 |
|
 |
|
Н.Алтанхуяг: Хоёр танхимын тухай яриа өнөөдөртөө байхгүй |
|
|
 |
|
 |
Н.Алтанхуяг: Хоёр танхимын тухай яриа өнөөдөртөө байхгүй
2011-04-11Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягтай ярилцлаа. 
-Хамтарсан Засгийн газрын гэрээний хэрэгжилтийг нэг ярих цаг болсон шиг байна. Та хамгийн сүүлд хэзээ гэрээгээ эргэж харсан бэ, Сонгуулийн системийн өөрчлөлт бараг явахаа болих шиг боллоо? -Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 19-нд манай намын ҮЗХ хуралдсан. Тэр үед хамтарсан Засгийн газрын гэрээг дүгнэе, барья гээд нам дээр ажлын хэсэг гарч ажилласан. Сонгуулийн хуулийн тухайд УИХ дээр ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Ардчилсан намын хувьд жижиг 76 руугаа ямар ч байсан эргэж орохгүй, холимог хувилбараар явах нь зөв гэдэг дээр санал нэгдчихсэн байгаа шүү дээ. -Тэгээд үүн дээр нөгөө намаа хэр зэрэг шахаж байгаа юм бэ? -Шахаад байгаа юм алга. Нөгөө нам маань бодлогоо тодорхойлоод гаргачих болов уу гэж харж байна. Тэгсний дараа ярилцаад цаашаа явуулна. Тавантолгой, Оюутолгойгоос илүү Сонгуулийн хуулийн нэг хэцүү юм нь аль нэг нам нь өөртөө ашигтай, ялах хувилбараа зүтгүүлээд байна уу гэж бие биеэ харддаг юм. Парламентын гаднах намууд ч бас “энэ хоёр нам хоорондоо ярьж байгаад өөрсөддөө ашигтай хувилбар хийх гээд байна уу” гэж харддаг, болгоомжилдог. Иймэрхүү болгоомжлол ард нь байгаа зүйл учраас бүгдээрээ сууж байгаад ярихаас өөр аргагүй. Тэгээд бүгдэд нь ашигтай хувилбар гэж байдаг ч юм уу. Бид бол бодлогоо тодорхойлчихсон. Ямар ч байсан жижиг 76 бол явахгүй. -Тэгвэл том 26-гаар явж болно гэсэн үг үү? -Холимог нь болохгүй гэвэл, хуулиа өөрчилж чадахгүй бол 2008 оныхоороо явахаас биш дээ. Дээр нь бид тогтолцооноосоо гадна, сонгууль ямар хувилбараар явахаас үл хамаараад сонгуулийг шударга явуулья гэдэг дээр анхаарал тавих ёстой. Тэгээгүйгээс л болж долдугаар сарын 1-ний эмгэнэлт явдал боллоо шүү дээ. Тэгээд үүнээс ангижрахын тулд энэ иргэний бүртгэл, хурууны хээ , тоолдог машин энэ тэрийгээ их зөв хийх ёстой шүү гэдэг дээр Ардчилсан нам санаачилж, шахаад бодитой зүйлүүд хийж байгаа. Сонгууль ямар ч хувилбараар явсан байсан ч сонгогч нэг бүрийн өгсөн санал зөв тоологддог байх ёстой. -С.Баяр дарга АНУ-гаас ирээд тантай уулзсан гэсэн, тийм үү? -Уулзсан. -Юун тухай ярьсан юм бэ? Хамтарсан Засгийн газрын хувь заяа, сонгуулийн хуулийн өөрчлөлт гээд тулгамдсан асуудлаар санал солилцсон уу? Эсвэл долдугаар сарын 1-ний хэргийн тухай? -С.Баяр дарга чинь Монголд байхгүй нэлээн удаж байгаад ирсэн. Ойр зуурын л зүйл ярьсан шүү дээ. Нарийн ширийн зүйл яриагүй. С.Баяр даргатай бас хоёр намын асуудлыг яриад байж болохгүй байлгүй дээ. С.Батболд намын дарга болсон шүү дээ. -Яагаад гэвэл хамтарсан Засгийн газарт Ардчилсан намыг шахаж оруулсан хүн нь С.Баяр. Сонгуулийн төгөлдөршил гэх мэт одоо гацчихаад байгаа олон зүйлийг энэ Засгийн газрын зорилт болгож тавьсан хүн. Тэгээд намын дарга биш болчихоор бүгд хамаагүй болчихдог юм уу? -Яалаа гэж хамаагүй болох вэ. Хамтраад эхлүүлсэн ажил юу болж байна, цаашид яах гэж байна гэх мэт Засгийн газрын бодлого, УИХ-аас гаргаж байгаа хууль тогтоомжууд дээр санал бодлоо хэлж л байгаа. Тэгээд ч Ардчилсан намыг С.