 |
|
 |
|
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл |
|
|
 |
|
 |
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл
2011-05-02ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ  Шинэчилсэн найруулга НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт 1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахад оршино. 2 дугаар зүйл. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль тогтоомж 2.1. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёо 3.1. Энэ хуульд заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1. “хэвлэл, мэдээллийн хэрэгсэл” гэж олон нийтэд редакторласан мэдээлэл тогтмол түгээдэг хэвлэл, радио, телевиз, цахим хуудсыг; 3.1.2. “хэвлэл мэдээллийн байгууллага” гэж мэдээлэл хайх, хүлээн авах, боловсруулах, редакторлан нийтлэх, түгээх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг; 3.1.3. “сэтгүүлч” гэж гэж хөдөлмөрийн болон бусад гэрээний үндсэн дээр сэтгүүл зүйн үйл ажиллагаанд оролцож буй хувь хүнийг; 3.1.4. “сэтгүүл зүйн үйл ажиллагаа” гэж нийтийн хүртээл болгох зорилгоор мэдээлэл цуглуулах, боловсруулах, харилцаа холбооны бүх төрлийн сүлжээг ашиглан нийтлэх, нэвтрүүлэх, түгээх үйл ажиллагаа; 3.1.5. ”мэдээллийн нууц эх сурвалж” гэж мэдээлэл өгөгч, түүний нэр, хаяг,эрхэлж буй ажил, мэргэжил, гэр бүлийн байдал, уулзсан байр, хугацаа, захидал, төлбөрийн нэхэмжлэл болон мэдээлэл өгөгчийн хэн болохыг нь тогтооход шууд бусаар ашиглагдах бусад мэдээллийг; 3.1.6. “хэвлэл мэдээллийн байгууллагын редакц” гэж хэвлэл мэдээллийн байгууллагын олон нийтэд түгээх мэдээллийн бодлого, агуулгыг тодорхойлж буй этгээдийг; ХОЁРДУГААР БҮЛЭГ Хэвлэл мэдээллийн чөлөөт, хараат бус байдлын баталгаа 4 дүгээр зүйл. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хангах 4.1 Монгол улсад хүн бүр үндэс, угсаа, хэл,соёл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн чиг баримжаа, ял шийтгүүлсэн байдлыг үл харгалзан хараат бусаар үзэл бодлоо илэрхийлж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түгээх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулах, эрхлэх эрхтэй. 4.2 Хуулийн хүрээнд мэдээ, мэдээллийг хайх, эрэн сурвалжлах, хүлээн авах, цуглуулах, дүн шинжилгээ хийх, өөрийн хэрэгцээнд ашиглах, эсхүл хэвлэн нийтлэх буюу бусад аргаар нийтэд түгээх замаар хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хэрэгжүүлнэ. 4.3 Хуулиар нууцад хамааруулснаас бусад тохиолдолд энэ хуулийн 4.2–т заасан мэдээ, мэдээллийн хүрээг хязгаарлахыг хориглоно. 4.4. Төрийн байгууллага, албан тушаалтан хүнийг хэвлэл мэдээллээр үзэл бодлоо илэрхийлсэнтэй нь холбогдуулан аливаа хэлбэрээр дарамт шахалт үзүүлэх, хариуцлага хүлээлгэхийг хориглоно. 4.5 Хууль бусаар мэдээлэл олж авснаас бусад тохиолдолд бусдад гэм хор учруулсан гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно. 5 дугаар зүйл. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг төрөөс хангах 5.1 Үндсэн хууль болон энэ хуульд зааснаас бусад тохиолдолд хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарласан хууль тогтоомж батлахыг хориглоно. 5.2 Хуульд заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрээс бусад үндэслэлээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг зогсоох, хэвлэл мэдээллийн байгууллагыг татан буулгахыг хориглоно. 5.3 Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур төрийн байгууллага, албан тушаалтан хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарласан тушаал, шийдвэр гаргах буюу үйлдэл, эс үйлдэл хийхийг хориглоно. 5.4 Төрийн байгууллага, албан тушаалтан мэдээллийг түгээхийн өмнө хэвлэл мэдээллийн байгууллагад хяналт шалгалт хийх, агуулгыг цагдан хянах, мэдээлэл түгээхэд саад учруулах, мэдээлэл түгээсэнтэй нь холбогдуулан хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах, зогсоох, аливаа хэлбэрээр хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно. 5.5 Төрийн байгууллага, албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл түгээсэнтэй холбогдуулан энэ хуульд зааснаас бусад хариуцлага хүлээлгэхийг хориглоно. 5.6 Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянах чиг үүрэгтэй байгууллага, албан тушаалтан бий болгох, санхүүжүүлэхийг хориглоно. 6 дугаар зүйл. Төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хориглох 6.1 Төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд өөрийн эзэмшилд хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно. Зөвхөн хууль тогтоомж, эрх зүйн акт, лавлагаа, мэдээлэл нийтлэх зорилготой тогтмол хэвлэл, цахим хуудастай байж болно. 