр Нью-Йорк, Парис, Токио, Москва гээд дэлхийн хэдэн зуун том хотууд гэрэл цахилгаанаа залгуулж, хүмүүсээ нүүрсний хорт утаагаар амьсгалах аюулаас аварч байна.
Мөн хорт хавдар үүсгэх буруутан гэгддэг өнөөх радиаци маань бас хорт хавдрыг “буудаж сөнөөдөг” зэвсэг болон ашиглагдаж, олон хүний амь насыг өдөр бүр аварч байдаг.
Хар цагаан нь тэнцүүхэн энэхүү радиаци гээчийн тухай хүмүүс мэдэж, зөв ашиглаж, түүний осол аюулаас хамгаалахад гардаг зардлыг харамгүй гаргаж чадах юм бол агаар бохирдох, цахилгаан тасрахын зовлонгүй амьдрах нөхцөл бий. Харин Чернобылийг байгуулах, ашиглахад гарсан шиг хялбарчлал, алдаа гаргаж, мөнгөө хэмнэх нэрийн дор аюулгүй байдлыг орхигдуулах юм бол ийм станц огт байгаагүй нь дээр болж хувирдаг.
Мөн цөмийн станцуудын хог хаягдал хэмээх радио идэвхит шороог агуулж далдлах газар орон, тээвэрлэх зам харгуй, унаа хөсөг олох нь улам л төвөгтэй асуудал болсоор байна. Радиацитай хог хаягдлыг “маллахад” ямархуу хэмжээний нарийн мэргэжлийн ажилчид хэрэгтэй болдог, цөмийн энергийг дагаад ямар ямар чиглэлээр хүмүүсийг мэдээлэлжүүлж, сургаж, дадлагажуулах шаардлагатай байдаг талаар дараа жич өгүүлэх болно.
Жич: Энэхүү нийтлэлийг бичихэд санал зөвлөгөө нэмэрлэсэн Вена хотноо байрладаг Олон Улсын Цөмийн Энергийн Агентлагт цөмийн аюулгүй байдлын шинжээчээр ажиллаж буй, их энергийн физикийн ухааны доктор, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нэгдүгээр дунд сургуулийн 1982 оны төгсөгч Доржхайдавын Орлоход талархал илэрхийлье.
Ц.Оюунгэрэл |
Радиаци хэмээх үл үзэгдэх “Хадны мангаа” |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
20 орчим насны дөрвөн залуу ганцаараа явж байсан эмэгтэйг машиндаа хүчээр суулган дээрэмджээ 15:40 Энэ сарын 13-14-нд шилжих шөнө СХД-ийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт "Дөрвөн этгээд намайг нийлж зодоод,
|
Энэ сарын 13-14-нд шилжих шөнө СХД-ийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт "Дөрвөн этгээд намайг нийлж зодоод, »»
|
|
Энхтайваны гүүрийг 2026 онд шинэчлэн засварлана 15:32 Энхтайваны гүүрийг 1958 онд Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байсан. 68 орчим жилийн туршид
|
Энхтайваны гүүрийг 1958 онд Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байсан. 68 орчим жилийн туршид »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
2500 жилийн өмнө амьдарч байсан хүний царайг дижитал аргаар сэргээснээ танилцуулав 11:16 Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Тамил Наду мужийн их сургуулийн лабораторид судлаачид 2500 жилийн өмнө амьдарч байсан
|
Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Тамил Наду мужийн их сургуулийн лабораторид судлаачид 2500 жилийн өмнө амьдарч байсан »»
|
|
Ховдын 2 суманд үер бууж, 95 гэр, 84 хашаа усанд автжээ 10:33 Ховд аймгийн Жаргалант сумын төвд өчигдөр /2025.08.26/ 16:55 цагаас эхлэн 40 минутын турш түр зуурын усархаг бороо, мөндөр оржээ.
