2011-03-24Г.БАДАРЧ: УИХ-ЫН ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР АТГ-ЫН УДИРДЛАГЫГ БАРИВЧЛАХ ЁСГҮЙ ГЭЖ ХУУЛЬД ЗААСАН БАЙДАГ
АТГ-ын дарга, тэргүүн комиссар Ч.Сангарагчаа, дэд дарга, комиссар Д.Сун дуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга, комиссар Ө.Алтангадас нарыг өнгө рөгч мягмар гаригийн 22.40 цагаас эхлэн Чингэлтэй дүүргийн шүү-ийн шийдвэрээр Ганцхудагт цагдан хорилоо. Төрийн маш нууц материалыг задруулсан, гүйцэтгэх ажил хийхдээ хууль зөрчсөн хэмээн тэднийг буруутган 2-2.4 жилийн хорих ял оноов. Хууль хяналтын байгууллагын дарга, дэд дарга на рыг нэг хэрэгт буруутган зэрэг баривчилсан анхны тохиолдол энэ боллоо. Шийдвэр гаргах эрх мэдэл бү хий даргагүй болсон АТГ-ын үйл ажиллагаа ямар байгаа талаар Тамгын газрын дарга Г.Бадарчтай ярилцлаа.
-Та шүүхийн шийдвэрийг хэрхэн хүлээж авч байна вэ?
-Юуны өмнө нэг зүйлийг анхааруулж хэлмээр байна. Бид хэвлэлийн бага хурал хийгээгүй. Хэвлэлийн хэн олноороо ирж мэдээлэл авахыг хүссэн учир сонирхсон асуултад чинь хариулж байгаа юм шүү. Шүүх шийдвэрээ гаргасан. Би шүүхийн шийдвэрт дүгнэлт өгөх эрхгүй.
-Дарга нь байсан байгааг үй АТГ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх учиртай. Гэтэл шийдвэр гаргах хоёр даргыг чинь цагдан хорилоо. Одоо энэ байгууллагыг хэн удирдах ёстой вэ. Хуульд энэ талаар юу гэж заасан байдаг юм бол?
-Өнөөдөр өглөө (өчигдөр) манай ажилтнууд цугларч уулзлаа. Нөхцөл байдал ийм болсон ч бид төрийн ажлыг үргэлжлүүлэх ёстой. Энэ хугацаанд бид ажлаа хэвийн үргэлжлүүлж, болж өгвөл өмнөх өөсөө илүү ажиллах ёстой гэж ярилцсан. Хуульд даргыг байхгүй үед дэд дарга орлож, ажил үүргийг нь гүйцэтгэнэ гэж зааснаас хоёулаа байхгүй үед хэрхэх тухай заалт байхгүй л дээ. Тиймээс одоогоор даргын үүргийг хэн нэгэн орлон гүйцэтгээгүй.
-Танай байгууллагын удирдлагыг УИХ-аас хэлэлцэн баталдаг. Та бүхэнд ямар нэгэн шийдвэр ирээгүй юү?
-Бид энэ талаар УИХ-д танилцуулна. Дараа нь шийдвэр ирж, даргын үүргийг хэн гүйцэтгэх нь тодорхой болох байх.
-Та энэ байгууллагын Тамгын газрын дарга буюу төсвийн ерөнхий менежер. Тиймээс байгууллагадаа юу авч байгаа, хэн, юунд хэдэн төгрөг зарцуулахыг даргатайгаа хамтарч шийдвэр гаргаж ирсэн. Та нарт ажилтнуудаа чагнах ямар шаардлага гарсан юм бэ?
-Энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэс шалгасан. Улсын маш нууц зэрэглэлтэй учир энэ талаар мэдээлэл өгөх боломжг үй. Надаас энэ тухай асууснаас хэргийг шалгасан мөрдөн байцаагч, прокурор, шүүхийнхнээс мэдээлэл авах нь зөв байх. Нууц зүйл гэж байлгүй яахав. Нуух ч ёстой. Харин нуух нэрийдлээр ташаа мэдээлэл өгч болохгүй. Тагнасан, ажилтныхаа өрөөнд чагнах төхөөрөмж тавьсан тухай мэдээлэл олон нийтэд ил болсон. Үнэхээр чагнасан уу, үгүй юү гэдгийг үнэнээр нь хэлэх ёстой. Бид бүгд нэг хуульд захирагдан ажиллаж, амьдарч байгаа шүү дээ.
