 |
|
 |
|
Судлаач Д.Ганхуяг: Шинэ зууны улаан хамгаалагчид |
|
|
 |
|
 |
Судлаач Д.Ганхуяг: Шинэ зууны улаан хамгаалагчид
2011-05-01У.Хүрэлсүх, Ц.Чимэдцэрэн, Д.Энхтуяа гэдэг сайхан залуучууд шоронд оров. Өмнөхөн нь Ц.Бадраа, Д.Түмэнгэрэл нар амь 
үрэгдсэн билээ. Мөн ХЗХ-ны олон залуу, зарим нь гэр бүлтэйгээ шоронд сууж байна. Би эдгээр залуусын ихэнхийнх нь буруу хэрэг, гэм зэмийг ил далдгүй сайн мэднэ. Зөвхөн залуучууд банк ухдаг, хулгай хийдэг, авилга авдаг болчихоогүй байлтай. Энэ бол 1960-аад онд залуучуудыг хөөргөж "соёлын хувьсгал" гэгчийг хийлгэчихээд хэсэг хугацааны дараа бүгдийг нь золигт гаргаж хятадын ард түмний бүхэл бүтэн үеийн амьдралаар тоглосон Мао-гийн туршилттай утга нэг юм аа. Залуучуудыг зольж байгаа муу ёр шүглэсэн адгийн новшнуудыг зайлуулаагүй цагт энэ бузар явдал цаашид ч үргэлжилнэ гэдгийг би сайн мэдэж байна. Дээр хэлсэн муу ёр гэдэг бол мухар сүсгийн эртний үг биш, орчин үеийн шинжлэх ухаанд ч антисистем гэсэн сөрөг ойлголт байдаг юм. Тэгээд залуучуудыг золих антисистем яаж хөгждөг талаар яг нэг жилийн өмнө бичсэн өгүүллээ дахин нийтэлж байна. Залуучууд минь ухаараач, болгоомжтой байгаач дээ.
Ардчилсан социалист залуучуудын холбооныхон Эрүүл нийгмийн О.Магнайг сүрдүүлж гэнээ. Эхлээд энэ бузар улаан хамгаалагчид хаанаас төрснийг нь хэлээд өгье, дараа нь намайг сүрдүүлэхийг нь харъя л даа.
Нам доторх аятайхан залуучууд
1994 оны 6 дугаар сарын 8.9 –нд МАХН –ыг дэмжигч, гишүүд, залуучуудын анхдугаар хурлаас “МАХН – ын залуу гишүүд дэмжигчдийн зөвлөл”-ийг байгуулсан юм. Энэ нь тухайн үеийн нөхцөл байдлыг сайтар тунгааж бодсон ухаалаг алхам байлаа. Шинэ байгууллага МАХН тогтолцоог ашиглахаас өөр аргагүй байсан ба Б.Даш-Ёндон үүнд ихээхэн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ намын аппаратыг залуужуулж У. Хүрэлсүх Ү.Ариунаа, С.Дэлгэрнаран нарын хэдэн залуу авсан юм. Залуучууд хэд хэдэн хурал хийж, намын ажилд тун идэвхитэй оролцдог байсан юм. Энэ хэдэн залуусаа ажилд сургаж, аажмаар ахиулна даа гэж Б.Даш-Ёндон хэлдэг байсныг би сайн санаж байна. Тэд үнэхээр аятайхан залуучууд байв.
Ялагдлын дараах галзуурал
1996 онд МАХН сонгуульд ялагдав. Энэ ялагдлын дараа П.Жасрайн засгийн газрын гишүүд нэгэн газар нууцаар цугларч, бие биенээ насан туршдаа дэмжиж явах тангараг өргөсөн байдаг. Үнэн хэрэг дээрээ тэд нам болон төрийн ар хударгаар банкнаас мөнгө дээрэмдэж, түүгээрээ өмч хувьчлалиас завшиж гаршсан анхны дээрэмчид байсан юм. Мөнгөний амтанд гүнзгий орсон тэд Б.Даш -Ёндонгоор туг тахиж, өөрсдөө хязгааргүй эрх мэдэлд хүрч чадсаны оргил нь Н.Энхбаяр юм. Ингээд намыг залуужуулах лоозон сайхан боловч тэнэг лоозон дэвшүүлэв. Нөгөөх У.Хүрэлсүх бүр галзуурав. Үүнийг нь сэтгэл зүйн хувьд ойлгож болох байв. МАХН- ын эдийн засгийн удирдагчид намыг шинэчлэх гэсэн сайхан урианы дор улс төрийн эрх мэдэлд хүрэх операци явагдаж эхэлж байгааг тун цөөн хүн мэдэж байлаа. Үүнд зэвсэг хэрэгтэй ба тэр нь мэдээж залуучууд байв.
