 |
|
 |
|
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким: Би ямар Багабанди биш |
|
|
 |
|
 |
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким: Би ямар Багабанди биш
2011-04-07АНУ-ын Сан-Францискод төвтэй ЮНЕСКО-гийн соёрхолтой дэлхийн соёл урлагийн Академийн гишүүн,  Утга зохиолын доктор, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн дуун хөрвүүлэгч, Улсын төв номын сангийн захирал Г.Аким уригдлаа. Тэрбээр “Монгол өвөрмөц хэлцийн тайлбар толь”, “Тэнгэрийн нохой”, “Бурхан шашны англи-монгол, монгол англи толь”, “Сэтгэлийн тахилгат уул буюу Хатагины ойллогын арван гурван овоонд өргөсөн арван гурван чулуу” зэрэг олон арван ном, Р.Рупен / Америк/-ийн “XX зууны монголчууд”, “Ч.Чемберс / Англи/-ийн “Чингис хаан”, Г.Маркес /Колумб/-ийн “Зуун жилийн ганцаардал”, ” Ч. Айтмотов /Киргиз/ -ийн “Цаазын тавцан”, “Дээрхийн гэгээнтэн Далай багшийн билиг сургаал” зэрэг олон арван ном хөврүүлж, номд дуртай хүмүүсийн оюуны цангааг тайлсан их эрдэмтэн билээ. Ингээд эрдэмтний яриаг уншигч танаа хүргэе. -Монгол хүн байхын үнэ дэлхийн мэдээ цэнэ юундаа оршдог вэ?
-Аль ч үндэстэн угсаатан болж төрсөн хүн бүхэн л үнэ цэнэтэй байна шүү дээ. Үнэ цэнэгүй хүн гэж байхгүй. Хүн болж төрнө гэдэг манай бурханы шашны ойлголтоор зүүний үзүүрт шин будаа тогтохтой адил гэж үздэг. Тэгээд хүн болж төрнө гэдэг бол гайхамшиг юм даа. -Төрж өссөн нутаг ус, аав ээжийнхээ талаар дурсамжаа хуваалцаач? -Би Дорнод аймгийн Матад суманд Тэмээт гэдэг газар төрсөн. Сумын долоон жилийн дунд сургуульд орсон. 1961 онд дунд сургуулиа төгссөн. Би аавын ганц хүү. Харин эхээсээ бол олуулаа. Аав маань намайг номд дуртай болгосон. Аав минь намайг ном л уншуулж сургасан. Өөрөө бага ангийн багш байлаа. Тэр үед дөнгөж шинэ үсэг рүү шилжиж байсан болохоор ном их ховор байлаа шүү дээ. Би санадаг юм аа. “Зоригт жуулчин” гэдэг ном уншсан юм. Тэр номд хоёр хүүхэд зуныхаа амралтаар аялалд яваад агуйд хорогдож байгаа талаар гардаг юм. Тэр номыг уншиж, номын баатар шиг үргэлж аялж явахсан гэсэн сэтгэгдэл төрж байлаа. Сүүлд аав маань нэг том хүрэн ном авчирч өгөөд унш гэсэн юм. Тэр нь Сталины боть байв. Би ч уншсан. Тэгээд ааваа би энэ номыг сайн ойлгохгүй байна гэж хэлсэн. Тэгсэн хоёр гурван удаа унш. Тэгвэл ойлгодог юмаа гэсэн. Түүгээр аав маань намайг ном унших дадлагатай болгосон. Аав маань намайг ном хурдан уншдаг болгох гэсэн л санаатай байж гэж одоо боддог юм. -Оюутан ахуй цагаасаа орчуулга хийж эхэлсэн үү? -1961 онд УБИС-д Орос хэл, утга зохиолын ангид орсон. Гуравдугаар курсээсээ орос хэл жаахан гадарладаг болоод орчуулга оролдож эхэлсэн. Элдэв юм орчуулаад радио, “Залуучуудын үнэн”, “Пионерийн үнэн,” “Хөдөлмөр” сонины газраар гүйдэг болсон. Орчуулсан мэдээллийн маань зарим нь хэвлэгдэнэ. Зарим нь үгүй. Тэгээд шагнал гэж тав арван төгрөг авдаг байлаа. Энэ нь оюутны амьдрал ахуйд хэрэгтэй шүү дээ. Энэ нь орчуулах дадлага суухад ихээхэн тус болсон доо. Харин яг уран зохиолын орчуулга руу оруулсан хүн бол манай Соёлын гавьяат зүтгэлтэн Амар гуай