ЭРХ МЭДЛИЙГ ТУСГААРЛА-28
2011-04-30ЧОНЫН ХАВХ ПАРК, ВИРЖИНИА ПҮРЭВ ГАРИГИЙН ОРОЙ  Нар тэртээд газрын гадаргууд шингэн, өдрийн гэгээ тасарч байгаа хэдийч салхины хүч хэвээрээ сэвэлзэн үлээсээр. Жижигхэн хав нохой явган хүний засмал зам дээгүүр дэгдэн гүйж байснаа цэцэрлэгт хүрээлэнг нэвсийтэл дарсан хатсан навч руу ороод тонгочиж гарлаа. Навчин дундуур гүйж байснаа шар тууз уяж тэмдэг тавьсан нэгэн зулзган модны ёроолд орчин нэг хөлөө өргөн шээх хав нохойгоо харангаа эзэн нь гаансаар үнэтэй тамхи нэрэн зогсно. Тэд энэ цэцэрлэгт хүрээлэнд яг л эзэн нь юм шиг байх аж. Жонатан Браун хэдийгээр сэтгэл нь их түгшиж, санаа зовж байгаа ч гадна талдаа юу ч үл анзаарагдна. ТТГ-ын дотоод хамгаалалтын ажилтнууд ажил үүргийнхээ дагуу үе үехэн түүнийг дагаж, давхар ажиглаж байдаг нь хэвийн үзэгдэл юм. Гэвч өнөөдөр л тэр өдөр нь биш байгаасай гэж хүсч байв. Түүнээс ч муу зүйл бол ХМТ түүнийг ажиглаж байвал бүр балай хэрэг болох юм. Хэр дээгүүр албан тушаалтай нь хамаагүй тэд үргэлж хэн нэгэн чухал хүмүүсийг байнга хараандаа байлгадаг байв.
Хав нохой зулзган модыг наана цаана нь гаран хэд хэд тойрсноо буцаж эргэн явган хүний зам дээр гарч ирснээр нохойны эзэн тэр хоёр цэцэрлэгт хүрээлэнгийн дундуур үргэлжлүүлэн алхаж одлоо. Энэ уулзалтын талаар Браун өдөржингөө бодол болон суусанч сэтгэл түгшсэн хэвээрээ. Гэртээ ойрхон энэ паркад ийм төрлийн уулзалт хийнэ гэдгээ тиймч сайхан санаа гэж бодохгүй байлаа. Эх орноосоо урван, гадаадын тагнуулд ажиллах болсон Роберт Ханссенг яг л ийм маягаар гэрийнх нь ойролцоох паркаас баривчилсан билээ. Яг таг санахгүй байгаа ч тэр бараг л гэрийнхээ нохойгоо салхилуулан явж байгаад баривчлагдсан байх. Браун өөрийнхөө нохой Спаркыгаа хараад муу ёрын давхцал байна даа гэж бодлоо. Дээр дурдсан Ханссен оросын тагнуулын байгууллагад мэдээлэл өгдөг байсан. Харин Браун хэний ч төлөө тагнуул хийгээгүй, зүгээр л буруу юмыг зөв болгох гэж чармайж байгаа гэж өөрийгөө тайвшруулах ажээ. Тэр Стивкентэй уулзснаар ямарч хууль зөрчөхгүй гэж өөрийгөө итгүүлэх гэж оролдох боловч, мань чөлөөнд гарсан шүүгч хуулийг үл ойшоох нь бас л хуулийн хариуцлага хүлээх үндэслэл болдог гэдгийг бүр анх хуулийн сургуульд элсэн орохдоо л мэдэж авсан байлаа.
ТТГ-ын дэд захирал гэсэн энэ албан тушаалыг хүлээн авахдаа Үндэсний аюулгүй байдлын нууцыг үл задруулах бичигт гарын үсэг зурсан билээ. Тэрхүү гэрээ бичиг нь өргөн асуудал хамарсан маш олон зүйлтэй болохоор хэрвээ шаардлагатай бол ТТГ ямар нэг заалтыг зөрчсөн гээд бариад авах бүрэн боломжтой. Ямарч хэрэг тулгалаа гэсэн мань эр өөрийгөө хамгаалж дөнгөнө гэж бодох аж. Урьд нь шүүгч байсан нэр хүнд нь түүнийг нийгмийн шударга зүтгэлтэн гэж харагдуулдаг болохоор аливаа буруу юмыг зөв болгоход чиглэсэн үйлдэлээ зөвтгөж чадна гэж тооцоолж байлаа.
Үргэлж үдэш орой болтол ажиллахын зэрэгцээ ажлын хүнд дарамт нь түүнд хэтэрхий ядаргаатай мэт санагдах авч өөрт нь хууль ёсоор оногдох ёстой байсан албан тушаалыг нь Ирень Кеннеди булааж байгаа нь яавч хүлээн зөвшөөрч болохгүй явдал юм. Кеннеди болон бусад орлогч нар өөрөөс нь ямар нэг юм нуугаад байна гэж Браун харддаг байлаа. Тангуулын ажлын ямарч туршлагагүй, холбооны шүүгч байсан түүнд зарим хүмүүс итгэхгүй байсаар байгаа нь илт. Браун ТТГ-ын захирал болоодохвол дээрх уур амьсгал санаанд оромгүй хурднаар өөрчлөгдөх болно гэхээс бүр тэсч ядна. Өөрт нь таалагдахгүй хуучин дарга нарыг нь халж өөртөө үнэнч байж чадах, аливааг хуулийн хүрээнд хийх тийм хүмүүсийг олж зохих ёсны албан туушаалд нь тавих талаар аль хэдийн төлөвлөж амжсан байв. Тэгээд цаг нь ирэхээр Кларкын сууж байгаа тэр дээгүүр албан тушаалд очих болно.