Тулгалт
У.Хүрэлсүх МАХН – ын ялагдалд буруутан хайсан баахан залуучууд цуглуулан Удирдах Зөвлөлийг огцруулах, МАХН – ын Бага Хуралд 60 шинэчлэгч шууд нэмж оруулах улс төрийн шаардлага тавьсан ба энэ залуусын магнайд Н.Энхбаяр байсан нь мэдээжийн хэрэг. Б.Даш-Ёндонгийн даалгавраар Г.Чулуунбаатар бид хоёр У.Хүрэлсүхтэй одоогийнхоор бол зөвшилцөл хийх гэж хэд хэдэн удаа уулзсан юм. Боловсрол байхгүй сагсуу пацааныг яриан дунд няцааж, саналаа зөвшөөрүүлэх шиг амархан зүйл үгүй байв. Гэтэл тэр амлалтаасаа байнга няцаж, түрэмгий үйлдэл дэс дараалан санаачилж байсан нь түүнийг хэн нэгэн хүчирхэг гар удирдаж байсныг харуулдаг юм. Уурлаж галзуурсан тэр сагсуу залуу Б.Даш-Ёндонг элэгдэж унагаж байсан л юм даа. Энэ тулгалтын дагуу МАХН – ын Бага Хуралд шинэ төрсөн улаан хамгаалагчид орж, Н.Энхбаярыг дэвшүүлэх үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн билээ.
Залуу шинэ нам
Намын шинэ даргын амны уншлага намын шинэчлэл болов. Тэр нам дээр үзэгдэхээсээ илүү Лениний музейд нүүн очсон залуучуудын байгууллага дээр байнга ажилладаг болсон юм. Гадна талаасаа бол намын шинэ дарга залуучуудтай тулж ажиллаж байна гэж ойлгож болох боловч асуудлын мөн чанар огт өөр зүйлд байлаа. Учир нь удахгүй хуралдах МАХН – ын Их Хурал дээр туйлын эрх мэдэл авах гэсэн хуйвалдаан, зохион байгуулалт хийгдэж байгаа нь илт байлаа. Хэрэв тэд ингэж чадахгүй бол шинэ Монголын Ардчилсан Социалист Нам байгуулах төлөвлөгөө боловсруулсан байсан нь олон баримтаар нотлогддог юм. Намын бага хурлаар намын шинэ дүрэм боловсруулж намын даргын албан тушаал бий болгосон байв.
