|
|
|
|
Зураач, уран барималч Б.Дэнзэн: Хүмүүс залхуу, авъяасгүйгээ нуух гэж л “онгод орохгүй юм” гэж ярьдаг |
|
|
|
|
|
Зураач, уран барималч Б.Дэнзэн: Хүмүүс залхуу, авъяасгүйгээ нуух гэж л “онгод орохгүй юм” гэж ярьдаг
2011-05-05Их зохиолч Б.Ринченгийн ач, Монголын тэргүүний палеонтлогич Р.Барсболдын хүү уран барималч, зураач Б.Дэнзэнгийнд зочиллоо. Хувийн орон сууцных нь гадаа сүрдмээр том нохой хуцна. Орж гарсан хүмүүсийг айлгах энэ амьтнаас хөгжмийн зохиолч Б.Долгион эмээдэг юм билээ. Нүүдлийн шувуу шиг амьдралтай гэгддэг Б.Дэнзэн саяхан эх орондоо иржээ. Б.Ринчен, С.Зориг, Битлзийн хөшөө зэрэг түүнийг хэр барималч вэ гэдгийг харуулах олон бүтээл Улаанбаатарын гудамжинд сүндэрлэнэ. -Таныг нүүдлийн шувуу шиг амьдралтай хүн гэдэг. Одоо хаана суурьшаад байна вэ? -Орон оронд л амьдарч байна. Эхнэр маань Бээжин хотод Чехийн Элчин сайдын орлогчоор ажилладаг. Манай гэр Чехд, Унгарт, Монголд байна. Үүндээ бараг дасаж дээ. 11 настайгаасаа тэнээд сурчихсан. Нэг талаараа сайхан. Манай эхнэр Монголч эрдэмтэн, Монгол угсаатан судлаач, Чех хүн бий. -Уг нь таны урлантай танилцах гэж ирсэн. Гэтэл та Монголд урлангүй юм байна. Хаана уран бүтээлээ хийдэг юм бэ? -Надад урлан байдаггүй. Үргэлж нүүж явдаг болохоор урлангийн асуудал их хэцүү. Би ихэвчлэн Унгарт, бас Монголд, Чехэд амьдардаг хүн. Одоо гэр бүлийнхэн маань Бээжинд байна. Очсон газраа байр түрээслээд уран бүтээлээ хийх нь амар байдаг. Манай нэг найз “ Жинхэнэ уран бүтээл хийх хүсэл сонирхол буцалж л байгаа бол жорлонд ч хамаагүй хийх хэрэгтэй” гэж хэлдэг юм. -Улаанбаатар хэр өөрчлөгдсөн байна. Хөшөө дурсгал нэмэгдэж үү? -Манай хотод олон сайхан хөшөө босчээ. Би Унгарын Будапешт хотод амьдардаг. Мөн Лондон, Прага, Парис зэрэг олон хотоор явлаа. Зөвхөн гоё барилга биш хөшөө дурсгал гэдэг хотын том соёл юм. Манай нийслэл 20 гаруй жилийн өмнө хөшөө дурсгалаар туйлын ядуу байсан. Харин сүүлийн үед гайгүй болжээ. Гэхдээ утгын хувьд бодмоор зүйл их байна. Улс төрийн зүтгэлтнүүдийн хөшөө их байх юм. Мөн хаашаа л харна Чингис хаан. Гадныхан дооглодог шүү. “Чингис хааны өргөн чөлөөгөөр давхиад, “Чингис хаан” зочид буудалд бууна. Чингис пиво уугаад суудаг. Та нарт өөр баатар байдаггүй юм уу” гэдэг. Бидний бахархал болсон Чингис хаанаа ингэж үнэгүйдүүлж болдог юм уу бүү мэд. Миний хувьд Чингис гэдэг нэр хориотой. -Яагаад тэр вэ? -Өвөө маань надад Монголчууд Чингис хааны нэрийг дурдаж болдоггүй гэж хэлж байсан. Маш цөөхөн хүн түүнийг хаан нэрээр нь дууддаг байсан гэдэг. Харин 1990 оноос хойш архи, пиво гээд л хаа сайгүй нэр нь бичигдлээ. Үнэтэй юмыг үнэгүй болгоод нэг