 |
|
 |
|
Ш.Сайхансамбуу: Дахиж ирж тайлбар өгч чадахгүй гэж хэлсэн |
|
|
 |
|
 |
Ш.Сайхансамбуу: Дахиж ирж тайлбар өгч чадахгүй гэж хэлсэн
2011-04-28УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуутай ярилцлаа. -Гудамж, талбайд жагсаал цуглаан болоод төр засагт шаардлага  хүргүүллээ. Энэ үйл явцыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Хавар болгон цуглаад жагсдаг. Энэ жилийнх арай л онцлогтой юм уу даа. Ер нь жагсаал цуглаан хийж, цочроо өгч байх нь зүйтэй гэж боддог. Иргэний хөдөлгөөнийхөн өнгөрсөн жил тавьсан шаардлагыг төр засаг биелүүлээгүй байна, тиймээс Засгийн газар огцор, Засгийн газартай хариуцлага тооцож чадахгүй бол УИХ өөрөө тар, Таван толгойг 100 хувь ард түмний мэдэлд шилжүүл, Оюу толгойн гэрээг цуцал гэсэн шаардлага тавьж байх шиг байна. Иргэд бөөндөө цуглаад төр засагтаа үгээ хэлэх, шүүмжлэх нь ардчилсан нийгэмд байх л зүйл. Талбай дээр морьтой, явган жагсч байгаа нөхдүүд чинь ард түмний нэг хэсэг нь. Завханаас ирж оролцож байгаа зарим иргэнтэй уулзлаа. Бас л зөв зүйтэй асуудлыг хөндөж байна лээ дэг. Их хуралдайнхан хурлаа хийчихээд УИХ-д есөн шаардлага хүргүүлэхээр ордон руу явж байхад нь би тааралдсан. УИХ-аас ажлын хэсэг байгуулаад тэр асуудлыг ярилцаад, шийдэж болох нь энэ байна, энэ нь боломжгүй гээд тайлбар хийх л хэрэгтэй.
-Хамтарсан Засгийн газрыг огцор гэж шаардаж байгаа. АН засгаас гарч парламентад сөрөг хүчин байх үүргээ биелүүлэх нь дээр гэсэн шүүмжлэл ч их гарах болов. Таны хувьд?
-Ирэх УИХ-ын сонгууль болоход бага хугацаа үлдлээ. Одоо Засгийн газрыг огцруулаад дэмий дээ. Эхлүүлээд байгаа томоохон ажлуудыг нь хийж гүйцэтгэх боломж олгох нь дээр байх. Хэрэв үр дүн тааруу байвал сонгуулиар ямар дүн тавихаа иргэд мэднэ биз. Түүнээс одоо Засгийн газрыг огцруулснаар байдал дээрдэхгүй, харин ч цаг алдахын нэмэр. Хүний хийж байгаа зүйлийг бодитоор үнэлж чаддаг, болохгүйг нь зусардаж нялцагнахгүй ил шүүмжилдэг байх нь чухал. С.Батболдын Засгийн газар байгалийн баялгаа ашиглах, иргэддээ хувь хишиг хүртээхээр ажиллаж л байна. Би энэ Засгийн газрын хэрэгжүүлж байгаа хоёр ажилд нь баяр хүргэмээр санагддаг юм. Х.Баттулга сайд 1100 км төмөр зам тавих ажлын нээлтийг хийхэд өөрөө оччихсон хүрз бариад шороо хутгаж, ямар ч байсан эхлүүллээ, ард нь заавал гарна даа гэж хэлээд санаа алдаж байна лээ. Энэ хүн төмөр зам бариулах гэж чадлынхаа хэрээр зүтгэж байгаа. Мөн Ерөнхий сайд С.Батболд өмнөх ямар ч Засгийн газрын тэргүүний хийгээгүй нэг ажлыг хийж чадсан. Монгол Улс байгалийн баялгаа яаж мөнгө болгож хувиргах вэ гэдэг асуудлыг шийдэж, Монголын хөрөнгийн биржийг олон улсын жишигт хүргэхийг зорьж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүхийн байгууллагад шинэчлэл хийж, шударга ёс тогтоохын төлөө Шүүхийн багц хуульд өөрчлөлт оруулахаар хууль санаачлаад ажиллаж байна. Саяхан Төрийн ордонд үндэсний чуулган зохион байгууллаа. Хуулийн байгууллага, шүүгчдийн ёс бус үйлдлийг энэ хурал дээр нэр, усаар нь дуудаад хэлцгээж байгаа нь ахиц юм шүү. Шүүх хурлаа хийхгүй шүүхийн шийдвэр гаргачихдаг шүүгч байна гэсэн. Өмнө нь тойрч бултуулаад ерөнхий зүйл ярьдаг байсан учир үр дүнд хүрдэггүй байлаа. Одоо нэртэй, устай нь зарлаад хүчтэй тэмцэл явуулах хэрэгтэй байна. Энэ мэт бас гэрэл, гэгээтэй хийж бүтээж байгаа зүйл цөөнгүй байна. Бас анхаарах, сайжруулах, хурдаа нэмэх шаардлагатай зүйлүүд нэлээд бий л дээ. Хоёр долоо хоногийн өмнө УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсоход Ерөнхий сайд айхтар үг хэлснийг та нар анзаарсан уу.