7 дугаар зүйл. Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааны хараат бус байдал 7.1 Хэвлэл мэдээллийн байгууллага нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргах мэдээ, мэдээллийг хайх, хүлээн авах, шалгах, боловсруулах, эвлүүлэх, нийтлэх, нэвтрүүлэх, хадгалах, мэдээллийн эх сурвалжаа хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд хараат бус, чөлөөтэй эрхэлнэ. 7.2 Хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаагаа төрөөс хараат бус явуулна. 8 дугаар зүйл. Редакцийн бие даасан, хараат бус байдлыг хангах 8.1 Хэвлэл мэдээллийн байгууллагын редакц тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, хувь эзэмшигч нарын ашиг сонирхлоос хараат бусаар бие даасан үйл ажиллагаа явуулна. 8.2 Хэвлэл мэдээллийн байгууллагын үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, хувь эзэмшигч редакцын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно. 8.3 Хэвлэл мэдээллийн байгууллагын редакцын эрхлэгч нь үүсгэн байгуулагч эсхүл эзэмшигчтэй хараат бус байдлыг хангах гэрээ байгуулна. 8.4 Нийтлэл, нэвтрүүлгийн ивээн тэтгэгч, санхүүжүүлэгч тухайн нийтлэл, нэвтрүүлгийн агуулгад нөлөөлөхийг хориглоно. ГУРАВДУГААР БҮЛЭГ Мэдээллийн НУУЦ эх сурвалжийГ ХАМГААЛАХ 7 дүгээр зүйл. Зохиогч, мэдээллийн эх сурвалжийн нууцлал 7.1 Хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх мэдээллийн зохиогч өөрийн нэрийг нууцлах, нууц нэр хэрэглэх, мэдээлэл өгсөн этгээд өөрийгөө нууцлах эрхтэй. 7.2 Хэвлэл мэдээллийн байгууллага болон түүний редакц, сэтгүүлч, бусад ажилтнууд мэдээлэл өгөгчийн хүсэлтээр мэдээллийн өгөгчийн хэн болохыг шууд ба шууд бусаар илчлэх мэдээллийг задруулахгүй байх үүрэг хүлээнэ. 7.3 Мэдээллийн нууц эх сурвалж зөвшөөрснөөс бусад тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакц, сэтгүүлч, хэвлэн нийтлэх үйл ажиллагаанд оролцсон этгээдээс нийтлэл, нэвтрүүлгийн зохиогчоос мэдээллийн эх сурвалжаа илчлэх, мэдээлэл олж авсан арга, хэлбэрээ тайлбарлахыг шаардах, мэдээллийн эх сурвалжаа илчлэхээс татгалзсантай холбогдуулан аливаа хэлбэрээр дарамт, шахалт үзүүлэх, хариуцлага хүлээлгэхийг хориглоно. 8 дугаар зүйл. Сэтгүүлч нууц эх сурвалжаа илчлэх нөхцөл, журам 8.1. Сэтгүүлч эрүүгийн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, гэрч, шинжээч, хөндлөнгийн гэрчээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд оролцох үедээ мэдээллийн эх сурвалжаа илчлэхээс татгалзах эрхтэй. 8.2. Сэтгүүлч зөвхөн дор дурдсан үндэслэлээр эрүүгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шүүгчийн захирамжаар мэдээллийн эх сурвалжаа илчилнэ. 8.2.1. тухайн мэдээллийн эх сурвалжийг өөр арга замаар мэдэх боломжгүй болох нь тогтоогдсон; 8.2.2. хүний амь нас, эрүүл мэндэд бодит халдлага учрахуйц гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэслэл байгаа бол. 8.3. Мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч нь энэ хуулийн 8.2–д заасан үндэслэл байгаа гэж үзвэл шүүгчээр захирамж гаргуулах хүсэлт бичгээр гаргах бөгөөд уг хүсэлтэд дараахь баримтуудыг хавсарган прокурорт хянуулахаар хүргүүлнэ. Үүнд: 8.3.1. тухайн мэдээллийн эх сурвалжийг олж тогтоохоор хийсэн бүх ажиллагаануудтай холбогдох баримт бичиг; 8.3.2. бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учирч болзошгүй үндэслэл, нотолгоо. 8.4. Прокурор, шүүгч нь ирүүлсэн хүсэлтийг хянан үзэж энэ хуулийн 5.2-т заасан үндэслэлийн нотолгоо хангалттай бус гэж үзвэл нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаана. 8.5. Энэ хуулийн 8.2–д заасны дагуу мэдүүлэг өгсний улмаас сэтгүүлч, мэдээлэл өгөгчийн амь нас, эрүүл мэндэд илт заналхийлэл учрахаар байгаа бол сэтгүүлчийн хүсэлтийг харгалзан мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч тогтоол үйлдэн прокурорт танилцуулж, шүүгчээр батлуулсны үндсэн дээр цагдаагийн байгууллагын хамгаалалтад авна. 9 дугаар зүйл. Мэдээлэл өгөгчийг хамгаалах 9.1. Энэ хуулийн 8.2-т заасны дагуу сэтгүүлч мэдээллийн эх сурвалжийг илчилсэн нь хуульд өөрөөр заагаагүй бол мэдээлэл өгөгчийг эрүүгийн хэрэгт оролцогчоор татах үндэслэл болгохыг хориглоно. ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Хэвлэл мэдээллийн байгууллагын ил тод байдал, хариуцлага 10 дугаар зүйл. Хэвлэл мэдээллийн байгууллагын ил тод байдал 10.1. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, хувь эзэмшигчийн талаарх мэдээллийг жил бүр болон өөрчлөлт орсон тохиолдол бүрт хэвлэл мэдээллийн хэрэгслээр эсхүл өөрийн цахим хуудсаар олон нийтэд мэдээлнэ. 10.2. