 |
|
 |
|
М.Бундмаа: “Түвшээ ах, Цагаанаа хоёр шиг тэвчээртэй, Хандаа эгч шиг хатуужилтай, Эрка багш шигээ дайчин байвал “алах” байх даа” гэж боддог |
|
|
 |
|
 |
М.Бундмаа: “Түвшээ ах, Цагаанаа хоёр шиг тэвчээртэй, Хандаа эгч шиг хатуужилтай, Эрка багш шигээ дайчин байвал “алах” байх даа” гэж боддог
2011-03-10 Энэ удаагийн “Чухал хүн” буландаа “Их дуулга”-ын цомын аварга, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин М.Бундмааг урилаа. Он гарсаар манай жүдочид медалийн ургац арвинтай байгаа. Тэр дундаа М.Бундмаа азтай, одтой барилдаж, шилдэг бөх болохоо харуулсан. Европын орнуудыг “дайлаар мордсон” жүдочид энэ сарын 3-нд эх орондоо ирсэн. Түүнийг эх орондоо ирээд удаагүй байхад нь нэг нутгийн, үе тэнгийн залуус болохоо учирлаж ярилцлага өгөхийг гуйсан юм. Эмэгтэйчүүдийн баярын урьд өдөр ярилцлага авахаар тохирсон боловч замын түгжрэлээс болоод амжаагүй учир дараа болохоор тохиролцсоноор өчигдөр уулзаж ярилцсан юм. Тэрбээр УАШТ-нд бэлдээд зав муутай байгаа ч нутаг нэгтэндээ зав гаргасан нь энэ. -Эмэгтэйчүүдийн баяр болж өнгөрлөө. Яаж баярласан бэ. Олон хүнээс бэлэг авав уу. Ээжийгээ сайхан баярлуулсан биз дээ? -Гэртээ байж л өнгөрөөлөө. Урьд жилүүдэд найзуудтайгаа гадуур гарч, биллиард тоглоод өнгөрөөдөг байсан. Энэ жил улсын аварга дөхсөн учраас гадуур гарч болохгүй байна. Манай ээж, аав хоёр хөдөө амьдардаг. Ээждээ бялуу, чихэр жимс явуулсан. Очиж баярлуулж чадахгүй учраас тэгж л баярлууллаа. -Эмэгтэй хүн тамирчин байна гэдэг хэцүү санагддаг. Бусад бүсгүйчүүд шиг гангалаад гадуур явах цаг зав гардаггүй юм шиг анзаарагддаг юм? -Зөвхөн эмэгтэй хүн гэлтгүй эрэгтэйчүүдэд ч их спортоор хичээллэхэд хэцүү байдаг. Өөрөө дуртай учраас төвөгтэй санагддаггүй юм. Шантардаггүй гэх үү дээ. Гэхдээ эмэгтэй хүн учраас гоёж гангалахыг бодолгүй яах вэ. Тэр бүр гангалаад байх цаг зав байдаггүй л болохоос. Байнга тэмцээн, бэлтгэл гэж явдаг учраас үргэлж бэлтгэлийн хувцас, чөлөөт хувцас л өмсөнө. Хаанаа ч даашинз, өндөр өсгийтэй гутал өмсч гоёх вэ дээ. Харин шинэ жилээр л гоёно доо. Шинэ жилээр манай спортынхон чинь бүгд гоё болдог юм. Дандаа бэлтгэлийн хувцастай явж байдаг болохоор нэг нэгнээ даашинзтай, цамц зангиатай харахаар тэгдэг ч юм уу. Бүгд л гоё болдог. -Хувь хүн талаасаа өөрийгөө тодорхойлооч гэвэл юу хэлэх вэ? -Миний ааш зангаас эхлээд бүхий л зүйл маань спорттой холбоотой. Ер нь спортынхоо тал дээр би өөрийгөө их тайван гэж боддог. Тэмцээнд оролцоод, дэвжээнд гарахдаа сандардаггүй. Өөрт ч тийм сэтгэлийн илрэл мэдрэгддэггүй юм. Жаахан байхдаа сандраад, чичирдэг байсан. Яваа яваандаа хүн чинь