 |
|
 |
|
"Миний эхнэр, Хулгайч" (өгүүллэг) |
|
|
 |
|
 |
"Миний эхнэр, Хулгайч" (өгүүллэг)
2011-02-20Галт тэрэг жигд бүүвэйлэн хурдална. Цонхоор Сибирийн чилгэр хуснууд жирэлзэн өнгөрч хааяа ойн цоорхойд  хуучин модон байшингууд харагдана. Галт тэргэн дотор дулаахан агаад тохилог. Манай купенд гэр бүлийн 2 буриад, нэг орос залуу, бид дөрөв Улан-Үдээс хамт сууцгаасан билээ. Бид ч хоорондоо нэг их юм ярьсангүй явсаар гэр бүлийн хоёр маань Иркутьскт буулаа. Галт тэрэгний зогсоол дээр цас хуйсганана. Удалгүй галт тэрэг дохиогоо өгөн зугуухан хөдөлхөд уур цан болсон хот, зорчих хүн, машиныг харж явсан орос залуу бид хоёр дор бүрнээ юм бодсоор хэсэг чимээгүй явлаа. Галт тэрэг хотоос холдон цасан тал, их ойн дундуур довтолгоход харанхуй болж орчныг бүчин авав.
Гэтэл нөгөөх залуу маань ам нээн цэвэр Монгол хэлээр та хаа хүрэх вэ? гэж асуудаг байгаа. Би Москва явж байна, харин өөрийг чинь орос хүн гэж бодсон эндүүрчээ гэхэд инээмсэглэснээ аав маань Монгол, харин ээж маань Орос хүн л дээ гэснээ чемонданаа уудалж 1 шил цагаан юм гаргаад ирэв. Би Красноярскт буух юм тэр болтол зай ч байна, ингэж уйдаж явахаар ахтайгаа танилцая ярьж хөөрье дөө гэхэд би ч дуртай зөвшөөрлөө. Эхний 3-н хундагыг танилцсаны төлөө гээд шахамдуухан явуулсан учир дор, дороо халж үг яриа цэлмээд явчихав. Одоо л би түүнийг тогтоож сайн харлаа. Бага байхад зурагтаар гардаг байсан Болгарын "Километр бүрд киноны Сергейтэй тун төстэй залуу байв.
Намайг Володя гэдэг би төмөр замд өссөн л дөө. Монгол нэр маань Болдоо гээд инээснээ, намайг бага байхад ээж маань ааваас салаад нутаг буцчихсан юм одоо хүртэл ээжийнхээ сургийг гаргаж чадаагүй л явна. Аав минь харин саяхан өөд болсон доо гэснээ нэг хундагалж өсгөсөн аавынхаа төлөө, төрж өссөн Монгол нутгийнхаа төлөө гээд нэг татлаа. Аав минь заримдаа нилээд халсан үедээ хөхөө шувуу өндөгөө бусдын үүрэнд орхиод нисдэг шиг ээж чинь чамайг орхиод л явсан даа гэдэгсэн гээд санаа алдав. Дүү нь хятад бараа дараад явж байна, Красноярскт амьдарч байгаа л даа. Эхнэр маань тэнд бий гэхэд нь эхнэр чинь тэгээд ямар, ажил төрөл эрхэлдэг, ямар хүн байдаг юм бэ? гэвэл Володя Эхнэр маань хулгайч гээд инээснээ дараах түүхийг ярьж билээ.
-Жигжид цонхоор будрах цасыг ширтэн зогсоно. Енисеи мөрөн дээгүүр уур манан савсаж гудамжны гэрэлд будрах цасны талстууд гялтганана. Энэ бол Красноярск хотын шөнө. Жигжид Володяг хүлээж санаа зовж зогсоо нь энэ билээ. Аль өдөр л хоёулаа зах дээр салсан одоог хүртэл байхгүй болохоор санаа зоволгүй ч яахав. Володятай багаасаа найзалж нэг ангид сурч Төмөр замын хэдэн шар байшингийн дунд бага насаа өнгөрөөсөн хоёр билээ,. Хүн бүр ганзагын наймаанд явж эхэлсэн үед тэр хоёр ч гэсэн наймаа хийхээр Сибирийн хүйтэн хот Красноярскт ирсэн нь энэ ажээ. Цаг гарны дараа Володя даарчихсан гараа үрчсээр орж ирэв. За яав нөгөө хэдэн тарваганы арьсаа өгчихсөн үү? гэхэд арьсаа ч өгчихсөн, харин жижиг хар цүнхтэй юмаа алдчихлаа дотор нь бага хэмжээний рубль, хамгийн гол нь миний паспорт байсан юм гээд пааранд гараа ээв. Нөгөөх мөнгө чинь байгаа биз дээ гэхэд тэрийг өмдөн дотроо хийчихсэн байгаа л даа гээд дуугүй болов. Хоёулаа цонхоор Енисеи мөрнийг ширтэн юм бодоцгоон зогслоо.