Салхи түр зуур намдав. Энэ үед араас нь ирж яваа хэн нэгний хөлийн чимээ сонсогдлоо. Дотроо түгшсэн хэвээрээ мөрөн дээгүүрээ эргэн харвал нэгэн үл таних эр алхаж байгаа нь харагдав. Спарки дахиад л замаас гаран навчин дундуур дэгдэж гарахад Браун энэ боломжыг ашиглан эргэн харж нөгөө эрийг сайтар харлаа. Өөр рүү нь дөхөн ирж яваа үл таних эртэй харц солилцоод хоорондоо юм ярилгүй зүгээр толгой дохин мэндлэв. Тэр Стивкен гэгч чухам ямархуу төрхтэй хүн болох талаар Браунд ямарч төсөөлөл байсангүй. Хэрвээ энэ занга байвал яах вэ гэсэн аймшигтай бодол зурсхийн орж ирлээ. Зүрхний цохилт нь түргэсээд ирэв. Петер Камерон хэдхэн долоо хоногийн өмнө ор сураггүй алга болсон. Магадгүй энэ өөрийнх нь ээлж болж байгаа ч юм билүү. Үл таних эр инээмсэглээд гадуур цувныхаа халааснаас ямар нэг зүйл гаргаж ирэхээр нь Браун давхийн голоор нь хүйтэн оргиод явчихав. Тэгээд өөрийн мэдэлгүй гараа өргөлөө.
Энд болох гэж буй нууц уулзалтын талаар Стивкен огтоос санаа зовохгүй байлаа. Хууль бус гэмээр зүйл өөрийнх нь зүгээс байхгүй. Хуучин ХМТ-ны мөрдөгч байсан мань эр зүгээр л Конгрессын нэг гишүүний хүсэлээр ТТГ оролцсон ч бай, үгүй ч бай хамаагүй ямар нэг хуулийн гадуурх хэргийг судалж үзэхээр ирж байгаа нь энэ болой.
Стивкен баруун гараа халааснаасаа гаргахдаа Браун түүнийг хараад цочиж байгааг харж амжив. Хэдэн алхамын зайд очиж зогсоод,
-Шүүгч Браун, та сайн байна уу? гэж мэндлэв.
Браун энэ үед сая л нэг юм сэхээ авч гараа буулгаад,
-Би ... сайн байна аа гэж түгдрэв.
-Намайг Норб Стивкен гэдэг гээд гараа сунгав.
-Аан..., сайн байна уу гээд Браун түүний гарын барилаа.
-Таныг маш их хүндэтгэдэг нэг эрхэм таныг зааж өгсөн юм л даа.
-Тийм үү. Тэр чинь хэн байх билээ гэж Браун эелдэгээр асуув.
Браун түүний энэ асуултын чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд,
-Тэр хүн маань өөрөө энэ асуудалд холбогдох тиймч дуртай биш байгаа юм. Тэгэхдээ таныг маш зарчимч, шударга хүн хэмээн хүндэлдэг юм билээ.
-Эрхэм Стивкен, та ч намайг бараг барьц алдуулах шахлаа. Ингэхэд та юу хийдэг билээ?
-Би энэ Вашингтонд нэг жижиг хамгаалалт, зөвлөгөөний бизнес эрхэлдэг юм л даа. Үүнээсээ өмнө ХМТ-нд арван нэгэн жил тусгай мөрдөгч байлаа.
-Өө за.
-Танд надад зориулах хэдхэн мөч байхгүй биз. Би танаас цөөн хэдэн юм асуух гэсэн юм?
Браун юу ч дуугаралгүй шууд эргэж хараад алхаад явчихав. Стивкен түүнийг гүйцэж хажууд нь зэрэгцэн ирээд,
-Шүүгч Браун, би тантай илэн далангүй байя. Таныг шүүгч байх үед би хэд хэдэн хэрэг барьж тан дээр орж байсан. Тэгээд таныг өөрийн шүүх хурлын танхимаа яг л ёс журмын дагуу авч явдаг байсныг мэдэх болсон доо. Мөн та ХМТ-нд нилээд хатуу ханддаг байсан байх, тийм үү?
-Таны урьд ажиллаж байсан тэр газар заримдаа бусдын адил л хуулийг даган мөрдөхөө мартчихдаг байсан юм.
-Энэ тал дээр миний хувьд маргах зүйл алга аа, Шүүгч ээ гээд хэсэг дуугүй алхаснаа үргэлжлүүлэн,
-Харин таны одоо ажиллаж байгаа газрын хувьд та юу гэж хэлэх байна? Тэд үргэлж дүрмийн дагуу тоглодог уу?
-Наадах чинь сонирхолтой л асуулт байна. Ингэхэд хэн таныг надтай уулз гэж явуулсан юм бэ? гээд явган хүний зам дээр дахин гарч ирж байгаа хав руугаа харсан чигээрээ асуув.
Стивкен түүний асуултанд шууд хариулсангүй. Асуултанд нь хариулахгүй өнгөрөөдөг юм билүү гэж бодсноо түүнд итгэж болох эсэхээ туршиж үзэхээр,
-Конгрессман Рүдин гэлээ.
-Аан, Альберт уу? Тэр ч миний одоогийн ажиллаж байгаа газарт тэгтлээ дурлаад байдаггүй юм.
-Та Холбооны засгийн газрыг хэлж байна уу эсвэл ТТГ-г уу?
-Үгүй дээ. Цаадах чинь Холбооны засгийн газрын томоохон дэмжигч нь байхгүй юу. Би ТТГ-ыг хэлж байна.
-Конгрессман Рүдин бодохдоо Др. Ирень Кеннеди ТТГ-ын дараагийн захирал байхад тохирох хүн биш гэж байх шиг байна билээ.
-Др. Кеннеди бол маш чадварлаг хүн.
-Би тэгж л сонссон юм байна. Харин тэр дүрмийн дагуу тоглох болов уу эсвэл дүрмээ үе үехэн зөрчөөд байх болов уу?