-Энэ хэрэгт мөрдөн байцаагч Э.Амарбат гэрчээр, хохирогчоор оролцсон, оролцоог үй гэсэн мэдээлэл байна. Энэ хүн танай газарт ажиллаж байгаа юу?
-Шүүх хуралд хэн, юу гэж хэлсэн, хэн хэн байсан гэх мэт зүйлийг би ярих эрхгүй. Нууцын зэрэглэлтэй гэдгийг ойлгоно гэдэгт итгэж байна. Харин Э.Амарбат ажил үүргээ гүйцэтгэж байхдаа алдаа гаргасны учир сахилгын хариуцлага хүлээлгэсэн. Одоо мөрдөн байцаагчаар ажиллаж байна. Эрүүл мэндийн байдлаасаа болоод чөлөөтэй байгаа.
-АТГ-ын дарга, дэд даргыг УИХ-ын зөвшөөрөлгүй саатуулах эрх шүүхэд байдаг юм уу?
-Авлигын эсрэг хуулийн 31.1-д Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг УИХын зөвшөөрөлгүйгээр, бусад албан хаагчийг Авлигатай тэмцэх газрын даргын зөвш өөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно гэж заасан байдаг.
-Та шүүх хурал болтол Ч.Сангарагчаа, Д.Сундуйс үрэн дарга нартай хамт ажиллаж байсан. Шүүх хорих ял оноож, шууд баривчилна гэж бодож байсан уу?
-Ийм шийдвэр гарна гэж үнэхээр бодоогүй.
-Энэ асуудал зөвхөн тагнаж, чагнасан хэрэг бус, харин тэднийг улс төрийн тоглоом боллоо гэх хардлага зарим хүнд байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Хэлж мэдэхгүй юм.
-Хуулийн томхон байгууллагыг удирдаж байсан хүмүүсийг гэмт хэрэг үйлдсэн хүмүүстэй нэг өрөөнд хорих нь нь хэр зохимжтой вэ. Ганцхудагт АТГ-ынхны шалгасан олон гэмт хэргийн сэжигтнүүд байгаа шүү дээ?
-Тухайн хүмүүсийг хаана байлгахыг би хэлж мэдэхгүй. Энэ бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэх асуудал.
-Шүүх хуралд хохирогчоор УИХ-ын гишүүн С.Эрдэнээс гадна Энх-Амгалан гэх хүнийг оролцуулсан байна лээ. Энэ хүн яагаад хохирогч болов. Хаана ажилладаг юм бол?
-Төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулсан хэрэгт Ч.Сангарагчаа дарга бид хоёрыг буруутгасан. Энэ асуудлаар Сангийн яамыг хохирогчоор татан, тус яам өөрийн бие төлөөлөгчөө шүүх хуралд оролцуулсан юм билээ. Энх-Амгалан гэдэг хүн “Хууль зөрчсөн зүйл байхгүй, хохиролг үй” гэж мэдүүлснээр намайг холбогдуулан шалгаж байсан хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгосон.
Ё.Сагсай: ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙНХЭЭ АСУУДЛЫГ ШИЙДСЭН
Бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс хоёр талын байр суурийг сонирхсон юм. АТГ-ын дарга нарын хэргийг Нийслэлийн прокурорын орлогч Ё.Сагсай хянаж, яллах дүгнэлт үйлдсэн. Түүнээс шүүхийн шийдвэр хууль зөрчсөн эсэхийг тодруулахад “Шүүх эрх мэдлийнхээ хүрээнд асуудлыг шийдэн, шийдвэрээ гаргасан. Улсын нууцтай холбоотой учир ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Нийслэлийн шүүхийнхэн Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрийг сэтгүүлчдэд танилцуулсан ч ямар нэгэн тайлбар хийсэнгүй. Шийдвэр гаргасан Чингэлтэй дүүргийн шүүгчидтэй уулзах гэсэн боловч хүн хүлээж авах боломжгүй гэдгээ байгууллагынхаа жиж үүрээр уламжлуулав.