Баяр Засгийн газарт шахаад оруулчихсан юм ч биш шүү дээ. Бид ч шахагдаад гүйгээд орчихсон зүйл байхгүй. Хамтраад ажиллая гэдэг саналаа бидэнд тавьсан. Бид түүнийг намынхаа ҮЗХ-гоор хэлэлцүүлээд дэмжсэн. -Гэхдээ сая Ардчилсан намынхан хөдөө орон нутагт ажиллаж байхад танай намын генсек хэлж байна лээ. Ардчилсан нам эрх мэдэлтэй, мөнгө хөрөнгөтэй хүмүүст дарагдаж байна гэж. Гэвч энэ нь УИХ-д байгаа гишүүдийн тоо, кнопноос шалтгаалж байна уу, эсвэл Засгийн газарт орсон нь дарамт болоод байна уу? -Хамтарна гэдгийг хүмүүс янз бүрээр л ойлгодог байх. Хамтраад юм идээд уугаад байна гэж ч хардаг л байх. Тийм юм байхгүй. Хоёр асуудал байгаа. Нэгдүгээрт мөнгөний асуудал. Мөнгөн дээр ажиллаад, төрийн өмчийн бүх компанийг хувааж аваад байгаа юм Ардчилсан намд байхгүй. Жишээ нь “Эрдэнэт” үйлдвэр бол Монголдоо томоохон мөнгө хийдэг газар. Үүнийг Ардчилсан нам хувааж аваад “Одоо манай хүнийг тавь, тэрийг ингэ” гээгүй. Хоёрдугаарт боловсон хүчний асуудал байна. Хамтраад явж байгаа ч гэсэн боловсон хүчний хувьд манайх бас хязгаартай шүү дээ. Засгийн газарт зургаан сайд байна. Тэглээ гээд Засгийн газар дээр “Манайх зургаа, танайх ёсөн сайдтай” гээд талцаад байдаггүй. Аль болох ойлголцох талаасаа л явдаг. УИХ дээр бол яалт ч байхгүй, кнопныхоо тоогоор шийддэг учраас зарим асуудал дээр ялгаа гардаг. Засаг дээр бол харьцангуй бага. Ялгаа үүсгэе гэсэн хүмүүс бол үүсгээд л явж байгаа. Нэг нь бэлэн мөнгө өгье гэхэд нөгөө нь хувьцаа болгоё гэх жишээтэй. Аль ч тохиолдолд ард түмний ахуй амьжиргаанд нэмэр болгоё л гэж байна. -Гурван жил ярьж байж сая хувьцаанд хүрлээ. Гэтэл та нарын харж байсан шиг тийм их үр дүнтэй зүйл болж чадна гэдэгт та итгэж байна уу? -Яах вэ дээ, зүгээр сууж байсан дор бол газрынхаа дорх баялгаас 536 ширхэг хувьцаа авчихлаа. Чамлахаар чанга л атгахгүй юу даа. Түүнээс биш наадах чинь тэдэн төгрөг болоод, тэгж цэцэглээд алаад өгнө гэж хөөргөөд яах вэ. Гэхдээ чамлахаар чанга атга, наадах чинь чулуу болно. -Гэвч энэ хувьцаа, энэ орд хэр үр ашигтай байх нь засаглал ямар байхаас шалтгаална шүү гэдгийг Лу.Гантөмөр гишүүн хэдэнтээ хэлж байсан. Гэтэл хоёр нам засаглалаа сайжруулах тал дээр яагаад юу ч хийхгүй байгаа юм бэ? -Үнэн шүү дээ. Компанийн үйл ажиллагаа компанийнхаа журмаар явах нь дээр. Тэгэхгүй улстөрчид оролцсон, хутгалдсан, “Эрдэнэт” үйлдвэр шиг болчихвол бүтэхгүй. Тиймээс аль болохоор улстөрчдөөс ангид, олон нийт оролцсон, компанийнхаа засаглалын хөгжүүлж, ил тод нээлттэй ажиллаж байж хувьцаа үнэд хүрнэ. Дээр нь дэд бүтэц байна. Төмөр замаа барих уу, авто замаараа зөөгөөд байх юм уу гэхчилэн их олон асуудал байна. Хувьцааны үнэ бол өснө. Саяын хэлсэн нөхцлүүдийг хангаад явбал бүр илүү өснө. -Саяхан МАН-ын дарга “Хоёр танхимтай парламент”-ын тухай бас нэг сэдэв дэлгэлээ. Ардчилсан намынхан үүн дээр эсрэг байр суурьтай байгаа гэсэн. Харин та МАН-ын даргын саналыг дэмжсэн юм уу? -Манай нам чинь өөрөө их онцлогтой шүү дээ. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, эсвэл ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатын хэлснээр асуудал явдаггүй. Хэрвээ намын шийдвэр гаргах гэж байгаа бол намынхаа эрх бүхийн байгууллагуудаар хэлэлцэж байж шийдвэрээ гаргана. Тиймээс би түүнийг нь дэмжсэн ч юм байхгүй, эсэргүүцсэн ч юмгүй. Нэг намын даргын л санаа байлаа. Дээр нь манай Э.Бат-Үүлийн хэлдэг санаа бас байлаа. Янз янзын санаа гардаг юм. Тэгээд цаашаа хэлэлцээд явна биз. Парламентыг боловсронгуй болгоно гэхээр нэг хэсэг нь заавал хоёр танхимтай болж байж боловсронгуй болно гэж боддог юм шиг байна. -Та бас тэгж бодож байна уу? -Би яаж бодох нь чухал биш, манай намын шийдвэр гарах нь чухал. Дээр үеийн нам шиг намын дарга нарын гаргасан шийдвэрээр нам явахгүй. Би Ардчилсан намын даргын хувьд хүмүүсийнхээ санаа бодлыг сонсож, намын удирдах байгууллагаараа хэлэлцүүлж байж шийдвэрээ гаргана. Парламентад засч залруулах юм бий шүү гэдгийг л би хэлсэн. Түүнээс биш хоёр танхимтай парламент байна, байхгүй гэж би яриагүй. -Ирэх сонгуулийн наана уу, цаана уу? -Мэдэхгүй. Одоохондоо тэгж тулчихаад өнөө маргааш хэлэлцэнэ гэсэн юм гараагүй байна. Хоёр танхимтай парламент гэдгээ юу гэж ойлгож байгаа юм гэдгээ яг тодорхойлоод хэлчихсэн хүн ч байхгүй шүү дээ. Э.Бат-үүл гишүүн бол “Тэгж яривал миний ярьж байгаа хоёр танхим чинь та нарын ярьж байгаагаас өөр зүйл шүү” л гэж байна лээ. Хоёр танхим гэдгээ яг юу гэж ойлгож байгаа юм гэдгээсээ эхлээд өөр өөрөөр тайлбарлаад эхлэвэл хэцүү шүү дээ. Тийм учраас ийм түхий юмыг том хэлэлцүүлэг болгоод хэрэггүй. Хэлэлцүүлэг болгох гэж байгаа бол тодорхой төсөл гаргаж ирээд “иймэрхүү байвал яасан юм” гэж ярих ёстой. Түүнээс биш таамгаар яриад хэрэггүй. -Тэгвэл тэр төсөл чинь бодитой болоод УИХ-д орж ирэх гэж байгаа юм биш үү? МАН-ын бүлгийн дарга лав “Төсөл ороод ирвэл хэлэлцэнэ” гэсэн байна лээ? -Мэдэхгүй. Би тэгж болоогүй зүйлийг урьдчилж таадаг хүн биш. Шийдвэр гаргадаг үйл явц нь хоёр нам дээр өөр өөр. -Д.Эрдэнэбат дарга “Ардчилсан нам хоёр танхимтай парламщнтын эсрэг зогсоно” гэж хэлсэн. Гэтэл МАХН-ын бүлгийн гишүүн Д.Очиртбат “Тэгж ярьвал Н.Алтанхуяг дарга хоёр танхимыг дэмжиж байгаа гэж ярьсан байна лээ. -Би бол Д.Очирбат гишүүний тэгж ярьсныг хараагүй. Хэрвээ тэгж ярьсан бол буруу зөрүү л ярьсан байна. Намуудын дарга нарын дугуй ширээний ярилцлагад ирээрэй гэхээр нь би очсон. Парламентыг яаж цааш нь төгөлдөржүүлэх вэ, боловсронгуй болгох вэ гээд хүмүүс санаа оноогоо хэлсэн. МАН-ын дарга хоёр танхимтай больё гэсэн юм дуугарлаа. Би түүнийг нь дэмжсэн ч үгүй, эсэргүүцсэн ч үгүй. Ер нь зүгээр парламентаа боловсронгуй болгож болох олон арга зам бий байх аа. Үүнийгээ ярилцахад татгалзах юмгүй, бэлэн байна аа л гэсэн. Тэр байтугай парламентыг боловсронгуй болгох олон оролдлогыг бид бас өмнө нь хийсэн шүү гэдгийг ч их тодорхой хэлсэн. -Ямар оролдлого? -Хоёр жишээ хэлсэн. Үндсэн хуулинд 2000 онд өөрчлөлт оруулахдаа парламентын засаглалыг боловсронгуй болгох хоёр зүйлийг хийсэн. Нэг нь олонхи болсон нам нь Ерөнхий сайдаа томилох гэхээр Ерөнхийлөгч буцаагаад байдгийг болиулсан. Нэг болохоор парламентын засаглал юм шиг, нөгөө болохоор Ерөнхийлөгчийн засаглалтай ч юм шиг ойлгогдоод байсныг