ёсондоо нүгэл хийгээд байна. Монголын зураач, барималчдаас би л Чингис хааныг хийгээгүй, зураагүй байх. Надтай Чингис хаан ярих гэж ирээгүй биз дээ. -Үгүй дээ. Ярианы сэдвээ өөрчилье. Та Монголд Марко Пологийн хөшөөг босгохоор болжээ. Яагаад заавал Марко Поло гэж? -Марко Поло Монголд ирж, Хубилай хаантай их дотны нөхөр болсон гэдэг. Хааяа нэг сэтгэлээ хуваалцаж, пиво ууж суудаг найз байдаг даа. Монголын хаантай тийм л ойр хүн байсан. Тэрээр “Хубилай хаан шиг агуу хүн дэлхийд байхгүй” гэсэн утгатай их сайхан тэмдэглэл бичсэн байдаг. Үүний ачаар Европ Монголыг таньдаг, сонирхдог болсон. Тэгэхээр манай улсад ирсэн жуулчид Монголын тухай бичээгүй бол бид өнөөдөр түүхээ мэдэхгүй суух байлаа. Монголын түүхэнд хувь нэмрээ оруулсан тэр хүнийг хүндэтгэх үүднээс хөшөөг нь нийслэлдээ сүндэрлүүлье гэж шийдсэн. Монголчууд болон гадны жуулчид их сонирхох болов уу гэж бодож байна. -“Хотын гудамжаар дүүрэн нас барсан хүний хөшөө” гэж халаглах хүмүүс байдаг. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ? -Бид Чойбалсанг амьд байхад нь хөшөө босгож байсан. Гэхдээ тэр үеийн нийгэм өөр. Одоо Монгол ардчилсан улс болсон. Амьд хүнд хөшөө босгоод л тахин шүтээд байх нь хэр тохиромжтой вэ. Тэр шүүмжилж байгаа хүмүүсээс “Бид юунд зориулж хөшөө босгох вэ? Хонь, ямаанд зориулж хөшөө барих уу” гэж асуумаар байна. Би үүнийг хариуцлагагүй шүүмжлэл гэж бодож байна. Хүмүүс Ю.Цэдэнбалаа, зарим нь Б.Ренчингээ шүтдэг байж болно. Одоо Америкт Линкольнгийнхоо хөшөөг хүндэтгэдэг олон хүн байна. Энэ чинь ардчилал шүү дээ. -Шүүмжлэгчид урлагийн бүтээл “нэхээд” байгаа юм билээ. Жишээлбэл Солонгос шиг гудамжиндаа урлагийн бүтээлтэй байхыг хүсч байна? -Үүнд нийгэм их чухал. Бидний нийгэм ядуу, боловсролгүй байхад гудамжиндаа урлагийн агуу бүтээлтэй болно гэж мянга яриад ч хэрэггүй. Хүмүүс ном уншихгүй, юм хийж бүтээхгүй, зурагт үзээд, шар сонин уншаад хэвтээд байвал яаж хөгжих юм бэ. Компьютер, интернэтээ зөв ашиглаж чадахгүй, тоглоом тоглоод, болсон болоогүй хүмүүстэй чаатлаад сууж байгаа хүмүүстэй юу ярих вэ. Бид илүү боловсролтой болбол хөшөө дурсгал ч түүнийг дагаад сэргээд ирнэ. Түүнээс биш нэг аймаг нь баатарынхаа хөшөөг босгоход нөгөөх нь “өө манайх ч гэсэн” гээд л шуураад байвал хэрэг алга. Яг үнэндээ Монголд урлагийн хөшөө цөөн байгаатай санал нэг байна. -Та Монголд олон сайхан хөшөө босгосон. Сэтгэлд хүрсэн нь ямар бүтээл байдаг вэ? -Би 1989 онд Будапешт хотын нэгэн жижиг талбайд Монголын хэлмэгдсэн лам нарын хөшөөг босгосон. Хотын захиргаатай уулзаж, есөн сар хөөцөлдөж байж бүтсэн юм. Тэр хөшөөгөө Далай ламд үзүүлэхэд маш их