юм. Тэр хүн л надад өөрийнхөө номыг өгч уран зохиолын орчуулга хэмээх их айлд хөтөлж оруулсан даа. Тэр үед дуртай хүн ном орчуулдаггүй байлаа. Эхлээд туршилтын хоёр гурван хуудас юм орчуулуулахаар өгдөг. Тэр нь болвол орчуулах зөвшөөрлөө ерөнхий редактороос авдаг байлаа. Амар гуай “Ундаассан тэнгэр” гэдэг номыг надад авчирч өгч хэдэн хуудас орчуулуулан шалгаад ерөнхий редактор Содномдаржаа дээр дагуулж орж зөвшөөрөл авч өгөөд орчуулж дууссан хойно нь өөрөө ариутгасан. -Багшийнхаа талаар дурсамж хуваалцаач? -Б.Ренчин багшийн номоор л хүмүүжсэн хүн. Тэр их хүнтэй хоёрхон удаа утсаар ярьж, нэг удаа л лекцэнд нь сууж үзсэн. Ренчин багш маань лекцээ их аяархан ярина. Хүмүүс тэр лекцийг нь сонсохын тулд чив чимээгүй суудаг байлаа. Багшийн яриа сонсогдохгүй байхаар нь нэгдүгээр эгнээд хажууд нь ойрхон сууж сонсоно. Би утсаар хоёр үг асуусан юм. За чи утсаа барьж бай гээд л нэгийг нь соёрхол, нөгөөг нь ловон гэж хэлж байсан. Францаар, англиар, оросоор ийм л юм байна гээд л их сүрхий хэлж өгнө. Утсаар ч гэсэн их аяархан ярина. Утсаа чихэндээ нааж байгаад л багшийнхаа яриаг хичээнгүйлэн сонсдог байлаа. -Танай номын сангийн өмнө босгосон билгүүн номч Б.Ренчин багшийн хөшөө санаанд тань хэр нийцэв? -Үнэнийг хэлэхэд санаанд хүрээгүй шүү. Угтаа баярын болгох гэж байсан хөшөө. Сэтгэлийн хөдөлгөөн, тэмүүлэл, чадлын хувьд жинхэнэ уран баримал байсан. Хүүхдүүд нь хийнэ гээд оодон дээлтэй өвгөн тавьчихсан л даа. Би эсэргүүцээд яахав. -Таны амьдралдаа баримталдаг зарчмыг сонирхмоор байна? -Би амьдралынхаа туршид худлаа хэлээгүй, хулгай хийгээгүй номынхоо мөрийг хөөж ирсэн. -Төв номын сангаар өдөрт хэчнээн хүн үйлчлүүлдэг вэ? -Ер нь монголын оюунлиг хүмүүс бүгд л манайхаар үйлчлүүлсэн байх. Өдөрт 400-гаад хүн үйлчлүүлдэг. Сүүлийн үед уншигчдын тоо өсч байгаа. -Та багш хүн. Тэр дундаа сэтгүүлч шавь олонтой гэж сонссон? -Тийм ээ. Сэтгүүлч, орчуулагч гээд олон бий. Нэг их шавь нартаа зааж зөвлөөд байдаггүй. Хичээл номоо давтахгүй байгаа оюутныг жаахан өмхий үгээр утдаг /Инээв/. Би “Соёл Эрдэм” дээд сургуульд сэтгүүлчийн ур чадвар зааж байсан. -Ур чадвар гэснээс өнөөгийн сэтгүүлчдийн ур чадвар, ёс зүйн талаар ямар бодолтой явдаг вэ? -Хөөрхийлөлтэй л гэж хэлнэ. Төрлөх хэлээ бүрэн гүйцэд мэдэхгүй. Дандаа хүний хар талыг харж явна. Хүний сайн сайхныг олж харахгүй. Харахыг ч хүсдэггүй. Амьдралын сайн сайхныг нь олж харахгүй мууг нь л бичвэл хүн уншдаг гэж ойлгодог юм шиг байгаа юм. Хүнийг доромжилж гомдоосон зүйл эрээчих юм даа. Олигтой эрээчвэл яахав дээ. Хүнийг алдаатай зүйлийг шүүмжилж болно. Гэхдээ хүнийг гүжирдэж болохгүй. Аливаа мэдээллийг сонсоод баримтгүйгээр бичиж болохгүй. Заавал шалгах хэрэгтэй л дээ. Эх сурвалжгүй зүйл их бичиж байна. Ийм хүн сэтгүүлч биш. Монголын сэтгүүл зүй энэ байдлаасаа гарч эрүүлжих байх гэж найдаж байгаа. -Эдийн засгийн хямрал монголд нүүрлэлээ гэж амтай хүн ярьж байна. Миний бодлоор эдийн засгийн биш, оюуны хямрал нүүрлэлээ гэж боддог. Та үүнтэй санал нийлэх үү? -Нийлэлгүй яахав. Үнэхээр бодож сэтгэх