-УИХ-ын гишүүдээ надад туслаач ээ гээд үү?
-С.Батболд "Энэ Засгийн газрыг толгойлж байгаа хүний хувьд хүнд суртал, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үзүүлж байгаа төрийн дарамтыг мэдэж байна. Мэдээд цэгцлэх гэхээр хууль, эрх зүйн орчин болохгүй байна, УИХ надад туслаач ээ, Засгийн газар дангаараа дийлэхгүй байна, хууль эрх зүйн орчныг сайжруулах төсөл боловсруулаад оруулаад ирэхэд та бүхэн маш яаралтай хэлэлцэж шийдээд тусална уу" гэж гуйсан. Өөрөөр хэлбэл, аймшигтай мафийн сүлжээ шиг болчихсон учраас задлахад хэцүү байгаа хэрэг. Эдийн засгийн шинэчлэлийг хийхэд хууль эрх зүйн орчныг өөрчлөх зайлшгүй шаардлагатай.
-Их хуралдайнхан Монголын 15 олигархийг нэрлэлээ. Үүний нэг нь Ерөнхий сайд С.Батболд гэсэн байна лээ. Энэ хүн мафийн сүлжээг таслах гээд байна уу эсвэл?
-15 олигархийг нэрлэхэд зарим нь их эмзгээр хүлээн авч байгаа бололтой байна лээ. Ер нь бол шударгаар бизнес хийж баяжсан, төрийн нэрээр эрх мэдлээ ашиглан тэрбумтан болсон хоёрын хооронд том ялгаа бий. Ганц хадаас хадаж ч үзээгүй, бизнес эрхэлж ч байгаагүй, төрийн албанд л ажилладаг атлаа тамтаггүй баяжсан нөхдүүд энэ УИХ, Засгийн газар, агентлагуудад зөндөө байгаа учраас л хүмүүс шүүмжлээд, цоллоод, нэрлээд байгаа хэрэг. Би авлига авдаг нөхдүүдтэй тохой залган парламентад сууж байна гэж хэлээд АТГ-т дуудагдсан. Өш хонзон санаад хэцүү юм билээ.
-Тийм үү. Ямар хүмүүс эмзэглээд байсан юм бол оо?
-Манай улс авлигын индексээрээ улам л ухраад авлига гэгч нь газар авч байна. Үүнийг зогсоох талаар эрчимтэй ажиллахгүй юм. Шүүмжилсэн, шаардсан нэгнийг нь харин АТГ дуудаж тайлбар авна гээд. Ер нь энэ УИХ-ын гишүүд бүгдээрээ авлигач, өөдгүй амьтад биш шүү дээ. Энэ дундаас эх орноо гэсэн сэтгэлтэй, зөв хүмүүс олон бий. Харин хавтгайруулаад 76 олигархи, 76 мангуу гээд цоллоод, мөрөөрөө, гэмгүй явж байгааг нь хэлмэгдүүлээд байгаа байхгүй юу даа. Энэ бүхнийг зааглах, ялгаад салгаад өгөх, авлигатай тэмцэл хийх, цэгцлэх байгууллага нь ажиллахгүй юм. Одоо бүр даргагүй болоод амар сайхандаа жаргаж байх шиг байна. Авлигатай тэмцэл хийхгүй болохоор хүмүүс гудамжинд гарч жагсан, олигархиудыг нэрлэн шалгаач гэж шаардаж байна шүү дээ. Энэ нөхдүүд ийм, ийм хөрөнгөтэй, үүнийгээ хууль бус аргаар хурааж хуримтлуулж уу гээд хэлээд байхад АТГ нь даанч шалгахгүй юм аа. Энэ нь Монголд хууль хэрэгждэггүйн жишээ. Энэ байдал удаан үргэлжилбэл, эмх замбараагүй байдал үүсч мэднэ, ард иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрэхээр тэсрэхийг үгүйсгэх аргагүй. Авлига авдаг, авдаггүйг нь шалгаж тогтоогоод авдгийг нь ОХУ-ын тэрбумтан Ходорковский шиг шоронд нь байлгах хэрэгтэй. В.Путин түүнийг "Тэр бол дээрэмчин. Байдаг газраа байх ёстой" гэж хэлсэн байна лээ. М.Ходорковский шиг шоронд байх ёстой нөхдүүд зөндөө бий дээ. Төрийн их мөнгө идчихээд, эрх мэдэлдээ ашиглан баяжигсад байгаа ч ганц Гаалийн Баатараас өөр хүн шоронд орсон юм уу. Гэтэл жирийн иргэнийг 10 мянган төгрөг хулгайлбал ядах юмгүй шоронд хийгээд ял оноогоод байдаг биз дээ. Гэтэл хэдэн тэрбумаар хулуулж байгаа нөхдийг толгойг нь илээд, хууль ялгавартай хандаад байна гэж л иргэд шүүмжилж, бухимдаж шударга ёсыг хүсэмжилж байна.