Энэ үед Красноярск хотын өмнөд дүүргийн нэг навтгар шавар байшинд ийм яриа болжээ.
Уг байшинд цыган 3-н айл шахцалдан амьдарна. Тэд зах дээр дуулж, бүжиглэж, мэргэлж төлөглөж, луйвардаж олсон зүйлээ зарах зэргээр амьдарцгаана. Гаднаас Элова зузаан ноосон ороолтоо гүвсээр орж ирлээ. Ширээн дээр цай ууж суусан ээж, бэргэн эгч нар дээрээ ирсэнээ өдрийнхөө олзыг ширээн дээр асгалаа. Эрээн хулдаас бүтээсэн ширээн дээр цаг, түрийвч, бугуйвч гээд л баахан зүйл харагдана.
Энэ бол Эловагын өнөөдрийн суйлсан зүйлүүд ажээ. Лора авгай түрүүвчнүүдийг нэгжиж рублуудыг ширээн дээр гарган тавьсанаа нэг жижиг хар цүнхнээс хэдэн рубль, улаан өнгөтэй паспорт гаргаж ирэв. Паспортыг нээж аман дотроо уншиснаа Монгол улс гэнэ үү? хаана ч байдаг улс юм бэ? чөтгөр бүү мэд гэж мөрөө хавчсанаа паспортын эзний зургийг харж орос ч юм шиг, үгүй ч юм шиг гэхдээ царайлаг залуу байна шүү! гээд энэ паспортоор ч юугаа хийхэв дээ гай л болно гээд буланд байгаа хогийн сав уруу шидсэн нь онолгүй шалан дээр торхийн унав. Аза босч түүнийг хогийн саванд хийхээр авсанаа саваагүйтэн нээж үзвэл нүдэнд дулаахан залуугын инээвхийлсэн зураг өөдөөс нь ширтэж байв. Аза паспортыг хаях гэснээ больж өрөөндөө авч ороод дахин сайн хархад гоё залуугын зураг дахин ширтсээр байсан учир яагаад ч юм бэ хаяж зүрхэлсэнгүй дэрэн доороо хийчихлээ. Аза энэ жил 18-н нас хүрч буй хонгорхон охин ч түүний цыган гэр бүлийн тэнэмэл амьдрал түүнд олигтой боловсрол олгоогүй билээ. Эгч Элова нь түүнд бүжиглэж, хүмүүсийг залилах ялангуяа халаас суйлж сургасан ажээ. Газар шүргэм эрээн даавуу даашинз намируулан гунхан алхах гоолиг бие, хөөрхөн царайг нь шохоорхсон цыган, орос эрчүүд олширч байсныг тэр яахан мэдэх билээ. Аза дахин паспортыг гарган хархад түүний сэтгэлдээ төсөөлж явдаг үлгэрийн хан хүү санаанд нь буугаад явчихав.