Сенатор Кларкын явуулсан энэ шинэ танил руугаа Браун сүрхий гэгч нь хараад,
-Та юу гэж хэлэх гээд байна, Эрхэм Стивкен?
-Би юу гэх гээд байна вэ гэвэл та урьд нь ХМТ-ныхонд яггүй хатуу ханддаг байсан. Харин одоо би таныг урьдын байр суурин дээрээ хэвээрээ байна уу эсвэл санаа бодол тань өөрчлөгдсөн юмуу гэж гайхахад хүрээд байгаагаа нуух чадахгүй байна л даа.
-Та миний зарчим, шударга байдлыг маань шалгаах гээд байна уу?
-Үгүй дээ, Эрхэм ээ. Таныг одоогоор тун эгзэгтэй байдалд орчихоод байгааг тань би мэдэж байгаа юм. Тэгээд энэ асуудал тань цаашид улам хүндрэх болно гэж хэлэх гэсэн юм. Хэрвээ дараагийн долоо хоногт Кеннеди батлагдчихвал та энэ байгаа байран дээрээ үлдэх байх даа.
-Таны надаар тоглуулах гээд байгаа энэ тоглоом чинь их аюултай болохыг мэдэж байна уу?
-Үгүй ч байж болно. Конгрессман Рүдин энэ хэрэгтээ таныг огт татан оруулах гээгүй юм шүү. Тэгээд яг үнэндээ бол Кеннедиг бус таныг тэр албан тушаал дээр байх ёстой хүн гэж үздэг юм билээ.
-Наадах чинь юу ч өөрчлөхгүй. Жаахан шударга ярилцъя л даа. Яахав би зарим нэг юм мэднэ ээ. Гэвч хэрвээ би энэ талаараа Конгрессманы байнгын хорооны өмнө очиж мэдүүлэг өгөх юм бол би хэзээч энэ хотод дахиж ажил олно гэж үгүй.
-Конгрессман энэ талаар мэдэж байгаа. Тиймч болохоор энэ хэргээс болж тань руу бүгд анхаарлаа хандуулж, нэр хүндэд тань сэв суулгахыг хүсэхгүй байгаа юм. Яг одоогийн байдлаар түүнд Кеннедиг батлагдахаас өмнө амжиж хугацаа хожиж болох зарим нэг баттай мэдээлэл хэрэгтэй болоод байгаа билээ гэж өчөөд Стивкен зогсон Брауны тохойноос нь татан өөр рүүгээ харуулан зогсоогоод цааш нь үргэлжлүүлэн,
-Хэвлэл мэдээллийнхэнд хандаж болох ямар нэг хууль ёсны баримт. Ланглий дотроос нэрээ нууцалсан хэн нэгний баттай мэдээлэл гэлээ.
-Тэр батлагдах хугацааг жаахан хойшлууулах хэрэгтэй байгаа юм уу эсвэл бүр мөсөн таслан зогсоох гээд байгаа юм уу?
-Таслан зогсоохыг илүүд үзэж байгаа гэдэгт би маш итгэлтэй байна. Тэрээр таныг тэр албанд илүү тохирох хүн гэж үзэж байгаа гэдгийн би танд түрүүн хэлсэн байх аа.
Браун цаашаа эргэн харж, замаар үргэлжлүүлэн алхаж эхлээд эргэж харалгүйгээр,
-Надад бага зэрэг бодох хугацаа хэрэгтэй байна гэв.
-Намайг өршөөрөөрэй, Эрхэм шүүгч ээ. Бидэнд тиймч их хугацаа алга. Дараагийн Даваа гарагт Сенатын Тагнуулын байнгын дэд хороогоор орох гээд байгаа болохыг та мэдэж байгаа биз дээ.
Браун алхаж явснаа гэнэтхэн зогсоод,
-Тантай ярилцахад их сонирхолтой байлаа, Эрхэм Стивкен гээд гараа сунгав. Тэд гараа барилцах үед Браун түүнийг өөр рүүгээ татаад бараг чихэнд нь шүргэх шахан,
-Маргааш өдий үед хүрээд ир. Бид арай илүү зүйл ярилцаж болох юм гэв. Ингэж хэлээд Стивкений гарыг тавьж, цааш эргэн түргэн түргэн алхаж одоход үдшийн бүрий түүний уруул дээр тодрох инээмсэглэлийг халхалж байлаа. Жинхэнэ бодит амьдрал дээр мэдээлэл олж авах, түүнийг наймаалцах нь Брауны төсөөлж байснаас хамаагүй зугаатай хэрэг болохыг мэдэж аваад сэтгэл нь хөнгөрөөд ирлээ.
АНДРЬЮС АГААРЫГ ЦЭРГИЙН БААЗ, МЭРИЛАНД,
БААСАН ГАРАГИЙН ӨГЛӨӨ
АНУ-ын Агаарын цэргийн онгоц газардах дөхөж байна. Италийн Авиано дахь АНУ-ын Агаарын баазаас өнөө өглөө нар ургах үед хөөрсөн аж. Тэр онгоцонд ердөө хоёрхон зорчиг яваа бөгөөд нэг нь унтаж, нөгөө нь гүн бодолд дарагдан сууна. Нислэгийн эхний үед жаахан унтаж авсан боловч нойрноос илүүтэй бодох, төлөвлөх зүйл маш их байсан болохоор төд удалгүй босоод ийнхүү сууж байгаа нь энэ болой.
