2011-02-24“Манан яаж устах вэ?” гэдэг асуултанд хариулт єгєхєєс ємнє “МАНАН” гэдэг vзэгдлийн тєєрєгдєл ба мєн чанарыг яръя. Сvvлийн хэдэн сард монголын улс тєрийн хvрээнд тєдийгvй хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл, иргэдийн дунд “МАНАН” гэдэг vгийг тvгээмэл хэрэглэх боллоо.

“МАНАН” гэдэг улс тєр, бизнэсийн нам дамжсан бvлэглэл гэж ярих нь ахадсан тодорхойлолт гэдгийг хамтаар батлах гээд оролдоод vзэе.
“Улс тєр буюу политик” гэдэг нь 2000 гаруй жилийн мэдлэгийн тvvхэн хєгжлийн явцад “тєр” гэдэг ухагдахуун буюу институц гарч ирснээс vvдэлтэй. Улс тєр нь олон хvний хамтын амьдралаас vvдэлтэй тєрийн институцийн мэдлэг болон эрдэм бєгєєд “хамтаар хотол тєгс” амьдралыг цогцлон байгуулах зорилготой сайн санааны vйлс юм. Vндэстэн бvгдээрээ хотол тєгс амьдрах ариун vйлсийг бvтээх зорилго бvхий “улс тєр”-ийг мэдлэггvй, сэтгэлгvй, хувиа хичээсэн, луйвар хийдэг хvмvvсийн бvлэглэлvvдийг улс тєр гэж нэрлэж болохгvй.
“Бизнес” гэдэг нь “сервис” буюу “буян” vйлдэх ариун vйлс учраас, бизнес гэдэг нь мэдлэг шаардсан, бvтээн байгуулалтыг єрнvvлсэн, баялаг vйлдвэрлэсэн, ажлын байр бий болгосон, хvн тєрєлхтний шударга институт болохоос биш ард тvмний хєдєлмєрєєр бvтсэн баялагийг ємч хувьчлал, концессийн гэрээ, тендер нэрээр хуйвалдан авахын нэр биш учраас тєрийг тойрсон “луйварчид”-ын бvлэглэлийг бизнесийн бvлэглэл хэмээн нэрлэж ариун нэр томъёог гутааж болохгvй юм.
“Улс тєрийн нам” ардчилсан нийгэмд хvмvvнлэг vзлээр удирдуулсан зvvний тєвийн социал демократ vзэл ба уламжлалаа эрхэмлэсэн хvн бvр єєрийн амьдралаа авч явахыг уриалан дуудсан дэвшил хувьсгалыг эрмэлздэггvй барууны тєвийн улс тєрийн итгэл vнэмшлээр эвлэлдэн нэгдэж, vндэстний хvслийг амьдралд хэрэгжvvлэх зорилгоор тєрийг удирдах хvн тєрєлхтний ариун vйлсийн тєлєє институц болохоос биш мэдлэггvй, мухар сvсэгт автагдсан, моралгvй, дур зоргоор авирлагч, жалгын vзэлтэй, єчvvхэн хувийн шуналдаа хєтлєгдсєн луйварчдын институцыг ‘’улс тєрийн нам’’ гэдэггvй байна.
Vvнээс харахад “МАНАН” –ыг монгол хvний оюуныг тєєрєгдєлд оруулж, ардчилал, хvний эрх, шударга ёс, хvмvvнлэг, иргэний нийгмийн байгуулал, чєлєєт сонгууль гэх зэрэг орчин vеийн сайхан нэр томъёоны цуглуулгаар чимсэн гэхээс илvv халхавчлагдсан, бусдын хєдєлмєрийг шимдэг, наад захын моралгvй, феодалын луйварчдын бvлэглэл гэж тодорхойлбол vнэнтэй нийцэх болно.
Эрх чєлєєг эрмэлзсэн хvн тєрєлхтний ариун vйлсийг бvтээх гэсэн агуу хvсэлтэй агуу тvvхийн эзэн монголчууд “МАНАН” гэдэг жигшvvрт зvйлийг яагаад бvтээчихэв ээ? гэдэг нь “МАНАН” гэдэг нэрийг тодорхойлохоос илvv ач холбогдолтой гэж vзэж байна.
Хvсээгvй бол амьдрал байдаггvй гэдэг vг байдаг. Гэхдээ хvн тєрєлхтєн хэзээ ч муу муухайг хvсдэггvй, сайн сайхныг л хvсдэг хандлагатай гэдгийг хvн тєрєлхтний 2000 гаруй жилийн мэдлэгийн тvvх гэрчилсэн байдаг.