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувь эзэмшигчийн өмчлөлийн хувь хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр эсхүл өөрийн цахим хуудсаар олон нийтэд мэдээлнэ. 10.3 Хэвлэл мэдээллийн хэрэгсэл захиалагчаас нийтлэл, нэвтрүүлгийг төлбөртэй нийтлэн, түгээх бол “төлбөртэй” гэсэн тэмдэглэгээг заавал хийнэ. 11 дугаар зүйл. Хэвлэл, мэдээллийн байгууллагын хариуцлага 11.1. Хэвлэл мэдээллийн байгууллага, түүний редакц өөрийн түгээсэн мэдээллийн хариуцлагыг хүлээнэ. 11.2. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс бусад арга хэрэгсэлээр түгээсэн мэдээллийн хариуцлагыг зохиогч хүлээнэ. 12 дугаар зүйл. Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд хориглох зүйл 12.1. Хэвлэл мэдээллийн байгууллага нь төрийн эсрэг гэмт хэрэгт олон нийтийг уриалах, хүчирхийлэл, садар самууныг сурталчилах, оюуны өмчийн эрхийг зөрчих, хувь хүний хуулиар хамгаалсан нууцыг задруулах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно. 13 дугаар зүйл. Хэвлэл мэдээллийн байгууллагад гомдол гаргах 13.1 Хэвлэл мэдээллийн байгууллага өөрийн ёс зүйн дүрэм, хэм хэмжээг батлан үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана. 13.2 Хэвлэл мэдээллийн байгууллага болон түүний сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд гаргасан гомдол, маргааныг тухайн хэвлэл мэдээллийн байгууллага хүлээн авч, ёс зүйн дүрмийн дагуу хянан хэлэлцэнэ. 13.1 Хэвлэл мэдээллийн байгууллага нь гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл залруулга, уучлал нийтлэх болон бусад хэлбэрээр гомдол гаргагчийн гомдлыг барагдуулна. 14 дугаар зүйл. Хэвлэл мэдээллийн хариуцлагын өөрийн зохицуулалтын байгууллага 14.1 Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараат бус, өөрийгөө зохицуулах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй байна. /Цаашид зөвлөл гэнэ/ 14.2 Зөвлөлийн бүрэлдэхүүн хэвлэл мэдээллийн байгууллагын үүсгэн байгуулагч, сэтгүүлч, олон нийтийн төлөөллөөс бүрдэнэ. 14.3 Зөвлөлийн гишүүдийг сонгохдоо төрөөс болон улс төрөөс хараат бус байдал, мэргэжил, ёс зүй, нэр хүндийн шалгуурыг харгалзан сонгоно. 14.4 Зөвлөлийн гишүүдийг сонгох үйл явц нь олон нийтэд нээлттэй, ил тод байна. 14.5 Зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр нь гишүүдийн хурал байна. 14.6 Зөвлөл дүрэм, ажиллах журам, хурлын дэг, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх журмыг Зөвлөлийн гишүүдийн хурлаар батлан, мөрдөнө. 15 дугаар зүйл. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн бүрэн эрх 15.2 Хэвлэл мэдээллийн байгууллага болон түүний редакц, сэтгүүлч нарын мэргэжлийн үйл ажиллагаанд гаргасан гомдол, маргааныг хүлээн авах, хянан хэлэлцэх, дүгнэлт гаргах, эвлэрүүлэх 15.3 Хэвлэл мэдээллийн байгууллагад залруулга, уучлал нийтлэх болон бусад хэлбэрээр гомдол гаргагчийн гомдлыг барагдуулах үүрэг хүлээлгэх 16 дүгээр зүйл. Хэвлэл мэдээллийн талаар гарсан гомдлыг шийдвэрлэх 16.1 Иргэн хэвлэл мэдээллийн байгууллага нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, худал мэдээлэл нийтлэгдсэн гэж үзвэл гомдлоо зөвлөлд гаргах эрхтэй. 16.2 Зөвлөл нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллага иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан талаарх гомдлыг 30 хоногийн дотор шалгаж шийдвэрлэнэ. 16.3 Иргэний алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд хэвлэлээр гутаагдсан гэж үзэж гомдол гаргасан этгээд тухайн алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд хохирол учирсныг нотлох баримтыг гомдол хүлээн авагч байгууллагад гаргаж өгнө. 16.4 Энэ хуулийн 16.1-д заасан нь иргэн гомдлоо шийдвэрлүүлэхээр шүүхэд хандах эрхийг хязгаарлахгүй. 16.5 Зөвлөлийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол гомдол гаргагч шүүхэд хандаж болно. 17 дугаар зүйл. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн санхүүжилт 17.1. Хэвлэл мэдээллийн Зөвлөлийн үйл ажиллагааг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ. 17.1.1. хэвлэл мэдээллийн байгууллага болон бусад иргэн, хуулийн этгээдийн хандив, тусламж; 17.1.2. олон улсын байгууллагын хандив, тусламж, санхүүжилт; 17.1.3. хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр. 17.2. Төрийн байгууллага, албан тушаалтан, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс Хэвлэл мэдээллийн Зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх буюу аливаа хэлбэрээр хандив, тусламж, санхүүжилт олгохыг хориглоно. ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага 18 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага 18.1. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд дараахь захиргааны хариуцлага хүлээлгэнэ. 18.1.1 Энэ хуулийн 4.4-д заасан төрийн байгууллага, албан тушаалтан хүнийг хэвлэл мэдээллээр үзэл бодлоо илэрхийлсэнтэй нь холбогдуулан аливаа хэлбэрээр дарамт шахалт үзүүлэх, хариуцлага хүлээлгэсэн бол зөрчил гаргасан албан тушаалтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх торгууль ногдуулах, ноцтой зөрчсөн эсхүл удаа дараа үйлдсэн бол албан тушаалаас халах үндэслэл болно. 18.1.2 Энэ хуулийн 5.2 д заасан хуульд зааснаас бусад үндэслэлээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг зогсоосон бол зөрчил гаргасан албан тушаалтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх торгууль ногдуулах, ноцтой зөрчсөн эсхүл удаа дараа үйлдсэн бол албан тушаалаас халах үндэслэл болно. 18.1.3 Энэ хуулийн 5.3 д заасан төрийн байгууллага, албан тушаалтан мэдээллийг түгээхийн өмнө хэвлэл мэдээллийн байгууллагад хяналт шалгалт хийх, агуулгад цензур, хяналт тавих, мэдээлэл түгээхэд саад учруулах, мэдээлэл түгээсэнтэй нь холбогдуулан хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах, зогсоох, аливаа хэлбэрээр хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон бол зөрчил гаргасан албан тушаалтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх торгууль ногдуулах, ноцтой зөрчсөн эсхүл удаа дараа үйлдсэн бол албан тушаалаас халах үндэслэл болно. 18.1.4 Энэ хуулийн 5.6-д заасан төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянах чиг үүрэгтэй байгууллага, албан тушаалтан бий болгох, санхүүжүүлсэн бол тухайн шийдвэрийг хүчингүй болгож, зөрчил гаргасан албан тушаалтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх торгууль ногдуулах, ноцтой зөрчсөн эсхүл удаа дараа үйлдсэн бол албан тушаалаас халах үндэслэл болно. 18.1.5 Энэ хуулийн 6.1-д заасан төрийн байгууллага, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд өөрийн харьяанд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл байгуулвал татан буулгаж шийдвэр гаргасан зөрчил гаргасан албан тушаалтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх торгууль ногдуулах, ноцтой зөрчсөн эсхүл удаа дараа үйлдсэн бол албан тушаалаас халах үндэслэл болно. 18.1.6 Энэ хуулийн 10.5- д заасан хэвлэл мэдээллийн байгууллагын үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, хувь эзэмшигчид редакцын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон бол зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх торгууль ногдуулах, ноцтой зөрчсөн эсхүл удаа дараа үйлдсэн бол албан тушаалаас халах үндэслэл болно. 18.1.7 Энэ хуулийн 10.6- д заасан нийтлэл, нэвтрүүлгийн ивээн тэтгэгч, санхүүжүүлэгч тухайн нийтлэл, нэвтрүүлгийн агуулгад нөлөөлсөн эсхүл нөлөөлөхийг оролдсон бол зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх торгууль ногдуулна. 18.1.8 Мэдээллийн эх сурвалжаа хуулинд заасан үндэслэлээс бусад тохиолдолд илчлэхийг шаардсан бол зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх торгууль ногдуулна. 18.1.9 Хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч,хувь эзэмшигчийн талаарх мэдээллийг жил бүр болон өөрчлөлт орсон тохиолдол бүрт олон нийтэд мэдээлээгүй бол зөрчил гаргасан хэвлэл мэдээллийн байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх торгууль ногдуулах, ноцтой зөрчсөн эсхүл удаа дараа үйлдсэн бол татан буулгах үндэслэл болно. 19 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох 19.1. Энэ хуулийг ..... оны ... -р сарын ....-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
|
| Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ 17:48 Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай
|
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал сонгон шалгаруулах зар 17:10 Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 272 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК нь
|
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 272 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК нь »»
|
|
Ханхүү Харригийн эхнэр Меган Маркл Холливудад эргэн ирэв 15:53 Их Британийн хунтайж Харригийн эхнэр Меган Маркл жүжигчний уран бүтээлээ дуусгавар болгосон хэмээн мэдэгдснээс хойш
|
Их Британийн хунтайж Харригийн эхнэр Меган Маркл жүжигчний уран бүтээлээ дуусгавар болгосон хэмээн мэдэгдснээс хойш »»
|
|
Сирийн Ерөнхийлөгчид тавьсан хоригоо НҮБ цуцалжээ 15:38 ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /BBC/. Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараад тавьсан хориг
|
ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /BBC/. Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараад тавьсан хориг »»
|
|
Хөл бөмбөгийн домог К.Роналду тун удахгүй зодог тайлах нь 12:56 Португалын шигшээ баг болон Саудын Арабын “Аль наср” клубийн тамирчин Криштиану Роналду мэргэжлийн карьераа
|
Португалын шигшээ баг болон Саудын Арабын “Аль наср” клубийн тамирчин Криштиану Роналду мэргэжлийн карьераа »»
|
|
Дорнод аймгийн засаг дарга малчид, иргэдийг шатахуунаар тасралтгүй хангах чиглэл өглөө 12:34 Өнөөдрөөс эхлэн цас орж, цасан шуурга шуурч, цаг агаарын аюултай нөхцөл байдал үүсэж буйтай холбогдуулан аймгийн
|
Өнөөдрөөс эхлэн цас орж, цасан шуурга шуурч, цаг агаарын аюултай нөхцөл байдал үүсэж буйтай холбогдуулан аймгийн »»
|
|
Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 200-д хүрчээ 12:22 Өнгөрөгч Баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн
|
Өнгөрөгч Баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн »»
|
|
ХДХВ-ийн омгуудын 98 хувийг саармагжуулдаг эсрэг биетийг илрүүлжээ 10:27 БЕРЛИН, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /DW/. Кёльнийн их сургуулийн эмнэлгийн судлаачид хүний дархлал
|
БЕРЛИН, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /DW/. Кёльнийн их сургуулийн эмнэлгийн судлаачид хүний дархлал »»
|
|
Төр, нийгмийн зүтгэлтэн, академич, төрийн шагналт Бямбын Ринчений 120 жилийн ой тохиож байна 09:44 “Монгол бахархал” бүтээлч сарын аяны эхний долоо хоногийг Монгол хэл, бичиг, соёлын үнэ цэнийг олон нийтэд таниулах,
|
“Монгол бахархал” бүтээлч сарын аяны эхний долоо хоногийг Монгол хэл, бичиг, соёлын үнэ цэнийг олон нийтэд таниулах, »»
|
|
Ж.Чинбүрэн сайд зангиагүй уулзалт хийлээ 09:41 ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ, УИХ-ЫН ХҮНИЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮДТЭЙ ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ ХИЙВ
|
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ, УИХ-ЫН ХҮНИЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮДТЭЙ ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ ХИЙВ »»
|
|
Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Гэрэлтуяа яагаад Европод ганцаараа явж байгаа тухай тайлбарыг хүргэе 09:37 Манай тамирчин Б.Гэрэлтуяа Өвлийн Олимпын Наадмын эрх авах хамгийн өндөр магадлалтай, өндөр амжилт үзүүлж
|
Манай тамирчин Б.Гэрэлтуяа Өвлийн Олимпын Наадмын эрх авах хамгийн өндөр магадлалтай, өндөр амжилт үзүүлж »»
|
|
Яармаг орчмын айл өрхийн хэрэглээний усыг хэсэгчлэн хязгаарлаж, бохир усны шугам хоолойг цэвэрлэнэ 09:26 Яармагийн бохир усны II өргөх насос станцын шугам хоолой болон хүлээн авах санд хуримтлагдсан хогийг цэвэрлэж,
|
Яармагийн бохир усны II өргөх насос станцын шугам хоолой болон хүлээн авах санд хуримтлагдсан хогийг цэвэрлэж, »»
|
|
Монголын тамирчид Азийн залуучуудын паралимпын наадамд оролцоно 16:27 Азийн паралимпын хорооны ивээл дор зохион байгуулах “Дубай-2025” Азийн залуучуудын пара наадам АНЭУ-ын Дубай хотод 12 дугаар сарын 7-нд эхэлнэ.
|
Азийн паралимпын хорооны ивээл дор зохион байгуулах “Дубай-2025” Азийн залуучуудын пара наадам АНЭУ-ын Дубай хотод 12 дугаар сарын 7-нд эхэлнэ. »»
|
|
320 Мянган тонн нүүрс арилжлаа 16:04 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 1 удаагийн арилжаагаар 11.07 сая ам.долларын үнийн дүн бүхий 128.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс,
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 1 удаагийн арилжаагаар 11.07 сая ам.долларын үнийн дүн бүхий 128.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс, »»
|
|
ЦЕГ: Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ 14:29 Цахим орчинд “БНСУ руу ажилд зуучилна”, “Хууль ёсны сувгаар явуулна” гэх зарын дагуу холбогдож залилуулсан
|
Цахим орчинд “БНСУ руу ажилд зуучилна”, “Хууль ёсны сувгаар явуулна” гэх зарын дагуу холбогдож залилуулсан »»
|
|
Угаар мэдрэгчээ унтраасан айл өрхөд арванхоёрдугаар сарын 15-наас түлш худалдахгүй 14:27 Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь нийт 500 гэрээт ажилтантай, тэд айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн
|
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь нийт 500 гэрээт ажилтантай, тэд айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн »»
|
|
IEM Chengdu 2025: “The MongolZ” шигшээ шатанд шалгарлаа 13:09 Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн “Intel Extreme Masters Chengdu 2025” тэмцээн БНХАУ-д өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ.