Мийч Рапп онгоцны цонхоор харан сууна. Тэртээ доор Мэриландын хөдөөгийн байдал харанхуйд умбасан харагдна. Хаа нэгтээ айлын гадаах болон гудамжны гэрэл харагдах агаад замаар яваа машины гэрэл ч үе үе зурсхийн үзэгднэ.. Эх орон, танил газар нутаг нүдэнд нь харагдан улс орноороо бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрөх авч бас нэгэн зүйл санаанд торон үлдсэн хэвээрээ. Анна уурлан зочид буудлаас гарсны дараахан буюу таван минутын дараа гэхэд буудлын хажуугийн хаалганы дэргэд бага оврын автобус ирэн Донетелла тэр хоёрыг хүлээж байжээ. Аннагийн араас гарах, зурвас үлдээж учир байдлаа тайлбарлах ямарч цаг байсангүй, шууд л Донетеллаг аван италиас аль болох хурдан гарах хэрэгтэй байсан юм.
Гадаа тэднийг хүлээж авсан хүн өөрийгөө зүгээр л Чаак гэж танилцуулсан бөгөөд Агентлаг түүнийг явуулсан ажээ. Хорин минутын дараа гэхэд Милан хотын захын нэг эмнэлгийн арын хаалгаар Рапп тэр хоёр Донетеллаг дамжлан оруулж байлаа. Тэднийг ТТГ-аас тодорхой хэмжээний хөлс авдаг нэг эмч угтан авсан юм. Настайвтар тэр эмч Денетеллагийн шархын дахин цэвэрлэж боогоод цусны бүлгийг нь тогтоон түүнд хоёр литр шинэ цус хийж өглөө. Мөн шарх нь хувилахаас сэргийлж хүчтэй антибиотик болон өвчинг намдаах зорилгоор нэг тун морфин тарьж өгсөн аж. Хоёр цагийн турш эмнэлэг дээр байсны эцэст эмч Донетеллагийн цусны даралтыг хэрхэн шалгаж байх талаар Раппад зааварчилгаа өгөөд замд хэрэг болж магадгүй гээд нэг литрийн ууталсан цус өгсөн байлаа. Донетеллагийн шарх нь амь насанд нь аюулгүй ба дараагийн дөрөв, тав хоног сайн гам хийх юм бол хөл дээрээ босох болно гэж Раппт хэлжээ.
Шөнийн нэг цаг болохоос арай өмнөхөн тэд эмнэлгээс гараад Италийн хойд зүг чиглэн давхиж гарчээ. Юдинь хотыг чиглэн явах зуураа замдаа Верона, Венец хотуудыг дайран өнгөрөв. Гурван цаг гаран явах хугацаанд Донетелла унтсаар л байсан бол Раппт тийм боломж гарсангүй. Дээр дурдсан Чаак гэгч эртэй Рапп урьд нь хэзээч уулзаж байгаагүй болохоор танихгүй хүнд итгэж, амь насаа даатгаж болохгүй байсан билээ. Тэд агаарын цэргийн бааз дээр ирмэгц үүдний харуулын цэрэг рүү дөнгөж дохих төдийгөөр нэвтрэн ороод талбай дээр хүлээж байсан онгоцны зүг шууд давхин хүрэв. Тэгээд хэдхэн минутын дараа гэхэд ямарч гааль, ямарч хилийн шалган, ямарч цагдаа болон камергүйгээр онгоцонд сууж Америкыг зорьсон нь энэ болой.
Онгоцонд Донетелла тэр хоёроос өөр зорчигч байхгүй болохоор онгоц хөөрсний дараа Рапп хэсэг дугхийгээд авчээ. Онгоцны багийнханд маш тусгай зорчигч тээж байгаа болохоор саад болохгүй байхыг тушаасан байлаа. Хөөрөөд дөрвөн цаг шахам болж байхад Рапп гэнэтхэн сэрлээ. Хэсэгхэн унтах зууртаа хар дарсан зүүд түүнийг бүрэн эзэмдэж авсан байв. Рапп гэрийхээ гадаа ирээд гэр доторхоо хараад зогсож байх юм. Рапп урьд нь харж байсан юм шиг нэгэн эртэй Анна хамт байна. Тэд инээлдээд л, үнсэлцээд л, их л аз жаргалтай харагдаж байлаа. Анна гэнэтхэн гадаа зогсож байгаа Раппыг олж хараад толгой сэгсэрээд “Чамд боломж байсан. Чи өөрөө түүнийг үгүй хийсэн” гэж амандаа хэлж байх юм. Рапп маш их шаналж байв. Хэдийгээр Рапп Аннад хязгааргүй их хайртай боловч саяхан зочид буудалд Анна хэрэг явдалд хэрхэн хандаж байгаа нь Раппт зарим нэг зүйл бодогдуулжээ.
Онгоцны жижигхэн цонхоор харж суухад урьд шөнө болж өнгөрсөн зүйлээс болж сэтгэл нь их хөдлөн босч сууж, ядаж байлаа. Донетеллагийн тэр галзуу юм шиг италь ааш авирыг нь бодохоос уур нь хүрэх аж. Тэр Аннад тэд урьд нь хосууд байсан гэдгийг хэлэх хэрэггүй байсан юм. Хэдийгээр морфины үйлчилгээ түүнийг тэгж хэлүүлсэн гэж үзэж болох ч Донетелла энэ зэргийн морфиноос болж хэлэх ярихаа алдтал ухаангүй болно гэж байхгүй гэдгийн Рапп мэдэж байв. Тиймээс уур цухал нь хүрсэн хэвээрээ. Гэвч Донетеллагаас авсан тэр багахан мэдээлэл Раппын оюун бодлыг өөр тийш нь хөтлөх бөгөөд тэр талаар хийх ажил их байгааг төсөөлж явлаа.