Монголчууд агуу тvvхийн эзэн байсан байж яагаад бусдын хєдєлмєрийг мєлждєг луйварчдын “МАНАН” гэдэг бvлэглэлийг бvтээчихсэн бэ? гэвэл, vvнд нэг л хариулт байна. Тэр нь монгол хvн мэдэхгvйдээ vйлдсэн гэмт хэрэг. Мэдэхгvйдээ vйлдсэн гэмт хэргийг болон мэдэж хийсэн гэмт хэргийн аль альныг нь хэзээ ч уучилж болдоггvй.
Учир нь гэмт хэргийг уучилснаар муу нь муухай болж цэцэглэн, хvн тєрєлхтний амьдралд тэр чигээрээ хєгжил дэвшил, сайн сайхныг авчрах ямар ч бололцоогvй болдог. Мэдээгvйгийн тухай бид одоо “нухацтай”, “зоригтой”, “vнэн”-ээр нь “мэдэх”-ээр оролдох хэрэгтэй байна.
Монголын эзэнт гvрэн нурж унах тэр цаг мєчид монгол хvмvvс амь гарах, дvрвэгчдийн тvvх тодорхой хугацаанд vргэлжилсэн гэдгийг тvvхийн баримт гэрчилдэг. Манжийн дарлалын 200 гаруй жилийн дотор монгол хvн мухар сvсэгт идэгдэж, vндэс угсаа тасрах дєхсєнийг тvvхэн баримт ч байдаг. 1911 оны хамаг Монголын эрх чєлєєний хєдєлгєєнєєс ємнє Монголд мэдлэгтэй гэдэг нь Манж, Хятад, Тєвд хэлтэй л хvмvvс байсан. Гэхдээ энэ гурван хэлний гурвууланд нь Грекээс улбаатай хvн тєрєлхтний мэдлэг нутагшаагvй хэл байсан учраас Монголд мэдлэг орж ирэх бололцоогvй байсан.
1920-1990 он хvртэлх хугацааг ерєнхийд нь хэт зvvний социализм буюу тоталитаризмийн vе байсан учраас чєлєєтэй бодох, чєлєєтэй илэрхийлэх хvн тєрєлхтний нандин соёл оршин тогтнох ямар ч бололцоо байхгvй байсан учраас зєвхєн байгалийн шинжлэх ухаан, инженерийн салбарын мэдлэг нутагшиж хvмvvнлэгийн салбарын мэдлэг орж ирээгvй.
Ленин, Сталины зохиосон догма болох марксизмыг Карл Марксын сургаалтай хольж, хутгаж, тєєрєгдєлд орж хvмvvнлэгийн ухааны, мэдлэгийн ухааны мэдлэг олгож байна гэж худал диплом, цол зэрэг олгож, мэдлэгтэй юм шиг тєєрєгдєлд оруулсан. Ингээд Монгол vндэстэн 1990 онд эрх чєлєєний хувьсгалыг хийхдээ философийн, улс тєрийн гэх мэтийн хvмvvнлэгийн ухааны мэдлэг буюу теори-гvйгээр хувьсгал хийсэн. Vvний хор уршиг нь сайн сайхныг хvсэн мєрєєдсєн 20 жилийн амьдрал талаар болж, одоо ч Монгол хvн бvр учир vндсийг нь ойлгохгvйгээр, нэг нэгнийхээ єєдєєс харж чи муухай, би сайн гэж єєр хоорондоо талцахад хvрээд байна. Vнэндээ бол бvх Монгол vндэстний мэдлэггvйн гунигт амьдрал гэдгийг бvгдээр ойлгож, ахан дvvсийн сэтгэлээр буруугаа засаж, сайн сайхны тєлєє бvгдээрээ замдаа гарах цаг болсон гэдгийг хэн хvнгvй мэдэж байгаа. Тиймээс мэдлэггvйгээс улбаатай феодализмыг цогцлоон байгуулсан явдал бол Монгол тvмний сайн сайхны тєлєє бvтээгдсэн тєрийн эрхэнд гарсан єчvvхэн хvсэлтэй мэдлэггvй хvмvvс єчvvхэн хувийн санаагаар удирдсаны vр дvн юм.
