 |
|
 |
|
Н.ЭНХБАЯР: Улс төрд над шиг гүнзгий орсон хүн улс төрөөс гарч чадахгүй юм байна, гаргах ч үгүй юм байна |
|
|
 |
|
 |
Н.ЭНХБАЯР: Улс төрд над шиг гүнзгий орсон хүн улс төрөөс гарч чадахгүй юм байна, гаргах ч үгүй юм байна
2011-04-18Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяртай ярилцлаа.  -Таныг Ерөнхийлөгчийн албыг хашиж байх үед уулзаж ярилцлага хийж байлаа. Албаа өгөхөөс хагас жилийн өмнө юм уу даа. Танаас албаа өгснөөсөө хойш юу, юу хийж ирэв дээ гэж ярилцлагаа эхэлмээр байна. Яг юунд хамгийн их цаг зарцуулав?
-Өнгөрсөн хугацаанд миний хийсэн ажил, хийх ёстой гээд барьж авсан ажил гэх юм уу, надаар хийлгэх гэж хүмүүсийн хүсэж шахсанаар татагдаж орж хийсэн, хийж байгаа ажил ч гэх юм уу бүгдийг нь ерөнхийлөөд үзэхэд дөрвөн хэсэгт хуваагдаж байгаа юм.
Нэгдүгээрт, төрийн бус байгууллагууд байгуулж, нийслэл хот болон хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдэд туслалцаа үзүүлэх ажил явуулж байна. "Шинэ гудамж", "Хөдөөгийн хөгжил" гэсэн ТББ-ууд байгуулж, ажиллаж байгааг хүмүүс мэдэх байх.
Ер нь хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэхэд ганцхан төр засгийн хийж байгааг харж хүлээж суух буюу идэвхгүй байхаас гадна иргэдийн өөрсдийнх нь оролцоог нэмэгдүүлж, тэдний төрийн хүнд суртал, авлига хээл хахуулийг давж ажиллах өөрсдийнх нь чадварыг сайжруулбал нөөц бололцоо их байдаг. Энэ нь өнөө алдарт Де Сотогийн онол л доо. Манайд уригдан ирж, лекц уншиж байсан.
Түүний онолоор бол ер нь хүнд, түүний дотор ядуу хүнд ямар нэг хэлбэрээр өмч байдаг ч тэр хүн өмчтэйгээ мэддэггүй, төр засаг нь ч мэдүүлдэггүй. Тэгвэл тэр хүнд өмчтэйг нь ойлгуулж, харахад ядуу ч бүртгээд өгвөл өмч хөрөнгөтэй хүмүүсийг нэг хамт олон болгож, "Дэм дэмэндээ, дээс эрчиндээ" гэдэг зарчмаар нэг нэгэндээ туслан хамтран ажиллах аргыг хэлж зааж өгөх нь чухал. Ийм зорилготой төслийг хэрэгжүүлснээр хуучин гудамж шинэ гудамж болж, тэнд амьдарч буй хүмүүс ажилтай болох, амьдралаа өөд татах боломжтой болно. Хамгийн наад захын жишээ гэхэд энэ төсөл хэрэгжвэл гэр хорооллын айлууд харьцангуй хямд төсөр байшинтай болно гэсэн үг. Гадаа байгаа жорлон байшин дотор байгаа боловсон жорлонгоор солигдоно. Ер нь гадаа байгаа жорлонгуудыг байшин дотор оруулаагүй цагт хүмүүс тав тухтай, эрүүл саруул амьдарч чадахгүй гэж хэлж болно. Хот суурин газрын амьдралын хэв маягт шилжиж чадахгүй. Халдварт өвчнөөсөө салж чадахгүй шүү дээ, наад зах нь.
Үнэлэгдэх өмчтэй болж, түүгээрээ зээл авч, ажил төрөлтэй болж, амьдралаа сайжруулах боломжтой болоход нь тусалъя гэж байгаа хэрэг л дээ. Түүнээс биш өнөөгийн төр, засгийг бүрдүүлж буй намууд шиг бэлэн мөнгө амлаж, сонгогчдын саналыг хууран мэхэлж авах нь туйлын зохисгүй хэрэг. Ийм хоосон амлалтын цаана бид улс орноо хөгжүүлэх, ард олноо ажил төрөлтэй болгох ажлыг яаж хийхээ мэдэхгүй улс мөн гэдгээ хүлээн зөвшөөрч буй айсан тэвдсэн хүмүүс нуугдаж байгаа юм.
Хоёрдугаарт, хуучин хашиж байсан алба, гүйцэтгэж байсан ажил үүргийнхээ хүрээнд гадны олон хүн, байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн. Тэдгээрээс олон улсын хуралд оролцох, дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд сонирхож буй сэдвүүдээр үг хэлэх, лекц унших санал ирдэг. Тухайлбал, Мароккод болсон хурал дээр "Өнөөгийн дэлхий дахинд тулгамдсан асуудлууд" сэдвийн хүрээнд "Зүүн хойд Ази, Төв Ази дахь тулгамдсан асуудлууд" сэдвээр илтгэл тавилаа. Өмнөд Солонгос, Ливан зэрэг улс оронд айлчлав. Төр, засгийн төлөөлөгчид, бизнесийн болон иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзаж, хэвлэл мэдээллээр улс орноо таниулах, сурталчлах ажил хийлээ.
Энэ мэтээр олон улсын харилцааны чиглэлээр хурал зөвлөгөөнд оролцох, зарим улс оронд айлчилж, хоёр улсын хоорондын харилцааг өргөжүүлэхэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж явна.
Гуравдугаарт, бизнесийн томоохон төслүүдийг дэмжих санаатай байна. Яавал зөв бизнес, зөв төслийг дэмжиж болохов гэдгийг судлан ажиллаж байгаа.
За, дөрөв дэх нь бол ойлгомжтой. Улс төр. Нэгэнт орсон бол хүн улс төрөөс гарч чаддаггүй юм байна. Ялангуяа улс төрд над шиг гүнзгий орсон хүн улс төрөөс гарч чадахгүй юм байна, хамгийн гол нь гаргах ч үгүй юм байна.
Улс төр миний амьдралын нэгэн салшгүй хэсэг болчихож, өөрөөр хэлбэл улс төр намайг тавихгүй юм байна. Би бусад шиг дуугүй дүмбийж сууснаар, эсвэл сургаал айлдсанаар санаа амарч чадахгүй. Тэгэхсэн гэж бодсон ч, хүссэн ч Монголын маань өнөөгийн нөхцөл, байдал намайг зүгээр, санаа амар суулгахгүй юм байна. Ард иргэд маань хот суурин газар, шинэ гудамжинд амьдрах зайлшгүй хэрэгцээтэй болсон байхад, хөдөө хүн шиг амьдрах шаардлага улам тулгамдсан асуудал болоод байхад, олон улсын харилцаа өөр түвшинд гарч идэвхжиж байхад, бизнесийн томоохон төслүүдийг Монголын ард түмнийхээ эрх ашигт нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлага тавигдаад байхад, өнөөгийн төр засаг эдгээр асуудлыг оновчтой шийдэж чадахгүй байхад, шийдэхийг хүсэхгүй байхад би хийдгээ хийчихсэн гээд биеийн амрыг харж амаа үдээд, гараа хумхиад зүгээр суух боломжгүй байна.
Амиа бодох уу, ард түмнээ бодох уу гэсэн асуулт тавигдаж байна гэсэн үг. Амиа бодвол биеийн амрыг харж дуугүй сууна, ард түмнээ бодвол төр, засгийнхны дургүйг нь хүргэхээс айж, залхууралгүй болохгүй, бүтэхгүйг нь хэлж ярьж, шаардаж засуулахын төлөө зүтгэнэ. Миний сонголт тодорхой.
-Улс төрийн намуудын дарга нар уулзах үед МАН-ын генсек У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших насны босгыг дээшлүүлэх тухай хөндөж ярьсан. Зарим харьцангуй залуу настай хүмүүс зүгээр суухгүй, зовоогоод байх юм аа гэж байна лээ. Та ер нь их зовоогоод байгаа юм аа даа. Таныхаар бол ийм насны зааг тавьж өгөх ёстой юу?
-Олон хүн намайг дуугүй суулгах хүсэлтэй байна, гэхдээ тэрнээс ч олон хүн битгий дуугүй суу гээд байна. Энэ бүгдийг эргэцүүлж би дуугарч байгаа юм.
Миний хувьд одоо ямар нэг албан тушаал, эрх мэдэлд хүрэх гэж дуугарч байгаа юм биш. Харин шуудхан хэлэхэд тулгамдсан асуудлыг шийдэх гарцыг олж харж байгаа, туршлага суусан, өнөөгийн төр, засгийнханд өргүй, харин ард түмэндээ өртэй иргэн Энхбаяр дуугарч байгаа юм шүү дээ.
Монголд маань тулгамдсан асуудлууд байгаа учраас би дуугарч байна. Ядуурал, авлига, хээл хахууль, ажилгүйдэл байхгүйсэн бол, ядахнаа буурах, багасах чиг хандлага байсан бол би юу гэж дуугарахав дээ. Намайг ч хэн сонсов гэж. Тэгэхлээр би дуугараад, иргэд сонсоод, төр, засгийн эрх баригчид айж, дургүйцээд байна гэдэг чинь дуугарах, тэмцэх ёстойг, хэрэгтэйг хэлээд байгаа юм биш үү?
Би ард түмнээрээ дэмжүүлэн ийм өндөр албан тушаалуудыг хашиж байсан хүн. Ард түмэн маань зовж ядарч байгаа энэ үед биеийн амрыг бодож дуугүй суувал дэндүү ёс суртахуунгүй, хариуцлагагүй, бас арчаагүй хэрэг болно биз дээ.
Насны тухай яриа бол эртнээс яригдаж байгаа зүйл л дээ. Ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүсийг 55 наснаас дээш байлгая, тэгээд дахин сонгогдоод ажиллалаа гэхэд 63 нас хүрнэ. Тэгээд ажлаа өгөөд тайван сууж, хааяа "титэм үг" бичээд сууна биз ээ гэж.
Би бол асуудлыг өөрөөр, илүү гүнзгий харах нь зүйтэй гэж боддог хүн. Төрийн тэргүүний албан тушаал, ер нь ямар ч төрийн өндөр албан тушаалыг насаар зохицуулснаар бүх асуудал шийдэгдчихнэ гэж бодох нь хамгийн энгийнээр хэлбэл гэнэн зүйл, чангахан хэлбэл хариуцлагагүй зүйл, өнөөгийн эрх баригчдын бодол санааны гүехэнийг илтгэж байгаа хэрэг. Хүн залуу байхдаа зоригтой дуугарч, нас нь явахаар мохоод больчихдог, эсвэл хүмүүсийг тийм болгоно гэж бодож байгаа бол төрийн ажлын тухай, ер нь хүмүүсийн тухай тун маруухан ойлголттой байна гэсэн үг.
Дашрамд хэлэхэд өнөөдөр харин ч хамгийн идэвхтэй, зарчимч, дайчин, үйл хэргээрээ залуу улсууд нь ахмадууд маань байна шүү дээ. Тэгж яривал Монголд нас зүс нь залуу боловч сэтгэлээрээ хөгширчихсөн хүмүүс олон байна. Зөвхөн дарга нарыг дагаж далбаганасан, өөрсдөө амьдрах, тэмцэх чадваргүй болчихсон, бусдын гарыг хараад л сууж явдаг "залуу хөгшчүүл" олон болсон байна даа.
-Тэгэхээр төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн ажлаа өгчихөөд нам гүм суух ёсгүй гэж та үздэг хэрэг үү?
-Тэгэлгүй яахав. Ард түмэнд тулгамдсан асуудал байхад ард түмнээсээ сонгогдож төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс тэдэнд өрөө төлж, ядахдаа тэднийгээ хамгаалж, өмөөрч, өмнөөс нь дуугардаг байх ёстой юм. Ард түмнийхээ Монгол Улсад ашиггүй гэж үзэж байгаа төслийн ТУЗ-д орж, монголчуудад ашиггүй төслийг "зөв" болгох гэж зүтгэж болохгүй. Тийм бололцоо олдлоо ч, цалин пүнлүү нь өндөр байлаа ч татгалздаг ёс суртахуунтай байх ёстой. Албан тушаал, ашиг хонжоо гэхээр улс орныхоо эрх ашгийг "худалдах"-д, ард түмнийхээ хүсэл сонирхлоос "урвах"-д бэлэн байж болохгүй. Хамгийн энгийн ийм ёс суртахуунтай болж чадаагүй бол төр, засгийн өндөр албан тушаалд ажиллаж, эрх ямба эдлээд ч яах юм бэ.
Ер нь бидэн шиг төрд өндөр алба хашиж байсан улсууд яг хэлж байгаагаараа амьдарч сурах хэрэгтэй гэж боддог юм. Тэрнээс биш гоё үг хэлж, түүнийг бусдыг хуурах хэрэгсэл болгож ашиглаж болохгүй.
Би Жавхарлал Неругийн бяцхан жаалд чихэр битгий ид гэж хэлэхийн тулд өөрөө эхлээд чихэр идэхээ больсон тухай түүхийг сонгуулийн үеэр жишээ болгон яриад сайн ойлгуулж чадаагүй. Тэр үед сонгууль болж байсан, харин одоо хүмүүс тэр жишээг бодитойгоор харж нэгийг ойлгож, хоёрыг бодно биз ээ. Би сургаал айлдах дургүй. Яагаад гэвэл тэр сургаал шигээ амьдарч чадахгүй бол яана гэж болгоомжилдог. Хэлэх амархан, яг хэлсэн шигээ амьдрах хэцүү шүү дээ.
Ам ажил хоёр зөрнө гэдэг амьдралын хамгийн том алдаа, ам ажил нийлж байвал амьдралын хамгийн том амжилт. Хэн өндөр хариуцлагатай албан тушаалтай байна тэр хамгийн ихээр амласнаа, хэлсэн ярьснаа биелүүлдэг байх ёстой. Яагаад гэвэл тэр өндөр албан тушаалтны үгэнд олон хүн итгэхийг хүснэ шүү дээ, гэтэл тэр үг нь хоосон бол хууртсан хүний тоо олон тусмаа хохирлын хэмжээ их байна.
Өнөөгийн төр, засаг нэг хүн, нэг хэсэг хүн биш, бүр нийт гурван сая ард түмнээ хуурчихаад байж байна. Ер нь албан тушаал дээшлэх тусмаа хариуцлага өндөрсдөг байх ёстой юм. Гэтэл манайд эсрэгээр албан тушаал нь дээшлэх тусмаа эрх ямба нь нэмэгдэнэ. Эргээд ард түмнийг үүрэг хүлээхийг шаардана. Гэтэл ард түмэнд, ялангуяа ядуу, ажилгүй байгаа ард түмэнд ямар үүрэг байхав дээ. Тэд хоосон амлалтад нь хууртаж байгаагаа мэдэлгүй ажил төрөлтэй, амьдралтай болгох нь гэж бодоод өнөөгийн эрх баригчдад саналаа өгчихсөн, нэг ёсны үүргээ биелүүлчихсэн гэсэн үг. Одоо эрх баригчид үүргээ биелүүлэхийг л хүлээж, хуураад байгаа учир бухимдаж байна. Уг нь төрийн албан тушаалтнууд ард түмний зардас, зарц нь юм шүү дээ. Хамгийн наад зах нь 1.5 сая төгрөг өгнө гэсэн бол өгөх л ёстой.