цэгцэлсэн. Хоёрдугаарт, Засгийн газрын гишүүнийг нууцаар санал хурааж огцруулдгийг болиулсан. Хэн нь хэнийгээ огцруулаад байгаа нь ойлгомжгүй болоод, олонхи болоод сууж байсан манайхан Засгийн газраа огцруулаад байсан. Үүнийг ил болгосон. Зөв биз дээ. Яагаад сонгогчдын өмнө “Би энэ сайдыг дэмжихгүй байна” гэж хэлж болдоггүй юм, тэр тусмаа өөрийнхөө намын сайдыг. Тэр нь нууц болохоороо хуйвалдаан болоод байсан байхгүй юу. Энэ хоёр өөрчлөлтийг би “Ерэн оноос хойш манай парламентын тогтолцоог сайжруулсан хоёр жишээ шүү” гэдгийг хэлсэн. Өчнөөн олон арга зам байгаа шүү дээ, ганцхан зам байдаг гэж хэн хэлсэн юм. Хэн нэг нь хоёр танхимтай болъё гээд хэлчихээр түүнийг тойроод гүйгээд байдаг ямар учиртайг би бас ойлгохгүй байна. -Тэгвэл ямар ч байсан энэ Их хурлын үед хоёр танхимын асуудал ярихгүй нь ээ гэж ойлгож болох уу? -Мэдэхгүй шүү дээ. Тийм учраас би тэр хоёр танхимын асуудлаа хэн цаасан дээр буулгаад бариад ирсэн юм бэ гэж асуугаад байна. УИХ дээр орж ирээд яригдсан зүйл байхгүй. Би лав тийм зүйл үзээгүй. Энэ бол нэг намын саналаар бус, нийгэм өөрөө зөвшиж байж шийддэг асуудал. Тиймээс би нэлээд сүрхий хэлэлцүүлэг болох ёстой болов уу гэж бодож байна. -Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг гараад энэ асуудлаар иргэдээс санал аваад эхэлснийг та мэдсэн үү? -Хэнээс санал авсан юм? -Миний ойлгосноор аймаг, орон нутгийн ИТХ болон Засаг дарга нараас авсан юм байна. УИХ-ын вэб сайтаар дамжуулж 100 гаруй хүний санал авсан гэсэн...? -Хэдэн дарга нараас биш, илүү өргөн хүрээнд санал авах болох байх л даа. Эсвэл манайд тулгараад байгаа ямар ямар асуудал байна, үүнийг шийдэхийн тулд заавал Үндсэн хуультай тулж байгаа зүйл байна уу гэж яривал өөр хэрэг. Түүнээс биш яах гэж байгаа нь мэдэгдэхгүй хэдэн хүн гүйлдэж яваад Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж байхгүй. -Харин тэгээд л Төрийн байгуулалтын байнгын хороо ч гэсэн зохион байгуулалттай, зорилготойгоор ийм зүйл хийгээд байгаа юм биш үү? Бүр хоёр танхимтай парламентыг хамгийн олон хүн дэмжсэн гэж судалгаа гаргасан байна...? -Яах вэ, тэгээд гүйлдэж л байна биз. Түүнийг нь дэлгэж ярьдаг юм байгаа биз дээ. УИХ дээр асуудал орж ирээд албан ёсоор тавигдвал ярьдаг болохоос биш, хэн нэг хүн түүгээр санал авч гүйгээд, тэрийгээ их олон хүн дэмжиж байгаа болгож харуулаад байгааг бид яаж юм. Наадах чинь бол пиарын л ажил шүү дээ. -Тэгвэл таныхаар Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах ёстой, тулгамдаад байгаа асуудал нь юу вэ? Өөрчлөлт оруулахын тулд л Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг хүртэл батлаа биз дээ? -Үүн дээр ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Би бол нэг л зарчимтай хүн. Үнэхээр улс орны хөгжил, ард түмний хүсэл зоригийг илэрхийлэхэд саад болж байгаа бол тэр асуудлаа гаргаж тавиад ярья. Тэр нь ямар хуулийг өөрчлөхөд хүргэж байна гэдэг дараачийн асуудал. Түүнээс биш Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд өөрчилж болохгүй. Асуудал нь өөрөө явсаар, хууль дамжсаар байгаад заавал Үндсэн хуулинд хүрч байна гэвэл ярих ёстой. Жишээлэхэд, хотын тухай асуудал байна. Би уг нь Улаангом хотод