 |
|
 |
|
Хэн ч, юуг ч, хэзээ ч хариуцахгүй гэж үү |
|
|
 |
|
 |
Хэн ч, юуг ч, хэзээ ч хариуцахгүй гэж үү
2011-04-05МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр энэхүү илтгэлийг УИХ-ын хаврын чуулган дээр тавихаар 
хүсэлт тавьсан боловч эрх баригчид түүнд боломж олгосонгүй. Уг илгэлтэй танилцана уу.
“Ноёд, хатагтай” нараа Миний бие УИХ-ын бүрэн эрхийн хугацааны 3 дахь хаврын чуулган нээгдэж байгаа үед сөрөг хүчингүй парламентэд өөрийн үзэл бодлоо илэрхийлж байна.
Төрийн хүн ард түмэндээ үйлчлэх ёстой гэсэн ардчилалын алтан дүрмийг би хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Энэ миний хувийн санаа эсвэл тааламж биш. Энэ бол олон улсад хүчинтэй, бидэнд үргэлж зөвлөдөг ардчилалтай орнуудын улс төрийн мэргэжилтэй хүмүүс хэлж захисан захиас юм.
Өнөөдрийн Монголд улс төрч нэртэй өөрсдийнхөө жижигхэн хүсэл, хэтэрхий шуналдаа идэгдсэн хүмүүс төрийг төр биш болгохыг хараад ямар ч өрөвдөлтэй хүмүүс вэ гэж гайхал төрсөөр ирлээ. Олон улсын утгаараа ардчилал гэдэг бидний энд хийгээд байгаа өдөр тутам мэдэмхийрээд байдаг сэдэв даан ч биш юм байна шүү дээ.
Ардчилал гэдэг цөөхөн хүн өмчилсөн, хаа нэг газар очиж, хэдэн хүн хүмүүс цуглуулж, тэднийхээ өмнө магтан дуулуулж, алга нижиг-нүүлэн ташуулж, магтуулж, аугаа, баатар гэж цол хэргэм авдаг юм биш. Ардчилал хөгжсөн орнуудад улс төрч хүн одон медаль авдаг тийм ёс заншил байхгүй юм билээ.
Ардчилал гэдэг чинь жинхэнэ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, өөрийн санаагаа бусадтай уралдуулж, ана мана, ач тач үзэлцэх ёстой биш билүү. Либертари, консерватив, социал демократ, ногоон үзэл гэсэн улс төрийн олон үзлүүд байна. Ардчилалтай орнуудын парламентуудад яг л энэ олон үзэл баримтлалуудаараа ялгаран, суудал суудлаараа ялга-ран сууцгаадаг. Нөгөө Англи, Америк, Европоор явж, гадаадын улс төрчидтэй уулзаж, өөрийнхөө үзэл бодлоо ярьдаг хүмүүс одоо энэ танхим дотор юу ч ярихгүй юм уу.
Оюу Толгойн гэрээг батлах өдөр либертари үзлээр үү, эсвэл консерватив үзлээ баримтлаж кноп дарсан уу. Социал демократ үзлээ барьсан уу, эсвэл ногоон үзлээ баримтлаж кноп дарцгаасан уу. Гэтэл яалаа бүгд ярайтал суучихаад, цэргийн ангийн жагсаалын цэргүүд тэвхийтэл ёсолдог шиг эгнээгээрээ нэгэн зэрэг кноп дарцгааж байхыг хараад ардчилал биш, энэ чинь цэрэгжилт байна шүү дээ гэж толгой сэгсэрч байлаа.
Энэ эгнээнд нэг, нэг суудалтай намууд, бие даагч бүгд багтсан бөгөөд бүр саяхан нярайлсан бүсгүй хүн нэгдсэнийг хараад ямар ёс суртахуун бэ энэ чинь гэж би нүдэндээ итгэхгүй суулаа. Тэр ганцхан хүн дарах кноп тийм чухал байсан гэж үү. Ямар их үнэтэй кноп вэ?
Монголын төрд орж ирсэн хүмүүс ямар ч зорилгогүй, бас ямар ч ажлын хөтөлбөргүй, зүгээр л хий хоосон ярьж, сонин уншиж, гар утсаар ярьж, гар өргөнө шүү гээд өдөр нь минут ч хожигдолгүй ирж кноп дарчихаад явж байхад дэлхийн улсууд хөгжиж харин бид хоцорч байна.
Хамтарсан нэртэй хэт их хуйвалдаан, хэт их бүлэглэл, хэт их тохироо нь өнөөдрийн энэ парламентийг улс төрийн жишгээр явуулах ямар ч боломжгүй болгож Монголд улс төр зогсонги байдалд орж, идэвхитэй шударга тийм үйлдэл өчүүхэн ч хийгдэхээ больжээ. Энэ бол улс төрийн гүн гүнзгий хямрал. Аливаа хямралаас гарахын тулд бид өөрсдөдөө дүгнэлт хийж, кноп дарсан хүмүүсийн нэрсийн жагсаалтанд болж өгвөл дээгүүр бичигдэх гэж арчаагүйтэхээ хамгийн түрүүнд зогсоовол магадгүй анхны алхам болно.