-Та ам ажлын зөрүүгүй байхын чухлыг өөрөө яг хэдийнээс ойлгов?
-Би яг тэдэн оны, тэдэн сарын тэдний өдрийн тэдэн цагт гэж хэлж чадахгүй нь мэдээж. Ойлгосон нь чухал. Ойлгоогүй хүн хэд байна. Ойлгохыг хүсэхгүй хүн хэд байна. Миний хувьд амьдралынхаа туршид ийм байхын чухлыг улам бүр гүн гүнзгий мэдэрсэн учраас, хэлснээрээ байхын чухлыг ойлгосон учраас ам, ажил хоёрыг зөрүүлэхгүй байхыг хичээж ирсэн дээ. Заримдаа энэ нь бүтэж, заримдаа бас болж бүтэхгүй үе ч байсан...
МИНИЙ ХАМГИЙН ТОМ ДАЙСАН БИ ӨӨРӨӨ
-Надад мөнхийн дайсан, мөнхийн нөхөр гэж үгүй. Харин мөнхийн эрх ашиг бий гэсэн үг байдаг. Та үүнтэй хэр санал нийлдэг вэ?
-Энэ үгийг Черчиль хэлэхдээ: "Англи Улсад мөнхийн дайсан, мөнхийн найз гэж үгүй. Харин мөнхийн эрх ашиг байгаа" гэсэн байдаг. Тэгэхээр энэ үгийг нэг хүнд бус нийт улс орны эрх ашигт хамаатуулан хэлсэн үг гэж ойлгох хэрэгтэй. Энэ үг улс орны хувьд зөв, харин хүмүүсийн харьцааны тухайд бол буруу.
Энэ үгийг эш татаж, өөрсдийнхөө увайгүй зан гаргаж байгаагаа, заваарч буйгаа, урваж байгаагаа тайлбарлах гэж оролдохыг буруу гэж боддог. Гэхдээ би "Хүн өөрөө өөрийнхөө хамгийн том найз нь, бас хамгийн том дайсан нь" гэж боддог. Өөрөө л алдаагаа засч чадахгүй бол өөрийнхөө хамгийн том дайсан болно. Өөрийгөө ойлгож, засч чадвал өөрөө өөртөө хамгийн сайн найз болно. Найзыг ч үгүйлэхгүй. Бас ямар ч дайсан том санагдахгүй.
-Тэгэхээр таны хамгийн том дайсан та өөрөө байх нь ээ?
-Тийм ээ. Би бол өөрийнхөө хамгийн том дайсан нь, бас хамгийн үнэнч найз нь. Манайд өөрийнхөө хамгийн том дайсныг өөрөө гэдгийг ухаарахгүй бусдыг дайсан хэмээн үзэж үзэлцээд байдаг шүү дээ. Эсвэл найзтай болох гээд архи уух, мөрийтэй хөзөр тоглох гэх зэрэг аль буруу зуршлаар холбогдож нөхөрлөх гээд байдаг. Эсвэл дайсан гэж үзсэн хүнээ элдвээр муулна, гүтгэж гүжирдэнэ, элдвээр дарж авах гэж оролдоно. Тэгж амьдрах нь өөрт ч, бусдад ч зовлонтой.
-Монголын нийгэмд одоо харагдаж байгаа хамгийн том дайснууд бол Н.Энхбаяр, С.Баяр нар. Хэвлэлээр бичигдэж байгаагаас эхлээд л тэгж харагдаж байна шүү дээ. Хэзээнээс та нар ийм дайснууд болчихов, бас та хоёр нэг нэгнээ уучлахад бэлэн үү?
-Энхбаярын дайсан, эсвэл нөхөр гэж олон хүнийг бичиж байсан. Баяртай нэг болохоор нөхөр гээд л, одоо болохоор дайсан гээд л, Элбэгдоржтой нэг болохоор нөхөр, нэг болохоор дайсан гээд л. Энэ мэтээр олон хүний нэрийг хэлж болно.
Өөрөө өөртөө дайсан нь, бас найз нь байдаг учраас би Баяр миний дайсан гэж боддоггүй. Ер нь хэн ч миний дайсан биш. Бас энэ хүн л миний цорын ганц үнэнч найз гэж хэлэхэд хэцүү. Дахин хэлэхэд хамгийн том дайсан маань би өөрөө өөртөө болно, бас үнэнч найз маань ч өөрөө гэж хэлье.
-Гэхдээ олон зүйл дээр та хоёрыг эсрэгцүүлэн харахаас аргагүй байгаа шүү дээ. Хэвлэлээр нэгнийхээ талаар ярьж мэдэгдэж байгаагаас эхлээд?
-Хэрэв та нар анзаарсан бол би хүний нэр хэлж, хүн муулж ярьдаггүй шүү дээ. Би хүн ярьдаг биш, харин асуудал ярьдаг. Би Таван толгой, Оюу толгойн буруу гэрээ, эсвэл УИХ-ын сонгуулийн луйвар, долдугаар сарын 1-нд хүний амь үрэгдсэн тухай гээд асуудал ярьдаг. Ингэж ч ирсэн, цаашид ч тэгэх л байх. Гэхдээ аливаа асуудлыг ярьж байхад зарим нэг хүний нэр дурдагдахаас өөр аргагүй байдаг, тэгснийг нийгэм сонирхон хүлээж авч, ингэснээр эсрэгцүүлж хараад байдаг бололтой.
Нэг зүйлийг зориуд хэлье. Миний ярьж байгаа асуудлуудыг зөв зүйтэй болгож застал нь би ярина, тэмцэнэ. Анзаараад байхад долдугаар сарын 1-ний тухай ярихад зарим хүн, санаатай санамсаргүйн аль нь бүү мэд, зөвхөн бид хоёрын хоорондын асуудал болгож хувиргаад байх шиг байна. Надад хүн нь бус, асуудал нь илүү чухал байгаа юм.
Яахав, Баяр бол асуудал биш, харин хүн их ярьдаг. Ингэснээр дайсагналцаад байгаа юм шиг харагддаг байж болох юм. Асуудлаас бултъя, асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэхээс, үнэн зөв юмыг олж тогтоохоос зугтъя, зайлсхийе гэвэл хүн ярьдаг юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэн хүн, харин хэн асуудал ярьж буйг ялгаж салгаж хардаг болох шаардлагатай.
-С.Баяр гишүүнийг ОХУ-д элчин байхад Н.Энхбаяр татаж авчран том улс төрд оруулсан гэдэг.
-Тэгсээн тэгсэн. Тухайн үед боловсон хүчний сонголтыг тэгж хийсэн. Намын даргын хувьд тэгж шийдсэн юм. Тухайн үед намын даргын үг хууль байсан. Үүний сайн тал нь даргынхаа үгийг сонсдог, муу тал нь даргаа өмнөө барьж ард нуугдаж хариуцлагаас мултардаг.
Баярын элчин сайдын үүрэгт ажлын хугацаа нь дуусч, өөрийнх нь хэлснээр бие хаа нь муудсан хүнд хэцүү үед нь би хамтран ажиллах санал тавьсан. Улс төр, нийгэм, эдийн засгийн томоохон ажлуудыг хамтдаа шийдье, баг болж ажиллая гэж бодсон тул, мөн олон хүний янз, янзын санал дунд зарим хүний тийм шийдвэр гаргахыг зөвлөсөн санал байсныг харгалзан үзсэн учир намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар тавьж байсан.
2005 онд юм даа. Тэгэхэд Баяр "Танаас өөр намайг дэмжих хүн бараг байхгүй. Намын дарга та л дэмжих юм бол би Ерөнхий нарийн бичгийн дарга болж, хамт, үнэнчээр, тууштай ажиллая" гэж хэлж байсан. Би ч хамтран ажиллая гэж дотроо шийдсэн байсан учраас Баярыг Ерөнхий нарийн бичгийн даргаар томилох асуудлыг Бага хуралд танилцуулж, ногоон гэрлээр гаргасан.
Үнэндээ тухайн үед намын гишүүдийн ихэнх нь эсэргүүцэж байсан юм шүү дээ. Баяр намайг "Нэг юм бодчихоороо заавал хийх гэж зүтгэдэг" гэж муулдаг юм. Нээрээн тэр л зангаараа зүтгэж, хамт олондоо тайлбарлаад зүтгэсээр байгаад аваад гарч билээ.
Товчхон ярья даа. Энэ мэтээр олон хүнийг дэмжсэн дээ. Хожим нь ном бичвэл сонин түүх гарах биз ээ. Тэглээ гээд би хэн нэгнээс өр нэхдэггүй. Харин жудагтай байхыг шаарддаг. Цаашид ч өр нэхэхгүй, харин жудагтай байхыг цаад хүн дуртай ч, дургүй ч байсан шаардах л болно.
-Та тэгээд өөрийгөө алдаж гэж боддог уу?
-Алдсан гэж, эсвэл алдаагүй гэж аль нэгийг нь тодорхой хэлэхэд хэцүү шүү дээ. Боловсон хүчний бодлого тийм хэцүү юмны нэг байдаг.
Харин нэг ажиглалтаа хэлье. Аливаа баг бүрдэхэд харьцангуй ёс суртахууны хувьд ойролцоо хүмүүс байх нь чухал. Ер нь хүмүүсийг ёс суртахуун, эсвэл ёс суртахуунгүй байдал салгадаг, ажилд ч садаа болдог.
Улс орны өмнө тулгамдсан асуудал олон байгаа. Тэр тусмаа манайх шиг хөгжиж буй оронд тулгамдсан асуудал бүр олон байдаг. Тэр бүгдийг шийдэх гэж байгаа багийн хувьд мэдлэг боловсролын зөрүү гэхээс илүү ёс суртахуун буюу сэтгэлийн зөрүү байвал зөрчил заавал гардаг юм билээ. Шуудхан хэлэхэд бидний ажилдаа хандах хандлага, ард түмнээ бодох сэтгэл, ёс суртахууны хооронд зөрүү гарсан. Би өөрийгөө дөвийлгөж, хэн нэгнийг доош нь хийх гэж байгаа юм биш шүү, зөв ойлгоорой. Тайлбарлая. Тухайлбал, Таван толгойг одооных шиг ингэж шийдэж болохгүй гэж би Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ л Ерөнхий сайд С.Баярт хэлж байсан. Ерөнхийлөгчийнхөө өгсөн үүрэг даалгаврыг Ерөнхий сайд нь биелүүлж ажиллах ёстой байтал Монголын ард түмэнд ашиггүйгээр шийдсэн.
Би тэр үед Таван толгойг 100 хувь төрийн мэдэлд авах үүргийг өгсөн юм. Ард түмний мөнгөөр геологийн хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордыг яагаад цөөн тооны хүмүүс хувьдаа авах ёстой юм бэ гэсэн асуулт гарч ирсэн. Миний хувьд хариу нь төрдөө авч, ард түмэндээ ашигтайгаар шийдвэрлэх гэж гарсан. Гэтэл харамсалтай нь энэ ордын "өрөм" нь болсон хэсгийг хувь хүмүүст өгсөн. Ингэснээр Монголын ард түмэнд ашигтай төсөл болгоход асар их саад бэрхшээл учруулсан гэж би үздэг. Тэгэхэд би Ерөнхий сайд Баяраас "Яагаад ингэв?" гэж асуухад тэр хүмүүсийн оруулсан хөрөнгө оруулалтынх нь нөхөн олговорт Таван толгойн нэг хэсгийг өгөхөөс өөр аргагүй байсан гэж хэлсэн. Хэдэн төгрөг зарцуулсныг нь судалж тогтоосон юм уу гэхэд янз янзын тоо яригддаг юм билээ гээд тодорхой хариулт өгөөгүй. Гэтэл одоо тэр компани Хонгонгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж, дөрвөн тэрбум ам.долларын үнэтэй компани болж байна шүү дээ. Яаж ч бодоод тэр хүмүүс ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг Таван толгойд хийгээгүй. Ер нь дөрвөн сая ам.доллар зарцуулсан уу, үгүй юу. Зарцуулсан хөрөнгийг нь 1000 дахин нөхөж өгсөн байгаа биз? Ийм буруу шийдвэр гаргахад мэдлэг боловсрол биш, сэтгэл дутаж байна гэж би хэлж байгаа юм. Сэтгэл дутахад буруу шийдвэр гардаг, бас буруу шийдвэрийг засдаггүй, засахыг ч хүсдэггүй.
Энхбаяр гэдэг хүн өнөөдөр гэнэт цоороод л, сая мэдчихээд Таван толгойг 100 хувь ард түмэнд өгье гээд яриад байгаа юм биш шүү дээ. Ерөнхийлөгч байхдаа ч ийм байр суурьтай байсныг саяын жишээ харуулж байгаа биз.
БИ НЯЛХ ХҮҮХДЭЭР БОЛ БҮГДИЙНХ НЬ БААСЫГ ЦЭВЭРЛЭЖ, ШЭЭСИЙГ НЬ АРЧСАН ХҮН ГЭЖ ХЭЛЖ БОЛНО
-Та хүч тавьж С.Баярыг намынхаа генсек болгож байж. М.Энхболдыг намын дарга болгоно гээд гараас нь хөтлөөд намынхаа хурал дээр гарч ирж байсныг тань олон хүн харж байсан, санаж байгаа байх...
-Тэгсээн тэгсэн. Энэ намын одоогийн удирдлагад нь ажиллаж байгаа хүмүүсээс надаар хөтлүүлээгүй орж ирсэн хүн ховор байдаг. Одоо зарим хүн миний гараас хөтөлж байгаагүй юм шиг, нэг их мундаг эсэргүүцдэг байсан юм шиг ярьдаг юм байна лээ.
Заримдаа хурал дээр ямар нэгэн шалтгаанаас болоод өөр байр сууринаас ярих явдал гардаг байсан. Тэгснээ сүүлд нь өрөөнд орж ирээд: "Тийм тийм хүн намайг хатгаад, дундуур худал юм ярьж хагалаад би буруу юм ярьчихлаа, муухай юм хийчихлээ. Та намайг алгадаад, шанаадаад өг" гэж гуйдаг л хүмүүс байсан шүү дээ. Нэг нэгнийгээ муулаад л. Хэрэв нэг хацрыг нь алгадвал нөгөөхөө тавьж өгнө гэдэг байсан хүмүүс одоо өөр юм яриад явахыг сонсоход сонин л байдаг юм. Жижиг л хүн байж дээ гэж боддог юм даа. Гэхдээ би ямар тэр жижиг хүмүүсийг дагаж жижигрээд миний өрөөнд тэдэн оны тэдэн сарын тэдний өдөр орж ирээд тэгж байсан гээд байлтай биш. Бас өрөвдөлтэй шүү дээ. Тэр хүмүүсийн зарим нь өнөөдөр том хүмүүс байгаа. Тэднийг тэгж шараа болгоод яах юм бэ дээ.