|
Ховд аймгийн Жаргалант сумын төвд өчигдөр /2025.08.26/ 16:55 цагаас эхлэн 40 минутын турш түр зуурын усархаг бороо, мөндөр оржээ. »»
|
|
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллана 10:23 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Тавантолгой түлш ХХК Агаарын бохирдлыг бууруулах
|
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Тавантолгой түлш ХХК Агаарын бохирдлыг бууруулах »»
|
|
Эрүүл энхийн элчүүд “Эрдэнэ” өвөрлөөд буцлаа 09:23 ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг, Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны харьяаЭрүүл мэндийн хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулсан “Хятад улс - Монгол Улсын уламжлалт анагаах ухааны эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт” 08 дугаар сарын 08-ны өдөр амжилттай өндөрлөлөө.
ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг болон Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төв нь сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ, эрдэм шинжилгээний солилцоо, эмч мэргэжилтэн нарын сургалт боловсрол зэрэг тал дээр идэвхтэй хамтран ажиллаж байгаа бол энэ удаагийн сургалтын арга хэмжээ нь мөн хоёр талын хамтын ажиллагааны санамж бичиг дэх чухал агуулгын нэг юм.
|
ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг, Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны харьяаЭрүүл мэндийн хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулсан “Хятад улс - Монгол Улсын уламжлалт анагаах ухааны эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт” 08 дугаар сарын 08-ны өдөр амжилттай өндөрлөлөө.
ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг болон Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төв нь сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ, эрдэм шинжилгээний солилцоо, эмч мэргэжилтэн нарын сургалт боловсрол зэрэг тал дээр идэвхтэй хамтран ажиллаж байгаа бол энэ удаагийн сургалтын арга хэмжээ нь мөн хоёр талын хамтын ажиллагааны санамж бичиг дэх чухал агуулгын нэг юм.
»»
|
|
Монгол-Хятадын V экспод оролцох сүү, сүүн бүтээгдэхүүн 09:19 Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-наас 31-ний өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөххотын Цэлгэр тал олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвд болно. ӨМӨЗО-ны 14 аймаг, хотын сүүний 21 компани хүрэлцэн ирж оролцох болно.
Эдгээр сүүний үйлдвэрүүд хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлнэ. Улаан групп Ордосын орчин үеийн газар тариалан, мал аж ахуйн баазаас бэлтгэсэн импортын өндөр чанартай тэжээлийн өвсөөр хооллож, онцгой баялаг бүтэцтэй сүүний бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлнэ. Сүүний уургийн агууламж 3.4 хувиас давсан сүү гаргадаг.
|
Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-наас 31-ний өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөххотын Цэлгэр тал олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвд болно. ӨМӨЗО-ны 14 аймаг, хотын сүүний 21 компани хүрэлцэн ирж оролцох болно.
Эдгээр сүүний үйлдвэрүүд хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлнэ. Улаан групп Ордосын орчин үеийн газар тариалан, мал аж ахуйн баазаас бэлтгэсэн импортын өндөр чанартай тэжээлийн өвсөөр хооллож, онцгой баялаг бүтэцтэй сүүний бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлнэ. Сүүний уургийн агууламж 3.4 хувиас давсан сүү гаргадаг. »»
|
|
Өнөөдөр СОНДГОЙ дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно 09:18 Өнөөдөр буюу наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор
|
Өнөөдөр буюу наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор »»
|
|
Монгол-Хятадын V экспонгийн “Том зочид” 09:17 Монгол-Хятадын V экспо тун удахгүй ӨМӨЗО-ны Хөххотод болох гэж байгаа мэдээ сүүлийн өдрүүдэд интернэтээр цацагдаж байна. Харин өнөөдөр ачаа тээврийн “шинэ” нүүр царайнууд үзэсгэлэнд “оролцоно” гэх мэдээг хараад зарим сонирхолтой бүтээлч “зочид”-оос та бүхэнтэйгээ хуваалцмаар санагдлаа.