баярлаж, надад адис өгсөн. Тэрээр “Энэ хөшөө Улаанбаатарт биш яагаад Будапешт хотод боссон юм бэ” гэж асууж байсан. Хариуд нь “Монголд цаг нь арай болоогүй. Одоохондоо нийгэм хүлээж авахгүй” гэж хэлсэн. Тэр хөшөөг би хүсэл тэмүүллээрээ босгосон учраас сэтгэлд их ойрхон байдаг. -Сэдэв нь ч гэсэн тантай холбоотой байсан болов уу гэж бодож байна? -Би нэг их шашин шүтээд байдаггүй. Харин миний аав, ээж, өвөө, эмээ нар шашныг их хүндэтгэдэг хүмүүс байлаа. Тэр нь энэ хөшөөг босгоход нөлөөлсөн хэрэг. 1930-аад онд их олон лам устгасан. Бид Д.Сүхбаатар, Х.Чойбалсан гэж шуураад байлгүй хэлмэгдсэн лам нараа ч дурсах ёстой гэж бодсон. Тэр үед Монголд босгох боломж байгаагүй. -Зохиолчид онгод орно гэж ярьдаг. Барималч хүнд? -Италийн алдартай уран бүтээлчид үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Барималч хүн хэзээ хаана ч уран бүтээлээ хийдэг байх хэрэгтэй гэж үздэг. Би үүнтэй санал нэг байна. Зарим хүн онгод ороогүй гээд архи уугаад явдаг. Үүнийг ойлгодоггүй. Тэд залхуу, авьяасгүйгээ нуух гэж онгод орохгүй юм гэж ярьдаг байх. -Өвөөгийнхөө нөлөөгөөр шүлэг уран зохиол их сонирхоно биз? -Тийм ээ. Хятадын Тан улсын үеийн яруу найраг, эртний Японы шүлгүүдэд их дуртай. Би орой унтахаасаа өмнө заа заавал ном уншдаг. Тэгэхгүй бол унтаж чаддаггүй. Өвөө, аавын маань нөлөө байх. Хоёр хүүхдээ ч гэсэн өөрийнхөө замаар хүмүүжүүлсэн. Хүүхдүүд маань телевиз ч үздэггүй, номоор хүн болсон. -Бүтээл бүхэн өөрийн түүхтэй байдаг. Тэр дундаас өвөөгийнхөө хөшөөг урлахад эмээж байв уу? -Барималч Ц.Амгалан найзтайгаа хамт ажилласан. Аав маань “Намайг амьд байхад аавын маань хөшөөг босголоо” гэж их баярлаж билээ. Ойр дотныхоо хүний хөшөөг босгоход их хэцүү гэдгийг ойлгосон. С.Зоригийн хөшөөг босгохдоо их сандарч байсан. Ээж нь юу гэх бол гэдгээс айж байлаа. Яагаад гэвэл тэр хүмүүст их хүнд үе байсан. Гэтэл миний бүтээлийг их сайхан хүлээж авсан. -Та миний бүтээл бол миний хүүхдүүд гэж ярьсан. Хүүхдүүдээ харахад…? -Шүүмжлэх үүднээс харна. Мөн шавраа зуураад ажиллаж байсан үеийн сайхан дурсамж орж ирдэг. 10-аад жилийн өмнө би Унгарын нэг жижигхэн хотод нь хөшөө босгож байлаа. Тэгэхэд хотын дарга нь ирж надад хоол хийж өгөөд, гэрийн дарсаар дайлж байсан. Мөн хотын иргэд нь шарсан мах, өндөг гээд л байгаа бүхнээрээ дайлсан нь санаанаас гардаггүй. Унгар Монголчуудтай ойрын хамаатан гэж их ярих дуртай улс. -Энэ салбартаа нэлээд туршлагатай уран бүтээлчийн тоонд орно. Өөрийгөө хэр тоож байх юм? -Нас маань 50 гараад явчихлаа. Миний амьдралын ихэнх хугацаа гадаадад өнгөрсөн байна. Энд тэнд явдаг уран бүтээлч ч гэсэн миний бүтээл намайг олон