Үнэндээ бол одоогийн энэ том дарга нарыг чинь улс төрийн өнцгөөс харвал "өлгийтэй хүүхэд" байх үеэс нь мэднэ. Хэн яаж, хаана "бааж, шээж" байснаас нь эхлээд ярьж болно. Би тэдний улстөрчийнх нь хувьд баасан "баас"-ыг нь цэвэрлэж, "шээс"-ийг нь арчиж байсан хүний хувьд бүгдийг нь сайн мэднэ дээ. Яах юм бэ дээ гээд ярьдаггүй юм. Харин тэд миний тухай их юм зохиож зиндаархаж ярьдгийг нь дараа нь сонсч л байлаа.
-Тэгвэл МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдыг өөр намд орох гээд явж байхад нь та намдаа татаж оруулсан гэсэн яриа байдаг юм байна лээ. Тэр хэр үнэний хувьтай вэ?
-Үгүй үгүй. Тухайн үед Батболд нам бусчуудын холбоо гээд явдаг, тэндээс нэр дэвших гээд байгаа ч юм шиг байдаг байсан. Тэгэхэд би бизнес хийдэг хүмүүсийг дэмжих бодлогын хүрээнд дэмжиж, улс төрд оруулж байсан. Бас л нөгөө ногоон гэрлээр орж ирсэн дээ...
-Таныг хүн муу таньдаг хүн юм гэж хэлбэл та хүлээн зөвшөөрөх үү?
-Хүмүүс тэгж хэлдэг юм шүү. Нэг талаасаа хүн муу таньдаг, нөгөө талаас тэднийг бас хүн муутай хүмүүс байж болох юм шүү гэж хэлэхийг ч сонсч байсан. Хүн сайн, муу байсан нь хамаагүй, хамгийн гол нь улс орны хөгжилд дорвитой том ажил хийсэн томоохон багийг удирдаж байсан гэж хэлэхийг ч сонсч байсан.
Бүр өөр өнцгөөс харвал аль, аль нь биш ч байж болно. Би хүн муу таньсан нь худлаа, тэд хүн муутай нь ч бас худлаа. Харин өнөөгийн тулгамдсан асуудлуудаар өөр өөр, эсрэг тэсрэг байр суурь барьж яваа хүмүүс юм. Тухайлбал, би Оюу толгойн гэрээ Монголын ард түмний эрх ашигт муу гэж үзэж байхад, тэд сайн гэж үзэж байх жишээтэй. Хэн нь зөв, хэн нь бурууг ард түмэн шүүн дүгнэнэ.
Ингээд бодоход ерээд оны эхнээс авахуулаад манайхны сэтгэлгээнд гарсан, бүр мөн чанарт нь гүнзгий суусан нэг том зохисгүй өөрчлөлт бол өмч хөрөнгөтэй болохын тулд аав, ээж, анд нөхдөө хүртэл худалдахаас буцахгүй болсон явдал гэж хүмүүс шүүмжилдэг нь үнэний ортой. Би ажилдаа хамаг анхаарлаа хандуулаад зарим үед албан тушаалын төлөө, хөрөнгө мөнгөний төлөө хүмүүс юу ч хийхээс буцахгүй болтлоо эвдэрснийг тэр болгон ажиглаагүй явж ирсэн юм билээ.
-Та өөрөө ийм өөрчлөлтөд буруутай юу. Яагаад гэвэл та ерээд оноос хойших он жилүүдийн дийлэнхэд нь төрийн толгойд явсан хүн шүү дээ?
-Миний ч, энэ хугацаанд өндөр алба хашсан бусад хүмүүсийн ч буруу аль аль нь байгаа биз ээ. Гэхдээ нийгмийн өөрчлөлтийн үйл явц ийм байдлаар буруу өрнөсөн байна. Бүр 90-ээд оны эхнээс хариуцлага тооцолгүй явж ирсний буруу гэж юм мэддэг хүмүүс хэлдэг нь үнэний ортой дог оо. Ийм "хүмүүжил", ийм ойлголт ард түмний гүнд нэвтэрсэн нь буруу байлгүй яахав. Нэг хүний алдаа гэхээс илүү нийт олны яахын аргагүй засах ёстой дутагдал.
ЯАГААД АСУУДЛЫГ ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАХАД ХҮРГҮҮЛЭХГҮЙГЭЭР ШИЙДЭЖ БОЛООГҮЙ ЮМ БОЛ ГЭЖ БОДДОГ
-Та С.Баяр Онц байдал зарлуулахад хүргэсэн. Шахаж шаардсан гэж мэдэгддэг. Ерөнхий сайд асан С.Баяр болохоор Ерөнхийлөгчийн гарыг барьж байгаад би зуруулсан болж байна уу гэдэг. Ямар учраас та түүнийг Онц байдал зарлуулсан хүн гэж буруутгадаг юм бэ?
-Би шахалт дарамтад ороод, гарыг маань барьж байгаад зуруулсан гэж ярьдаггүй шүү дээ. Асуудлаа ярихын оронд нэг этгээд ч гэх шиг, марзагнах ч гэх шиг, алийгаа алдсан ч гэх шиг хүн рүү дайрсан үгс хэрэглэж асуудлаас зайлсхийх гээд байгаа нь харагддаг. Харин би долдугаар сарын 1-нд байдлыг заавал Онц байдал зарлуулахгүйгээр энгийн аргаар зохицуулах боломжийг бүрэн дүүрэн ашиглахгүй байсаар байгаад, тэр нь санаатай байсан уу, санамсаргүй байсан уу гэдгийг нь мэдэхгүй, байдлыг ноцтой болгосон, үүний төлөө хариуцлага хүлээх ёстой гэж хэлдэг юм.
Онц байдал зарлахаас өөр аргагүй байдалд хүргэж, улмаар тавын таван хүний амь нас эрсэдсэн, олон хүн шархадсан эмгэнэлт явдал, ноцтой хэрэг гарсан шүү дээ. Одоо тэр эмгэнэлт явдлаас хойш гурвын гурван жил өнгөрлөө. Цагдаа, прокурорын хоорондын зөрчлийн асуудал болгон хувиргаж, болж өнгөрсөн эмгэнэлт үйл явдлын гол буруутнуудыг олж тогтоох, хариуцлага тооцох ажлыг эзэнгүй, утгагүй болгох гээд байх хэрэг байхгүй. Энэ бол маш том хариуцлагын асуудал. Тэгэхээр энэ хэргийг хариуцлага тооцох эзнийг нь олохгүйгээр замхруулах ёсгүй.
-Онц байдал зарлуулахгүйгээр шийдэх боломж байсан гэлээ. Ямар учраас та ингэж үздэг юм бэ?
-Тэр өдрийн 17.30 цагийн үед тухайн үеийн Ерөнхий сайд Баяр над руу утсаар ярьж "Та онц байдал зарлах тухай зарлигийн төсөл бэлдээч" гэсэн саналыг тавьсан юм. Яагаад сонгуулийн луйврыг эсэргүүцсэн жагсаал цуглааныг энгийн аргаар зохицуулахын оронд шууд л онц байдал зарлах тухай бодох, хүсэх болсон юм бэ гээд би шууд "Үгүй" гэж хэлсэн. Онц байдал зарлана гэдэг тоглоом биш шүү дээ.
Тэгээд би Цагдаагийн Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Амарболд генералыг дуудаж, Онц байдал зарлах шаардлагатай, эсэхийг асуухад "Шаардлагагүй, энгийн аргаар зохицуулна" гэсэн. Эндээс хамгийн энгийнээр бодоход яагаад Ерөнхий сайд өөрийнх нь мэдэлд, удирдлагад нь байдаг цагдаагийн байгууллагын даргатайгаа Онц байдлын тухай ярилцаагүй, саналыг нь аваагүй байж, онц байдлыг тогтоолгох гэж зүтгэв гэсэн асуулт өөрийн эрхгүй бодогддог.
-Онц байдал зарлахын оронд намуудын уулзалт хийсэн гэж танд уурласан талаараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна лээ?
-Ер нь аливаа ажлыг, тэр тусмаа төрийн ажлыг уурлаж хийдэггүй. Ууртайгаа гайхуулж, уураараа далайлгах нь буруу.
Яг тэр намуудын хурлын тухай сонсоод Ерөнхий сайд надад уурлаагүй. Андуурч байгаа бололтой. Оройн 19.30 цагийн үед тэр үеийн АН-ын дарга Элбэгдорж тэргүүтэй тус намын хүмүүс Ерөнхийлөгчтэй уулзах санал тавьж, уулзалтанд Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарыг оролцуулахыг хүссэн. Тэгэхэд нь би Ерөнхий сайд, МАХН-ын дарга Баярыг Төрийн ордонд хүрээд ирээч, Ардчилсан намынхан уулзах хүсэлт тавьж байна, нөхцөл байдал ямар байгааг хамтдаа ярилцъя гэхэд "Тэгье" гээд оройн 20 цаг өнгөрч байхад ирсэн. Ирэхдээ
Би АН-ынхнаас уулзах санал тавьсны дараа, ер нь УИХ-д байгаа намын төлөөллүүдтэй хамтдаа уулзах нь зөв гэж үзээд бусад намын төлөөллийг ч урьсан. Оюун, Энхсайхан, Эрдэнэбат, Жаргалсайхан, тэгээд Элбэгдорж, Баяр, дээрээс нь УИХ-ын дарга Лүндээжанцан хөдөөнөөс ирээгүй байсан тул дэд дарга Идэвхтэн нар уулзалтанд ирсэн.
Харамсалтай нь АН-ын нөхөд бид уулзах хүсэлт тавьсан байхад өөр намуудын төлөөллийг дуудлаа гээд уулзалтыг орхиж гарсан. Би араас нь хүн явуулж, "Ямар намуудыг цуглуулах нь Төрийн тэргүүний хэрэг. Би Ерөнхийлөгчийн хувьд та нарт уулзалтад орох үүрэг өгч байна. Нөхцөл байдлын талаар хамтдаа сууж ярилцах хэрэгтэй. Яль шалихгүй шалтаг зааж уулзалт тасалдуулж болохгүй" гэхэд тэд "Тэгвэл уулзалтыг бид биш, та санаачилсан бол, тэгээд хамтдаа гаднаас дахин уулзалтын өрөөнд оръё" гэсэн хачин хариу хэлсэн.
Би ямар хачин шаардлага тавьдаг юм гэж гайхсан ч уулзалтыг хийх нь чухал байсан учраас зөвшөөрч, бүгд өрөөнөөс гарсан болж, буцаж орж ирээд уулзалт эхэлсэн. Тэгэхэд АН-ынхан МАХН-ын дарга Баяр руу хандаж "Танай намынхан өөрсдөө байраа шатаасан" гэж буруутган, АН-ын дарга Элбэгдорж халаас руугаа зааж "Та нар цагдаа нараар иргэдээ буудуулж байна. Үүнийгээ боль. Миний хармаанд сумных нь хонгио байна" гэсэн. Ингээд тэд хоорондоо ам зөрсөн. Би хэрүүлийг нь зогсоох гэж оролдсон. Тэр үед Баяр над руу биш, Элбэгдорж нарт уурлаж, энд намуудын уулзалт хийнэ гэж хэрэлдэж байснаас гадаа болж байгаа үймээний тухай ярья гээд. Онц байдал зарлахыг танаас дахин хүсч, шаардаж байна гэсэн.
Оройн 21 цагийн үед хүчний байгууллагын удирдлагуудыг цуглуулаад нөхцөл байдлын тухай хэлэлцэж байхад Цагдаагийн даргын үүрэг гүйцэтгэгч Амарболд генерал намын байран дээрээс цагдаагаа татах саналтай байгаагаа хэлэхэд би "Хамгаалах үүргээ биелүүлж, намын байрыг хамгаал" гэсэн юм. Тэр үед Ерөнхий сайд Баяр миний урдуур орж "Би цагдаагийн байгууллагыг хариуцдаг албан тушаалтны хувьд намын байран дээрээс цагдаагийн бие бүрэлдэхүүнийг тат гэсэн үүрэг өгч байна" гэсэн. Мөн Онц байдал зарлуулалгүйгээр, энгийн аргаар жагсаал цуглааныг зохицуулах арга хэмжээ авснаа илтгэлгүй, нөгөө л Онц байдлаа зарлах тухай саналаа дахин тавьсан. Би Амарболд генералаас саналыг нь асуухад "Энгийн аргаар зохицуулж чадахгүй болсон, Онц байдал зарлах нь зөв байх" гэж анх удаа Онц байдлын тухай хэлсэн.
Одоо Засгийн газар жагсаал цуглааныг энгийн аргаар зохицуулах арга хэмжээг бүрэн дүүрэн авсан, эсэхийг судалж тогтоох хэрэгтэй гэж надад бодогдож байна. Ер нь анхнаасаа Онц байдал зарлуулахыг хөөцөлдсөөр байгаад санасандаа хүрсэн ч юм уу.
Өнөөдөр Баяр Онц байдлыг оройтуулж зарласан гэж ярих гэж оролдож байгаа. Оройтуулж зарласныг яаж, юугаар тогтоож байгаа юм бэ. Энэ асуудлыг УИХ авч хэлэлцээд Онц байдлын тухай шийдвэрээ гаргачихсан.
Харин би яагаад Ерөнхий сайд нь өөрөө хариуцдаг цагдаагийн байгууллагын даргатайгаа Онц байдлын тухай ярилгүй, нөхцөл байдлыг энгийн аргаар зохицуулахын төлөө болохоос болохгүйг нь хүртэл хөөцөлдөлгүй, Онц байдал тогтоох тухай аль эртнээс яриад, түүний хойноос "хөөцөлдөөд" байсан юм бэ гэдгийг тодруулах гээд байна шүү дээ. Мөн яагаад луйврын сонгууль хийж, хүмүүсийг бухимдуулж, жагсаал цуглаан хийх хэмжээнд хүргэсэн юм бэ гэдгийг шалгаж тогтоох ёстой гэж үзээд байна шүү дээ. Яагаад сонгуулийн луйврыг шалгаж тогтоохгүй, долдугаар сарын 1-ний явдлыг нухацтай судалж тогтоолгүй өдий болтол хэнд ч хариуцлага хүлээлгэлгүй яваад байгаа юм бэ гэж асуугаад байна шүү дээ.
Ер нь Онц байдал зарлах асуудлыг хуулиар нарийн зохицуулж өгөх хэрэгтэй юм билээ. Улс оронд онц байдал зарлахаас өөр аргагүй байдал үүссэн бол энэ байдлыг энгийн аргаар зохицуулах үүрэг хүлээсэн Ерөнхий сайд шууд огцордог байх зохицуулалт байх хэрэгтэй. Хэрэв тэр үед ийм хуулийн зохицуулалт байсан бол Ерөнхий сайд огцрохгүйн тулд хурц байдлыг намжаахын төлөө чадахаасаа чадахгүйгээ хүртэл явах байсан. Тийм хуулийн зохицуулалт байхгүй байсан тул харин Онц байдал тогтоолгохын төлөө тууштай явсан юм шүү дээ.
-Тэр шөнө С.Баяр дарга согтуу байсан гэж үнэн үү?
