2011-04-02Өнөөдөр монголчууд Чингэс хаан хэмээн том дуугарч Их Монгол-800 ой тэмдэглэн хэрдээ хөөрцөглөж байвч хөрш
хоёр гүрэнд маань нохой хуцсан чинээ тоохгүй харин ч хэлд орж байгаа хүүхдийн гэнэн яриаг өхөөрдөх мэт байдалтай шоолж тэр түүхийг улам ээдрүүлж, монголчуудыг бүр жижигрүүлэх санаатай албан бус гэгдэх цөөн ч гэсэн бүлэг хэсгүүд өндөлзөөд буй.
Энэ байдалд төр засгийн хэмжээнд сүржигнэж боломгүй байгаа нь үнэн ч биз.
Гэхдээ мань мэтийн монголоо гэж цор цор гэх дуртай банхруудад эмзэглэх шалтгаан байна.Хуурамч ардчилагчид төрийн албанд матсаар бие биенээ ховлож усан хутгуур хийж, ад шоо үзсээр жинхэнэ галзуурсан ноход мэт болсныг нь С.Эрдэнэ зон олондоо толилуулав.
Анхны ардчилагчид 1990 оны 2-р сарын 18-нд ардчилсан хөдөлгөөнөөс Ардчилсан хувьсгал руу шилжсэн тэр гайхамшигт өдөр тэд усан хутгуур хийж хов жив зөөдөг тийм залуус байгаагүй. 1990 оны 4-р сарын 27-ны өдөр Ардчилсан хувьсгалаас урвасан лийдрүүд анхны мянга мянган ардчилагчдыг зөв замналаас нь хальтруулж, буруу гольдрол руу түлхэж оруулснаа тас нуусаар яваад 21 жилийнхээ нүүрийг үзэж байна.
“Зууны мэдээ” сонины энэ оны №62-д Ц.Ургамалын нийтлэл хэвлэгджээ. Уг нийтлэлийг “50 настай ардчилагчид дараа үедээ шахагдлаа” гэж гарчиглав. Ц.Ургамал бичихдээ: “Ардчиллын залуус гээд нэгэн том хүчин Монголыннийгэмд байр сууриа олоод удаагүй тэрхэн үед ноён нуруу нь болж өгөх ёстой Бошигт, Нэргүй нар ил захидал нийтлүүлэн анхны хагарлын эхийг тавьж байсан гэдэг. Удалгүй болсон 1990 оны сонгуульд эв эе эвдрэлцсэний шангаа сайхан хүртэж, жинхэнэ нугаслуулжээ” гэв.
Ардчилсан Намын дотоод эв түнжингүй байдлын суурийг, дотоод хагарлын эхлэлийг Бошигт, Нэргүй хоёр тавьжээ гэсэн таамаглалыг Ц.Ургамал дэвшүүлээд байгаа. Ардчилсан нам өнөөдрийн өндөрлөгөөс, тухайлбал 11 настай улс төрийн нам. Эл нам 11 жилийн өмнө тэр үеийн улс төрийн таван намын механик цуглуулгын суурин дээр сүндэрлэж боссон нам гэдгийг хүмүүс мэднэ. Бошигт, Нэргүй хоёр сүүлийн 11 жилд Ардчилсан намыг нэг ч удаа эв түнжингүй байдалд оруулж байгаагүй гэдгийг энэ намын гишүүд хэлж чадна байх.
Ардчилсан намыг сүндэрлүүлсэн улс төрийн таван өөр өөр нам нь ч гэсэн Бошигт, Нэргүй хоёрын хэн нь ч дээрх таван намын алиных нь ч гишүүн болж явсангүй гэдгийг баараггүй нотлоод өгнө байх. Магадгүй Бошигт, Нэргүй хоёрыг Монголын Үндэсний Ардчилсан Нам (МҮАН)-ын бүртгэлд оруулсан байж болох юм. МҮАН нь Бошигт, Нэргүй гэсэн хоёр гишүүнтэй байгаагүй. Тийм учраас Бошигт, Нэргүй хоёрын аль аль нь МҮАН-д ямар ч хамааралгүй бөгөөд уул намын үйл ажиллагаанд хэзээ ч оролцож яваагүй учраас МҮАН-ын дотоод задралд ямар ч холбогдолгүй байсан гэдэг нь нотлогдох биз.
