 |
|
 |
|
Улстөрчдийн ёс зүй унаснаас үндсэн хууль доголдож байна |
|
|
 |
|
 |
Улстөрчдийн ёс зүй унаснаас үндсэн хууль доголдож байна
2011-05-06УИХ-ын гишүүн, Монгол Улсын баатар Э.Бат-Үүлтэй ярилцлаа.  -УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Сонгуулийн тухай хуулийг хэлэлцлээ. Гэхдээ хууль гаргахад тээг болоод байгаа тогтолцоогоо ярьсангүй. Ардчилсан намын бүлэг холимог тогтолцоон дээр тохирсон нь тодорхой болсон шиг байна. МАН-ын бүлэг санал зөрөлдөөнөө цэгцэлсэн болов уу. Танд анзаарагдсан зүйл байна уу?
-Байнгын хороо хуралдаж байгаа байдлыг хараад Ардын намынхан ч гэсэн тогтолцоон дээр тохиролцсон юм байна гэж би ойлгосон. Манай Ардчилсан намын бүлэг бол тохиролцчихсон. Холимог тогтолцоог хуульдаа оруулна гэдэг бол ганц Ардчилсан нам ч биш, УИХ-аас гадуур байгаа намуудын тавьж байгаа их том шаардлага. Цэвэр мажоритар тогтолцоо цаашдаа байж болохгүй. Улс төрийн бусад хүчний УИХ-д орох боломжийг тойргоо өмчилж авсан олигархиуд хаагаад байна. Тийм учраас Сонгуулийн хууль пропорциональ элементтэй байх ёстой гэж бусад намуудын төлөөлөл хэлж байгаа. Тэр намууд хамтраад тийм байх ёстой гэсэн тунхаг, шийдвэрээ гаргачихсан. Холимог бол тэгэхээр аль аль талын хүлээж авахуйц тийм хувилбар юм. Ямар ч байсан Сонгуулийн хууль пропорциональ элементтэй болох ёстой. Хоёр том намаас гадна улс төрийн бусад хүчнүүд хүсч байсан тийм элемент одоо хуульд орох гэж байна.
-Хэдэн тойрогтой байх вэ. Гишүүдийн 26-г мажоритариар, 50-ийг пропорционалиар гаргаж ирнэ гэдгийг зөвшөөрч байгаа юу?
-Энэ 26:50 гэдэг харьцаа бол урьдчилж ажлын хэсэг дээр ярьж байсан хувилбар. Гэхдээ тэр 50 гэдэг нь цэвэр пропорциональ бас биш. Тавин нэр дэвшигч дундаас нэг хүнийг сонгогч сонгох юм. Цэвэр пропорциональ тогтолцоо оруулсан Сонгуулийн хуулийг одоогоор гаргах боломжгүй байна л даа. Ингэх нь Үндсэн хуулиар хориотой. Яагаад гэвэл Үндсэн хуульд “УИХ-ын гишүүнийг сонгоно” гээд заачихсан. Тэрнээс намыг сонгоно гээгүй.
-Тэгэхээр цэвэр намын нэрээр санал хурааж болохгүй юм байна, тийм ээ?
-Намын жагсаалтаар санал авч болохгүй байгаа юм. Тэгэхээр намын жагсаалт доторх нэр дэвшигчийг сонгох гэдэг хувилбарыг оруулахаас аргагүй байна л даа.
-Сонгуульд өрсөлдөх нам болгон тойрог руу мажоритариар гарах 26-гаас гадна дахиад 50 нэр дэвшигчийн нэр явуулна гэсэн үг үү?
-Тэгнэ. Тавин хүний нэр тавина. Сонгогч очоод тэднээс нэгийг дугуйлна. Анхны ажлын хэсгийн хувилбар ийм байсан. Гэхдээ гишүүд бас 50:26 гэж эцэслэж яримааргүй байна. Парламентаас гадуурх бусад намын саналыг харгалзъя. Тэд юу гэж үзэж байгаа юм бэ гэдгийг харгалзъя гэсэн санал гаргасан. Тэгэхээр нь тэгье тэгье. Нэгэнт холимог тогтолцоогоо тохирсон юм бол бусад нь зүгээр техникийн асуудал гэж үзсэн.
-Ямар ч байсан пропорциональ элемент оруулах нь тодорхой болсон юм байна гэж ойлголоо?