сайн найзтай болгосон. Манайд ч баримал, зураг цуглуулдаг хүмүүс гарч ирж байгаад чөлөөт уран бүтээлчийн хувьд баярлаж байна. Эрх чөлөө гэдэг нэг талаараа их сайхан. Гэхдээ миний амьдралд баталгаа байхгүй. Төрийн албан хаагч шиг сард цалин авахгүй. Зураг баримлаа хийгээд л жаазандаа жайжигнаад явж байна. -Та дэлхийн олон оронд авьяасаа таниулж яваа. Монголд энэ урлагийг үнэлэх үнэлэмж хэр байна вэ? -Нью-Йорк, Бээжингийн хэмжээнд хүрээгүй ч сэтгэлээрээ урлагийг дэмжиж байгаад баяртай байдаг. 20 жилийн өмнө уран зураг захиалах битгий хэл хардаг ч хүн байхгүй байлаа. Одоо “Аавын маань хөргийг зураад нэг тиймэрхүү бүтээл хийгээд өгөөч” гэсэн захиалгатай уран бүтээлчид их байна. Энэ сайхан хэрэг шүү. -Урлагт тэмүүлсэн он жилүүдээ эргээд харахад ямар санагдаж байна. Алдаж, оносон зүйл бий байх? -Ажиллаж байх хэрэгтэй юм байна. Оюутан байхдаа залхуурч наргиж, цэнгэж явсан үе их байжээ. Нас ахиад ирэхээр улам л их ажилладаг болчихож. Миний бүтээлүүд надаас л төрсөн “миний хүүхдүүд” учраас бүгдэд нь хайртай. Тэр хүүхдүүдийн дунд сайн сайхан нь ч байна, тааруу болсон нь ч байдаг. Ц.Амгалан, зураач Хүрэлбаатар, хөгжмийн зохиолч Б.Долгион гээд л миний үеийн хэдэн нөхөд бий. Бид цуглаад “Энэ зураг нэг иймэрхүү байна. Энд нь жаахан сүүдэр өгчихвөл зүгээр юм биш үү” гээд л уран бүтээлийн яриа өрнүүлдэг. -Найзуудын ярианы сэдэв их сонирхолтой, үр дүнтэй байдаг байх нь ээ? -Манай өвөө залуу насныхаа тухай нэг дурсамж бичсэн байдаг. 1920-оод оны эхээр Петроград хотод суралцахаар очсон Монгол оюутнууд баруун Европын зохиолыг судалж эхэлсэн гэдэг. Тэд “Хятадууд романыг ингэж бичдэг юм байна. Харин Зөвлөлтийн зохиолчид иймэрхүү хэв маягтай байна” гэж харилцан ярилцаж олон зүйлийг ойлгож ухаарч байснаа дурссан байдаг. Бид ч уулзаад уран бүтээлээ л ярьдаг. Бүтээлийг илүү сайн болгох үр дүнтэй арга юм. Харин Монголд одоогоор шүүмжлэлийн салбар түүхийгээрээ байна. Хэдэн юм хэлчихээр л загнаж байна гэж ойлгоод байх шинжтэй. Т.Батсайхан
"Зууны мэдээ" |
Зураач, уран барималч Б.Дэнзэн: Хүмүүс залхуу, авъяасгүйгээ нуух гэж л “онгод орохгүй юм” гэж ярьдаг |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Мисс Э.Сэлэнгэ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхэд дуудагджээ 20:10 https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг
|
https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг »»
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Талийгаач И Сун Гюүнийг шантаажилсан этгээдэд 3.6 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ 11:05 Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ.