|
Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн “Intel Extreme Masters Chengdu 2025” тэмцээн БНХАУ-д өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ. »»
|
|
Өглөөний байдлаар дөрвөн аймгийн 26 суманд цас орж байна 12:55 Өнөө өглөөний буюу /2025.11.06/ 08:00 цагийн байдлаар цас орж байгаа аймаг сумдын мэдээллийг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тодруулбал, дөрвөн аймгийн 26 сумд цас орж байна.
|
Өнөө өглөөний буюу /2025.11.06/ 08:00 цагийн байдлаар цас орж байгаа аймаг сумдын мэдээллийг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тодруулбал, дөрвөн аймгийн 26 сумд цас орж байна. »»
|
|
5.4 кг гаруй жинтэй мантгар борхон хүү мэндэллээ 12:17 Хүрээ амаржих газарт өнөө өглөө 5.4 кг гаруй жинтэй мантгар борхон хүү мэндэллээ.
|
Хүрээ амаржих газарт өнөө өглөө 5.4 кг гаруй жинтэй мантгар борхон хүү мэндэллээ. »»
|
|
Трамп: АНУ дэлхий дээрх хамгийн хүчирхэг цөмийн улс 12:04 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ дэлхий дээрх “хамгийн их цөмийн хүчтэй” гэдгийг мэдэгдэж, Орос болон Хятадаас давсан гэжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ дэлхий дээрх “хамгийн их цөмийн хүчтэй” гэдгийг мэдэгдэж, Орос болон Хятадаас давсан гэжээ. »»
|
|
Зээлийн батлан даалтын сан 47.9 тэрбум төгрөгийн зээлд батлан даалт гаргажээ 10:49 Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уулзалт хийлээ.
|
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уулзалт хийлээ. »»
|
|
Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт, үр дүнтэй танилцах ажлын хэсэг Хан-Уул дүүрэгт ажиллаа 10:47 Нийслэлийн ИТХ-ын даргын 2025 оны А/232 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр
|
Нийслэлийн ИТХ-ын даргын 2025 оны А/232 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр »»
|
|
ТБХ: Төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 10:38 Төсвийн Байнгын хорооны өчигдрийн /2025.11.05/ хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн
|
Төсвийн Байнгын хорооны өчигдрийн /2025.11.05/ хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн »»
|
|
С.Бямбацогт: Ханиадтай хүнийг хатгаатай, хавдаргүй хүнийг хавдартай гэж оношилж, хуурамч нэхэмжлэл явуулдаг нь тогтоогдсон 10:31 Эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр санхүүжүүлдэг болсон. Эрүүл мэндийн даатгалын сан 2020 онд 2.6 тэрбум,
|
Эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр санхүүжүүлдэг болсон. Эрүүл мэндийн даатгалын сан 2020 онд 2.6 тэрбум, »»
|
|
ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар тамгаа гардан авч, ажилдаа орлоо 10:28 Монгол Улсын Засгийн Газрын 2025 оны 11 сарын 05-ны өдрийн ээлжит хуралдаанаар Ц.Батбаатарыг Эрүүл мэндийн
|
Монгол Улсын Засгийн Газрын 2025 оны 11 сарын 05-ны өдрийн ээлжит хуралдаанаар Ц.Батбаатарыг Эрүүл мэндийн »»
|
|
Тэсийн голд баавгай орж иржээ 09:43 Ханжит, Далтын орчмоор айлын малын бэлчээрт байгааг иргэд мэдээлсний дагуу аймгийн БОГ, Увс нуурын ДЦГ-ын
|
Ханжит, Далтын орчмоор айлын малын бэлчээрт байгааг иргэд мэдээлсний дагуу аймгийн БОГ, Увс нуурын ДЦГ-ын »»
|
|
Хуурамч дардастай 157 хайрцаг өндгийг устгаж, борлуулсан байгууллагыг 20 саяар торгожээ 09:41 Монополын эсрэг газарт бусдын барааны тэмдгийн дардсыг хуурамчаар дуурайлган дарсан өндөг худалдаалж байгаа
|
Монополын эсрэг газарт бусдын барааны тэмдгийн дардсыг хуурамчаар дуурайлган дарсан өндөг худалдаалж байгаа »»
|
|
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан цүнх авснаа хүлээн зөвшөөрчээ 09:11 СӨҮЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Yonhap/. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи нэгэн
|
СӨҮЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Yonhap/. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи нэгэн »»
|
|
Филиппинд хар салхины улмаас 52 хүн нас барав 18:30 Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна.
