 |
|
 |
|
Авдрантын гянданд гарсан АЛЛАГА |
|
|
 |
|
 |
Авдрантын гянданд гарсан АЛЛАГА
2011-03-21ЭХНИЙ ОРГОЛТ
Дорнод аймгийн Чойбалсан хотын харьяат "Онгорхой" хэмээх Чүлтэмийн Чулуунбаатарын түүх намтар, хэргийг  нэхэн өгүүлэх гэж байна. Зарим нэг хүнийг дарга болох одонд төрсөн гэдэгтэй адил Ч.Чулуунбаатар бол төрөлхийн шоронгийн хүн. 15 настайдаа хүний амь бүрэлгэж Сэлэнгийн "Цагаан толгой"-н хүүхдийн колонид очсоноороо "яруу алдарт" замналаа эхэлжээ. Шоронд тэрээр атаман болон заларч 1982 онд арван жилийн хорих ялаа дуусгаад нутагтаа очсон байна. Нэгэн өдөр тэрээр гуанзанд хоол идээд сууж байтал Дорнодын шинэ овгорууд орж ирэн "Чи нөгөө шоронгийн овгор "Онгорхой" Чулуунбаатар гэдэг мөн үү.
Чи бол амжихгүй шүү" гээд хутга гарган дөвчигнөсөн гэнэ. Ч.Чулуунбаатар үг дуугүй хоолоо идэж дуусгаад залуус руу ганцхан дайрч хутгыг нь булааж аваад нэгнийх нь зүрхэн тушаа зоож орхижээ. Тэрээр "Чамайг бодох юм бол гаргасан хутгаа буцааж үзээгүй хулгайч шүү" хэмээн өгүүлсэн байна. Чулуунбаатар цустай хутгаа барин цагдаа дээр очоод "Энэ нарны овгор товгорууд чинь зүгээр байлгахгүй юм. Сая нэг нь дургүй хүргээд байхаар нь алчихлаа. Шорондоо очиж хэвтэх минь" гэсэн аж. Ингээд тэрбээр Дорнод аймгийн шүүхээр "Онц аюултай гэмт хэрэгтэн" гэдэг зэрэг дэвээ тогтоолгоод Авдрантын онцгой дэглэмтэй хорих ангид очжээ. Ямар ч авьяасгүй хүн байдаггүй гэдэг шиг Ч.Чулуунбаатарт гарын ур чамгүй хайрлажээ. Тийм учраас Онцгой дэглэмтэй хорихын ажилчид өдөр шөнөгүй хутга хийлгэдэг байж.
Нэг өдөр "Сараанаг" гэдэг марзан хочтой ахмад Чимэд өрөөндөө Ч.Чулуунбаатарыг дуудуулсан байна. Тэрээр "Хөөе хулгайч аа. Чамайг үхэр хүрдэг чинжаал хийдэг гэж сонслоо. Надад хэдийг хийж өгөөч" гэжээ. Хорихын даргын захиалгаар таван шөнө нойргүй шахам чулуун шатар хийсэн Ч.Чулуунбаатар "Би үхэж байсан ч хулгайчдын мах цусаар хооллосон чамд хутга хийж өгөхгүй. Хутга хийж өгсөнгүй гээд чи надад ял өгөхгүй нь мэдээж. Хоёулаа энэ шоронгийн тав шүү" хэмээн хэгжүүрхжээ. "Сараанаг" Чимэд түүний үгэнд хорсон оройн тоонд суусангүй гэдгээр далимдуулан 100 гаруй хоригдлын өмнө цус нөжтэй нь холин бороохойдсон байна. Ингээд энэ хоёрын хооронд үл тайлагдах өс хонзон бий болжээ. Ахмад Чимэд "Энэ шоронд хүлээн зөвшөөрөгдсөн "Бүдүүн" Нараа, "Том" Цогоо хоёроос өөр хулгайчийг өөд гаргахгүй" гэх аж. Тийм учраас "Онгорхой" Ч.Чулуунбаатарыг дарах гэж янз бүрийн аргаар үзэж байв.
Ч.Чулуунбаатар харуулын байраар дамжин гарах болгондоо буу, зэвсэг хадгалдаг сейфийн түлхүүрийг нүдний баримжаагаар хийгээд авчээ. Гурван өргөстэй түлхүүрийг халаасандаа хийчихээд эгзэгтэй мөчийг хүлээсэн байна. Тэгээд нэг өдөр харуулын байраар орвол ахлагч Батсүхийн нүд сэргээд иржээ. "Өө ашгүй хуучин хулгар ороод ирлээ. Өчигдөр савчихсан чинь дотор муу үхлээ. Чи хө, хаалга хараад сууж бай. Би гялс гараад ирье" гэсэн байна. Түүнийг гарангуут баримжаагаар хийсэн түлхүүрээр сейфний нүхэнд хийвэл чахран эргээд онгойсон байна. 12 сумтай "Макаров" буу, дайзтай сум зэргийг халаасандаа хийгээд хэнэггүй царайлан сууж байлаа. Төд удалгүй ахлагч Батсүх орж ирээд "Чи хө хойшоо гүйгээд дэнжийн айлуудаас найрка аваад ир. Дотроо засдаг хэрэг" гээд мөнгө өгчээ. Ийнхүү шоронгийн хаалга өөрөө нээгдээд ирэв. Тэгээд дэнжийн айлд очин найрка авч жалганд залгилж орхиод "Сараанаг" Чимэд рүү алхжээ.