|
Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ. »»
|
|
Хятад улс 324 сая фунт стерлингийн авлига авсан хэргээр Коммунист намын албан тушаалтныг цаазалжээ 10:02 БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн »»
|
|
Чандаган цагаан морины магтаал 20:10
|
|
Үүлэн цэнхэр хангай 20:08
|
|
Зуръя чамайгаа 20:04
|
|
Дүүрэн баярлая 20:00
|
|
Үйтэн хуар 19:56
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
Хан тэнгэр Алшаа 19:44
|
|
Овоон дээрх уулзалт 19:35
|
|
Хөлөнбуйрын тал нутаг 19:26
|
|
Хун галуу 19:22
|
|
Сайхан Мунийн нутаг 19:13
|
|
Х.Нямбаатар: Агаар бохирдуулж буй нүүрсэн яндангүй приус загварын машинуудыг журамлана 18:14 Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж »»
|
|
Хаалга нүдлээ гэж хүүхдэд гар хүрсэн Б.Амарсайханыг ₮300 мянгаар торгожээ 17:29 Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ.
|
Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ. »»
|
|
Мансууруулах үйлчилгээ үзүүлдэг их хэмжээний эмийг ундаа, жигнэмэгийн хайрцагт нуун далдалж, улсын хилээр оруулах гэж байсан зөрчлийг илрүүлжээ 16:51 2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн
|
2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн »»
|
|
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй 15:58 "Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа.
|
"Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Нийтийн байрнууд ажилласан масло түлж байна 15:30 Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба
|
Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба »»
|
|
Согтуугаар машин жолоодсон дуучин Roockie-г цагдаагаас шалгаж эхэлжээ 13:01 У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан.
|
У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан. »»
|
|
Хөвсгөл нуурын мөс цөмөрч, 28 настай иргэн машинтайгаа живж нас баржээ 12:58 Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин
|
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин »»
|
|
"Реал Мадрид” баг Тивийн хоорондын цомын эзэн боллоо 12:51 ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод
|
ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод »»
|
|
Иргэдийн дийлэнх Тэрэлж, Скай ресорт руу агаарт гарах санал өгч, бямба гарагаас автобус явуулахаар болжээ 11:38 Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн
|
Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн »»
|
|
Эмээлтэд автын осол гарч нэг хүн амь насаа алджээ 10:02 Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны »»
|
|
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ 10:02 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ.
|
2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ. »»
|
|
Том Круз АНУ-ын Тэнгисийн цэргийн дээд иргэний шагналыг хүртжээ 23:34 Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд
|
Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд »»
|
|
Жагсаал цуглаан хийнэ гэвэл 48 цагийн өмнө мэдэгдэнэ. Зөвшөөрсөн эсэх хариу хүлээх шаардлагагүй болно 23:07 Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал
|
Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал »»
|
|
Электрон тамхины импорт өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгджээ 15:39 Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй
|
Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй »»
|
|
Ирэх сараас торгууль нь 450 мянгаас дээш жолоочийг нийтэд тустай ажил хийлгэх замаар албадан төлүүлнэ 15:37 Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт
|
Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
ОБЕГ: Гоёлын гацуур гал авбал 30-60 секундэд бүхэлдээ шатах аюултай 13:47 Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ
|
Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ »»
|
|
Өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс 21:00 цаг хүртэл ажиллана 13:39 Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын
|
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
П.Сайнзориг: Докторын зэрэгтэй төрийн албан хаагчдад цалингийн 20%-ийн нэмэгдэл өгдгийг болиулах хэрэгтэй 13:34 Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
|
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. »»
|
|
Орон сууцанд гал гарч гурван хүн угаартсаны нэг нь 1 настай хүүхэд байжээ 13:27 Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын
|
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын »»
|
|
Оскарын сүүлчийн шатанд шалгарсан кинонуудыг танилцуулжээ 13:06 НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10
|
НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10 »»
|
|
Дорнод аймагт 14 настай эмэгтэй хүүхдийн биед үе тэнгийн сурагчид халдан, бичлэг хийсэн болохыг тогтоожээ 09:18 Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ.