|
Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна. »»
|
|
Б.Мөнхзаяа Бээжингийн марафонд долоодугаар байр эзлэв 18:12 БНХАУ-ын Бээжинд болсон марафонд Монголын шилдэг марафончид оролцлоо. “Beijing Marathon-2025” тэмцээний
|
БНХАУ-ын Бээжинд болсон марафонд Монголын шилдэг марафончид оролцлоо. “Beijing Marathon-2025” тэмцээний »»
|
|
Сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө бусдад залилуулсан гэх гомдлыг шалгаж байна 18:11 Цахим орчинд явагдаж буй “Лайв сугалаа”-нд оролцож, иргэд бусдад залилуулсан гэх гомдол мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж
|
Цахим орчинд явагдаж буй “Лайв сугалаа”-нд оролцож, иргэд бусдад залилуулсан гэх гомдол мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон нийтэд нээлттэй, хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд хөндлөнгийн олон улсын аудит оруулахаар боллоо 17:32 Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг сайд нар танилцуулж байна.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг сайд нар танилцуулж байна. »»
|
|
Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө гарна 17:20 МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /TASS/. Энэ оны хамгийн том тэргэл Сар 11 дүгээр сарын 5-нд буюу өнөө шөнө мандана.
|
МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /TASS/. Энэ оны хамгийн том тэргэл Сар 11 дүгээр сарын 5-нд буюу өнөө шөнө мандана. »»
|
|
Булган аймагт нас барсан нэг сартай нярайн хэрэгт нөхцөл байдлыг тогтоох шалгалт үргэлжилж байна 12:57 Цагдаагийн байгууллагад 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Булган аймгийн нутагт 2025 оны 10 дугаар сарын 12-ны
|
Цагдаагийн байгууллагад 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Булган аймгийн нутагт 2025 оны 10 дугаар сарын 12-ны »»
|
|
ОПЕК+ 2026 оны эхний улиралд газрын тосны олборлолтын өсөлтөө түр зогсооно 12:38 ОПЕК+ газрын тосны үнийн уналт, илүүдэл нийлүүлэлтийн айдсаас шалтгаалан ирэх оны эхний улиралд олборлолтын
|
ОПЕК+ газрын тосны үнийн уналт, илүүдэл нийлүүлэлтийн айдсаас шалтгаалан ирэх оны эхний улиралд олборлолтын »»
|
|
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд малаа оруулсан 28 иргэнд зөрчлийн хуулиар арга хэмжээ авчээ 12:35 Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах, улс,
|
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах, улс, »»
|
|
Хойд Солонгос улс 5000 барилгын цэргээ Орост илгээжээ 11:33 Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын
|
Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын »»
|
|
Т.Даваадалай: Өргөө зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авна 11:22 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж буй.
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж буй. »»
|
|
Д.Бекхэмд хүлэг баатар цол хэргэм хүртээжээ 10:26 ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Reuters/. Их Британийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг
|
ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Reuters/. Их Британийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 10:17 Хуралдаанаар хэлэлцэж, танилцах асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэж, танилцах асуудлууд: »»
|
|
2026 онд нийслэлийн 6 дүүрэгт 78,5 км урт дугуйн зам барина 10:16 2026-2028 онд нийслэлийн 6 дүүрэгт нийт 253 км урт дугуйн замын барихаар төлөвлөсөн. Үүнээс 2026 онд 78.5 км урт
|
2026-2028 онд нийслэлийн 6 дүүрэгт нийт 253 км урт дугуйн замын барихаар төлөвлөсөн. Үүнээс 2026 онд 78.5 км урт »»
|
|
Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ 10:10 УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр үдээс хойш ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, Үндсэн хуулийг
|
УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр үдээс хойш ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, Үндсэн хуулийг »»
|
|
Улсын дугаарын цахим дуудлага худалдааг өнөөдөр зохион байгуулна 10:07 Авто тээврийн үндэсний төвөөс, тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдааг өнөөдөр /2025.11.5/
|
Авто тээврийн үндэсний төвөөс, тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдааг өнөөдөр /2025.11.5/ »»
|
|
Их Монгол орноо Бурханы шашин гурвантаа дэлгэрсэн гэж түүхчид, шашин судлаачид үздэг 10:05 Анхдугаар дэлгэрэлт нь Хүннү гүрний үед Энэтхэгээс шууд дэлгэрсэн бөгөөд үүний нотолгоо нь Хүннүгийн үеийн маталгаас
|
Анхдугаар дэлгэрэлт нь Хүннү гүрний үед Энэтхэгээс шууд дэлгэрсэн бөгөөд үүний нотолгоо нь Хүннүгийн үеийн маталгаас »»
|
|
Шадар сайдын нэрэмжит тэмцээнд багийн дүнгээр тэргүүлж, цомын эзэн боллоо 09:44 Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, ажлын албаны хамтын ажиллагаа, уялдаа холбоог
|
Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, ажлын албаны хамтын ажиллагаа, уялдаа холбоог »»
|
|
М.Бадамсүрэнийн Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд илэрхийлсэн байр суурь 15:10 Нэгт: Монгол Улсын иргэн Цогбадрахын Батболдын санаачилж, 100,0 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан УИХ-ын
|
Нэгт: Монгол Улсын иргэн Цогбадрахын Батболдын санаачилж, 100,0 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан УИХ-ын »»
|
|
Сэргээшийн төрлийн эм тариаг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан бодис дунд хүнд хэрэглэхийг хоргилосон эм бэлдмэл байжээ 15:08 Чингис хаан олон улсын агаарын боомтоор Станбул Улаанбаатарын чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Бүгд Найрамдах
|