Б.Хишигбаатар: ХУУЛИЙН УЯЛДАА ХОЛБОО ЯМАР БАЙГАА НЬ ХАРАГДЛАА
Комиссар Ч.Сангарагчаагийн өмгөөлөгч ”Femida” хууль зүйн компанийн хуульч, өмгөөлөгч Б.Хишигбаатар, АТГын дэд дарга Д.Сундуйсүрэнгийн өмгөөлөгч МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн хэрэг, эрх зүйн тэнхимийн багш, хуульч, өмгөөлөгч Ж.Эрдэнэбулган нартай уулзлаа.
-Яллагдагч байгаа үед хохирогч заавал байх ёстой. Таны үйлчлүүлэгчийн гэм буруутай үйлдлээс болоод хэн хохирсон юм бэ?
Б.Хишигбаатар: - Шүүхийн шийтгэх тогтоол авсныхаа дараа хэргийн талаар ярья.
-АТГ-ын дарга нарыг УИХ-ын зөвшөөрөлгүй хорьж цагдах, баривчлах эрхгүй юм билээ?
- Авлигын эсрэг хуулийн 31.1- ийг шүүх зөрчлөө гэж би үзэж байна. Шүүх асуудлыг шийдэж, шийдвэр гаргах ёстой байх л даа. Гэхдээ хуулийн уялдаа холбоо ямар байгаа нь эндээс харагдаж байна.
-Та давж заалдах уу?
-Давж заалдана.
-Шүүх хуралдааныг даргалагчид Авлигын эсрэг хуулийн 31.1-ийг хэлсэн үү. Шүүх бүрэлдэхүүн анхаарч үзсэн үү?
Ж.Эрдэнэбулган:-Энэ хуулийн зүйл заалтыг тайлбарласан.
-Шүүх хурал хаалттай болсон болохоор мэдээлэл бүрхэг байна. Шүүгдэгч нарыг яллах үндэслэл тодорхой бус байсан гэх юм?
-Шүүх ажиллагааны явц, гэм буруугийн асуудлыг ярьж болохгүй. Нууцын зэрэглэлтэй асуудлын талаар өмгөөлөгч шүүхээр эцэслэн шийдтэл ярих эрхгүй.
-Та шүүхийн шийдвэр гарснаас хойш Д.Сундуйсүрэнтэй уулзав уу. Давж заалдах өргөдлөө хэзээ гаргах гэж байна?
- Ганцхудагт очиж уулзаад ирлээ. Мэдээж хуулийн хугацаандаа давж заалдана.
Ц.ШАРАВДОРЖ: ХЭН НЭГНИЙГ АЖЛАС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ЯРИАГҮЙ
Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрийг өчигдөр 14.00 цагт УИХ-ын Тамгын газарт АТГ-ынхан албан ёсоор танилцуулсны дараа УИХ-ын дарга С.Дэмбэрэл тус газрын хэлтсийн дарга нарыг дуудан уулзжээ. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржоос тодрууллаа.
-АТГ-ын хоёр даргад анхан шатны шүүхээс хорих ял оноон, саатууллаа. Тус газрын даргын үүргийг хэн гүйцэтгэх талаар ямар нэгэн шийдвэр гарсан уу?
-Шүүхийн процесс дуусааг үй байгаа учир хэн нэгнийг ажлаас чөлөөлөх тухай асуудал яриагүй. -
Ямар асуудлаар тус газрын дарга нартай уулзсан юм бол?
-С.Дэмбэрэл дарга АТГын хэлтсийн дарга нарыг дуудаж уулзан ажлаа хэвийн үргэлжлүүлж, цалгардуулахгүй байхыг сануулсан.
"Өнөөдөр"