туршлагажаад, сандрах нь бага болдог юм байна. Би ер нь тайван хүн, бараг уурладаггүй дээ. -Найз залуутай юу. Тамирчид гэр бүлийн асуудлыг хойш нь тавиад байгаа юм шиг санагддаг? -Одоохондоо нөхөр сүүдэртэй болоогүй л байна. Эмэгтэй хүний хувьд оройтох гээд л байгаа. Гэхдээ спортоо нэгдүгээрт тавиад зорьж байгаа юм чинь гэр бүлийн асуудлыг өөрийн эрхгүй хойш нь тавиад байна. Зорьсон зорилгодоо хүрээд, тодорхой хэмжээний амжилт гаргасны дараа гэр бүлтэй болно. Одоо ганцаараа амьдарч байгаа. Гэхдээ ах, дүү, аав, ээж маань байнга ирж очдог.  -Том тэмцээнээс өндөр шагнал авч байгаа харагддаг. Шагналынхаа мөнгийг яаж үрдэг вэ? -Хадгалахыг нь хадгалаад, өөртөө зарцуулахыг нь зарцуулаад л дуусгадаг. Мөнгө хураагаад сүйд болдоггүй. Аав, ээждээ туслах гээд л үрэгдээд дуусдаг. Гэхдээ өөртөө зарцуулна. Машин тэрэг, байр сууц гээд зарцуулалгүй яах вэ. -Машинаа хэзээ авсан бэ. Өөрийгөө хэр жолооч гэж дүгнэх вэ? -Би 2003 оны жолооч. Манай аав, ах, дүү гээд бүгд жолооч. Тэгээд ч тэр үү багаасаа машин барих дуртай байсан. Тэгээд хэдэн төгрөг олохоороо л машин авах гэдэг байсан. Харин 2008 онд хүслээ биелүүлж машин авч унаж байлаа. Түүнээс хойш машинаа хэд хэд сольсон. Би ер нь гайгүй жолооч. -Тамирчин эмэгтэйчүүд нүүрээ будаж, ээмэг зүүж гоёдоггүй юм шиг ээ. Таны хувьд энэ тал дээр ямар вэ? -Би нүүрээ будаад, ээмэг зүүгээд байдаггүй. Сонирхдоггүй юм. Ямар сайндаа би ээмэг зүүлтэд дуртай байсан бол хамаг мөнгөө гоёл чимэглэлд үрсэн байгаа гээд л найзууддаа ярьдаг юм. Гэхдээ хааяа гоо сайханд орж нүүрэндээ массаж хийлгэнэ. Огт хаяж болохгүй л дээ. Эмэгтэй хүн юм чинь бага ч гэсэн анхаарал тавилгүй яах вэ. Хааяа нүүр амаа будна. Харин байнга будаад байх нөхцөл алга. Гэрээсээ гарахдаа нүүрээ будчихаад бэлтгэлдээ ирээд арилгалтай биш. Тэгээд сүүлийн үед байнга тэмцээнтэй байгаа учраас бүр ч будах нөхцөл бүрдэхгүй байна. Би ер нь их эршүүд. Хүмүүс намайг барилдсанаасаа хойш эршүүд болсон байх гэж боддог юм билээ. Би барилдахаасаа ч өмнө эршүүд байсан. Би дээрээ гурван ахтай. Багаасаа ах нартайгаа ноцолдоод, хайнга өссөн. Тэгээд л будаг шунх, чимэг зүүлтэд дургүй байдаг байх. -Завтай үедээ юу хийх дуртай вэ? -2008 оноос өмнө бид харьцангуй бага тэмцээнд оролцдог байсан. Харин Бээжингийн олимпоос хойш олон тэмцээнд оролцдог болоод байгаа. Тамирчид ч амжилт гаргаж байгаа болохоор төр засгаас дэмжиж байна. Олон тэмцээн уралдаанд ч явуулж байгаа. Тийм болохоор сүүлийн үед зав гарахаа больсон. Зав гарвал найзуудтайгаа биллиард тоглох дуртай. Завтай боллоо л гэвэл утсаар яриад биллиард тоглохоор явна шүү дээ. Бас сагс тоглох их дуртай. Заал