Дугуй газардах үед хэрэг явдлын учрыг бүрэн олоогүй байж Анна тийнхүү аашилж гарч одсонд гомдож байлаа. Тэр битгий хэл Анна түүнд тайлбарлах ямарч боломж олгоогүй. Тэнд хүмүүс үхэж, Донетелла шархдаж, тэгээд Раппын олж авсан тэр жаахан мэдээлэл нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд төсөөлж байгаас ч илүү маш хүчтэй, аймаар цохилт болохоор тийм нөхцөл байдал үүсээд байгааг гээд л тайлбарлах юм их байсан билээ. ТТГ-ын хуучин нэг ажилтны амь насанд Моссадын захирлын тушаалаар халдсан байна гэдэг бол маш ноцтой хэрэг. Хариу нэхсэн маш олон асуулт гарч ирэх болно. Петер Камерон бол Моссадын тагнуул байсан уу, эсвэл давхар агент байв уу? Бен Фрейдман өөрөө тэр ажиллагааг гүйцэтгэхийг тушаав уу эсвэл хэн нэгний тушаалаар хийв үү? Гэвч асуудал цаашид улам хүндэрнэ гэдэг ганцхан зүйл л тодорхой байсан юм. Рапп дээрх ээдрээтэй хэрэгийн учрыг олохоор Италь руу явсан боловч тэр ганцхан нэр түүнийг ийм байдалд оруулна гэдгийг мэдээгүй байжээ.
Энэ хэргээс болж олон улсын байдал яах бол гэдэг бас санаа зовооно. Ямарч байсан Донетеллаг бүрэн хамгаалалтандаа авах нь ойлгомжтой бөгөөд харин тэр өөрийн мэдэж байгаа бүхнээ Кеннедид хэлэх шаардлагатай болох юм. Раппын хувьд Донетеллаг аль болох хурдан Италиас авч гараад Америкт авчирахаас өөр ямарч сонголт байгаагүй билээ. Хамгийн тодорхой нэг зүйл мэдэгдэж байсан нь Бен Фрейдман Донетеллаг алах маш ноцтой шалтгаан байгаа гэдэг байв. Тэр санаандаа хүртэл хэзээч зогсохгүй гэдгийг нь Рапп сайн мэдэх билээ.
Түүнд тайлбарлах боломж олгоогүй Аннад гомдож байлаа. Донетелла тэр хоёр холбоотой байсан нь үнэн. Гэвч тэр үе өнгөрсөн. Аннаг урьд хэнтэй унтаж байсан нь Рапп огт хамаагүй хэрэг юм. Раппын хийж байсан ажил бол бусад хүмүүсийнхтэй адилгүй. Түүнд цайны завсарга, тайван суугаад үдийн хоол иднэ гэж байхгүй, тэр битгий хэл түүнд ажлын ширээ ч гэж байхгүй. Бүх ажил нь хутганы ирэн дээр болж өнгөрдөг юм. Ийм төрлийн ажлаас зүгээр нэг гараад явчихдаггүй. Рапп энэ ажлаас гарах гэж аль байдгаараа хичээж байсан билээ. Бүх зүйлээ зохицуулаад, ирээдүйгээ аюулгүй болгочихоод үлдсэн бүх амьдралаа Аннатай хамт өнгөрөөнө гэж бодож байлаа.
Улс эх орныхоо төлөө болон Аннагийн өөрийнх нь төлөө золиослосон бүхнийхээ төлөө түүнд уур нь хүрч байв. Эх орныхоо төлөө ч, Аннагийн төлөө ч цусаа урсгаж явсан билээ. Харин энэ жаахан ээдрээнд Анна бүдэрч байгаад харамсана. Аннаг өөртөө хайртай гэж итгэж явсанч урьд шөнийн үйл явдлаас харахад үгүй л юм шиг байна. Хайр дурлалын талаар тийм их зүйл мэдэхгүй ч Рапп хүний итгэл даах гэдэг юмыг харин маш сайн мэдэх билээ. Түүний хувьд хамтрагчаасаа нүүрээ буруулна гэдэг байж болох хамгийн муу хэрэг юм. Хэрвээ хүмүүс бие биедээ үнэхээр хайртай юм бол холдож явахын оронд хамтдаа хайр сэтгэлийнхээ төлөө тэмцэх хэрэгтэй. Харин энэ бол Рейллигийн хувьд юу ч биш юм байна гэдгийг ойлгож авчээ. Тэрээр тэмцэхийн оронд Раппын орхиод зугтсан. Тайлбарлах боломж ч олгоогүй.
Өөрийгөө болон Аннаг тайвширтал нэг хэсэг энэ асуудлыг сөхөхгүй байсан нь дээр гэж өөртөө хичнээн хэлж байсанч ер тус болохгүй байв. Уурандаа болоод зочид буудалд түүнийг орхиод гараад явсан Аннаг бодох тусам түүний уур нь улам их хүрч байлаа. Ийм хүүхэнтэй гэрлэх гэж хүсч байгаа эсэхээ өөрөөсөө асуух хэдийч хариулт олдож өгсөнгүй.
Рапп ямарваа зүйлийг саарлаар харах дургүй. Хар эсвэл цагаан гэсэн байдлаар юманд ханддаг байв. Түүний ажил ч тэр ал эсвэл үх гэсэн зарчим дээр явах буй заа.
Онгоц бараг газардаж, Рапп эх орныхоо хөрс шороонд дээр бараг бууж байлаа. Дугуй газар хүрэх тэр үед Рапп дараагийн хийх алхамынхаа талаар өөрийн гэсэн төлөвлөгөөтэй болсон байв. Анна Рейлли яахав хүлээж байг. Рапп тоглоомоос гарах гэж оролдсон боловч Кеннедиг ганцааранг нь орхиж чадахгүй билээ. Кеннеди бол түүний найз. Тиймээс ч Анна шиг найзаа хаяаад явах зүрх Рапп байхгүй. Ямарч гэсэн Кеннедигийн асуудал хаашаа эргэх нь гэдгийг харж байгаад дараа нь Анна дээр очиж бүгдийг тайлбарлах гэж оролдох хэрэгтэй гэж бодож байлаа. Хэрвээ тэр үнэхээр хайртай л юм бол түүний тайлбарыг сонсож, уучлалт гуйхыг нь хүлээж авах бөгөөд өөрөө ч бас уучлалт гуйх байх. Хэрвээ үгүй бол зүрх нь яаж ч шаналаж байсан Рапп цаашид өөрийнхээ замаар явах болно хэмээн өөрийгөө зоригжуулж байлаа.