-Надад тэгж анзаарагдаагүй. Харин олимпийн аварга төрдөг шөнө бол бид бүгд согтуу байсан. Баяр ч, Элбэгдорж ч, би ч. Би маргааш нь ээждээ загнуулсан.
-Долдугаар сарын 1-ний шөнө автоматаар буудаад байна гэж нэг хүн С.Баяр даргын дэргэдээс утасдсан гэж та хэвлэлд ярьсан. Тэр хэн байсан юм бэ?
-Тэр хүний нэрийг би прокурорт очиж гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Мөрдөн байцаах ажил нь явагдаж байгаа үед хэвлэлээр ил гаргах хэрэггүй байх. Удахгүй тодорхой болох биз.
Ер нь долдугаар сарын 1-нд хүний амь үрэгдсэн энэ ноцтой хэргийг тодорхой болгож, хариуцлага хүлээлгэх цаг нь болсон. Үлгэр домгийн юм шиг хар машин давхиад хүн буудаад байсан гэдэг. Тэр нь үнэн юм уу, худал юм уу тогтоох цаг болсон.
Эхэн үедээ хар машинтай хүмүүс яваад л буудаад байсан, танхай этгээдүүд хүний амь хөнөөсөн гэсэн ойлголтыг ҮАБЗ-д өгч байсан. Сүүлдээ цагдаа буудсан байж магад гэсэн асуудал босч ирсэн юм. Тэгэхэд нь хоёр чиглэлээр буруутныг олж тогтоох даалгавар өгч байлаа. Үнэхээр тийм хар машинтай хүмүүс байсан юм уу, байсан бол цагдаа олох хэрэгтэй. Цагдаа нь буудсан бол хуулиараа прокурор энэ хэргийг тогтооно. Гэтэл гурван жил өнгөрчихөөд байхад юу ч илрээгүй, нөгөө л хар машин ярьсан хэвээр байна.
Гэхдээ гол нь луйврын сонгууль хийсэн, иргэдийн эсэргүүцлээ илэрхийлж жагсаал цуглаан хийснийг хурц байдал болтол нь зохицуулаагүй улс төрийн албан тушаалтнуудын хариуцлагыг орхигдуулж, мартагдуулж болохгүй.
-Ардчилсан Монгол Улсад тавын таван иргэнийг ямар ч шүүхийн ялын тогтоолгүйгээр буудан хороосон гэдэг нь дэндүү эмгэнэлтэй хэрэг. Энэ хэрэг яагаад өдийг болтол илрэхгүй байгаа гэж та боддог вэ?
-Ойлгомжтой шүү дээ. Хамтарсан Засгийн газар байгаа учраас. Бид ямар тэнэг хүмүүс биш. Энэ хэргийг саармагжуулахын тулд, Оюу толгойн ашиггүй гэрээ байгуулахын төлөө, амласан 1.5 сая төгрөгийг өгөхгүйн тулд, Таван толгойг буруу шийдэхийн тулд олонхи болсон атлаа хамтарсан Засгийн газар байгуулсан шүү дээ.
Хүмүүс 2004 оны хамтарсан Засгийн газартай өнөөдрийнхийг адилтгах гээд байдаг юм. Тэр үед хэн ч олонхи болоогүй учраас хамтрахаас өөр арга байгаагүй. Харин өнөөгийн хамтарсан Засгийн газар Үндсэн хуулийг зөрчиж байгуулагдсан, анхнаасаа зорилго нь өөр байсан гэдэг нь одоо ойлгомжтой боллоо шүү дээ.
Амлалтын мөнгө өгөхгүйн тулд олон арга саам хэрэглэж байгаагийн нэг илрэл нь саяхан намуудын дарга нар уулзаад сонгуулиар мөнгө амлахгүй хэмээн тохирлоо гэсэн явдал. Оросын зүйр цэцэн үгэнд "Уул дүлж, дүлж байгаад хулгана төрүүлэв" гэдэг шиг хээл хахууль, ядуурал, ажилгүйдлийг яах вэ, ашигт малтмалыг ард түмэндээ яаж ашигтай зохицуулах вэ гэдгээ яриагүй байж, сонгуулиар мөнгө амлахгүй гэж тохирлоо гээд байдаг. Уг нь эхлээд амласнаа өгчихөөд дараа нь иймэрхүү бичиг цаас үйлдсэн бол. Тэр уулзалтын дүнг харж байхад одоогийн төр, засгийн эрхэнд байгаа нөхөд улс орны тулгамдсан асуудлыг ерөөсөө олж харахгүй байгаа юм байна, эсвэл харахыг хүсэхгүй байгаа юм байна гэсэн бодол төрж байлаа.
-Намын байранд хүн гавлуулж нас барсан тухай та хэзээ мэдсэн бэ. Түүнийг зодож байгаад орхисноос шатсан гэдэг. Та энэ тухай ямар мэдээлэлтэй вэ?
-Би тэр талаар сонсч байсан. Гэхдээ энэ бүхнийг Энхбаяр, эсвэл хэн нэгэн хүн дүгнээд тэгсэн, ингэсэн гээд хэлж чадахгүй. Үүнийг цагдаа шалгах ёстой, прокурор тогтоох ёстой. Улстөрчид бид харин энэ ажилд нь садаа болж болохгүй, санаатайгаар буруу чиглүүлж хүн хэлмэгдүүлж болохгүй.
-Та прокурорт мэдүүлэг өгөхдөө зөвлөхөө явуулна гэсэн юм уу. Таныг өөрөө очиж мэдүүлэг өгөхгүй нь гээд буруутгаж байгаа хүмүүс байна лээ?
-Прокурор бол хуулийн байгууллага. Тиймээс хуулийн байгууллагад очиж мэдүүлэг өгөх гэсэн хэн ч өмгөөлөгчтэй байж, хариуцлагатай мэдэгдэл хийж, хариуцлагатай ярих ёстой. Тиймээс эхлээд би хуулийн зөвлөх, өмгөөлөгчөө явуулж, гэрчийн мэдүүлэг авах юм уу, хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагаар далимдуулж, мушгин гуйвуулах гэж байна уу, эсвэл үнэхээр хэргийг тодорхой болгохын тулд асуух юм уу гэдгийг тодруулуулсан юм. Түүнээс би өөрөө очилгүй яахав. Түүнийхээ дагуу очиж гэрчийн мэдүүлэг өгсөн. Түүнээс биш тэр байгууллага руу албан бичиг явуулж, надаас мэдүүлэг авна уу гэсэнгүй. Зарим хүн тэгснээ ярьсан байна лээ. Угаасаа Галдаа прокурор сонин хэвлэлээр ийм, ийм хүмүүсээс тодруулга авна гээд хэлчихсэн байхад надаас мэдүүлэг аваач гэж албан бичиг явуулаад байгаа нь ямар учиртай жүжиг вэ? гэж юмны учрыг ойлгодог хүнд бодогдох ёстой асуулт шүү.
-Хүний амь үрэгдсэн мэдээг бид долдугаар сарын 2-ны өглөөний мэдээгээр эмч нарын ярианаас ойлгосон. Та энэ мэдээллийг яг хэзээ авсан бэ. Танд эрт мэдэгдсэн байх?
-Та бүхэнтэй л бараг адил. Монгол жижиг орон учраас энэ мэдээлэл тэр дороо тархсан. Дахин хэлэхэд тэр өдөр хүний амь хороосон хүмүүсийг, тушаал өгсөнтэй нь, шууд бус аргаар нөлөөлсөнтэй нь хамт олж заавал тогтоох хэрэгтэй. Бас 2008 оны сонгууль ямар, ямар луйвартай болсныг тодорхой болгох хэрэгтэй. Дээр хэлж байсанчлан яагаад Засгийн газар Онц байдал зарлах хүртэл муу ажиллав гэдгийг ч. Тэр өдөр Засгийн газар энэ асуудлаар шуурхай хуралдсан эсэхийг, бүрэн бүрэлдэхүүнээрээ биш гэхэд бодлогын яамдын сайдуудын бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан уу гэдгийг ч ярих хэрэгтэй.
Тэгээд ер нь хэн, хэн энэ бүгдийг илрүүлэхийг хүсэхгүй дараад байгаа юм, хэн мартаад байгаа юм, хэн саармагжуулаад байгаа юм, хэн хүмүүсийн анхаарлыг өөр юм руу хандуулаад байгаа юм гэдгийг ч тодорхой болгох хэрэгтэй байна.
Харамсалтай нь ийм чухал асуудлыг Энхбаяр, Баяр хоёрын хэрүүл мэт болгочихоод байна. Тийм нөхцөл байдал буй болсонд Сонгуулийн ерөнхий хороо ч буруутай.
Одоо өнгөрсөн, ойлгомжгүй юмнуудыг тодорхой болгож, тавиур дээрх номыг төрөл төрлөөр нь ангилдаг шиг ангилж өрөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ингэж мунгинасаар байтал дахиад л сонгууль болно, бас л луйвар гарна. Жагсаал цуглаан давтагдахыг үгүйсгэхгүй. Ийм маягаар Монголын ард түмнээр тоглоод байж болохгүй. Сонгуулийн будлианыг тодорхой болгоогүй цагт Монголд шударга ёс тогтохгүй.
ЭРГЭЛЗЭЭТЭЙ БҮХ СОНГУУЛИУДЫГ ШАЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ
-Манай сонин 2008 оны сонгуулийн дараагаас ард түмний өгсөн санал хааччихав, хэн луйвардав гэж байнга бичиж ирсэн. Та бас 2008 оны сонгуулийг луйврын сонгууль болсон гэж үздэг юм байна. Тийм үү?
-Монгол ардын зүйр цэцэн үг байдаг. "Овоо босгоогүй бол шаазгай юундаа суух вэ" гэж. Жагсаалд ирсэн хүмүүс бол тэр босгосон овоон дээр гарч ирсэн хүмүүс байхгүй юу. Өчигдөр хүртэл над дээр хүн ирж сонгуулиуд ямар нарийн технологитой луйвар болсныг хэлж байна.
Долдугаар сарын 1-ний хэрэг явдлын дараа би улс төрийн намуудын удирдлагуудтай хэд хэдэн удаа уулзсан. Эхэндээ болж өнгөрсөн сонгуулийн луйвар булхайг олж тогтоох тухай ярьж байснаа сүүлдээ энэ талаар тун сулхан ярьж эхэлсэн гээч. Үүнийг Монголын ард түмэн мэдэж байх ёстой учир би анх удаа хэлж байна. Төрийн тэргүүний хувьд би үнэндээ гайхсан. Өөрөөр хэлбэл эхлээд 2008 оны сонгуулийн булхай луйврыг бүхэлд нь засч өөрчилнө гэж байсан хүмүүс сүүлдээ нэг хоёрхон тойрог ярьдаг болж байгаад эцэст нь бүр дуугүй болсон. Нам болгонд, ялангуяа хамгийн олон санал авсан хоёр намд булхай луйврын асуудал байсан учраас дуугарахаа байж эхэлсэн, илрүүлэх сонирхолгүй болсон.
Тэгээд удалгүй хамтарсан Засгийн газрын асуудал босч ирсэн биз дээ. Би энэ бүхнийг ярьж байгаагаараа зөвхөн хэн нэгнийг буруутгах гээд зүтгээд байгаа юм биш, харин дахин тийм эмгэнэлт хэрэг явдал бүү гараасай, дахин хүний амь бүү эрсдээсэй, албан тушаалтнууд тэгж ард түмнээрээ тоглох эрхгүй, дахин луйврын сонгууль битгий болоосой гэсэндээ хэлж байгаа юм. Ер нь 2008, 2009 оны сонгууль аль, аль нь хуудуутай болсон шүү дээ.
-Ер нь танай нам олонхи болж сонгуульд ялалт байгуулах тэр үед сонгуульд луйвар ордог байсан уу. Хэзээнээс луйвар ордог болчихов. Ялагдал хүлээсэн сонгуулиа хуудуутай болсон гэж та хэлээд байгаа юм биш үү ?
-Тэгж үзэж байгаа бол тэр бүх сонгуулиудыг шалгах хэрэгтэй. Ер нь эргэлзээтэй гэж үзэж байгаа бол бүх сонгуулиудыг шалгаж болно шүү дээ.
2004 оны сонгууль ч хуудуутай болсон. Тухайн үедээ би МАХН-ын даргын хувьд СЕХ-нд хандаж маргаан гарч буй бүх тойргийг шалгаж өгөх хүсэлт тавьж байсан. Гэвч тэр үед СЕХ-нд тал талаас нь асар их дарамт шахалт ирж байсан тул хойш суусаар байгаад өөрөө ч шалгаагүй, өрөөлөөр ч шалгуулаагүй.
Сонгогдсон гэгддэг гишүүд нь хүртэл яаж мөнгө тарааж, саналын хуудас сольж хольсон талаараа ярьж байсан шүү дээ. Бүх л болж өнгөрсөн 2000, 2001, 2004, 2008, 2009 оны сонгуулийг шалгах хэрэгтэй, эргэлзээгээ тайлах, шударга ёс тогтооход хэрэгтэй шүү дээ. Үнэнийг олж тогтооход цаг хугацаа хамаагүй.
-СЕХ-нд дарамт хаанаас ирж байсан гэж?
-Үүнийг ингэж хэлээд л орхиё. Дараа нь дахин ярилцлага өгөхдөө дутуу орхисноо гүйцээж тодорхой болгоё.
-Та 2009 оны сонгуулийн үр дүнд намынхандаа гомдолтой байдаг. Харин тэд бас эрвийх дэрвийхээрээ ажиллаж байхад баярлалаа ч байхгүй гэдэг. Яг хэн нь гомдох ёстой юм бэ?
-Би энэ бүхнийг ярьснаараа одоо ажлаа хийж байгаа Элбэгдоржид гомдоод байгаа юм байхгүй. АН-д ч гомдол байхгүй. Тэд сонгуульд ялахын төлөө л явсан. Харин би тухайн үеийн манай намын удирдлага, намын дарга 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг луйврын сонгууль болгосон гэж үздэг юм. Сонгуулийг будлиулахад намын дарга байсан Баяр гол үүрэг гүйцэтгэсэн. Үүнийг би ний нуугүй хэлдэг. Өөрт нь ч хэлсэн, хэвлэл мэдээллээр ч хэлсэн. Ард түмэн ч надтай уулзахдаа тэгж хэлдэг, баримт ч танилцуулдаг. Намын дарга байсан Баяр гүжирдлээ гүтгүүллээ л гэдэг юм. Худлаа гэж байгаа бол хуулийн байгууллагаар 2009 оны сонгуулийг шалгуулж болно шүү дээ. Тэгэхгүй байгаа юм. Намын Хяналтын байгууллагад шалгуулах гэсэн нэртэй нэг өргөдөл өгсөн болсон. Энэ нь сонгуулийн луйврыг шалгуулах хүсэл өөрт нь огт байхгүй байгаагийн илэрхийлэл. Намын хяналтын байгууллага хуулийн байгууллага биш учир сонгуулийн луйврыг хүссэн ч олж тогтоож чадахгүй шүү дээ. Түүний эрх мэдлийн ч асуудал биш. Дээр нь намын хяналтын байгууллага үнэнийг олж тогтоохыг хүсэхгүй байсан учир "дургүйд хүчгүйн үлгэр" болсон.