Бидэнд улс орон, ард түмэндээ, улс төрийн хариуцлагаа дүгнүүлэх түүхэн хариуцлагатай цаг үе иржээ. УИХ-ын гишүүний халдашгүй эрх гэж бид ярьдаг. Тэгвэл энэ халдашгүй эрх чинь шоронд авч явчих гээд байхад хамгаалдаг бүрэн эрх биш, үзэл бодол үзэл санааны бүрэн эрх юм. Өнөөдөр Их хурлын танхимд заавал ирнэ шүү, кноп дарах хүмүүсийн нэрсийн жагсаалтанд нэрийг чинь заавал хармаар байна гэж УИХ-ын гишүүн хүнийг тулган дарамтлах чинь харин ч бүрэн эрхэнд нь халдаж байгаа юм биш үү.
Аливаа нэг зүйлд тайлбар өгөхдөө зүгээр л үгээр аргалах гээд байхыг нь хараад би олон гишүүдийн амны чадвартайг харсан. Гэтэл үгээр уралдах нь яруу найрагчдийн ажил болохоос биш, улс төрч хүний ажил юм уу. Үг гэдэг улс төрч хүний хувьд шууд хариуцлага шүү дээ. Олны өмнө амлаж, уран үгээр ам уралдан ярьж, заал дүүрэн хүн суулгачихсан хүчээр алга ташуулаад л болоо юу, ярьж байгаагийнхаа эсрэг кноп дарсаар байх уу. Амласнаа бид хэзээ хийх вэ. Хэн хариуцах вэ. Эсвэл зүгээр л ам халаад хэлчихсэн одоо тэгээд заалнаас гараад л мартчихсан уу. Улс төрийн хариуцлага байна уу.
Нэгэнтээ Монгол улсын нам, төрийн гарамгай зүтгэлтэн Ю.Цэдэнбал “Хариуцлагагүй, сахилга батгүй явдал бол байгалийн бэрхшээлээс илүү хохиролтой” гэж хэлсэн байдаг. Тэгвэл бид өнөөдөр нэг, хоёр хүнээс болоод хичнээн олон байгалийн гамшиг бэрхшээлээс илүү хохирол амсч байна. Энэ хариуцлагагүйн “цунами”-г бид хэдий хүртэл тэсч чадах вэ.
Ард түмэн үнэхээр л ийм хариуцлагагүй амнаас өөр юу ч үгүй нөхдүүдийг сонгочихсон юм уу аль эсвэл 7-р сарын 1-ний эсэргүүцлийн жагсаалыг удирдсан УИХ-ын зарим гишүүдийн хэлсэнээр сонгууль дэндүү будлиантай явагдсан юм уу. Хэрвээ ард түмэн буруу хүнээ сонгосон бол одоо буцаагаад татдаг зарчимтай болцгооё. Сонгуулийг зориуд будлиантуулж кноп дардаг хүмүүсээ УИХ-д оруулж ирсэн бол хэн хэн будлиантай орж ирсэн тухай ард түмний дунд санал асуулга явуулцгаая. Энэ ардчилал биз дээ. Эцсийн эцэст сонгуулийн будлианаас болж 5 хүн амь эрсэдсэн. Хэдэн зуун тахир дутуу болсон гэх яриа тасрахгүй л байна. Иргэний нийгэм эсвэл монголдоо сайхан амьдарцгаая, манайхан удмаараа гавьяат гэх шиг ямар гавьяа байгуулсан болоод Монголын ард түмэнд гавьяатайгаа гайхуулцгаагаад байгаа юм бэ. Нинжа, ядуу, нэн ядуу, траншейны гэсэн хочтой төрөөс ялгаварлагдан гадуурхагдсан хүмүүсийг мянга мянгаар үйлдвэрлэчихээд Монголдоо сайхан амьдаръя гэж хошгоруулахаа болиоч гэж хүсмээр байна. Ингэж агаарын юм ярихаа хэзээ зогсоох вэ.