нь тун охорхон болжээ. Энэ бол оюуны хомсдол юм. Хүний хар талыг хайж байгаа нь оюуны хомсдол шүү дээ. Өнөөдөр тэр хүн монголынхоо төлөө юу хийж бүтээснийг нь ойшоохгүй. Энэ хүнийг өөлчихөөр юу байна вэ гэж л мөшгидөг бололтой дог. Бас шинэ зүйл хийж бүтээж байгаа залуучууддаа урам хайрламаар . Гэтэл тэднийг унагах гэж зүтгэх юм. Мөн хийдгээ хийчихсэн хүний нэр хүндээх гутаах гэсэн оролдлого бас байна. Энэ бол сэтгүүлч хүнд байж боломгүй чанар. Харин тухайн хүн авлигад өртдөг ч юм уу, янз бүрийн буруу зүйл хийвэл зөв шүүмжлэх хэрэгтэй. -Энэ оюуны хомсдолоос гарах ямар гарц байна? -Ном уншихгүй байна. Дарга нар нь ч гэсэн ном уншихгүй. Ном уншихгүй бол оюуны хомсдолоос гарахгүй. Би зарим дарга нарын ярьж байгааг сонсохоор заримдаа инээд хүрмээр, ой гутмаар, санагдах юм. Тэр дарга нарын монголоор ярьж байгааг нь сонсохоор чихээ бөглөмөөр болох юм аа. -Тэгвэл сэтгүүлч хүн ямар байх ёстой юм бэ? -Сэтгүүлч хүн заавал тийм байх ёстой гэсэн хэмжүүр байхгүй л дээ. Тэр хүн оюуны цараа, бичгийн чадал, хүн чанар л мэднэ шүү дээ. Сэтгүүлч хүн маш хүнлэг байх ёстой. Манайд сэтгүүлч хүн хүнлэг чанараа алдчихаад байна. -Амьдралынхаа хамгийн сайхан дурсамжаа хуваалцаач? -Хүний амьдрал тэр чигээрээ дурсамж байдаг. Би сэтгэлийн хөдөлгөөн ихтэй л дээ. Гэхдээ аливаа зүйлд оюуныхаа үүднээс хандахгүй зөвхөн сэтгэлийн хөдөлгөөнд баригдвал хэцүү л дээ. Яахав зарим юманд баярлаж, гуньж, гутаж л байдаг. Баярласнаа, гуниснаа амархан мартдаг хүн дээ. -Таны ханийг бас эрдмийн хүн гэдэг. Гэр бүлийнхээ талаар сонирхуулаач? -Тийм ээ. Бид хоёр Багшийн дээд сургууль хамт төгссөн. Нэгдүгээр сургуульд орос хэлний багш хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Гайгүй сайн багш байсан. Хоёулаа оюутан байхдаа гэр бүл болоод гурван хүүтэй болсон. Миний хань чинь дархан бэр байхгүй юу. Гурван хүү түрүүлсэн эх хүнийг монголчууд дархан бэр гэдэг шүү дээ. Дундах хүүгээ бид хоёр хүний гарт үрэгдүүлсэн. Хүний амьдралд зовлон жаргал хосолдог. Бидэнд ч гэсэн жаргал зовлон ээжилж л байсан. Хань минь надад их нэмэр болдог. Бурхан надад тэр сайн хүнийг л заяасан. Би гэдэг амьтан хоол хийдэггүй, гэр шүүрддэггүй, юм угаадаггүй. Дэлгүүр явдаггүй. Миний хөгшин энэ бүхнийг л хорин хэдтэйгээсээ өдийг хүртэл энэ бүх ажлыг зохицуулдаг даа. Одоо бид таван ачтай. Тэднийгээ гадаад хэл сураад жаахан юм оролдох болов уу гэж найдаж суугаа. Манайх хоёрхон өрөө байртай. Тэндээ дөчин жил сууж байна даа. -Үр хүүхдүүдээс тань орчуулга хийдэг хүн бий юу? -Бий бий. Том хүү маань ТМ телевизэд орчуулагч хийдэг. Нөгөө хүү маань зураач. Гэхдээ одоогоор энэ ажлаа хийхгүй барилга бариулна гэж явж байгаа/инээв/. -Ардын уран зохиолч Т.Галсан гуай УИХ-ын гишүүдийн үгийн “бөөс”-ийг түүмээр байна гэж байна лээ? -Тэр үнэн байх аа. Манай Т.