Харин Монголын Ардчилсан Нам (МоАН)-ыг байгуулах асуудлыг Монголын Ардчилсан Холбоо (МоАХ)-ны Анхдугаар Их Хурал дээр албан ёсоор санаачилсан хүн бол доктор П.Нэргүй юм. МоАН-ын Анхдугаар Их Хурлыг хуралдуулах бүхий л ажлыг доктор П.Нэргүй миний бие гардаж гүйцэтгэсэн. Анхдугаар Их Хурлын улс төрийн илтгэл, тусгай илтгэл, бусад илтгэлүүдийг, гол гол шийдвэрүүдийнх нь хамт бэлтгэхэд лав л С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав гэсэн анхны ардчилагчид огт оролцоогүй.
Харин тэд МоАН-ыг байгуулсныг нь далимдуулж, эл намыг улс төрийн хуйвалдаанаар БОЗ-ын хавсарга нам, тоглоомын нам болгосон гэдгийг би хэд хэдэн өгүүлэл, ярилцлагадаа дурьдаж хөндсөн. МоАН-ыг Ардчилсан хувьсгалаас холдуулж, энэ намын Монгол улсын хараат биш замналаар хөгжих алсын стратегийг таягдуулж, улмаар Монгол улсыг зах зээлийн шилжилт хэмээгч нууцлаг хараат гольдролоор замнуулах лут ажлыг эхлүүлэхэд бүр анхнаасаа манай “КГБ” буюу НАХ-ын хагалан бутаргуулах үүрэг даалгавар авсан урвагч лийдрүүд онцгой үүрэг гүйцэтгэж чадсан гэдгийг Ц.Ургамал мэдээгүй байжээ.
“Ардчиллын залуус гээд нэгэн том хүчин Монголын нийгэмд байр сууриа олоод удаагүй гэсэн томъёолол үнэндээ 1990 оны эхний хагас жилийн дүр төрхийг яавч тод томруун харуулж чадахгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Ардчиллын залуус нэгэн том хүчин болж төлөвшөөгүй, харин ардчиллын залуус дөрвөн хэсэгт хуваагдчихсан байсан. Эдгээр дөрвөн хэсгийн хамгийн том нь Монголын Ардчилсан Холбоонд элссэн залуучууд байлаа. Бусад гурван хэсэг нь Ардчилсан социалист хөдөлгөөнд, Оюутны холбоонд, Үндэсний дэвшлийн хөдөлгөөнд орсон ажээ.
Ийм дөрвөн хүчнийг Бошигт бид хоёр ил захидал бичиж анхны хагарлын эхийг тавьсан гэж Ц.Ургамал ёстой л барин тавин худлаа хэлж, Бошигт бид хоёрыг улс төрийн тусгай захиалгатай лут гүтгэлэгт оруулах гэж санаархсаныг нь бид мэдэлгүй яахав. Ардчиллын залуус дөрвөн хэсэгт хуваагдаж, тус бүрдээ өөр өөрийн удирдлагатай, зохион байгуулалтанд орчихсон байсныг Бошигт бид хоёр хагаралдуулахын тулд ил захидал нийтлүүлсэн гэсэн нэгэн болхи урхийг гаргаж тавьж байх юм.
Бошигт бид хоёр эдгээр дөрвөн байгууллагын дунд хэзээ ч хов жив зөөгөөгүй, хэзээ ч хутгуур хийж яваагүй бөгөөд тэр тусмаа ямар ч ил захидлыг бичиж нийтлүүлээгүй гэдгийг хэлэх нь зүйд нийцнэ. Иймэрхүү гүтгэлгийг зарим ойворгон залуус Бошигт бид хоёрыг таалал төгссөний дараа хуурамч тоглоомын ардчилагчдын үйлдсэн бүх алдаа гэмт хэргүүдийн эхлэлийг Бошигт, Нэргүй гэдэг хоёр аймшигт товарищууд тавьсан гэж бичих нь байна шүү.
