 |
|
 |
|
О.Бум-Ялагч: Иргэний зориг намын хэрэг эрхлэх газрын дарга намайг зодсон |
|
|
 |
|
 |
О.Бум-Ялагч: Иргэний зориг намын хэрэг эрхлэх газрын дарга намайг зодсон
2011-03-30Та бүхэн хэдий эсэргүүцсэн ч Ногоон нам Иргэний зориг намтай нэгдчихлээ. Одоо яах вэ?  - Бид нэгдсэн гэж үзэхгүй байгаа. Үүнийг Ногоон намаас хөөгдсөн зарим хүн Иргэний зориг намд орсон гэж л ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл Дээд шүүх бидний материалыг авчихсан байгаа. Улс төрийн намуудын тухай хуульд “Нам дотор үүссэн аливаа маргаантай асуудлыг Дээд шүүх шийднэ” гэсэн заалт байдаг. Энэ дагуу л бүх асуудал шийдэгдэнэ. Ер нь ямар нэг компани, пүүсийн удирдлагын түвшинд маргаан гараад тэр нь шүүхээр бүрэн шийдэгдээгүй байхад төлбөр тооцоо, мөнгөн гүйлгээ хийх, шийдвэр гаргах юм бол хүчин төгөлдөр бус болдог. Үүнтэй адил шүүхийн шийдвэр гарахаас өмнө хоёр нам нэгдэх үйл явц болсон учраас хүчин төгөлдөр бус л гэсэн үг. Үүнийг бид зүгээр нэг таамгаар яриад байгаа юм биш. Манай намын хуулийн зөвлөх болон бусад хуульч ингэж тайлбарлаж байгаа. - Ногоон намынхан хоёр хуваагдаад хоёр удаа их хурал хийсэн. Аль нь хүчин төгөлдөр юм бол? - Өнгөрсөн хоёрдугаар сарын 19-нд хийсэн их хурал болон намын дүрэмд оруулсан өөрчлөлтийг хүчин төгөлдөр эсэхийг мөн л Дээд шүүх тогтооно. Хэрэв хүчин төгөлдөр гэж үзвэл хоёр нам нэгдсэн гэх ямар ч үндэслэлгүй болно. Яагаад гэвэл тэр их хурлаар Ногоон нам Иргэний зориг намтай байгуулсан хоёр намыг нэгтгэх тухай гэрээг хүчингүй болгочихсон юм. - Гэхдээ Дээд шүүх ямар шийдвэр гаргахыг урьдчилан таах аргагүй. Хэрвээ эсрэгээр эргэвэл яах вэ? - Шүүх байгууллага асуудлыг өнгөц харахгүй байх гэж найдаж байгаа. Зөвхөн хэнийх нь зөв байна гэхээсээ илүү Монголд байгаль орчны төлөө үзэл баримтлалтай нам байх хэрэгтэй юү, үгүй юү гэх мэтээр олон талаас нь авч үзэх болов уу. - Шүүх зөвхөн зөв, бурууг л тогтоодог газар шүү дээ? - Тийм л дээ. Гэхдээ шүүгч хүн аливаа хэрэг, маргааныг шийдэхдээ асуудлыг олон талаас нь авч үздэг. - Дээд шүүхийн шийдвэр хэзээ гарах вэ? - Хуулийн хугацаа нь 10 хоног юм билээ. Одоо хариугаа сонсох хугацаа ойртож байна. Ирэх сарын 1, 2-ны үеэр л гарах болов уу. Д.Энхбат нар бас Дээд шүүхэд хоёр бичиг өгчихсөн байгаа. - Ямар бичиг? - Нэг нь “Ногоон нам татан буугдлаа. Намын бүртгэлээс хасч өгнө үү” гэсэн бичиг. Нөгөө нь “Иргэний зориг нам нэрээ өөрчилж, Иргэний зориг-Ногоон нам гэсэн нэрээр бүртүүлье” гэсэн бичиг байгаа. Өмнө нь бид хоёрдугаар сарын 29-нд “Ногоон намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэж авна уу” гэсэн хүсэлт хүргүүлсэн. Дарааллын хувьд эхлээд өгснөөр нь бидний бичгийг авч хэлэлцэнэ. Дараа нь тэдний бичигтэй танилцана. Шүүхийн процесс ингэж явна гэдгийг хуульчид хэлж байгаа. - Та нар шүүхэд хандахаасаа өмнө Д.Энхбаттай уулзаж ярилцсан уу? - Бид асуудлыг аль болох яриа хэлэлцээрийн шугамаар шийдэхийг зорьдог. Гэвч тэд уулзаж, ярилцахыг хүсдэггүй. Ялангуяа Д.Энхбат өөрөө уулздаггүй юм. Ер нь их аймхай талдаа хүн шүү дээ. Харин ээлжит бус их хурлын үеэр дайраад ороод ирсэн. Тэгээд бид Д.