-Пропорциональ элемент оруулна. Энэ бол парламентаас гадуурх бусад намуудын бүгдийнх нь тавьж байгаа санал. Уг нь бол цэвэр пропорциональ тогтолцоо хийчихмээр байгаа юм. Тэгье гэхээр эхлээд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах ёстой. Өөрөөр хэлбэл, “гишүүнийг сонгоно” гэдгийг болиулах хэрэгтэй байгаа юм. Тэгвэл асуудал бүр хүндрээд явчихна. Цаашаа асуудал шийдэгдэхгүй удвал 2008 оны Сонгуулийн хуулиар 2012 онд орохоос аргагүй болчих гээд байгаа юм.
-Том тойрогтой мажоритар уу?
-Тийм, 2008 оны томсгосон мажоритар. Гайт долдугаар сарын 1-ний шалтгаан болж байсан тэр хувилбар. Монгол Улсын Ерөнхийлөгч үгээ хэлчихсэн. Тэр хувилбарыг авахгүй гээд. Ингээд ажлын хэсэг энд тэндхийн, зүг зүгийн саналыг эвлүүлэх гэж үйлээ үзлээ л дээ. Гэхдээ арай гайгүй нийлүүлчихсэн болов уу гэж бодож байна.
-Байнгын хороон дээр “Х” тойрог гэж яриад байгаа. Тойргийнхоо тоог тогтоогүй гэсэн үг үү?
-Тэгсэн, 50:26 байх уу, 38:38 байх уу, яах вэ гэдгээс тойрог хамаарна. Одоогоор тогтоогүй байна. УИХ-ын гадна байгаа намууд аль болохоор багасга гээд байгаа юм.
-Мажоритариар гарч ирэх гишүүдийг цөөл гэж үү?
-Ай даа. Бусад намуудын гаргаж байгаа санал бол энэ. Холимог тогтолцоо гадна байгаа хүчнүүдэд маш их боломж олгож байгаа юм. Шинэ Сонгуулийн хууль маш хүчирхэг гурав дахь хүчнийг УИХ-д оруулж ирэх бололцоо олгоно. Парламентаас гадуурх намууд олонд танигдсан хүмүүсээ жагсаагаад оруулаад ирнэ. Тэр хүмүүс намдаа очков бариад ирнэ, тийм үү.
-Тэгнэ.
-Тэгээд би удаа дараа телевизээр мэдэгдэл хийгээд байгаа юм. Намуудыг УИХ-аас гадуур гудамжинд байлгах хэрэггүй байна гэдгээр. Намууд яршиг, УИХ-д орж ирээд асуудлаа яриг л дээ.
-Цөөн суудалтай намууд нийлээд бүлэг байгуулж болно биз?
-Нийлээд бүлэг байгуулаад л яваг. Дор хаяж найман хүн оруулж ирэх хэмжээний тийм хүмүүсийг тэр намууд жагсааж чадна шүү дээ.. Ингээд төрийн ажлыг төрийнх нь гал тогоонд явуулъя. Гадна тэмцдэгээ больё. Мэдээж, намуудыг ойлгож байна. Нам болгон төрийн эрх барихад оролцъё л гэж байгаа. Угаасаа намын зорилго тэр юм чинь. Тэгээд “Давай, оролц” л гэж байгаа юм.
-Холимог тогтолцоогоор бие даагчдад ямар боломж үүсэх бол?
-Нөгөө мажоритар 26-гаар аймаг аймгаараа нэг тойрог боллоо гэхэд аймагтаа үнэхээр нэр хүндтэй хүн гараад ирэх юм л даа. Тийм төвшний лидер Монголд хангалттай байгаа.
-Намгүй ч гэсэн үү?
-Намгүй ч гэсэн. Бие даагчдыг 26 мажоритар дээр зөвшөөрөөд, пропорциональ элементтэй 50 дээр бол зөвшөөрөх аргагүй байгаа л даа. Яагаад вэ гэхээр 50 руу бие даагчийг оруулбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль шиг юм болчихно. Тавин суудал дээр улс нэг тойрог болох учраас тэр. Тэнд ганц бие даагч явахад ч хэцүү. Ерөнхийлөгчийн сонгуультай эн зэрэгцэхүйц юм болж хувирна. Тэгэхээр бие даагчийг 50 руу оруулах боломжгүй юм.
-Пропорциональ элемент ороод ирвэл эмэгтэйчүүдийн квот дээр асуудалгүй болох уу?
