2011-04-25Хүнд өвчиндөө шаналж амьдралын төлөө тэмцэж байгаа Б.Өсөхбаяр хүүг эргэж манай редакцийнхан гэрт нь очлоо.
Нүдээрээ инээсэн хөөрхөн бор хүү өвчиндөө шаналж байгаагаа нуун инээмсэглэн угтлаа.
Нуруу нугасны хавдар гэдэг Монголд анх удаа илэрсэн хүнд онош тогтоолгож Монголд эмчлэх боломжгүй гэгдэн гэртээ гараад байгаа түүнийг ээж аав ах нь асарч байгаа аж. Үе үе өвчин нь хөдлөхөөрөө үнэхээр тэсэхэд бэрх болж орилж чарлаж уйлуулдаг гэнэ. Гэсэн ч удахгүй эдгэнэ гэсэн итгэл дүүрэн сайн сайхнаар ирээдүйг төсөөлөн байна.
Гэрийнхэн нь түүнд бие нь гайгүй болж байгаа гэж л хэлсэн аж. Ээж аав хоёр нь өөрсдийн өмч болох газраа зарах гээд зар өгсөн байгаа бөгөөд одоогоор эмчилгээнд шаардлагатай 30-40,000 доллараас 10 орчим нь цуглаад байгаа гэдгээ хэлсэн бөгөөд тусалж дэмжиж байгаа хүмүүст бүгдэд нь баярлалаа хэмээн нулимс дуслуулан хэлж байсан.
Хамгийн хэцүү нь өдөр бүр бяцхан хүү нь өвчиндөө шаналан уйлж унтаж ч чадахгүй байгаа нь мөн өдөр ирэх бүр хавдар нь томорч амь насанд аюул учирч байгаа нь аж.
Ингээд Б.Өсөхбаяр хүүтэй цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.
-Миний дүүгийн бие нь гайгүй юу?
-Гайгүй ээ. Гэхдээ нуруугаар өвдөхдөө үнэхээр аймаар би тэр үедээ бараг галзуурмаар болдог. Гэхдээ ээж аав ахыгаа зовоохгүй гэхдээ дандаа инээмсэглэж байгаа. Ээж аав маань намайг сахисаар бүүр их ядарч байгаа.
-Эмнэлгээс гараад гэртээ ирсэн гоё байна уу?
-Гэртээ байхад гоё байна. Гэхдээ эмнэлгээс гарсан мөртлөө одоо болтол бие минь аймаар өвдөөд байх юм. Ингэж удаж эдгэдэг юм байх даа.
-Өөрөөр босож сууж чадахгүй байгаа юм уу?
-Тиймээ. Ээж аав намайг өргөөд л хальт босгож суулгадаг. Удаан сууж чаддаггүй ээ өвдөөд. Ихэнхдээ хэвтэж байдаг болсон. Бие хөшөөд их хэцүү. Хажуу тийшээ харахад хүртэл аав ээж тусалдаг. Гэхдээ би дандаа сайхан юм бодож хэвтдэг ш дээ. Муу юм ерөөсөө боддоггүй ээ. Ээж сайн юм бодож байвал заавал бүтдэг юм гэж хэлсэн.
-Миний дүүгийн мөрөөдөл юу вэ?
-Зөндөө бий. Одоо бол хурдхан эдгээд хөл дээрээ босохыг, хичээлдээ явахыг, найзуудтайгаа уулзаж тоглохыг хүсэж байна. Аав ээжийгээ зовоохгүй байхыг хүсэж байна. Онц сурч ээж аавынхаа үгэнд сайн орж байнаа. Хурдан том болоод сайн хүн болж аав ээжийнхээ ачийг хариулж эх орондоо ихийг бүтээнээ.
-Ямар мэргэжилтэй болох вэ?
-Би бүжигчин болно гэж боддог байсан бас биеийн тамирийн хичээлдээ хамгийн их дуртай байсан. Гэхдээ одоо эмч юмуу эсвэл сэтгүүлч болно гэж боддог болоод байгаа. Тэгэхээр эдгээд хичээлдээ орохоороо хими, монгол хэлний хичээлээ сайн давтана даа.
-За миний дүү хурдан эдгээрэй. Олон ах эгч нар нь чамайг хурдан эдгээсэй гэж чамд тусалж байгаа. Бас чамд "Зоригтой байж, заавал эдгээрэй" гэж хэлүүлсэн шүү?
-Баярлалаа. Би заавал эдгэнээ. Бас надад тусалж байгаа бүх ах эгч нартаа баярлалаа, би эдгээд сайн хүн болж заавал та бүхний ачийг хариулнаа.
Б.Өсөхбаяр хүүд АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЖ ХАНДИВ ӨРГӨЦГӨӨЕ!
Голомт банк Валютын данс: 2205024375 B.Usukhbayar Хандивын данс. /www.golomtbank.com/
Хас банк Төгрөгийн данс: 5000355791 Б.Өсөхбаяр Хандивын данс. /www.xacbank.mn/
Хаан банк Төгрөгийн данс: 5003642100 Б.Өсөхбаяр Хандивын данс. /www.khanbank.com/
Үүрэн телефоны бүх оператороос 150124 дугаарт USUHUU гэсэн месеж илгээгээрэй /жич заавал Usuhuu gej bicheerei/
Холбоо барих утас: Ээж Б.Цэвээнханд утас: 9984-8674
Утас: 9111-0531, 9914-0414
Мэйл: tsogtshariltsaa_tuv@yahoo.com
Б.ӨСӨХБАЯР ХҮҮД СЭТГЭЛИЙН ХАНДИВ ӨРГӨЖ АМЬДРАЛ ХАЙРЛАЖ БУЙ
САЙХАН СЭТГЭЛТ ХҮМҮҮСТЭЭ БАЯРЛАЛАА!
-Б.Марсболд - 1,000,000 төгрөг
-Баярсайхан - 500,000 төгрөг /Утас: 9911-0321/
-Сайнжаргал - 50 ам доллар /Чех улс/
-www.zaluu.com сайтын захирал Д.Дэлгэрмөрөн - 500,000 төгрөг
-www.bolod.mn сайт Б.Мөнхдөл - 2,300,000 төгрөг
-Б.Отгонцэцэг - 100,000 төгрөг
-Агиймаа 40 ам доллар
-Англи улсаас 50 ам доллар
-Голомт банкны ажилчин - 20,000 төгрөг
/Холбогдох баримт болон зургийг хавсаргав/
/Холбогдох баримт болон зургийг хавсаргав/
САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!!!