Тэгвэл одоо “МАНАН” эрх мэдэл албан тушаалдаа дулдуйдан дураараа авирлаж, мэдэж хийсэн гэмт хэргийг бид “нухацтай”, “зоригтой”, “vнэн”-ээр нь “мэдэх”-ийг оролдох хэрэгтэй байна.
- Парламентад сєрєг хvчний хяналтыг зориудаар устгаж Монголд ардчилал гэдэг ердєє нvцгэн хоосон vг болж vлдэж байна.
- Монгол хvнийг жижиг дунд бизнесийг дэмжих жил, таван тєгєлдєршил, нэгэн зууны дєрєв дэх vсрэлт, ногоон байгаль, эрvvл Монгол хvн, Монгол хvн-2020 гэх мэт гоё сайхан vгээр тєєрєгдvvлж, элдэв амлалт, нэр томъёо, уриа гарган лоозогнож, хєгжил ирж буй мэт тайвшруулж хууран мэхэлж буй нь гэмт хэрэг юм.
- Тєр нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих нь бvv хэл элдэв аргаар боомилж, цєєн тооны монополиудын захиалгаар тэдгээр жижиг, дунд худалдаа, vйлчилгээ эрхэлдэг бизнес эрхлэгчдийг шахан зайлуулахын тулд тусгай зєвшєєрлийн хураамж нэрийн дор ахуйн нэгжээс жил бvр 10 сая, 20 сая тєгрєг авах гэсэн дээрмийн мєн чанартай хууль гаргасан нь буруу юм.
- Стратегийн орд газруудыг лиценз нэрээр хувааж тасдан хулгайлсан явдал нь гэмт хэрэг мєн.
Монголын vнэт баялаг Оюу толгойг харийнханд хvссэн нєхцєлєєр нь цєєн хэдэн хvний таалалд нийцvvлэн, 7 сарын 1-ний хэргийн тvйвээнд замхруулан, стандарт бус засгийн газрыг маш тvргэн байгуулж, Монгол vндэстэнд ямар ч ашиггvйгээр vл барам хойч vеийг vеийн vед єрєнд живээстэй байлгах гэсэн далд бодлоготой гэрээг баталсан нь ноцтой гэмт хэрэг юм.
Монголын vнэт нєєц баялаг Таван толгойг мєн яаравчлан гадныханд найр тавин худалдаж байгаа нь гэмт хэрэг мєн.
- Засгийн газар нь хуулийг vл биелvvлдэг, тєсвийн зарцуулалт, гvйцэтгэлд хяналт тавьдаггvй, албан тушаалтнуудад хариуцлага, сахилга бат тооцох чадваргvй тєдийгvй хvсэлгvй, сонирхолгvй байгаа нь ч гэмт хэрэг юм.
- Хэвлэл мэдээллийн бvхий л хэрэгслvvдиийг нэг талын, хэсэг бvлэг, цєєн хэдэн хvнд vйлчилж, тэдгээрийн vзэл суртлын зэвсэг болж, элдэв єнгєлж далдалсан мэдээллээр хуурч, ард тvмний мэлмийг хааж, олон єнцгєєс харж бодит байдлыг єєрсдєє таньж мэдэх эрхийг vгvй хийж байгаа нь ч гэмт хэрэг мєн.
- Нэгэн этгээдээр дарангуйлал диктатурын хууль санаачлуулан ард тvмэн єєрсдийн сайхан амьдралын тєлєє дуугарах дуу хоолой, тэмцлийг дарж, vзэл бодлоороо эвлэлдэн нэгдэхийг хааж боогдуулж хонь мэт номхон болгон ардчилалгvйдvvлэх гэсэн нь башир заль мэх юм.
- Авилгатай тэмцэх хvсэлгvй, авилгын асуудлыг дарж, хаацайлахын тулд авилгын тухай заалтыг намын дvрмээс авч хаясан нь ч нам(МАН)-ын удирдлагуудын гэмт vйлдэл мєн.
- Архи хийгээд архидалтыг зар сурталчилгааны бvхий л аргаар хязгааргvй сурталчилж байгаа нь гэмт хэрэг юм.
“МАНАН” бол яг л дээр дурдсан амьдралын vр дvн шvv гэдгийг бvгдээр хvлээн зєвшєєрч, дахин гарч ирэхгvй байх цорын ганц баталгаа бол Хамаг Монголыг зvйтэй, vнэн мэдлэгтэй болгох тэр vйлсийг л эхлvvлж хэрэгжvvлэх явдал юм.