Иймэрхүү гүтгэлэгт бидний хойч үеийнхэн, өнөөгийн залуус болон ахмад үеийнхэн урхидуулж болохгүй гэдгийг сануулъя. Ардчилсан хувьсгал 1990 оны 5-р сарын 6-нд далд хуйвалдагчид болон урвагчдаас болж зогссон учир Монголын Ардчилсан Холбоо болон Монгол Ардчилсан Нам хоёр нь энэхүү лут Ардчилсан хувьсгал зогссоноос болж, улс төрийн амьсгалаа хураасан гэлтэй. Монголын Ардчилсан Намын нэрийг Э.Бат-Үүл гэгч том урвагч ашиглаж байсныг бид монгол түмэндээ олон удаа сонордуулж байсан.
Өнөөгийн үлгэн салган гэлдэрч яваа Монголын Ардчилсан Холбоо бол 1990 оны гуравхан сар өрнөсөн Ардчилсан хувьсгалыг манлайлж байсан тэр аугаа Монголын Ардчилсан Холбоо биш шүү. Өнөөгийн МоАХ бол зөвхөн фракцийн төвшинд л амь зогоож яваа тоглоомын ардчилагчдын цуглуулга болж хувирсан. Иймэрхүү цуглуулга болчихсон хавсарга байгууллага Бошигт бид хоёроос үүдэлтэй биш.
Харин Ардчилсан хувьсгалаас урвасан этгээдүүдийн хорлонт үйлдлүүдээс ийм эмгэнэлт төрхтэй золгосон гэдгийг түмэн олондоо дахин давтаж хэлж байна. Харин хаа очиж С.Эрдэнийн “намын нөхөд гэж ноход байдгийг цэгнэж” оношилсон лут томъёолол эцсийн эцэст Ардчилсан намын дотоод хагарал, бүхий л зөрчлүүдийн жинхэнэ нууцыг тайлж чадсан гоё дүгнэлт болжээ гэдгийг би хувьдаа үздэг боллоо.
Энэ дашрамд хэлэхэд Ц.Ургамал хэн нэгний хатгаасаар өвгөн Бошигт, өвгөн Нэргүй хоёрыг Ардчилсан намын дотоод бутралын эхлэлийг тавьсан гэж худал панаалдаж, залуусын тархийг угаах хэрэггүй шүү. Миний бие ямар ч л байсан Ардчилсан хувьсгалыг дотоод гадаадын карьерист хуйвалдагчдын хорлонт бодлогоос аврахын тулд энэхүү хувьсгалыг 1990 оны 5-р сарын 6-ны шөнө зогсоосон явдал маш зөв улс төрийн алхам болж чаджээ гэдгийг хожмын үйл явдлууд алхам бүр нотолсоор байна.
Ц.Ургамал зүй нь Ардчилсан хувьсгалыг ямар учраас зогсоосон юм бэ гэдгийг Бошигт бид хоёроос лавлаж асуусан юм бол тэрбээр ардчилсан хувьсгалын тухай нилээн чухал чухал мэдээллээр өөрийн оюун ухааныг цэнэглэж чадах л байсан. Даанч ийм зөв чиг шугамыг олж харалгүй хоёр өвгөнийг ардчилсан намын дотоод хагарлын анхдагч эхлэлийгтавьсан гэж гүтгэж явсаар өөриигөө хэн гэгч болчихсон бэ гэдгийг 2011 оны 3-р сард үндэсний хувьсгалын зуун жилийн ойн үеэр илчилчихлээ дээ.