Ч.Чулуунбаатар шууд л цонхоор нь буудаж орхиё гэж бодсон байна. Гэтэл "Сараанаг" Чимэд таван настай охиноо эрхлүүлээд тун ч завгүй байгаа харагджээ. Мөс шиг хүйтэн хоригдлын сэтгэл зүрх уярч өөрийнхөө хүүхдийг санан гэгэлзсэн гэнэ. Ч.Чулуунбаатар шөнөжин алхсаар Атрын САА өнгөрч явтал ганц гэр тааралдсан байна. Гэрт орвол жар гарсан эмгэн ганцаараа сууж байлаа. Тэрээр шууд л бурхан дээр мянган төгрөг тавиад "Эмээ гүйж яваа морь, ядарч яваа эр хүн хоёрт тусалдаг сайхан уламжлал бий. Та надад сайхан хоол хийж өгөөч" гэжээ. Хоол цай хийлгэж идэх зуураа "Удахгүй эрлийнхэн хүрээд ирнэ. Тэгэхээр нь та зүгийг минь буруулж хэлээрэй" гээд дахин мянган төгрөг бурхан дээр нь тавиад гарчээ.
Эрлийн машины гэрэл уул талаар гялалзаж байх аж. Ч.Чулуунбаатар жалгын судаг даган алхаж явтал ЗИЛ-130 машинтай гурван эр архидаж байгаатай тааралдав. Ч.Чулуунбаатар шууд буу тулган машиныг нь дээрэмдээд хөдөлжээ. Улаанбаатар хотод орж ирээд эхнэр хүүхэдтэйгээ уулзаад сууж байтал тусгайгийнхан хаалга үүдийг нь цөм өшиглөн орж ирээд гавласан байна. Ч.Чулуунбаатар заналт дайсан "Сараанаг" Чимэдийг алж чадаагүйдээ, эрлийнхэнд өөрийг нь зааж өгсөн эмгэнд итгэсэндээ бухимдаж байв. Тэрээр сахилгад байхдаа "Би энэ удаа даруухан оргож яваад хонь шиг хүлэгдээд ирлээ. Дахин оргох дээрээ тулбал чадлынхаа хэрээр оргоно. Одоо намайг зогсоох хана хэрэм байхгүй" хэмээн шүд зуун өгүүлж байсан гэдэг.
ЭЦСИЙН ОРГОЛТ
Төв аймгийн шүүхээс Ч.Чулуунбаатарт 18 жилийн хорих ял оноолоо. Тэрээр шүүх хурал дээр "Хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг. Намайг иргэншүүлэх гээд зэрлэгшүүлсэн засангийнханд гомдож явдаг" гэсэн байна. Ч.Чулуунбаатар гянданд хоёр жилийн ялаа эдлэхээр очсон хэдий ч хорихын ажилтнуудын захиалгаар чулуун шатар, хутга хийсээр байв. Тэрээр Сэлэнгэ аймгийн харьяат Нанзадын Төртогтох гэдэг залуутай нэг камерт хоригдох болжээ. Энэ үед хорихын ажилчид архидах явдал хэрээс хэтэрч байлаа. Хорихын ажилчид хоригдлуудаас мөнгө зээлж архидаж байхад Ч.Чулуунбаатар сэлэм шиг урт чинжаал хийгээд авчээ. 1996 оны нэгдүгээр сарын 04-ний өглөө ахлагч Батаа, ахлагч Аварга, дэд ахлагч Оросоохүү нар гянданг 24 цаг манахаар үүрэг хүлээсэн байна. Энэ үед хорих ангиуд цалингаа тавьж чадахгүйдээ хүрээд байв.