Гэхдээ би зарим хүмүүсийн өөрсдийнх нь булхайг илчлэхэд хүмүүсийн анхаарлыг өөр асуудал руу хандуулахын тулд гүжирддэгчлэн албан тушаалд ханаж цаддаггүйдээ энэ бүхнийг хэлж яриад байгаа юм биш. Би дахин ийм луйвар битгий гараасай, үнэн зөвийг олж тогтоодог механизм бий болоосой, Монголын ардчилал зүгээр нэг баг биш, харин манай ард түмэнд үр өгөөжөө өгдөг, буруутнуудтай хариуцлага тооцдог амьд, шударга тогтолцоо байгаасай гэж хүссэндээ зүтгээд байгаа юм.
2008 оны сонгуулийн зарим тойрог дээр, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль дээр тухайн үеийн МАХН-ын удирдлага түүхэндээ анх удаа нэр дэвшигчдийнхээ эсрэг ажилласан юм шүү дээ. Тэр үед намын дарга байсан Баяр өөрөө гараараа биш гэхэд ийм буруу юм хийгдэхийг далдуур өөгшүүлж, зөвшөөрч, бүр удирдаж хийлгэсэн.
-Сонгуульд чин сэтгэлээсээ ажиллаж байсан хүмүүс таныг гомдолтой гэхээр их сэтгэл дундуур байдаг юм билээ?
-Би тэдний өдөр, шөнөгүй ажилласанд баярлаж талархсанаа нэг бус удаа илэрхийлсэн. Энэ удаа ч боломжийг ашиглан чин сэтгэлээсээ дахин баярлалаа гэж хэлье. Гэхдээ тэд надад биш, тэдний хоёргүй сэтгэлээр ажилласан зүтгэлийг утгагүй, үр дүнгүй ажил болгосон тэр үеийн намын даргадаа гомдох ёстой.
ХУУЧИН НАМ МААНЬ ШУНАЛАА ДАРЖ ЧАДДАГГҮЙ НЭГ ХЭСЭГ ХҮНИЙ ӨӨРСДИЙГӨӨ ТОЙРУУЛЖ БОСГОСОН ХАНА ХЭРЭМ БОЛСНЫГ ОЙЛГООД ХАРАМССАН
-МАХН-ыг толгойлж, унасан үед нь сэргээж олонхи болох эх суурийг нь тавих ажлыг удирдаж байсан хүнийг ингээд намынхаа эсрэг болоод явна гэж хүмүүс бодож байгаагүй байх. Юу таныг ингэж босоход хүргэсэн юм бол?
-Миний амьдрал, намтар эргээд харахад нэг хүний амьдрал биш, хэд хэдэн амьдрал, намтар багтаахаар болжээ. Нэг харахад МАХН-ын дарга, дахин харахад намын эсрэг яваад байгаа хүн ч юм шиг. Нэг болохоор Ерөнхийлөгч, нөгөө бол жирийн иргэн. Нэг бол их гавьяа байгуулсан, нөгөө болохоор их алдаа гаргасан ч юм шиг. Хажуунаас нь харж байгаа хүнд сонирхолтой, янз янзаар "мөлжих" бололцоотой, яг туулж байгаа хүндээ амаргүй тийм амьдрал юм уу даа. Гэхдээ ямар ч байсан сонирхолтой.
Гүехэн харвал газрын хөрснөөс арчигдах гэж байхад намыг өөд нь татаж босгох ажлыг гардан хийжээ. Одоо болохоор түүнийхээ эсрэг ажиллаад байгаа юм шиг. Гэхдээ үйл явдал илүү гүнзгий.
Үнэндээ бол 1996 онд одоо шатчихсан намын тэр цагаан байшинд гишүүд нь орж ирэхээсээ айдаг байсан. Сүүлдээ хүн бүр туслалцаа үзүүлэх, хандив өгөх тухай ярьдаг болсон. Дашрамд хэлэхэд намын санхүүжилтийн асуудлыг ил тод, шударга болгож, үүнийг тусгай хууль баталж зохицуулахгүй бол хээл хахуультай бодитой тэмцэх асуудлыг шийднэ гэж яриад ч хэрэггүй. Сүүлийн хорин жил ийм явж ирлээ. Ийм байдал хадгалагдсан хэвээр байх юм бол намын дарга болгон муу нэртэй болно.
Ер нь нам дотроо байхад сайн тал нь харагдахаас алдаа эндүү нь тэр болгон мэдэгддэггүй. Харин гаднаас нь харвал сайн нь бүдгэрнэ, алдаа нь тодорно. Би бол намаа дотроос нь сайныг нь ч харж, гаднаас нь мууг нь ч ойлгосон хүн. Хорин жилийн турш явсаар байгаад намуудын өрсөлдөөн нь үзэн ядалт, хамтын ажиллагаа нь хуйвалдаан болж хувирсан нь харамсалтай санагддаг.
Одоо бүр сонгуулийн луйвар, Оюу толгойн алдаа, Таван толгойн буруу шийдвэрийг хараад байх тусам намууд зөвхөн албан тушаал, ашиг хонжоо харсан хүмүүсийн хиймэл нэгдэл болон хувирч байгаа нь улам тод болж байна.
-Тэгэхээр бас л тантай ямар нэг байдлаар холбогдох бус уу?
-Би хариулахаас зугтаж байгаа юм биш, гэхдээ дандаа ганцхан асуулт тавьж болохгүй шүү дээ гэж хэлмээр байна. Намуудын төлөвшил хорин жилийн хугацаанд болсон. Энэ төлөвшлийн бурууг нь засъя гэж оролдсон шүү. Тухайлбал намуудын санхүүжилтийн асуудлыг ил тод болгоё, зөв механизм нэвтрүүлье гэж намуудаас их шаардсан, хүссэн. Намууд энэ асуудлыг шударга, ил тод болгох сонирхолгүй байсаар байгаад өдий хүрсэн.
Нөгөө нэг асуудал бол төрийн боловсон хүчний бодлого алдагдах, намууд мэргэжлийн чадвар муутай хүмүүсийг хэдэн зуу, мянгаар нь төрийн албанд оруулах, ингэснээр төрийн албаны ажлын чанар мэдэгдэхүйц муудаж, намд хандив өгч "хохирсон", түүнийхээ хариуд албан тушаалд шургалж "хожсон" хүмүүс "хохирол"-оо нөхөхийн тулд төрийн албыг хувьдаа баяжих хэрэгсэл болгон хувиргасныг засахын тулд Төрийн албаны тухай хууль санаачилж, төрийн албыг намаас хамааралгүй болгож, төрийн албан хаагчдыг намын гишүүний харьяаллаас чөлөөлж, ажил дээр нь баталгаажуулсан.
Одоо төрийн албан хаагчид зарим эрхтэн дархтан, нам, улс төрийн хүчинд зүтгэх шаардлагагүй болсон. Зарим хүн надад, та өөрөө ийм хууль гаргасан учраас сонгуульд амжилтгүй оролцох сууриа тавьсан гэдэг юм. Үүнийг зарим нь ч хууль дөнгөж яригдаж эхлэх үед ч хэлж л байсан. Хэдий тийм байж болох боловч би илүү томыг, чухлыг нь харж байсан учир нам, төр хоёрыг салгах нь зүйтэй гэж үзсэн учир зүтгэсэн юм.
Ер нь Энхбаяр гэдэг хүн албан тушаал дээрээ байх, байхгүй нь чухал бус, харин нам нь нам шиг, төр нь төр шиг байх нь илүү чухал. Би зарим нэг хүн шиг зөвхөн сонгууль бодоод зүгээр гараа ганзагалаад суухыг хүсдэггүй. Найм, арван хоёр жилээр ингээд суучихсан хүмүүс бас байгаа шүү дээ.
Одоо яриад байгаа энэ асуудлуудаа би тухайн үед ч хэлж, анхааруулж байсан. Нам маань биш болоод байна шүү, засаач, залруулаач гэж байнга хэлж байсан. Ер нь аливаа зүйл муудахаа хүрвэл маш богино хугацаанд мууддаг юм байна. Тэр дундаа нам. Би намын даргын ажлаа 2005 онд өгсөн. Одоо миний зүтгэж, босгож явсан нам танигдахгүй болтлоо өөрчлөгджээ. Яагаад намын дарга нь удирдаж байгаад сонгуулиа будлиулдаг болчихов, яагаад Оюу толгойн ашиггүй гэрээ байгуулав. Ойлгохын аргагүй. Харсаар, хэлсээр, анхааруулсаар байхад алдаагаа засахгүй харин улам хүчтэй буруу тийшээ зүтгэх юм.
"Тэрэлжийн тунхаг" гэж гаргаж намын үзэл баримтлал, нэр солино гэх шив. Намын нэр, үзэл баримтлал хэнд саад болоод байгаа юм бэ. Энэ бол зөвхөн сонгуулийн амлалтаасаа бултахын тулд, гол яригдах асуудлуудыг өөрсдөөсөө зайлуулахын тулд явцуу сонирхолдоо хөтлөгдөн хийсэн ажил.
-Оюу толгойн гэрээг удтал гацаж байж шийдэгдсэн гэдэг. Зарим хүмүүс санаатай гацааж байсан ч гээд байдаг. Та яг ямар байр суурьтай байсан юм?
-Би өмнө нь Фридландтай, бас Английн хөрөнгө оруулалтын төлөө хөөцөлддөг хунтайж Эндрютэй уулзахдаа хэлж байсан. Монголын төрийн мэдэлд 51-ээс дээш хувь байх ёстой шүү гэж. Тодорхой хугацааны дараа тийм болж нэмэгдэнэ гэж. Эхлээд тэд дурамжхан байсан ч сүүлд нь зарчмын хувьд ойлгож зөвшөөрч байсан. Цаасан дээр баталгаажуулаагүй ч амаараа зөвшөөрсөн байсан. Гэтэл гэрээ өөрөөр хийгдсэн. Тэгэхэд би тухайн үед Ерөнхий сайд байсан Баярт монголчуудад ашигтайгаар шийдэхийн оронд яагаад 34-хөн хувийг аваад л болоо гэж зүтгээд байгаа юм бэ гэж асууж байлаа. Зүтгэсээр, зөрсөөр байгаад 34-хөн хувь л авсан.
Манай Цэц ч гэсэн Цэц. Монголын төр ашигт малтмалын томоохон ордыг ашиглахдаа хэзээ ч 50 хувиас дээш эзэмшиж болохгүй гэсэн заалттай утгагүй хууль гарч байхад тэрийг нь Үндсэн хуулийн "Газрын хэвлийд байгаа ашигт малтмал ард түмний мэдэлд, төрийн өмчид байна" гэсэн заалтыг зөрчөөгүй гээд хамгаалаад үлдээж байдаг. Яагаад Монголын төр хэзээ нэг цагт 51 хувиас дээш хувьтай байж болохгүй гэж. Хаа хаанаа мэдэн будилж ийм шийдвэр гаргаж, хамгаалж болохгүй шүү дээ. Би их өрийн асуудлыг оросуудтай муудалцаад ч хамаагүй ард түмэндээ л ашигтай шийднэ гэж бодож зүтгэж байлаа. Гэтэл одоо манайхан гадныхнаас айгаад байдаг юм уу, эсвэл өөр ашиг сонирхол байдаг юм уу, ингэж буруу шийдээд байгаа нь үнэхээр хачирхмаар.
ЭНЭ НАМЫГ БИ БИШ ОДООГИЙН УДИРДЛАГУУД НЬ Л СӨНӨӨЖ БАЙНА
-Олон жил бат бэх байр суурьтай байж ирсэн ах нам ганхаж байна. Түүнийг нь намын дарга байсан Н.Энхбаяр эхлүүллээ гэсэн яриаг та хэрхэн хүлээж авдаг вэ. Танд тэдэнтэйгээ хамт байсан нь амар байгаагүй юу?
-Мэдээж тэд нартай нэг байр суурь баримталбал хувь хүний хувьд надад амар байхыг үгүйсгэхгүй. Аягүй бол хэдэн тендэр авчихна. Хэд гурван хүн албан тушаалд томилуулчихна. Хааяа ийш тийшээ урилгаар явж, зардлаа даалгана, томоохон компанийн ТУЗ-д орж, өндөр цалин авна. Бизнесийн ашиг сонирхлоо бүтээчихнэ. Гэхдээ над шиг ийм албан тушаал хашиж ирсэн хүнд ард түмнээсээ хөндийрч, тэднийхээ ашиг сонирхлыг мартаж, цөөн хүний ашиг сонирхлыг гүйцэлдүүлж амьдрах нь хамгийн хэрэггүй хувилбар.
Харин өнөөгийн эрх баригчдад Энхбаяраар, Шинэбаяраар, Энхсайханаар, олон түмнээр шүүмжлүүлэхгүй байя гэвэл амархан шүү дээ. Хамтарсан бус хариуцлагатай Засгийн газраа байгуулчихсан, олон түмэнд хэрэгтэй олон ажил хийж бүтээчихсэн бол мянган Энхбаяр шүүмжлээд ч олон түмэн дэмжихгүй. Гэтэл одоо ганц Энхбаяр шүүмжлэхэд айгаад сүйд болж байна. Тэд надаас гэхээс илүү үнэнээс айж сандраад байгаа юм.
Тэр утгаар нь авч үзвэл энэ намыг би биш, удирдлагууд нь л сөнөөж байна. Ер нь аливаа юмыг гаднаас нь бус, дотроос нь сөнөөдөг шүү дээ. "Тос дотроосоо өтдөг" гэдэг биз дээ.
Намайг янз янзаар оролдож, над руу дайрч давшлан, миний ойр дотны хүмүүсийг дарамтлан, тал талын шахалт ирэхийг мэдэж байгаа ч би үнэний замаар л явна. Хэцүү байх нь ойлгомжтой. Надад хэцүү байх ч сэтгэлд маань амар сайхан байна. Ард түмнийхээ дэмжлэгийг авч, албан тушаалд сонгогдон, томилогдон ажиллаж байсан би ард түмнийхээ талд нь байхаас өөр ямар ч аргагүй. Би ард түмэндээ өртэй болохоос намд, намын удирдлагад өргүй.
-Тэгвэл тэд танд өртэй юу?
-Магадгүй шүү. Гэхдээ би тэднээс өр нэхдэггүй. Нэхэх ч үгүй. Харин жудагтай байхыг нэхнэ.
-Таныг бүхий л суудалд сууж ирсэн. Дандаа нэгдүгээрт байсан нь хатгаад суулгахгүй байх шиг гэж хэлэх хүмүүс байх юм?
-Тэгж тайлбарлах хүсэл сонирхолтой хүмүүс байгаа. Гэхдээ би хүний нэг насандаа сууж амжихааргүй олон албан тушаалыг хашжээ. Одоо бол надад албан тушаал сонин биш. Миний яриад байгаа философи маш энгийн. Ард түмнийхээ талд байж сур, тэдэнд өрөө төлөхийн тулд зүтгэ. Ам, ажлаа нийлүүл. Амиа битгий бод, ард олноо бодож сур. Амрыг бүү хай, хэцүүг давж чад.
