 |
|
 |
|
Төр бол эрх ямбыг бүтээгч биш |
|
|
 |
|
 |
Төр бол эрх ямбыг бүтээгч биш
2011-03-03Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын эдийн засгийн чуулганы хоёр дахь өдрийн хуралдааныг нээж өнөөдөр үг хэлэв.  Ерөнхийлөгч хэлэхдээ “Энэ чуулганы 2 дахь өдрийн хуралдааныг нээх боломж олдож байгаад туйлын баяртай байна. Монгол нутагт хавар ирж байна. Бүх юм урган төлждөг ийм сайхан цаг үе ирж байна. Энэ чуулганы үйл ажиллагаанд манай иргэд, төрийн байгууллага, хувийн хэвшлийнхэн, эрдэмтэд, судлаачид, хөрөнгө оруулагчид маш их идэвхтэй оролцож байгаад туйлын баяртай байна. Монголын хөгжлийн асуудлаар ийм чуулга, хэлэлцүүлэг байнга болж байх ёстой. Яагаад гэвэл шинэчлэл өөрчлөлт нэг удаагийн биш, байнгын үйл явц юм. Ийм учраас Монгол Улс шинэчлэгдэж өөрчлөгдөж буй дэлхий ертөнцийн орчинд зохицож хөгжлөө урагшлуулахын тулд байнга түүнтэй алхаа нэг явж байх ёстой. Монголын нийгэм бол эрх чөлөөтэй, нээлттэй нийгэм. Монгол Улсын улс төр, эдийн засаг бол энэ бүс нутагтаа хамгийн либерал, хамгийн чөлөөтэй системтэй гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа.
Тэгэхээр чөлөөт системтэй нийгэмд нэг давуу тал байдаг. Сайн санаа байнга гарч байдаг. Бүтээн байгуулалт, шинэ үзэл санаа биелэх боломж байдаг. Хувь хүний санаж сэдэж байгаа зүйл бүхэн биелэх боломж байдаг. Ард иргэдийнхээ, хамтран ажиллагсдынхаа хийх гэж байгаа санааг ажил хэрэг болгохын тулд төр туслах үүрэгтэй. Ер нь төрийн үүрэг бол ард түмэндээ үйлчлэх, тэднээс гарсан шинэ санааг ажил хэрэг болгох явдал байдаг. Ийм уур амьсгалыг бүрдүүлэх ёстой. Тэгэхээр ард түмэндээ үйлчлэх гэдэг бол нээлттэй нийгэмд ажиллаж байгаа төрийн гол үүрэг юм. Миний нэг хэлэх дуртай үг байдаг. Төр бол хүний үргэлжлэл, хүн бол төрийн үргэлжлэл биш ээ. Төр бол эрх ямбыг бүтээгч биш. Нээлттэй нийгэмд төр бол шинэ сэргэг сайн үйлчилгээг бүтээгч уур амьсгалыг бий болгогч юм аа. Улс байгаа учраас иргэн байгаа биш, иргэн байгаа учраас улс байгаа юм. Засаг байгаа учраас иргэн байгаа биш, иргэн байгаа учраас засаг байгаа юм. Ийм учраас манай засаг төрийн гол үүрэг бол иргэндээ үйлчлэх.
Энэ эдийн засгийн чуулганы бас гол зорилго бол тухайн жилийн өнгийг тодорхойлоход оршиж байгаа. Энэ жил монголчуудын билэгдлээр туулай жил гарч байгаа. Хөгшид, хүүхдүүдэд зөөлөн ийм жил юм. Туулай гэдэг амьтан өөрөө хурдтай. Тэгэхээр туулай жилд шийдвэр гаргагчдын түвшинд ямар асуудал чухал байна, монголын ард иргэдэд ямар асуудал чухал байх нь вэ гэдэг нь энэ чуулганы үзэл санааны хүрээнд яригдаж, зөвшилцсөн асуудлууд томоохон шийдвэрүүд, томоохон ажил хэрэг болж байх нь чухал юм. Тиймээс энэ эдийн засгийн чуулган бол хамгийн чухал арга хэмжээ юм. Энэ туулай жилд иргэд рүү, орон нутаг руу эрх шилжсэн ийм жил болно. Хэлэлцүүлгийн үеэр хүмүүсийн их ярьж байгаа зүйл бол хүний хөгжил. Хүнээ хөгжүүлэх бол монголын хөгжлийн гол зорилго гэж ярьж байгаа. Үүнээс цааш нь хүн яавал хөгждөг юм бэ, ямар хүн хөгждөг юм бэ гэдэг дээр дахиад нэг бодох хэрэгтэй. Тэгэхээр хүн эрхтэй байж л хөгжинө. Эрхгүйгээр хөгжих тухай ярих боломжгүй. Эрх шилжүүлээгүй байхад хүн оролцох тухай ярилцах ч боломжгүй. Хүмүүсийн өмнөөс төр засаг нь, удирдагч нар нь, Ерөнхийлөгч нь боддог оронд бол хүний хөгжлийн тухай асуудал байхгүй.