-Таныг дахиж АТГ-аас тайлбар авъя гэж дуудсан уу?
-АТГ-ын мөрдөн байцаах хэлтсээс хэн ч билээ нэг байцаагч дуудсан. Та нийтлэлдээ ийм зүйл хэлсэн байна гээд л тайлбар авна гэсэн. Би иргэнийхээ үүргийг биелүүлээд очсон. Та авлигачдыг нэрлэ гэж байна лээ. Олон түмэн эх орноо худалдсан, авлига авсан гээд олон хүнийг цоллоод нүүрийг нь улалзтал шүүмжлээд, цоллоод байгаа. Намайг дуудаж асуух хэрэг юу байна. Тэр мэдээлэл үнэн байна уу, үгүй юу гэдгийг та нар шалгаад тогтоо л доо. Харин дахин ирж тайлбар өгч чадахгүй шүү гэсэн. Би хойшид энэ талаар хэлж ч, бичиж ч байх болно. Ганц би ч биш УИХ-ын хэд хэдэн гишүүн нэр усаар хэлээд байдаг шүү дээ.
-Хэн авлигачдыг нэрлэдэг гэж?
-Н.Батбаяр Оюу толгойн гэрээ хийсэн сайд нарыг тэрбум ам.доллар авлигад аваа юу гээд хуралдаан дээр шүүмжилж л байсан даг. Мөн Г.Баярсайхан, Л.Гүндалай, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Н.Ганбямба гээд гишүүд улс орон авлигад идэгдээд байна гэж санаа зовоод үгээ хэлээд, сонин хэвлэлд ярилцлага өгч байсныг олон түмэн мэдэж байгаа даа.
-Танаас хэнд авлига өгч байсан юм гэж лавласан юм уу?
-Би ямар өгсөн, авсныг нь харсан ч биш. Нийгмийн хамаг өнгөтэй, өөдтэй болгоныг сороод байгаа авлига гэгч энэ хар тахалтай тэмцэл хийхгүй, сүлжээг нь таслах гэж зориглохгүй байгаад санаа зовиноод үгээ хэлдэг, шүүмжилдэг. Саяхан би сонин эргүүлж суугаад ОХУ-ын Холбооны хурлын холбооны зөвлөлийн дарга Миронов "ОХУ-ын ядуу улстөрчдийн баян ар гэрийнхнээс нь хөрөнгө орлогын мэдүүлгийг авах цаг болсон" гэж хэлсэн байна лээ. Манайд ч гэсэн ийм болмоор байгаа юм. Манай улстөрчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг нь хараарай. Хэдэн бизнес хийж байснаас бусад нь эд хогшил гэхээр юмгүй, ядуу, бараг унах унаагүй гээд л бөглөсөн байдаг юм билээ. Гэвч бодит байдал дээр эсрэгээрээ шүү дээ.
-Та нэг ярилцлагадаа С.Баярцогт, Л.Гансүхийг хүмүүс авлигач гээд байх юм, шалгавал таарна гэсэн утгатай зүйл хэлсэн байсан. Энэ хүмүүс таныг уучлал гуйхыг шаардсан юм уу?