‘-Таныг хоёр толгой өөрт нь хамааралгүй болох болсонд ингэж бухимдаад байна гэх хүмүүс байх юм. Та тэгээд байгаа юм биш үү?
-Би хэлээд байна шүү дээ. Оюу толгойн 51-ээс дээш хувь Монголын талд ногдох ёстой шүү гэхэд гадныхан эхлээд дургүй байснаа сүүлдээ зөвшөөрсөн. Тухайн үед намайг бас Фридландтай холбож харддаг байсан. Уг нь хардаад байх юм байгаагүй шүү дээ. Саналыг нь сонсч, Монголд ашигтай гэж бодсон саналаа тавьдаг байсан.
Таван толгойг бас л 100 хувь төрд авна шүү гэдгийг би хэлдэг л байсан.
Энэ дашрамд хүн, түүний үзэл бодол өөрчлөгдөх, эсэх тухай хэдэн үг хэлье. Хүн ерөнхийдөө өөрчлөгдөхийг би зөв гэж үздэг, өөрчлөлт ч зайлшгүй байдаг. Гэхдээ алдаж байсан хүн алдаагаа засч өөрчлөгдөж байна уу, сайн гэгдэж байсан хүн алдаа гаргадаг болж өөрчлөгдөж байна уу гэдгийг ялгаж салгаж ойлгож, ухаарч байх нь чухал. Бүгдэд нь алдаагаа засч өөрчлөгдөхийг уриалъя.
-Та намынхаа 24 дүгээр их хурлаар ч билүү намын нэрээ Ардын нам болгох гээд бүх зүйлээ ян тан болгочихсон байж байгаад Н.Багабанди гуайн эсэргүүцэлтэй тулгараад больсон гэсэн яриа байдаг юм билээ. Тийм бол яагаад та одоо Ардын нам болсонд дургүйцээд байгаа юм бэ?
-1996 он юм. Ялагдсан МАХН-ыг удирдан ажиллаж эхлэх үедээ шинэчлэлийг хэрхэн хийх талаар намын нөхдүүдтэйгээ хамт цогц санал гаргасан. Энэ үед намын нэр шинэчлэгдэх асуудал зайлшгүй яригдсан. Тэр үед намын анхан шатны нэгжүүдээс судалгаа авахад олонхи нь сольё гэсэн саналтай байлаа. Гэхдээ 1997 оны сонгууль болох гэж байсан учраас, бас өмч хөрөнгийн маргаан дэгдэх магадлал байна гээд, уг асуудалд нухацтай хандсан нь дээр хэмээн хойшлуулж байв.
Тэр сонгуулиас хойших удаа дараагийн бүх шатны сонгуульд МАХН гэсэн нэрээрээ ороод ялалт байгуулсан тул намын нэр солих нь эхний шатны тулгамдсан асуудал биш юм байна гэдэг нь тодорхой болсон. Сонгуульд ялагдаагүй бол намын нэр, үзэл баримтлал, гишүүнчлэлийн асуудлыг ярих нь илүүц хэрэг. Хэрэв авлига хээл хахууль, ажилгүйдэл, долдугаар сарын 1-ний хэрэг, сонгуулийн луйвар, Оюу толгойн ашиггүй гэрээ, сонгуулийн амлалт, Таван толгойн төслүүдээ зөв зүйтэй шийдчихээд, өөр хийх чухал асуудал үлдээгүй бол одоо нэрээ өөрчилнө гэх юм бол өөр хэрэг.
-Ардчиллын суурь зарчим цөөнхөө сонсоод олонхио дагаад явдаг. Та нам дотроо болохгүйг нь хэлээд тийм зарчмаар явж болоогүй юм уу?
-Би хангалттай хэлсэн. Хэлсэн, анхааруулсан нь хэтэрсэн үү гэхээс лав дутаагүй. Сонсохгүй болохоор нь захиа хүртэл бичсэн. Гэтэл тэд Энхбаяртай ямар ч яриа байхгүй гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр би яах билээ.
Хэрэв МАХН нэрийг солиогүй бол би ийм огцом алхам хийхгүй байсан байх. Гэтэл намын нэрийг түүхтэй нь хаясан. Хамгийн гол нь анхан шатны байгууллага дээр гарсан шийдвэрийн эсрэгээр шийдсэн шүү дээ. Бас шүүмжилсний төлөө Сүхбаатарын талбай дээр миний нэрийг самбар дээр бичиж, улаан хамгаалагчид шиг ухамсар муутай залуусаар мөнгө өгч жагсаагаад эвдэж дэвссэн. Ингүүлсэн хүн яах ёстой вэ. Би харин ч их хүлээцтэй, тэвчээртэй хандаж байгаа шүү дээ.
ЛУЙВРЫН СОНГУУЛЬД БЭЛДЭХ ХЭРЭГ БАЙНА УУ?
-МАХН нэрийг авах асуудал юу болох бол?
-Хэрэв шударга ёс гэж байдаг бол, байх ёстой бол авна гэж бодож байгаа. Тэд энэ нэрийг хэрэггүй гэж хаячихаад, хаясан нэрийг өөд татаад авах гэхээр эсэргүүцээд "шогтоод" байна л даа. Бид энэ намын булхайг нь бус, харин шударга зарчмыг нь, үнэн түүхийг нь, ард түмнийхээ төлөө том, том үйл хэрэг бүтээж чаддагийг нь авч үлдэх гэж, Монголынхоо XX зууны түүхийг бүтнээр нь авч үлдэх гэж ингэж зүтгэж байгаа юм.
Улс төрийн намуудын тухай хуулийн 6.3-т намын нэр солигдвол хуучин нэрийг 24 жилийн турш хэрэглэж болохгүй гэж байсныг Цэц авч үзээд цаг хугацааны хувьд ч, эвлэлдэн нэгдэх эрх талаасаа ч Үндсэн хуулийг зөрчсөн байна хэмээн үзээд хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл намын нэрийг өөрчилсөн бол хуучин нэрийг маргаашнаас нь эхлээд сэргээн хэрэглэж болно гэсэн үг.
Гэтэл уг хуулийн намын нэр гэхээс илүү намын өмчийн асуудлыг зохицуулсан 15.6 гэсэн заалтыг шалтаглан өдий болтол намын бүртгэлийг хойшлуулан хийхгүй байна. Яагаад шалтаглан гэж үзэж байгаа вэ гэхээр аливаа хууль нэг цогц эрх зүйн баримт бичиг байдаг тул эсрэг тэсрэг утга санаа бүхий хоёр заалт нэг хуулинд байж таарахгүй. Нэгэнт Цэц уг хуулийн 6.3-ыг хүний язгуур эрх болох эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчсөн хэмээн үзэж хүчингүй болгосон бол намын нэрийг өөрчилбөл хуучин нэрийг үргэлжлүүлэн буюу ямарваа нэгэн хугацааны хязгааргүйгээр үүрд мөнх хэрэглэж болохгүй гэсэн заалт тэр тусмаа хүчингүй болох ёстой нь ойлгомжтой шүү дээ.
МАХН-ыг бүртгэхгүй өнгөрөөж буй хоног тутам өнөөдөр төр, засгийн эрхэнд байгаа улс төрийн томоохон намууд, өндөр албан тушаалтнууд шүүх, Цэцэд буруу нөлөө үзүүлдэг, ажилд нь хөндлөнгөөс хутгалдан оролцдогийг баталж байна. Одоо байдал хэрхэн өрнөж байгааг харахад Цэцээс хуулинд цаг хугацааны зохицуулалт хийж болох мэт "мэргэн шийдвэр" гарч, түүнийг нь УИХ гэнэт сэрсэн юм шиг шүүрэн авч, улс төрийн намуудын тухай хуулинд намын нэрийг цаг хугацаагаар хязгаарласан заалт нэмж оруулж саад тавих гэж оролдох байх.
Гэтэл энэ бол бас л боломжгүй болсон зүйл гэдгийг эртхэн анхааруулж хэлэх хэрэгтэй. Нэгд, тухайн үед УИХ Цэцийн дунд суудлын дүгнэлтийг авч хэлэлцэхдээ ийм зохицуулалт хийсэн бол болох байсан биз. Гэтэл Цэцийн дүгнэлтийг хүлээн аваагүй тул Цэц их суудлаараа хуралдаж 6.3-ыг бүхэлд нь хүчингүй болгосон тул одоо хуулинд аливаа цаг хугацааны хязгаарлалт хийх боломжгүй болсон.
Хоёрт, тухайн үед Цэцийн дүгнэлтийг УИХ-аар авч хэлэлцэж байх үед УИХ-ын зарим гишүүний асуултад хариулахдаа Цэцийг төлөөлж асуудал танилцуулж байсан Цэцийн гишүүн Болдбаатар намын нэрийг соливол хуучин нэрийг олонхийн саналтай нийлээгүй хүмүүс авч ашиглаж болно гэсэн утгатай хариу өгсөн байдаг нь УИХ-ын хуралдааны тэмдэглэлд байгаа. Цэц нэг асуудлаар олон байр суурьтай байж болохгүй учир одоо ийм л байр сууриа баримтлах ёстой.
Гуравт, ардчилсан нийгэмд хууль тогтоох үйл ажиллагаатай холбоотой баримталдаг нэг алтан зарчим бий. Ямар нэгэн асуудал шүүх дээр оччихсон, удахгүй шүүхийн шийдвэр гарах гэж хүлээгдэж байгаа бол тухайн асуудлаар араас нь хөөж хууль гаргаж болдоггүй, тэр тусмаа хүндрүүлсэн маягаар хууль гаргадаггүй гэсэн зарчим. Ийм зарчим үйлчлэхгүй бол эрх баригчид дурын асуудлаар өөртөө ашигтай шийдвэр гаргаад араас нь хөөж хууль баталж чангалаад дарангуйллаа тогтоох гээд байдаг тул ийм алтан зарчим байдаг. Манайх ардчилсан орон мөн л юм бол энэ алтан зарчмыг хатуу баримтлах ёстой. Ингээд аль ч талаас нь авч үзэхэд МАХН-ыг бүртгэхээс өөр аргагүй байгаа юм.
Энэ асуудал хэрхэн шийдэгдэх нь өөрөө шүүх, Цэц засгийн эрх барьж буй улс төрийн намууд, эрх баригчдын хараа хяналтанд байна уу, үгүй юу гэдгийн нэг нотолгоо болно.
-МАН-аас танайхыг эсэргүүцэх тусам сурталчилгаа болоод байх шиг...
-Тэгж ч ойлгож болно. Тэд биднийг сурталчлаад, бид тэднийг сурталчлаад.
-Танайх нэрээ авсан ч эс авсан ч ямар нэг нэртэй болж таарна. Та 2012 оны сонгуульд нэр дэвших үү?
-Үнэндээ бодож байгаа юм алга. Одоогийн байгаа янзаараа байх юм бол шударга сонгууль болохгүй нь. Тийм учраас бодож чадахгүй байгаа юм. Луйврын сонгууль болох нь тодорхой байхад бодох, бэлдэх хэрэг байна уу. Луйврын сонгуульд хэн бэлддэг юм. Луйварчид л бэлдэнэ биз дээ.
-Тэгвэл 2013 оны сонгуульд?
-Намуудын дарга нар сая уулзаж, гарын үсэг зурахдаа парламентыг бэхжүүлнэ гэсэн утгатай, үнэн хэрэг дээрээ утгагүй заалттай бичигт гарын үсэг зурсан. Парламентыг бэхжүүлэх нэрийн дор Ерөнхийлөгчийг парламентаас томилдог болох гэж байгаа бололтой. Би сайн ч, муу ч Ерөнхийлөгчийг ард түмэн сонгох ёстой гэж үздэг хүн. Түүнээс аль нэг нам, эсвэл намуудын хуйвалдаанаар гарсан хүн Ерөнхийлөгч байх нь өөрөө утгагүй асуудал. Ард түмнээ боддог хүн тэгж Ерөнхийлөгч болсноос болоогүй нь дээр.
-Таныг Үндсэн хуулийн бус зарчмаар төрийн эрхийг авахыг санаархаж байна гэж буруутгах хүмүүс байгаа. Үндэсний Аюулгүй байдлыг даргалж байсан хүний хувьд ингэх нь хэр зөв бэ?
-Өөрийн чинь асуултуудаас, хэвлэлээр зарим хүний хэлж, ярьж, бичиж байгаагаас харахад Энхбаяр гэдэг нэг "аймаар" хүн байна аа даа. Ямар их "аймаар" юм төлөвлөдөг, ямар их юм мэддэг, хийдэг хүн бэ тэр Энхбаяр. Яаж амжуулдаг юм бол доо? Унтдаггүй, унд хоол иддэггүй, хэд хэдэн газар зэрэг явж, хэд хэдэн хүнтэй зэрэг уулзаж байдаг хүн шиг л санагдаж байна шүү. Би тэр Энхбаярыг өөрийн эрхгүй их сонирхож байна. Харахсан, уулзахсан. Харамсалтай нь тэр Энхбаярыг олох гээд чадахгүй байна.
Ер нь яагаад хиймлээр "аймаар" хүн төрүүлдгийг мэдэх үү. Үүнийг тайлбарлахад их амархан. Өөрсдийнхөө луйвар булхайг нуухын тулд нэг "аймаар" хүн зохиомлоор бий болгож гаргаад, өөрсдөө ард нь нуугдах гэж л тэр. Түүнээс төрийн эрх мэдлийг хууль бусаар авах ямар ч санаа бодол надад байхгүй.
Харин 2008 онд луйврын сонгуулиар гарч ирсэн "МАН-АН" төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авсан шүү дээ.
-Та ард түмнийхээ талд байна гээд ийм нэг ажил эхлүүлээд яваад байдаг. Үүнийг дагаад танай гэр бүлийнхэнд таагүй байдал, дарамт ирж байна уу?
-Ирнэ ээ ирнэ. Цолмон маань, хүүхдүүд, хоёр талын аав ээж нар маань Энхбаяр гэдэг хүнээс болж их шаналж байгаа. Би өөрөө үйл явдлын дунд байгаа учраас элдвийн дайралт хөнгөн тусдаг, харин эд нарт маань илүү хүнд тусч байгаа нь ойлгомжтой. Тэд Энхбаяр гэдэг хүнтэй холбоотой болсноороо нэг ёсны золиос болж байна даа.
-Сүүлийн үед Энхбаяр гэдэг хүн албан тушаал ч үгүй боллоо. Адаг сүүлд нь эхнэрээсээ салж гэнэ гэсэн яриа гараад байгааг өөрөөс тань асуумаар байна л даа. Хэт хувийн асуудалд тань халдаж байгаа бол уучлаарай...
-Энхбаяр гэж ямар "аймаар" хүн байна вэ гэж би дээр хэлсэн дээ. Энхбаярын тухай ээлжит хиймэл яриа Цолмон бид хоёрыг "салгаад" байгаа юм. Урьд өмнө нь хадам ээжийн маань бие муудаж, урагшаа явахад Цолмонгийн нэр дээр "Swiss credit" гээд огт байдаггүй банкинд нэг миллиард ам.долларын хадгаламжтай нь ил болж, түүнийг зарлуулахгүйн тулд гуйхаар явлаа гэсэн гүтгэлэг гарч байсан даа. Түүнээс хойш бүтэн хоёр жил өнгөрлөө. Тэр хадгалуулсан мөнгө нь, түүнийг зарласан нь хаана байгаа юм бэ. Түүнтэй адил бас л нэг зохиомол үлгэр.