Хүмүүст эрх шилжсэн тохиолдолд баялаг бүтээхэд оролцох боломж бий болно. Жишээ нь хөдөөний иргэд гэхэд манай сум, аймгийн нутаг дэвсгэр дээр ийм хэмжээний мал байх бэлчээрийн даацтай, түүнээс хэтэрвэл татвар төлөх юм байна. Би энэ санаачилгыг гаргаад сумынхаа иргэдийн хурлаар хэлэлцүүлээд татвар төлөлтийн ажлыг хэрэгжүүлэх юм байна. Үүнд би оролцох ёстой. Ийм ойлголт нөхцөл байх юм бол хүмүүс оролцоно. Ерөөсөө эрхийг дагаж баялаг бий болдог. Баялгийг дагаж оролцоо бий болдог. Хамгийн гол нь энэ оролцооны эрхийг шилжүүлэх асуудал юм. Үл хөдлөх хөрөнгийн татварын асуудлыг орон нутагт өгье. Тэр ямар хувь тогтооход, юун дээр татвар ногдуулахад иргэд оролцдог байя. Хүн амын орлогын татвар байна. Ийм татвар байна гэдгийг, түүний хэмжээ хэлбэлзлийг Улсын Их Хурал тогтооно. Тэр хэлбэлзлийн хүрээнд хэд байхыг тогтоож хэрэгжүүлэх эрхийг нь иргэддээ өгье. Байгаа газраа хүн яаж төр баялгийг бүтээх, яаж түүнд оролцох вэ гэдэг дүрэмтэй болъё. Хүмүүс гайхаж байж магадгүй, би хотын дүрмийн тухай, сумын дүрмийн тухай, аймгийн дүрмийн тухай ярьж байсан. Хүмүүс хэлэлцээд тэр дүрмээ баталдаг байх ёстой. Манай сумын газар нутагт хөрөнгө оруулалт орж ирвэл бид ингэж оролцоно. Энд орж ирж байгаа хөрөнгө оруулагчид манай сум, манай аймгийг хөгжүүлэх төлөвлөгөөгөө бидэнд танилцуулна. Хэрвээ тэр төлөвлөгөө батлагдвал ажил цааш явна. Энэ оролцооны эрхийг нь иргэдэд өгчихвөл ийм эдийн засгийн чуулган сум, аймаг, газар бүхэнд болох юм. Тэгээд тэндээс тодорхой үр дүн гарна. Ерөнхийлөгчийн хувьд гарч байгаа шинэ санал, санаачилгыг дэмжих ажил өрнүүлж байгаа. Бүр шинэ бүтээн байгуулалтын шагнал бий болгосон. Аймаг бүхэнд, сум бүхэнд, хотод туулай жилд бүтээн байгуулагдаж байгаа тэр сайхан зүйлээ ард иргэдээрээ ярилцаж санал аваад шалгаруулдаг байх хэрэгтэй. Тэр шалгарсныг нь улс орондоо, сум орон нутагтаа зарладаг байх ёстой. Нүүдэлчдэд нэг дутагдал байдаг. Юм бүтээж орхихдоо дургүй. Бид өчигдөрхөн мориноосоо буусан улс. Тийм учраас энэ сэтгэхүй хадгалагдаад байна.