-Тэр хоёр уучлал гуй гэсэн бичиг надад ирүүлсэн л байна лээ. Би одоо уучлаарай, дахиж тэгэхгүй гээд өмнө нь бөхөлзөх хэрэг үү. Би тэр хоёрыг ингэж элдвээр хэлүүлж байхаар шалгуулаач л гэсэн. Залуу хүмүүс цаашдынхаа улс төрийн карьерийг бодсон ч АТГ -т очоод намайг шалгаад өг, үнэн мөнийг олоод, нэр төрийг минь сэргээгээд, олон нийтэд төрсөн буруу ойлголтыг залруулаад өг гэх хэрэгтэй биз дээ. О.Чулуунбат гишүүн Ерөнхий сайдыг Бороо гоулд, Чингэс зочид буудал, Ухаа худагийнхаа талаар тайлбар өг гэж шаардахад 14 хоногийн дотор олон нийтэд үгээ хүргэнэ лээ. Ийм улс төрийн соёлд суралцах хэрэгтэй. Их хуралдайнхан 15 олигархийн нэлээд дээгүүрт С.Баярцогт, Л.Гансүх нарыг оруулчихсан л байсан. Мөн УИХ-ыг байнгын хороодын хурал дээр Оюу толгойн гэрээ хийсэн энэ хоёр сайдыг "Эх орноо худалдсан, гадаадынхны гар хөл бологсод" гээд айхтар хэлдэг. Үнэхээр гүтгэж нэр төрийг харлуулаад байгаа бол олон түмэнд хандан өөрсдөө тайлбараа хийх эсвэл АТГ-т хандан шалгуулж нэр төрөө цэвэрлэж аваач гэж ах хүний хувьд сайн санаж зөвлөгөө өгч байхад бичиг цаас шидлээд байх хэрэг юу байна аа.
-Та олигархиудын тоонд орох уу?
-Би яахаараа олигархи байдаг юм. Юу ч үгүй байж байгаад бизнес хийн хөл дээрээ зогссон хүн. Харин ч муу хэлүүлээд байдаг бизнес хийж байсан гишүүд чинь хаа очиж төрийн мөнгөнөөс хумсалдаггүй байх шүү. Бизнесмэнүүд төрд хэрхэн үлгэр жишээ болж ажиллаж чаддагийг С.Батболд, Х.Баттулга хоёр харуулж байгаа. Мөн УИХ-ын гишүүн Бриж Д.Ганхуяг багаасаа япон хэл сураад япончуудтай бизнес хийгээд л сүүлдээ УИХ-д орж ирсэн. Би бол 1991 оноос хойш бизнес хийсээр 49 нас хүрээд улс төрд орсон. Би ямар зорилгоор улс төрд орсон гэхээр улс орноо хурдан хөгжүүлэх юмсан, бизнес эрхлэхэд төрийн зүгээс үзүүлдэг дарамт, хүнд суртлыг багасгах, хувиараа бизнесээ хийгээд, ажил хийгээд явахад саад тээг болдоггүй болгох юмсан л гэж зорьсон.
-Улс төрд орсон баян бизнесмэнүүд улс орноо гэхээсээ илүү хувийн бизнесээ тэлэх эсвэл сайд дарга болох орж ирдэг юм биш үү?
-Тийм сонирхолтой хүн байхыг үгүйсгэхгүй. Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэг дээ. Гэхдээ Х.Баттулга бид хэд бол хувиа бодохоос улсаа бодох нь илүү гэдгийг бардам хэлчихье. Х.Баттулга л гэхэд төмөр замыг барих зураг төслийг гаргуулж ажлыг эхлүүлэх гэж хувиасаа 11 сая ам.доллар гаргачихаад байгаа юм билээ. Үүнийгээ буцаагаад авна гэхгүй л байгаа байхгүй юу даа. УИХ-аар хэлэлцэгдэхэд төсөв нь танагдаж батлагдсан учраас хөрөнгө нь хүрэхгүй, аргаа ядаад ажлаа явуулах гэж хувиасаа гаргаж байгаа хэрэг. Би л гэхэд 2008 оноос хойш гурван жилийн хугацаанд нийтдээ таван тэрбум орчмыг хувиасаа гаргаад олон нийтийн төлөө зориулчихаад л байгаа. За яршиг даа, баянаа гайхуулах гэж байгаа биш гээд дуугүй л байдаг болохоос. Би УИХ-ын гишүүн болоод хөрөнгөө арвижуулах биш харин ч дундалж байгаа байх шүү. Мань мэт нь төрд очоод хумслаад таван цаас олъё гэж боддоггүй юм аа. Насаараа идээд ч барахгүй хөрөнгө байна. Хулгайлах ч шаардлага алга. Энэ их хөрөнгийг үхэхдээ аваад далд орох ч биш. Харин үлдсэн энэ насандаа илүү алсыг харж, улсаа хөгжүүлэхэд зориулах юмсан л гэж боддог.
-Таван тэрбум төгрөгөөр тэгээд ямар зүйл хийсэн юм бэ?