Улаанбаатарын утааг багасахаар Америкаас Монгол руу ирэх хүмүүсийн тоо олширдог гэж сонссон юм байна. Намар утаа ихсэхээр Америк руу үр хүүхэд руугаа яваад өгдөг гэж сайрхан ярьцгаах юм. Монголдоо сайхан амьдрахгүй Америктаа сайхан амьдарцгаадаг хүмүүс одоо тэгээд Монголын ард түмний төрийн ордонд орж ирчихээд ард түмнийхээ төлөө утаатай үед нь туслахгүй юм бол яах гэж улс төрч гэж өөрсдийгөө нэрлээд байгаа юм бэ. УИХ-д байдаг ч гадаадад амьдардаг гишүүны тоо цаашид нэмэгдэх үү? Иргэний нийгэм ярьсаар хэдэн жил боллоо. Өнөөдөр тэр иргэний нийгэм чинь согтуугийн нийгэм болсон гэхэд хилсдэхгүй. Хаа л бол архи нэртэй хорт бодис. Бааранд өдөр ч, шөнө ч “Чингис”-ийгээ ууж тархиа мансууруулцгаана. Эрэгтэй, эмэгтэй бүгд согтуу. Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос гээд хөгжилтэй, ухамсартай орнуудын хүмүүс ялангуяа залуучууд оюутнууд бааранд ингэж олноороо өдөр орой ч согтуурцгаадаг уу. Энэ их согтуурлыг хэн өдөөгөөд байна. Архины бизнесийн цаад эзэд хэн бэ. Согтууруулах хорт бодисийг хүнс гэж нэрлэж мах, талхтай адилтгаж тархи угаадаг хүмүүс хэн бэ. Хүнсний манлай үйлдвэр “TOP” ААН гэж архинд алтан өргөмжлөл өгч буйг юу гэж ойлгох вэ. Дэндүү жигшмээр юм.
Монгол хүн 2020 ч гэх шиг Монгол хүн 2011 гэж яагаад болохгүй гэж. Өнөөдөр шууд ажилдаа орохгүй хоосон хөтөлбөр хэзээ болтол ярих юм. 2020 онд тэгээд Монгол хүн ямар болох юм хэн ч мэдэж байгаа юм бэ. Цэцэг цэв рүү шиг сайхан охид хөвгүүд маань гадаад орнуудын хамгийн хүнд, аюултай, эрүүл мэндэд хортой ажлыг хийдэг гэнэ. Цагаач явах ямар л олигтой байх билээ. Монгол охидуудын биеийг үнэлж зардаг сүлжээ хүртэл ажиллаж байна шүү дээ. Дэндүү өрөвдөлтэй хувь хүмүүсийн түүхийг олон сонслоо. Эндээс ажлаа эхлэхгүй юм уу?
Монгол хүн 2020 ч гэх шиг Монгол орон 2011 гэж яагаад болохгүй гэж. 2020 онд Монгол орон байх ч юм уу хэн мэдэж байга юм бэ. Хөгжинө гэж газар шороогоо лицензээр Лондонгийн хөрөнгийн бирж дээр худалдаалж орох оронгүй дүрвэгчид болон үлдсэн Палестинчуудын тухай хүүхэд наснаасаа сонсож ирлээ. Монгол орныг хөгжүүлнэ гэж бүх газар шороогоо лиценз хэлбэрээр Хонконгийн хөрөнгийн бирж дээр арилжаалж, цаашлаад Халх голын сав газрын үржил шимтэй 200 мянга га газрыг Монголын ард түмнээс асуухгүйгээр Халх гол сумын Иргэдийн Төлөөлөгчидийн хурлаар Солонгост өгсөн шийдвэр гаргасан зэргээс харахад Монгол орон цаашид оршин тогтнох эсэх нь асуудал болчихоод байхад өнөөдрийн төрийг барьж байгаа улс төрийн хүчнүүд “бид байхгүй бол ардчилал байхгүй”, “бид байсан цагт авилгал байхгүй”, “бид л байсан цагт Монгол цэцэглэн хөгжинө” гэж яаж ярьж чадаж байна. Худал хүмүүс буруу хүмүүсээс аюултай гэдгийн тод жишээ болж байгаа юм биш үү.
Өнөөгийн эрх баригчид “Бид л засагт байгаа нөхцөлд авилгалын асуудал гарахгүй шүү” гэж ярьж байгааг сонсоод “ Тэгээд хэн авилгалыг цэцэглүүлж байгаа юм бэ ” гэж өөртөө эргэлзэж бодох болсон. Олон улсын холбогдох байгууллагууд Монгол орны авилгалын индекс 2,1 гэж үнэлсэн нь Монгол орон бүхэлдээ авилгалд идэгдсэн гэсэн үнэлэлт дүгнэлт юм биш үү.
2011 оны 3 сарын сүүлээр Авилгалтай Тэмцэх Газрын судалгаа шинжилгээний хэлтсийн зүгээс Монголын авилгалын асуудалд дүгнэлт хийхдээ бараг төрийн байгууллагууд бүхэлдээ авилгалд идэгдсэн гэсэн дүгнэлтийг хэвлэл мэдээлллээр ил тод цацаж байсан. Үүнээс харахад “авилгалын асуудал гарахгүй шүү” гэдэг нь худлаа болж таарлаа. Авилгад идэгдсэн төр бол ард түмний төр биш ээ. Харин ард түмний эсрэг төр байдаг. Учир нь авилгал өөрөө “эрүүгийн гэмт хэрэг” байдаг. Өнөөгийн Монголын төр авилгад идэгдсэн байна гэдгийг дотоод, гадаадын байгууллагууд болон улс төрчид ярьж байгаагаас харахад өнөөгийн авилгад идэгдсэн Монголын төр бол Монголын ард түмний төр биш гэсэн дүгнэлт бүхий логик гарч ирж байгаа юм. Даан ч 20 жил ардчилал гэж уриалан дуудаж сайн сайхан амьдрах эрмэлзэлтэй явсан төдий ч, амьдрал дээрдэж улс орон хөгжиж цэцэглээгүй нь авилгад идэгдсэн ард түмний бус төрийн асуудлаас улбаатай юм биш үү гэсэн дүгнэлтэнд хүрэхээс өөр аргагүй болно биз дээ.
Монголоос явна гэсэн бодолтой өчнөөн оюутан залуус сургууль багш нараа голж юм мэдэх хүсэлдээ хөтлөгдөн уйлагнан ярьцгаах юм. Оюутнууд сургууль багш нараасаа залхаж салахын түүс болдог гэнэ. Энэ чинь ямар их жигшилтэй хэрэг вэ. 2020 оны Монгол хүн чинь өнөөдөр гадаад ч дотоодод ч өөрийнхөө хүссэнээр ажиллаж амьдрах ямар ч боломжгүй болчихоод байхад үүнийг яагаад ярьж ёстой жинхэнэ улс төржүүлэхгүй дарцгаана вэ. Үндсэн хуулийн тухай ярих гээд байвал ёстой Монгол хүндээ зориулсан гадаадад ч бас дотоодод ч хамгаалдаг үндсэн хуулийг ярих ёстой биш үү. УИХ-ын танхимд сүүлийн хоёр гурван жилд танилцсан Монгол улсын иргэд ээ Та бүхэнд хандаж би өнөөдөр энэ илтгэлийг зориуд тавихаар хүссэн хүсэлт маань энэ юм. Би Монгол улсын иргэд нийгмээ байгуулж, аж амьдралаа өөрсдөө шийдэн явах ёстой гэсэн ардчилалын зарчимыг хүндэтгэдэг. Энэ миний хүндэтгэдэг ардчилалын зарчим нэгэнт алдагдаж дэндүү бохир улс төр Монголын ард түмнийг доромжилж байгааг хараад зүгээр сууж чадахгүй ээ. Тиймээс би өнөөдрөөс эхлэж ард түмнийхээ төлөө Улсын Их хурлын танхимд биш харин Жанжин Сүхбаатарын талбай дээр улс төрийнхөө үйл ажиллагаагаа явуулна гэдгээ мэдэгдэж байна. Парламент дотроосоо өөрчлөгдөхгүй гэдгийг та бүхэн сайн мэднэ. Засгийн газарт хариуцлага тооцох чадваргүй болсныг бас мэдэж байгаа. Иймд Засгийн газрыг ажлыг нь хийлгүүлж, УИХ-ыг өөрчлөхөд ард түмэндээ өөрийн нүдээр харсан, чихээр сонссон бодит үнэнийг хэлж ойлгуулахаас эхлэх нь зүйтэй гэж би үзэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хаалттай нөхцөлд энэнээс өөр гарц харагдахгүй байна.
Би энэ шийдлээ ухамсарт хүний ёсоор бие дааж ганцаараа шийдсэн. Олон хүмүүс намайг урьд өмнө улс төрийн шийдэл гаргасаны дараа таалагдахгүй болохоор эхнэртэйгээ, том хүүтэйгээ ярилцсан уу гэж асууж бас зөвлөдөг. Би хэзээ ч улс төрийн шийдвэрээ эхнэртэйгээ, оюутан хүүхэдтэйгээ зөвлөлдөж яваагүй. Харин үр хүүхдийн хувь заяа орон гэрийнхээ асуудлуудыг заавал эхнэртэйгээ ярьж шийддэг. Тиймээс эхнэрээсээ асуудаг хүмүүс надад битгий зөвлөх гэж өөртэйгээ адилтган энэ хурлын дараа мессеж илгээгээрэй. Харин Сүхбаатарын талбай дээр ирж улс орон ард түмнийхээ төлөө зөвлөлдөнө гэвэл дуртайяа хүлээн авна шүү гэдгээ хэлье. Анхаарал тавьсанд баярлалаа.
|
| Хэн ч, юуг ч, хэзээ ч хариуцахгүй гэж үү |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Нисгэгч, инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг онцоллоо 17:07 ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Б.Баянмөнх, Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Т.Мөнхдорж
|
ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Б.Баянмөнх, Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Т.Мөнхдорж »»
|
|
NETFLIX-ээс "Physical Asia: Welcome To Mongolia” гэх шинэ нэвтрүүлэг хийхээр болжээ 16:46 Netflix “Physical Asia: Welcome to Mongolia” нэртэй шинэ тусгай дугаарыг үзэгчдэд хүргэхээр болсноо албан ёсоор мэдэгдлээ.