-Квот чинь ёстой тэнд ороод ирэх боломжтой. Яагаад гэхээр намаас гаргасан жагсаалт дотроо хийгээд өгчихнө. Нам намаараа эмэгтэйчүүдийг жагсаалтад квотоор оруулна. Мэдээж жагсаалтдаа яаж бичихээ намууд сайн бодох байх л даа. Мажоритар дээр тийм бололцоо байхгүй. Ер нь аль ч намаас ганц нэг ч хамаагүй хүн УИХ-д орох хэрэгтэй. Тэрнээс биш гудамжинд гараад жагсаад баймааргүй байна. Гудамжны улс төр хийх биш, улстөрчид нь байх газраа байгаад Үндсэн хуулийнхаа дагуу асуудлаа ярья л даа.
-Сонгууль шударга явуулахад автомат тооллогын систем нэвтрүүлнэ. Саналыг аль болохоор хүний гараар тоолуулахгүй гэдэг боллоо. Яавал долдугаар сарын 1-нийг давтчихалгүй, санал луйвардчихалгүй шиг сонгуульдах боломжтой вэ?
-Хэрэв 2012 оны сонгууль маргаантай явах юм бол Монгол Улс бараг бутрахдаа хүрэх байх. Долдугаар сарын 1 байтугай юм болно. Тиймээс аль болохоор санал тооллогод хүний хүчин зүйл орохгүй байхаар шийдэх хэрэгтэй. Санал тооллого аль болох нийтийн өмнө ил тод байх ёстой. Тайландад бол саналыг битүү том стадионд, том дэлгэцээр харуулаад олны өмнө тоолдог юм байна. Тэгэхэд хөдлөх аргагүй л дээ. Манайд машинаар тоолсныг ч, гараар тоолсныг ч хянах хэрэгтэй. Аль болох өргөн олон түмний оролцоотой тоолж байх хэрэгтэй.
-Парламентыг хоёр танхимтай байлгая гэдгийг хамгийн анх та дуугарсан. Хэрэв хоёр танхимтай байя гэвэл 2012 оны сонгуулиар хийх боломжтой юу. Эсвэл дараагийн 2016 оны сонгуулиас эхлэх үү?
-Хоёр танхиммтай болгоё гэдэг саналыг би тууштай тавьж байгаа. Гэхдээ үүнийг дарамталж, хүчирхийлж шийдэж болохгүй. Аль аль талаасаа эхлээд ярина. Би зөв яриад байна уу, буруу юу. Намайг няцаах үндэслэл зөндөө бий. Хор, үр дагаврыг нь тооцсон хүн зөндөө байж болно шүү дээ. Тиймээс нэгд, үүнийг хүчээр дарамталж шийдэж болохгүй. Хоёрт, хэрэв шийдэх гэж байгаа бол Үндсэн хуулийнхаа дагуу шийдье. Ард түмнийхээ саналыг асууя. Үнэн хэрэг дээрээ Үндсэн хуулийн дагуу явна гэвэл ирэх сонгуулийн өмнө шийдэх бололцоогүй болчихоод байгаа юм. Яагаад гэвэл үнэндээ улс төрийн намууд одоо Сонгуулийн хууль сонирхож байгаа болохоос биш, парламентын танхимыг сонирхож байгаа юм алга байна.
-Эртээд нэг сүрхий хэлэлцүүлэг хийж ярилцсанаа чимээгүй болчихсон уу. Ерөнхий сайд хоёр танхимтай болох санал дэвшүүлээд байсан?
-Ерөнхий сайд нэг их сүрхий гаргаж ирээд больсон.
-ҮШН-ын М.Энхсайхан бас МАХН-ын хэлэлцүүлэг дээр ярьж байсан?
-Энд тэнд нэг хэсэг яригдсан. Хоёр танхимтай болъё гээд ард түмний санал асуулга явуулахаар болбол 2012 оны сонгуультай давхар явуулах боломжтой. Угаасаа Бүх ард түмний санал асуулгын тухай хуулиар сонгуультай зэрэгцүүлж санал асуулга явуулж болно гээд заачихсан. Хамгийн гол нь хүчирхийлэлгүйгээр, улс төрийн тайван тогтолцоог бэхжүүлэхэд Сонгуулийн хууль, Үндсэн хуулийн өөрчлөлт чиглэх ёстой.
-Тэгвэл 2016 оны үеэс хоёр танхимтай парламенттай болж чадна гэж үзэж байна уу?
-Хэрэв би дараагийн УИХ-д гишүүнээр сонгогдож чадвал энэ асуудлаа сөхөж тавина.
-Бүх ард түмний санал асуулга наана нь явуулчихвал зөвшөөрөгдөх үүд нь нээгдчихнэ дээ?