|
Монгол-Хятадын V экспо тун удахгүй ӨМӨЗО-ны Хөххотод болох гэж байгаа мэдээ сүүлийн өдрүүдэд интернэтээр цацагдаж байна. Харин өнөөдөр ачаа тээврийн “шинэ” нүүр царайнууд үзэсгэлэнд “оролцоно” гэх мэдээг хараад зарим сонирхолтой бүтээлч “зочид”-оос та бүхэнтэйгээ хуваалцмаар санагдлаа. »»
|
|
Дорно дахины “Швейцар” Рашаан хот 09:14 "Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийн гишүүд 08-р сарын 06-ны өдрийн үдээс хойш дорно дахины “Швейцар” хэмээгдсэн Рашаан хотод хүрч, Рашаан хотын ойн бүсийн явган хүний замаар аялсан билээ.
|
"Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийн гишүүд 08-р сарын 06-ны өдрийн үдээс хойш дорно дахины “Швейцар” хэмээгдсэн Рашаан хотод хүрч, Рашаан хотын ойн бүсийн явган хүний замаар аялсан билээ. »»
|
|
Дотоод гадаадын сэтгүүлчид биет бус соёлын өвтэй танилцлаа 09:10 “Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийнхан өнөөдөр буюу 08-р сарын 07-ны үдээс өмнө Рашаан хотын хус модны холтос зургийн биет бус соёлын өвийн төвөөр зочилж, мянган жилийн түүхтэй урлагтай танилцсан байна.
|
“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийнхан өнөөдөр буюу 08-р сарын 07-ны үдээс өмнө Рашаан хотын хус модны холтос зургийн биет бус соёлын өвийн төвөөр зочилж, мянган жилийн түүхтэй урлагтай танилцсан байна. »»
|
|
Хянган нутгийн налгар наадам 09:07 Эгшиг дуу шуранхайлсан Хянган нутгийн наадам, эрийн гурван чимэгтэй эрмгий хүчит наадам, нар хур тэнцэсэн налгар намрын наадам, найр хуур уянгарсан дэлгэр сайхан наадам.
|
Эгшиг дуу шуранхайлсан Хянган нутгийн наадам, эрийн гурван чимэгтэй эрмгий хүчит наадам, нар хур тэнцэсэн налгар намрын наадам, найр хуур уянгарсан дэлгэр сайхан наадам. »»
|
|
Гахайнаас хүнд уушги шилжүүлэн суулгажээ 08:40 ГУАНЖОУ, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Хятадын мэс заслын эмч нар гахайнаас хүнд уушги шилжүүлэн
|
ГУАНЖОУ, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Хятадын мэс заслын эмч нар гахайнаас хүнд уушги шилжүүлэн »»
|
|
Дуудлага худалдаагаар Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр заржээ 08:37 Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг хувьчлах нээлттэй дуудлага
|
Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг хувьчлах нээлттэй дуудлага »»
|
|
"2025-2026 оны хичээлийн жилд поло цамцыг сурагчийн дүрэмт хувцасны иж бүрдэлд оруулж амжихгүй" 17:01 Сурагчдын дүрэмт хувцасны иж бүрдэлд поло цамцыг нэмүүлэх саналаа Боловсролын Яамнаас Стандарт,
|
Сурагчдын дүрэмт хувцасны иж бүрдэлд поло цамцыг нэмүүлэх саналаа Боловсролын Яамнаас Стандарт, »»
|
|
Маргаашаас замын хөдөлгөөнд тэгш, сондгойгоор зорчино 13:45 Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 27, 29, 31-нд, 9-р сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд хөдөлгөөнд оролцоно.