төрсөн байхгүй юу, гэтэл өнөөдөр Улаангом сум болчихсон байна. Энэ нь зөвхөн нэр томьёоны асуудал биш, хөгжлийн асуудал болчихсон. Хотжих гэж ядаж байсан чинь улам хөдөөшүүлээд байгаа бол тэрийг нь гаргаж тавих хэрэгтэй. Асуудал өөрөө тэгж гарч ирнэ. -Хамтарсан Засгийн газрын бүрэн эрх дуусахад жил гаруйхны хугацаа үлдлээ. Гурван жил ярьж байж хувьцаанд хүрлээ. Үлдсэн хугацаанд юу хийх вэ? -Дөрвөн жилэр байгуулсан гэрээ. Гэрээнийхээ дагуу цаашид ажиллана. Хувьцаа гэдэг нэг л зүйл. Стратегийн 15 орд байгаа, үүний хоёрыг нь л ярьж эхлээд байна. Цаана нь дахиад 13 орд байна, том том бүтээн байгуулалтын ажлууд хүлээгдэж байна. Төмөр замаа тавих уу, хатуу хучилттай зам тавих уу, 100 мянган айлын орон сууц, Улаанбаатарын замын шинэчлэл, замын хөдөлгөөний түгжрэл, утаа гээд улс оронд тулгамдсан асуудал зөндөө. Үүнд зүтгэвэл хугацаа байна. Хувьцаа өгчихлөө, 1,5 сая төгрөгөө өгчихлөө болчихлоо гээд сууж байгаа юм засагт байхгүй. Жижиг дунд үйлдвэржилт, Сайншандын цогцолбор гээд дундрахгүй. Бид нэг үеэ бодоход энэ хамтарсан Засгийн газрын өнгөн дээр зарим нэг асуудлуудыг шийдлээ. Шийдэснээсээ илүү шийдэхээр гаргаж тавьсан асуудлууд түм байна. Тиймээс юу хийх вэ гэж амаа ангайх зүйл байхгүй. -Мөнгөтэй асуудлыг бол шийдэж байна. Гэхдээ мөнгийг зохистой, үр ашигтай ашиглахын тулд засаглалаа сайжруулах хэрэгтэй. Хамтарсан Засгийн газрын гэрээнд ч тэр талаар байгаа байх гэж найдаж байна. Гэвч энэ талаар лав хийсэн, хийж байгаа зүйл алга? -Хамтраад хийх ажлууд дотор их өргөн хүрээтэй асуудлууд тавигдсан. Түүн дотор ард түмний ахуй аамьжиргааг дээшлүүлэх, уул уурхайн салбарыг хөдөлгөөнд оруулах асуудал хамгийн чухал нь. Бусад нь бол дараагийн асуудал. Жилийн дараа дахиад л сонгууль болно шүү дээ. Тэгэхээр сонгуулиас жилийн өмнө хуулиндаа өөрчлөлт оруулна гэхээр намуудын ойлголцох чадвар, боломж нь аль зэрэг байх юм бол. -Та ингэхэд аль намыг ойлгох гээд байгаа юм бэ? МАН нэрээ солисноос хойш намын нэрээр сонгууль явуулахыг эсэргүүцээд эхэлсэн. Үүнийг нь зөвшөөрч байгаа юм уу? -Нөгөө намын бодлыг ярих нь надад чухал биш. Манай намын бодлого бол ойлгомжтой байгаа. Пропорционалиар биш юмаа гэхэд холимгоор сонгуулиа явуулья л гэсэн. Үүнийг цаашаа аваад явах эсэх нь МАН-ын бодлого, бусад парламентад суудалтай намууд, магадгүй парламентад суудалгүй намуудаас ч мөн шалтгаална. -Уг нь тогтолцоон дээрээ хоёр нам тохирсон учраас УИХ дээр ажлын хэсэг гараад ажилласан гэж бодсон. Одоо гэнэт яагаад МАН-ын бодлогыг хүлээзнээд эхэлсэн юм бэ? -Үгүй ээ, тогтолцоон дээрээ эцэслээгүй шүү дээ. -Танай намын генсек сая орон нутагт ажиллахдаа “Ардчилсан нам сонгуулийн шинэчлэлээс буцахгүй. Хоёр танхимтай парламентыг ч дэмжихгүй” гэж хэлсэн. Энэ Ардчилсан намын байр суурь биш үү, нам дээр нэг бодлого байгаа учраас л генсек нь тэгж хэлнэ биз дээ? -Нам дээр байгаа тэр бодлогыг тэгвэл хэн гаргаж ирдэг юм. Н.Алтанхуягийн бодлыг намын бодлого гэх үү, Д.