 |
|
 |
|
Хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулсан “салхи” бүлээн үү, жихүүн үү? |
|
|
 |
|
 |
Хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулсан “салхи” бүлээн үү, жихүүн үү?
2011-04-20Оюутолгой төслийг зохицуулах томоохон гурван гэрээ бий. Хөрөнгө оруулалтын гэрээ, урьдчилгаа төлбөр болон  зээлийн асуудал зохицуулах гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ. Хүчин төгөлдөр болсноос хойш нийтийн өмнө ил дэлгэсэн нь Хөрөнгө оруулалтын гэрээ бол өнөөг хүртэл олж үзэж чадахгүй байгаа нь Хувь нийлүүлэгчдийн гэрээ. Нууцлалын зэрэгтэй, эсвэл үгүй гэсэн явган ярианаас өөрөөр тус гэрээний талаарх мэдээлэл саяхныг болтол тун ховор байлаа. Тэгвэл Оюутолгой төслийн ирээдүйг олон чухал заалтаар зохицуулж байгуулагдсан Хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монгол улсын Засгийн газар 2011 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Хувь нийлүүлэгчдийн гэрээг одоогоос жилийн өмнө “Эрдэнэс МГЛ” болон “Айвенхоу Оюутолгой” Лтд, Оюутолгой Нидерланд нар байгуулсан. Гэрээний дагуу Монгол улсын Засгийн газрыг төлөөлөн “Оюутолгой” ХХК-ийн хувьцааны 34 хувийг төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компани эзэмших болсон юм. Ямартай ч төслийг эхлүүлэх нь зүйтэй гэх санаагаар эдийн засгийн хямралын он жилүүдэд гэрээний бэлтгэл ажлыг хангаж, үзэглэсэн тухай манай тал тайлбарладаг. Улмаар цаашид нэмж өөрчлөн, алдаа дутагдлыг нь залруулах эрхийг аль аль гэрээнд баталгаажуулж өгсөн нь энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулах боломжийг бүрдүүлсэн гэж хэлж болно. Тийнхүү Хувь нийлүүлэгчдийн гэрээнд салхи үзүүлсэн нь энэ. Гэвч оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаарх Засгийн газраас өгсөн мэдээлэл мөн л өнгөц төдий байна. Улмаар жил хадгалаатай байсан гэрээнд оруулсан салхи бүлээн үү, жихүүн үү гэдгийг ухаж ойлгох боломжийг уншигчдадаа бүрэн дүүрэн олгох үүднээс MMJ Танд учир мэдэх эх сурвалжуудаас авсан мэдээллээр дэлгэрүүлэн тайлбарлахаар бэлтгэлээ. LIBOR буюу зээлийн хамгийн тогтвортой хүү Хувь нийлүүлэгчдийн гэрээний анхны хувилбарт Оюутолгой төсөлд шаардлагатай санхүүжилт болон зээлийн хувь хэмжээг 9.9% нэмэх нь АНУ-ын инфляци байхаар тогтсон билээ. Энэ нь АНУ-ын жилийн эцсийн инфляци дээр нэмэх нь 9.9 хувийн хүү бодож тооцох аргачлал байлаа. Тодруулбал, “Оюутолгой” ХХК-ийн 34 хувийг эзэмшигч “Эрдэнэс МГЛ” төрийн өмчит компани өөрийн эзэмшлийн хувьдаа тохируулан тус төсөлд хөрөнгө оруулах ёстой. Гэвч ийм боломж Монгол улсын Засгийн газарт хараахан байхгүй учир хөрөнгө оруулагч талууд зээл олгон, Оюутолгой төслийн 34 хувьд ногдох санхүүжилтийг хийж буй. Тус зээлийн хүүг Монгол улсын Засгийн газар 9.9% нэмэх нь АНУ-ын инфляциар тооцон төлж байсныг нэмэлт, өөрчлөлтөөр LIBOR нэмэх нь 6.5 хувиар тооцохоор шийдвэрлэсэн байна. Зээлийн хувь хэмжээг 9.9% нэмэх нь АНУ-ын инфляциар тооцох нь нэлээд эрсдэлтэй гэж Засгийн газар үзжээ. АНУ-ын инфляцийн өөрчлөлтөөс төслийн санхүүжилт, зээлийн хувь хэмжээ шууд хамаарах нь нэлээдгүй эрсдэл дагуулах нь ойлгомжтой. Харин LIBOR гэдэг нь Лондонгийн банк хоорондох зээлийн хүү бөгөөд Английн банкуудын холбооны гишүүн дэлхийн 204 банкны тодорхой хугацаатайгаар аливаа валютын зээл авахад төлөх дундаж хүү юм. Энэ хүүг дэлхий нийтэд хамгийн тогтвортой гэж үздэг. LIBOR хэмжээний өмнөх түүхийг ажиглахад, дундаж жишиг нь 2 орчим хувьтай байдаг аж. Харин одоо бол түүхэндээ хамгийн бага үнэ буюу 1 сарын LIBOR 0.3 хувьтай байжээ. Ийнхүү АНУ-ын