-Тэгнэ. Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг цөөн хүний хүрээнд хийж шийдэх нь буруу гэдгийг 2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлт харуулсан шүү дээ.
-Тэгсэн.
-Тэгэхээр хэрэв Үндсэн хуулийн хэмжээний өөрчлөлт хийх гэж байгаа бол ард түмнээсээ заавал асуух хэрэгтэй.
-Хоёр танхимаа яаж бүрдүүлэх вэ. Хуучны Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэж байсан шиг байх уу. Таны толгойд хар зураг байгаа даа?
-Миний хар зургаар бол хуучны Ардын Их Хурал, Улсын Бага Хурал шиг хэлбэртэй байна. Ардын Их Хурал нь ард түмний засаглалын үүргийг гүйцэтгэнэ.
-ОХУ-ын Холбооны зөвлөлийн Холбооны Хурал гэдэг шиг үү?
-Тийм л дээ. Тэгээд намайг их шүүмжилж байгаа. Коммунистуудын гаргаж ирсэн парламентын хэлбэрийг оруулж ирэх гэлээ гэж. Би тэгэхээр нь хэлээд байгаа юм. Үгүй ээ, коммунистуудын гаргасан парламентын хэлбэрт чинь…
-Авууштай юм бас байна гэж үү?
-Үгүй, авууштай гээгүй. Коммунизмын үед олон ургальч үзлийн үүднээс сонголт хийдэггүй байсан юм. Олон нам оролцсон сонгууль хийдэггүй байсан. Нэг хүнийг нэг тойргоос хэлбэрийн төдий сонгодог байлаа шүү дээ. Буруу нь тэр сонгуульдаа байсан гэж би хэлээд байгаа. Одоо бол сонгуульд олон нам ордог болсон. Ард түмний засаглах бодит эрх үүсэх боломжтой. Орон нутаг болгоноо төлөөлөөд ороод ирнэ. Өнөөдөр сум, орон нутгийн төлөөлөл байхгүйгээс болоод улсын санхүү, хөрөнгийн хуваарилалт тийшээ хүрэхгүй байна. Сум хаягдаад байна. Өөрийн төлөөлөлтэй бол сум хаягдахгүй.
-Дагаад эрх мэдэл очно. Тэгвэл морио унаад талбай дээр ирэхгүй?
-Дагаад сумд эрх мэдэлтэй болно. Дээд танхимын бас нэг их чухал зүйл нь сонгууль маш их шударга болно. Сум бол танилын холбоо, жижигхэн газар. Сонгууль луйвардахад үнэндээ хэцүү. Иргэд хэн нэр дэвшсэнийг мэднэ. Мөнгөний сонгууль байхгүй болно. Суманд өндөр өртөг гаргаж сонгуульдах шаардлагагүй. Тэндээ нэр хүндтэй малчин гараад л ирнэ. Ардын Их Хуралд адуучин Р.Дашдооров гээд ороод л ирж байсан шүү дээ.
-Хоньчин Б.Лхагважав, Ц.Намхайнямбуу баатар гээд л…
-Тийм байсан. Ийм бололцоо эргээд үүснэ. Дээр нь сумын иргэд бие биеэ таних учраас дотроосоо илүү зөв сонголт хийж чадна. Мөнгөтэй хүнийг тэд сонгохгүй. Ард түмнийхээ итгэлийг хүлээж чадна гэвэл адуучнаа ч сонгоно. Зарим тэнэг нь мөнгө хаяж мэднэ. Тэрийг авчихаад нууц санал хураалтад орохдоо “Аа манай адуучин мундаг” гээд өгөх гэсэн хүндээ өгчихөж чадна. Харин гуч, дөчин мянган хүн дотроос санал хураахаар бие биеэ танихгүй учраас аль болох сайхан худлаа ярьдаг хүнийг гаргачихдаг. Тарааж байгаа мөнгөөр нь сонгодог. Баримжаа авах чадваргүй болчихдог.
-Хоёр танхимд өөр сайн тал байна уу?
-Төрийн бодлого тогтоох, хууль тогтоох үйл ажиллагааг үнэндээ салгамаар байна. Хууль тогтоох үйл ажиллагааг илүү мэргэшсэн, хариуцлагатай танхим хийх ёстой. Тэр нь доод танхим. Дээд танхим нь Засгийн газраа байгуулдаг, хууль тогтоогчдоо томилдог, Дээд шүүх, Ерөнхий шүүгчээ томилдог, засаглалынхаа үйл ажиллагааг хийдэг байх ёстой. Монгол орныг хэнээр удирдуулахаа тэд шийднэ.