Яагаад ч юм бэ энэ залуутай нэг ч удаа болов уулзахгүй бол нэг л юм дутуу байх юм шиг бодогдож улмаар тэр бодол нь хуурай дэрсэнд гал орох мэт дүрэлзэн дариухан олж уулзах хүслээр солигджээ. Яаж олж уулзах вэ? Аза Эловад ойртож энэ цүнхийг хаанаас авсан бэ? гэхэд авсан захынхаа нэрийг хэллээ. Маргааш нь Аза нөгөөх зах дээр нь очиж хайсан боловч тэр өдөр олсонгүй. Дараагийн өдөр бас л нилээд хайсан боловч олсонгүй урам нь хугарсан амьтан явж байтал урд талд нь явж байгаа залуугын куртканы халааснаас түрийвчний булан цухуйж харагдах нь тэр. Хоёр өдөр халаас суйлаагүй Эловад загнуулахад бэлэн болоод байсан учираас тэр залууд ойртон хүмүүсийн нүд хариулж байгаад суйлав. Түрийвчийг алчуурандаа нуунгуут хажуугаар нь хурдхан алхаад гарахдаа нүдний булангаар хартал нэг л танил царай харагдав. Ахиулаад хартал эрж яваа залуу нь дүрээрээ мөн байлаа. Өөрийн эрхгүй явдал нь удаашран зэрэгцэж алхлаа. . Өнөөх залуу гартаа савтай цай, хэдэн пирожки барьсан харагдана. Хэсэг явсанаа нэг лангуун дээр ирээд нөгөө зүйлээ татар ч юмуу буриад царайтай залууд өгөөд огт сонсож байгаагүй хэлээр хоорондоо ярьцгаав. Аза хэсэг харж байснаа ойртон энэ таны түрийвч мөн үү? тэнд унагаачихлаа гээд сарвайхад Володя яаран халаасаа дарж үзсэнээ нүд нь том болж баярлалаа, их баярлалаа гээд түрийвчээ авав. Аза түүнийг сайн тогтоож харлаа, зурган дээр байснаас ч гоё залуу байна гэж дотроо бодов.
Намайг Аза гэдэг чамайг хэн гэдэг вэ? гэхэд намайг Володя гэдэг би холоос яваа хүн л дээ гэж тэр залуу өөрийгөө танилцуулав. Аза дуугүй инээмсэглэж хэсэг харж зогсосноо баяртай гээд эргэв. Түүний сэтгэл нэг л хөнгөрөөд ямар нэг үл мэдэгдэх баяр хөөр сэтгэлийг нь бүчин авлаа. Володя пирожкигаа Жигжидэд өгөөд өөрөө ч нэгийг идэв. Гараа арчихаар алчуураа хайтал хатуу хавтастай зүйл гарт нь баригдахад гаргаад иртэл паспорт нь гараад ирэв.
Хоёулаа мэл гайхаж цэл хөхөрчээ. Аза түрийвчийг нь буцааж өгөхөөс өмнө паспортыг нь халаасанд нь хийснийг тэд яаж мэдхэв дээ. Маргааш нь Володя, Жигжид 2 тусдаа лангуун дээр бараагаа дэлгэж зогсоцгоолоо. Үд болход өчигдөрийн цыган охин дуулж бүжиглэж хүмүүс цугларч алга таших нь сонсогдоно. Володя ямар цовоо охин вэ? гэж хааяа харж байлаа.
Орой болж буух болход Володягийн бараа олигтой зарагдсангүй бараагаа хурааж байтал бүжиглэдэг цыган охин ирсэнээ, царай чинь баргар байх чинь наймаа чинь өөдтэй болсонгүй дээ гэж асуухад Володя, за энэнд миний наймаа л дутаж гэнэ гэж бодсоноо чи өөрийнхөөрөө би өөрийнхөөрөө явбал сайнсан гэхэд охин тачигнатал хөхөрсөнөө, ганган залуу минь маргааш би нэг юм бодъё доо, наймаа чинь сайн байх болно гээд дэрэвгэр сормуусаа хөдөлгөн нүдээрээ инээвхийлсэнээ эргээд явчихав. Хажуугийн лангууны бүдүүн орос авгай энэ охиныг бид Кармен гэж дууддаг юм, яг Кармен дуурь дээр гардаг шиг гоё бүсгүй болно доо гэхэд Володя аман дотроо Кармен, Кармен гэж давтлаа.
Маргааш нь Володя, Жигжид 2 бараагаа дэлгэн мөн л зогслоо. Энд тэнд хэдэн Монголчууд хятад бараа дэлгэсэн байх ажээ.
Нар гарч дулаарах үед цыган охин ирж дуулж бүжиглэж гарлаа. Хажууд нь хөгшин цыган өвгөн баян хуур хөгжим дарна.
Таборууд талаар аялна
Таборууд тэнгэрээр аялна гэж дуулан бүжиглэнэ. Гартаа жигжиг шагшуур хөгжим барин бүжигтэйгээ хослуулан шажигнуулна . Хүмүүс нэмэгдсээр л...алга ташсаар л ...