Одоо бид юм бүтээдэг, юм хийдэг ард түмэн болох ёстой. Ийм ард түмэн болохын тулд энэ санаачилга, энэ эрхийг иргэддээ өгөх ёстой. Бүр бодитойгоор хуулиар олгох ёстой юм. 76 тэрбум төгрөгийг нэг нэгээр нь УИХ-ын гишүүд хувааж аваад орон нутгийг яаж хөгжүүлэх тухай ярих нь буруу. Шийдвэр гаргадгаараа далимдуулж өөрсдөө хөрөнгө оруулах эрхийг аваад түүнийг хуваарилж байна гэсэн үг. Танил талтай компаниараа дамжуулж бизнес хийж суудаг нь буруу. Үүнээс салах ёстой. Энэ буруу, ард иргэдээс болохгүй байна гэж шүүмжлээд байгаа зүйлүүдийг бид засах ёстой. Тэгэхдээ төр засаг сонсож, шийдвэр гаргаж алдаа дутагдал дээрээ суралцаж байгаа гэж би бодож байгаа. Энэ чуулган ямар учраас амжилттай болж байна вэ. Энэ чуулганд манай төрийн байгууллага хөрөнгө оруулагч ажил хэрэгч хүмүүс, ард иргэд оролцох эрхийг нь өгсөн учраас шүү дээ. Зөвхөн ярих эрх биш, ярьсан зүйлээ ажил хэрэг болгох эрхийг орон нутаг, ард иргэд рүүгээ шилжүүлэх ёстой. Иргэдийн төлсөн татвар бол элсэнд асгасан ус биш ээ. Манайхан болохоор хөрөнгө оруулагч ч бай, аж ахуйн нэгж ч бай татвараа төл, тэгээд л болоо гэдэг. Татвар төлсөн бол миний оруулсан мөнгө хэр зэрэг үр дүнтэй зарцуулагдаж байна гэдэгт тавих хяналт нь ард иргэддээ байх ёстой. Тэгвэл төр ард иргэдтэйгээ хамтарч үр дүнтэй хөрөнгө оруулалт хийж эхэлнэ. Би тэрбум тэрбумаар нь татвар төлөөд байдаг, гэтэл энэ мөнгө хаашаа явж байна вэ? Энэ мөнгийг орон нутгаа хөгжүүлэхэд зарцуулъя гэж татвар төлөгчид шаардлага тавих ёстой. Иргэдийн орлогын татварыг яагаад бий болгосон юм. Тэр шаардлагыг тавих эдийн засгийн үндсийг бий болгох гэж л орлогын татварыг бий болгосон гэж бодож байна.
Тэгэхээр татвар төлөгчид хөгжлийн төлөөх түншүүд болж хувирах ёстой. Зөвхөн нэг татвар төлөгч биш, хөгжлийг хамтран бүтээгч, шинэ санааг гаргагч, энэ улс орны хөгжлийн төлөө хамтран санаа зовогч болох ёстой. Хэрвээ сайн санал санаачилга байгаа бол өөрсдийгөө төлөөлдөг УИХ-ын гишүүдээрээ, Ерөнхийлөгчөөрөө дамжуулаад тавь л даа. Миний гол үүрэг бол Монголд гарч байгаа сайн санаачилгыг ажил хэрэг болгоход зуучлах, болж өгвөл түүнд нь туслах явдал. Үнэхээр монголыг хөгжүүлэх тийм санал гарах юм бол хуулийн төсөл боловсруулж, хамтран ажиллахад би бэлэн байна. Ийм зориг хүсэл эрмэлзлэл манай Засгийн газарт ч байгаа. УИХ-ын гишүүдэд ч бий гэж бодож байна.
Дараагийн санаа бол Ашигт малтмалын тухай асуудал. Ашигт малтмал бол улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хамгийн чухал асуудал боллоо. Яагаад ийм чухал сэдэв болоод байгааг бид бүгдээрээ бодох ёстой. Ашигт малтмал гэдэг бол хамгийн тод ул мөр үлдээдэг бизнес юм. Энэ бол шууд утгаараа ч, нөгөө утгаараа ч гэж ойлгож болно. Зөвхөн экскаваторын шанагаар хутгаж аваад мөр үлдээдэг гэсэн утгаараа биш юм. Улс орны хөгжил, тухайн ард түмний түүхэнд мөрөө үлдээдэг учраас, монголын нийгэм нээлттэй учраас хүн бүхэн санаа зовж байна. Бүгдээрээ уурхайчин болчихлоо гэж шүүмжлээд байна. Бүгдээрээ уурхайчин болдоггүй юмаа гэхэд санаа зовдог байх ёстой.
Монголын хөгжилд энэ ашигт малтмал бахархлын ул мөр үлдээх ёстой. Хөгжил дэвшлийн тод ул мөр үлдээх ёстой. Түүнээс биш шарх, сорви болж үлдэх ёсгүй. Байнга сэдэрч байдаг шарх биш ээ. Хагарал тэмцлийн ул мөр болж үлдмээргүй байна. Эрх ашгийн хойноос, их мөнгөний хойноос хөөцөлдсөн, түүний төлөө тэмцэлдсэний ул мөр болж үлдээмээргүй байна. Тэгэхээр энэ нь бүтээн байгуулалтын ул мөр болж үлдэх ёстой, хүмүүст хэрэгтэй юм болж үлдэх ёстой. Энэ ашигт малтмалын үйл ажиллагаа, энэ бизнес гэдэг бол цагаан мөртэй бүтээн байгуулалт болж явах ёстой гэж бодож байна.