|
Netflix “Physical Asia: Welcome to Mongolia” нэртэй шинэ тусгай дугаарыг үзэгчдэд хүргэхээр болсноо албан ёсоор мэдэгдлээ. »»
|
|
Монгол улс “Азийн гамшгийн бэлэн байдлын төв”-д гишүүнээр элсэнэ 16:32 Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг Монгол Улсыг “Азийн гамшгийн бэлэн байдлын
|
Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг Монгол Улсыг “Азийн гамшгийн бэлэн байдлын »»
|
|
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо 15:49 2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр Хөххотод боллоо. Тус хуралд мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн ахлах мэргэжилтэн, олон салбарын төлөөлөгчид оролцож, ӨМӨЗО-ны дүр төрхийг харуулах, Өвөр Монголын түүхийг үр дүнтэйгээр хүргэх, Өвөр Монголын дуу хоолойг түгээн дэлгэрүүлэх шинэ арга замыг хэлэлцсэн байна.
|
|
Зулын 25-ны их дүйчэн өдөр энэ сарын 14-нд тохионо 14:58 Жил бүрийн өвлийн тэргүүн сарын 25- ны энэ өдөр Богд Зонхова муу сэтгэлийг ялан дийлж улмаар нууц тарнийн
|
Жил бүрийн өвлийн тэргүүн сарын 25- ны энэ өдөр Богд Зонхова муу сэтгэлийг ялан дийлж улмаар нууц тарнийн »»
|
|
Төсвийн байнгын хорооны даргад Н.Наранбаатарыг нэр дэвшүүлж дэмжив 14:56 Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.04/- ийн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн
|
Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.04/- ийн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн »»
|
|
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов 14:44
|
|
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа 14:26 Онцгой байдлын ерөнхий газраас “Ололт амжилтын түлхүүр” ХХК-тай хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал,
|
Онцгой байдлын ерөнхий газраас “Ололт амжилтын түлхүүр” ХХК-тай хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, »»
|
|
"Хот энэ жил газар чөлөөлөлтийн сантай болсон. Ирэх оноос санхүүжилт нь бэхжинэ" 12:26 Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын
|
Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын »»
|
|
Норвегид дэлхийн хамгийн урт далай доорх замыг барьж байна 12:20 Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь
|
Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь »»
|
|
Японы хий үзэгдэлт арал Хашима 12:09 Та бүхэнд хий үзэгдэлт хэмээн дэлхийд алдаршсан нэгэн арлын тухай мэдээллийг хүргэе. Энэ бол Нагасаки хотоос
|
Та бүхэнд хий үзэгдэлт хэмээн дэлхийд алдаршсан нэгэн арлын тухай мэдээллийг хүргэе. Энэ бол Нагасаки хотоос »»
|
|
Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна 11:21 Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж буй. Энэ хүрээнд хотын
|
Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж буй. Энэ хүрээнд хотын »»
|
|
Үхэлтэй зургаан хоног тэмцсэн Ц.Түмэндэлгэр /Бодит явдал/ 11:20 Өвлийн тэсгим хүйтэнд хацар нүүр час час хийж, хамаг бие дагжин даарах нь хэцүү.
|
Өвлийн тэсгим хүйтэнд хацар нүүр час час хийж, хамаг бие дагжин даарах нь хэцүү. »»
|
|
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Итали–Монголын бизнес форумын хаалтад үг хэлэв 11:17 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд »»
|
|
НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл 16:33 Цахим орчинд хотын дарга Х.Нямбаатар "Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ"
|
Цахим орчинд хотын дарга Х.Нямбаатар "Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" »»
|
|
Өрсөлдөгчдөөсөө хоцрогдож байгаа тул “Apple”-ийн хиймэл оюун ухааны захирал огцорлоо 15:40 Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон.
|
Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон. »»
|
|
Б.Энх-Оргил “One Championship” холбооны аварга болох эсэх нь ирэх баасан гарагт шийдэгдэнэ 15:30 Netflix-ийн Physical: 100 Asia шоуны оролцогч, холимог тулаанч Б.Энх-Оргил энэ сарын 5-нд Тайландын Бангкокт
|
Netflix-ийн Physical: 100 Asia шоуны оролцогч, холимог тулаанч Б.Энх-Оргил энэ сарын 5-нд Тайландын Бангкокт »»
|
|
“Prada” групп “Versace”-г худалдан авчээ 15:29 МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп
|
МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп »»
|
|
Сэрэмжлүүлэг: 11 настай хүүхэд балны таг залгисны улмаас амьсгалын зам руу орсон тохиолдолыг амжилттай авчээ 14:14 Эмнэлгийн мэдээлснээр хүүхдүүд санамсаргүйгээр гаднын биет залгих нь түгээмэл бөгөөд ихэнхдээ ходоод руу ордог ч
|
Эмнэлгийн мэдээлснээр хүүхдүүд санамсаргүйгээр гаднын биет залгих нь түгээмэл бөгөөд ихэнхдээ ходоод руу ордог ч »»
|
|
НҮБ: Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд саарна 14:09 ЖЕНЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /Xinhua/. Дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтад тулгарч буй
|
ЖЕНЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /Xinhua/. Дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтад тулгарч буй »»
|
|
Багануурын уурхайд ХОЁР ХҮН амь насаа алджээ 13:50 Багануурын уурхайд хоёр хүн амь насаа алдсан хэрэг гарсан байна.