Энхбатаар үг хэлүүлэх үү, үгүй юү гэж санал хураахад төлөөлөгчдийн олонхи нь зөвшөөрөөгүй. Тийм учраас хөөгөөд гаргасан. Яагаад гэвэл тэр хүн нэгдүгээрт, намын дарга биш болсон. Хоёрдугаарт, намын гишүүнчлэлээс хасагдчихсан. Гуравдугаарт, түүнд их хурлын мандат байгаагүй. - Намын ээлжит бус их хурлаас ямар дүгнэлт, шийдвэрүүд гарсан бэ? - Хэд хэдэн дүгнэлтэд хүрсэн. Хамгийн эхэнд уул уурхайн үйл ажиллагаанд хяналт тавьж, байгаль орчноо хамгаалах зорилготой намын дуу хоолойг боомилох бодлого явж байгаа нь тодорхой болсон. Яагаад гэвэл зөвхөн Ногоон намд л туг барьж жагсдаг, тууштай тэмцдэг хүн олон байдаг. Тийм учраас энэ намыг татан буулгах нь тэдэнд ашигтай болж таарч байгаа юм. Үүнээс гадна өнөөдөр Ногоон намын албан ёсны гишүүн гэх хүн бараг үгүй болсон харагдаж байна. Би энэ намыг олон жил удирдаж, Улаанбаатар хотын салбар зөвлөлийн даргаар ажиллаж байсны хувьд байдал хэрхэн өөрчлөгдөж байгааг маш сайн анзаарсан. Гэхдээ ээлжит бус их хуралд 239 төлөөлөгч оролцсон л доо. - Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт болсон их хурлыг хэрхэн дүгнэж байна вэ. Тэд ордонд хуралдаж, та нар гадна нь жагссан? - Саяын хуралд 300 гаруй хүн оролцсон гэж яриад байгаа юм. Хүмүүс дотогш орж байхад нь бид хоёр хаалган дээр “Зогс, Ногоон намыг татан буулгах гэж байна” гэсэн бичигтэй материал тараасан. Ингээд хүмүүсийг тоолоход 170 орчим л болж байсан. Тэгэхээр 350 гэдэг тоо бол худлаа. Иргэний зориг намын гишүүн хүртэл Ногоон намын батлах үзүүлээд орж л байсан. Ийм л утгагүй юм болсон. Тэр хурлын өмнөх өдөр бас нэг сонин юм болсон юм байна. - Юу болсон гэж? - Тэр өдөр бид нар Ногоон намын хуучин байранд суулт зарлах гээд явж байтал Басандорж утасдаад “Хөгжим бүжгийн сургуулийн урд нэг кафед хүрээд ир. Энд их сонин юм болоод байна” гэлээ. Яваад очсон чинь 10-аад оюутан манай намын тугийг ширээн дээр дэлгээд тавьчихсан байж байна. Хэн хийлгэснийг нь асуусан чинь “Иргэний зориг намынхан хийлгэсэн” гэж байна. Тэгээд ямар учиртайг нь шалгуулахаар цагдаа дуудчихаад байж байтал Иргэний зориг намын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Ганбат ороод ирлээ. Тэр залуу орж ирээд нөгөө тугуудыг “Манай намын өмч” гээд хамаад авлаа. Мэдээж манай намын туг учраас бид жаахан маргалдсан юм. Гэтэл намайг багалзуурдаж аваад зодсон. Ална гэж заналхийлсэн. Аллага илрүүлэх зорилгоор байгуулагдсан намын Хэрэг эрхлэх газрын дарга байж хүн ална гээд дайраад байхыг сонсох үнэхээр эвгүй юм билээ. Тэнд байсан 20 гаруй хүн бүгд маш их гайхсан. Тэгээд цагдаа ирээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очлоо. Гэтэл нөгөө залуу цагдаа нарын дэргэд “Сүхбаатар дүүрэг миний халаасанд байдаг юм. Та нар зүгээр байгаарай” гэж шуудхан хэлж байна лээ. - Тэгээд таны гомдлыг барагдуулсан уу? - Би өргөдлөө бичээд өгсөн. Нөгөө залуугаас байцаалт ч авалгүй явуулчихсан байсан. Цагдаа нь "Тэр хүн завгүй. Ажил ихтэй гэхээр нь явуулчихлаа" гэсэн тайлбар хэлсэн. Хүний эрхэнд халдсан хүнийг хэзээ шалгаж, ямар арга хэмжээ авах юм бүү мэд. Өнөөдөр хууль ингэж л үйлчилж байна. Тухайн үед би нэлээд хэдэн телевиз дуудсан. Бүгд л газар дээр нь бичлэг хийгээд сурвалжлаад байсан хэрнээ орой зарим нь “Бум-Ялагч хүн зодлоо” гэж мэдээлсэн. Зарим нь юу ч гаргаагүй. Хэвлэлийнхний амыг ч барьж чадаж байхыг бодоход тэр их нөлөөтэй хүн байх. - Намын тухай яриа руугаа эргээд оръё. Ер нь хоёр нам нэгдэх нь хэнд ашигтай юм бэ? - Д.Энхбат, Э.Зоригт нар Иргэний зориг намд орох нь анхнаасаа тодорхой байсан. Харин яаж орох вэ гэдэг нь сонин байсан байхгүй юу. Дан ганц биеэрээ гүйгээд очих уу, бүхэл бүтэн намаар туг тахиад орох уу гэх мэт сонголт байсан. Тэгээд намаа нийлүүлэх тохироо хийсэн. Гэтэл бид үүнийг нь олж хараад таслан зогсоох арга хэмжээ авсан. Хурлаа хийлээ. Шийдвэрээ гаргалаа. Маргаантай асуудлыг нь шүүх шийдэх гэж байна. Гэтэл тэд шүүхийн шийдвэр гарахаас өмнө ийм үйлдэл хийж байгаа нь нэгдүгээрт улс төрийн соёлгүйгээ харуулж байна. Хоёрдугаарт биднээс айж байгаагаа харууллаа. Мөнгөтэй намд орох нь тэдэнд ашигтай гэсэн. Улс төрийн дүгнэлт бол ийм л байна. Бас “Томорно” гэж яриад байгаа. Хэнийг томруулах гээд байгаа нь ойлгомжтой. Бидний ойлгож байгаагаар байгаль орчин хамгаалах үзэл огт томрохгүй. Харин С.