|
|
|
|
Ч.Жаргалсайхан: Цагдаад баригдана гэдэг бол харин ч аврагдаж байгаа хэрэг |
|
|
|
|
|
Ч.Жаргалсайхан: Цагдаад баригдана гэдэг бол харин ч аврагдаж байгаа хэрэг
2011-02-15Манай улсад согтуу жолоочийн улмаас амь насаа алдаж байгаа гэмт хэрэг цөөнгүй гарч байна. Харамсалтай нь согтуугаар жолоо барих зөрчил өссөөр. Одоогоор манай улсад мөрдөгдөж буй согтуугаар автомашин жолоодож байгаад баригдсан тохиолдолд зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар эрхийг нь хасч байгаа хуулийн заалт хэт зөөлдөж буйн илрэл бол энэ юм. Тиймээс энэ байдалд анхаарлаа хандуулж, цөөхөн Монголчуудаа алдаж дуусахаасаа өмнө шаардлагатай хуулиуддаа өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг бид түрүүчийнхээ нийтлэлд дурьдсан билээ. Энэ удаа бид Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Ч.Жаргалсайхантай энэ талаар ярилцсанаа та бүхэнд хүргэж байна. Монгол улсад өнөөдрийн байдлаар 680 мянган жолооч бүртгэлтэй байгаагийн 32 мянга буюу тав орчим хувь нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан ба Замын цагдаагийн албаны мэдээгээр долоо хоног тутам 250 жолоочийн эрхийг хасч, 200 жолоочийн эрхийг сэргээж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн 20 гаруй хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас үйлдэгджээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос гарсан хэрэг, осол 2008 онд 836, 2009 онд 1105, 2010 онд 1212 бүртгэгдсэн байна. Өнгөрөгч 2010 онд гэхэд л 15141 согтуу жолоочийг илрүүлжээ. -Манай улсад одоо хэрэгжиж байгаа хуулийн хэрэгжилт хэр байна гэж та бодож байна? -Хэрэгжилт үр дүнгүй байна гэдэг нь согтуугаар автомашин жолоодох байдал буурахгүй өсч байгаагаас бэлхнээ харж болно. Үүний дээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгааг илрүүлэлт хангалтгүй байна уу гэж үзэж байгаа юм. “Бид хаана л согтуу жолооч байна тэрийг илрүүлдэг” гэвэл худлаа болно. Согтуу жолооч нарыг тэр болгон барьж чадахгүй, машин болгоныг зогсоож шалгаж чадахгүй байна. Тэгэхээр цаана нь хэчнээн аюул осол байна гэдгийг бодох хэрэгтэй. Манайд хангалттай албан хаагч, техник хэрэгсэл алга байна. Тэгэхээр хүн хүч нэмэгдүүлэх, хяналтыг сайжруулах хэрэгтэй юм. -Ямар бие бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа юм бэ? -Улсын хэмжээнд 600 гаруй хүн, 360-аад мянган автомашины жолооч нартай ажиллаж байна. Манайх 90 оныхоо орон тоотой л ажиллаж байгаа. Гэтэл автомашин тэр үеийнхээс хэд дахин нэмэгдсэн. Харин манай цагдаа нарын тоо хэвээрээ л байна. -Манай нийтлэлд “Согтууг нь мэдсээр байж жолоо бариулж байгаа иргэдэд захиргааны хариуцлага тооцдог болъё” гэсэн асуудлыг дэвшүүлсэн. Энэ биелэх боломжтой юу? -Болно, бусад оронд байдаг л асуудал. “Хэнтэй уусан, яагаад тэр хүнийг согтуугаар жолоо бариулсан” гэх мэтээр нөлөө үзүүлсэн хүмүүст захиргааны хариуцлага ногдуулдаг улс орон байдаг. Энэ бол нөлөөллийн арга хэмжээг сайжруулж буй хэрэг юм. Хүмүүс бие биедээ шаардлага тавьдаг болдог. Үүнийг захиргааны хариуцлагын тухай хуулин дээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоход нь оролцсон, хатгасан, дэмжсэн хүмүүст хариуцлага оногдуулдаг эрх зүйг гаргаад ирэх юм бол хуулийг дагаад л явна шүү дээ. -Яг ямар, ямар хуулиудад өөрчлөлт оруулах ёстой гэж та бодож байна? -Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах ёстой. Гэхдээ хүмүүс “хууль нь иргэдийгээ торгож, шийтгэх л зорилго тавьчихаад байна” гэж бодож магадгүй. Тийм биш. Хөдөлгөөний аюулгүй байдлыг зарим улс төрч, иргэд ойлгохдоо цагдаа гудамжинд зогсоод л торгоод байвал хангагдчихна гэж ойлгодог. Энэ өнцгөөс нь харвал хөдөлгөөний аюулгүй байдал гэдэг зүйл байхгүй болно. Энэ ойлголтоос бид салах ёстой. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд маш олон байгууллага, хувь хүний хамтын ажиллагаа, харилцан хариуцлагаа ухамсарлах явдал шаардлагатай. Жишээ нь, нэг баазын дарга гэхэд л ганцхан ээлжийн жолоочтой, тэр хүнээ 17, 18 цаг ажиллуулж байна ш д. Тэр хүнд мөнгө л сонин байгаа болохоос тухайн жолооч ядраад хүн дайрч ална уу, шоронд орно уу хамаагүй байна. Гэтэл хүнийг найман цагаас илүү хөдөлмөрлүүлж болохгүй, ээлжийн жолоочтой байна гээд хууль дүрмүүд нь хангалттай байдаг. Ердөө л хариуцлага байхгүй. Хариуцлагагүй байгаагийнх нь төлөө ногдуулах хариуцлага байхгүй. Тэгэхээр энэ хуулийн гол амин сүнс нь төр, байгууллага хувь хүн бүгд хариуцлагатай байлгах тогтолцоог бий болгох ёстой. Хот тэлж, хэт их хүн төвлөрч байгаа энэ үед бүгд л хариуцлагатай байх шаардлага тулгараад байна. Бид цөөхөн шүү. Цөөхөн хүнээ алдаад дуусах вий. Зам тээврийн ослоор нас баралт, гэмтэл, осол аваарын дуудлага өөрөө өндөр түвшинд хүрчихсэн. Яаж осол аваарын тоог бусад орныхтой адил түвшинд аваачихав, хэн хариуцлага үүрэх ёстой вэ гэдгээ л ярьмаар байгаа юм. Ийм үед өмнөх онтойгоо харьцуулсан статистик яриад л яваад баймааргүй байна. -Цагдаа нар хахууль авдаг, согтуугаар жолоо барьж байгаад баригдлаа гэхэд хэдэн төгрөг цагдаад атгуулчихаад цаашаа явчихдаг гэх мэтээр хүмүүс ярьдаг. Та энэ дээр юу гэж хэлэх вэ? -Захиргааны хариуцлагын шийтгэлийг өндөржүүлье гэхээр “бага байлгая, энэ бага л байх ёстой” гэх мэтээр яриад "цагдаа нар намайг зогсоогоод, торгоод байх юм” гээд байгаа хүмүүст би ганц л зүйл хэлнэ. Яагаад тэгвэл замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд байгаа юм бэ. Яагаад зөрчихийн төлөө яриад байгаа юм бэ гэж эргэж асуумаар байна. Яагаад хахууль өгнө гэж яриад байгаа юм. Дүрмийн зөрчилтэй хүмүүсийг л зогсоож байгаа. Тэгвэл дүрмээ зөрчихөө л больчих л доо. Согтуу жолоо барьж байгаад баригдвал цагдаа нар хахууль авчихна гэж айж байхынхаа оронд архи уухаа л больчих л доо. Замын хөдөлгөөний дүрэм зөрчихөө больчих л доо. Ийм л асуудал ярьмаар байна. Мөн