Би урьд өмнө ийм зохиомол гүтгэлэг сонсоод, уншаад хүмүүс үнэхээр тэгж буруугаар бодох вий, ойлгох вий хэмээн санаа зовж тайлбарлах гэж оролддог байсан. Харин одоо юу ойлгосон бэ гэхээр ийм зохиомол юмнуудыг тайлбарлах гэж цагаа гарцдах хэрэггүй гэдгийг.
Харин гэр бүлийн харилцааны талаар ямар бодолтой явдаг вэ гэвэл нийгмийн хамгийн чухал харилцаа бол гэр бүлийн харилцаа. Манайд гэр бүлийн харилцаа ямар байх талаар багаас нь зааж сургадаг зүйл алга байгаа тул хүмүүс их алддаг. Гэр бүл дотроо эрүүл харилцаж чадахгүй бол, нийгэмдээ эрүүл харилцаж чадахгүй.
Нийгэмд эрчүүд нь эмэгтэйчүүдээ гомдоох нь илүү байдаг. Ажил төрлөөс эхлээд, нийгмийн харилцааны хэв маяг гээд яривал эмэгтэйчүүд гомдолтой үлдэх нь их. Тэгэхлээр би энэ амьдралдаа нэгээс илүү хүн гомдоодог тийм "мундаг" хүн биш.
Цолмонгоо мэдээд, бас мэдэхгүй бишгүйдээ л нэг гомдоолоо шүү дээ. Түүнээс бус нэгийг гомдоож салаад, нөгөөтэй сууж дахин гомдоох тийм "эр зориг" надад байхгүй. Надад Цолмон маань хангалттай.
Зарим тийм хүмүүс байдаг л байх. Би тийм биш. Тэгж хүнд ачаа үүрч явж чадахгүй. Цолмон бол миний амьдралд тохиолдсон хамгийн том аз. Эхнэр, нөхөр хоёр нэг нэгийгээ олж, хамт амьдарна, хүүхэд төрүүлж, тэднийгээ хүн болгоно гэдэг чинь өөрөө хамгийн том гайхамшиг. Гэхдээ хүмүүс ихэнхдээ тэр гайхамшгаа ойлгодоггүй, бас үнэлдэггүй. Ер нь гайхамшиг бол бидний амьдралд өдөр бүр тохиож байдаг. Түүнийгээ олж харж чаддаг байх нь чухал.
Цолмон бол миний амьдралд учирсан гайхамшиг.
-Нэг хэсэг таны гэр бүлийн хүн шиг бүхий л хэрэгт оролцдог тэргүүн хатагтай байхгүй гэгддэг байсан. Энэ тухайд...
-Уг нь Цолмон маань хэнээс ч дутахгүй чадвартай, дайчин эмэгтэй. Энхбаяр гэдэг хүнтэй амьдралаа холбосноос болж миний ажилд дарагдан, янз янзаар хэлүүлээд тэрнээсээ болгоомжлон гэртээ суух болсон. Үнэндээ надаас хэд дахин илүү дайчин хүн шүү дээ. Гэхдээ зарим хүний бичдэгээр намайг залж, удирдаад байгаа юм байхгүй. Намайг ойлгож дэмждэг гэвэл зөв болно. Бас "эхнэртээ удирдуулдаггүй" ч гэх шиг зарим хүн худлаа жүжиглэдэг. Ер нь нөхөр нь эхнэрийнхээ үгийг сонсдоггүй, эхнэр нь нөхрийнхөө үгийг үл тоомсорлодог байдаггүй шүү дээ. Нэг гэр бүлийн хүмүүсийн хувьд санал бодлоо солилцож, ярилцаж л таараа. Гэр бүлийн хоёр нэг нэгэндээ нөлөөлж л таарна шүү дээ.
Зарим хүн би гэртээ ажил ярьдаггүй гэж зална. Гэтэл гэр бүлийн хүн нь ажлаасаа болж санаа зовнисон байвал асууж л таарна, санаа бодлоо хуваалцаж л таарна биз дээ. Тэгэхэд урдаас нь би чамтай ажил ярихгүй гэх үү. Тэгвэл тэр эхнэр, эсхүл нөхөр гэдэг хүн чинь зүгээр тавилга юм уу. Тэгж "мундаг" амьдралаа зохицуулж, амьтай эхнэр, нөхрөө амьгүй тавилга болгодог хүмүүс байна уу. Тэгвэл тэд өөрсдөө тавилга болчихжээ гэж ойлгох хэрэгтэй.
Ингэж л хариулъя даа. Дараагийн арга хэмжээний цаг болчихоод байна. Их ч удаан ярилаа. Ярилцлагаа дуусгах уу даа...
-Надад асуумаар асуултууд байгаа юм сан.
-Энэрэлээ, чи яг над шиг нэг ажил эхэлсэн бол бүгдийг дуусгах гээд байдаг зантай юмаа даа. Гэхдээ дараа хариулахаар бас хэдэн асуулт үлдээвэл ямар вэ?
-За тэгье дээ. Нээрээ, та ойрд ууланд авирсан уу?
-Ууланд авиралгүй яахав. Ууланд авирах нь өөрөө өөрийгөө ялснаас эхэлдэг юм. Хүмүүс эргэн тойрноосоо энерги авлаа гэдэг. Хамгийн сайн энерги бол бусдыг "ялснаасаа" биш, харин өөрийгөө ялан дийлсний энерги байдаг. Өнгөрсөн жил Ховд, Баян-Өлгийн зааг дээр байдаг Сайр хайрхан ууланд авирсан. Орой дээрээс нь уулын цанаар буусан даа.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
Ярилцсан Э.ЭНЭРЭЛ
"Өдрийн сонин"
|
Н.ЭНХБАЯР: Улс төрд над шиг гүнзгий орсон хүн улс төрөөс гарч чадахгүй юм байна, гаргах ч үгүй юм байна |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (4) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Улсаас маани баян хун шуу дээ. Сэлэнгийн ёроогийн Томортэйн ордийг авсан баян. Урд ни тэндээс томрийн худрээ хунд даатсийн машинаар зоодог байсан бол одоо томор зам тависан байгаа. Туунээс оор зондоо эд баялаг бий. Эд хоронгийг ни хураагаад тсаазаар авах хэрэгтэй
2011-04-19 | 00:52:07 | 117.79.232.186 | |
Зочин Монголийг муухай болгочихоод одоо ингэж яриад ях ни вэ. Ухвэл таарна.
2011-04-19 | 00:50:07 | 117.79.232.186 | |
Зочин идэж ууж ханадагыи мубарак хахаха 10жил юугаа хийж байсийн хаан мэт байсан байж бас ахиж гарж ирж төрөө хямрлаас тумнээ ядуурлаас аврахуу хахаха худалч тахиа
2011-04-18 | 17:56:28 | 180.235.177.163 | |
Зочин Энхбаяр едер ирэх тутам их таалагдаж байна.Энэ хун монголын ард тумний телее их юм хийх цаг нь одоо л ирж байх шиг байна. нурааж байсан бол босгоно доо хе. итгэж, хулээж байгаа шуу.
2011-04-18 | 15:18:20 | 217.24.67.163 | |
|
|
|
|

16:44 Улаанбаатар хотын хэмжээнд орон сууц, албан байгууллагын нийт 8524 лифт байдаг.
|
Улаанбаатар хотын хэмжээнд орон сууц, албан байгууллагын нийт 8524 лифт байдаг. »»
|
|
Автомашинаараа мөргөж, хүний амь хохироохыг завдсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ 16:03 Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ашиглан, бусдын амь насыг хохироохыг завдсан хэрэгт хянан шалгах
|
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ашиглан, бусдын амь насыг хохироохыг завдсан хэрэгт хянан шалгах »»
|
|
Бөөрөлжүүт цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай II блок төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ 15:55 Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүний 300 тэрбум
|
Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүний 300 тэрбум »»
|
|
Н.Намуу: Зөрчил гаргасан жолооч торгуулиа хугацаа хэтэрч төлсөн бол нэмэгдсэн үнийн дүнгээс иргэнд урамшуулал олгоно 15:18 2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлсэн иргэн болон ААН-д урамшуулал олгохоор болоод буй.
|
2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлсэн иргэн болон ААН-д урамшуулал олгохоор болоод буй. »»
|
|
Хөвсгөл аймагт гарсан тарваган тахал өвчний хариу арга хэмжээний багт ажилласан ажилтнуудад талархал гардууллаа 15:02 Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Мөрөн суманд бүртгэгдсэн тарваган тахлын голомтын хариу арга хэмжээнд ажиллаж, голомтыг
|
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Мөрөн суманд бүртгэгдсэн тарваган тахлын голомтын хариу арга хэмжээнд ажиллаж, голомтыг »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлагаар ажиллаж, 29 иргэний амь насыг авран хамгаалав 14:34 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.13-10.19/ нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.13-10.19/ нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын »»
|
|
Дамбадаржаад 1973 айлын орон сууц барина 14:26 Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар хэлэлцэв.
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар хэлэлцэв. »»
|
|
Тархийг компьютерт холбох мэс заслыг Европт анх удаа хийжээ 11:04 Мюнхений техникийн их сургуулийн дэргэдэх клиник эмнэлгийн эмч нар хүзүүнээс доош хэсэг нь саажсан 25 настай
|
Мюнхений техникийн их сургуулийн дэргэдэх клиник эмнэлгийн эмч нар хүзүүнээс доош хэсэг нь саажсан 25 настай »»
|
|
Энхийн төлөөх IPO 10:53 XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт
|
XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт »»
|
|
Бие даалтын 7 хоногоор музейд зочлоорой 10:51 Чингис хаан Үндэсний музей нь орчин үеийн дэлхийн жишигт нийцсэн стандарт шаардлага, техник, тоног төхөөрөмжөөр
|
Чингис хаан Үндэсний музей нь орчин үеийн дэлхийн жишигт нийцсэн стандарт шаардлага, техник, тоног төхөөрөмжөөр »»
|
|
Л.Болд: С.Шаарийбуу гуайтай хамт хэвлэлийн хурал хийхэд бэлэн байна 10:06 Хэн нэгэнд нь намайг гүтгэж, доромжлох хэрэгцээ гарсан юм байлгүй дээ. Нөгөө нэг "Үнэн гутлаа өмсөх зуур худал уул давдаг" гэдэг шиг.
|
Хэн нэгэнд нь намайг гүтгэж, доромжлох хэрэгцээ гарсан юм байлгүй дээ. Нөгөө нэг "Үнэн гутлаа өмсөх зуур худал уул давдаг" гэдэг шиг. »»
|
|
Бүдүүн гэдэсээ дурандуулах бол дараах зүйлийг анхаар 10:05 Бүдүүн гэдэсний өвчлөлийн үед илрэх сэрүүлэг шинжүүд гэж бий. Тухайлбал,
|
Бүдүүн гэдэсний өвчлөлийн үед илрэх сэрүүлэг шинжүүд гэж бий. Тухайлбал, »»
|
|
Т.Даваадалай: Шалгалтын явцад “Ил Сонг” ХХК-ийн үйл ажиллагаанд зарим зөрчлийг илрүүллээ 10:03 Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын амны 10 га талбайд, хотын төвөөс 15 км зайд 2007 айлын орон
|
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын амны 10 га талбайд, хотын төвөөс 15 км зайд 2007 айлын орон »»
|
|
Улаанбаатар хот гамшигт тэсвэртэй, эсэхийг гурав дахь удаагаа “шалгана” 09:43 НҮБ-ын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот-2030” санаачилгад манай улс нэгдэн орсноос хойш нийслэлийн эрсдэлийн үнэлгээг
|
НҮБ-ын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот-2030” санаачилгад манай улс нэгдэн орсноос хойш нийслэлийн эрсдэлийн үнэлгээг »»
|
|
Стив Жобсын дүрийг зоосон дээр мөнхөлнө 09:41 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 17 /unn/. АНУ-ын Мөнгөний ордон “Apple” компанийг хамтран үүсгэн
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 17 /unn/. АНУ-ын Мөнгөний ордон “Apple” компанийг хамтран үүсгэн »»
|
|
Сураггүй алга болсон иргэний ар гэрийнхний хүсэлтээр эрлийн ажиллагааг зогсоожээ 09:45 Хөвсгөл аймгийн Тариалан суманд 46 настай хоёр эмэгтэй сураггүй алга болсон. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Тариалан
|
Хөвсгөл аймгийн Тариалан суманд 46 настай хоёр эмэгтэй сураггүй алга болсон. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Тариалан »»
|
|
Б.Тэгшбаяр Ази тивийн шилдэг дугуйчнаар тодорчээ 09:44 Монголын дугуйн спортын үндэсний шигшээ багийн тамирчдаас “Алдар” орооны тамирчин, залуучуудын дэлхийн аварга,
|
Монголын дугуйн спортын үндэсний шигшээ багийн тамирчдаас “Алдар” орооны тамирчин, залуучуудын дэлхийн аварга, »»
|
|
Барууныхны баах нь хүртэл сайхан санагдах цаг дор... 09:43 “Буурлаас үг сонс” гэж сургадаг сан. Одоо ч буурлын үг бузар гэх нь халаг цаг болж дээ. Эдийн засгийн элдэв онол, жишээ
|
“Буурлаас үг сонс” гэж сургадаг сан. Одоо ч буурлын үг бузар гэх нь халаг цаг болж дээ. Эдийн засгийн элдэв онол, жишээ »»
|
|
Бодлогын өрсөлдөөн үү, тархи угаах уралдаан уу 09:28 2009 оны БАЛДОРЖ шагналын “Шилдэг-9”-д “Үндэсний шуудан” сонины тоймч Г.Отгонбаяр “Бодлогын өрсөлдөөн үү, тархи
|
2009 оны БАЛДОРЖ шагналын “Шилдэг-9”-д “Үндэсний шуудан” сонины тоймч Г.Отгонбаяр “Бодлогын өрсөлдөөн үү, тархи »»
|
|
“Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ын төслийг ашиглалтад оруулах, хүлээлгэн өгөх ёслол боллоо 09:24 БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монгол улсад хэрэгжүүлэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Ногоон нуур
|
БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монгол улсад хэрэгжүүлэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Ногоон нуур »»
|
|
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно 19:14 Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн нийслэл хотын явган хүний зам дээр машинаа байршуулсан, автобусны зогсоол хааж
|
Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн нийслэл хотын явган хүний зам дээр машинаа байршуулсан, автобусны зогсоол хааж »»
|
|
Э.Чинзориг: ААН, байгууллага ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй 18:48 Сүхбаатар дүүргийн хэмжээнд 700 мянган ам метр зам талбайг цэвэрлэж байна. Мөн халтиргаа гулгаанаас урьдчилан
|
Сүхбаатар дүүргийн хэмжээнд 700 мянган ам метр зам талбайг цэвэрлэж байна. Мөн халтиргаа гулгаанаас урьдчилан »»
|
|
НЗД-аас үүрэг болгосны дагуу Яармагийн барилгын компаниуд зэвтэй усны асуудлаа шийдэж, шугам сүлжээгээ шинэчилж эхэллээ 17:58 Өнгөрсөн долоо хоногийн нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар барилгын
|
Өнгөрсөн долоо хоногийн нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар барилгын »»
|
|
Т.Даваадалай: Цэцэрлэг, сургуулийг зундаа амжиж барих гэхээр бичиг баримтын асуудлаас удааширдаг 17:52 НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооны хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн
|
НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооны хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн »»
|
|
Б.Нарантуяа: Халтиргаа гулгаанаас сэргийлж, 09:00 цагийн байдлаар 4 тонн давсыг гудамж, зам талбайд цацаад байна 15:25 Нийслэлд цас үргэлжлэн орж байгаатай холбогдуулан нийслэлийн Хот тохижилтын газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.