Оюун, Д.Энхбат, З.Алтай нарыг л томруулах сонирхол байна. Дээрээс нь МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар, “Урбанек”-ийн Б.Лхагважав нар нэмэгдэж орох сураг байсан. Тэд бас томрох байх. - УИХ-д олон суудалтай байх нь аль ч намд ашигтай. Хоёр нам нэгдсэнээр танай нам гурван суудалтай болж байгаа нь сайн хэрэг биш гэж үү? - Бид нэгдсэн гэж үзэхгүй байгаа учраас тийм ойлголт байхгүй л дээ. Иргэний зориг-Ногоон нам гэсэн нам байгуулагдаагүй. Иргэний зориг нам зүгээр л ногоон өнгөтэй болж байгаа юм. Мөн энэ нам нэрээ сольж, өөр намаас зарим хүн орж байгаа л үзэгдэл. С.Оюун гишүүн геологич мэргэжилтэй. “Рио Тинто”-д ажиллаж байсан. Уул уурхайн лоббид автдаг хүн байгаль орчны төлөө тууштай ажиллана гэсэн найдвар байхгүй. Өнөөдөр нөхөн сэргээлт хийгээгүй компанийг 250-хан мянган төгрөгөөр торгодог. Үүнийг 3-5 жилээр хорих ял болгож, өөрчилж өгөөч гэж бид Д.Энхбатаас гуйсан, шаардсан. Тэр юу ч хийгээгүй. З.Алтай, С.Оюун нар ч дэмжиж байгаагүй. Цаашид ч хийхгүй нь тодорхой. Нам нэрээ өөрчилсөн ч хүмүүс нь сэтгэл зүтгэл, итгэл үнэмшилгүй бол тэгээд л худлаа. Харин Б.Бат-Эрдэнэ, Ц.Сэдванчиг, Г.Баярсайхан нар байгаль орчны чиглэлээр хамаагүй илүү ажиллаж байгаа. - Д.Энхбат гишүүн УИХ-д Ногоон намыг төлөөлдөг хэрнээ байгаль орчны чиглэлээр юу ч хийгээгүй гэхээр санаанд багтахгүй байна? - Байгаль орчин хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг холбоодоос УИХ-ын гишүүдийг байгаль орчны төлөө хийсэн ажил, идэвх зүтгэлээр нь жагсаадаг юм. Д.Энхбат энэ жагсаалтын сүүлээсээ тавт ордог. Яагаад гэхээр байгаль орчинтой холбоотой хууль хэлэлцэх бүрт байдаггүй. Хуралдаа суудаггүй. Усны бодлогын хуульд бүр эсрэг байр суурь илэрхийлсэн байх жишээтэй. Иймэрхүү гаж үзэгдэл их гарсан л даа. Тэгэхээр энэ хүн УИХ-д Ногоон намын нэрээр орсон ч байгаль орчны чиглэлээр ажил хийхгүй нь нэгэнт тодорхой болсон. Нэгэнт юм хийдэггүй хүнийг бид зүгээр хараад суух хэцүү. Ер нь Д.Энхбат либерал үзлийг дэмждэг хүн шүү дээ. Ногоон нам бол социал-демкорат зүүний баримжаатай нам. Гэтэл дарга нь өөр үзэлтэй байж болохгүй биз дээ. - Ер нь Д.Энхбат зөвхөн намаа нэгтгэх тухай яриад бус, хангалтгүй ажилласан учраас намаасаа хөөгдсөн гэж ойлгож болох нь ээ? - Тийм. Хоёр, гурван жил харлаа. Одоо боллоо шүү дээ. Д.Энхбат биш, дээр нэр дурьдсан хүмүүс л байгаль орчны төлөө ажиллаж чадна. Харамсалтай нь, тэр хүмүүс өөр намын туган дор явж байна л даа. Тиймээс бид ийм зөв хүмүүсийг олж, намдаа элсүүлэх шаардлагатай. Гэхдээ бид алдаан дээрээс нь суралцаж байна. - Дээд шүүх Ногоон намын ээлжит бус их хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзвэл Д.Энхбат намгүй үлдэнэ гэсэн үг үү? - Бид хуулийн хүрээнд л ажиллаж байгаа. Шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Харин тэд намын тамга, тэмдгийг ашиглаж, яаран ийм үйлдэл хийснээрээ буруудаж байгаа юм. Яагаад гэвэл бид бүх шийдвэрээ намын дүрмийн хүрээнд л гаргасан. Дүрмээ барьж уу, үгүй юү гэдгийг л шүүх тогтоох юм. Тэгэхээр шүүхийн шийдвэр гарсны дараа тэд эргэж маргалдах ямар ч эрхгүй болно. Д.