дээр нь цагдааг бэлэн мөнгөтэй харьцахыг болиулах талаарх асуудлыг ярьж байна. Захиргааны хариуцлагын тухай хуулийн өөрчлөгдөх гол концепц нь энэ юм. Тухайн хүнд ногдуулах хариуцлагыг бид ногдуулаад л орхичихно. Тэгээд хуулиндаа тухайн хүн төлбөрөө хэзээ барагдуулах гэх мэтийг нарийн зааж өгнө. Тэр үед өөрчлөлт гарах болов уу гэж бодож байна. Мөн бид цагдаа нарыг камержуулах асуудлыг ярьж байна. Цагдаа иргэнтэй харьцсан л бол тэр камерт бичигдэх ёстой. Хэрвээ бичлэг хийгээгүй бол тэр цагдаад ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг хуулинд зааж өгнө. Мэдээж хүмүүс цагдааг “гоё” гэж хэзээ ч хэлэхгүй байх л даа. Байнга л шүүмжилж байдаг. Гэхдээ шүүмжлэл авахгүй байна гэдэг бол ажилгүй байгаагийн л шинж юм. Аливаад шүүмжлэл байх ёстой. Алдаагүй, өндөг шиг өөгүй зүйл хаа ч байхгүй. Бидэнд харилцааны тал дээр алдаж байгаа зүйл бий, ширүүн догшин харьцлаа гээд шүүмжилж байгаа. Бид ийм зүйл огт байхгүй гэж хэлээгүй. Ер нь бол байгаа, үүнийг засахын төлөө удирдлага нь ажиллах ёстой, иргэд ажиллах ёстой, иргэд шүүмжилж байх ёстой, бид илрүүлж, таслан зогсоож байх ёстой л гэж ойлгож байна. -Согтуугаар автомашин жолоодох зөрчил, түүнээс үүдсэн хор хохирлын тоо жил бүр өсч байна. Чухам юунаас болоод байна вэ? -Нийгэмд архидалт үнэхээр тулгамдсан асуудал болоод байна. Үүнээс болоод гэмт хэрэгтэй холбоотой асуудал хурцаар тавигдаж байна. Энэ бол манай иргэдийн анхаарлаа хандуулах ёстой зүйл юм. Явган хүн согтуугаар хөдөлгөөнд оролцлоо гэхэд тухайн хүн зөвхөн өөрийнхөө амь нас эрүүл мэндийг хангаж чадахгүй байна гэсэн үг. Гэтэл тээврийн хэрэгсэл жолоодоод согтуугаар явж байна гэдэг бол зөвхөн өөрийн аюулгүй байдалд ч бус бусдын аюулгүй байдалд шууд нөлөөлж байгаа асуудал юм. Хурд, хүчтэй техник хэрэгслийг согтуу хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцоно гэдэг бол аймшигтай үзэгдэл. Эхнэр нь нөхөртөө, нөхөр нь эхнэртээ, хүүхэддээ, найз нөхөд, хамт олондоо шаардлага тавьж, бүх нийтээрээ тэмцэл хийж байж л энэ асуудал зогсоно. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүссэн гарз хохирол асар их байна. Иргэд сүүлд нь гэмшдэг. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа хүнийг цагдаа бариад, эрхийг нь хасчихаар л болоод байгаа юм шиг ойлгож болохгүй. Цагдаад баригдана гэдэг нь харин ч аврагдаж байгаа асуудал. Цаашаа яваад хүн дайраад алчихсан бол яахав, онхолдоод үхчихсэн бол яахав. Цаана нь гарч болох хохирол бол асар их. -Түрүүнд нь ер нь ямар арга хэмжээ авдаг байсан юм бэ? -Дээхнэ үед торгодог байсан, мөн тодорхой хугацаагаар эрхийг нь хасч дээрээс нь мөнгөн торгууль ногдуулдаг байсан. Одоо харин чухам ямар хариуцлага ногдуулах вэ гэдэг саналыг иргэдээсээ авч, нарийн сайн ярилцсаны үндсэн дээр юутай ч энэ байдлыг өөрчлөх цаг болсон байна гэдэг нь харагдаж байна. -Бусад орны туршлага ямар байдаг юм бол? -Хатуухан