Хэдэн залуус зөвхөн Азагийн туяхан бэлхүүс, уяхан хөдөлгөөнийг харж зогсоно. Аза дуулж байснаа Володягийн лангууруу зааж хүмүүсээ тэр залуугын зарж байгаа хүүхдийн хувцас хамгийн хямд, чанартай нь шүү гэж хашгирч байлаа.
Орой зах тарахад Володя ашиг ихтэй харин Жигжид базаасангүй буулаа. Аза энэ мэтээр хэдэн өдөр Володягийн лангууны өмнө хүн бужигнуулсан учир бараа нь хурдан зарагджээ. Тэр хоёр ахиад л Монгол уруу бараанд явлаа. Аза хэд хоног зах дээр ирсэн боловч Володя харагдсангүйд сэтгэл нь нэг л хоосон оргиод явчихав. Арга ядаад дэргэдэх лангуун дээр зогсдог байсан орос авгайгаас асуухад Монгол уруу бараанд явчихсан удахгүй ирнээ гэв. Аза тэвчээртэй хүлээхээр шийдлээ. Нэг өдөр Аза сэтгэл нь гэгэлзсээр захын хаалгаар орход захаасаа хоёр дахь лангуун дээр зогсож буй Володяг олж хараад дотор нь уужрах шиг болов. Аза ойртон очисноо за ганган залуу минь үндсэн ажилаа хийхгүй яасан удав аа гээд инээмсэглэхэд Володя сая түүнийг харж бүжигчин жаахан охин минь сайн сууж байна уу! гээд хариу мэндэлхэд Аза дургүй янзтай бас жаахан гэчихжээ чи тэгвэл өвөө гээд хэлээ гаргахад нь Володя элгээ хөштөл инээвэл Аза улам хөмсгөө зангидахаар нь Володя инээхээ больж чамайг надад их тусалсан болохоор чамд бэлэг авчирсан, манай Дарханы үйлдвэрийн дулаан нэхий бээлий гээд хүрэн өнгөтэй үстэй бээлий өглөө. Аза баярлан үсэрч би яг золушка шиг болох нь ээ гээд бээлийг өмсөж дээр өргөн Володяд харууллаа. Энэ орой Аза Эловад салам загнуулав. Ойрдоо халаас суйлж мөнгө олоогүй нэг орос залуутай хэд хэд уулзсан гээд л толгой тархигүй авч гарав.
Чи зөвхөн цыган хүнтэй л суух ёстой, новшийн Оросуудтай санахын гарз шүү гэж харцаа ширүүсгэн харав. Үдэш болж шавар байшингийн том пийшинг налан Аза суух бөгөөд түүний дэрэвгэр сормуус үл хөдлөнө. Түүний оюун бодол тэртээ зах дээр Володягийн дэргэд оччихсон дуулж бүжиглэж байлаа.
Хонгор зүрх нь анх удаа зовиуртайгаар лугшин эзнээ зовоох ажээ. Хэдэн өдөр гэрийн хорионд орсон нь галзуурхад ганц хуруу дутуу гэгч л болж байлаа. 3 хоног гэртээ хоригдсоны дараа нэг сиймхийгээр Володягийн байдаг зах уруу гүйхээрээ очжээ. Гэвч Володя бас л алга байлаа. Тэр бодолд орон зогсож байтал Кармен гэж дуудхад эргэж харвал Володятай ойр лангуунд зогдсог орос авгай дуудаж байв.
