2011-02-18Олон нийтийн харилцаа, судалгаа, зөвлөгөө, пи ар-ын "ЦОГЦ ХАРИЛЦАА ТӨВ" ТББ нь 2004 оноос эхлэн үйл
ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2005 онд албан ёсоор улсын бүртгэлд бүртгэгдсэн. Манай төв нь бүх төрлийн реклам сурталчилгаа пи ар төсөл хөтөлбөр судалгааг онол практикийн өндөр түвшинд маркетинг, бизнесийн бүх төрлийн судалгаа шинжилгээ, төлөвлөгөө, бизнесийн сургалт, зөвлөгөөг иж бүрнээр нь хийж гүйцэтгэдэг. Мөн зах зээлийн судалгаа, төлөвлөлтөд тулгуурлан байгууллагын идэвхжүүлэлт, реклам сурталчилгаа, PR-н кампанит ажил, томоохон eүent-үүдийг гардан зохион байгуулж байна. Мөн судалгаа болон орчуулгын ном бүтээлийг эмхлэн хэвлүүлэхээс гадна сонин сэтгүүл мэдээллийн портал вэб сайтуудыг эрхлэн ажиллуулдаг.
Манай ТББ нь дараах үндсэн чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна:
1. СУДАЛГАА, КОНСАЛТИНГ:
- Бүх төрлийн бизнесийн болон маркетингийн судалгаа
- Социологи, улс төр, нийгмийн судалгаа, шинжилгээ
- Консалтинг
- Бодлогын судалгаа
- Зах зээлийн судалгаа
- Интернэт судалгаа
2. СУРГАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭ:
- Хоцрогдол арилгах сургалт
3. РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА, PR-Н КАМПАНИТ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ:
- Олон нийттэй харилцах бодлогын чиглэл гаргах
- Олон нийт, байгууллагуудыг хамарсан уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах
- Хэвлэлийн бага хурал зохион байгуулах, хэвлэлийн мэдээ мэдээлэл бэлтгэх тараах
- Шоу, тоглолт, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах
- Илтгэл, нийтлэл, мэдээ бэлтгэх, бичих болон тв нэвтрүүлэгийн зохиол гаргах
- Харилцагч хэвлэл мэдээллийн байгууллагуудтайгаа бизнесийн байгууллагуудыг холбох, реклам сурталчилгааны ашигт гэрээ хэлцэл хийж өгөх хамтран ажиллах гүүр болох
4. ТӨЛӨВЛӨГӨӨ, ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ:
- Бизнес төлөвлөгөө
- Маркетинг төлөвлөгөө
- Үйлдвэрлэл, үйл ажиллагааны төлөвлөгөө
- Зээлийн төсөл болон Бүх төрлийн төсөл
- Борлуулалтын төлөвлөгөө
- Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, шинжилгээ
- Санхүүгийн удирдлагын шинжилгээ
- Төлөвлөгөө, төсөлд дүгнэлт өгөх, шинжилгээ хийх
- Гүйцэтгэлийн удирдлагын төсөл
5. ВЭБ САЙТ ХИЙХ:
- Бүх төрлийн динамик, статик вэбийг хийх
- Байгууллагын дотоод систем хийх
- Портал ажиллуулах, онлайн сургалт
6. ЭХ БЭЛТГЭЛ, ХЭВЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ:
- Бүх төрлийн эх бэлтгэл
- Нэрийн хуудас болон пластик хэвлэлийн үйлчилгээ
- DҮD, CD дээрх хэвлэл
7. САЙН ҮЙЛСИЙН АРГА ХЭМЖЭЭ:
- Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар болон өөрсдийн нөөц бололцоогоор жилд 4-өөс доошгүй нийгмийн сайн үйлсийн аянг өрнүүлж хэрэгжүүлдэг. Жишээ нь:
- Батсүмбэрийн асрах газрын ахмадуудын засал номыг хийлгэж өгөх, гарын бэлэг цагаан хэрэгсэл олгох,
- Хотын захын хорооллуудын бага ангийн сурагчдад хичээлийн хэрэгсэл олгох,
- Зах, Худалдааны төвүүд дээр хөдөлмөр эрхэлж буй насанд хүрээгүй хүүхдүүдийг хооллох, дулаан хувцас олгох, хэрэгцээт оюуныг нь хөгжүүлэх эд материал өгөх,
-Үр хүүхдийнх нь хүсэлтээр азай буурлууддаа Ачлалт ээж өргөмжлөл болон гарын бэлэг олгох г.м.
8. Хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа:
- www.bolod.mn мэдээллийн вэб сайт
- www.topmedee.mn мэдээллийн вэб сайт
- Оюутанmn оюутан залуучуудын сонин
- Лидер Монгол сэтгүүл
Цогц Харилцаа Төвийн Судалгааны зөвлөх: Социологийн ухааны доктор, профессор М.Баяртогтох.
- Монголын анхны Социологийн ухааны доктор, ахмад багш
- Бүтээлүүд: Сэтгэл зүй /гарын авлага ном/ 1991, Сэтгэл зүй-Асуулт хариулт /ном/ 1994, Дэлхийн сэтгүүл зүйн түүх /ном/ 2002, Психоанализ /орчуулага/ 1998, Зүүд /орчуулга/ 2002, Харьцааны сэтгэл зүй /орчуулага/ 2002 болон 1974 оноос хойш төвийн хэвлэл радио ТВ зэргээр 9000 гаруй мэдээ материал сэтгүүл зүйн бүх төрлөөр бичиж нийтлүүлсэн.
- Судалгааны ажлууд:
- Москвагийн монгол хэлний нэвтрүүлгийг зогсоох тухай судалгаа- 1000 хүн 1990 он
- UBS TV –ийн нэвтрүүлгийн чанарын судалгаа – 7000 хүн 1996 он
- Засгийн газрын мэдээ сонины нийтлэлийн үр нөлөөний тухай судалгаа- 1000 хүн 1993 он
- ТВ-ийн долгион сонины нийтлэлийн тухай судалгаа- 700 хүн 1996 он
- Хонжворт сугалааны талаарх судалгаа, Инфраструктура консалтинг компаний захиалгаар 12,000 хүн 2002 он
- УИХ-ын сонгууль, ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн нийт 22 судалгаа хийж 54,000 хүн хамрагдсан байна.
- Үндэсний технологийн тухай хайгуул судалгаа 200 хүн 1990 он
- Монголын радиогийн хөтөлбөрийн судалгаа 700 хүн 1991 он
- ТВ ийн программын тухай судалгаа – 1000 хүн 1990 он г.м.
ХҮНИЙ НӨӨЦ, ДАДЛАГА ТУРШЛАГА
Олон нийтийн харилцаа пи ар-ын "Цогц Харилцаа Төв" ТББ нь олон нийтийн харилцаа, пи ар, маркетинг, эдийн засаг, сэтгүүл зүй судалгаа, шинжилгээний чиглэлээр мэргэшсэн нийт 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Байгуулагдсан цагаасаа хойш 10 орчим төсөл , 80 орчим байгууллагын байгууллагын судалгаа төлөвлөгөө, төсөл хийж гүйцэтгэсэн.
Манай төв нь гадаад хэлний болон компьютерийн шаардлагатай програм хангамжийг бүрэн эзэмшсэн, судалгааны практик ажлын дадлага туршлага сайтай боловсон хүчинтэй.
Холбоо барих: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Сүхбаатарын гудамж-8. Утас: 7012-1080, 9861-5050, 5050-9861. Мэйл: bolodmn@yahoo.com, tsogtshariltsaa_tuv@yahoo.com.