хэлбэл Хятадад согтуугаар автомашин жолоодож байгаад хүний амь нас хөнөөсөн хүнийг шууд буудчихаж байна. Зарим улс орон гэмт хэргийн нөхцөл байдлаар авч үзэж байна. Зарим улс захиргааны зөрчил гэж хэлээд цаана нь эрх хасахаас гадна хөдөлмөрийн хүмүүжил олгодог, шууд хорьдог ч газар байна. Мөн зарим улсад архинаас жигшүүлэх сургалтанд хамруулж байна. Зарим газар тухайн хүнийг шалгаж үзээд, архинд донтох өвчтэй бол бүрмөсөн эрхийг нь хасч, эмнэлэгийн дүгнэлт гартал дахин жолоо барих эрхийг олгохгүй байна. Бүр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол тухайн автомашиныг нь шууд улсын орлого болгож хураан авч байгаа газар ч байна. Энэ мэтээр улс орон болгон өөрсдийн хууль тогтоомжоор тэмцэж байна. Дэлхий даяараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилтэй тэмцэх шаардлагыг НҮБ-аас сануулж байна. Ялангуяа хууль тогтоох байгууллагуудад нь энэ талын шийтгэлийг чангатгах, иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалах талаар зөвлөмж өгч байна. -Согтуугаар жолоо барихад нөлөөлдөг гол хүчин зүйл нь юу байдаг вэ? -Өөрөө ууж байгаа ч хүн байна, өрөөл бусад нь шахаж байгаа тохиолдол ч байна. Архидалтын газруудыг дэндүү олноор байгуулж байгаа нөхцөл орчин байна. Архийг дэлгэрүүлж, ийм ихээр нийгэмд байх ёстой юм шиг үйлдвэрлэж, найр наадам зохион байгуулж, олон баярууд тэмдэглэж байна гээд олон хүчин зүйл нөлөөлж байна. Бусад орныг харах юм бол архидалт нь хамаагүй бага байна ш дээ. Тийм болохоороо бид одоо архидалтыг болих цаг болжээ. Ганц жолооны ард ч биш. Архидалттай холбоотой асар их гэмт хэрэг гарч байна. Танхай зодоон, хүний амь насыг хөнөөх, хүчингийн гэмт хэрэг гээд болж бүтэхгүй бүх л зүйл архидалтын ард гарч байна. Нийгмээрээ архидалттай тэмцээд эхлэх юм бол согтуугаар жолоо барих зөрчил ч дагаад л буурна. -Хүмүүс болохоор нийгэм ядуу, ажилгүйдэл их байгаа учраас архидалт их байх нь аргагүй гэж ярьдаг? -Үүнээсээ гарах л хэрэгтэй шүү дээ. Тэгээд архидаж явсаар байгаад живээд дуусах хэрэг үү. Бид л энэ байдлаасаа гарах гэж тэмцэхгүй юм бол өөр хэн тэмцэх юм бэ. Энэ байдлаасаа салж байж бид дараагийнхаа зүйлийг бодох ёстой. Олон хүчин зүйл нөлөөлж байгаа үнэн. Гэхдээ л бид энэ байдалтай эвлэрч болохгүй. -Ярилцлага өгсөнд баярлалаа. Ярилцсан О.Ариунбилэг |
Ч.Жаргалсайхан: Цагдаад баригдана гэдэг бол харин ч аврагдаж байгаа хэрэг |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Мисс Э.Сэлэнгэ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхэд дуудагджээ 20:10 https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг
|
https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг »»
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Талийгаач И Сун Гюүнийг шантаажилсан этгээдэд 3.6 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ 11:05 Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ.