Энхбат Ногоон намын гишүүн биш гэдэг нь ойлгомжтой болно. Харин Иргэний зориг-Ногоон нам гэдэг нэр хэвээрээ үлдэж магадгүй. Шүүх үүнийг хоёр нам нэгдсэн бус, нэг нам нэрээ сольжээ гэж үзэх боломжтой. Ногоон намд байсан зарим хүн Иргэний зориг намд орсон учраас нэрээ тэгж өөрчилсөн байж болно шүү дээ. Ингэж шийдвэл бидэнд л ашигтай. Монголд ногоон нэртэй хоёр нам байвал сайн хэрэг. Бид ажлаа хийдгээрээ хийгээд, Д.Энхбат тэр намынхаа гишүүн болоод л явна биз. - Танай намын Дүрэм, ёс зүйн хорооны дарга М.Чинзориг алдаатай шийдвэр гаргаснаа хүлээсэн гээд байгаа. Тийм учраас хоёр нам нэгдээд, дарга нь хөөгдөөгүй гэж ойлгоод байгаа юм биш үү? - М.Чинзориг бичгээр тийм мэдээлэл өгөөгүй юм билээ. Түүнийг шоронд хийнэ гэж айлгаж байгаад тийм үг хэлүүлсэн гэсэн. Яг ямар учиртайг нь би сайн мэдэхгүй. Хулгайн гэмт хэрэгтэй холбоотой юм болов уу гэж ойлгосон. Тийм сэжим дээр нь дөрөөлж, дарамталж байгаад л тэгж хэлүүлсэн юм шиг байна лээ. Бас М.Чинзоригт мөнгө өгсөн гэх яриа ч байгаа. Гэхдээ би өөртэй нь уулзаагүй. Уулзах гэхээр олдохгүй байгаа юм. - Одоо чухам Ногоон намын дарга хэн юм бэ? - Ногоон намд одоо нэг дарга гэж байхгүй. Гадаад асуудал хариуцсан дарга, дотоод асуудал хариуцсан дарга, Удирдах зөвлөлийн дарга буюу ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн гурван албан тушаалтанд гол эрх мэдэл төвлөрнө. Тамгыг ерөнхий нарийн бичгийн дарга барина. Гэхдээ хэн нэг нь илүү эрх мэдэлтэй байхгүй. Дотоод асуудал хариуцсан дарга нь Д.Басандорж, гадаад асуудал хариуцсан нь би. Бид хоёр намаас гарсан шийдвэрийг илэрхийлэх эрхтэй хүмүүс гэсэн үг. Жишээ нь, намаа төлөөлж хэвлэлийн хурал хийж болно. - Энэ шинэ зарчим уу, урьд нь байсан уу? -Урьд нь байсан зарчим. Д.Энхбат дотоод асуудал хариуцсан даргаар ажиллаж байлаа шүү дээ. Түүнд тамга бариулчихсан учраас эрх мэдлээ хэтрүүлж ашиглаад байсан юм. Одоо бол жинхэнэ сонгодог утгаараа ажиллана. - Хоёр намын нэгдлийг эсэргүүцэх шалтгаанаа та тодорхой хэлсэн. Гэхдээ Иргэний зориг намын үйл ажиллагааг хөндлөнгөөс хэрхэн дүгнэдэг тань сонин байна? - С.Оюун ахынхаа амийг бүрэлгэсэн этгээдийг олох зорилгоор л энэ намыг байгуулсан шүү дээ. Ард түмэн ч тийм зорилготой гэж ойлгож байсан. Одоо огт өөр зорилготой болсон юм шиг харагддаг. Энэ намыг үүсгэн байгуулалцсан Х.Хулан тухайн үеийн МАХН-ын гишүүн С.Баяр нар гэр бүл байсан. Үүнийг орон доторх улс төр гэж ярьдаг. Мөн эрүүл үзэгдэл яавч биш гэж тодорхойлдог. “Иргэний зориг нам яваандаа МАХН-ын нөлөөнд автах магадлалтай” гэсэн дүгнэлтийг улс төрийн хүрээнийхэн хийдэг байсан. Гэхдээ УИХ-ын 2000 оны сонгуульд бид Иргэний зориг намтай эвсч ороод С.Оюун сонгогдсон юм. Харин 2001 онд Ерөнхийлөгчийн сонгуулиар С.Оюун эвслийн гэрээгээ зөрчсөн. Тэгээд эвсэл задарсан. Тэр үеэс л бид Иргэний зориг намаас зайгаа барьж эхэлсэн юм. Энэ удаа ч гэсэн С.Оюун Ногоон намыг заавал татан буулгаж байж нэгдэнэ гэсэн хатуу болзол тавьж, Д.Энхбаттай гэрээ хийлээ. Нэгдэх ч юу байхав, намынхаа нэрийг өөрчилье гэсэн. Ер нь аль нэг намыг татан буулгах, нэрийг нь өөрчлөх бол их хурлаараа л шийдэх учиртай. Хоёр дарга нь гэрээ хийж, гарын үсэг зураад шийддэг жишиг хаана ч байхгүй. Улс төрийн намуудын хууль, намын дотоод дүрэмд ч ийм үйлдэл хийхийг хориглосон заалтууд байдаг. - Энэ талаар та Иргэний зориг намынхантай ярилцаж байв уу? - Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Иргэний зориг намын гишүүдэд мэдээлэл солилцох уулзалт зохион байгуулъя гэсэн санал тавьсан. Гэтэл “Бидэнд хамаагүй ээ, дарга нар асуудлаа аль эрт шийдчихсэн” гэж хариулж байна лээ. Би маш их гайхсан. Манай намын гишүүд бол тийм биш. Бүх асуудлаа ардчиллын зарчмаар шийддэг.