“Хамаг Монгол”-оороо єєрийн хувь тавилангийн тєлєє эрч хvчтэй, хvндтэй агуу амьдралаа цогцлон байгуулах ариун хvсэлдээ удирдагдан цоо шинэ “замдаа гарсан”-ыг ойлгохгvйгээр булхай хийж, буруу замаар будаа тээсэн хvмvvс ардчилалын масктай “феодализм”-ыг цогцлоож цоо шинэ зохион байгуулалтанд орно, бvтээнэ гэдэг бvтэлгvй оролдлого хаа сайгvй vнэр ханхлуулж байгааг хvлээн зєвшєєрєх хэрэгтэй бєгєєд энэ нь Монгол хvний хvсэлтэй дайсагнасан учраас “бvтэлгvй горьдлого” гэдгийг ч мэдэх хэрэгтэй.
Хvн тєрєлхтєн єдрєєс єдєрт мэдлэгжиж, хvн тєрєлхтний vнэт зvйл бол “мухар сvсэг”, “хувиа хичээх”, “бусдын хєдєлмєрийг мєлжих”, “хvнийг ялгаварлан гадуурхах”, “худал хэлж тєєрєгдvvлэх”, “єчvvхэн хvслээр жижигрэх”, “Монгол хvнээс илvv эрхэм зvйл байлгах гэсэн горьдлого” биш гэдэг нь тодорхой болсон.
Хvний эрхэм болон зєвийг дээдлэн хvндэтгэж, хvн тєрєлхтний vнэт зvйл болсон “эрх чєлєє”, “тэгш ёс”, “шударга ёс”-ыг цогцлон байгуулах ариун vйлс энэ дэлхийд Монгол хvн тєдийгvй нийт хvн тєрєлхтєн хvлээн зєвшєєрч тэмvvлж байгаа энэ цаг мєчид эдгээр ардчилалын vнэт зvйл Монгол хvний vнэт зvйл болж нутагших нь зайлшгvй учраас ардчилалын vнэт зvйлийг уландаа гишгэсэн “МАНАН”-ыг Хамаг Монгол єєрєє эх барьж авснаа ухаарч, амьдралд нь учруулсан гай зовлонг нь хангалттай амссан учир улс тєрийн мухардлаас гарахын тулд монголын улс тєрд “субботник” хийж цэвэрлэх цаг нэгэнт болжээ.
“МАНАН” нь Монгол тvмний мэдэхгvйгээс улбаатай vvссэн шившиг учраас цаашид оршин тогтнох юм бол Монгол хvний амьдралыг хулгайлж “Бирд”-ийн хилэнцээ тарьсаар Монгол гэдэг тодотголтой агуу тvvхийн эзнийг дэлхийн хєрснєєс арчих аюултайг нь Монгол хvний хурц оюун, шижир бодол мэдэж байгаа учраас “МАНАН”-д нас байна гэж андуурсны хэрэг байхгvй шvv.
“МАНАН”-г ард тvмэн єєрєє бий болгосон, одоо ард тvмэн єєрєє зайлуулах хэрэгтэй.
Хамаг Монгол тvvхийн бvх явцад буруугаа олж харж, засан залруулж чаддаг их зоригтой vндэстэн байсаар ирсэн, байх ч болно.
Даяаршсан дэлхий ертєнц тэр чигээрээ ардчилал, шударга ёсны шинэ давалгаанд сэрж байна. Vvний тод жишээ нь Арабын орнуудын шударга ёсны тєлєєх даяаршаж буй хувьсгал юм. Бидний жишээ татах дуртай АНУ-ын тусгаар тогтнолын тунхагт “Аливаа засаг тєр мєхєх vедээ ихээхэн хор хєнєєлтэй болдог, ийм засаглалыг єєрчлєх эсвэл халж шинэ засаглал тогтоох нь хvмvvсийн эрх юм” гэсэн байдаг. Шударга ёс, эрх чєлєє гэдэг єєрєє ирдэггvй, тэр тусмаа хэн нэгэн авчирч єгдєггvй. Зєвхєн бид єєрсдєє хvлээж суух биш тэмцэж олох ёстойг 20 жилийн дараа л ойлгож байна.
Хамаг Монгол “даруу” байхыг эрхэмлэсэн боолын амьдралаас салж “бардам” амьдрах эзэн хvний амьдралаа ахин сэргээх замдаа аль эрт гарсныг хэлэхэд таатай байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.