2011-03-09 Guinness World Records 2006 гэдэг номноос...
Хамгийн урт үнсэлт
Луйза Алмедовар болон Рич Ланжли (хоёул АНУ-ийн иргэд) хоёр 2001 оны 12 сарын 5-нд АНУ-ийн Нью-Йорк хотын Ricki Lake телевизийн студид 30 цаг 59 минут 27 секунд тасралтгүй үнсэлцжээ.
Ийм удаан үнсэлцэх хэрэг байсан ч юмуу...
Дэвхцүүрээр хамгийх хол зам туулсан хүн
АНУ-ийн иргэн Ашрита Фурман (Ashrita Furman) 1997 оны 6 сарын 22-нд АНУ-ын Нью-Йорк хотын Queensborough Community коллежийн зам дээгүүр дэвхцүүрээр 37,18км замыг 12 цаг 27 минутанд туулжээ. Тэрээр дэвхцүүрээр 1 минутад хамгийн их үсэрсэн (1 минутанд 156 удаа), 1 миль замыг хамгийн хурдан туулсан (12 минут 15 секунд), CN цамхагийг хамгийн хурдан туулж гарсан (57 минут 51 секунд) зэрэг 3 рекордыг тогтоожээ. Харин дэвхцүүрээр зогсолтгүйгээр хамгийн их дэвхцсэн рекордыг АНУ-ын иргэн Грей Стюарт 1990 оны 5 сарын 25-26-нд АНУ-ын Калифорнийн Хантингтон наран шарлагын газар 177737 удаа үсэрсэнээр тогтоожээ.
Бөөр нуруу нь доргиж үхдэггүй л юм байх да..
Хамгийн олон өндөгийг босоогоор нь тогтоосон нь
АНУ-ын Юта мужийн Brigham Young их сургуулийн оюутнууд 2003 оны 3 сарын 15-нд Юта мужийн Прово дахь Вилкинсоны оюутаны төвд 1290 ширхэг өндөгийг 6 цаг 30 минутанд босоогоор нь тогтоожээ.
Сонин шүү...
Хамгийн олон хүн Groucho Marx-ийн нүдний
шилийг зүүсэн нь
2003 оны 5 сарын 23-нд АНУ-ын Мичиган мужийн East Lansing ахлах сургуулийн 937 хүүхэд Groucho Marx-ийн хамар сахал хөмсөг бүхий нүдний шилийг нэгэн зэрэг зүүж байжээ.
Julius Henry Marx буюу Groucho Marx нь 1890 оны 10 сарын 2нд Америкийн Нью-Йорк хотод төрсөн Америкийн хүүхдийн киноны од байжээ. Ах дүүстэйгээ хамт 15 бүрэн хэмжээний кино хийсэн ба тэрээр хурц ухааны мастер гэж алдаршжээ. Тэрээр бусдаасаа хурц сахал нүдний шил хиймэл хөмсөг зэргээрээ ялгардаг байв. "Duck Soup", "A Night at the Opera", "You Bet Your Life" зэрэг бүтээлүүдээрээ алдартай. Тэр 1977 оны 8 сарын 19нд хорвоог орхисон ба түүний төрхтэй ижил хөмсөг, хамар, сахал бүхий нүдний шил 1940 оноос худалдаанд гарч эхлэжээ.
Хамгийн олон соруул амандаа хийсэн нь
Швейцарын иргэн Марко Хорт 2005 оны 4 сарын 22-нд 258 ширхэг ундааны соруулыг өөрийнхөө аманд хийж 10 секунд байлгажээ.
Ам нь задарлаа...
Хамгийн чанга хэхрэлт
Их Британийн иргэн Пол Ханн 2004 оны 7 сарын 20-нд Лондон хотын Дэлхийн Гейнисын Рекордын оффист дицбел метрын хэмжсэнээр 104,9dB-ийн хүчтэй хэхэрчээ. Энэ нь 30 метрын цаана сонсогдож байжээ. Хэхрэлтийг түүнээс 2,5 метр хол 1 метрын өндөрт хэмжижээ.