Хүмүүс ярьж эхэлж байна. Ашигт малтмал бол үнэхээр мөнгө юм, үнэхээр ашиг юм, бизнес юм гэсэн ойлголт бий болж байна. Нөгөө талд нь ашигт малтмалаас айх, болгоомжлох сэтгэл төрж байна. Монгол Улс чинь ийм их баялагтай, ийм их боломжтой байгаа нь үнэхээр ерөөл юм уу, аль эсвэл буруу зүйл юм уу гэж болгоомжлох байдал бий болж байна. Миний хэлэх гээд байгаа гол санаа бол өнөөдөр ашигт малтмалын бизнест өөрчлөлт хийх цаг болсон гэх гэсэн юм. Энэ өөрчлөлт бол ашигт малтмалын бизнест гарах болно. Дэлхий нийтээрээ ингэж өөрчилж байна. Энэ ямар өөрчлөлтийн тухай ярьж байна вэ? Хариуцлагатай уул уурхайн тухай ярьж байна. Хөрөнгө оруулагчид, засаг төр, бүгдээрээ бодох ёстой. Хариуцлагатай уул уурхай гэж миний ойлгож байгаагаар ил тод уул уурхайг хэлнэ. Нийгэмд хандсан урт удаан хугацааны хөтөлбөртэй, иргэд, орон нутгийн хөгжилд нөлөө үзүүлэх тийм уул уурхайг хэлж байгаа юм. Уул уурхай бол зөвхөн авдаг биш, үлдээдэг, тухайн улс оронд ашиг нь үлддэг, хөгжлийн шинэ боломж олгодог, бизнес эдийн засгийн бичил орчин бүрддэг байх ёстой. Монгол орон олон малтай. Зуд болоогүй байхад бүр 50 сая хүрч байсан. Одоо 33 сая мал тоологдсон байна. Тэгвэл тэр мал аж ахуйн бүтээгдэхүүнийг эцсийн боловсруулалт хийдэг өндөр технологи, боломж бидэнд үлдэх ёстой. Үүнийг хөрөнгө оруулагчид ч, төр засаг ч, ард түмэн ч шаардаж байх ёстой. Мал аж ахуйн бүтээгдэхүүнээ боловсруулаад шаардлагатай газар нь экспортлож гаргамаар байна. Өндөр технологийг дагаад бас дэд бүтэц үлдэх ёстой. Монгол оронд тээврийн гэх мэт сайн бүтцүүд бий болох ёстой. Шинэ сумын төв гэж хоёр жил ярилаа. Томоохон хөрөнгө оруулагчид тэр төслийг санхүүжүүлэхэд, тэр төсөл дээр баталгаа өгөхөд санаачилга гарга л даа. 330 сумынхаа төвийг бүгдийг шинэчлээд, сургууль нь шинэ, эмнэлэг нь шинэ, спортын талбай нь шинэ, Засаг даргын үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллага нь ч шинэ болог. Жил бүхэн хөрөнгө оруулдаг, жил бүхэн тэр байшин нурж унадаг. Жил бүхэн төсөв шаарддаг. Ингэж 90 жил явлаа. Одоо төгсгөл болгоё. Үүн дээр хамтарч ажиллацгаая л даа. Тэнд халуун устай, хаана ч амьдарсан адилхан нөхцөл байдалтай болгоё л доо. Ямар учраас Улаанбаатарын монгол, эсвэл өөр алслагдсан газрын монгол гэж хоёр монгол байх ёстой юм бэ. Иймэрхүү зүйлүүд дээр хамтарч ажиллаач дээ.
Ашигт малтмалын асуудал бол эдийн засгийн асуудал биш, нийгмийн асуудал, улс төрийн асуудал болсон. Ашигт малтмал зөвхөн хөрсөн дээр мөрөө үлдээдэг биш, хүний зүрх сэтгэлд мөрөө үлдээдэг болсон. Ийм учраас тэнд байгаа ард иргэдийн зүрх сэтгэлийг нааш татахын тулд тэр хүмүүсийн хүсэн хүлээж байгаа зүйл дээр хамтарч ажиллахыг хэлж байна. Үүнийг шинэ уул уурхай гэж хэлж болно. Үүнийг ашигт малтмалын салбарт ирж байгаа, ирэх ёстой өөрчлөлт гэж нэрлэж байна. Ашигт малтмалын бизнесийг дагаад шинэ каластер бий болох ёстой. Шинэ үйлчилгээнүүд бий болох ёстой. Үйлдвэржилтийн тухай хамгийн их ярих ёстой. Ашигт малтмалын үйл ажиллагааны энэ шинэ хэлбэрүүдийг дагаад хамтын ажиллагааны шинэ хэлбэрүүд бий болох ёстой. Байгаль орчин, ногоон эдийн засгийн суурь тавигдаж эдийн засаг хөгжиж ёстой юм гэдэг нь харагдах ёстой. Сэргээгдэх эрчим хүч, энэ бүхэн эндээс эхлэх ёстой. Түүнээс биш гэрээ байгуулсан, татвараа төлж байгаа гээд яасан нь мэдэгдэхгүй шийдвэр гаргадаг хэдэн хүний хооронд энэ орлого дуусах юм бол байж болохгүй л дээ.