|
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 27, 29, 31-нд, 9-р сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд хөдөлгөөнд оролцоно. »»
|
|
Виз гаргаж өгнө, гадаадын их, дээд сургуулиудад зуучилна гэж залилсан 22 удаагийн гэмт хэрэг шалгагдаж байна 11:39 Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 07 сарын байдлаар иргэдийн гадаад улс оронд суралцах, зорчих, амьдрах
|
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 07 сарын байдлаар иргэдийн гадаад улс оронд суралцах, зорчих, амьдрах »»
|
|
Улаанбаатар хотын музейд түүхэндээ байгаагүй засвар, тохижилтын ажил шат дараатай хийгдсээр байна 10:43 Нийслэл Улаанбаатар хотын түүх, өв соёлыг хадгалан, хамгаалж, сурталчлан таниулдаг, эрдэм шинжилгээ, хот
|
Нийслэл Улаанбаатар хотын түүх, өв соёлыг хадгалан, хамгаалж, сурталчлан таниулдаг, эрдэм шинжилгээ, хот »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Замын хөдөлгөөний торгуулийн хуурамч мессежээс болгоомжлохыг анхаарууллаа 09:19 Иргэдийн гар утсанд 97697766806 дугаараас замын хөдөлгөөний торгуультай холбоотой худал мэдээлэл ирж байгааг
|
Иргэдийн гар утсанд 97697766806 дугаараас замын хөдөлгөөний торгуультай холбоотой худал мэдээлэл ирж байгааг »»
|
|
Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 70 хувьтай үргэлжилж байна 09:17 Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7–9 хувиар өсөж байна. Хэрэв энэ өсөлт хэвээр
|
Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7–9 хувиар өсөж байна. Хэрэв энэ өсөлт хэвээр »»
|
|
Хотхон, хорооллуудын ус тогтдог байршлын судалгааг авч байна 09:05 2024-2025 онд нийслэлийн хэмжээнд нийт 21 км ус зайлуулах шугам хоолойг угсарсан. Ирэх онд мөн 20-30 км ус
|
2024-2025 онд нийслэлийн хэмжээнд нийт 21 км ус зайлуулах шугам хоолойг угсарсан. Ирэх онд мөн 20-30 км ус »»
|
|
Трамп Кимтэй хэлэлцээ хийхээр зорьж байна 08:49 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай “нэг л өдөр” уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай “нэг л өдөр” уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв. »»
|
|
Дүүжин замын тээврийн үндсэн бүтцийн хамгийн чухал хэсэг тулгуур баганыг суурилуулж эхэллээ 18:45 Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Дүүжин замын
|
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Дүүжин замын »»
|
|
Дотоод гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга амжилт дүүрэн боллоо 11:07 “Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга өнөөдөр буюу 08-р сарын 09-ны өдрийн үдээс хойш ӨМӨЗО-ны Хянган аймгийн Хорчин баруун гарын дундад хошуунд өндөрлөж, дотоод гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга амжилт дүүрэн боллоо.
|
“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга өнөөдөр буюу 08-р сарын 09-ны өдрийн үдээс хойш ӨМӨЗО-ны Хянган аймгийн Хорчин баруун гарын дундад хошуунд өндөрлөж, дотоод гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга амжилт дүүрэн боллоо. »»
|
|
Дотоод гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга эхэллээ 11:04 “Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга өнөөдөр буюу 08-р сарын 04-ны өдрийн үдээс өмнө ӨМӨЗО-ны Шилийгол аймгийн төв Шилийнхотод эхэлсэн юм.
|
“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга өнөөдөр буюу 08-р сарын 04-ны өдрийн үдээс өмнө ӨМӨЗО-ны Шилийгол аймгийн төв Шилийнхотод эхэлсэн юм. »»
|
|
Дотоод гадаадын сэтгүүлчид малчдын хувьцаат компанитай танилцлаа 11:00 “Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийн сэтгүүлчид өнөөдөр буюу 08-р сарын 04-ны өдрийн үдээс хойш Шилийнгол аймгийн Баруун үзэмчин хошууны Содон мал аж ахуйн ХХК-тай танилцсан байна.