Галсан түүнэ биз дээ /Инээв/. -Орчуулгын залуу эрдэмтэд яагаад орон уран бүтээл хийхгүй байна вэ? -Орчуулгын залуу үе гэж бараг алга. Орчуулгын онол сонирхож байгаа хүн ч алга. Зарим нь цээжний бангаар элэг эмтэрмээр зүйл хийх юм аа. Би дэлхийд алдартай зохиолчдын номын орчуулгыг заримдаа хардаг. Тэгэхэд үнэхээр хачин зүйл хийсэн байх юм байна. Редактор ч үгүй ном байх юм. Энэ нь манай Ренчин багшийн хэлснээр цаад зохиолчийнхоо махыг идэж байна шүү дээ. Нөгөө талаас монгол хэл, уншигчийнхаа махыг идэж байгаа хэрэг. Монгол хэлээ, уншигчаа хүндэтгэх гэдгийг огт мэдэхгүй юм. Монгол хэлний гол найруулга зүй, монголоороо найруулах ёс гэдгийг ерөөсөө мэдэхгүй. Хэдэн үг цээжлээд болчихдог юм шиг санаж байгаа юм. Иймэрхүү орчуулга зөндөө гарч байна. -”Өөрийгөө олох” гэж юу вэ. Таны хувьд хэзээ өөрийгөө олсон бэ? -Би эхээс гарахдаа л өөрийгөө олсон гэж боддог. Харин юм хийж сэтгүүл зүй, орчуулга руу орсноос өөрийгөө олсон гэх юм бол 1960-1970 аад он юм даа. -Монголын залуусын ихэнх нь харийн орныг зорьж байна. Ид сайхан хийж бүтээдэг залуу насаа харийн оронд үдэж байгаад би их харамсдаг. Таны хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ? -Эдийн засагтай л салшгүй холбоотой. Эх оронд нь боломжийн цалинтай ажил олддог бол юу гэж харийн орныг зорих вэ дээ. Гадагшаа явахаас өөр аргагүй болоод л явж байгаа. Үнэндээ би тэр залуусыг буруутгаж чаддаггүй. Өчнөөн баялагтай байж хоёр сая гаруйхан хүн амаа тэжээж чадахгүй төр засгийг яалтай билээ. Юу л бол юу манайд байна шүү дээ. Гэтэл сайхан залуучуудаа харийн оронд явуулчихаад оронд нь хятадаас ажиллах хүч гуйж байгаад харамсдаг. Гэхдээ тэр залуучууд хэзээ нэгэн цагт Монголдоо эргэж ирэх байх аа. Гэвч энд ирээд ажил олдохгүй дахиад буцахаас гэж байгаа залуучууд зөндөө л байна шүү дээ. -Хямраад байгаа нь төр засагтай холбоотой юу? -Дэндүү үрэлгэн байна. Өнгөрсөн хоёр сонгуульд байдаг мөнгөө зарсан. Монголчууд маань нам гэж хоёр тиймээ болох юм. Манайхан хүнээ биш намаа сонгоод байх юм аа. Бид хамгийн ухаантай хүнээ төр засгийнхаа удирдлагаар сонгох хэрэгтэй. Юу ч хийж чадахгүй, нүдээ цавчаад л суудаг гишүүд зөндөө л байна шүү дээ. Монголчууд минь жаахан ухаараасай. Нам юу ч биш шүү дээ. Монгол түмэн байх ёстой. Нам тарахдаа тардаг. Жишээ нь Гүндалайгийн нам гэхэд л хэд тарж хэд нийлэв. Харин ард түмэн тарах ёсгүй. Монголын эрх ашиг байх ёстой. -Сүүлийн хормыг танд асуултгүй үлдээе? -Би ямар сүрхий сургаал айлддаг Н.Багабанди биш /Инээв/. Ер нь монголчууд оюуныг дээдлэх хэрэгтэй. Монголд барилдсан зодолдсон улсууд л мандах юм. Оюунаар ажиллаж байгаа хүн эрхмүүдийн хараанд өртөхгүй юм. Барилдаад зодолдоод Монгол Улс хөгжихгүй л дээ. Оюунтай хүн Монгол Улсыг хөгжүүлнэ. Монголын нууц товчоонд оюунтай төрсөн Өүлэн гэж гардаг. Тэр зүгээр нэг хэлсэн үг биш. Ухаантай хүн л төрийг авч явна санааг байгаа юм. Тухайлбал Чингисийн есөн өрлөг дандаа ухаантай хүмүүс. Тэд Чингисийн хамаатан садан биш шүү дээ. Ухаантай хүнээ дээдэлж байж манай улс дэлхийн тайзнаа гарч ирнэ. Тэднийхээ үгий сонсох хэрэгтэй. Хүн болнон ухаантай байж чадахгүй байна. Төр засаг юуны тулд байгаа билээ. Оюуныг номыг дээдлөх нь чухал. Би монгол хүн гэсэн омогшил бахархалыг хүүхдэд эцэг эх, багш, боловсролын тогтолцоо нь бүрэн суулгаж өгөх хэрэгтэй.