Б.Тэмүүжин Арлингтон хот, АНУ
|
| ЭРХ МЭДЛИЙГ ТУСГААРЛА-28 |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Л.Эрдэнэчимэг: Татвараас болоод бизнесүүд цэцэглэж чадахгүй байна 15:51 УИХ-ын гишүүн асан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
|
УИХ-ын гишүүн асан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. »»
|
|
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, үзэсгэлэн өнөөдөр боллоо 15:39 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал”
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
ОБЕГ: Барилгад гарсан галыг унтраахаар ажиллаж байна 12:05 Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр
|
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр »»
|
|
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ 11:56 Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.12.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.20 цагт 64 гишүүн хүрэлцэн ирж,
|
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.12.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.20 цагт 64 гишүүн хүрэлцэн ирж, »»
|
|
Тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодох нь нэмэгдэж байна гэв 10:51 Албан байгууллага Аж ахуй нэгжийн шинэ жилийн баярын өдрүүд үргэлжилж байгаа энэ үед тээврийн хэрэгслийг согтуугаар
|
Албан байгууллага Аж ахуй нэгжийн шинэ жилийн баярын өдрүүд үргэлжилж байгаа энэ үед тээврийн хэрэгслийг согтуугаар »»
|
|
Аж ахуй нэгжүүдэд хугацаатай үүрэг өгсөний дагуу бүх сумдад шатахуун нийлүүлжээ 10:48 Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн Даваа гарагт /2025.12.09/ шатахуун импортлогчидтой уулзаж
|
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн Даваа гарагт /2025.12.09/ шатахуун импортлогчидтой уулзаж »»
|
|
Сумын захиргааны байранд өрөө тохижуулж үнэ төлбөргүй амьдарч байжээ 10:46 Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд
|
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд »»
|
|
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно 10:33 Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.12) үргэлжилнэ.
|
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.12) үргэлжилнэ. »»
|
|
Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ 10:03 УИХ 126 гишүүнтэй болсноор төсвөөс гарах зардал улам нэмэгджээ. Тухайлбал, 2025 онд гадаад томилолтод зориулж
|
УИХ 126 гишүүнтэй болсноор төсвөөс гарах зардал улам нэмэгджээ. Тухайлбал, 2025 онд гадаад томилолтод зориулж »»
|
|
Төрийн тахилгат Алтай Таванбогдоос улаан номонд орсон цоохор ирвэс агнаж, өвчсөн байжээ 09:54 Баян-Өлгий аймагт байрлах "Алтай Таванбогд" хайрхнаас энэ оны 9-р сард нэн ховор цоохор ирвэс агнан, зарж
|
Баян-Өлгий аймагт байрлах "Алтай Таванбогд" хайрхнаас энэ оны 9-р сард нэн ховор цоохор ирвэс агнан, зарж »»
|
|
Улсын II дугаар төв эмнэлэг 8 хүнд хавдар хөлдөөх эмчилгээ хийжээ 09:31 Улсын II дугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв богино хугацаанд ашиглалтад орж, дурангийн болон бичил
|
Улсын II дугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв богино хугацаанд ашиглалтад орж, дурангийн болон бичил »»
|
|
Хойд хөршөөс хоёр мөнгө хоёр хүрэл медаль хүртлээ 09:28 ОХУ-ын Ханты Мансийск хотод боксын Нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 1-7-ны өдрүүдэд болов.
|
ОХУ-ын Ханты Мансийск хотод боксын Нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 1-7-ны өдрүүдэд болов. »»
|
|
Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн асуудлыг шийдвэрлэвэл их наядаар тоологдох мөнгө орж ирнэ 09:27 УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн
|
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн »»
|
|
Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргасан хэмээв 09:25 Монголбанкнаас мөнгөний бодлогын шийдвэр танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгуулав. Энэ үеэрээ
|
Монголбанкнаас мөнгөний бодлогын шийдвэр танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгуулав. Энэ үеэрээ »»
|
|
Зургаан байгууллагын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов 09:23 Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн
|
Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн »»
|
|
Элчин сайд Ричард Буанган: Монголын хүүхдүүдийн ирээдүйн талаарх мөрөөдөл, хүсэл эрмэлзлээ шингээсэн захидлуудыг унших сайхан байлаа 09:19 “Хүүхэд-Хайр-Ирээдүй” хүндэтгэлийн арга хэмжээнд Америкийн нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт
|
“Хүүхэд-Хайр-Ирээдүй” хүндэтгэлийн арга хэмжээнд Америкийн нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг чөлөөлөх шаардлага хүргүүлжээ 15:23 Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг чөлөөлөх албан шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлжээ.