инфляцийг Лондонгийн банк хоорондын зээлийн хүүг 3 сарын /LIBOR/ болгож өөрчилсний дээр 9.9 хувийг 6.5 болгон 3.4 хувиар бууруулах тохиролцоонд хүрсэн нь гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэг амжилт хэмээн ойлгож болох нь. Уншигч Та LIBOR зээлийн хүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл сэтгүүлийн Ханшийн буланд зочлох боломжтой. Монголын тал ямар ч үед санхүүжилт хийх эрхтэй Монгол улсын Засгийн газар “Оюутолгой” ХХК-д эзэмшиж буй 34 хувьдаа өнөөгийн нөхцөл байдалд хөрөнгө оруулалт хийх боломжгүй байна. Тиймдээ ч хөрөнгө оруулагч талуудаас LIBOR нэмэх нь 6.5 хувийн хүүтэйгээр зээл авч эл үүргээ биелүүлж буй. Гэвч манай тал өөрөө төслийн санхүүжилт олсон нөхцөлд тодорхой гурван шалгуур хангасны дараа хөрөнгө оруулалт хийх эрхтэй болохыг Хувь нийлүүлэгчдийн гэрээний анхны баталгаажуулсан хувилбарт тусгасан байлаа. Тухайлбал, нэгдүгээрт төслийн гол санхүүжүүлэгч Айвенхоу группын санхүүжилтийн төлөвлөгөөнд сөргөөр нөлөөлөхгүй, хоёрдугаарт манай талаас нийлүүлэх санхүүжилтийн нөхцөлийг “Айвенхоу Майнз Лимитед” хүлээн зөвшөөрөх, эцэст нь бидний олсон санхүүжилт хөрөнгө оруулагч талаас хийж буй санхүүжилтээс илүү таатай нөхцөл бүхий байвал дээрх эрхээ олж авах тухай заасан байжээ. Тэгвэл нэмэлт, өөрчлөлтөөр Монголын тал хэдий үед ч, ямар нэгэн шалгуур хангалгүйгээр төсөлд санхүүжилт хийх эрхтэй болсон байна. Нөгөөтэйгүүр, хөрөнгө оруулагчийн зүгээс манай талын санхүүжилт хийх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс жил бүрийнхээ үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийг батлахдаа ирэх 12 сарын хугацаанд төсөлд шаардлагатай мөнгөн хөрөнгийн хэрэгцээний тухай ТУЗ болон хувь нийлүүлэгч талуудад танилцуулж байхаар гэрээнд нэмэлт оруулжээ. Монгол улсын Засгийн газар өнөөгийн нөхцөлд Оюутолгой төсөлд санхүүжилт хийх боломжгүй байгаа ч ирэх 50-60, түүнээс ч илүү жилийн хугацаанд өрнөх олборлолтын ажилд ямар нэгэн шалгуур хангалгүйгээр хөрөнгө оруулах эрхтэй болсон нь энэ юм. Санхүүжилтэд эрсдэл учирвал... LIBOR нэмэх нь 6.5 хувийн зээлийн хүүг дэлхий нийт тогтвортой хэмээн хүлээн зөвшөөрдөг тухай дээр хэлсэн. Гэвч санхүү, эдийн засгийн хямралаас шалтгаалан Лондонгийн банк хоорондох зээлийн хүү өсч, төслийн санхүүжилтэд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлээс урьдчилан хамгаалах үүднээс одоо өгүүлэх заалтыг Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлтээр оруулжээ. Учир нь дэлхийн санхүү, эдийн засаг хямрах үед банкуудын мөнгөн хөрөнгийн эрэлт хэрэгцээ ихэсч, LIBOR өсөх магадлалтай. Яг тэр үед hedging буюу эрсдэлээс хамгаалах давхар механизм ашиглах тухай гэрээнд нэмэлтээр оруулсан аж. Эл механизм нь дээр хэлсэн нөхцөл байдал хэрвээ үүсвэл “Оюутолгой” компани эрсдэлээс хамгаалах хувилбаруудыг судалж, шаардлагатай арга хэмжээ авна хэмээх заалтыг нэмж оруулсан байна. Ер нь олон улсад хамгаалалтын дээрх үйлчилгээ үзүүлдэг банк, санхүүгийн байгууллагууд байдаг ба эрсдэл үүсэхээс өмнө тодорхой нөхцөл бүхий гэрээ байгуулж болдог байна. Тухайлбал, LIBOR буюу Лондонгийн банк хоорондох зээлийн хүү өсч, тодорхой хувьд хүрэх үед гэрээ байгуулсан банк, санхүүгийн байгууллагаас үзүүлэх хамгаалалтын арга хэмжээ эхлэх болно гэх мэт нөхцөлийг гэрээнд тусгаж, хамтран ажиллах хувилбар ч бий. Угаас Компанийн тухай аль ч улсын хуулинд тухайн компани хувь нийлүүлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс зах зээлийн үнэлгээ, төлөвлөгөө, учирч болзошгүй эрсдэлийг байнга судалж, урьдчилан