"Шударга мн" |
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким: Би ямар Багабанди биш |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (3) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Аким гэж нэг сайхан хүнээр оюутан байхдаа хичээл за********гаж байсан Ианайд теория перевода гэдэг хичээл ордог байлаа . мөн ч сайхан орчуулдаг хүн юм даа гэдгийг би түүний орчуулгаас хардаг юм. Эр хүн нь мужик шүү . Сүх тогоо гэж сайхан эр хүн бий. Тэр хоёр манай ангиас 2 ангийн ах. . Сайн хүнй бичсэн юмнаас би заримдаа түүхэн баримт тэр чигээр нь хуулж тавьсан удаа бий. Зарг********даагүй д баярлах юм. Муу хөдөөний хөдсөн дээлт миниймюмнаас авжээ гэж нэг их сүйд болохгүй эр хүн шүү , Зохиочдын эвлэлийн гишүүн Орхоны ******** с********хи, Зуун дамжсан их нүүдэл ,Төр шилгээхэд бурхан уйлдаг , Нүгэл утаа шиг замхардаггүй ,Мянган хигээст ********тан хүрдний цадиг гэх мэтийн роман гэж нэрлэсэн хүний инээд хүрмээр юм бичсэн өвчтэй гэхэд эрүүл эрүүл гэхэд бас жаахан юмтай ч эр юм уудаа гэмээр хөдөөгийн өвгөн багш Хэнгэрэг овогт Жамцын Амарсайхан
2018-03-13 | 16:23:10 | 66.181.178.199 | |
Зочин Аким гэж нэг сайхан хүнээр оюутан байхдаа хичээл за********гаж байсан Ианайд теория перевода гэдэг хичээл ордог байлаа . мөн ч сайхан орчуулдаг хүн юм даа гэдгийг би түүний орчуулгаас хардаг юм. Эр хүн нь мужик шүү . Сүх тогоо гэж сайхан эр хүн бий. Тэр хоёр манай ангиас 2 ангийн ах. . Сайн хүнй бичсэн юмнаас би заримдаа түүхэн баримт тэр чигээр нь хуулж тавьсан удаа бий. Зарг********даагүй д баярлах юм. Муу хөдөөний хөдсөн дээлт миниймюмнаас авжээ гэж нэг их сүйд болохгүй эр хүн шүү , Зохиочдын эвлэлийн гишүүн Орхоны ******** с********хи, Зуун дамжсан их нүүдэл ,Төр шилгээхэд бурхан уйлдаг , Нүгэл утаа шиг замхардаггүй ,Мянган хигээст ********тан хүрдний цадиг гэх мэтийн роман гэж нэрлэсэн хүний инээд хүрмээр юм бичсэн өвчтэй гэхэд эрүүл эрүүл гэхэд бас жаахан юмтай ч эр юм уудаа гэмээр хөдөөгийн өвгөн багш Хэнгэрэг овогт Жамцын Амарсайхан
2018-03-13 | 16:23:09 | 66.181.178.199 | |
Зочин Аким гэж нэг сайхан хүнээр оюутан байхдаа хичээл за********гаж байсан Ианайд теория перевода гэдэг хичээл ордог байлаа . мөн ч сайхан орчуулдаг хүн юм даа гэдгийг би түүний орчуулгаас хардаг юм. Эр хүн нь мужик шүү . Сүх тогоо гэж сайхан эр хүн бий. Тэр хоёр манай ангиас 2 ангийн ах. . Сайн хүнй бичсэн юмнаас би заримдаа түүхэн баримт тэр чигээр нь хуулж тавьсан удаа бий. Зарг********даагүй д баярлах юм. Муу хөдөөний хөдсөн дээлт миниймюмнаас авжээ гэж нэг их сүйд болохгүй эр хүн шүү , Зохиочдын эвлэлийн гишүүн Орхоны ******** с********хи, Зуун дамжсан их нүүдэл ,Төр шилгээхэд бурхан уйлдаг , Нүгэл утаа шиг замхардаггүй ,Мянган хигээст ********тан хүрдний цадиг гэх мэтийн роман гэж нэрлэсэн хүний инээд хүрмээр юм бичсэн өвчтэй гэхэд эрүүл эрүүл гэхэд бас жаахан юмтай ч эр юм уудаа гэмээр хөдөөгийн өвгөн багш Хэнгэрэг овогт Жамцын Амарсайхан
2018-03-13 | 16:23:06 | 66.181.178.199 | |
|
|
|
|

О.Мөнхжин, Б.Гантиг нарын хэргийг дахиад прокурорт буцаав 11:41 Цахим мөнгө буюу IHC коин гаргаж иргэдийн их хэмжээний хөрөнгийг татан төвлөрүүлж, буцаан олгоогүй хэрэгт
|
Цахим мөнгө буюу IHC коин гаргаж иргэдийн их хэмжээний хөрөнгийг татан төвлөрүүлж, буцаан олгоогүй хэрэгт »»
|
|
Монголоор тавигдах Сибирийн хүч 2 хоолой Европын Холбооны эдийн засагт мөхлийн цохилт болно хэмээн гадаадын судлаачид бичиж байна 11:34 13 тэрбум долларын зардалтайгаар баригдах, 2600 км урт үргэлжлэх энэ хоолойгоор Орос улс Арктикаас Хятад руу,
|
13 тэрбум долларын зардалтайгаар баригдах, 2600 км урт үргэлжлэх энэ хоолойгоор Орос улс Арктикаас Хятад руу, »»
|
|
Бүгд найрамдах Турк улсын эрүүл мэндийн сайд Др.проф Кемал Мемишоглу Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна 11:19 Албан ёсны айлчлал 2025 оны 9 дүгээр сарын 6-7 хооронд үргэлжилнэ.
|
Албан ёсны айлчлал 2025 оны 9 дүгээр сарын 6-7 хооронд үргэлжилнэ. »»
|
|
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 11:04 Ойрын өдрүүдэд говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна. Маргааш буюу энэ сарын 08-нд
|
Ойрын өдрүүдэд говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна. Маргааш буюу энэ сарын 08-нд »»
|
|
Энэтхэгийн татварын шинэчлэлд хэн хожиж, хэн хохиров 19:10 Энэтхэг улс бараа, үйлчилгээний татварын (GST) томоохон шинэчлэлийг хэрэгжүүлж, өдөр тутмын хэрэглээний зах
|
Энэтхэг улс бараа, үйлчилгээний татварын (GST) томоохон шинэчлэлийг хэрэгжүүлж, өдөр тутмын хэрэглээний зах »»
|
|
"ChatGPT" эцэг эхийн хяналтын системтэй болно 18:12 "ChatGPT" платформ ирэх сардаа багтаж эцэг эхийн хяналтын системтэй болно гэдгийг толгой компани "OpenAI" мэдэгдлээ.