Хорихын удирдлага хянагчдад ёсзүй хэмээн ярихаар өөдөөс нь цалингаа нэхээд хэвтчихнэ. Өвгөн хуяг Батаа гучин жил шорон манаж байгаа бөгөөд хүн яргалах дуртайдаа л байж байгаа нэгэн гэнэ. Ахлагч Аваргын хувьд Батаагаас хүн яргалах аргад суралцаж байлаа. Дэд ахлагч Оросоохүүгийн хувьд хянагчийн энэ ажилд ороод арван дөрөв хонож байгаа аж. Ээлжийн ахлагч Батаа ялтан Ч.Чулуунбаатарыг өрөөнөөс нь гаргаж ирээд гэрийнхээ цоож, цуургыг янзлуулж байв. Тэгээд ахлагч Батаа дэд ахлагч Оросоохүүг найркад гүйлгэж Аваргатайгаа нийлэн архидаж гарчээ. Тэдний архи дуусах үед Батаа "Дахиад нэг хусчих юмсан" гэхэд Ч.Чулуунбаатар "Надтай хамт камерт байгаа Нанзадын Төртогтоход гэрээс нь эргэлт ирсэн. Та нарыг нар салхи үнэртүүлж байгаа тусыг чинь бодоод мөнгө өгье" гэсэн байна.
Хянагч Батаа шүдгүй амаа ангалзуулан инээж "Хуучин хулгаруудыг шоронд орохоороо амиа аваад халааслачихдаг гэдэг үнэн шүү. Манай Чук хуучин хулгар гэсэндээ мөнгөтэй байна шүү" гээд шүлсээ үсчүүлжээ. Тэгээд Төртогтохыг өрөөнөөс нь гарган архины мөнгө авч Аваргыг архинд гүйлгэхээр болов. Дэд ахлагч Оросоохүү, гяндангийн цэвэрлэгч Б.Лхагвасүрэн хоёр хоригдлуудын хөнжил гудас тараахаар болсон байна. Ч.Чулуунбаатар, Б.Лхагвасүрэн хоёр гэнэт дайран ахлагч Батаа, Оросоохүүг хүч хавсран хүлж орхисон байна. Дэд ахлагч Оросоохүүгийн цээжин тус газар бууны жадаар жадлан гадуур хувцсыг нь тайлж авлаа. Энэ үед гаднаас ахлагч Аварга, сувилагч Мөөнөө нар орж ирэв.
Ахлагч Аварга байдал биш болсныг ойлгоод ухрахад Ч.Чулуунбаатар Аваргыг заамдан авч "Муу новш минь. Хулгаруудын ар гэрээс ирсэн хэдэн төгрөгийг дээрэмддэг хугацаа чинь дууслаа" гэжээ. Ахлагч Аваргын куртикийг толгой дээгүүр нь нөмөргөж байгаад Төртогтохоор жадлуулж эхэлжээ. Бүр арав гаруй удаа цээжинд нь жадалсан байна. Энэ үед ялтан Лхагвасүрэн лантуу авчирч ахлагч Батаагийн тархийг бяц цохисон аж. Ч.Чулуунбаатар сувилагч Мөөнөөд хутга тулган "Хэзээ ч хулгайч яргалж байгаагүй учраас нөхрийг чинь хүндэлж явдаг. Чамайг алахгүй. Харин чи бид гурвыг гарахад туслаарай" гэв. Хэдхэн минутын дараа гэхэд тэр гурав эхийгээ хөнөөсөн Х.Цагаанмөөг, төрсөн үрээ шатааж хөнөөсөн О.Чимгээ, таксины жолоочийг боож алсан М.Бямбасүрэн нарыг хүчиндээд дараа нь хөнөөв. Энэ гурван ялтанг хөнөөх болсон нь өөрсдөөс нь болжээ.
Тэгтэл Х.Цагаанмөөг, Бямбасүрэн, Чимгээ нар дагаж явна гэжээ. Чулуунбаатар "Ийм хүйтэнд та гурав хөлдөж үхнэ" гэхэд Чимгээ "Тэгвэл хашгирлаа" гэсэн байна. Ингээд Ч.Чулуунбаатар, Н.Төртогтох,Б.Лхагвасүрэн нар хөнөөсөн хянагчдын хувцсыг өмсөөд сувилагч Мөөнөөд хутга тулган шалган нэвтрүүлэх дээр ирлээ. Насаараа хорих анги манасан хянагч Гүнчин, Цогоо хоёр ажиг сэжиг авалгүйгээр сувилагч Мөөнөөд хаалга тайлжээ. Түүний араас шийдсэн гурван ялтан гарч ирээд буу тулгаад хүлж орхив. Энэ үед Лхагвасүрэн "Энэ муу хоёрыг хүлж цаг бараад яахав. Буудчихъя" гэхэд Ч.Чулуунбаатар "Наад муу хоёр чинь намайг манан өтөлж байгаа юм. Жамаараа үхэг" гэсэн байна.