Би юу гэж хэлэх гээд байна гэвэл энэ жил ашигт малтмалын хууль бүрнээрээ өөрчлөгдөнө. Энэ хаврын чуулганаар өөрчлөгдөнө гэж бодож байгаа. Хайгуулын лицензийн олгохгүй байх хугацааны сунгалтыг 4 дүгээр сарын 30 гэж тогтоосон байсан. Тэгэхээр энэ өөрчлөлт бүр их ойрхон болох нь байна шүү. Зарим нь энэ тухай анх сонсож байна гэж бодож магадгүй. Бид энэ тухай 10 жил ярьж байна. 10 жил ярихдаа та бүхний яриа хэлэлцээнд сануулга өгсөөр байсан. Одоо ч энэ тухай яриа хэлэлцээ явагдана. Яг чухам юуг өөрчлөх юм бэ? Саяын миний хэлсэн өөрчлөлтүүд энэ ашигт малтмалын хуулийн өөрчлөлтөд орох ёстой. Хаврын чуулган завсарлахад Монгол Улс шинэ ашигт малтмалын хуультай болно гэсэн зорилго тавьж байна. Тэгэхээр энэ өөрчлөлт Монгол Улсын хуульд нь тусах юм байна, төр засгийн бодлогод нь тусах юм байна. Ашигт малтмалын орчин сайжрах юм байна. Бид аливаа өөрчлөлтийг муужрах биш сайжрах зүйл гэж харж байгаа. Сайн өөрчлөлтүүд гарах ёстой. Энэ хүлээлт хэлэлцүүлэг бүхэнд тусах ёстой. Ноднин чуулган болж бодитой үр дүн гарсан. Энэ тухай Ерөнхий сайд ярьсан учраас би давтах хэрэггүй. Би саяхан Монголын өрсөлдөх чадварын тайланг харлаа. Монголд өрсөлдөх чадварын төв бий болоод тусгай тайлан гаргасан байна. Энэ бол маш чухал зүйл. Өрсөлдөх чадвартай бүхэн амьдрах чадвартай гэдгийг бид ойлгож байгаа. Бид өөрийн хэмжүүртэй болох ёстой. Бид хаана явж байгаагаа мэдэх ёстой. Ижил түвшинтэй улсуудын хаана нь явж байна. Энэ жил бид энд явж байна, ирэх жил бид тийм түвшинд хүрсэн байна гэсэн зорилго тавьж байх ёстой. Улс төрд ойрын үед гарах томоохон өөрчлөлтийн тухай хэлье. 2012 онд УИХ-ын сонгууль болно. Хойтонгийн өдийд гэхэд Монголын улс төр чинээндээ тултал халсан байх болно. Гэхдээ өнөөдөр манай улс төрчид, парламентын гишүүд нэг том сургамжийг авсан. Ерөнхийлөгч ч авсан. Их хэмжээний бэлэн мөнгө амалж батламж бичиж өгдөг нь буруу юм байна гэдгийг ойлгоцгоосон. Энэ бол сайн мэдээ. Ирэх жил болох сонгууль бол үйлдвэржилт, бүтээн байгуулалт, иргэдийн оролцоо тойрсон улс төр, яавал монголын нийгмийг сайн болгох вэ, яавал байгалиа хамгаалах вэ, яавал шинэ эдийн засгийг хөгжүүлэх вэ гэдэг сэдвүүд л гол болно. Ажил хийж байгаа, юм бүтээж байгаа хүнээ дэмждэг төрийн бодлого бий болно. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаад, одоо ч гэсэн зөвшилцөлд хүрсэн хуулийн төсөл нь бэлэн байгаа. Дахиад бэлэн мөнгөний амлалт Ерөнхийлөгчийн сонгууль ч бай, Их хурлын сонгууль ч бай, орон нутгийн сонгууль байхгүй.
Улс төрийн сургамж бол хойно нь байдаг. Энэ удаад 4 жилийн дараа сургамж нь ирж байна. Одоо бодит ажил болгох ёстой.