tv9 |
О.Бум-Ялагч: Иргэний зориг намын хэрэг эрхлэх газрын дарга намайг зодсон |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

"Монгол Улсын Үндэсний статистикийн системийн хиймэл оюуны бэлэн байдлыг бэхжүүлэх нь" төсөл хэрэгжиж эхэллээ 18:58 Үүнтэй холбогдуулан Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны сайд Э.Батшугар 21-р зууны хөгжлийн төлөөх
|
Үүнтэй холбогдуулан Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны сайд Э.Батшугар 21-р зууны хөгжлийн төлөөх »»
|
|
Балбын засгийн газрын гурван сайдыг томилжээ 11:51 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки »»
|
|
Хятад иргэний амийг аварч, өөрөө амь эрсэдсэн Солонгос ахлагч 10:57 БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал
|
БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Ногоон хаш чулууны сугалаа” нэрээр иргэдийг залилж байна 10:41 Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
|
Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. »»
|
|
НӨАТ-ын буцаалтыг ирэх онд тав, 2027 оноос 10 хувь болгоно 10:38 2026 оны Улсын төсвийн төсөл бэлэн болжээ. Ирэх онд Засгийн газар эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарт илүү анхаарна гэв.
|
2026 оны Улсын төсвийн төсөл бэлэн болжээ. Ирэх онд Засгийн газар эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарт илүү анхаарна гэв. »»
|
|
Өнөөдөр тэгш тоотой автомашин хөдөлгөөнд оролцож, лхагва гарагаас дугаарын сүүлийн тоогоороо зорчино 10:29 Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан авто замын
|
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан авто замын »»
|
|
Агаарын бохирдол тархи, мэдрэлийн эмгэг үүсгэж буйг тогтоолоо 10:26 Дэлхийд нэр хүндтэй “Science” сэтгүүл, олон улсын эрдэмтдийн хамтран хийсэн нэгэн томоохон судалгааг энэ сарын 4-нд
|
Дэлхийд нэр хүндтэй “Science” сэтгүүл, олон улсын эрдэмтдийн хамтран хийсэн нэгэн томоохон судалгааг энэ сарын 4-нд »»
|
|
Тархины эсүүдийн ажиллагааг дуурайлган бүтээсэн хиймэл оюуныг танилцуулав 16:55 БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 15 /Xinhua/. Эрчим хүчийг хэмнэх зорилгоор тархины нейронуудын үйл
|
БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 15 /Xinhua/. Эрчим хүчийг хэмнэх зорилгоор тархины нейронуудын үйл »»
|
|
О.Купер - Эммигийн шагнал хүртсэн хамгийн залуу эрэгтэй жүжигчин 16:49 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны есдүгээр сарын 15 /CNN/. Английн жүжигчин Оуэн Купер “Adolescence” жижиг цуврал
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны есдүгээр сарын 15 /CNN/. Английн жүжигчин Оуэн Купер “Adolescence” жижиг цуврал »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ 16:48 Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс шахмал түлшний борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал, эхний
|
Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс шахмал түлшний борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал, эхний »»
|
|
Гадаадын тагнуулын байгууллагынхантай хамтарсан гурван хүний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзав 15:52 Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажилласан хэмээн ял шийтгүүлсэн манай улсын иргэн Б.Ариунаа,
|
Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажилласан хэмээн ял шийтгүүлсэн манай улсын иргэн Б.Ариунаа, »»
|
|
Онц ноцтой гэмт хэргүүдийн шүүх хурал ирэх лхагда гарагт болохтой холбогдуулан шүүхээс тойм гаргажээ 18:49 Тоймыг бүрэн эхээр нь хүргэе.
|
Тоймыг бүрэн эхээр нь хүргэе. »»
|
|
Цаг агаарын аюулт үзэгдлийн мэдээллийг “e-mongolia”-аар хүргэж эхэллээ 18:46 Цаг уур, орчны шинжилгээний газар, “И-Монгол академи” хамтран аппликейшний мэдэгдэл хүргэх системээр цаг агаарын
|
Цаг уур, орчны шинжилгээний газар, “И-Монгол академи” хамтран аппликейшний мэдэгдэл хүргэх системээр цаг агаарын »»
|
|
Чарли Киркийг буудсан сэжигтнийг баривчилжээ 09:43 АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт
|
АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт »»
|
|
Цөмийн цохилт өгөх Dropshot төлөвлөгөө 09:40 АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө .
|
АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө . »»
|
|
Т.Тулга дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдана 09:38 Монгол Улсын гавьяат тамирчин, Төмөр-Очирын Тулга “Загреб-2025” насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-ын
|
Монгол Улсын гавьяат тамирчин, Төмөр-Очирын Тулга “Загреб-2025” насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-ын »»
|
|
С.Ганбаатар: Дарангуйлагчийн эсрэг үг хэлсэн болохоор намайг АТГ шалгаж байна 08:53 Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
|
Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа. »»
|
|
Инчеон нисэх буудлын ажилчид ажил хаялт зарлахаар төлөвлөжээ 08:47 БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна.