байнга авна. Ерөнхийдөө л спортоор хичээллэж өнгөрөөдөг дөө. -Тамирчид тэр дундаа жүдогийнхон их дэгтэй байдаг байх. Гэхдээ залуу хүн учраас хааяа шоудна биз. Бааранд орж бүжиглэх ч юм уу? -Шоудна аа, наргиж цэнгэлгүй яах вэ. Залуу насандаа наргихгүй бол хөгширсөн хойноо явна гэж юу байхав. Найз нөхдийн төрсөн өдөр болохоор бааранд орно. Харин бүжиглэхдээ муу. Манай найзууд “Хөөе Бундмаа чи хувцас харах гэж ирсэн юм уу” гээд л загнана. Би ширээн дээрээ л сууж байдаг юм. Манай найзууд дандаа цоглог, дуу шуутай охид бий. Бүжиглэхдээ ч сайн. Би бол хувцас харагчийн ажилтай л байдаг. -Спортынхоо гарааг хаанаас эхэлсэн бэ. Багаасаа барилдаж эхэлсэн санагдаж байна? -Би 1997 онд хотод ирж, “Монгол охид” клубт Базарсүрэн, Эрдэнэбат гэсэн багш нарын удирдлагад жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Хархорин сумаасаа дөрөвдүгээр анги төгсөх жилдээ гарч байлаа. Сургуулиа ч төгсөөгүй, шалгалтын үеэр л хот руу явж байсан юм. Манай хүргэн ах ээж, аавд Бундмааг барилдуулаач гэсээр байгаад авчирч байлаа. Хөдөөнөөс орж ирээд хүргэн ахындаа амьдарч, хичээллэж эхэлсэн. Хүргэн ах маань бөхөд хорхойтой учраас багш нарт хэлж өгч оруулсан юм. Анх орохдоо тодорхой хэмжээний шалгалт өгсөн. Тэгж л их спортын гараагаа эхлүүлсэн дээ. -Бөхийн удамтай юу. Эсвэл сонирхлоороо л барилдаж байна уу? -Бөхийн удам байгаа. Манай аавын төрсөн ах Чойжилсүрэн гэж аймгийн цолтой бөх бий. Залуудаа сайн барилдаж байсан гэж аав маань ярьдаг юм. Би анх жүдогоор хичээллэх гээд ирэхдээ 36 кг байсан. Тэгээд бэлтгэл хийгээд ирсэн чинь 32 кг болж турж байлаа. Өөрөө дуртай болохоор өдөрт хоёр удаа бэлтгэл хийнэ. Уг нь өдөрт нэг удаа л бэлтгэл хийх ёстой юм. Харин би өдөр бэлтгэлээ хийчихээд орой нь томчуудын бэлтгэлд очно. Хичээл номоо ч мартаж бэлтгэл хийдэг байсан. Гэрийнхэндээ хичээлдээ явлаа гэж хэлчихээд бэлтгэлдээ явчихдаг байсан юм. Түүнийхээ хэрээр 36 кг жинтэй байхдаа өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхэлсэн дээ. Сүүлдээ том болоод эхлэхээр 40 кг-д жин хасч оролцдог болсон шүү. -Анхны тэмцээндээ хэрхэн оролцож байв. Тэр дурсамжаас хуваалцвал сонирхолтой байх болов уу? -1997 оны дөрөвдүгээр сард бэлтгэл хийж эхэлсэн юм. Тэгээд аравдугаар сард олимпийн хорооны 40 жилийн ойн өсвөрийн жүдо бөхийн тэмцээн болсон. Тэр тэмцээнд оролцож түрүүлж байлаа. Тэр үед цөөхөн хүүхэд барилдсан л даа. Гэхдээ тэр жил самбо бөхийн Азийн аваргад түрүүлсэн Өлзий-Уянгаас эхлээд олон сайн хүүхэд оролцож байсан. Тэднийг ялж түрүүлсэн болохоор маш их баярлаж байлаа. Гадаадад гэвэл 1999 онд самбо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хүрэл медаль авсан. Анхны тэмцээн, тэгээд медаль авч байсан болохоор санаанаас гардаггүй.  -Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа түрүүлсэн байх аа? -2005, 2007 онд түрүүлж байлаа. Хүмүүс намайг самбогоор барилдахгүй байна гэж яриад байгаа. Би одоо ч самбо бөхөөрөө барилдаж л байгаа. Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн жүдогийн ямар нэг тэмцээнтэй давхцаад байдаг болохоор оролцохгүй байгаа юм. Би олимпийн оноо цуглуулах гэж байгаа учраас жүдогоороо түлхүү хичээллэж, тэмцээнд оролцож байгаа. Ер нь жүдогийн тэмцээнээс зөрж байвал самбо бөхийн тэмцээнд оролцолгүй яах вэ. -Монголчууд 2008 оны Бээжингийн олимпт М.Бундмааг нэг юм дуулгана даа гэж хүлээж байсан байх? -Олимпийн үеэр бэлтгэл яг сайхан таарсан байсан. Миний зүгээс шалтгаалах зүйл байгаагүй. Бие, сэтгэлийн бэлтгэл сайтай байсан. Харамсалтай нь жаахан тааруу барилдсан. Монголчуудын хэлдгээр тэр өдрийн тэнгэр мэднэ гэдэг шиг л юм болсон доо. -2008 оноос жүдогийн холбоо дүрмээ хэд хэдэн удаа шинэчилсэн. Дүрэм өөрчлөгдсөнөөс хойш барилдахад ямар болсон бэ. Хэцүү зүйл тохиолдож байна уу? -Би дүрэм шинэчлэгдэхээс өмнө хонгодож өмсөх мэх хийдэг байсан юм. Харин дүрэм өөрчлөгдсөнөөс хойш сүүлийн тэмцээндээ алдаа гаргасан. Хүрэл медалийн төлөө барилдахдаа хонгодоод хөөгдсөн. Ямар ч байсан нэг алдаа гаргасан байгаа. Гэхдээ дүрэм өөрчлөгдсөнөөр барилдаанд нэг их нөлөөлдөггүй. Тамирчин хүн ямар ч дүрмийг дагаж, сайн л барилдах хэрэгтэй. Бэлтгэлээ ч гэсэн дүрмэндээ тааруулаад л хийнэ. -“Их дуулга”-ын тэмцээнд Монгол Улсаас анх удаа түрүүлж чадлаа. Дэлхийн 52 кг-ын жингийн мундгууд зодоглосон. Тэр тэмцээнийхээ тухай яриач? -Парисын их дуулга жил бүрийн хоёрдугаар сард болдог. Европын цуврал тэмцээний анхных нь юм. Тэр тэмцээнд дэлхийн бүх л шилдгүүд барилддаг. Манай жинд чансаагаараа нэгд яваа Японы Накама болон бусад орны шилдэг бөхчүүд барилдсан. Эхний тойрогтоо Италийн тамирчинг ялсан. Хоёрдугаар тойрогт Финландын тамирчинг даралтаар ялсан. Цаг сунгаж барилдаад цаг дуусахад нэг секунд дутуу байхад даралт аваад хожсон. Тэгээгүй хантай болсон бол яах ч юм билээ. Европчууд чинь гэмтэй. Гурван европ шүүгч байсан, хоёр нь эсрэг өргөхөд л медальгүй хоцрох байсан. -Саяхан жин өгсч барилдсан уу? -Багш нар маань намайг тэмцээнд орж яах вэ, жин хасаад ядарна гэсэн юм. Тэгээд сүүлийн тэмцээнийг өнжих болсон. Гэхдээ тэмцээнд орохгүй байснаас гээд 57 кг-д жин хасахгүй барилдсан юм. Жин өгсч барилдахаар хэцүү байдаг юм. Өөрийн дассан сурсан жин гэдэг өөр. Би 48 кг-д барилдвал ялахгүй байх магадлал өндөр шүү дээ. -Сүүлийн үед медалийн ургац арвинтай байгаа. Одоо чансаа нэлээд өссөн биз? -Он гарснаас хойш гурван тэмцээнд орсон байна. 