|
Нийслэлд цас үргэлжлэн орж байгаатай холбогдуулан нийслэлийн Хот тохижилтын газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. »»
|
|
НЭМҮТ: Угаарын хийд 59 хүн хордож, хоёр иргэн нас барсан 13:51 Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд бүртгэгдсэн мэдээллээр, есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 13-ны хооронд
|
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд бүртгэгдсэн мэдээллээр, есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 13-ны хооронд »»
|
|
Сахиусан тэнгэрүүдийн шоун дээр хүмүүс инээж, хөгжилдөж байх нь хамгийн чухал… 13:49 Victoria’s Secret шоуны шинэхэн бүтээлч захирал, дизайнер Адам Селманы хамтаар эргэн эрэлтийнхээ үеэр хүмүүс инээж,
|
Victoria’s Secret шоуны шинэхэн бүтээлч захирал, дизайнер Адам Селманы хамтаар эргэн эрэлтийнхээ үеэр хүмүүс инээж, »»
|
|
Трамп Тагнуулын төв газартаа Венесуэлд тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгчээ 13:40 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Тагнуулын төв газраа Венесуэл улсын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн гэдгээ батлав.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Тагнуулын төв газраа Венесуэл улсын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн гэдгээ батлав. »»
|
|
“Apple” компани шинэ “MacBook”, “iPad”-аа танилцуулжээ 12:31 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 16 /CNBC/. Америкийн “Apple” компани шинэчлэгдсэн M5 чип бүхий шинэ
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 16 /CNBC/. Америкийн “Apple” компани шинэчлэгдсэн M5 чип бүхий шинэ »»
|
|
“Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн түгжрэл 20 хувиар буурна 10:51 Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор авто замын бүтээн байгуулалтын чиглэлээр томоохон төслүүдийг
|
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор авто замын бүтээн байгуулалтын чиглэлээр томоохон төслүүдийг »»
|
|
Визийн асуудлаас болж Катмандуд гацсан хоёр ламхай тусгай үүргийн онгоцоор гэртээ ирнэ 10:29 Балба Улсын Засгийн газраас 2025 оны есдүгээр сарын 4-нд нийгмийн сүлжээний 26 төрлийн платформыг хаасан.
|
Балба Улсын Засгийн газраас 2025 оны есдүгээр сарын 4-нд нийгмийн сүлжээний 26 төрлийн платформыг хаасан. »»
|
|
Шилдэг ахлах офицер, илтгэгч нарын шагналыг гардууллаа 10:24 Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2025 оныг "Ахлах офицерын жил" болгон зарласантай
|
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2025 оныг "Ахлах офицерын жил" болгон зарласантай »»
|
|
Д.Батбаяр: Гэгээрлийн дээдийн дээд нь магадгүй гэрэл ч байж болно 10:19 Хүн гэрэл болоод орчлонгийн их гэрэлтэй нийлдэг байх. Их гэгээрсэн хүмүүс гэрэл болоод алга болчихдог гэдэг.
|
Хүн гэрэл болоод орчлонгийн их гэрэлтэй нийлдэг байх. Их гэгээрсэн хүмүүс гэрэл болоод алга болчихдог гэдэг. »»
|
|
Хотын дарга Х.Нямбаатар 2007 айлын орон сууцны хорооллыг гэрээний хугацаанд нь ашиглалтад оруулах үүрэг өглөө 10:13 Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд 10 га талбайд хотын төвөөс 15 км зайтай 2007 айлын орон
|
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд 10 га талбайд хотын төвөөс 15 км зайтай 2007 айлын орон »»
|
|
Отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлнэ 10:00 2025-2026 оны өвөлжилтийн бэлэн байдлыг хангах чиглэлээр бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай хуралдлаа.
|
2025-2026 оны өвөлжилтийн бэлэн байдлыг хангах чиглэлээр бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай хуралдлаа. »»
|
|
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар “ЗАЛИЛАН” юм! 09:59 Өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд “Телеграммаар даалгавар биелүүлж,
|
Өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд “Телеграммаар даалгавар биелүүлж, »»
|
|
Сураггүй алга болсон 46 настай эмэгтэйн цогцос олдсон бөгөөд түүнтэй хамт явсан эрэгтэй амиа хорлосон байдалтай олджээ 17:10 Самранд яваад сураггүй болсон 46 настай эмэгтэйн эрлийн ажиллагааг зогсоогоод байсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
|
Самранд яваад сураггүй болсон 46 настай эмэгтэйн эрлийн ажиллагааг зогсоогоод байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. »»
|
|
"Төрийн албаны үнэ цэнэ" сэдэвт сургалтыг зохион байгууллаа 16:17 Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн
|
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн »»
|
|
И-баримт сугалааны СУПЕР АЗТАН тодорлоо 16:14 2025 оны 09-р сарын 01-ээс 09-р сарын 30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдлаа.
|
2025 оны 09-р сарын 01-ээс 09-р сарын 30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдлаа. »»
|
|
Чингэлтэй дүүргийн Баянбүрдийн тойрог дахь хөшөө шатжээ 14:17 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 хороо, Баянбүрдийн тойрог Чингэлтэй хөшөө шатаад байна гэсэн дуудлагыг аравдугаар
|
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 хороо, Баянбүрдийн тойрог Чингэлтэй хөшөө шатаад байна гэсэн дуудлагыг аравдугаар »»
|
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Моди нар ”Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл гаргалаа 14:11 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээ
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээ »»
|
|
Трамп: Оросын эдийн засаг нуран унаж байна 13:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх »»
|
|
НҮБ: Жил бүр 1,2 сая хүн зам дээр амиа алдаж байна 13:10 Зам тээврийн осол нь дэлхийн хүн амын нас баралтын 8 дахь шалтгаан, 5-аас дээш насны хүүхдүүд ба залуучуудын
|
Зам тээврийн осол нь дэлхийн хүн амын нас баралтын 8 дахь шалтгаан, 5-аас дээш насны хүүхдүүд ба залуучуудын »»
|
|
Энэтхэгт үйлдвэрлэсэн сироп эрүүл мэндэд эрсдэлтэйг анхааруулав 12:04 ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 15 /CNN/. Гурван төрлийн чанар муутай ханиадны сиропыг Энэтхэгт
|
ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 15 /CNN/. Гурван төрлийн чанар муутай ханиадны сиропыг Энэтхэгт »»
|
|
Сураггүй алга болсон гэх хоёр настай хүүгийн задлан шинжилгээний хариу энэ сарын 16-нд гарна 10:05 2025.09.17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт 2 настай хүү сураггүй алга болж, 9-р сарын 25-ны өдөр түүний
|
2025.09.17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт 2 настай хүү сураггүй алга болж, 9-р сарын 25-ны өдөр түүний »»
|
|
Улаанбаатар-Увс чиглэлийн автобусанд эх нярайлжээ 09:52 Өнөөдөр үүрийн 03:20 цагт УБ-аас Увс руу явж байсан 07-08 УВС дугаартай автобусан дотор анхны төрөгч жирэмсэн бүсгүй гэнэт өвджээ.
|
Өнөөдөр үүрийн 03:20 цагт УБ-аас Увс руу явж байсан 07-08 УВС дугаартай автобусан дотор анхны төрөгч жирэмсэн бүсгүй гэнэт өвджээ. »»
|
|
2025.10.15 өдрийн 08 цагийн байдлаар цас орж байгаа аймаг сумдын мэдээг хүргэе 09:50 Архангай - Булган, Төвшрүүлэх, Хотонт, Цэцэрлэг, Чулуут, Эрдэнэбулган, Эрдэнэмандал
|
Архангай - Булган, Төвшрүүлэх, Хотонт, Цэцэрлэг, Чулуут, Эрдэнэбулган, Эрдэнэмандал »»
|
|
Тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48 сая 900 мянган төгрөг шилжүүлсэн гэж бусдыг залилжээ 09:35 “Худалдааны төвөөс машин худалдаж авсан хүн 48,900,000 төгрөг шилжүүлсэн гэх гүйлгээ харуулаад мөнгөө
|
“Худалдааны төвөөс машин худалдаж авсан хүн 48,900,000 төгрөг шилжүүлсэн гэх гүйлгээ харуулаад мөнгөө »»
|
|
Б.Даваацэрэн музей, номын сангийн цогцолборын барилгын явцтай танилцлаа 14:58 Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн Дархан-Уул аймагт улсын
|
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн Дархан-Уул аймагт улсын »»
|
|
Ирэх долоо хоногт сурагчид "Бие даалтын долоо хоног"-той тул танхимаар хичээллэхгүй 12:21 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх долоо хоногт буюу аравдугаар сарын 20-26-нд бие даалтын долоо хоногтой.
|
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх долоо хоногт буюу аравдугаар сарын 20-26-нд бие даалтын долоо хоногтой. »»
|
|
|
Луврын музейгээс Францын хатдын титэм, энгэрийн зүүлт зэрэг найман үнэт эдлэл алдагджээ 16:45 Францын алдарт Луврын музейд өчигдөр өглөө хулгай дээрмийн гэмт хэрэг гарлаа. Хэргийн газраас зугтсан гэмт
|
Францын алдарт Луврын музейд өчигдөр өглөө хулгай дээрмийн гэмт хэрэг гарлаа. Хэргийн газраас зугтсан гэмт »»
|
|
Энхийн төлөөх IPO 10:53 XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт
|
XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт »»
|
|
Зеленский: Унгарт болох Трамп-Путин нарын уулзалтад оролцох хүсэлтэй байна 10:26 10-р сарын 19-нд Украины Ерөнхийлөгч В.Зеленский Америкийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Унгарын нийслэл Будапешт
|
10-р сарын 19-нд Украины Ерөнхийлөгч В.Зеленский Америкийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Унгарын нийслэл Будапешт »»
|
|
Трамп Зеленскийд: "Бууж өгөхгүй бол Путин та нарыг устгана” гэжээ 10:09 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Баасан гарагт Цагаан ордонд болсон хурц, уур амьсгалтай уулзалтын үеэр Украйны
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Баасан гарагт Цагаан ордонд болсон хурц, уур амьсгалтай уулзалтын үеэр Украйны »»
|
|
Стив Жобсын дүрийг зоосон дээр мөнхөлнө 09:41 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 17 /unn/. АНУ-ын Мөнгөний ордон “Apple” компанийг хамтран үүсгэн
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 17 /unn/. АНУ-ын Мөнгөний ордон “Apple” компанийг хамтран үүсгэн »»
|
|
Хачижожимаг дайрсан хоёр хар салхины улмаас 200 орчим байшин сүйрчээ 18:24 Токиогийн Хачижожима арлыг дайрсан хоёр хар салхи 200 орчим байшинг сүйрүүлжээ. Тодруулбал, Халонг хар салхи
|
Токиогийн Хачижожима арлыг дайрсан хоёр хар салхи 200 орчим байшинг сүйрүүлжээ. Тодруулбал, Халонг хар салхи »»
|
|
Трамп Тагнуулын төв газартаа Венесуэлд тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгчээ 13:40 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Тагнуулын төв газраа Венесуэл улсын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн гэдгээ батлав.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Тагнуулын төв газраа Венесуэл улсын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн гэдгээ батлав. »»
|
|
Энэтхэгийн ерөнхий сайд Оросоос газрын тос худалдаж авахгүй гэдгээ Трампад амласан гэв 12:31 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди ОХУ-аас газрын тос худалдаж авахаа зогсооно гэж амласан гэв.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди ОХУ-аас газрын тос худалдаж авахаа зогсооно гэж амласан гэв. »»
|
|
Трамп: Оросын эдийн засаг нуран унаж байна 13:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх »»
|
|
Энэтхэгт үйлдвэрлэсэн сироп эрүүл мэндэд эрсдэлтэйг анхааруулав 12:04 ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 15 /CNN/. Гурван төрлийн чанар муутай ханиадны сиропыг Энэтхэгт
|
ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 15 /CNN/. Гурван төрлийн чанар муутай ханиадны сиропыг Энэтхэгт »»
|
|
Газын зурваст гал зогсоох тухай тунхагт гарын үсэг зуржээ 11:26 ШАРМ-ЭЛЬ-ШЕЙХ, 2025 оны аравдугаар сарын 14 /DW/. Израил, ХАМАС-ын хэлэлцээнд зуучлагчийн үүрэг
|
ШАРМ-ЭЛЬ-ШЕЙХ, 2025 оны аравдугаар сарын 14 /DW/. Израил, ХАМАС-ын хэлэлцээнд зуучлагчийн үүрэг »»
|
|
Мексикт үерийн улмаас 44 хүн амь эрсэджээ 10:27 Мексикийн төвийн болон зүүн өмнөд бүсийн нутгийг халуун орны хоёр ч том хар салхи дайран өнгөрсөн.
|
Мексикийн төвийн болон зүүн өмнөд бүсийн нутгийг халуун орны хоёр ч том хар салхи дайран өнгөрсөн. »»
|
|
АНУ өндөр татвар ногдуулна гэж Хятадыг сүрдүүлж байна гэв 09:46 10-р сарын 13-нд Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийлээ.
|
10-р сарын 13-нд Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийлээ. »»
|
|
Д.Трамп Ойрх Дорнодыг зорьжээ 11:47 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал »»
|
|
Макрон: Орос хэлэлцээрт оролцохгүй бол үүнийхээ төлөөсийг төлнө 11:16 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Оросын Холбооны Улс Украинтай холбоотой энхийн хэлэлцээнд оролцохоос
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Оросын Холбооны Улс Украинтай холбоотой энхийн хэлэлцээнд оролцохоос »»
|
|
Трамп: АНУ Украины асуудлаар шахалтаа нэмэгдүүлнэ 11:22 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ. »»
|
|
Газрын баялагтай ч дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг Бурунди 13:06 Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм.
|
Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм. »»
|
|
Э.Макрон шинэ Ерөнхий сайдыг 48 цагийн дотор томилно 10:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 9 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон дараагийн Ерөнхий
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 9 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон дараагийн Ерөнхий »»
|
|
Путин Украинтай хийж буй дайныг "зөв", цагаа олсон" гэв 16:18 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургт Оросын цэргийн бүлэглэлийн командлагчидтай хийсэн
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургт Оросын цэргийн бүлэглэлийн командлагчидтай хийсэн »»
|
|
БНХАУ-ын шүүх мафийн гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноожээ 10:38 БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай
|
БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|