Володя бас бараанд явчихсан харин чамд үүнийг өгсөн гээд хайрцагтай зүйлийг сарвайв. Хайрцагыг нээвэл Монгол хатны хувцастай модол хүүхэлдэй гарч ирхэд Аза дуу алдсанаа гараараа зөөлхөн илж царай нь гэрэлтээд явчихав. Авгай инээмсэглэн Азаг харсанаа даанч цыган айлд төрчихсөн юм даа гэж амандаа бувтнав. Хаалга цэлсхийн онгойж Аза багтаж ядсан баяр хөөртэй орж ирхэд Элова Качива хоёр түүнийг аль хэдийн хүлээж байлаа. Аза тэднийг харангуут хайрцагтайгаа ар талдаа нуухад Элова ухасхийн хайрцагтайг шүүрч авсанаа дотроос нь гоёмсог хувцастай хүүхэлдэйг гаргаж ирсэнээ, чи нөгөөх орос залуутайгаа уулзаад ирэв уу? гэж хашгирхад Аза үгүй тэр чинь Монгол залуу гэвэл Элова улам уур нь шатан Монголчуудыг ямар зэрлэг хүмүүс гэдгийг чи сонссон уу? гээд хүүхэлдэйг хоёр хувааж шалан дээр шидэв. Аза дуу алдан хүүхэлдэйг шүүрэн авахад Элова түүнийг үсдэн татлаа. Хэзээ ч эгчийнхээ үгнээс гарч байгаагүй Аза нүд нь хилэнт чоных шиг болж эргэж Эловагын үснээс нь зууран шалан дээр дарсанаа, Володяг ахиж доромжилвол би чамайг ална шүү гэж шүд зуун хэлэв. Энэ өдрөөс хойш Элова тэр гайтай залууг үзэн ядаж эхэллээ. Аав нь Одесст байдаг Размекийн хүүтэй Азаг гэрлүүлнэ гэж ярьж байгаа энэ үед Азаг тэрнээс нь хурдан салгах хэрэгтэй гэж бодсоноо нээрээ хүргэн ах Будулайгийн нийлдэг гудамжны атамануудаар түүнийг үхтэл нь зодуулж ахиж Азатай уулзахаас айдаг болгох хэрэгтэй гэж амандаа үглэж байлаа.
Үргэлжлэл бий...
orloo
Бичсэн П.Батзориг |
"Миний эхнэр, Хулгайч" (өгүүллэг) |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
|
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын »»
|
|
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
|
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. »»
|
|
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
|
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Бага тойруу орчимд зориулалтын зогсоолд байршуулаагүй мопед, скүүтэрийг өнөөдрөөс ачиж эхэллээ 17:05 Мопед, скүүтэрийн замбараагүй хэрэглээг цэгцлэх үүднээс НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан
|
Мопед, скүүтэрийн замбараагүй хэрэглээг цэгцлэх үүднээс НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан »»
|
|
Ган-Эрдэнийн Гансүлд олон улсын “Brahms” хөгжмийн уралдааны шилдгээр тодорчээ 17:04 Хонг Конг хотноо зохион байгуулагдсан 2025 оны Brahms international music competition буюу “Brahms” олон улсын
|
Хонг Конг хотноо зохион байгуулагдсан 2025 оны Brahms international music competition буюу “Brahms” олон улсын »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Умардад чиглэсэн үндэсний нээлттэй бодлогын тинк-танк форум 2025 зохиогдлоо 16:06 Налгар намын сайхан улиралд дэлхийн өнцөг булангаас хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид товолсон цагтаа Далан Хар уулын энгэр дэх үзэсгэлэнт сайхан Хөххотод маань хуран цугларч, найрсаг сэтгэлээр танилцан, хөгжлийн шинэ боломжийг хайн, тал нутгийн өрнөл хөгжлийг магтан шагшиж, хөгжлийн талаар хамтдаа ярилцсан нижгжир форум болж өнгөрлөө.
|
Налгар намын сайхан улиралд дэлхийн өнцөг булангаас хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид товолсон цагтаа Далан Хар уулын энгэр дэх үзэсгэлэнт сайхан Хөххотод маань хуран цугларч, найрсаг сэтгэлээр танилцан, хөгжлийн шинэ боломжийг хайн, тал нутгийн өрнөл хөгжлийг магтан шагшиж, хөгжлийн талаар хамтдаа ярилцсан нижгжир форум болж өнгөрлөө. »»
|
|
Дөрвөн орны төлөөлөгчид эмэгтэйчүүдийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцав 16:00 Монгол-Хятадын V Экспогийн Хятад, Монголын эмэгтэйчүүдийн хөгжлийн хамтын ажиллагаа солилцооны 5 дахь удаагийн арга хэмжээ 08-р сарын 25-нд Хөх хотод болов. Уг арга хэмжээнд Хятад, Монгол, Орос, Бүгд Найрамдах Никарагуа Улс зэрэг дөрвөн орны 100 гаруй зочид төлөөлөгчид, эмэгтэйчүүдийн холбооны удирдлагууд, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, эмэгтэй мэргэжилтэн, эрдэмтдийн төлөөлөл оролцож, эмэгтэйчүүдийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцан, хамтын хөгжлийн гарцыг хайн хэлэлцэв.