|
Багануурын уурхайд хоёр хүн амь насаа алдсан хэрэг гарсан байна. »»
|
|
207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна 11:45 Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо,
|
Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, »»
|
|
“Админерал” компанид давуу байдал үүсгэсэн албан тушаалтнуудыг шүүхээр шийтгэжээ 11:30 Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга Г.Бацмаа, газрын даамал Ү.Наранбямба нарыг албан тушаалын байдлаа
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга Г.Бацмаа, газрын даамал Ү.Наранбямба нарыг албан тушаалын байдлаа »»
|
|
Б.Хуягбаатар: НИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцлээ 11:18 Нийслэлийн хэмжээнд 2025 онд 66 байршилд 86.5 км туслах гудамж зам 87 байршилд 262.0 км, 13 байршилд 94.30 м2
|
Нийслэлийн хэмжээнд 2025 онд 66 байршилд 86.5 км туслах гудамж зам 87 байршилд 262.0 км, 13 байршилд 94.30 м2 »»
|
|
Өвлийн идэш өргөтгөсөн худалдаа энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ 11:12 Өнгөрсөн сарын 28-наас эхлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байгаа Өвлийн идэш өргөтгөсөн худалдаа энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ.
|
Өнгөрсөн сарын 28-наас эхлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байгаа Өвлийн идэш өргөтгөсөн худалдаа энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ. »»
|
|
Биткойны ханш эрчимтэй унаж байна 10:54 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойн арваннэгдүгээр сард уналттай байсан. Тэгвэл арванхоёрдугаар сар
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойн арваннэгдүгээр сард уналттай байсан. Тэгвэл арванхоёрдугаар сар »»
|
|
Онлайн покер ажиллуулсан иргэдийн 2.1 тэрбум төгрөгийг хурааж, 1.6-3 жил хорих ял оноолоо 10:54 Гар утасны "Pokerrr 2" аппликейшн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдүүдийг цагдаагийн
|
Гар утасны "Pokerrr 2" аппликейшн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдүүдийг цагдаагийн »»
|
|
Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийлээ 10:48 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн, »»
|
|
Ж.Чинбүрэн: Эмийн хяналтын үндэсний лавлагаа лаборатори 2026 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орно 10:44 Монголын Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн барилгын ажлын явцтай өнөөдөр танилцлаа.
|
Монголын Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн барилгын ажлын явцтай өнөөдөр танилцлаа. »»
|
|
БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар: 2025 онд дүүрэгт хэрэгжсэн хөрөнгө оруулалтын ажил 92.3 хувийн хэрэгжилттэй байна 10:36 Баянгол дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай
|
Баянгол дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай »»
|
|
Нийслэл улсын төсөвт 263 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ 10:33 НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2026 оны
|
НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2026 оны »»
|
|
2025 оны арванхоёрдугаар сарын 8-12-ныг дуустал 6-9 дүгээр ангийнхан цахимаар хичээллэнэ 10:31 Даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн сурагчид цахимаар хичээллэж эхэлсэн.
|
Даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн сурагчид цахимаар хичээллэж эхэлсэн. »»
|
|
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн үйл ажиллагааг шалгуулах хүсэлт тавилаа 10:28 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа »»
|
|
Гэр хорооллын 872 өрхийг дулаалж, 165 айлд “Нүүдэлчин эко зуух” олгожээ 10:26 Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэл, дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд
|
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэл, дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд »»
|
|
Sabrina Carpenter “Алиса гайхамшгийн оронд”-оос сэдэвлэсэн шинэ кинонд гол дүр бүтээнэ 10:23 Sabrina Carpenter жүжигчний карьертаа илүү анхаарах болж, Льюис Кэрроллын алдарт “Алиса гайхамшгийн оронд”
|
Sabrina Carpenter жүжигчний карьертаа илүү анхаарах болж, Льюис Кэрроллын алдарт “Алиса гайхамшгийн оронд” »»
|
|
Forbes: 2026 онд хиймэл оюуны хөгжлийг тодорхойлох 8 чиг хандлага 17:55 НЬЮ-ЙОРК, 2025 оны арванхоёрдугаар 1 /Forbes/. 2026 оныг тодорхойлох хиймэл оюуны салбар дахь 8 чиг хандлагын
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны арванхоёрдугаар 1 /Forbes/. 2026 оныг тодорхойлох хиймэл оюуны салбар дахь 8 чиг хандлагын »»
|
|
Хваса: Хагацаж салах үргэлж хэцүү байдаг ч, одоо эергээр хүлээж авч чаддаг болсон 15:54 БНСУ-ын алдарт дуучин Хваса аравдугаар сард “Good Goodbye” нэртэй уран бүтээлээ гаргасан нь хит болоод буй.