|
“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийн сэтгүүлчид өнөөдөр буюу 08-р сарын 04-ны өдрийн үдээс хойш Шилийнгол аймгийн Баруун үзэмчин хошууны Содон мал аж ахуйн ХХК-тай танилцсан байна. »»
|
|
Р.Ганжуур: “ДЦС-4” гэж өөрийгөө яая гэсэн станц дээр “ДЦС-3”-ын ачааллыг нэмэх нь байж боломгүй асуудал 10:55 Монгол Улсын эрчим хүчний зөвлөх инженер Р.Ганжууртай эрчим хүчний өвлийнбэлтгэл ажлын талаар ярилцлаа.
|
Монгол Улсын эрчим хүчний зөвлөх инженер Р.Ганжууртай эрчим хүчний өвлийнбэлтгэл ажлын талаар ярилцлаа. »»
|
|
Өмнөх даалгаврын хэрэгжилт 80 хувьтай гарч, дараагийн үүрэг даалгаврыг өглөө 10:35 Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх үүрэг даалгаврын хэрэгжилт,
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх үүрэг даалгаврын хэрэгжилт, »»
|
|
Нийслэлд хагас кокс түлэх шийдвэрийг эсэргүүцэж, шаардлага хүргүүлжээ 09:17 2025-2026 оны өвлийн ид ачаалал, хүйтэн сэрүүний үед Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд хагас коксоор
|
2025-2026 оны өвлийн ид ачаалал, хүйтэн сэрүүний үед Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд хагас коксоор »»
|
|
Бага насны хоёр хүүхэд харгалзах хүнгүй байхдаа өндрөөс унаж амиа алджээ 08:48 “Бага насны хүүхэд өндрөөс унаж амь насаа алдсан” гэх хоёр дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
|
“Бага насны хүүхэд өндрөөс унаж амь насаа алдсан” гэх хоёр дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. »»
|
|
Дархлаажуулалт (Улаанбурхан)-ын тоон мэдээллийн чанар, мэдээлэл дамжуулах урсгалыг сайжруулах системийн холболтын шийдлийг хэлэлцлээ 13:45 Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаал, Монгол Улсын Онцгой комиссын даргын 2024 оны 9 дүгээр
|
Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаал, Монгол Улсын Онцгой комиссын даргын 2024 оны 9 дүгээр »»
|
|
МУСГЗ, орчуулагч Го.Акимд хандив цуглуулж эхэлжээ 11:32 “Хар домог”, “Цаазын тавцан”, "Зуунаас ч урт өдөр", “Зуун жилийн ганцаардал”, “Ундаассан бурхад”, “Аранзал даруулт хөлөг”
|
“Хар домог”, “Цаазын тавцан”, "Зуунаас ч урт өдөр", “Зуун жилийн ганцаардал”, “Ундаассан бурхад”, “Аранзал даруулт хөлөг” »»
|
|
Ц.Раднаа: Цагаан зээрийн янзага хочтой хөвгүүн байлаа 11:30 Энэ дугаарын зочин хоймортоо Сүхбаатарын одонт, МУГТ, ОУХ-ний мастер, хөнгөн атлетикийн дэлхийн гурван удаагийн,
|
Энэ дугаарын зочин хоймортоо Сүхбаатарын одонт, МУГТ, ОУХ-ний мастер, хөнгөн атлетикийн дэлхийн гурван удаагийн, »»
|
|
Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ 11:28 Пакистанд хүчтэй аадар орсны улмаас сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 46 хүн амиа алдсанаар өнгөрсөн пүрэв гаргаас
|
Пакистанд хүчтэй аадар орсны улмаас сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 46 хүн амиа алдсанаар өнгөрсөн пүрэв гаргаас »»
|
|
Японд автомат жолоодлоготой ачааны тэрэгнүүдийг туршиж байна 11:27 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 22 /NHK/. Японд ачааны машины жолооч нар дутагдаж буй асуудлыг шийдвэрлэхэд