Дараагийн нэг чухал асуудал бол шударга ёсны асуудал. Хэрэв хуулийн шударга хэрэгжилт байхгүй бол, түүнийг тэгш хангахгүй бол, хууль хэрэгжүүлдэг байгууллагууд үүнийг анхаарахгүй бол бүх ярьсан зүйл учир утгагүй болж хувирна. Шударга ёс гэдэг бол нийгмийн баялаг юм. Ганц Ерөнхийлөгчийн юм уу, хэсэг бүлэг хүмүүсийн ярьдаг зүйл биш ээ. Шударга ёс бол нийгмийн баялгийг бүтээх хамгийн том үндэс нь юм. Шударга ёсноос нийгмийн иргэн бүхэн хожих ёстой. Парламентын гишүүн зарим хүнийг шүүмжилж байсаан. Та нар эрх мэдэл, мөнгөтэй холбоотой асуудалд уургийн морь шиг байна. Шударга ёс, орон нутгийн эрхийн асуудал дээр та нар хонины морь шиг байна гэж. Засгийн газар, төрийн зүгээс гаргаж санаачилга хангалттай байгаа. Монгол Улс ашигт малтмалын ил тод байдлын санаачилгад нэгдэн орсон. Тэр ил тод байдлын шалгуураар хийгдэж байгаа уул уурхайн бизнес сайн үр дүнтэй байгаа. Энэ ил тод байдал ард иргэдийн нийтийн ойлголт болж хувирах ёстой. Монгол Улс НҮБ-ын авлигын эсрэг конвенцид нэгдэн орсон. Мөн саяхан Давосын уулзалтаар Дэлхийн эдийн засгийн чуулганы авлигын эсрэг түншлэлд нэгдэн орсон. Энэ түншлэлд нэг утга учир бий. Түүнийг санаачлагчид нь төр биш, хувийн хэвшлийнхэн. Төрд үлгэр үзүүлье, хувийн хэвшил өөрөө нээлттэй, цэвэр, зөв удирдлагатай байж төрийг дагуулъя гэсэн утгатай юм. Өнөөдрийн зарим судалгаагаар төрд авлига байна. Хувийн хэвшилд ч төрөөс дутахааргүй авлига байна. Тэгэхээр хувийн хэвшил, иргэний нийгмийнхний ярьдаг зүйл бол маш том мөртлөө эргээд харахад өчүүхэн жижиг сонирхол, мөнгөний ашиг сонирхол, өчүүхэн жижиг юмнаас үлдэж хоцорсон, түүнд оролцож чадахгүй байгаагийн гоморхол яваад байдаг. Энэ зүйлийг тойруулж ярих нь чухал шүү.
Энэ дээр Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар санаачилгатай байя гэж бодож байгаа. Одоо шүүх, эрх мэдлийн сэдвээр сарын дараа ийм хэлэлцүүлэг, чуулга уулзалт хийнэ. Түүн дээр шүүх эрх мэдэл, шударга ёс гэж та юу ойлгодог юм гэж олон нийтийн байгууллагууд, шүүх эрх мэдлийн байгууллагууд бүгдээрээ суугаад ард иргэдийнхээ өмнө нээлттэй нэг ярилцъя. Тэгэж нэг бүгдээрээ ойлголцъё. Ийм юм хийхгүй байгаагаас бид ойлголцохгүй байна уу гэж боддог. Цаашаагаа энэ сэдвүүд үргэлжлэх ёстой. Монгол яавал транзит тээврийн цөм /төв/ болох вэ. Монгол яавал санхүүгийн, аялал жуулчлалын, ногоон эдийн засгийн, шинэ санал санаачилгын цөм болж болох вэ гэсэн сэдвүүдээр ярилцъя.
Өмнөговийн эдийн засаг гэсэн сэдвээр ярилцъя л даа. Тэгээд тэр нь Өмнөговьд болог. Баян-Өлгий, Дорнодод бас ийм хэлэлцүүлэг яваг. Зүүн хараа, Хархоринд бас ийм хэлэлцүүлэг болог. Ийм маягаар жилийн турш тойроод болж байх ёстой. Ганц удаа хоёр гурав хоног ингэж хэлэлцэх нь бидний хүссэн үр дүнд хүргэхгүй байх болов уу гэж бодох юм. Ноднин жил Фернандо Де Сото энэ индэр дээрээ өмчийн эрх, өмчийг лицензжүүлэх тухай ярьж байсан. Энэ сэдэв мартагдаад зарим нэг төсөлд л дурдагдаж байна. Засгийн газрын зүгээс энэ сэдэвт онцгой анхаараасай гэж хүсэж байна. Засгийн газрын зүгээс ойлголцлын санамж бичигт хүртэл гарын үсэг зурсан шүү дээ. Тэр нь зүгээр санамж бичиг чигээрээ үлдчих гээд байна. Тэгэхээр энэ жил ярьсан гол сэдэв юу болов гээд үр дүнг хэлэлцэж байх ёстой болов уу.