|
БНСУ-ын алдарт дуучин Хваса аравдугаар сард “Good Goodbye” нэртэй уран бүтээлээ гаргасан нь хит болоод буй. »»
|
|
Эмүжин: Ерөнхий сайдаасаа өөр юу нуусан бэ, за үнэнээ хэлчих, хүүхээ 15:34 Эрх баригч намын албан тушаалын бие биенээсээ хэт хамааралтай сүлжээний хамгийн сүүлийн супер загвар Багануурын
|
Эрх баригч намын албан тушаалын бие биенээсээ хэт хамааралтай сүлжээний хамгийн сүүлийн супер загвар Багануурын »»
|
|
Г.Занданшатар: Зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй сууж байна. Өөрсдөө юу хийх вэ гэдэг нь тодорхойгүй 15:10 Ерөнхий сайд Г.Занданшатар даваа гарагт (2025.12.01) цахилгаан эрчим хүчний хоногийн оргил ачааллын үеэр “Дулааны
|
Ерөнхий сайд Г.Занданшатар даваа гарагт (2025.12.01) цахилгаан эрчим хүчний хоногийн оргил ачааллын үеэр “Дулааны »»
|
|
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 14:41 НҮБ-аас Уур амьсгалын өөрчлөлтийн талаар 2019 онд зохион байгуулагдсан дээд хэмжээний уулзалтын үеэр
|
НҮБ-аас Уур амьсгалын өөрчлөлтийн талаар 2019 онд зохион байгуулагдсан дээд хэмжээний уулзалтын үеэр »»
|
|
Нарны эрчим хүчний толины үйлдвэрлэлтэй танилцана уу? 11:32 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -13
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -13 »»
|
|
Тамаваши Б.Мөнх-Оргилын амжилтыг Гиннесийн номд бүртгэв 19:07 Мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд "Төмөр хүн" гэгдэж буй Тамаваши Б.Мөнх-Оргилын хамгийн олон барилдаанд
|
Мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд "Төмөр хүн" гэгдэж буй Тамаваши Б.Мөнх-Оргилын хамгийн олон барилдаанд »»
|
|
Х.Нямбаатар: 100-4200 кВт-ын зуухтай ӨЭМТ, хорооны байруудыг ирэх жил хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ 18:53 Нийслэлчүүд өнөөдрөөс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжиж байна. Өнөөдрийн байдлаар
|
Нийслэлчүүд өнөөдрөөс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжиж байна. Өнөөдрийн байдлаар »»
|
|
“Zootopia 2” хүүхэлдэйн кино түүхэн дээд амжилт тогтоожээ 17:38 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /AP/. Америкийн “Walt Disney” компанийн бүтээл, амьтдын хотын
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /AP/. Америкийн “Walt Disney” компанийн бүтээл, амьтдын хотын »»
|
|
Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасагт 1280 нэмэлт ор дэлгэжээ 17:13 Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, томуу, томуу төст
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, томуу, томуу төст »»
|
|
Агаараас ундны ус гарган авах технологи боловсруулжээ 17:08 БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /China Daily/. Агаар мандлаас ундны ус гаргаж авах шинэ технологийг
|
БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /China Daily/. Агаар мандлаас ундны ус гаргаж авах шинэ технологийг »»
|
|
MXRNINGSTAR: Бидний уран бүтээлийн эрх чөлөө хэн нэгнээс хамааралгүй 14:10 Тоглолтын гүйцэтгэл нь Монголд нэг л танил дотно бус нэг хамтлаг анхаарал татаад удлаа. Сонсогчид нь тэднийг
|
Тоглолтын гүйцэтгэл нь Монголд нэг л танил дотно бус нэг хамтлаг анхаарал татаад удлаа. Сонсогчид нь тэднийг »»
|
|
“Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг дөрөвхөн удаа толилуулна 14:02 “Pro” театрынхан дэлхийн сонгодог романтизмын нэрт төлөөлөгч Германы зохиолч Э.Т.А.Гофманы ижил нэрт зохиол
|
“Pro” театрынхан дэлхийн сонгодог романтизмын нэрт төлөөлөгч Германы зохиолч Э.Т.А.Гофманы ижил нэрт зохиол »»
|
|
Гайхамшигт торгоны зам 13:30 Гайхамшигт торгоны зам
|
Гайхамшигт торгоны зам »»
|
|
“АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН” ЦОЛООР ШАГНАГДСАН С.ОТГОНЧУЛУУНД ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 12:29 Сугирын Отгончулуун нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нийтийн аж ахуйн байгууллагаас ажил хөдөлмөрийн гараагаа анх эхлүүлсэн. Өдгөө нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт 29 жил тасралтгүй ажиллаж байна.