57 кг-д орсноо хасаад шүү дээ. Хоёрт нь медаль авсан. Он гараад анхны тэмцээн “World masters” байсан. Тэр тэмцээнээс хүрэл медаль авсан. Нэг тэмцээнээс алт авлаа. Оноо нэлээд ахисан. Оны өмнө жиндээ наймдугаарт эрэмбэлэгдэж байсан бол одоо гуравт бичигдэж эхэлсэн. Миний өмнө Японы хоёр бөх бичигдэж байна. Жүдо бөхөд олимпийн эрх өгөх тэмцээн гэж байдаггүй. Оноогоо цуглуулж явсаар байгаад 2012 оны тавдугаар сард чансаагаар гаргана. Тэгээд дэлхийн чансааны эхний 16-д бичигдэж байгаа бөх олимпт ордог юм. Тийм учраас магадлал өндөр байгаа. -Тамирчин хүний оргил тэмцээн бол олимп байдаг. Лондонгийн олимп болоход жил гаруйн хугацаа үлдэж байна. Энэ удаагийн олимпт өөртөө тавьж буй зорилгоосоо хуваалцаач? -Би Германд бэлтгэл хийж байх үедээ нэг өдөр тасалчихсан юм. Тэгэхэд Х.Болдбаатар багш маань их уурлаж, “Чиний тэр дэлхийн аваргаас медаль авсан, дэлхийн цомд түрүүлсэн чинь юу ч биш шүү. Тамирчин хүний гол тэмцээн бол олимп байдаг юм” гээд нэлээд зэмлэсэн. Тэр үед би “Хүн бүр дэлхийн аваргаас медаль авснаа ярьдаггүй олимп гэж л ярьдаг шүү дээ” гэж бодож байсан юм. Яг л тийм байдаг юм билээ. Тийм болохоор гол зорилгоо ойлгосон. Олимпт амжилт гаргахын төлөө хичээнэ гэж бодож байгаа. -Олимпт хамгийн хүчтэй өрсөлдөгч япончууд байх нь дээ? -Ер нь тэгж хэлж болно. Гэхдээ бүх л өрсөлдөгч хүчтэй, эвгүй. Японы хоёр бөх чансаагаараа тэргүүллээ гэхэд нэг нь л олимпт орно. Тухайн улс сонгож оролцуулдаг юм. Тэгээд хэн азтай, одтой, бэлтгэл сайтай, тэвчээртэй нь сайн барилдана. Дэлхийн бүх л тамирчид жингийнхээ өрсөлдөгчийг судалдаг. Бид бие биенийхээ барилдааныг сайн мэднэ. Гэхдээ цаг сунгаад барилдсан ч тэвчээртэй нь л хождог юм билээ. -Азийн аваргаас хүрэл медаль аваад ирэхэд чинь гавъяат өгнө гэж шуугиж байсан. Дараа нь дэлхийн аваргад хүрэл медаль авахад чинь Хөдөлмөрийн хүндэт медаль өгсөн. Гавьяат өгөх байх гэж харсан уу. Тэр үед ямар санагдаж байв? -Би тэглээ гээд их юм бодоогүй. Намайг илүү их амжилт гаргах хэрэгтэй гэсэн үүднээс өгсөнгүй дээ гэж бодсон. Хүмүүс ч надад тэгж хэлж байсан. Яах вэ өгөх хүмүүс нь өөрсдөө л мэдэх хойно. Цаг хугацаа харуулна биз. -Удахгүй УАШТ болох гэж байна. 52 кг-д өөртэй чинь өрсөлдөх бөх манайд байна уу? -Улсын аваргадаа оролцох гээд бэлтгэлээ базааж байгаа. 