Энд оролцож байгаа бүх хүмүүст талархаж байна. Төрийн харж чадахгүй байгаа бүхнийг харж, сонсгож чадахгүй байгаа зүйлийг сонсгож байгаа. Төрийн чих нээлттэй байх өдрүүд үргэлжилж байна гэж ойлгож байна. Төр та бүхнийг сонсож байна. Мөн төрөө ч та бүхэн сонсож байгаа. Уг нь төр нээлттэй байх ёстой. Энд гарч байгаа санал санаачилга ажил хэрэг болох юм бол Монголын нийгэм сайхан болноо. Монголын нийгэм нээлттэй учраас би өөрийнхөө төр засаг, ард түмний явж байгаа замд итгэдэг. Би бол удирдаж байгаа төр засгийн, намын бодлогын хэрэгсэл биш. Би бол энэ бодлогыг тодорхойлогч гэдгийг монгол хүн бүр өнгөрсөн 20 жилд ойлгосон. Энэ л хамгийн гол ололт. Нээлттэй оронд л ашигт малтмалаа зөв ашиглаж байна. Жишээ нь Норвегид, Европт нээлттэй учраас амжилтад хүрсэн. Бид өөрөө өөрсдийхөө төлөө шийдвэр гаргадаг биш, ард түмний өгсөн заавар, удирдамжийг хэрэгжүүлдэг байх ёстой. Энэ утгаараа монголд ашигт малтмал нээлттэй, зөв замаар явна. Монголын хөгжил ч зөв замаар явна. Бид нээлттэй хэлэлцүүлгийг хийж чаддаг, төр засгийн удирдагчдаасаа өгсүүлээд нийтээрээ оролцож чаддаг, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө бас тал талаасаа зүтгэж чаддаг. Бид сүүдрээ нуудаггүй, муугаа ч хардаг, сайнаа ч хардаг” гээд чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэв.
news |
| Төр бол эрх ямбыг бүтээгч биш |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

ЦЕГ: 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо 14:16 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо
|
338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо »»
|
|
Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгджээ 14:03 Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим
|
Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд 13:56 Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний
|
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний »»
|
|
Ж.Чинбүрэн: Эмийн үнэ, чанарын асуудлыг шийдэхэд иргэдийн хяналт маш чухал учраас https://em.hdc.gov.mn/ цахим хуудсыг ашиглаж хэвшээрэй 13:52 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа. »»
|
|
Хятадад 6G сүлжээний туршилтын II үе шат эхэлжээ 13:44 БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй
|
БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй »»
|
|
Хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна 11:04 ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн,
|
ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, »»
|
|
23-57 насны хоёр иргэн сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олжээ 10:47 Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна.
|
Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна. »»
|
|
Үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple тэргүүлжээ 10:41 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
ТЭЦ-4 унтарвал юу болох вэ? 10:28 Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр
|
Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, шагнал гардуулах ёслол Төрийн ордонд боллоо 18:16 2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж,
|
2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, »»
|
|
Малдаа явсан иргэн осгож, нас баржээ 14:47 Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна.
|
Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна. »»
|
|
УБТЗ-ын 1300 вагон эрчим хүчний нүүрс тээвэрлэж байна 13:19 Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна.
|
Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна. »»
|
|
Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь жилээс жилд буурч байна 13:14 Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан.
|
Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан. »»
|
|
Шинээр газар эзэмших иргэдийн хүсэлтийг ирэх онд шийдвэрлэнэ 13:10 Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн
|
Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн »»
|
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нартай Москва хотноо уулзлаа 10:13 АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал Замын-Үүд сумын “Эрдэнэнар” нар, батарей хосолсон станц дээр ажиллажээ 10:04 Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал
|
Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал »»
|
|
Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал 09:43 “Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж,
|
“Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж, »»
|
|
Эмнэлгийн ажилчдын хоёрдугаар сарын цалин дээр 30 хувь нэмэгдэж орно 17:54 Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө.
|
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө. »»
|
|
Сэтгэлийн бохирдол 17:42 Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин
|
Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
“Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна” 15:11 БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш
|
БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш »»
|
|
"ДЦС-IV"-д тоноглолын гэмтэл гарсан тул тодорхой байршлуудад дараах цагийн хуваарийн дагуу эрчим хүч хязгаарлана 15:03 Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна.