|
БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна. »»
|
|
Шахмал түлшийг ирэх долоо хоногт худалдаална 08:45 Нийслэлийн долоон дүүрэгт ирэх даваа гариг буюу 2025 оны есдүгээр сарын 15-наас борлуулалтын 400 цэгээр шахмал
|
Нийслэлийн долоон дүүрэгт ирэх даваа гариг буюу 2025 оны есдүгээр сарын 15-наас борлуулалтын 400 цэгээр шахмал »»
|
|
Даваа гарагаас айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийг дулаанаар хангана 21:28 Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг халаалтын сүлжээнд залгадаг.
|
Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг халаалтын сүлжээнд залгадаг. »»
|
|
М.АНХЦЭЦЭГ: Тамирчид хоол зүй, сэтгэл зүйгээ өсвөр насны тамирчин байхаас нь бэлдэх ёстой юм билээ 20:55 Монголын бие бялдар спортын шинжлэх ухааны институтын нээлтийн Хэвлэлийн бага хурал болж байна. Хэвлэлийн бага
|
Монголын бие бялдар спортын шинжлэх ухааны институтын нээлтийн Хэвлэлийн бага хурал болж байна. Хэвлэлийн бага »»
|
|
Ливерпүүл хотноо болж буй Боксын ДАШТ-д манай хоёр тамирчин хагас шигшээ тулаанд хүч үзнэ 20:48 Их Британи улсын Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тулаан
|
Их Британи улсын Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тулаан »»
|
|
Ж.Чинбүрэн: Үр хүүхдүүдээ улаанбурхан болон томуугийн вакцинд нь идэвхтэй хамруулахыг гуйж байна 20:25 Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
|
Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө. »»
|
|
2025.09.13 өдрийн 08 цагийн байдлаар бороо орж байгаа аймаг сумд 11:10 Завхан - Тэлмэн
|
|
|
"Эрхийн сонет" яруу найргийн найдмын түрүүг яруу найрагч Дамбын Одгэрэл хүртлээ 10:20 “Эрхин сонет" Зүүн бүсийн яруу найргийн наадам өнөөдөр Чингис хотноо зохион байгуулагдлаа.
|
“Эрхин сонет" Зүүн бүсийн яруу найргийн наадам өнөөдөр Чингис хотноо зохион байгуулагдлаа. »»
|
|
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрх зүйн орчныг шинэчлэхээр ажиллаж байна 09:47 2024, 2025 онд хийсэн үнэлгээ, судалгаанууд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, хүний нөөцийн бэлтгэл,
|
2024, 2025 онд хийсэн үнэлгээ, судалгаанууд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, хүний нөөцийн бэлтгэл, »»
|
|
Ж.Чинбүрэн: Үр хүүхдүүдээ улаанбурхан болон томуугийн вакцинд нь идэвхтэй хамруулахыг гуйж байна 09:39 Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
|
Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө. »»
|
|
Балбын Дээд шүүхийн хуучин дарга түр Засгийн газрын тэргүүн болжээ 09:31 Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр
|
Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр »»
|
|
Борлуулалтын гэрээт ажилтнуудыг шинэ аппликейшн ашиглах сургалтад хамрууллаа 15:37 Галлагааны 2025–2026 оны улирлыг угтан Тавантолгой түлш ХХК-аас “Өнөтэй-Өвөлжье” нэгдсэн сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа.
|
Галлагааны 2025–2026 оны улирлыг угтан Тавантолгой түлш ХХК-аас “Өнөтэй-Өвөлжье” нэгдсэн сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа. »»
|
|
Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна 15:32 ✅Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.
|
✅Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. »»
|
|
Цаасанд дарагдсан бизнесийг эрх чөлөөтэй болгоно 10:25 Монгол Улсын Засгийн газар бизнесийн эрх чөлөөг хангаж, хууль давсан журам, хүнд суртлыг таслан зогсоох шинэчлэлийг эхлүүлсэн.
|
Монгол Улсын Засгийн газар бизнесийн эрх чөлөөг хангаж, хууль давсан журам, хүнд суртлыг таслан зогсоох шинэчлэлийг эхлүүлсэн. »»
|
|
Бразилын Ерөнхийлөгч асан 27 жил хоригдох ял авчээ 10:21 БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн
|
БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн »»
|
|
Автомашингүй өдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 09:42 Энэ жилийн автомашингүй өдөр маргааш буюу /2025.09.13/-ны бямба гарагт болно. “Автомашингүй өдөр-2025” арга
|
Энэ жилийн автомашингүй өдөр маргааш буюу /2025.09.13/-ны бямба гарагт болно. “Автомашингүй өдөр-2025” арга »»
|
|
Уул уурхайн салбарын үр өгөөжийг бүс, орон нутгийн хөгжилтэй уялдуулна 09:32 Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн,
|
Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн, »»
|
|
Цагдаагийн байгууллагаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэрийг баривчилжээ 09:25 Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шалгалтын ажиллагаа явуулан тус сумын
|
Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шалгалтын ажиллагаа явуулан тус сумын »»
|
|
Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид АТГ-т шалгагдаж эхэллээ 09:23 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) 19 дүгээр тогтоол гарган,
|
2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) 19 дүгээр тогтоол гарган, »»
|
|
Казахстан улс авлигаас хураасан мөнгөөрөө сургууль байгуулж байна 18:50 УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 9-р сарын 4-7-ны өдрүүдэд Бүгд найрамдах Казахстан улсад албан ёсны айлчлал хийлээ.