-Дээд танхим жилдээ цөөхөн удаа цуглах уу?
-Жилдээ нэг л цуглана. Гэхдээ дээд танхим байнгын хяналт тавих болохоор одоогийнх шиг цөөхөн хүнээр төсвийг үрүүлэхгүй. Доод танхимын гишүүд хариуцлага алдвал шууд татна. Хариуцлага тооцно.
-Төр замбараатай болох нь ээ?
-Нэг үгээр төр, төрийн бүх дээд институц ардын төлөөлөгчдийн хяналтад орно. Засгийн газар дураараа авирлавал дээд танхимынхан сүйд болно. Хуу татаад хаяна.
-Дээд танхимд хэдэн депутат байх вэ. Депутат гэх үү, юу гэж нэрлэх вэ?
-Дээд танхимын гишүүд гэх байх. Одоо 330 сум байна. Улаанбаатар, бусад хотын хороод байна. Тэгээд бодохоор нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй болно.
-Үндсэн хуульд өөрчлөлт хийнэ л гээд байна. Хэр чанартай хууль вэ, манай Үндсэн хууль?
-Миний бодлоор манай Үндсэн хууль муу хууль биш. Үнэхээр гайхалтай хууль. Хоёр танхимаар батлагдсан хууль. Тэр битгий хэл бусад орны мундаг мундаг мэргэжилтнүүд үнэндээ мундаг Үндсэн хууль гэж манай хуулийг магтдаг. Хуучин социалист байсан орнуудаас хамгийн чанартай хууль баталсан нь манайхыг гэж судлаачид гаргасан байдаг. Дарангуйлал тогтоох боломжийг маш их хаасан их сайн Үндсэн хууль гэж үздэг. Ийм Үндсэн хуультай ч гэсэн нэг чухал юм хэрэгтэй. Улстөрчдийн ёс суртахуун асар өндөр байх ёстой. Тэд ёс суртахууны уналтад орох юм бол Үндсэн хууль ээдрээтэй, төвөгтэй болдог. Энэ байдал сүүлийн жилүүдэд харагдаж байгаа. Улстөрчдийн ёс зүй унаснаас болоод Үндсэн хууль доголдож байна. Ёс суртахуунгүй цөөхөн хүнээр шийдвэр гаргуулж байснаас ядахдаа ёс суртахуунгүй ч гэсэн илүү олон хүнээр шийдвэр гаргуулъя л даа. Тэгвэл бодит байдалд илүү нийцсэн шийдвэр гарна. Энэ бол бүр Аристотелийн хэлж байсан үг. Хүний ёс суртахуун унасан үед цөөхөн хүнээр шийдвэр гаргуулж болохгүй. Аль болох олон хүнээр гаргуулбал ёс суртахууны хувьд хал балтай шийдвэр гаргах боломжгүй болдог гэж.
-Доод танхимын гишүүдийн тоо одоогийн 76 хэвээрээ байх уу?
-Би бол хуучин уламжлалаа ч бодсон 51 байхад болно гэж боддог.
-Улсын Бага Хурал 51 гишүүнтэй байл уу?
-Тэгсэн. Хуучны Ардын Их Хурал, Улсын Бага Хурал чинь одоогийн улстөрчдөд ёс зүйн үлгэр болж байна шүү дээ. Гишүүд, депутатууд нь өнөөгийнхтэй зүйрлэшгүй өндөр ёс зүйтэй хүмүүс байлаа. Тэгэхээс ч аргагүй төрийн тогтолцоотой байсан. Ёс зүйгүй бол татчихдаг. АНУ-ын Үндсэн хуулийн гайхамшиг юунд байдаг вэ гэхээр Америкт ямар ч Гитлер шиг хүн Ерөнхийлөгч болоход Гитлер шиг байж чаддаггүй байхгүй юү. Гайхамшигтай нь хувь хүний ёс бус үйлдлээс хамгаалж чадсан тийм Үндсэн хуультай. АНУ-ын Ерөнхийлөгчөөр Муссолинигоос дутахгүй өвчтэй хүн сонгогдож байсан шүү. Тэгэхдээ хэзээ ч Муссолини шиг байж чадаагүй. Үндсэн хууль нь зөвшөөрдөггүй. Ийм хэмжээний парламент манайд 1990-1992 онд байж дээ гэж боддог.
Д.ОЮУНЦЭЦЭГ
"Ньюс мн"
|
| Улстөрчдийн ёс зүй унаснаас үндсэн хууль доголдож байна |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|