|
Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна. »»
|
|
НИТХ-ын дарга А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ 14:19 НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр
|
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр »»
|
|
Хамтран хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг, дадлага, сургуулийн талаар санал солилцлоо 14:02 Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын
|
Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Халтиргаа гулгаанаас сэргийлэн зам талбайг цэвэрлэж байна 10:23 Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр
|
Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Хүн -20 градуст 20 минутанд хөлдөнө 09:51 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
Өнөөдөр нийгмийн халамжийн зарим тэтгэмж олгогдоно 09:42 Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн
|
Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн »»
|
|
Монгол Улсын баг Heyball-ын багийн дэлхийн цомд түрүүлэв 09:34 Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны
|
Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье 13:08 Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний »»
|
|
"Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна" гэх зурвасаар иргэдийг залилж байна 12:49 Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх
|
Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх »»
|
|
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов 12:10 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал »»
|
|
2026 оны гал морин жилд онцгойлон засалтай хүүхдүүд 12:02 Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох
|
Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох »»
|
|
Хүүхдийн мөнгийг маргааш олгоно 11:53 Нэгдүгээр сарын тэтгэвэр тэтгэмж олгох хуваарийн дагуу хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөг болон өрх толгойлсон
|
Нэгдүгээр сарын тэтгэвэр тэтгэмж олгох хуваарийн дагуу хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөг болон өрх толгойлсон »»
|
|
Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 11:42 Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр /2026.01.19/ 01:13:24 цагт 3.6
|
Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр /2026.01.19/ 01:13:24 цагт 3.6 »»
|
|
Монгол улсын хил үүссэн түүх 11:39 Монголчуудын анхны төр улс Хүннү улсын нутаг дэвсгэр “өмнө зүг Цагаан хэрэм, Ордос нутаг, умар зүг Байгаль нуур,
|
Монголчуудын анхны төр улс Хүннү улсын нутаг дэвсгэр “өмнө зүг Цагаан хэрэм, Ордос нутаг, умар зүг Байгаль нуур, »»
|
|
Мотор нь цохисон машины дугуйг... Нямдоржоо, шпи шүү... 11:35 За, би Монголын Зохиолчдын эвлэлийн /МЗЭ/ гишүүн биш юм. Гэхдээ ямар ч байсан нэг ном момхон бичдэг. Өөрөөр хэлбэл
|
За, би Монголын Зохиолчдын эвлэлийн /МЗЭ/ гишүүн биш юм. Гэхдээ ямар ч байсан нэг ном момхон бичдэг. Өөрөөр хэлбэл »»
|
|
Сугалаанд оролцохоосоо өмнө тухайн ААН зөвшөөрөлтэй эсэхийг ингэж шалгаарай 11:19 Сангийн яам мэдэгдэл гаргалаа. Тодруулбал мэдэгдэлдээ,
|
Сангийн яам мэдэгдэл гаргалаа. Тодруулбал мэдэгдэлдээ, »»
|
|
“What3words” апплейкшн дуудлага, мэдээллийн байршлыг цаг алдалгүй тогтоох боломжтой 11:06 Аливаа аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаяг/what3words-аар авах боломжийг бүрдүүлж, байршлыг цаг алдалгүй
|
Аливаа аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаяг/what3words-аар авах боломжийг бүрдүүлж, байршлыг цаг алдалгүй »»
|
|
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн »»
|
|
С.Оюун: МЗЭ-ийн өмнөх мөнгө санхүү, үнэт зүйл, өв хөрөнгийг шалгуулах цаг болсон 17:53 МЗЭ-ийн XIX их чуулган болж өндөрлөлөө. Хурлын талаар Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн С.Оюун:
|
МЗЭ-ийн XIX их чуулган болж өндөрлөлөө. Хурлын талаар Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн С.Оюун: »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 17:50 Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн
|
Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн »»
|
|
“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа 14:25 “Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд
|
“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд »»
|
|
Сэрэмжлүүлэг: ХУД дүүрэгт шатахуун ачсан машин осолдож 16 тн түлш асгарлаа 01:07 Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Кувейтийн амруу эргээд Си Юү салбарын харалдаа зам дээр 2026 оны
|
Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Кувейтийн амруу эргээд Си Юү салбарын харалдаа зам дээр 2026 оны »»
|
|
Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувь болгон шинэчиллээ 16:46 Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2026.1.16/ ээлжит бусаар хуралджээ. Энэ удаагийн хурлаас дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:
|
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2026.1.16/ ээлжит бусаар хуралджээ. Энэ удаагийн хурлаас дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд: »»
|
|
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 21-нд болно 10:51 Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 21-нд болно.
|
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 21-нд болно. »»
|
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Испанид галт тэрэгнүүд мөргөлдсөний улмаас 21 хүн амиа алджээ 13:14 Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг
|
Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг »»
|
|
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|