|
"ChatGPT" платформ ирэх сардаа багтаж эцэг эхийн хяналтын системтэй болно гэдгийг толгой компани "OpenAI" мэдэгдлээ. »»
|
|
Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагаас допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрсийг зарлалаа 18:10 Улсын Их Хурлын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 21.5 дугаар
|
Улсын Их Хурлын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 21.5 дугаар »»
|
|
“Ливерпүүл” Дэлхийн дээд амжилт тогтоов 17:56 Европын дийлэнх лигүүдийн зуны наймааны цонх есдүгээр сарын 1-ний орой хаагдлаа. Энэ удаагийн наймааны цонхоор
|
Европын дийлэнх лигүүдийн зуны наймааны цонх есдүгээр сарын 1-ний орой хаагдлаа. Энэ удаагийн наймааны цонхоор »»
|
|
“Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино Монголд нээлтээ хийнэ 17:55 “Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино тун удахгүй Монголд нээлтээ хийнэ.
|
“Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино тун удахгүй Монголд нээлтээ хийнэ. »»
|
|
"Рио Тинто" группын Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монгол дахь ажилтнуудтайгаа уулзлаа 17:51 Үүрэгт ажлаа хүлээж аваад удаагүй байгаа "Рио Тинто" группын Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монгол дахь
|
Үүрэгт ажлаа хүлээж аваад удаагүй байгаа "Рио Тинто" группын Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монгол дахь »»
|
|
Өвөрхангайд биеийн тамирын хичээлийн үеэр сурагч нас баржээ 17:48 Цагдаагийн байгууллагад 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 15 цаг 22 минутад Өвөрхангай аймгийн Ерөнхий
|
Цагдаагийн байгууллагад 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 15 цаг 22 минутад Өвөрхангай аймгийн Ерөнхий »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргыг шинээр томиллоо 17:44 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 06, 07 дугаар тогтоолоор
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 06, 07 дугаар тогтоолоор »»
|
|
Хүүхдийн урлан бүтээх төвийн үнэ төлбөргүй сургалтуудын бүртгэл явагдаж байна 10:36 Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн 2025-2026 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл энэ сарын 2-нд эхлээд байна.
|
Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн 2025-2026 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл энэ сарын 2-нд эхлээд байна. »»
|
|
Тэгш, сондгой дугаарын зохицуулалтыг зөрчвөл камерын хяналтаар илрүүлж, хариуцлага тооцно 09:50 Нийслэлийн хэмжээнд мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийг тэгш болон сондгой дугаарын хязгаарлалттайгаар
|
Нийслэлийн хэмжээнд мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийг тэгш болон сондгой дугаарын хязгаарлалттайгаар »»
|
|
Сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Sansar Challenger-2025” тэмцээн өнөөдөр эхэлнэ 09:49 Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо есдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Sansar
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо есдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Sansar »»
|
|
2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын жагсаалтыг батлав 09:45 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Хакүхо М.Даваажаргал “Монгол Хаан” жүжгийн Япон дахь Соёлын элч төлөөлөгч боллоо 09:44 “Монгол хаан” жүжгийн төслийн баг Япон Улсын Токио хотноо 8 сарын 28-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж,
|
“Монгол хаан” жүжгийн төслийн баг Япон Улсын Токио хотноо 8 сарын 28-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, »»
|
|
Толгойт хотыг орон сууцжуулах газар чөлөөлөлт эхэллээ 09:19 Нийгмийн суурь үйлчилгээг нэг дороос 20 минутын дотор авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийг 14 хот,
|
Нийгмийн суурь үйлчилгээг нэг дороос 20 минутын дотор авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийг 14 хот, »»
|
|
Сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 08:20 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 5 /AP/. Өөр одноос ирж буй сүүлт одны сүүл нь уртсаж байгааг дуран авайгаар хийсэн ажиглалтаар тогтоожээ.
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 5 /AP/. Өөр одноос ирж буй сүүлт одны сүүл нь уртсаж байгааг дуран авайгаар хийсэн ажиглалтаар тогтоожээ. »»
|
|
Баянзүрх дүүргийн зарим өрхөд хийн зуух суурилуулж байна 20:41 Гэр хорооллын өрхүүд болон уурын зуухнуудыг үе шаттайгаар шингэрүүлсэн хийн түлшний дэд бүтцэд холбож буй.