Эрдэнэбатын хэлсэн үгийг намын бодлого гэж үзэх үү. Манай намын дүрмээр бол алийг нь ч намын бодлого гэж үзэхгүй. Намын удирдах байгууллагаар хэлэлцүүлж, ҮЗХ-ны шийдвэр гарсны дараа намын бодлого болно. Хүн бүхэн өөрийнхөө тааллаар явж болохгүй биз дээ. Манай нам түүнийг нь хааж боодоггүй учраас чөлөөтэй ярьдаг юм. Заримдаа зөрчилтэй ч юм шиг зүйл ярьж байж болно. -Сонгуулийн хуулиар бол намын шийдвэр гарсан байх тийм үү, холимгоороо явна гэж? -Тэгсэн, гарсан. -Тэгвэл яагаад ийм шийдвэртэй бус байгаа юм бэ, танай гишүүд өөрсдөө буцаад эхэлсэн юм биш биз? -Сонгуулийн өмнө шийднэ гэхээр их богино хугацаанд давчдаад байна. Яагаад гэвэл тогтолцооны асуудал нэг, хоёр намын асуудал биш. Энэ том шийдлүүд чинь нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж байж гарах ёстой. Бусад улс төрийн намууд сонгуулийн хуулийн асуудлаар өөр өөрсдийн байр суурийг гаргаж тавих ёстой. Ардчилсан нам бол байр сууриа гаргаад тавьчихсан. Бүх юм хаагдчихсан, эсвэл дуусчихсан юм байхгүй. Хэлэлцүүлэг явж байна. Ямарваа асуудлаар нэлээд зовж байж шийдвэр гаргах нь зөв байдаг юм. -Хуулийн байгууллагын шинэчлэл, хүний эрх, нийгэмд шударга ёсыг тогтоох, хуулийн өмнө хүн бүр тэг эрхтэй байх талаар Ардчилсан нам ярьж байсан зүйлс бас мартагдсан уу? -Шийдлээ хүлээж байгаа асуудал нийгэмд маш олон байгаа. Ардчилсан намын ярьдаг зүйл л шударга ёсны асуудал шүү дээ. Ярьсан хэмжээндээ хүрч, бүх зүйлийг татаж гаргаж чадаж байна уу гэвэл бас чадахгүй байна. -Яагаад, юунаас болоод? -Яагаад гэвэл эдгээр нь их маргаан дагуулдаг асуудал байхгүй юу. Нэгдсэн шийдэлд хүрч чадах уу гэдэг эргэлзээтэй. Тиймээс нэгдсэн шийдэлд хүрдэг асуудлаа эхлээд шийдэхийн төлөө явья л гэж байгаа юм. Хамтраад шийдэж чадахгүй асуудлаа бол түр хойш нь тавихаас аргагүй. -Дараа засгийн эрх авахаараа хийхээр үү? -Мэдэхгүй ээ. Ер нь хэн засгийн эрх авахаасаа үл хамаараад Монголын нийгэмд шударга ёсны асуудал, шударга биш байдал газар авсан гэдгийг хүлээн зөвшөөрч таслан зогсоох ёстой. Хээл хахууль, авлига, том үйлдвэрийн газруудыг цөөхөн хүн эрх мэдэлдээ авч хувааж иддэг байдлыг таслан зогсоох ёстой. Үүн дээр би итгэлэй байна. Зүгээр Ардчилсан намын даргаас өдөр бүхэн үүнийг хэлүүлэх сонирхол бас байдаг юм шиг байна. Би тэгж нэг зүйлээ арав хэлэх сонирхолгүй. Болдог бол нэг хэлээд хийчихийг хүсдэг. -Хамгийн сүүлд сонгуулийн өмнө л та энэ тухай хэлсэн үү? -Сонгуулийн дараа ч бас хэлсэн. Хааяа бас сануулж байх хэрэгтэй. Гэхдээ хэлэх нь чухал биш. Би бол олон нийтэд таалагдах гээд олон юм яриад байх дургүй, хийчих л юмсан гэж боддог юм. Хийх өдөр ирэх байх. Улс төрд 20 жил явлаа. Миний чалчдаг, шүлсээ үсэргэдэг нас, цаг өнгөрсөн. Асуудлыг мэдэхгүйдээ дуугүй байгаа юм биш -МАНАН гэдэг нам Монголыг манантууллаа, МАНАН-гаас Монголоо аварья гээд бас нэг нам гараад ирчихлээ. Сая орон нутагт явж байхад тань ч гэсэн иргэдээс “Ардчилсан нам МАН-тай нэгдчихвэл яасан юм бэ” гэж асуух хүн гарч байсан. Энэ бүхэн танд эмзэг биш үү? -Хэн тэгж ярьж байгаа нь тодорхой л байгаа шүү дээ. Ардчилсан нам, МАН гэж байна. Одоо МАХН гээд гурав дахь нам гараад ирлээ, нөгөө хоёрыгоо жийдэг юм байгаа биз дээ. Жийж байгаа хэлбэр нь л тэр байна. Уг нь бол бид тэгж манантаад байсан юм байхгүй, Монголын ард түмэн харж байгаа. Ардчилсан нам МАН-тай ана мана үзэлцсээр байгаад ард түмэнд хувьцааг