мэдээлэх үүрэгтэй байдаг. Гэрээгээр “Оюутолгой” компанийн энэ үүргийг дахин баталгаажуулсны дээр мөн хөрөнгө оруулагч талтай долоон жил тутамд санхүүжилт болон зээлийн хүүгийн асуудлаар судалж, хэлэлцэх тухай заалтыг нэмж оруулсан байна. Гуравдагч этгээдээс авах санхүүжилтэд хураамж ногдуулахыг хориглов Оюутолгой төслийн ерөнхий зохицуулагч “Айвенхоу Майнз Лимитед” өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалтын нэлээдгүй банк, институтэд хандаж, бага хүүтэй санхүүжилт олохоор хичээсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй. Тиймээс Айвенхоугийн 49.3 хувийг эзэмшигч хөрөнгө оруулагч талууд одоогоор төслийн санхүүжилтийг олгож буй. Уг нь тухайн төслийн санхүүжилт авах хамгийн зөв хийгээд эрүүл арга бол ямар нэгэн зуучлагчаар дамжуулалгүй, шууд банк, санхүүгийн институтүүдээс авах. Гэсэн хэдий ч өнөөгийн нөхцөл байдалд төслийг эхлүүлэх үүднээс хөрөнгө оруулагч талуудаас санхүүжилт авч буй. Гэхдээ компанид үр ашигтай байх тэргүүн ээлжийн санхүүжилт бол гуравдагч этгээдээс авах юм гэдгийг гэрээнд тодорхой зааж, цаашид гуравдагч этгээдээс санхүүжилт авах тохиолдолд ямар нэгэн зуучлагчаар дамжуулах, санхүүжилтийн өртөг зардалд аливаа хураамж ногдуулах, давхар ашиг хийхийг нэмэлт заалтаар гэрээнд хоригложээ. Баталгаа+Баталгаа Олон улсын хэлээр бол онигоо шахуу нэг ийм нэмэлт заалт Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд орлоо. Давуу эрхийн хувьцаанаас үүдэлтэйгээр нийгмийн дунд төрсөн олон янзын байр суурь, эргэлзээ, төслөөс хүртэх Монголын талын хувь эзэмшлийг тойрсон маргааныг цэгцлэх зорилгоор 34 хувийг гэрээнд дахин давтаж баталгаажууллаа гэсэн үг. Товчхондоо бол баталгаа+баталгаа=итгэл. Нийгмийн эргэлзээг арилгах зорилгоор гэрээнд оруулсан өөр нэг өөрчлөлт бол давуу эрхийн хувьцаатай холбоотой аливаа асуудлыг гэрээнээс хассан явдал. Түүний оронд зээлийн эрхийн бичгээр санхүүжүүлэх нь үл итгэлцэл үүсэхээс сэргийлж чадна гэж хувь нийлүүлэгч талууд харилцан тохиролцжээ. Хувьцааны асуудлыг төр хянана Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэн толгой компаниуд хоорондоо нэг нэгийнхээ хувьцааг эзэмшдэг. Тодруулбал, “Айвенхоу Майнз Лимитед”-ийн 49.3 хувийг “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” эзэмшиж буй. Ингэхээр толгой компаниуд “Оюутолгой”-н хувьцааг шууд болон шууд бус утгаар эзэмшиж байна гэсэн үг. Тэгвэл хувь нийлүүлэгч компани Оюутолгойд хамрааралтай хувьцааныхаа хэмжээнд өөрчлөлт оруулах, төрийн өмчийн оролцоот этгээдэд, эсвэл “Оюутолгой” ХХК-ийн шууд болон шууд бус хамааралтай эзэмшигчид худалдах буюу шилжүүлэхдээ Монгол улсын Засгийн газарт заавал мэдэгдэж, тусдаа гэрээ байгуулж тохиролцох тухай нэмэлтийг гэрээнд оруулсан юм. Энэ нь Оюутолгой төслийн эзэмшлийн асуудалд Монголын төр тодорхой хяналт тавьж, ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ гэж хувь нийлүүлэгчид үзсэн байна. Э.Сайхантуяа  |
Хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулсан “салхи” бүлээн үү, жихүүн үү? |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|


Мисс Э.Сэлэнгэ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхэд дуудагджээ 20:10 https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг
|
https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг »»
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Талийгаач И Сун Гюүнийг шантаажилсан этгээдэд 3.6 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ 11:05 Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ.