|
Гэр хорооллын өрхүүд болон уурын зуухнуудыг үе шаттайгаар шингэрүүлсэн хийн түлшний дэд бүтцэд холбож буй. »»
|
|
207 дугаар байрыг буулгах 2.4 тэрбум төгрөг, буцааж барих 12.3 тэрбум төгрөгийн зардлыг гэм буруутай этгээдээр төлүүлнэ 20:19 Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо,
|
Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, »»
|
|
Гамшигт нэрвэгдсэн малчид, иргэдэд туслах зорилгоор гурав хоногийн цалинтай чөлөө олголоо 13:21 Есдүгээр сарын 02-ны өдрийн 15.00-17.00 цагийн хооронд Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумдад болсон түр
|
Есдүгээр сарын 02-ны өдрийн 15.00-17.00 цагийн хооронд Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумдад болсон түр »»
|
|
Гадны бүлэглэлтэй хамтран телеграмаар монголчуудаа залилсан долоон этгээдийг баривчилжээ 11:54 Телеграмаар иргэдийг залилдаг долоон этгээдийг олж тогтоож, дайчлан баривчилсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
|
Телеграмаар иргэдийг залилдаг долоон этгээдийг олж тогтоож, дайчлан баривчилсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. »»
|
|
Монголд соронзон шуурга ба цочир хүйтрэлт тохиож байна 11:33 2025 оны 9-р сарын 2-нд нарны хүчтэй тэсрэлт болсон бөгөөд үүний улмаас 9-р сарын 4–6-ны хооронд дэлхийн
|
2025 оны 9-р сарын 2-нд нарны хүчтэй тэсрэлт болсон бөгөөд үүний улмаас 9-р сарын 4–6-ны хооронд дэлхийн »»
|
|
Х.Наранхүү: “Энержи ресурс” ХХК-д олгосон лиценз компанийн хувь нийлүүлэгчдийн өмч гэдэгтэй Засгийн газар маргахгүй 10:50 Одоогоос 18 жилийн өмнө, 2007-2008 онд С.Баярын Засгийн газар Ухаахудагийн лицензийг Тавантолгойн бүлэг ордоос
|
Одоогоос 18 жилийн өмнө, 2007-2008 онд С.Баярын Засгийн газар Ухаахудагийн лицензийг Тавантолгойн бүлэг ордоос »»
|
|
Сөүл хотын пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүн амь үрэгджээ 09:57 Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ.
|
Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ. »»
|
|
Сүүлийн 100 жил дэх барууныхан ба Орос орон 09:36 Сүүлийн 100 жил дэх хамгийн олон дайн Барууныхны ойр хооронд, мөн Барууныхан ба Оросын хооронд болжээ.
|
Сүүлийн 100 жил дэх хамгийн олон дайн Барууныхны ойр хооронд, мөн Барууныхан ба Оросын хооронд болжээ. »»
|
|
Д.Анунгоо, Б.Өлзийтнаран нар холимог тулааны Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ 21:12 Бахрейн Улсын Манама хотод холимог тулааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус Азийн аварга
|
Бахрейн Улсын Манама хотод холимог тулааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус Азийн аварга »»
|
|
"Сургууль доторх агаарын чанар маш муу, хорт хавдар үүсгэгчийн хэмжээ тав дахин өндөр байна" 19:12 Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаан болж байна. Энэхүү хуралдаанаар хүүхдийн
|
Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаан болж байна. Энэхүү хуралдаанаар хүүхдийн »»
|
|
Иргэдэд эмэгтэйчүүдийг биеэ үнэлэхэд нь зуучилсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ 19:10 Прокурорын байгууллага 1827 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэж, хэрэг бүртгэлтийн 985 хэрэг шинээр нээжээ.
|
Прокурорын байгууллага 1827 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэж, хэрэг бүртгэлтийн 985 хэрэг шинээр нээжээ. »»
|
|
Дэлхийн хамгийн том мөсөн уул задарчээ 18:39 ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 4 /CNN/. Дэлхийн хамгийн том мөсөн уул томоохон хэсгүүдэд хуваагдан задарч байна
|
ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 4 /CNN/. Дэлхийн хамгийн том мөсөн уул томоохон хэсгүүдэд хуваагдан задарч байна »»
|
|
БНСУ-ын Үндэсний Ансамблейн гишүүн Чо Жон Сик өнөөдөр Глобал Удирдагч Их Сургуулийн Хүндэт доктор боллоо 18:33 Тэрбээр БНСУ-ын Үндэсний Ассамблейн хамгийн олон удаа сонгогдсон гишүүн бөгөөд нийт зургаан удаагийн
|
Тэрбээр БНСУ-ын Үндэсний Ассамблейн хамгийн олон удаа сонгогдсон гишүүн бөгөөд нийт зургаан удаагийн »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилсээр байна 18:26 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотод хүрэлцэн ирлээ 15:49 Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын
|
Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын »»
|
|
8000 жилийн соёл иргэншлийг хамарсан түүхэн яриа 15:35 Хятадын археологи судлал: Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд
Өвөр Монголд үндэсний зэрэглэлийн соёлын өвийг хамгаалах 149 нэгж байдаг. Улсаас тусгайлан хамгаалж буй эдгээр соёлын өв нь Хятадын үндэстний түүхийн гүн ой санамж, Хятадын соёл иргэншлийн удамшлын баялаг кодыг агуулдаг юм. Өвөр Монголын Өдрийн сонины мултимедиа хэрэгслээр мэдээлж буй "Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд" хэмээх төслийн хүрээнд үндэсний өвийн 60 газрыг сонгон , үндэстний соёлын чухал чухал өвийг хамгаалах гүн гүнзгий утга учир жич түүний түүхийг судалж буй юм. Энэ нь Хятадын умард нутгийн соёлын генийн тайлал мөртөө тайлбар болох юм.