Үнэхээр great хэхрэлт байгаа биз. Дицбел бол хураангуйлсан нэгж dB=20log10(X). Электроник болон бусад техникийн салбарт их хэрэглэгддэг. Өсгөлт зэргийн дицбелээр илэрхийлэх нь тохиромжтой байдаг.
Хамгийн их даалуу ашигласан нь
2004 оны 11 сарын 12-нд Голландын Лийварденд болсон 2004 оны Даалууны Өдрөөр 3992397 ширхэг даалуугаар бүтээл хийжээ. Голланд, Герман, Франц, Спани, Поьш, Эстони, Литва, Унгар, Чех, Швед, Австри, Словакаас ирсэн 81 хүнтэй баг 465 сэдэвээр бүтээл хийсэн ба 85х90м-ийн талбай эзэлж байжээ.
Жоохон байхдаа даалуугаар янз бүрийн дүрс хийгээд л нурааж тоглодог л байлаа.
Хамгийн том эвлүүлдэг тоглоом
Дэлхийн хамгийн том эвлүүлдэг тоглоомын хэмжээ 5428,8м.кв бөгөөд 21600 ширхэг хэсгээс тогтоно. Энэ тоглоомыг Great East Asia Surveyors & Consultants гэдэг компани бодож олжээ. Энэ тоглоомыг 202 оны 11 сарын 3-нд Хонконгийн Кай-Так хуучин нисэх онгоцны буудалд 777 хүн эвлүүлжээ.
Үнэхээр том, тэр дэргэд нь байгаа хүмүүс нь жижигхээн харагдаж байгаа биз.
Хамгийн үнэтэй мөхөөлдөс
АНУ-ын Нью-Йорк хот дахь Serendipity 3 гэдэг ресторан 2004 оны 9 сард рестораныхаа 50 жилийн ойн баяраар The Serendipity Golden Opulence Sundae гэх нэртэй мөхөөлдөсийг менюндээ танилцуулжээ. Түүний үнэ 1000 доллар. Орцыг нь танилцуулбал:
алтадмал цэцэг - идэж болох алтан навчаар ороосон дарсан цэцэг
түрс –жимс, Armagnac болон жүржийн шүүс бүхий Grande Passion түрс
мөхөөлдөс – идэж болох 23 каратын алтаар ороосон ваниль шоштой Tahitian мөхөөлдөс 5 хутгуур
дарсан жимс – хан боргоцой, инжирийн жимс болон өргөст лийр
алтан үр – 12 ширхэг идэж болох алтан навчаар ороосон бүйлсын үр
шоклад – “Amedei Porceleana” ба ”Chuao” шоклад
Ийм орц бүхий дэлхий хамгийн үнэтэй мөхөөлдөс маань Baccarat Harcourt-ийн болор хундаганд алтан халбагатай ирдэг юм байна.
Та 1000 ногооноор мөхөөлдөс авч идэх үү?...
Хамгийн том намаг
Бразил улсын Мато Гроссо муж дахь Пантанал 109000км.кв талбайг эзэлдэг ажээ. Бороо хуртай улиралд намгийн хэмжээ ихэсч Куба улсын нутаг дэвсгэртэй тэнцэхүйц хэмжээтэй болдог.
Энд ёстой түмэн зүйлийн амьтан байдаг байхдаа...
Толгойныхоо хэмжээтэй харьцуулахад хамгийн том шүдтэй загас
Chauliodus sloani гэдэг загасны шүд нь хамгийн том ба түүний бие ойролцоогоор 28см урт толгой нь 2см орчим ба шүд нь энэ хэмжээний бараг хагас нь байдаг байна. Түүний ам хаалттай байсан ч гэсэн шүд нь эрүүг нь давж байдаг.
Аймар...