|
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг чөлөөлөх албан шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлжээ. »»
|
|
УИХ-ын өнөөдрийн чуулганд 126 гишүүнээс 64 нь иржээ 10:32 УИХ-ын өнөөдрийн чуулганд 64 гишүүн ирц бүрдүүлэн иржээ. Ингээд УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Уянга нарын өргөн
|
УИХ-ын өнөөдрийн чуулганд 64 гишүүн ирц бүрдүүлэн иржээ. Ингээд УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Уянга нарын өргөн »»
|
|
Пара пауэрлифтингийн тамирчин Д.Жигмэд алтан медалийн болзол хангалаа 10:24 Пара пауэрлифтингийн үндэсний шигшээ багийн тамирчин Д.Жигмэд Азийн залуучуудын пара наадмын 54кг төрөлд 146 кг
|
Пара пауэрлифтингийн үндэсний шигшээ багийн тамирчин Д.Жигмэд Азийн залуучуудын пара наадмын 54кг төрөлд 146 кг »»
|
|
Улсын хил зөрчихийг завдсан үйлдлийг таслан зогсоолоо 10:23 Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр Монгол улсын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тал руу
|
Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр Монгол улсын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тал руу »»
|
|
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2.0 хувийн татварыг хүчингүй болгохтой холбоотой “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 10:13 Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.10/ хуралдаан гишүүдийн 50.9 хувь буюу Улсын Их Хурлын
|
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.10/ хуралдаан гишүүдийн 50.9 хувь буюу Улсын Их Хурлын »»
|
|
АНУ-ын шатрын их мастер, алдартай стример Х.Ниманн усан доорх шатрын дэлхийн аварга болжээ 10:11 АНУ-ын шатрын их мастер, алдартай стример Х.Ниманн стандарт бус тоглолтоороо алдартай билээ. Тэрбээр саяхан
|
АНУ-ын шатрын их мастер, алдартай стример Х.Ниманн стандарт бус тоглолтоороо алдартай билээ. Тэрбээр саяхан »»
|
|
Монгол Ардын намын дарга Н.Учрал СДМЗХ-ны залуусын диалогид оролцов 10:07 Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооноос
|
Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооноос »»
|
|
ТБХ: Төсвийн гүйцэтгэлийн талаарх сангийн сайдын мэдээллийг сонсов 10:00 Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.10/-ийн хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн
|
Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.10/-ийн хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн »»
|
|
Ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдал, унтраах ажиллагаа, цаашид анхаарах асуудлын талаар ярилцлага зохион байгууллаа 09:50 Улсын хэмжээнд он гарсаар 15 аймгийн 84 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 273 удаагийн ой, хээрийн гал түймэр
|
Улсын хэмжээнд он гарсаар 15 аймгийн 84 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 273 удаагийн ой, хээрийн гал түймэр »»
|
|
БОХХААБХ: Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ 15:37 Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2025.12.10/-ийн хуралдаанаар Засгийн газраас
|
Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2025.12.10/-ийн хуралдаанаар Засгийн газраас »»
|
|
Авлигатай тэмцэх газраас “Цемент шохой” ХХК-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна 15:34 Авлигатай тэмцэх газрын мөрдөгчдийн ажлын хэсэг “Цемент шохой” ХХК-д холбогдох эрүүгийн 2502007000487 дугаартай
|
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчдийн ажлын хэсэг “Цемент шохой” ХХК-д холбогдох эрүүгийн 2502007000487 дугаартай »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Гамшгаас хамгаалах чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тэр дундаа "ой, хээрийн түймрээс сэргийлэх" чиглэлд анхаарч ажиллана 13:22 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа. »»
|
|
Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо 12:32 Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдийн эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө
|
Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдийн эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө »»
|
|
“Улаанбаатар трамвай” төсөл нь хотын төвийн хөдөлгөөний ачааллыг бууруулж, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой 12:30 “Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэлийн босоо тэнхлэгийн дагуу ачаалал өндөртэй хоёр чиглэлийг хамарсан, нийт 26 км
|
“Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэлийн босоо тэнхлэгийн дагуу ачаалал өндөртэй хоёр чиглэлийг хамарсан, нийт 26 км »»
|
|
Эмээлт захад ямааны арьс ₮57000, хонины нэхий ₮3000 байна 12:00 Өвлийн улиралд иргэд идэх махаа нөөцөлж бэлддэг. Тиймээс малчид малын мах, түүхийн эдээ худалдаалж боловсруулдаг.
|
Өвлийн улиралд иргэд идэх махаа нөөцөлж бэлддэг. Тиймээс малчид малын мах, түүхийн эдээ худалдаалж боловсруулдаг. »»
|
|
Алба хаагчдад мөнгөн урамшуулал олгож, батламжийг гардууллаа 11:43 Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Зоригтбаяр Төрийн алба хаагчдын хөгжлийн хөтөлбөрийн
|
Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Зоригтбаяр Төрийн алба хаагчдын хөгжлийн хөтөлбөрийн »»
|
|
Өнгөрөгч сар 3 дахь их тунадастай сар болж өнгөрлөө 11:18 Өнгөрөгч арваннэгдүгээр сард Монгол орны хэмжээнд дунджаар 8.9 мм тунадас орсон ба өмнөх жилээс 2.5, олон жилийн
|
Өнгөрөгч арваннэгдүгээр сард Монгол орны хэмжээнд дунджаар 8.9 мм тунадас орсон ба өмнөх жилээс 2.5, олон жилийн »»
|
|
Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтыг шинжлэн судална 10:00 УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр үргэлжилж байна.
|
УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр үргэлжилж байна. »»
|
|
Жолоодох эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь гэмт хэрэг 14:41 Цагдаагийн байгууллагаас энэ оны 11 дүгээр сарын байдлаар тээврийн хэрэгсэл жолоолох эрх хасагдсан үедээ согтуугаар
|
Цагдаагийн байгууллагаас энэ оны 11 дүгээр сарын байдлаар тээврийн хэрэгсэл жолоолох эрх хасагдсан үедээ согтуугаар »»
|
|
ДЭМБ-аас жин бууруулах үйлчилгээтэй эмийг анх удаа санал болголоо 14:38 ДЭМБ албан ёсны цахим хуудсандаа таргалтын эсрэг буюу жин бууруулах үйлчилгээтэй эмүүдийн хэрэглээтэй холбоотой
|
ДЭМБ албан ёсны цахим хуудсандаа таргалтын эсрэг буюу жин бууруулах үйлчилгээтэй эмүүдийн хэрэглээтэй холбоотой »»
|
|
Хулгай цэгцэрч, хулгайчид чичирч байна 14:34 Ерөнхий сайд Г.Занданшатар хулгай, худал хоёртой эвлэрэхгүй хэмээн олон нийтэд хандан мэдэгдсэн. Мэдэгдээд зогсохгүй
|
Ерөнхий сайд Г.Занданшатар хулгай, худал хоёртой эвлэрэхгүй хэмээн олон нийтэд хандан мэдэгдсэн. Мэдэгдээд зогсохгүй »»
|
|
“УБТЗ” ХНН нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна 14:25 Улс орны дулаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангахад “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэдэг.