|
Хятадын археологи судлал: Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд
Өвөр Монголд үндэсний зэрэглэлийн соёлын өвийг хамгаалах 149 нэгж байдаг. Улсаас тусгайлан хамгаалж буй эдгээр соёлын өв нь Хятадын үндэстний түүхийн гүн ой санамж, Хятадын соёл иргэншлийн удамшлын баялаг кодыг агуулдаг юм. Өвөр Монголын Өдрийн сонины мултимедиа хэрэгслээр мэдээлж буй "Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд" хэмээх төслийн хүрээнд үндэсний өвийн 60 газрыг сонгон , үндэстний соёлын чухал чухал өвийг хамгаалах гүн гүнзгий утга учир жич түүний түүхийг судалж буй юм. Энэ нь Хятадын умард нутгийн соёлын генийн тайлал мөртөө тайлбар болох юм. »»
|
|
Экспогийн эргэн тойронд-6 15:30
|
|
Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-3 15:23
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд тарваган тахлаар хүн өвчилжээ 15:23 Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол
|
Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол »»
|
|
Экспогийн эргэн тойронд-1 15:17
|
|
Дөрвөн улсын ”хөөрхнүүд” Хөххотод уулзалдлаа 15:10
|
|
Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-1 15:04
|
|
Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-2 14:56
|
|
Чөлөөлөх дайны ахмад дайчин У.Доржпаламд Монгол Улсын баатар цол олголоо 14:53 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий II дайн өндөрлөсний түүхт 80 жилийн ойтой холбогдуулан төрийн дээд
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий II дайн өндөрлөсний түүхт 80 жилийн ойтой холбогдуулан төрийн дээд »»
|
|
Автомашиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна 14:06 Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтээс санал асууж автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор
|
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтээс санал асууж автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор »»
|
|
Сонордуулга 11:34 УБЦТС ТӨХК нь Зуслангийн бүс (СБД-ийн 19, ЧД-ийн 24- хороо, Шадивлангаас Санзай, Шаргаморьт, Хуурай мухар,
|
УБЦТС ТӨХК нь Зуслангийн бүс (СБД-ийн 19, ЧД-ийн 24- хороо, Шадивлангаас Санзай, Шаргаморьт, Хуурай мухар, »»
|
|
Сургуулийн орчинд 13 цэгт электрон тамхи зарж байна 11:23 “…Монголд 100 хүүхэд тутмын 30 нь электрон тамхи татаж байна…”, “Vape татаж эхэлж байгаа хүүхдүүд дунджаар
|
“…Монголд 100 хүүхэд тутмын 30 нь электрон тамхи татаж байна…”, “Vape татаж эхэлж байгаа хүүхдүүд дунджаар »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 10:27 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Олон нийтийн газар бие зассан хоёр эрэгтэйг тус бүр 10,000 төгрөгөөр торгожээ 09:18 Олон нийтийн газар бие засаж байгаа бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
|
Олон нийтийн газар бие засаж байгаа бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. »»
|
|
Трамп: Хятад дэлхийн тавцанд АНУ-д сорилт учруулахгүй 09:09 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон »»
|
|
ЕБС-ийн зургаан хүүхдийн элэг, ходоод хэсэгт нь хутгалсан гэх мэдээлэл худал гэв 09:08 Энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн дугаар хорооны ... сургуулийн
|
Энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн дугаар хорооны ... сургуулийн »»
|
|
|
Энэтхэгийн татварын шинэчлэлд хэн хожиж, хэн хохиров 19:10 Энэтхэг улс бараа, үйлчилгээний татварын (GST) томоохон шинэчлэлийг хэрэгжүүлж, өдөр тутмын хэрэглээний зах
|
Энэтхэг улс бараа, үйлчилгээний татварын (GST) томоохон шинэчлэлийг хэрэгжүүлж, өдөр тутмын хэрэглээний зах »»
|
|
Э.Макрон: Украины аюулгүй байдлын баталгааг 26 улс дэмжиж байна 11:18 ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 5 /France24/. ОХУ-тай гал зогсоох хэлэлцээр байгуулсных нь дараа Украины аюулгүй
|
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 5 /France24/. ОХУ-тай гал зогсоох хэлэлцээр байгуулсных нь дараа Украины аюулгүй »»
|
|
Сөүл хотын пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүн амь үрэгджээ 09:57 Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ.
|
Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ. »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилсээр байна 18:26 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа »»
|
|
Путин: Украин тохиролцоонд хүрэхгүй бол цэргийн хүчээр дайныг дуусгана 09:37 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчлах үеэрээ хэрэв Украин тохиролцоонд хүрэхгүй бол Орос улс
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчлах үеэрээ хэрэв Украин тохиролцоонд хүрэхгүй бол Орос улс »»
|
|
Трамп: Хятад дэлхийн тавцанд АНУ-д сорилт учруулахгүй 09:09 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон »»
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|