Ц.Ургамалд Бошигт, бид хоёр ардчилсан хувьсгалыг санаачилсны хувьд, зохион байгуулсны хувьд, залуурдан чиглүүлж байсны хувьд түүний олиггүй үйлдэл болон зан төрхөд харамсаж байгаагаа хэлэх нь зүйтэй байх.
“Монголын мэдээ” сонины энэ оны №35-д “МоАХ 21 настайгаа золгов” гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдлээ. Уг мэдээлэлд “1990 оны хоёрдугаар сарын 18-нд МоАХ-ны анхдугаар Их Хурал Монголын Үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордонд хуралдаж хот хөдөөгийн 611, гадаадын 200 гаруй төлөөлөгч оролцож байжээ.Энэхүү хурлаас МоАХ-ны ерөнхий зохицуулах зөвлөлийг нийт 35, тэргүүлэгчдийг есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. Энэ хурлаараа МоАХ-ны гишүүд МАХН-ын төв хорооны Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг” шаардав гэв.
Ийм мэдээллийг би хувьдаа уншаад тус Их Хурал дээр Монголын Ардчилсан Холбооны гишүүд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцрохыг шаардсан гэж зориуд буруу мэдээлэл түгээж байгааг уншигч олонд хэлэх нь зүйтэй гэж үзлээ. Энэ Их Хурлаар Монгол улсад Ардчилсан хувьсгалыг эхлүүлснийг зон олонд зарлан тунхагласныг монголчууд бүгд мэднэ. Харин Улс төрийн товчоог огцруулах асуудал МоАХ-ны Анхдугаар Их Хурлаар огт яриагүй бөгөөд түүхэн ач холбогдолтой энэхүү их хурлыг гуйвуулах гэсэн санаархал байдгийг бид олж мэдсэн гэдгээ хэлэхийн ялдамд иймэрхүү санаархлыг боломжийнхоо хэрээр илчилж байх болно.
МоАХ-ны анхдугаар Их Хурлаар өргөн барих бичгийг баталж, түүндээ зарчмын дөрвөн чухал лут чиглэлийг дэвшүүлснийг дахин хэлэх хэрэгтэй. Бид энэ дөрвөн чиглэлийг дахин дурьдаад байх шаардлагагүй. Дээрх дөрвөн чиглэлийг зориуд үгүйсгэж, зөвхөн Улс төрийн товчоог л огцруулах ганцхан асуудал руу Ардчилсан холбооны анхдугаар Их хурлын ач холбогдлыг хязгаарлах гэсэн хорлонт бодол үүний цаана далдлагдаж байгаа гэдгийг дурьдах ёстой. Зөвхөн Улс төрийн товчоотой зууралдах нь Ардчилсан хөдөлгөөнийг төрийн эргэлт маягийн хуйвалдаан руу хандуулна гэдгийг бид мэдэж байгаа.
Харин АИХ-ыг тарааж, Сайд нарын Зөвлөлийг огцруулах, МАХН-ын ноёрхлыг тасалж, Төв хороог тараах, бас улс төрийн лут гэмт хэрэг өдүүлсэн дарга ангийг зайлуулах, далд колониализмыг гэтлэхийн тулд стратегийн дөрвөн том ордыг хаах гэсэн дөрвөн улс төрийн лут шаардлагыг МоАХ-ны анхдугаар Их Хурлаас Ардчилсан хувьсгалын гэрэлт өндөрлөг рүү өргөмжлөн дээдэлж, Монгол түмэндээ зарлан тунхагласан явдалд энэхүү Их Хурлын түүхэн ач холбогдол оршиж байсан гэдгийг бид дахин сонордуулах ёстой.
Одоогоос 21 жилийн тэртээд бид дээрх дөрвөн чухал шаардлагыг улс төрийн том бодлогын төвшинд, Ардчилсан хувьсгалын аугаа өндөрлөгт гаргаж тавьснаараа онол үзэл бодлогын сүлжээгээр Ардчилсан хувьсгалын дотоод агуулгыг зангидаж чадсан гэдгээ 21 жилийн дараа дахин давтан мэдэгдэж байна.