XXII их хурлын өмнө ба хойно
1997 оны 2 дугаар сарын 21 – 24 – нд МАХН – ын XXII их хурал болов. Мэдээж намын даргын суудалд Н.Энхбаярын нүд унаж, шүлс гоожиж байв. Н.Багабандийг намын дарга болгож, удалгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд түүний нэрийг дэвшүүлж Ерөнхийлөгч болгоод дараа нь намын даргын албан тушаалыг Н.Энхбаярт өгөх нь нь хамгийн ухаалаг хувилбар байсан юм. Гэтэл Н.Энхбаяр шууд намын дарга болох гэж улайран зүтгэж, үүндээ шинэ зохион байгуулсан улаан хамгаалагчдаа ашиглаж эхлэв. Их Хурлын өмнөхөн Ардчилсан Социалист нам байгуулах бүлэг байгуулагдаж байгаа, түүнд оролцохыг хүссэн хүмүүс цуглана уу гэсэн зар хэвлэлээр цуврах болов. Цуглах газар нь МАХН – ын Удирдах Зөвлөлийн гишүүн У.Уламбаярын хувийн кампанийн хаяг байсан юм даа. Их Хурлаас хоёр хоногийн өмнө болсон Удирдах Зөвлөлийн нэгэн хуралдаан дээр Н.Энхбаяр “Манай намын хэсэг гишүүд нам шинэчлэгдэхгүй бол Ардчилсан Социалист нам байгуулна гэсэн өргөдөл өгөөд байна. Яах вэ ?” гэсэн асуулт гэнэт тавив. Сорьж байгаа нь тэр. Тэр үед Удирдах Зөвлөлийн гишүүн байсан би “Наад хөгийн асуудлаа Их Хурлын дараа ярьвал таарна. Ер нь шинэ нам байгуулах асуудал бол МАХН – ын асуудал биш” гэдгийг пал хийтэл хэлж орхив. Н.Энхбаяр над руу нэг том харснаа шинэ нам байгуулах “өөрийнхөө” өргөдлийг ширээндээ далд хийж орхилоо.
XXII Их Хурлаар Н.Багабанди 75.45 хувийн саналаар намын дарга, Н.Энхбаяр Ерөнхий нарийн бичгийн дарга, Л.Энэбиш нарийн бичгийн дарга болсон юм.
Улаан хамгаалагчид өрх тусгаарлав
Ингэж байтал 1997 оны Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирэв. 1997 оны сонгуульд Н.Багабанди намын удирдлагын зүгээс огт дэмжлэггүй, зөвхөн намын олон түмний дэмжлэгтэйгээр оролцож ялсан нь хачирхалтай боловч үнэн юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн компани ид явж байх үед МАХН – ын залуу гишүүд, дэмжигчдийн III (II ?) зөвлөлгөөн хийхээр төлөвлөж байтал гэв гэнэт “Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо”-ны анхдугаар их хурлыг хийх юм болов. Үүнийг тун нууцаар бэлтгэсэн байжээ. Бие даасан санхүү, бие даасан бүтэцтэй шинэ байгууллагын төслийг уг хурал болохоос хоёрхон өдрийн өмнө бидэнд танилцуулдаг юм байна. Энэ бол улс төрийн дуэльд шууд дуудсан хэрэг байлаа. Энэ асуудлыг Удирдах Зөвлөлөөр хэлэлцэе гэсэн санал гаргахад дуртай дургүй зөвшөөрсөн бөгөөд энэ хуралд нэг талаас МАХН- ын Удирдах Зөвлөл бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ ирсэн байхад МАСЗХ – ны талаас Тунгалаг гэдэг нэг годгор охин ирсэн гээд бодчих. Ямар ч гэсэн МАСЗХ –ны нууц удирдагч Н.Энхбаяр, ил удирдагч У.Хүрэлсүх нар намаа үл тоож байгаа нь илэрхий болов. Н.Багабанди энэ хурал дээр аядуу үг хэлж байдлыг арай зөөлрүүлж чадсан юм. Ингэж МАХН улаан хамгаалагчдын зэрэгцээ намтай болсон юм. Тэд ажлаа МАХН – ын нэрээр 150.000 ам.доллар зээлж, компаниудад тарааж үрэн таран хийж эхэлсэн юм. Энэ талаар хангалттай баримт бий.
Зэрэгцээ нам
Н.Багабанди Ерөнхийлөгч болсны дараа Н.Энхбаяр намын дарга болов. Шинэ даргаа УИХ – ын гишүүн болгох гэж шинэ хуучингүй нам даяараа хөдлөв. Н.Энхбаяр Завханд амжилт олоход Н.Багабанди, Л.Энэбиш нар ихээхэн үүрэг гүйцэтгэж, асар их тус болсныг би гэрчилж чадна.