нь өглөө. Нэг их манараад байгаа юм алга, 536 гэдэг тоо тодоос тод харагдаж байна. Мэдээж өрсөлдөөнд нэг нь нөгөөгөө доош хийж л гарч ирэхийг боддог. Ардчилсан намын даргын хувьд хэлэхэд манай нам МАН-тай ана мана үзэж байгаа. Би Ардчилсан намыг мөнхийн сөрөг хүчин байлгамааргүй байна. Хорин жил улстөрд явахдаа ойлгосон зүйл маань тэр. Яахаараа үргэлж гудамжинд явдаг, түүнийгээ их сүрхий “сөрөг хүчин” гээд бодчихсон цохиж явдаг юм. Одоо бол ана мана үзэж байна, хамтраад засаг барьж байна. Хамтарч байна гэдэг нь хуйвалдаж байна гэсэн үг биш шүү дээ. Засаг дээр ярьж байгаа бүх асуудал, санал зөрж байгаа зүйлүүдийг бид гаргаж ярьдаггүй. Яах юм, шоу хийх гээд байгаа юм уу. Би тэрэнтэй тэгж хэрэлдсэн, ингэж давсан гэж гайхуулах юм уу. Надад тийм бодол байдаггүй. Эцсийн эцэст ард түмэн хожиж л байвал боллоо. Энэ нэг мангар нөхөр, МАН-тай нийлээд муу хэлүүлээд байна гэж бодвол бодно л биз. Эцэстээ 536 хувьцаа ард түмэнд очиж байгаа нь болоо юм биш үү. Газрын бүх баялгийг 10 хүн хувааж идэх биш, 2,7 сая хүн хүртэж байгаа нь хожоо биш үү. Ер нь бол юмны зөв бурууг хожим хойно шүүдэг юм. Манай Увс нутагт нэг галзуу гоё үг бий. Үнээнийхээ сүүтэйг үхэхээр нь мэднэ гэж. -Ард түмэн хожиж байвал намын нэр хүнд унах, ирэх сонгуульд ялах, ялагдах хамаагүй гэсэн үг үү? -Намын нэр хүнд унаагүй шүү дээ. Засагт орох үед бол манай намын гишүүд тодорхой хэмжээнд эргэлзсэн. Одоо бол хамтраад тодорхой ажил хийлээ гэдэг талаас нь харж байна. Мэдээж 100 хувь гэдэг ойлголт байхгүй. Гэхдээ эсэргүүцээд байдаг нь тодорхой хэмжээгээр багассан. Эд чинь дандаа гудамжинд гарч, сөрж явах бус, дотор нь ороод ажиллаж, ана мана үзсээр байгаад хувьцааг нь ч өгүүлээд, мөнгийг нь ч өгүүлээд, бас нэг жижиг дунд үйлдвэр энэ тэр гээд зээл мээл өгүүлээд, хүнд хүрэх хүртээмжийг нь нэмэгдүүлчихлээ дээ гэж хүмүүс харж байна. 100 хувийн зүйл гэж угаасаа байдаггүй юм. -Ардчилсан нам Ардын намтай хэзээ нэгдэх вэ гэдэг асуулт ч хоёр намаас бодлогын том ялгарал харагдахгүй байна аа л гэсэн үг шүү дээ? -Ялгарах бодлогоо бид явуулсаан. Эдийн засгийнхаа бодлогоо бид ард түмэн хожих ёстой гэж явуулсан. Ардчилсан нам, Ардын нам хоёр хэзээ ч нийлэхгүй ээ. Манай хоёр намын бодлого өөр. Тэр нь гэхдээ хоорондоо алалцаад бай гэсэн үг биш. Хамтрах асуудал дээрээ хамтраад улс орноо хөгжүүлнэ. Санал зөрдөг зүйл дээрээ бол ёстой хоёр тийшээ харж байгаад хийнэ. Өрсөлдөх цаг гэж байна, хамтарч нэгдэж ажиллах цаг бас байна. 2,7-хон сая хүн шүү дээ. Тийм байж хаа бас АНУ, эсвэл Английг дуурайгаад яах юм. Нэг л их баруун, зүүн, нэг л их сонгодог онол ярьдаг. Тэд чинь хэдэн зуун сая хүнтэй, хэдэн зуун жилийн парламентын туршлагатай орнууд. -Таныг ч гэсэн баруун зүүнээ мэдэхгүй даргатай гээд нэг хэсэг л шүүмжилсэн шүү дээ, хашраагүй юу? -Мэдэхгүйдээ тэгээд байгаа юм биш. “Ёстой хуцав аа” гэж хэлнэ. Өөрсдөө 7 буудлын Долзод эмээ, Баянхошууны Бадрах өвгөн хоёрын амьдралыг мэддэггүй л байхгүй юу. Тэр хоёрт ямар юмных нь баруун зүүн байна аа. Барууны ном, онол ярих нэг хэрэг. Өөрөө дотор нь төрж өсөөд, дотроос нь олж хараад амьдралыг өөрчлөх, сайхан болгох нэг хэрэг. Би хоцрогдсон