|
Монгол-Хятадын V Экспогийн Хятад, Монголын эмэгтэйчүүдийн хөгжлийн хамтын ажиллагаа солилцооны 5 дахь удаагийн арга хэмжээ 08-р сарын 25-нд Хөх хотод болов. Уг арга хэмжээнд Хятад, Монгол, Орос, Бүгд Найрамдах Никарагуа Улс зэрэг дөрвөн орны 100 гаруй зочид төлөөлөгчид, эмэгтэйчүүдийн холбооны удирдлагууд, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, эмэгтэй мэргэжилтэн, эрдэмтдийн төлөөлөл оролцож, эмэгтэйчүүдийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцан, хамтын хөгжлийн гарцыг хайн хэлэлцэв. »»
|
|
Элсэрхэг бүс нутгийн хөгжлийн загвар-Ордос хотын цөлжилттэй тэмцсэн практик 15:14 Хятадын долоо дахь том цөл болох Хөвчийн элсэн цөл нь баруунаас зүүн тийш умард талаараа гурван хошууг сундалдаг бол Хятадын хамгийн том элсэрхэг нутаг болох Муу-Усын элс нь өмнөд хэсгээрээ дөрвөн хошуутай хиллэдэг. Эдгээр цөл, элсэрхэг газар нь Ордос хотын нийт нутаг дэвсгэрийн 52 хувийг эзэлдэг бөгөөд жилийн турш ган гачиг, бороо багатай байдаг тул маш эмзэг экосистемтэй юм.
Энэ хоёр том элсэн цөл газар Хатан голоос ердөө 3 км, Бээжингээс ердөө 800 км-ийн зайд оршдог. Энэ нь Хатан голын аюулгүй байдал, Бээжин-Тяньжин-Хэбэй бүс нутгийн экологийн аюулгүй байдалд эрсдэл учруулж байдаг.
|
Хятадын долоо дахь том цөл болох Хөвчийн элсэн цөл нь баруунаас зүүн тийш умард талаараа гурван хошууг сундалдаг бол Хятадын хамгийн том элсэрхэг нутаг болох Муу-Усын элс нь өмнөд хэсгээрээ дөрвөн хошуутай хиллэдэг. Эдгээр цөл, элсэрхэг газар нь Ордос хотын нийт нутаг дэвсгэрийн 52 хувийг эзэлдэг бөгөөд жилийн турш ган гачиг, бороо багатай байдаг тул маш эмзэг экосистемтэй юм.
Энэ хоёр том элсэн цөл газар Хатан голоос ердөө 3 км, Бээжингээс ердөө 800 км-ийн зайд оршдог. Энэ нь Хатан голын аюулгүй байдал, Бээжин-Тяньжин-Хэбэй бүс нутгийн экологийн аюулгүй байдалд эрсдэл учруулж байдаг. »»
|
|
Монгол-Хятадын V экспогийн гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, дижитал бүтээгдэхүүний үзэсгэлэн 15:09 Монгол-Хятадын V экспо сүр дуулиантайгаар нээлтээ хийх гэж байна. Үзэсгэлэнгийн сонирхол татахуйц хэсэг болох гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, дижитал бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн талбай нь дотоодын дэвшилтэт технологи, шинэлэг технологиудыг толилуулах болно.
Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, дижитал бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн талбай руу ороход таны анхаарлыг хамгийн түрүүнд татдаг зүйл бол ухаалаг гэр ахуйн барааны хэсэг юм.
|
Монгол-Хятадын V экспо сүр дуулиантайгаар нээлтээ хийх гэж байна. Үзэсгэлэнгийн сонирхол татахуйц хэсэг болох гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, дижитал бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн талбай нь дотоодын дэвшилтэт технологи, шинэлэг технологиудыг толилуулах болно.
Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, дижитал бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн талбай руу ороход таны анхаарлыг хамгийн түрүүнд татдаг зүйл бол ухаалаг гэр ахуйн барааны хэсэг юм.