-Завханчуудыг холоос тээвэрлэж үнэтэй гурил идэж байхаар гээд тариаг нь тэнд тариалаад, тээрэмдүүлээд гурил хийгээд борлуулдаг болгоход нэлээд их хөрөнгийг хувиасаа гаргасан. За тэгээд хүүхдийн сургалтын төлбөрөө төлж чадахгүй байна, өвчин эмгэг тусаад үхлүүт байна гээд гуйгаад ороод ирсэнд нь май гээд өгсөн гээд зарцуулсан, зориулсан зүйл зөндөө бий
-Та хэнд тэдэн төгрөг өгснөө жагсааж бичээд данс хөтөлдөг юм уу?
-Би өгсөн мөнгөнүүдээ жагсаагаад, он сартай нь бичээд байдаг юм. Сая сонирхоод гурван жилийн хугацаанд зарцуулсан мөнгөнийхөө дүнг нь нэмээд үзэхэд 5.2 тэрбум төгрөг болчихсон байна лээ. Олигархи гэж төрийн нэрээр, албан тушаалаа ашиглаж баяжиж хөлжсөн нөхдийг хэлдэг болохоос Баттулга бид хоёр шиг 1989 онд Сингапур руу явж телевизийн камер зөөж бизнесээ эхлүүлсэн хүмүүсийг хэлдэггүй юм, за юу. Тэр үед халаасандаа 100 -хан ам.доллартай цохиж явсан даа. 1989 оны үеийн Сингапур өнөөдөр ямар хурдацтай хөгжив. Гэтэл Монгол Улс хөгжлөөрөө хол хоцорчээ. Улс орон яагаад урагшаа явдаггүй юм бэ гэж боддог байлаа. Дотор нь ороод ойлгож байна.
-Юу тээг болоод байдаг гэж?
-Хууль эрх зүйн орчин муу, хуулийн хэрэгжилт тааруу, цоорхойтой хууль гаргаж түүнийг нь ашиг хонжоо хайгчид овжноор ашигладаг учир хөгжиж чаддаггүй юм байна.
-Таны санаачлан өргөн барьсан Эрүүгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болсон уу?
-Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяртай уулзсан. Бидний санаачилсан, мөн Э.Бат-Үүл, З.Энхболд, Д.Тэрбишдагва гишүүний, Ерөнхийлөгчийн санаачилсан гээд Шүүхийн шинэчлэлийн багц хуулийн төсөл, Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулга хийх гээд таван ч төсөл өргөн баригдсан байгаа юм билээ. Ажлын хэсэг байгуулж энэ бүгдийг нэгтгээд хэлэлцэхээр боллоо гэсэн. Нийлүүлээд илүү сайн хууль л гарч байвал минийхийг л заавал дэмж гээд зүтгээд байх шаардлагагүй гэж бодож байна.
Д.ДОРЖПАГМА
"Өдрийн сонин" |
| Ш.Сайхансамбуу: Дахиж ирж тайлбар өгч чадахгүй гэж хэлсэн |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (3) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин нэрлэж чадку дэ биш шудэ, юм гэдэг чин нарийн товогтэй бдийн, xарин ч ийм xун одоогоор бидэнд байгаадаа баярлий, xожим xойно олон юм яриж байxгуйн тулд энэ xумуусээ дэмжий монголчуудаа, Сайxансамбуу бол еронxийлогчд ойрхон xун шуу...
2011-04-29 | 19:31:55 | 62.203.163.106 | |
Зочин нэрлэж чадахгыи байж наад амаа
2011-04-29 | 00:22:23 | 70.236.78.19 | |
Зочин сайхансанбууг дэмжиж байна маш их хөдөлмөрч хүн шү дэ танд амжилт
2011-04-28 | 18:39:46 | 78.251.111.253 | |
|
|
|
|
|

Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг хэлэлцэж байна 10:32 Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм. »»
|
|
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо 09:54 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр »»
|
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа 09:52 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ, »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
Дөрвөн дансны арга гээч схем 09:37 • 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ.
|
• 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ. »»
|
|
Малаа хайхаар явсан 31 настай залууг эсэн мэнд олжээ 09:36 Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх
|
Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх »»
|
|
Б.Гончигсүрэн улсын аваргад тав дахь удаагаа түрүүллээ 09:27 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон.
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон. »»
|
|
-90 кг-д А.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 09:26 Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин
|
Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин »»
|
|
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 09:23 Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний
|
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 09:18 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй »»
|
|
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 19:41 Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан
|
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
2026 оны Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Чингис хотод эхэллээ 14:08 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис »»
|
|
"One Championship" холбооны холимог тулаанч Б.Бат-Очир өнөөдөр тулалдана 14:06 Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно.
|
Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно. »»
|
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|