52 кг-д өрсөлдөгчгүй гэж хэлж болохгүй. Сайн барилддаг хүүхдүүд зөндөө байгаа. Би ганцаараа жиндээ тасарсан юм биш шүү дээ. Улсын аваргаас гурван долоо хоногийн дараа Азийн аварга болно. Тэр тэмцээнд явна. Улсын аварга шалгаруулах тэмцээн Азийн аваргын өмнөх том шалгуур, бэлтгэл болох байх. Энэ удаагийн Азийн аварга Дубайд болох юм. Би урьд нь Азийн тоглолтод гурав, Азийн аваргад дөрвөн удаа барилдаж байсан. Үүний дөрөвт нь аваргын төлөө барилдсан. Гэвч бүгдэд нь мөнгөн медаль дээр унаж байсан. Энэ удаа арай өөрөөр үзнэ гэж бодож байгаа. Манай жинд Азиуд дэлхийд ноёрхдог. Азийн аварга шалгаруулах тэмцээн дэлхийн аваргаас чанга болдог. Дэлхийн аваргад 30, 40 бөх оролцож байхад Азийн аваргад 10 гаруй тамирчин оролцдог. Гэхдээ бүгд дэлхийн чансаанд дээгүүр бичигддэг мундаг бөхчүүд байдаг юм. -Жүдоч эмэгтэйчүүдийг ажиглаад байхад бүгд үсээ халимаг болгочих юм. Нэг учир байна уу? -Миний хувьд уржнан толгой өвдөөд, үс унаад байхаар нь хусуулсан юм. Одоо ургаад байж байгаа нь л энэ. Түүнээс биш би урт үстэй байсан. Гэхдээ барилдахад үс бас саад болно. Ид барилдаад, бөөн “алаан” болж байхад үс задрахаар хэцүү л дээ.  -Спортод амжилт гаргаж эхэлснээсээ хойш дэлхийн олон орноор тойрсон байх? -Спортын буянаар хөгжилтэй, соёлтой орнуудыг үзэж л байна. Олон орноор орсон. Яг хэдэн оронд очсоноо тоолж үзээгүй юм байна. Орон орныг үзэж байхад Австри улс их сайхан санагдаж байсан. Вена хотод дэлхийн цомын тэмцээн болдог. Энэ жил Австрид очиж үзсэн. Маш тайван мөртлөө өндөр хөгжилтэй орон шиг санагдсан. -Очсон орон болгоноосоо дурсгал болгож бэлэг дурсгалын зүйл авна биз? -Бидэнд гадуур дотуур яваад, дурсгалын аваад байх зав гардаггүй юм. Очоод л жингээ хасна. Жингээ хасахаар асар их энерги алдана, хүч шаардана. Тэгээд тэмцээн болно. Тэмцээн дууссаны маргааш л яваад өгдөг учраас зав гарахгүй. Очоод нэг буудалд буугаад бэлтгэлд явах зуураа хотын төвтэй танилцана. Тэр хугацаанд л жаахан харж авна даа. Зарим жин хасахгүй хүмүүс нь гадуур явна. Харин Парист ч юм уу, том хотуудад, дэлхийн гайхамшгийг зав гаргаж очиж үздэг. -Манайхан гадаад руу тэмцээнд явахдаа зардал мөнгөний асуудалд ордог. Таны хувьд ийм асуудал тулгарч байна уу? -2000 оноос өмнө зардлын хувьд хэцүү байсан юм билээ. Гайгүй хэдэн тамирчин нь гадаад руу тэмцээнд явмаар болдог. Зардал олддоггүй. Том гэсэн компаниудын үүдийг тогшдог байсан. Одоо бол тийм юм бараг байхгүй. Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга биднийг сайн дэмжиж байна. Явъя гэсэн тэмцээнд нь явуулдаг. Улсаас бас хөрөнгө мөнгө гаргаж байна. Тиймээс санаа зовох зүйлгүй болсон. -Тэр хэцүү цаг үед хэчнээн компанийн хаалга татсан бэ? -Явж байсан. 