ч байж магадгүй. Гэхдээ манай намын бодлого, үзэл баримтлал их ойлгомжтой шүү дээ. Иргэдээ өмчтэй болгох, хувийн өмч, хүний эрхийг дээдэлсэн барууны чиглэлийн нам байна гэж. -Гэтэл өнөөдрийн энэ хавтгайрсан халамж, тэгшитгэсэн хуваарилалт чинь танай намын энэ зорилгод хүргэх болов уу? -Тэгшитгэж хуваарилдаг юмыг хувьсгалчид хийгээд дуусчихсан. Мянган хоньтой Доржоос хонийг нь аваад Дондогт өгдөг байсан. Одоо бид юмгүйг нь юмтай болгох тухай ярьж байна. Аль болохоор юмтай нь олон болоод, юмгүйг нь юмтай болгох тухай. Боломжийн амьдралтай, дундаж орлоготой хэсэг нь олонхи болсой гэж. Гэхдээ манай иргэд нэг зүйлийг ойлго. Бүх зүйл бэлэн зэлэн, амар хялбараар бий болохгүй ээ. Өөрөө юм сур, мэргэжлээ дээшлүүл, ажил хий, чадвараа сайжруул. Чадваргүй мөртлөө нийгмээрээ сайхан амьдрах тухай ойлголт байхгүй ээ. Барууны нийгмийг хараарай. Чадвартай нь хангалттай хэмжээнд авдаг, сайхан амьдардаг. Чадваргүй нь бол багахан л авна, амьдарна шүү дээ. Гэхдээ мэдээж хэрэг, амьжиргааны боломжийн түвшинд байх ёстой.
Б.СЭМҮҮН
"Ньюс мн"
|
| Н.Алтанхуяг: Хоёр танхимын тухай яриа өнөөдөртөө байхгүй |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг хэлэлцэж байна 10:32 Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм. »»
|
|
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо 09:54 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр »»
|
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа 09:52 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ, »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
Дөрвөн дансны арга гээч схем 09:37 • 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ.
|
• 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ. »»
|
|
Малаа хайхаар явсан 31 настай залууг эсэн мэнд олжээ 09:36 Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх
|
Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх »»
|
|
Б.Гончигсүрэн улсын аваргад тав дахь удаагаа түрүүллээ 09:27 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон.
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон. »»
|
|
-90 кг-д А.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 09:26 Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин
|
Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин »»
|
|
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 09:23 Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний
|
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 09:18 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй »»
|
|
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 19:41 Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан
|
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
2026 оны Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Чингис хотод эхэллээ 14:08 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис »»
|
|
"One Championship" холбооны холимог тулаанч Б.Бат-Очир өнөөдөр тулалдана 14:06 Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно.
|
Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно. »»
|
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|