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 22 /NHK/. Японд ачааны машины жолооч нар дутагдаж буй асуудлыг шийдвэрлэхэд »»
|
|
Цахилгаан дугуйтай иргэнийг мөргөж амь насыг нь хохироожээ 10:01 Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны 08-р сарын 21-ны өдрийн 19:40 цагийн орчимд “Хан-Уул дүүргийн
|
Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны 08-р сарын 21-ны өдрийн 19:40 цагийн орчимд “Хан-Уул дүүргийн »»
|
|
Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ 09:49 Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн хамт дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа
|
Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн хамт дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа »»
|
|
Тогтоол усанд унасан цахилгааны утаснаас тогонд цохиулж гэмтжээ 11:25 Тодруулбал өчигдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад “Сонгинохайрхан дүүргийн нутаг
|
Тодруулбал өчигдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад “Сонгинохайрхан дүүргийн нутаг »»
|
|
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов 11:13 Япон улсаас Зөвлөлт, Хятад болон Америкийн цэргүүдийн эсрэг бактериологийн зэвсэг хэрэглэхээр төлөвлөж байсан
|
Япон улсаас Зөвлөлт, Хятад болон Америкийн цэргүүдийн эсрэг бактериологийн зэвсэг хэрэглэхээр төлөвлөж байсан »»
|
|
Урьд шөнө 500 гаруй ажилтан машин, техникийг бүрэн дайчлан ажиллажээ 10:01 Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллажээ.
|
Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллажээ. »»
|
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Төвөдөд хоёр дахь удаагаа айлчиллаа 09:39 БНХАУ-ын дарга Ши Жиньпин лхагва гарагт Төвөдийн нийслэл Лхаст айлчилж, Төвөдийг Өөртөө Засах Орон болгон
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин лхагва гарагт Төвөдийн нийслэл Лхаст айлчилж, Төвөдийг Өөртөө Засах Орон болгон »»
|
|
Японд гар утас хэрэглэх хугацааг 2 цаг болгож хязгаарлана 19:33 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 21 /Kyodo/. Японы төвийн нутгийн нэгэн хотод ухаалаг гар утас хэрэглэх хугацааг
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 21 /Kyodo/. Японы төвийн нутгийн нэгэн хотод ухаалаг гар утас хэрэглэх хугацааг »»
|
|
Бээжинд 500 гаруй робот хөлбөмбөг, боксоос эхлээд 26 төрлөөр өрсөлдөж байна 18:18 Бээжин хотноо дэлхийн анхны хүн дүрст роботын наадам энэ сарын 14-нд эхэлж гурван өдрийн турш үргэлжилж буй.
|
Бээжин хотноо дэлхийн анхны хүн дүрст роботын наадам энэ сарын 14-нд эхэлж гурван өдрийн турш үргэлжилж буй. »»
|
|
Б.Ганбат: Энэ өвлийг бид бүхэн амжилттай давахаар инженерийн тооцооллыг хийсэн 18:08 “Диспетчерийн Үндэсний Төв” ТӨХХК-ийн Төв диспетчерийн албаны дарга Б.Ганбатаас дулаан, эрчим хүчний өвлийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа.