|
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 9-р сарын 4-7-ны өдрүүдэд Бүгд найрамдах Казахстан улсад албан ёсны айлчлал хийлээ. »»
|
|
Уран сайхны гимнастикийн олон улсын тэмцээнээс Э.Амина мөнгөн медаль хүртлээ 18:45 Өмнөд Солонгосын Гояан хотын “Соно арена”-д зохион байгуулсан “Shine cup-2025” олон улсын тэмцээнээс манай
|
Өмнөд Солонгосын Гояан хотын “Соно арена”-д зохион байгуулсан “Shine cup-2025” олон улсын тэмцээнээс манай »»
|
|
Балбад байдал тогтворжиж эхэллээ 18:30 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь »»
|
|
“Radiohead” хамтлаг долоон жил завсарласны дараа аялан тоглохоор боллоо 15:21 Альтернатив рок урсгалаар уран бүтээлээ туурьвидаг Английн алдарт “Radiohead” хамтлаг долоон жил завсарласны эцэст
|
Альтернатив рок урсгалаар уран бүтээлээ туурьвидаг Английн алдарт “Radiohead” хамтлаг долоон жил завсарласны эцэст »»
|
|
"Хачин ламын хийд"-ийг нэг ч хадаасгүйгээр, модоо углуургадаж хийсэн онцлогтой 10:08 Монгол-Төвөдийн урчуудын бүтээл "Хачин ламын хийд"-ийг нэг ч хадаасгүйгээр, модоо углуургадаж хийсэн онцлогтой.
|
Монгол-Төвөдийн урчуудын бүтээл "Хачин ламын хийд"-ийг нэг ч хадаасгүйгээр, модоо углуургадаж хийсэн онцлогтой. »»
|
|
Таксины жолоочтой эхнэрээ хардасны улмаас машинаар мөргөжээ 10:07 Хан-Уул дүүргийн 4-р хороо Вива сити-ийн орчимд энэ сарын 07-ны 04.00 цагт явган зорчигч машинд дайруулсан хэрэг гарсан.
|
Хан-Уул дүүргийн 4-р хороо Вива сити-ийн орчимд энэ сарын 07-ны 04.00 цагт явган зорчигч машинд дайруулсан хэрэг гарсан. »»
|
|
Америкийн хамгийн баян хүнээр И.Маск тодорчээ 09:43 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 10 /Forbes/. “Tesla”, “SpaceX, компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 10 /Forbes/. “Tesla”, “SpaceX, компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск »»
|
|
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 09:09 Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо
|
Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо »»
|
|
Д.Дагвадорж олон улсын дуурийн дуучдын уралдаанд түрүүллээ 20:31 Польшийн Щецин хотын алдарт “Opera at the Castle” театрт болсон олон улсын дуурийн дуучдын уралдаанд Д.Дагвадорж түрүүллээ.
|
Польшийн Щецин хотын алдарт “Opera at the Castle” театрт болсон олон улсын дуурийн дуучдын уралдаанд Д.Дагвадорж түрүүллээ. »»
|
|
Гар утсыг нь хулгайлсан этгээд данснаас нь 10 сая төгрөгийн зарлага гаргажээ 20:27 Иргэн ... энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа халааснаасаа Самсунг
|
Иргэн ... энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа халааснаасаа Самсунг »»
|
|
Нөхрийнхөө хамаатнуудыг мөөгөөр хордуулж хөнөөсөн Австрали эмэгтэй 33 жилийн ял сонслоо 18:35 Харилцаа нь тасарсан нөхрийнхөө хамаатнуудыг мөөгөөр хордуулж хөнөөсөн Австрали эмэгтэй өнөөдөр /2025.09.07/
|
Харилцаа нь тасарсан нөхрийнхөө хамаатнуудыг мөөгөөр хордуулж хөнөөсөн Австрали эмэгтэй өнөөдөр /2025.09.07/ »»
|
|
Шүүхээс Р.Чингисийг Дотоодын цэргийн штабын даргын ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гаргажээ 18:34 Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар танилцуулав.
|
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар танилцуулав. »»
|
|
Балбын хотуудад цэрэг оруулжээ 18:11 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад »»
|
|
Францын Ерөнхий сайдыг томилжээ 17:01 ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон
|
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон »»
|
|
|
Балбын засгийн газрын гурван сайдыг томилжээ 11:51 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки »»
|
|
Хятад иргэний амийг аварч, өөрөө амь эрсэдсэн Солонгос ахлагч 10:57 БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал
|
БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал »»
|
|
Чарли Киркийг буудсан сэжигтнийг баривчилжээ 09:43 АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт
|
АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт »»
|
|
Цөмийн цохилт өгөх Dropshot төлөвлөгөө 09:40 АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө .
|
АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө . »»
|
|
Инчеон нисэх буудлын ажилчид ажил хаялт зарлахаар төлөвлөжээ 08:47 БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна.
|
БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна. »»
|
|
Балбын Дээд шүүхийн хуучин дарга түр Засгийн газрын тэргүүн болжээ 09:31 Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр
|
Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр »»
|
|
9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв 13:07 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 12 /CNN/. АНУ-д есдүгээр сарын 11-ний халдлага болсноос хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна.