Н.Энхбаяр МАХН – ын бүтцийг өөрийн шинэ бизнесийн бүтцээр солих зохион байгуулалтын ажилд ханцуй шамлан орсон юм. МАСЗХ 1997 оны 9 дүгээр сард Хөвсгөл, Баян –Өлгий, Ховд, Сэлэнгэ, Дархан-Уул, Сүхбаатар, Төв аймгуудад, 1998 онд Дорнод, Говь-Алтай, Өвөрхангай, Говьсүмбэр, Дорноговь, нийслэлийн Баянгол, Налайх, Багануур зэрэг дүүргүүдэд өөрийн бие даасан салбарыг байгуулж, оюутан залуусын “Тэмүүлэл” хөдөлгөөнийг үүсгэн байгуулав. Эдгээр нь МАХН –тай зэрэгцээ ажиллах, сөрөг хүчин болон өрсөлдөгчдөө дарах тэнэг муна болсон МАСЗХ, МАСОХ (оюутны холбоо) байгууллагын үндэс болсон юм. Үүний удирдагч, зохион байгуулагч нь МАХН – ын шинэ дарга Н.Энхбаяр байлаа.
2000 – 2004 оны сагсуурал
2000 онд МАХН үнэмлэхүй ялалт байгуулсан нь улс төрийн нэн таатай орчин бий болгов. Ардчилсан Нам дотоод тэмцэлдээ идэгдэн хоёр жил гаруй таг дуугүй болов. МАСЗХ –оос У.Хүрэлсүх ганцаараа УИХ – ын гишүүн болов. Харамсалтай нь түүнтэй хамт тэмцэж явсан олон сайхан залуус гудамжинд хаягдсан юм. Одоо тэдний заримтай хааяа тааралдах. Чи чинь улс төрөө яачихаав гэхэд Ганаа ах минь дээ, би ахиад ийм балиар юманд ахиж оролцохгүй гэж тэд хэлдэг юм. У.Хүрэлсүх үй зайгүй найз Дэлгэрнарангаа эмнэлэгт хэвттэл зодож байсныг би сайн санадаг бөгөөд одоо түүнд замын цагдаагаас эхлээд зодуулсан хүний тоо замаа алдсан. Гэвч дараа дараагийн ашиглах залуучуудаар МАХН, АСЗХ хангалттай болсон байлаа.
Энэ хооронд Н.Энхбаяр Үндэсний Удирдагч, Чингис хаан болон тодорч, монголын төрийг авилгалын аалзны тороор бүрэн хэрж, хордуулах болов. Тэр МАХН – ыг МАСЗХ –оор сүрдүүлж, дарамталж, түүнийг улс төрийн өрсөлдөгчдөө дарах зэвсэг болгон хувиргасан юм.
Хувьсал
Н.Энхбаярын удирдлагаар төрийн байгууллагуудын албан тушаал зах зээлд шилжиж, өгсөн мөнгөнийхөө хэмжээгээр албан тушаал авдаг, өгдөг болсны гол суваг нь МАСЗХ болсон билээ. Асар удалгүй эдийн засгийн ашиг сонирхлыг гол болгосон, үүндээ дуйлдуйдан дарга болох хүсэлтэй залуучуудаар МАСЗХ дүүрсэн бөгөөд тэнд албан тушаалд орохын тулд өгөх авилгын мөнгөний ханш эртнээс тогтсон байдаг. Намд хаа хамаагүй байсан, дарга болох хүсэлтэй бухан бяруунууд эрх баригчдаа магтан дуулах үндсэн ажилтай болж, тэдний аман тушаалаар намд хандив цуглуулах, элдэв баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулах зэрэг хууль бус ажлуудыг хийж эхэлсэн билээ. Тансаглалын дээд болсон элдэв төрлийн бүсийн чуулга уулзалтууд, “Алтан сарнай”, Үндэсний удирдагчийн 30 шахам оны шилдгийн найр наадам, хамгийн гол нь сонгууль зэрэг арга хэмжээнүүд нь бидний татварын мөнгийг ёстой нэг ховх сордог байлаа. Энд “бурхдын найр” болдог байсан ба одоо дор хаяж эдгээр арга хэмжээнд орсон залуучуудаас ДОХ – ын шинжилгээ авах шаардлагатай гэж би боддог юм. Тэд сүүлийн жилүүдэд иргэний хөдөлгөөний эсрэг янз бүрийн хувилбараар сөрөг хөдөлгөөн, жагсаал зохион байгуулах нэг чухал ажилд гаршсан бөгөөд энэ нь одоо ч гэсэн үргэлжилж байна. Нэрд гарсан тэмцэгч хөдөлгөөнүүдээс бусад хөдөлгөөн хэмээгчид нь Н.Энхбаярын зохион байгуулсан МАСЗХ –ны хувилсан дүрүүд юм.
