2011-03-01Онцгой байдлын албаны аврагч нар Монголд анх удаа өвлийн гүний шумбалт хийж,
Хөвсгөл далайн 50 метрийн гүнээс 6510 литр шатахуунтай машиныг гаргасан. Аврах ажиллагааг гардан зохион байгуулсан ОБЕГ-ын харьяа хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Аврах тусгай ангийн Аврах салбарын дарга, шадар дэслэгч Б.Батбилэг, 50 метрийн гүнд шумбасан аврагч, дээд түрүүч Ж.Баяртогтох, Б.Дэлгэрсайхан нартай уулзаж ярилцлаа.
-Юуны өмнө гүний шумбалт амжилттай хийж, шатахуунтай машиныг далай ээжийг хордуулахаас амжиж гаргасан та бүхэнд талархал илэрхийлье?
Б.Батбилэг -Баярлалаа. Бид дангаараа ажил лаагүй. Энэ ажилд Хөвсг өл аймгийн Засаг даргын Тамгын газар, нутгийн иргэд, Онцгой байдлын хэлтэс, “НИК” компанийнхан гар бие оролцож сэтгэл санаа, хүчээ нэгтгэснээр энэ ажил амжилттай боллоо.
-Хөвсгөл далайд очиход байдал ямар байсан бэ. Хамгийн түрүүнд ямар ажиллагаа зохион байгуулав?
-“Урал” маркийн хоёр машины нэг нь живсэн, нөгөө гийнх нь урд дугуй мөс цөмлөж орсон байсан. Бид ил байгаа машиныг эрэг рүү ойртуулж, живснийг нь татаж гаргах талаар ярилцаж ажлаа эхэлсэн.
-Өвөл 50 метрийн усны гүнд орно гэдэг амаргүй. Зориг, хатуужил, ур чадвар шаарддаг байх. Та хоёр энэ албанд ороод хэдэн жил ажиллаж байгаа вэ?
Ж.Баяртогтох -Өргөсөн тангараг, хүлээсэн үүрэг учир бид ажлаа хийх л учиртай. Би аврагч болоод зургаан жил болж байна. Энэ хугацаанд олон ажиллагаанд оролцож, хүний амь нас аварч байсан.
-Хамгийн гүн нь хэдэн метрт, хаана шумбаж байв?
-Говь-Алтай аймгийн Тайширын усан цахилгаан станцад хүн осолдож, амь насаа алдсан харамсалтай явдал болсон. Цогцсыг гаргахын тулд 44 метрийн гүнд шумбасан. Зуны цагт 10, 20, 30 метрийн гүнд олон удаа шумбасан. Б.Дэлгэрсайхан -Би зургаан жил ажиллаж байна. Хоёр жилийн өмнө Архангай аймгийн Өгийнуурт живсэн хүнийг эрэн хайх ажиллагаанд оролцож, 36 метрийн гүнээс цогцос гаргаж байсан. Манай албаны үйл ажиллагаа өргөжин тэлж, аврагч нар ОХУ-д удаа дараа сургалтад хамрагдсан. Хамгийн сүүлд ОХУ-аас багш нар ирж, өвлийн гүний шумбалт хэрхэн хийх, техник хэрэгслээ яаж ашиглах талаар хичээл заасан юм. Сурсан мэдсэн зүйл маань Хөвсгөл далайд шумбахад их хэрэг боллоо.
-Монголд усанд сэлдэг хүн тийм ч олон биш. Та нар яаж сэлж сурсан бэ?
-Бид энэ албанд орохдоо уснаас хүн аврах нь байтугай, сэлж ч чаддаггүй байсан. Салбарын дарга бидэнд зааж, сургасан. Аврах ажиллагаа амжилттай болсон нь энэ хүний шийдвэр, үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Осол гарч, онцгой нөхцөл байдал үүссэн үед зангидсан гар шиг байж, хүчээ нэгтгэх нь хамгийн чухал байдаг юм билээ.
-Аврах ажиллагаа явуулж байхад Хөвсгөл нуурын орчим хэдэн градус хүйтэн байсан бэ. Усны гүнд дулаахан байдаг гэдэг үнэн үү?
Ж.Баяртогтох -Осол гарсан өдрүүдэд нийт нутгаар дулаахан байлаа. Харин Хөвсгөлд 24-26, 50 метрийн гүнд хасах дөрвөн градус байсан.
-Найман өдөр үргэлжилсэн аврах ажиллагаанд хүнд рэл тэй асуудал их байсан байх. Далайн гүнд ажиллахад ямар нэгэн бэрхшээл гарсан уу?
Б.Дэлгэрсайхан -Ажил хийж байхад техник хэрэгсэл л хамгийн чухал байдаг. Бидний техник хэрэгсэл жилээс жилд сайжирч байгаа ч цаг үеэ дагаад улам сайжруулах шаардлагатай байгаа нь бидэнд мэдрэгдсэн.
Ж.Баяртогтох -Гүнд шумбаад татлагыг машинтай бэхэлсний дараа миний зуултуурт гэмтэл гарсан.
-Удвал амьсгал тасалдах аюултай биз дээ?