|
Сугирын Отгончулуун нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нийтийн аж ахуйн байгууллагаас ажил хөдөлмөрийн гараагаа анх эхлүүлсэн. Өдгөө нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт 29 жил тасралтгүй ажиллаж байна. »»
|
|
|
Норвегид дэлхийн хамгийн урт далай доорх замыг барьж байна 12:20 Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь
|
Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь »»
|
|
Д.Трамп: В.Путин Украины дайныг зогсоох хүсэлтэй байна 12:19 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг »»
|
|
Э.Макрон дөрөв дэх удаагаа Хятадад айлчилж байна 11:53 БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын
|
БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын »»
|
|
Өрсөлдөгчдөөсөө хоцрогдож байгаа тул “Apple”-ийн хиймэл оюун ухааны захирал огцорлоо 15:40 Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон.
|
Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон. »»
|
|
“Prada” групп “Versace”-г худалдан авчээ 15:29 МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп
|
МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп »»
|
|
Кремль: Путин, Уиткофф нар Украины асуудлаар тохиролцоонд хүрээгүй 13:37 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /DW/. Украины дайныг зохицуулах асуудлаар ОХУ, АНУ-ын талуудын
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /DW/. Украины дайныг зохицуулах асуудлаар ОХУ, АНУ-ын талуудын »»
|
|
Баяннуур хот хужирлаг газрыг сайжруулан ургац хурааж байна 11:32 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-16
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-16 »»
|
|
Хамтарсан сурвалжилгын хүрээнд сэтгүүлчид ӨМӨЗО-ны Ордос нутгийн малчны хотонд 15:48
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-15
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-15
»»
|
|
Нарны эрчим хүчний толины үйлдвэрлэлтэй танилцана уу? 11:32 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -13
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -13 »»
|
|
Гайхамшигт торгоны зам 13:30 Гайхамшигт торгоны зам
|
Гайхамшигт торгоны зам »»
|
|
Хонконгийн орон сууцанд гарсан гал түймэрт амиа алдсан хүний тоо 146 хүрлээ 08:55 Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн орон сууцны хороололд гарсан гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 146-д хүрчээ.
|
Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн орон сууцны хороололд гарсан гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 146-д хүрчээ. »»
|
|
Цэлгэр талын дуулал 08:45 Цэлгэр талын дуулал
|
|
|
600 орчим дроноор Украинд халдав 07:24 ОХУ-ын армийн Бямба гаригийн /2025.11.29/ агаарын цохилтын дараа Киев даяар 600 мянга гаруй хүн тог цахилгаангүй болжээ.
|
ОХУ-ын армийн Бямба гаригийн /2025.11.29/ агаарын цохилтын дараа Киев даяар 600 мянга гаруй хүн тог цахилгаангүй болжээ. »»
|
|
Хятад даяар галын аюулгүй байдлын шалгалтыг эхлүүллээ 06:40 Хонгконгийн орон сууцны хороолол шатаж, дор хаяж 128 хүний амь үрэгдсэнтэй холбоотойгоор Хятад даяар барилгуудад
|
Хонгконгийн орон сууцны хороолол шатаж, дор хаяж 128 хүний амь үрэгдсэнтэй холбоотойгоор Хятад даяар барилгуудад »»
|
|
Ийм загварын хүнд ачааны машиныг Монгол Улсад экспортолдог юм байна 06:31 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -11
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -11 »»
|
|
Норд бэнзийнхэн “ногоон” машин үйлдвэрлээд эхэлжээ 06:18 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -10
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -10 »»
|
|
230 гаруй жилийн түүхтэй зоосон мөнгөний үйлдвэрлэлийг зогсоов 14:33 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийн дагуу бутархай мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэгч “Philadelphia mint”
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийн дагуу бутархай мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэгч “Philadelphia mint” »»
|
|
Цайны магтаал 14:07 Цайны магтаал
|
|
|
Хонконгт гарсан түймэрт 94 хүн амиа алдаж, сураггүй болсон 300 гаруй хүнийг хайж байна 12:34 Хонконгийн олон давхар орон сууцны хороололд томоохон түймэр гарсны улмаас 94 хүн амиа алдаж, 76 хүн гэмтэн,
|
Хонконгийн олон давхар орон сууцны хороололд томоохон түймэр гарсны улмаас 94 хүн амиа алдаж, 76 хүн гэмтэн, »»
|
|
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов 12:20 Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов
|
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|