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 12 /CNN/. АНУ-д есдүгээр сарын 11-ний халдлага болсноос хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна. »»
|
|
Бразилын Ерөнхийлөгч асан 27 жил хоригдох ял авчээ 10:21 БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн
|
БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн »»
|
|
Балбад байдал тогтворжиж эхэллээ 18:30 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь »»
|
|
Балбыг “балбаж” буй жензичүүдийн хувьсгал 15:24 Сүүлийн жилүүдэд Өмнөд Азийн орнуудад байдал тогтворгүйтэн үймээн самуунд автах болж, хамгийн сүүлд гэхэд Непал буюу Балба улсад нийгмийн сүлжээнүүдийг хаасныг эсэргүүцсэн залуучуудын жагсаалын дараа тус улсын ерөнхий сайд огцорлоо. Сүүлийн үеийн мэдээллээр, жагсагчид нийслэл Катманду хот дахь ерөнхийлөгчийн ордон, эрх баригч “Непалын конгресс” намын төв байр, парламентын ба Дээд шүүхийн байрууд, нийслэл Катманду хот дахь Хилтон зочид буудлыг галдан шатаасан байна. Эмх замбараагүй байдлыг далимдуулан 2 мянга гаруй хоригдол шоронгоос оргожээ.
|
Сүүлийн жилүүдэд Өмнөд Азийн орнуудад байдал тогтворгүйтэн үймээн самуунд автах болж, хамгийн сүүлд гэхэд Непал буюу Балба улсад нийгмийн сүлжээнүүдийг хаасныг эсэргүүцсэн залуучуудын жагсаалын дараа тус улсын ерөнхий сайд огцорлоо. Сүүлийн үеийн мэдээллээр, жагсагчид нийслэл Катманду хот дахь ерөнхийлөгчийн ордон, эрх баригч “Непалын конгресс” намын төв байр, парламентын ба Дээд шүүхийн байрууд, нийслэл Катманду хот дахь Хилтон зочид буудлыг галдан шатаасан байна. Эмх замбараагүй байдлыг далимдуулан 2 мянга гаруй хоригдол шоронгоос оргожээ. »»
|
|
Орбан: Европын холбоо Украины мөргөлдөөнийг ашиглан "Европын Нэгдсэн Улс" байгуулахыг оролдож байна 19:00 Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны удирдлагууд Украины мөргөлдөөнийг ашиглан гишүүн
|
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны удирдлагууд Украины мөргөлдөөнийг ашиглан гишүүн »»
|
|
Балбын хотуудад цэрэг оруулжээ 18:11 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад »»
|
|
Францын Ерөнхий сайдыг томилжээ 17:01 ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон
|
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон »»
|
|
В.Залужныйгийн заавраар хийн хоолойнуудыг дэлбэлсэн гэж сэжиглэж байна 10:10 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”,
|
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”, »»
|
|
Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалжээ 07:57 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалсан гэж тус улсын
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалсан гэж тус улсын »»
|
|
Газа хотоос гарч явахыг оршин суугчдад уриалжээ 20:19 ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 9 /AFP/. Израилын цэргүүд Газа хот руу дайралтаа эрчимжүүлж
|
ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 9 /AFP/. Израилын цэргүүд Газа хот руу дайралтаа эрчимжүүлж »»
|
|
НҮБ-ын Ерөнхийн Ассамблейн чуулган өнөөдөр эхэлнэ 11:50 НҮБ, 2025 оны есдүгээр сарын 9 /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ 80 дахь удаагийн ээлжит чуулган мягмар гарагт буюу өнөөдөр эхэлнэ.
|
НҮБ, 2025 оны есдүгээр сарын 9 /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ 80 дахь удаагийн ээлжит чуулган мягмар гарагт буюу өнөөдөр эхэлнэ. »»
|
|
Хагас сая орчим сиричүүд Туркээс эх орондоо буцжээ 11:31 АНКАРА, 2025 оны есдүгээр сарын 9 /ANADOLU/. Сүүлийн есөн сарын хугацаанд Сирийн 474 018 иргэн Туркээс
|
АНКАРА, 2025 оны есдүгээр сарын 9 /ANADOLU/. Сүүлийн есөн сарын хугацаанд Сирийн 474 018 иргэн Туркээс »»
|
|
Франц 1 жилийн дотор 2 дахь удаагаа Засгийн Газраа огцрууллаа 08:59 Францын Үндэсний Ассамблей нэг жилийн дотор хоёр дахь удаагаа Засгийн газраа огцрууллаа. Есдүгээр сарын 8-ны
|
Францын Үндэсний Ассамблей нэг жилийн дотор хоёр дахь удаагаа Засгийн газраа огцрууллаа. Есдүгээр сарын 8-ны »»
|
|
АНУ: Цагаачлалын бус виз олгох журмыг чангатгажээ 14:44 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. АНУ-ын эрх баригчид аялал жуулчлалын B1/B2 зэрэг гадаадын иргэдэд
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. АНУ-ын эрх баригчид аялал жуулчлалын B1/B2 зэрэг гадаадын иргэдэд »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|