-Тэгэлгүй яахав. Азаар ажлаа дуусгасан учир дохио өгч, яаралтай гарсан. Бид хоёр 50 метрийн гүнд, бусад нь эрэг дээр бэлэн байдалд ажилласан. Намайг дохио өгөнгүүт аврагч нар татаж авсан.
-Ойролцоогоор хэдэн минут агааргүй байсан бэ?
-Минут орчим болсон байх. Б.Дэлгэрсайхан -Усны гүнд зуулт хөлдөж байсан. Тухайн үед зуултуураа шуурхай солих гэх мэтийн цаг мөчтэй уралдаж ажиллах шаардлага олон гардаг.
-Далайн гүнд живсэн машин ямар байдалтай байсан бэ. Та нар 50 метрийн гүнд хэдэн минут ажилласан гэсэн үг вэ?
-Мөс цөмөрсөн хэсгээр машин живж, зургаан дугуйн дээрээ зогссон байсан. Толгой хэсэг нь урагшаа, арын хэсэг эрэг рүүгээ харсан нь аврах ажиллагаа явуулахад дөхөм болсон. Осолдсон иргэнийг 44 метрийн гүнээс Хөвсгөлийн аврагчид гаргасан юм. Бид татлагаа живсэн машинд бэхлэхэд таван минут орчим зарцуулсан байх.
-Далайн гүнд машин, техник хэрэгсэл цөөнгүй байгаа тухай хүмүүс ярьдаг. Шумбах үедээ тийм зүйл анзаарсан уу?
Б.Дэлгэрсайхан -Хөвсгөл далай битүү мөстэй учир гүндээ харанхуй байлаа. Ойрол цоогоор 10 метрийн цаадахыг харах боломжгүй байдаг юм билээ. Ойр орчинд ямар нэгэн техник хэрэгсэл, машин харагдаагүй. Ж.Баяртогтох -Живсэн машин далайн гүний элсэн товгор дээр унасан байсан. Тэр элс хэдхэн метр үргэлжлээд огцом налуу болсон байна лээ. Тэр газраас таван метрийн цаана унасан бол бид машиныг гаргах боломжгүй болох байсан юм.
-Хөвсгөл далайд шатахуун асгараагүй гэдэг. Та бүхэн гардаж ажилласны хувьд үүнийг баттай хэлж чадах уу?
-“НИК” компанийнхан машиныхаа бүрэн бүтэн байдал, лацыг байнга шалгадаг юм билээ. Машиныг гаргахад лац нь огт хөдлөөгүй байсан. Түү нээс гадна шатахууны хэмжээнд өөрчлөлт ороогүй нь усанд шатахуун асгараагүйг гэрчилж байгаа. Манай улсын цэвэр усны нөөцийн гол эх үүсвэр болсон далайгаа бохирдуулалгүй, шатахуунтай машиныг гаргасандаа үнэхээр их баярлаж байна.
-Хүний амийг аварч, амьдрал бэлэглэнэ гэдэг хамгийн сайхан. Ажиллах хугацаандаа олон хүнийг баярлуулж байсан уу?
Б.Батбилэг -Олон бий. Тухайлбал өнгөрсөн жил Гачууртын Хар усан тохойд дадлага хийхдээ бид зургаан хүнийг живж байхад нь аварч байлаа.
-Аврагч бол залуу хүний хийх ёстой ажил. Танай албанд хэдэн настай залуус ажиллаж байна вэ. Аврагч нарт зэрэг гэж байдаг уу?
-Иргэний хамгаалалтын газар гэж байхад би 17 настайдаа ажилд орж байсан. Манай залуус дунджаар 25 настай. Зөвхөн гол усны асуудлаас гадна ой хээрийн түймэр, нуранги, үер гээд явахгүй ажил гэж бидэнд үгүй. Тийм ч учраас манай албанд 25-аас дээш насныхныг авдаггүй. Одоохондоо манай аврагч нар зэрэггүй. Өвлийн гүний 50 метрийн шумбалтыг ОХУ-д нэгдүгээр зэргийнхэн л хийж гүйцэтгэдэг гэсэн.
Хүний амь аврах гэж яваад өндөр хүчдэлд цохиулж биеийнх нь ихэнх хэсэг нь шатсан миний найз аврагч бий. Мөн ой хээрийн түймэр унтраах гэж яваад олон аавын хүү амь насаа алдаж, зарим нь насан туршдаа тахир дутуу боллоо. Аврагч нарын ар гэрийнхэн сэтгэлийн зовлонтой үлддэг хүмүүс. Тушаал ирээд аврах ажиллагаанд явахад тэд маань араас залбирч үлдэнэ.
Олон хоногоор ажиллах үед амьдралаа хэнээс ч дутахгүй аваад явна. Аврагч нарынхаа ар гэрийнхэнд баярлалаа гэж бид хэлэх ёстой.
“Тэнгэр нь цэлмэг, газар нь зөөлөн
Ус нь тунгалаг, урсгал нь намуун
Иргэд нь аюул осолгүй, аваар эндэлгүй
Амар жимэр амьдран суух болтугай” гэж бид ерөөж явдаг юм.
-Та бүхний ажилд улам их амжилт хүсье.
Х.ОЮУНСҮРЭН
"Өнөөдөр"