|
“Диспетчерийн Үндэсний Төв” ТӨХХК-ийн Төв диспетчерийн албаны дарга Б.Ганбатаас дулаан, эрчим хүчний өвлийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа. »»
|
|
Ус ихээр тогтдог 15 байршилд шугам угсарсны гавьяаг өчигдрийн борооноор харлаа 18:02 Өнгөрсөн жилүүдэд бороо ороход нийслэлийн гудамж, авто замууд, тэр байтугай төв замууд хүртэл усанд автаж,
|
Өнгөрсөн жилүүдэд бороо ороход нийслэлийн гудамж, авто замууд, тэр байтугай төв замууд хүртэл усанд автаж, »»
|
|
Монгол-Хятадын V экспо нь ямар талуудад анхаарал хандуулсан бэ 17:37 Монгол-Хятадын экспо нь Хятад, Монгол хоёр улсын засгийн газар хамтран зохион байгуулдаг, дэлхий нийтэд нээлттэй олон улсын үзэсгэлэн юм. 2015 оноос хойш Монгол-Хятадын экспо дөрвөн удаа амжилттай зохион байгуулагдаж байна. Олон жилийн турш хичээн ажилласны эцэст Монгол-Хятадын экспо хоёр орны эдийн засаг худалдааны түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс орны умард зүгт нээлттэй бодлогод үйлчлэх олон улсын чухал индэр болон хөгжиж байна. Энэ нь Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бодитойгоор ахиулах, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг ахиулах, "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтад оролцогч улс орнуудтай ард иргэдийн харилцаа холбоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Монгол-Хятадын V экспо нь "Харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж ахиулъя" уриан дор зохиогдож, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод 8-р сарын 25-29-нд болно.
|
Монгол-Хятадын экспо нь Хятад, Монгол хоёр улсын засгийн газар хамтран зохион байгуулдаг, дэлхий нийтэд нээлттэй олон улсын үзэсгэлэн юм. 2015 оноос хойш Монгол-Хятадын экспо дөрвөн удаа амжилттай зохион байгуулагдаж байна. Олон жилийн турш хичээн ажилласны эцэст Монгол-Хятадын экспо хоёр орны эдийн засаг худалдааны түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс орны умард зүгт нээлттэй бодлогод үйлчлэх олон улсын чухал индэр болон хөгжиж байна. Энэ нь Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бодитойгоор ахиулах, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг ахиулах, "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтад оролцогч улс орнуудтай ард иргэдийн харилцаа холбоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Монгол-Хятадын V экспо нь "Харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж ахиулъя" уриан дор зохиогдож, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод 8-р сарын 25-29-нд болно. »»
|
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
Трамп Кимтэй хэлэлцээ хийхээр зорьж байна 08:49 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай “нэг л өдөр” уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай “нэг л өдөр” уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв. »»
|
|
Лавров: Украиныг НАТО-д элсэхийг зөвшөөрөхгүй 17:30 ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хэлснээр Украйны энхийн хэлэлцээрийн түлхүүр нь НҮБ-ын Аюулгүйн
|
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хэлснээр Украйны энхийн хэлэлцээрийн түлхүүр нь НҮБ-ын Аюулгүйн »»
|
|
Украины дрон Оросын цөмийн цахилгаан станцад цохилт өгч, гал гарчээ 09:35 Украины Орос руу хийсэн дроны халдлагын улмаас тус улсын хамгийн том цөмийн цахилгаан станцуудын реакторын хүчин
|
Украины Орос руу хийсэн дроны халдлагын улмаас тус улсын хамгийн том цөмийн цахилгаан станцуудын реакторын хүчин »»
|
|
Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ 11:28 Пакистанд хүчтэй аадар орсны улмаас сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 46 хүн амиа алдсанаар өнгөрсөн пүрэв гаргаас
|
Пакистанд хүчтэй аадар орсны улмаас сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 46 хүн амиа алдсанаар өнгөрсөн пүрэв гаргаас »»