Өнөө үед Монгол улс маань зах зээлийн шилжилтээр мөлхсөөр яваад хамгийн их нүгэлт тогтолцоо руу орчихсон. Энэ нүгэлт тогтолцоо нь чухамдаа либералмонетар бодлогоор амилсан аугаа лут монжооч зах зээлийн хувьсгалын эцсийн үр дүн болчихсон гэдгийг бид олон удаа ярьсаар байгаа шүү.
Ер нь улс төрийн бодлого гэдгийг мэдэхгүй хүн тэртусмаа улс төрийн ёс зүйг ойшоодоггүй тийм лийдэр, эсвэл УИХ-ын гишүүн хүн 21 жилийн дараа МоАХ-ны анхдугаар Их Хурлаас өргөн барьсан дөрвөн улс төрийн аугаа шаардлагыг бүр зориуд санаатайгаар үгүйсгэж, эл дөрвөн шаардлагын оронд ганцхан асуудлыг л, тухайлбал улс төрийн товчоог огцруулах жижиг асуудлыг дөвийлгөснөөрөө тэр хүн Монголын ард түмний язгуур эрх ашгаас урваж чадсан гэдгээ харуулж байгаа.
Ийм ч учраас бид онол улс төрийн лут тэмцлийг ямарч нөхцөлд зогсоохгүйгээр үргэлжлүүлэх ёстой юм. Монгол улсын улс төрийн түүхийг, гоц ач холбогдолтой Их Хурлын үнэ цэнийг гутаах оролдлогуудтай бид цаашид ч тэмцэх болно.
Манай улс төрийн амьдралд одоогоос зуугаад жилийн тэртээ панмонголизм гэсэн том ухагдахуун ямар нэг хэмжээгээр улс төрийн бодлоготой холбогдож, зөвхөн яригдаж байсан төдийгүй бас хэрэгжих гольдрол руу хандаж байсан билээ. Өнөө үед үндэсний үзэл гэсэн нэгэн аугаа ойлголт амилаад байгаа. Их Монгол улсын түүх бидний дээр дурьддаг панмонголизм, үндэсний үзэл гэсэн ухагдахуунуудыг гаргаж тавих ерөнхий суурь дэвсгэр нь болж өгч байна.
Үндэсний үзэл гэхлээр л зөвхөн 1.5 сая кв.км нутгаар хязгаарлаж ярих гэсэн явцуухан чиглэл гарч ирдэг боллоо. Бид үндэсний үзлийг зөвхөн төв монголчуудаар хязгаарлан ярьж болохгүй. Үндэсний үзэл нь бүх монгол овогтнуудаа, бүх монгол угсаатнуудаа нэгтгэх шаардлагатай уялдаж гарч ирээд байна. Зуугаад жилиин тэртээд Үндэсний үзэл гэж ярихаасаа илүү панмонголизм гэж, өөрөөр хэлбэл нармай Монголын үзэл гэж ярьдаг байв.
Панмонголизмыг ялангуяа манай буриад монголчууд 20-р зууны 20-иод онд нэр эрчтэй хөндөж байсныг хэлэх хэрэгтэй. Панмонголизмыг буриад Ванданов, Ренчино Элбэгдорж, Михей Ербанов тууштай баримталж байжээ. Энэ удаа бид М.Ербановын Панмонголизмын бодлогыг хөндөхийг зорив. М.Ербановын тухай өгүүллэг М.Баяр “Болсон явдал” сонины энэ оны №3-д нийтлүүлснийг бид олж үзэв.
М.Ербанов Буриадын үндэсний хувьсгалын гол удирдагч нь байв. Ербанов нь “Панмонголизм Азид империализмын эсрэг шуургыг дэгдээнэ” гэсэн чиглэлийг тууштай баримталж байсан учраас “Буриад-Монгол улс Зөвлөлтийн үндэсний бодлогын шилэн хорго (витрина) мөн” гэсэн гайхамшигт томъёолол Зөвлөлт орон даяар тархсан байжээ.