|
Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ. »»
|
|
Хятад улс 324 сая фунт стерлингийн авлига авсан хэргээр Коммунист намын албан тушаалтныг цаазалжээ 10:02 БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн »»
|
|
Чандаган цагаан морины магтаал 20:10
|
|
Үүлэн цэнхэр хангай 20:08
|
|
Зуръя чамайгаа 20:04
|
|
Дүүрэн баярлая 20:00
|
|
Үйтэн хуар 19:56
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
Хан тэнгэр Алшаа 19:44
|
|
Овоон дээрх уулзалт 19:35
|
|
Хөлөнбуйрын тал нутаг 19:26
|
|
Хун галуу 19:22
|
|
Сайхан Мунийн нутаг 19:13
|
|
Х.Нямбаатар: Агаар бохирдуулж буй нүүрсэн яндангүй приус загварын машинуудыг журамлана 18:14 Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж »»
|
|
Хаалга нүдлээ гэж хүүхдэд гар хүрсэн Б.Амарсайханыг ₮300 мянгаар торгожээ 17:29 Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ.
|
Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ. »»
|
|
Мансууруулах үйлчилгээ үзүүлдэг их хэмжээний эмийг ундаа, жигнэмэгийн хайрцагт нуун далдалж, улсын хилээр оруулах гэж байсан зөрчлийг илрүүлжээ 16:51 2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн
|
2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн »»
|
|
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй 15:58 "Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа.
|
"Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Нийтийн байрнууд ажилласан масло түлж байна 15:30 Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба
|
Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба »»
|
|
Согтуугаар машин жолоодсон дуучин Roockie-г цагдаагаас шалгаж эхэлжээ 13:01 У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан.
|
У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан. »»
|
|
Хөвсгөл нуурын мөс цөмөрч, 28 настай иргэн машинтайгаа живж нас баржээ 12:58 Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин
|
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин »»
|
|
"Реал Мадрид” баг Тивийн хоорондын цомын эзэн боллоо 12:51 ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод
|
ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод »»
|
|
Иргэдийн дийлэнх Тэрэлж, Скай ресорт руу агаарт гарах санал өгч, бямба гарагаас автобус явуулахаар болжээ 11:38 Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн
|
Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн »»
|
|
Эмээлтэд автын осол гарч нэг хүн амь насаа алджээ 10:02 Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны »»
|
|
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ 10:02 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ.
|
2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ. »»
|
|
Том Круз АНУ-ын Тэнгисийн цэргийн дээд иргэний шагналыг хүртжээ 23:34 Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд
|
Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд »»
|
|
Жагсаал цуглаан хийнэ гэвэл 48 цагийн өмнө мэдэгдэнэ. Зөвшөөрсөн эсэх хариу хүлээх шаардлагагүй болно 23:07 Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал
|
Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал »»
|
|
Электрон тамхины импорт өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгджээ 15:39 Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй
|
Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй »»
|
|
Ирэх сараас торгууль нь 450 мянгаас дээш жолоочийг нийтэд тустай ажил хийлгэх замаар албадан төлүүлнэ 15:37 Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт
|
Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
ОБЕГ: Гоёлын гацуур гал авбал 30-60 секундэд бүхэлдээ шатах аюултай 13:47 Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ
|
Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ »»
|
|
Өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс 21:00 цаг хүртэл ажиллана 13:39 Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын
|
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
П.Сайнзориг: Докторын зэрэгтэй төрийн албан хаагчдад цалингийн 20%-ийн нэмэгдэл өгдгийг болиулах хэрэгтэй 13:34 Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
|
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. »»
|
|
Орон сууцанд гал гарч гурван хүн угаартсаны нэг нь 1 настай хүүхэд байжээ 13:27 Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын
|
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын »»
|
|
Оскарын сүүлчийн шатанд шалгарсан кинонуудыг танилцуулжээ 13:06 НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10
|
НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10 »»
|
|
Дорнод аймагт 14 настай эмэгтэй хүүхдийн биед үе тэнгийн сурагчид халдан, бичлэг хийсэн болохыг тогтоожээ 09:18 Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ.