»»
|
|
Өвөр Монгол гадаадын сэтгүүлчдийн нүдээр 14:43 -“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа -2025” Өвөр Монгол дахь сурвалжилга
|
-“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа -2025” Өвөр Монгол дахь сурвалжилга »»
|
|
Хятад, Монгол хоёр орны эмч, сувилагчдын сургалт амжилттай боллоо 14:37 ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг, Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулсан “Хятад улс - Монгол Улсын уламжлалт анагаах ухааны эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт”-ын 3-р ээлжийн сургалт, мөн хамгийн эцсийн сургалт өнөөдөр буюу 08 дугаар сарын 15-ны өдрийн үдээс өмнө амжилттай өндөрлөлөө.
|
ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг, Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулсан “Хятад улс - Монгол Улсын уламжлалт анагаах ухааны эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт”-ын 3-р ээлжийн сургалт, мөн хамгийн эцсийн сургалт өнөөдөр буюу 08 дугаар сарын 15-ны өдрийн үдээс өмнө амжилттай өндөрлөлөө. »»
|
|
“Рашаант дахь улсын нөөцийн агуулах” төслийн концессын гэрээг цуцлав 14:32 Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй “Нэйшнл трейдинг энд транспорт” ХХК-тай байгуулсан “Рашаант дахь улсын
|
Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй “Нэйшнл трейдинг энд транспорт” ХХК-тай байгуулсан “Рашаант дахь улсын »»
|
|
Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ 11:36 2025-2026 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангах хүрээнд улсын болон орон
|
2025-2026 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангах хүрээнд улсын болон орон »»
|
|
"Аялал жуулчлалын хөгжлийн төв"-ийг татан буулгалаа 10:45 “Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг “Уур амьсгалын өөрчлөлтийн
|
“Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг “Уур амьсгалын өөрчлөлтийн »»
|
|
ОУХМ Э.Даваахүү Ази тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ 10:41 Казахстан Улсын Шимкет хотод энэ сарын 15-30-ны өдрүүдэд Буудлага спортын насанд хүрэгчид, өсвөр, залуучуудын
|
Казахстан Улсын Шимкет хотод энэ сарын 15-30-ны өдрүүдэд Буудлага спортын насанд хүрэгчид, өсвөр, залуучуудын »»
|
|
“Хусаад хож” гэсэн гарчигтай лайвуудаар иргэд сугалаанд оролцож, залилуулж байна 09:54 Сүүлийн үед цахим орчинд “Хусаад хож” гэсэн гарчигтай лайвууд их хийгдэж байна, цагдаагийн байгууллагад сугалаанд
|
Сүүлийн үед цахим орчинд “Хусаад хож” гэсэн гарчигтай лайвууд их хийгдэж байна, цагдаагийн байгууллагад сугалаанд »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
20 орчим насны дөрвөн залуу ганцаараа явж байсан эмэгтэйг машиндаа хүчээр суулган дээрэмджээ 15:40 Энэ сарын 13-14-нд шилжих шөнө СХД-ийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт "Дөрвөн этгээд намайг нийлж зодоод,
|
Энэ сарын 13-14-нд шилжих шөнө СХД-ийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт "Дөрвөн этгээд намайг нийлж зодоод, »»
|
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
Трамп Кимтэй хэлэлцээ хийхээр зорьж байна 08:49 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай “нэг л өдөр” уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай “нэг л өдөр” уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв. »»
|
|
Лавров: Украиныг НАТО-д элсэхийг зөвшөөрөхгүй 17:30 ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хэлснээр Украйны энхийн хэлэлцээрийн түлхүүр нь НҮБ-ын Аюулгүйн
|
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хэлснээр Украйны энхийн хэлэлцээрийн түлхүүр нь НҮБ-ын Аюулгүйн »»
|
|
Украины дрон Оросын цөмийн цахилгаан станцад цохилт өгч, гал гарчээ 09:35 Украины Орос руу хийсэн дроны халдлагын улмаас тус улсын хамгийн том цөмийн цахилгаан станцуудын реакторын хүчин
|
Украины Орос руу хийсэн дроны халдлагын улмаас тус улсын хамгийн том цөмийн цахилгаан станцуудын реакторын хүчин »»
|
|
Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ 11:28 Пакистанд хүчтэй аадар орсны улмаас сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 46 хүн амиа алдсанаар өнгөрсөн пүрэв гаргаас
|
Пакистанд хүчтэй аадар орсны улмаас сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 46 хүн амиа алдсанаар өнгөрсөн пүрэв гаргаас »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|