Золиос
Эрх баригчид залуучуудын нэрээр Хадгаламж зээлийн хоршоо байгуулж мөнгө угаахын зэрэгцээ тэдний ХЗХ -оос намдаа хандив авдаг гэмт хэргийн пирамид тогтоожээ. Одоо энэ пирамид нурж, түүний буруутан нь ХЗХ байгуулж, МАХН-д хандив өгсөн залуучууд болж таарч байна. Н.Энхбаярын байгуулсан авилгын системийн золиосонд нэлээд хүний амь нас үрэгдэж, олон залуу шоронд орсон ба одоо бас нэмж олон хүн орох нь гарцаагүй байна. Улаан хамгаалагч залуучууд намайг мэдэхгүй боловч би тэднийг сайн мэддэг юм. Энэ удаад наранд болон нарсанд буй нэр нь ил гарсан цөөн хүний нэрийг дурдаж буй ба энэ нь тэдний хувийн нэр төрийг бодсон хэрэг юм.
МАСЗХ – ны анхны Ерөнхийлөгчийн албыг У.Хүрэлсүх, дараа нь У.Уламбаяр, М.Энхболд нар хашиж байсан ба одоо Г.Занданшатар гүйцэтгэж буй.
Улаан хамгаалагчдын энэ отрядыг Н.Энхбаяр өөрийн гараар байгуулж, улс төр-санхүүгийн луйврын зэвсэг болгосон нь хаашаа ч хөдөлшгүй баримт юм. Ангалын ирмэг дээр ирсэн ямбий машины жолоон дээр сууж буй М.Энхболдыг өмөөрөөд байх ямар ч шаардлага надад алга. Гэхдээ гол бөгөөд үндсэн нүгэлтэн нь буруугаа бусад руу чихэж, ганцаараа амьд үлдэнэ гэж хор найруулж байгаа нь дэндүү жигшилтэй байна.
Н.Энхбаярын өмнөөс гаалийн Х.Баатар болон УИХ –ын гишүүн асан Б.Өвгөнхүү нар шоронд оров, Д.Бадраа амь үрэгдэв, Ц. Түмэнгэрэл болон Ц.Чимэдцэрэн мөн ялд унав, МАХН –д хандив өгсөн ХЗХ – ны ихэнхи залуучууд олон жилээр хоригдох ял авав. Нүглийнх нь тухай бичсэн Г.Дашрэнцэн, Г.Уянга болон мань мэтийн сэтгүүлч, судлаачид шүүхийн байнгын ажилтан шиг болж, ял шийтгүүлэв. Саяхан тэр дотно найз Ц.Нямдоржийгоо золионд гаргав. Хууль засах ажил Н.Энхбаярын үед эхэлснийг нотлосон хэвлэлийн хуудас шарлаагүй л байгаа шүү. Одоо тэр өөрийн залгамжлагч М.Энхболдыг унагах гэж улайран хор найруулж байна.
Хажуудахаа бүгдийг нь зольчихоод, ханилснаа бүгдийг нь барчихаад хорвоо дээр яаж амьдарна гэж бодож байгаа араатан бэ?
2007 оны 3-р сарын 7.
|
| Судлаач Д.Ганхуяг: Шинэ зууны улаан хамгаалагчид |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (11) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин ман нямдоржоос болж ялагдсан
2012-07-24 | 21:53:09 | 50.13.39.126 | |
Зочин Жасрай гэж нэг хар өвгөн Энхбаярыг шууд өөд нь татсан хүн дээ. жАСРАЙ МОНГОЛЧУУДЫГ НИЙЛЭЭН ХОШГРУУЛАЖ ТОГЛОЖ БАЙЛАА. хОНГИЛИЙН ҮЗҮҮРТ ГЭРЭДЛ ХАРАГДАЖ БАЙНА ГЭЖ БААХАН ШОУТСАН БИЗДЭЭ?Одоо тэгээд тэр гэрэл гэгээтэй амьдрал нь хаана байгаа юм бэ? Овоо гэрэл гаргах гэсэн чинь Энхбаяр нь хаачихсан юмуу?