|
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Төвөдөд хоёр дахь удаагаа айлчиллаа 09:39 БНХАУ-ын дарга Ши Жиньпин лхагва гарагт Төвөдийн нийслэл Лхаст айлчилж, Төвөдийг Өөртөө Засах Орон болгон
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин лхагва гарагт Төвөдийн нийслэл Лхаст айлчилж, Төвөдийг Өөртөө Засах Орон болгон »»
|
|
Дэлхийн хуванцар бохирдлыг бууруулах олон улсын хэлэлцээ бүтэлгүйтлээ 13:36 Хуванцар бохирдлын эсрэг түүхэн гэрээ байгуулах зорилготой олон улсын хэлэлцээ баасан гарагт нурж, улс орнууд хэрхэн
|
Хуванцар бохирдлын эсрэг түүхэн гэрээ байгуулах зорилготой олон улсын хэлэлцээ баасан гарагт нурж, улс орнууд хэрхэн »»
|
|
Израилын цэргүүд Газа хот руу дахин довтолж эхэллээ 13:21 ЙЕРУСАЛИМ, 2025 оны наймдугаар сарын 21 /Xinhua/. Израилын тал ХАМАС бүлэглэлийнхнийг буулган авах зорилгоор
|
ЙЕРУСАЛИМ, 2025 оны наймдугаар сарын 21 /Xinhua/. Израилын тал ХАМАС бүлэглэлийнхнийг буулган авах зорилгоор »»
|
|
АНУ 6,000 гадаад оюутны визийг хүчингүй болгожээ 11:11 АНУ-ын Төрийн департамент олон улсын 6,000 гаруй оюутны визийг хууль зөрчсөн болон хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй
|
АНУ-ын Төрийн департамент олон улсын 6,000 гаруй оюутны визийг хууль зөрчсөн болон хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй »»
|
|
Финландын залуу улс төрч парламентын ордонд амиа егүүтгэсэн нь олныг цочирдууллаа 10:22 Финланд улсын парламентын залуу гишүүн парламентын ордонд амиа алдсан байдалтай олдсон нь олон нийтийг цочирдууллаа.
|
Финланд улсын парламентын залуу гишүүн парламентын ордонд амиа алдсан байдалтай олдсон нь олон нийтийг цочирдууллаа. »»
|
|
Зеленский Путинтэй Москвад уулзахаас татгалзав 10:14 Украины удирдагч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Москвад хоёр талын хэлэлцээ хийх
|
Украины удирдагч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Москвад хоёр талын хэлэлцээ хийх »»
|
|
Путин Зеленскийтэй Москвад уулзъя гэжээ 09:46 АНУ, ОХУ, Украины төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээ үргэлжилсээр байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
|
АНУ, ОХУ, Украины төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээ үргэлжилсээр байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин »»
|
|
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ? 12:04 Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анхаарлаа хандууллаа. Хоёр улсын удирдагч нар уулзах газраа товлохдоо дундын бүс биш, Аляскийг сонгож зарласан нь уг газар нутгийн талаарх түүх дэлхийн хэвлэлүүдийн анхаарал татав. Хаант оросын үед Америкт худалдсан энэ арал нь оросын соёл уламжлалын улбааг хадгалснаараа түүхэн бэлгэдлийн шинжийг агуулж байгааг харуулж байна гэж олон тойм, судлаачид бичив.
|
Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анхаарлаа хандууллаа. Хоёр улсын удирдагч нар уулзах газраа товлохдоо дундын бүс биш, Аляскийг сонгож зарласан нь уг газар нутгийн талаарх түүх дэлхийн хэвлэлүүдийн анхаарал татав. Хаант оросын үед Америкт худалдсан энэ арал нь оросын соёл уламжлалын улбааг хадгалснаараа түүхэн бэлгэдлийн шинжийг агуулж байгааг харуулж байна гэж олон тойм, судлаачид бичив. »»
|
|
Трамп Зеленскийтэй хийсэн хэлэлцээрт сэтгэл хангалуун байна гэжээ 11:25 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленский болон Европын удирдагчидтай хийсэн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленский болон Европын удирдагчидтай хийсэн »»
|
|
Зеленський энэ удаагийн уулзалтад хувцсаа сольж, илүү эелдэг болжээ 09:25 АНУ болон Украины ерөнхийлөгчид даваа гарагт Цагаан ордонд уулзлаа.
|
АНУ болон Украины ерөнхийлөгчид даваа гарагт Цагаан ордонд уулзлаа. »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|