2002-2003 онд би “Монполимет” компанийн тамирчин байсан. Эрдэнэбат багш маань тэр компанид оруулж өгч байсан юм. Тэр үедээ компаниасаа зардал гуйна. Гэхдээ намайг сайн дэмждэг байсан. -Манай жүдо бөхийн тамирчид үнэхээр сайн барилддаг болж. Жин жинд дэлхийн чансаанд дээгүүр бичигдэж байгаа. Монголынхоо бөхчүүдээс хэний барилдааныг илүү харж, үлгэрлэдэг вэ? -Тийм тамирчин олон байна. Олимпийн аварга Түвшээ ахаас, Цагаанаагаас, Лхамаа эгчээс ч нэг сурах юм байдаг. Хүн хүнд нэг нэг давуу тал байгаа. Би “Түвшээ ах, Цагаанаа хоёр шиг тэвчээртэй, Хандаа эгч шиг хатуужилтай, Эрка багш шигээ дайчин байвал “алах” байх даа” гэж боддог шүү. -Тэмцээнд түрүүлээд, алтан медаль авч байгаа хэрнээ сэтгэл хөдлөлөө илэрхийлдэггүй юм шиг харагдаад байдаг юм? -Би өөрөө их ичимхий болохоор дараа нь намайг хүмүүс юу гэж ярих бол гэхээс барилдааныхаа өмнө л түрүүлбэл тэгнэ дээ гээд бодчихсон байдаг юм. Би ялаад, үсэрч харайгаад гүйвэл дараа нь хүмүүс намайг шоолох байх даа гэж бодохоор л сэтгэл хөдлөлөө гаргаж чаддаггүй. Түүнээс биш дотроо бөөн баяр байгаа шүү дээ. Орилоод, чарлачих юмсан гэж боддог. Гэхдээ гаргаж ерөөсөө чаддаггүй. -Том тэмцээнд медалийн төлөөх барилдаанд ялагдсаны дараа их хэцүү байдаг байх? -Ялагдал гэдэг бол спортын хүнд сургамж байдаг. Алдаагаа засаад дараа нь давтахгүй юмсан л гэж боддог. Түүнээс биш би тэрэнтэй яасан муу барилдав аа гээд шаналаад байдаггүй. Юун дээр алдсанаа эргэцүүлж бодоод л өнгөрдөг. -Аливаа спортод амжилт гаргана гэдэг дан ганц тамирчнаас шалтгаалдаггүй. Маш олон хүн тусалж дэмждэг байх. Тэдэндээ хандаж юу хэлэх вэ? -Манай жүдочдыг дэмждэг бүх хүнд баярлалаа. Жүдогийн холбооны дэд ерөнхийлөгч гэж 50 орчим хүн бий. Тэдэнд бүгдэд нь баярлаж явдгаа хэлмээр байна. Мөн Х.Баттулга захиралдаа, жүдо бөхийн спортод хөл тавихад тусалсан хоёр багшдаа, “Хүч” спорт хорооныхондоо баярлалаа гэж хэлье. Н.Пунцагболд |
М.Бундмаа: “Түвшээ ах, Цагаанаа хоёр шиг тэвчээртэй, Хандаа эгч шиг хатуужилтай, Эрка багш шигээ дайчин байвал “алах” байх даа” гэж боддог |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
|
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, »»
|
|
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
|
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд »»
|
|
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
|
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн »»
|
|
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
|
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын »»
|
|
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
|
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. »»
|
|
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
|
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|