Ербанов 1923-1937 онд буриад монголчуудын гол удирдагч байсан бөгөөд тэрбээр 1924 оны намар, МАХН-ын Их хуралд ирж: “Бидний ахан дүүс Монгол улсын зон олон та бүхэндээ өөрийн эрхийг бататган, монгол угсаатныхаа итгэл найдвар, түшиг тулгуур болж явахыг хүсэн ерөөе. Цаашид ч Өргөөгийн Засгийн Газар монгол угсаатны хүсэл тэмүүлэл, итгэлийг татсан төв болж явах болтугай.
Та бүхэн өөрсдийн үйл ажиллагаагаа бүх монгол туургатныг нэгтгэх, дарлал боолчлолоос чөлөөлөхөд чиглүүлж, тусламж дэмжлэг үзүүлнэ гэдэгт буриад-монгол анд нөхөд бид итгэж байна. Бүх монгол угсаатны нэгдэх үйлс, аз жаргалант ирээдүй, эрх чөлөөний наран мандтугай!” хэмээжээ. 1925 онд Буриад-Монголыг БНМАУ-д нэгтгэх саналыг дэвшүүлж, шийдвэрээ ЗХУ болон манай улсын Засгийн газруудад өргөн барьж байсан.
Ербановын буриад монголчуудын аугаа удирдагч Ербановын ийм гайхамшигт улс төрийн томъёоллуудыг бид анх удаагаа, тэгэхдээ 1970 онд биш, 1990 онд ч биш, харин 2011 он гараад л уншиж мэдлээ. Улс төрийн ийм оноч бадрангуй үгийг сонссон хэн боловч буриадын ард түмний их хүү Ербанов панмонголизмын асуудлыг онол улс төрийн зөв чиг шугамаар гаргаж тавьсныг бахархан зөвшөөрөх байх.
Бид дээрх томъёоллуудыг үндэсний үзлийн агуулгатай холбож ярих ёстой. Үндэсний үзэл ямар ч л байсан бусад том гүрэнд эзлэгдэн боолчогдож байгаа үндэстэн угсаатнуудыг жинхэнэ уугуул үндэстэнтэй нэгтгэхэд чиглэгддэг гэдгийг юуны өмнө мэдсэн байх учиртай. Панмонголизмоор Ербанов улс төрийн гайхамшигтай томъёоллыг дэвшүүлсэн гэдгийг бид хүлээн зөвшөөрч байна. Энэхүү томъёололд орсон хэд хэдэн чухал санаанууд байгааг бид тодруулж үзэх нь зүйтэй байх.
Юуны өмнө Монгол улс нь монгол угсаатныхаа түшиг тулгуур нь болох ёстой гэсэн томъёоллыг бид онцгойлж анхаарах учиртай. Ийм түшиг тулгуур байхын тулд Монголын засгийн газар монгол угсаатныхаа тэмүүлэл, итгэлийг татсан төв болох ёстой. Энэ бол панмонголизмын хоёр дахь чухал томъёолол юм. Гуравдахь томъёолол нь юутайч холбоотой вэ гэвэл Монголын засгийн газар Монгол туургатныг дарлалаас чөлөөлж, нэгтгэхэд өөрийн их үйлсийг чиглүүлнэ гэсэн томъёололтой холбогдож байгаа.
Ийм гурван аугаа томъёоллыг Ербанов панмонголизм гэсэн ухагдахууны гол цөм болгож авчээ. Энэ бол Ербановын 1924 онд хэлсэн аугаа үг мөн. Буриад монгол улсыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд байлгахгүй, харин буриад Монгол улсыг цаашдаа БНМАУ-ын бүрэлдэхүүнд оруулах чиглэлийг Ербанов тууштай баримталж байсан лут удирдагч байв. Ингээд 1925 онд Буриад Монголыг БНМАУ-д нэгттэх саналыг ЗХУ-ын Засгийн газарт, Монгол улсын засгийн газарт өргөн барьжээ гэдгийг бид хэлэх ёстой.