|
Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ. »»
|
|
Хатгаатай хүүхдэд сонгино, саримстай хоол өгч болохгүй 09:09 ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм
|
ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Яндангийн цонолт, ил галын улмаас үүдсэн галын дуудлага нэмэгджээ 09:01 Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан
|
Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан »»
|
|
Д.Мөнхбаатар: Зарим эмээ, өвөө нар төрийнхөө өгсөн зүйлийг нандигнана гээд угаарын хий мэдрэгчээ хадганд ороогоод тавьчихсан байсан 08:58 Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
|
Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. »»
|
|
Австралийн лабораториос аюултай вирус 2021 онд алдагдаж байжээ 08:57 Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ.
|
Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ. »»
|
|
Нотариатын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлнэ 21:49 ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн,
|
ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн, »»
|
|
The National: Монголтой ховор металлын хайгуулд хамтрах сонирхолтой буйгаа Персийн булангийн орнууд мэдэгдсэн 21:46 АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ
|
АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ »»
|
|
PM2.5-ийн агууламж 10 микрограмм тутамд 1 куб метрээр нэмэгдэх нь нас баралтыг 8.6 хувиар нэмэгдүүлдэг 21:43 Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад
|
Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад »»
|
|
Неймар Хойд Америкийн лигт тоглоно 21:42 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын »»
|
|
“Google” ямар ч супер компьютерээс хурдтай квант тооцооллын чип бүтээсэн гэжээ 12:45 “Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн
|
“Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн »»
|
|
Малын мялзан өвчний тохиолдол батлагдсан тул Ховдын Булган суманд хорио цээр тогтоолоо 12:44 Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
|
Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ. »»
|
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Оросын генералын аминд хүрсэн сэжигтнийг баривчилжээ 23:20 Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан.
|
Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан. »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
Өмнөд Солонгосын эрх баригч намын дарга огцорчээ 10:22 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд »»
|
|
Майоттед шуурганы улмаас олон зуун хүн амиа алдсан байж болзошгүй байна 17:31 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний
|
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний »»
|
|
“Цэргийн дарангуйлал тогтоохыг оролдсон” гэх үндэслэлээр Ерөнхийлөгчдөө импичмент хийв 10:19 Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч
|
Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах тухай хуулийн төслийг дахин барив 17:59 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж »»
|
|
Сирийн Асадын дэглэм нурсан нь 10:39 Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил,
|
Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил, »»
|
|
Жо Байден 1500 орчим хүнд өршөөл үзүүлжээ 21:58 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг шалгах ажил эрчимтэй явагдаж буй бөгөөд түүнд "итгэл үзүүлэх" эсэх санал хураалтыг дахин явуулахаар болжээ 14:34 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг »»
|
|
Сирийн түр засгийн газрын тэргүүнээр аль-Башир томилогджээ 09:22 ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон
|
ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон »»
|
|
Трамп: АНУ-д төрсөн хүүхэд бүрт иргэншил олгохгүй 20:30 АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн »»
|
|
Умард Солонгос иргэддээ анх удаа Өмнөдөд болсон явдлын талаар мэдээлжээ 14:05 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон.
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон. »»
|
|
Сирийн дүрвэгсдээс орогнол хүссэн өргөдөл хүлээн авахыг түр зогсоожээ 10:26 БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн »»
|
|
Сирид энх тайван, тэнцвэртэй байдлыг тогтоож чадахгүй гэж үзэж байна 15:51 Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд
|
Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд »»
|
|
Башар Асад ОХУ руу дүрвэж, сиричүүд Асадын гэр бүлийн засаглал төгссөнийг тэмдэглэж байна 13:05 Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна.
|
Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна. »»
|
|
|



|