Хамгийн нягт үстэй амьтан
Аляскийн тэнгисийн эргээс ихэнхдээ олддог Enhydra lutris гэдэг амьтаны үс бусад амьтадыхаас хавьгүй нягт бөгөөд биеийнх нь нэг сантиметр квадрат талбайд 101560 үс байдаг гэнэ. Сонирхуулахад жирийн хүний 1см2 арьсад дунджаар156 ширхэг үс байдаг ажээ.
Хөөрхөн амьтан байгаа биз...
Хамгийн том сансарын телескоп
Nasa-гийн 2,1 биллион долларын өртөгтэй Хаббл сансарын телескоп нь 11 тонн хүнд, 13,1 метр урт 240см-ийн reflector буюу дурантай. Уг телескопыг 1990 оны 4 саоын 24-нд Discovery сансарын хөлгөөр орбитод далай төвшинөөс дээс 613км зайтай байрлуулсан ажээ.
Хабблаар авсан сансарын олон гоё гэрэл зурагийг үзсэн биз дэ.
Хамгийн холын хар нүх
Хамгийн хол зайд орших хар нүхийг SDSS J1148+5251 гэдэг квазр төвд байрладаг гэж илрүүлээд байна. Энэ квазрын улаан шилжилт нь 6,41 (Хабблын улаан шилжилтийн хууль ) бөгөөд энэ нь 13 биллион гэрлийн жилийн зайтай гэсэн үг. Энэ хар нүхний массыг ойролцоогоор тооцоход нарны массаас 3 биллион дахин их гэж гарчээ. Ажиглалтыг Хавайн арал дахь Их Британны инфраред телескопоор хийсэн (UKIRT-United Kingdom Infrared Telescope) ба 2003 оны 3 сарын 20-нд үр дүнг нийтэд зарлажээ.
Хамгийн анхны холбооны хиймэл дагуул
1962 оны 7 сарын 10-нд АНУ-ын Флорида мужийн Капе Канавералаас Echo 1 гэдэг (заримдаа Echo 1A гэдэг) хамгийн анхны хиймэл дагуул хөөрчээ. Энэ нь 30 метрын диаметртэй ба гадуураа ойлгох шинж чанартай хөнгөн цагаан бүрхүүл бүхий бөмбөрцөг байв. Ойх гадаргуу нь радио болон телевизийн дохиог дэлхий рүү буцааж ойлгох боломж олгож байжээ. Echo 1-ийн ажиллагааг 1968 оны 5 саоын 24-нд зогсоожээ.
Хамгийн өндөр инфляци
2003 онд Зимбаби улсад инфляцийн түвшин 385% хүрчээ. Үүнийг тодорхой жишээн дээр авч үзвэл 1998 онд нэг талхны үнэ 0,70 Зимбаби доллар байсан бол 2003 онд 3000 Зимбаби доолар болжээ. Харин хамгийн бага инфляцитай орон бол Хонгконг бөгөөд 2003 онд 2,6% байжээ.
Харин манай Монгол ямар байгаа бол...
Хамгийн том монгол бөхийн тэмцээн
2004 оны 7 сарын 28-аас 8 сарын 1-нийн хооронд Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах орны Xiwuzhumuqinqi-ийн Баянвала-д 2048 бөх оролцсон монгол бөхийн барилдаан болж байжээ.
Уг нь энэ рекордын манай Монгол улс маань л тогтоох байсан юм да. Би энэ тэмцээнийг телевизээр хальт үзэж байсан юм. 2048 бөх нэгэн зэрэг жагсаж зогсож байгаад дэвж шаваад л сүртэй харагдаж байсан. Манайд болохоор 1024 бөх барилдана гэчихээд л нэгийн даваанд ам бөх нь гарч ирэхгүй автоматаар даваа аваад байдаг шиг юм байхгүй бүгд зэрэг гарч ирээд дэвж байсан. Уг нь Монгол оронд маань үндэсний бөхөөр барилддаг хичээлэлдэг хүн 2048-аар тогтохгүй дэ.
За уншсан зүйлээсээ хуваалцахад ийм л байна да.