Энэ бол Их Монгол улсаа эмхлэн төвхнүүлэх түүхэн хандлага Ербановын баримталдаг панмон-Ербановын баримталдаг панмонголизмын бодлогоор амилан хэрэгжих боломжтойг харуулж өгчээ.
Зөвлөлтийн дээд удирдлага 1925 онд Ербановын тавьсан саналд айхавтар цочирдсон бөгөөд панмонголизм нь Зөвлөлтийн эсрэг чиглэсэн империалист зэвсэг болчихжээ гэдгийг хожим нь ухаарч 1938 онд Ербановыг буриадын бусад лийдрүүдтэй тамлан зовоож буудан хороосон байна. Монгол овогтнуудын үндэсний үзэл амь бөхтэй байдаг гэдгийг бид хэзээ ч мартаж болохгүй. Хөрш хоёр том гүрэн монгол угсаатнуудыг тасдан хуваан авч оросжуулах гэж, бас хятаджуулах гэж хичнээн ч зүтгээд тэдний хөлс үр дүнд хүрэхгүй гэдгийг бид ухаарах учиртай.
Монгол овог угсаатнууд Орос гүрэн, Хятад гүрэн хоёрыг жинхэнэ том колоничлогч гүрэн гэдгийг мэдэхийн дээдээр мэддэг болжээ. Энэ хоёр гүрний лийдрүүд Их Монгол улсаа сэргээн байгуулж бадраах монгол угсаатны монгол овогтны түүхэн хүслийг, аугаа тэмүүллийг таслан зогсоож чадахгүй гэдэг нь нэгэнт тодорхой болчихоод байгаа. Монголын олон ястан, овогтон, угсаатныг социализмын бүтээн босголт гэдгээр атган барьж барьж байсан тэр бодлого илчлэгдэж, ийм бодлогын цаана айхавтар далд колоничлол, нууц мөлжлөг, үндэстэн ястнуудыг зугуухан дампууруулж мөхөөх хорон санаа агуулагдаж байсныг сайн мэддэг болжээ.
Ербановын хэлдгээр төв монголчууд та бүгд монгол угсаатныхаа тулгуур нь болж,монгол угсаатны өөртөө татах төвийн төвшинд ажил үйлсээ байнга чиглүүлэхийг монгол туургатнаа боолчлолоос чөлөөлж эвлэрүүлэн нэптэх их зорилго дээр зангидаж байхыг захиран хэлж байсныг бид сониноор дамжуулан зон олонд тунхаглан мэдэгдэж байгаадаа таатай байна. Бид буриад Монголын ард түмний их хүү Ербановын үзэл бодлогыг таашаан хүлээн авч байгаа төдийгүй ийм үзэл бодлого нийт монголчуудын үндэсний их үзлийг цогцлон бадраахад түүхэн ач холбогдолтой байх болно гэдгийг дурьдаж тэмдэглэх ёстой.
Бид Монгол овогтнуудыг нэгтгэхийн төлөө хийх тэмцлийн асуудлыг нэн түүхэн хүнд нөхцөл байдлын дунд гарган тавьж байгааг зон олон ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Гурван сая хүнтэй Монгол улсын улс төр бизнесийн олигархи бүлэглэлүүд сагсалзан онгирч, Монгол улсын ашигт малтмалыг гадаадын монжооч корпорациудад лиценз-ээр панзлан өмчлүүлж, тэгээд ч зогсохгүй бас дэлхийн зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд оролцоно гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлан тунхагласаар л байгаа.