2011-05-01 | 20:02:51 | 93.219.184.196 | |
Зочин КОСТЮМНЫ хармаанд байсан зүйлээр нь жагаа дарамтлаад жасрай гуайг дараад байж билээ . Марубунегээс 20 сая доллар зувчуулсан хүн хармаанд нь хэдийг хийж жолоочоороо хүргүүлсэн бэ
2011-05-01 | 19:39:23 | 203.91.117.43 | |
Зочин КОСТЮМНЫ хармаанд байсан зүйлээр нь жагаа дарамтлаад жасрай гуайг дараад байж билээ . Марубунегээс 20 сая доллар зувчуулсан хүн хармаанд нь хэдийг хийж жолоочоороо хүргүүлсэн бэ
2011-05-01 | 19:39:17 | 203.91.117.43 | |
Зочин Энхбаяр Монголчуудыг газрын хөрснөөс арчих гээд шар махтайгаа хатаж үхэж байгаа новшдоо.
2011-05-01 | 17:43:51 | 93.219.184.196 | |
Зочин ханиа барагсад хажуудахаа идэгсэд л гэж Энхбаярийг хэлэх байх даа
2011-05-01 | 17:14:28 | 202.170.85.9 | |
Зочин нам ялагдсаний дараа баахан залуучууд нам дээр нам шинэчлэх нэрээр тсугларч байснийг мэдэх юм Тэнд бас Ганди явж байв
2011-05-01 | 17:10:03 | 202.170.85.9 | |
Зочин Жасрай бол Энхбаяртай хамтран хувааж идэж байсан нууц ноёнтон нь байсан шүүдээ. Гэмгүй сайн сайдын дүрээр мөнч олон жил Монголчуудаар тоголсон бузар өвгөн байсан юм. Энхбаярын цагдаагийхан авилгалын хэргээр нь яг барих гэж байтал Жасрай гэдэг бузар шунал өвгөн хамгаалаад бариулаагүй гэсэн . Тэрнээс хойш Энхбаяр Монголчуудаар 10 гаруй жил тоглож бид нарыг гуйлагчин болгосон бэрд.Жасрай байгаагүй бол Энхбаяр аль хэдийнээ шоронгийн нааран дээр борц гоомоо болох байсан юм .
2011-05-01 | 17:06:58 | 93.219.184.196 | |
Зочин энэ бол унэн шуу ЯГ л ийм юм зопхион байгуулж нам шинэчлэх залуус намдаа хандив огсноор энэ ажил эхэлсэн их хандиваар албан тушаал наймаалтсаж ирсэн эзэн ни Энхбаяр юм шуу
2011-05-01 | 17:04:48 | 202.170.85.9 | |
Зочин Уурлаж галзуурсан тэр сагсуу залуу Б.Даш-Ёндонг элэгдэж унагаж байсан л юм даа. Даш эндөн гэж ухээнтс амитан энэ Хурэлсүхийг байх газарт ни хургэх хэрэгтэй байсан ум байна шуу дээ
Жасрай гэж Буангийн жаргал сайхнаас 10 костум пиджэк абч абилгалийг эхлүүлж байсан гахай байсан ум шиг
2011-05-01 | 14:24:21 | 75.48.28.172 | |
|
|
|
|
|

Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
Э.Хүрэлбаатар: Мөрөөдсөн, бодсон, сэтгэсэн, зүтгэсэн, хийж хэрэгжүүлсэн 09:24 “Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа.
|
“Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа. »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна 13:20 Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах
|
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах »»
|
|
Тэнэгэр говийн тэмээчдийн баяр үргэлжилсээр байна 10:45 Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг
|
Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг »»
|
|
Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|