|
Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ. »»
|
|
Хатгаатай хүүхдэд сонгино, саримстай хоол өгч болохгүй 09:09 ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм
|
ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Яндангийн цонолт, ил галын улмаас үүдсэн галын дуудлага нэмэгджээ 09:01 Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан
|
Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан »»
|
|
Д.Мөнхбаатар: Зарим эмээ, өвөө нар төрийнхөө өгсөн зүйлийг нандигнана гээд угаарын хий мэдрэгчээ хадганд ороогоод тавьчихсан байсан 08:58 Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
|
Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. »»
|
|
Австралийн лабораториос аюултай вирус 2021 онд алдагдаж байжээ 08:57 Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ.
|
Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ. »»
|
|
Нотариатын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлнэ 21:49 ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн,
|
ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн, »»
|
|
The National: Монголтой ховор металлын хайгуулд хамтрах сонирхолтой буйгаа Персийн булангийн орнууд мэдэгдсэн 21:46 АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ
|
АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ »»
|
|
PM2.5-ийн агууламж 10 микрограмм тутамд 1 куб метрээр нэмэгдэх нь нас баралтыг 8.6 хувиар нэмэгдүүлдэг 21:43 Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад
|
Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад »»
|
|
Неймар Хойд Америкийн лигт тоглоно 21:42 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын »»
|
|
“Google” ямар ч супер компьютерээс хурдтай квант тооцооллын чип бүтээсэн гэжээ 12:45 “Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн
|
“Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн »»
|
|
Малын мялзан өвчний тохиолдол батлагдсан тул Ховдын Булган суманд хорио цээр тогтоолоо 12:44 Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
|
Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ. »»
|
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Оросын генералын аминд хүрсэн сэжигтнийг баривчилжээ 23:20 Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан.
|
Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан. »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
Өмнөд Солонгосын эрх баригч намын дарга огцорчээ 10:22 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд »»
|
|
Майоттед шуурганы улмаас олон зуун хүн амиа алдсан байж болзошгүй байна 17:31 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний
|
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний »»
|
|
“Цэргийн дарангуйлал тогтоохыг оролдсон” гэх үндэслэлээр Ерөнхийлөгчдөө импичмент хийв 10:19 Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч
|
Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах тухай хуулийн төслийг дахин барив 17:59 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж »»
|
|
Сирийн Асадын дэглэм нурсан нь 10:39 Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил,
|
Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил, »»
|
|
Жо Байден 1500 орчим хүнд өршөөл үзүүлжээ 21:58 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг шалгах ажил эрчимтэй явагдаж буй бөгөөд түүнд "итгэл үзүүлэх" эсэх санал хураалтыг дахин явуулахаар болжээ 14:34 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг »»
|
|
Сирийн түр засгийн газрын тэргүүнээр аль-Башир томилогджээ 09:22 ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон
|
ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон »»
|
|
Трамп: АНУ-д төрсөн хүүхэд бүрт иргэншил олгохгүй 20:30 АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн »»
|
|
Умард Солонгос иргэддээ анх удаа Өмнөдөд болсон явдлын талаар мэдээлжээ 14:05 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон.
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон. »»
|
|
Сирийн дүрвэгсдээс орогнол хүссэн өргөдөл хүлээн авахыг түр зогсоожээ 10:26 БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн »»
|
|
Сирид энх тайван, тэнцвэртэй байдлыг тогтоож чадахгүй гэж үзэж байна 15:51 Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд
|
Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд »»
|
|
Башар Асад ОХУ руу дүрвэж, сиричүүд Асадын гэр бүлийн засаглал төгссөнийг тэмдэглэж байна 13:05 Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна.
|
Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна. »»
|
|
|
|