|
Улс орны дулаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангахад “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэдэг. »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ 13:40 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.01-12.07/ нийслэлийн 9 дүүрэг, 19 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл,
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.01-12.07/ нийслэлийн 9 дүүрэг, 19 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл, »»
|
|
Монгол Улсын нутаг дэвсгэрээс хулгайлагдаж, хууль бусаар хилээр нэвтрүүлсэн үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эргүүлэн авлаа 12:57 Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг
|
Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг »»
|
|
Япон улсын Аомори мужийн зүүн эрэг орчмоор 7.6 баллын газар хөдлөлт болжээ 10:46 Япон улсын Аомори мужийн зүүн эрэг орчмоор 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23:15 цаг орчимд магнитутын
|
Япон улсын Аомори мужийн зүүн эрэг орчмоор 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23:15 цаг орчимд магнитутын »»
|
|
“Чингис” хааны дүрд тоглосон ӨМӨЗО-ны жүжигчин Б.Баасанжав гэр бүлийн хамт Монголд иржээ 10:39 “Чингис хаан”-ы дүрд тоглосон болохоор архи ууж, хүнтэй муудаж, муу муухай явах эрх байхгүй, учир нь хүмүүс намайг
|
“Чингис хаан”-ы дүрд тоглосон болохоор архи ууж, хүнтэй муудаж, муу муухай явах эрх байхгүй, учир нь хүмүүс намайг »»
|
|
Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино 10:34 “Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэл хотын босоо тэнхлэгийн дагуу хоёр шугам, нийт 26 км хос замтай хэрэгжинэ.
|
“Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэл хотын босоо тэнхлэгийн дагуу хоёр шугам, нийт 26 км хос замтай хэрэгжинэ. »»
|
|
МАН жил бүр 48 тэрбум төгрөгийг сонгуулийнхаа сүлжээнд зарцуулж байна 10:33 УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өнөөдөр нэгэн ноцтой мэдэгдэл хийлээ. Тэрээр улсын төсвөөс жил бүр 48 тэрбум
|
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өнөөдөр нэгэн ноцтой мэдэгдэл хийлээ. Тэрээр улсын төсвөөс жил бүр 48 тэрбум »»
|
|
Г.Дамдинням: Нөөцтэй хэр нь шатахуун өгөхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийг хуулийн байгууллагаар шалгуулна 10:31 Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр /2025.12.08/ шатахуун импортлогчидтой уулзлаа. Улаанбаатар хот
|
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр /2025.12.08/ шатахуун импортлогчидтой уулзлаа. Улаанбаатар хот »»
|
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Украинд сонгууль явуулахад бэлэн гэв 13:52 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн »»
|
|
Зеленский Украин НАТО-д элсэх ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв 09:47 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ.
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ. »»
|
|
Трампын зурсан "шар шугам"-ыг Израилийн шинэ хил гэж тооцно 11:35 Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн
|
Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн »»
|
|
Трамп: Зеленский АНУ-ын санаачилсан дайныг дуусгах гэрээг үзэглэхэд бэлэн биш байна 11:27 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг »»
|
|
Тайланд Камбожид агаарын цохилт өгч Трампын зуучилсан энхийн тохиролцоонд эрсдэл учирлаа 18:03 Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын
|
Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын »»
|
|
Европт урьд хожид үзэгдээгүй ойн түймэр нүүрлэжээ 15:49 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн »»
|
|
Медведев: Вашингтон Европын холбоог амьтан сургах мэт номхруулж, захирч байна 12:23 ОХУ-ын Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев АНУ-ын үндэсний
|
ОХУ-ын Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев АНУ-ын үндэсний »»
|
|
АНУ-д гурван өдөр хэлэлцсэн нь үр дүнд хүргээгүй тул Зеленский Европыг зорино 11:02 АНУ-ын Майами хотод Вашингтон болон Киевийн төлөөллүүд дайныг дуусгах асуудлаар гурван хоногийн турш хэлэлцлээ.
|
АНУ-ын Майами хотод Вашингтон болон Киевийн төлөөллүүд дайныг дуусгах асуудлаар гурван хоногийн турш хэлэлцлээ. »»
|
|
“Netflix” компани “Warner Bros Discovery”-гийн студи, стримингийн салбарыг $72 тэрбумаар худалдан авна 09:58 “Netflix” компани баасан гарагт /2025.12.05/ “Warner Bros Discovery”-гийн телевиз, студи болон стримигийн
|
“Netflix” компани баасан гарагт /2025.12.05/ “Warner Bros Discovery”-гийн телевиз, студи болон стримигийн »»
|
|
ОХУ Snapchat, Roblox руу нэвтрэхийг хориглож Facetime-аар ярихад хязгаарлалт тавьжээ 17:25 ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat
|
ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat »»
|
|
Путин: Донбассаас украинчууд ухарна эсвэл цэргийн хүчээр хяналтдаа авна 13:54 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “India Today” агентлагт ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2025.12.04/ нийтлэгджээ.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “India Today” агентлагт ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2025.12.04/ нийтлэгджээ. »»
|
|
Норвегид дэлхийн хамгийн урт далай доорх замыг барьж байна 12:20 Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь
|
Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь »»
|
|
Д.Трамп: В.Путин Украины дайныг зогсоох хүсэлтэй байна 12:19 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг »»
|
|
Э.Макрон дөрөв дэх удаагаа Хятадад айлчилж байна 11:53 БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын
|
БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын »»
|
|
Өрсөлдөгчдөөсөө хоцрогдож байгаа тул “Apple”-ийн хиймэл оюун ухааны захирал огцорлоо 15:40 Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон.
|
Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон. »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|