Чингис хаан олон улсын агаарын боомтоор Станбул Улаанбаатарын чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Бүгд Найрамдах »»
|
|
Иргэн Ц.Батболдын өргөдлийг хэлэлцэж, ажлын хэсэг байгууллаа 15:04 Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгийн хорооны өнөөдөр /2025.11.04/-ийн хуралдаанаар
|
Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгийн хорооны өнөөдөр /2025.11.04/-ийн хуралдаанаар »»
|
|
ChatGPT эрүүл мэнд, санхүүгийн зөвлөгөө өгөхгүй 14:51 САН-ФРАНЦИСКО, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /Kazinform/. OpenAI компани бүтээгдэхүүнүүдийнхээ
|
САН-ФРАНЦИСКО, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /Kazinform/. OpenAI компани бүтээгдэхүүнүүдийнхээ »»
|
|
“Мөнгөн гүүр“ эмнэлгээс Саппорогийн уулзвар хүртэлх замыг хоёр эгнээ болголоо 13:38 Нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг богино болон дунд хугацааны
|
Нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг богино болон дунд хугацааны »»
|
|
|
Трамп Украины мөргөлдөөнийг зогсоох асуудалд ахиц гарч байгаа гэв 16:46 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх оролдлогод ахиц гарч байгааг тэмдэглэжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх оролдлогод ахиц гарч байгааг тэмдэглэжээ. »»
|
|
Сирийн Ерөнхийлөгчид тавьсан хоригоо НҮБ цуцалжээ 15:38 ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /BBC/. Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараад тавьсан хориг
|
ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /BBC/. Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараад тавьсан хориг »»
|
|
Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 200-д хүрчээ 12:22 Өнгөрөгч Баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн
|
Өнгөрөгч Баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн »»
|
|
Трамп: АНУ дэлхий дээрх хамгийн хүчирхэг цөмийн улс 12:04 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ дэлхий дээрх “хамгийн их цөмийн хүчтэй” гэдгийг мэдэгдэж, Орос болон Хятадаас давсан гэжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ дэлхий дээрх “хамгийн их цөмийн хүчтэй” гэдгийг мэдэгдэж, Орос болон Хятадаас давсан гэжээ. »»
|
|
Медведев: АНУ-ын үйлдэл Оросыг цөмийн туршилтын бэлтгэлийн талаар бодоход хүргэлээ 10:24 ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведевийн хэлснээр, АНУ-ын үйл ажиллагааны хариуд Москва цөмийн
|
ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведевийн хэлснээр, АНУ-ын үйл ажиллагааны хариуд Москва цөмийн »»
|
|
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан цүнх авснаа хүлээн зөвшөөрчээ 09:11 СӨҮЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Yonhap/. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи нэгэн
|
СӨҮЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Yonhap/. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи нэгэн »»
|
|
Филиппинд хар салхины улмаас 52 хүн нас барав 18:30 Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна.
|
Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна. »»
|
|
Хойд Солонгос улс 5000 барилгын цэргээ Орост илгээжээ 11:33 Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын
|
Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын »»
|
|
Зеленский: “Европын 12 зүйл бүхий энхийн төлөвлөгөө” бол цуурхал төдий зүйл 09:55 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн үед хэвлэл мэдээллээр яригдаж буй “Европын 12 зүйл бүхий энхийн
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн үед хэвлэл мэдээллээр яригдаж буй “Европын 12 зүйл бүхий энхийн »»
|
|
Медведев: Барууныхан Украинд их мөнгө цутгах тусам, Орос илүү их газар авна 12:47 Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Барууны улс орнуудын Украинд үзүүлж буй
|
Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Барууны улс орнуудын Украинд үзүүлж буй »»
|
|
Шүүгч “J&J” компанийн бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн гэж үзэн 966 сая ам.доллар төлөхийг тушаалаа 11:52 Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж,
|
Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж, »»
|
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ нар уулзав 10:02 Өмнөд Солонгосын Гёнжү хотноо болж буй АПЕК-ийн удирдагчдын 32 дахь уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч
|
Өмнөд Солонгосын Гёнжү хотноо болж буй АПЕК-ийн удирдагчдын 32 дахь уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
CNN: Трамп ба Ши Жиньпин нарын уулзалтын үр дүн яаж ч гарсан Хятадын ялалт болно 09:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр »»
|
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байна 17:01 Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд »»
|
|
Путин дайн зогсоохоос татгалзвал Трамп дарамтаа улам хүчтэй болгоно гэжээ 15:09 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин »»
|
|
Израилын тал Газад цохилт өгчээ 11:28 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
|
ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »»
|
|
Лавров: НАТО-гийн тэлэлт нэг минут ч зогсоогүй 08:01 ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн
|
ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн »»
|
|
Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
|
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. »»
|
|
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
|
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »»
|
|
Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
|
Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|