Ер нь Монголын олигархи бүлэглэлүүд хувийн явцуу ашиг сонирхлыг өндөрт тавьж, зөвхөн баяжихын төлөө ажиллаж, ингэснээр дэлхийн том том үндэстэн дамнасан корпорациудад Монгол улсынхаа баялгийг цөлмүүлэх айхавтар далд хорлонт ажиллагаанд татагдан орсон гэдгээ ч ойлгохгүй яваа гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Гурван сая хүнтэй Монгол улс 1.3 тэрбум хүн амтай Хятадын улсын аймшигт хэрэгцээг хангаж чадах уу гэсэн асуудал тавигдах учиртай.
Ийм асуудлыг бид бас өөр өнцгөөс тодруулж болох л юм. Нэг монгол хүн 450 хятадыг тэжээж чадах уу? Эсвэл нэг монгол 47 оросыг амь зогоолгож амжих уу?
Ашипт малтмалаа эдийн засгмйн эргэлтэнд оруулна ч гэнэ үү, ашигт малтмалаасаа ард түмэндээ хишиг хүртээнэ ч гэх шиг тэргүүний технологиор, эдийн засгийн эрх чөлөө гэдгээр Монгол улсаа мандуулна гэж хөөрцөглөөд бид 20 жилийг өнгөрөөлөө.
Саявтар “Хөх толбо” сонины редакци дээрх асуудлуудаар өөрийн зарчмын байр суурийг энэ оны №07-д бичих нийтлүүлснийг монгол түмэндээ толилуулъя. “20 жилийн өмнө бид ардчилалд арай өөр утгаар хандаж байлаа. Мөн 20 жилийн өмнө бид хүний эрхийн асуудалд арай өөр өнгөөр хандаж байлаа. Харин өнөөдөр ардчилал бол Америк болон барууныхны тоглоом болохыг ойлголоо. Хүний эрх гэдэг барууныхны заль мэх болохыг ойлголоо. Эрх чөлөө гэдэг өрнөдийнхний өнгөн далдалт болохыг ойлголоо. Эмэгтэй-чүүдийн эрх гэдэг барууныхны ов мэх болохыг ойлголоо…
Тэргүүний мэх болохыг ойлголоо… Тэргүүний технологи гэж алга, тэргүүний луйварчид гэж байна. Хариуцлагатай уул уурхай гэж байхгүй, харин хариуцлагатай дээрэмчид л гэж байна… Их гарын луйварчид дээрэмчид, хүний эрх, байгаль хамгаалал, хэвлэлийн эрх чөлөө, ардчиллыг хөгжүүлэх нэрийн дор Монголд ирж, дарга нарын болон ард түмний тархийг угааж авлига хээл хахуулийг цэцэглүүлж байгаа…
Монголчуудад далд колоничлогчдын нөлөөгөөр мөхөх аюул нүүрлэж байна” гэжээ. Ийм аюул нүүрлэснийг зүрх сэтгэлээрээ оюуныхаа мэлмийгээр ойлгож чадсан Монголын дэвшилтэт чадварлаг хөвгүүд охид энэ оны 3-р сарын нэгний өдөр цугларч, Монгол улсаа, Монгол үндэстнээ аврах үндэсний хөдөлгөөнийг байгууллаа. Үндэсний хөдөлгөөн улс төрийн таван намыг, төрийн бус арав гаруй байгууллага хөдөлгөөнийг нэгтгэж, үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Энэ тухай бид “Хөх толбо” сонины энэ оны №07-д тодорхой ярьсан.
Үндэсний хөдөлгөөн нийт монголчуудын улс төрийн тэмцлийг манлайлан залуурдах, монгол үндэстнээ аварч хамгаалах түүхэн их зорилтыг өмнөө зориглон дэвшүүлж тавьсныг зон олондоо сонордуулж байна. Үндэсний хөдөлгөөн шударга ёсны хувьсгалаар түгэж бадрах агуу чиглэлээр өргөжин тэлж эхэллээ. Ингэжнийт монголчуудын ойлголцохуй, эвлэрэхүй, нэгдэхүй, тэмцэхүй, ялахуй гэсэн их үйлс бадарсныг бид сонордуулж байна.
Доктор П.Нэргүй
Эх сурвалж: “Хөх толбо”