Тэр гурвыг шоронгийн хашаагаар гарахад оршуулгад оролцоод явж байсан машин бэлэн зогсож байж. Буу тулган машин дээрэмдээд хотын зүг явж байснаа зам буруулан Төв аймгийн угтаал цайдам орж улмаар Жаргалант орох замдаа Хүүлэйхан уулын энгэрт цасанд суулгаж орхив. Энэ үед Монгол телевизээр "1996 оны нэгдүгээр сарын 4-5-нд шилжих шөнө Төв аймгийн Лүн сумын Авдрант тосгонд байрлах 403 дугаар ангийн гяндангаас "Онгорхой" хэмээх Чүлтэмийн Чулуунбаатар, "Шар" хэмээх Банзрагчийн Лхагвасүрэн, Нанзадын Төртогтох нар бүлэглэн орголоо. Онц аюултай гэмт этгээдүүд зургаан хүний амь насыг хөнөөгөөд машинтай иргэдийг барьцаалан Жаргалант чиглэн зугтаалаа" гэсэн мэдээлэл цацагдав. Ийнхүү унтаж байсан Монголын цагдаа түргэн авч, Улаанбаатар хотын бүх анги, нэгтгэлүүд,
Төв, Өвөрхангай, Булган, Эрдэнэт, Сэлэнгэ аймгийн цагдаа, тагнуул, "Элит"-ийн тусгай хүчнийхэн хөдлөв. Хоригдлууд уулын бэлд барьцааны иргэдийг чөлөөлсөн байна. Архинд халамцсан Н.Төртогтох "Монгол даяар дуурсах гэмт хэрэг хийе. Энэ барьцааны нөхдийг буудан хөнөөе" гэхэд Ч.Чулуунбаатар "Гэмгүй иргэдийг хөнөөхгүй. Засангийн яргачид байсан бол алах байлаа" гэсэн байна. Идэр есийн жавар тачигнаж нимгэн хувцастай гурван хоригдол хөлдөж үхэхгүйн тулд уулын орой руу гүйлээ. Генерал С.Пүрэв, баривчилгааны групп ахалсан Ч.Амарболд тэргүүтэй хүчнийхэн Хүүлэйхан уулыг битүү бүслэн Борнуурын тосгоны хажууханд дээшилж хоригдлуудад 30 метр ойртонгуутаа ямар ч анхааруулгагүйгээр гал нээсэн байна. Эх захгүй буун дуу тачигнаж ургаа модны ард нуугдсан гурван хоригдол газар элэгдэн унажээ. Ч.Чулуунбаатар шийр зааж АКА-гаар тэнгэр өөд буудаж цагдаа нарыг ойртуулсангүй ээ.
Гэсэн хэдий ч Н.Төртогтох, Ч.Чулуунбаатар нар цээжин тус газраа буудуулж үхлийн шарх авсан байв. Тэр хоёрыг эмнэлгийн багт яаралтайгаар хүргэсэн ч замдаа нас баржээ. Тэд хэргийнхээ талаар ямар ч мэдүүлэг өгч чадалгүй ийнхүү нас барсан байдаг юм. Харин Б.Лхагвасүрэнг сургуультай ноход дараад авсан учир амьд үлдэж шүүхээр ялын дээд хэмжээ авсан билээ. Тэрээр өөрийнхөө хийсэн хэргийг нөгөө хоёр руугаа чихсэн юм. Хянагч Оросоохүү амьд үлсэн хэдий ч ажлын хариуцлага алдсан хэргээр шоронд орсон байдаг. Тэрээр Зүүнхараагийн шоронд нэгэн овгор хулгайчийн гутлыг хулгайлан зодуулж нас барсан билээ. Монголын цагдаа энэ хэргийн дараагаар "Мэргэжлийн ур чадвар гаргасан" гээд баахан нөхдийг шагнаж байсан. Мөн хорих ангиудын нөхцөлийг сайжруулах томоохон ажлууд ч энэ үеэр явагдсан. Хэргийн газар ажиллаж байсан шинжээч эмч "Шалан дээр урссан цус гутлын хоншоор давж, талийгаач Батаагийн тархи таазанд нялгадсан байж билээ. Нийгэм, цаг үе, төр засагт өширхсөн гэмт хэрэгтнүүд ямар аймшигтай болохыг биеэр мэдэрч өөрийн эрхгүй давхийн цочиж билээ" гэсэн ярилцлага өгч байлаа.
Т.ЦОГТ-ЭРДЭНЭ
"Яанаа мн"
|
Авдрантын гянданд гарсан АЛЛАГА |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (2) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин аа тийм. тэр үед бөөн айдас xүйдэс болоод бид нар xүртэл гэрт минь ороод ирэx гэж байгаа юм шиг л айцгааж байж билээ
2011-03-22 | 05:30:08 | 212.253.56.231 | |
|
|
|
|

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
|
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, »»
|
|
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
|
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд »»
|
|
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
|
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн »»
|
|
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
|
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын »»
|
|
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
|
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. »»
|
|
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
|
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|