|
Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ. »»
|
|
Хятад улс 324 сая фунт стерлингийн авлига авсан хэргээр Коммунист намын албан тушаалтныг цаазалжээ 10:02 БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн »»
|
|
Чандаган цагаан морины магтаал 20:10
|
|
Үүлэн цэнхэр хангай 20:08
|
|
Зуръя чамайгаа 20:04
|
|
Дүүрэн баярлая 20:00
|
|
Үйтэн хуар 19:56
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
Хан тэнгэр Алшаа 19:44
|
|
Овоон дээрх уулзалт 19:35
|
|
Хөлөнбуйрын тал нутаг 19:26
|
|
Хун галуу 19:22
|
|
Сайхан Мунийн нутаг 19:13
|
|
Х.Нямбаатар: Агаар бохирдуулж буй нүүрсэн яндангүй приус загварын машинуудыг журамлана 18:14 Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж »»
|
|
Хаалга нүдлээ гэж хүүхдэд гар хүрсэн Б.Амарсайханыг ₮300 мянгаар торгожээ 17:29 Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ.
|
Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ. »»
|
|
Мансууруулах үйлчилгээ үзүүлдэг их хэмжээний эмийг ундаа, жигнэмэгийн хайрцагт нуун далдалж, улсын хилээр оруулах гэж байсан зөрчлийг илрүүлжээ 16:51 2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн
|
2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн »»
|
|
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй 15:58 "Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа.
|
"Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Нийтийн байрнууд ажилласан масло түлж байна 15:30 Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба
|
Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба »»
|
|
Согтуугаар машин жолоодсон дуучин Roockie-г цагдаагаас шалгаж эхэлжээ 13:01 У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан.
|
У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан. »»
|
|
Хөвсгөл нуурын мөс цөмөрч, 28 настай иргэн машинтайгаа живж нас баржээ 12:58 Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин
|
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин »»
|
|
"Реал Мадрид” баг Тивийн хоорондын цомын эзэн боллоо 12:51 ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод
|
ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод »»
|
|
Иргэдийн дийлэнх Тэрэлж, Скай ресорт руу агаарт гарах санал өгч, бямба гарагаас автобус явуулахаар болжээ 11:38 Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн
|
Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн »»
|
|
Эмээлтэд автын осол гарч нэг хүн амь насаа алджээ 10:02 Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны »»
|
|
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ 10:02 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ.
|
2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ. »»
|
|
Том Круз АНУ-ын Тэнгисийн цэргийн дээд иргэний шагналыг хүртжээ 23:34 Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд
|
Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд »»
|
|
Жагсаал цуглаан хийнэ гэвэл 48 цагийн өмнө мэдэгдэнэ. Зөвшөөрсөн эсэх хариу хүлээх шаардлагагүй болно 23:07 Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал
|
Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал »»
|
|
Электрон тамхины импорт өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгджээ 15:39 Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй
|
Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй »»
|
|
Ирэх сараас торгууль нь 450 мянгаас дээш жолоочийг нийтэд тустай ажил хийлгэх замаар албадан төлүүлнэ 15:37 Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт
|
Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
ОБЕГ: Гоёлын гацуур гал авбал 30-60 секундэд бүхэлдээ шатах аюултай 13:47 Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ
|
Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ »»
|
|
Өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс 21:00 цаг хүртэл ажиллана 13:39 Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын
|
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
П.Сайнзориг: Докторын зэрэгтэй төрийн албан хаагчдад цалингийн 20%-ийн нэмэгдэл өгдгийг болиулах хэрэгтэй 13:34 Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
|
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. »»
|
|
Орон сууцанд гал гарч гурван хүн угаартсаны нэг нь 1 настай хүүхэд байжээ 13:27 Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын
|
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын »»
|
|
Оскарын сүүлчийн шатанд шалгарсан кинонуудыг танилцуулжээ 13:06 НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10
|
НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10 »»
|
|
Дорнод аймагт 14 настай эмэгтэй хүүхдийн биед үе тэнгийн сурагчид халдан, бичлэг хийсэн болохыг тогтоожээ 09:18 Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ.
|
Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ. »»
|
|
Хатгаатай хүүхдэд сонгино, саримстай хоол өгч болохгүй 09:09 ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм
|
ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Яндангийн цонолт, ил галын улмаас үүдсэн галын дуудлага нэмэгджээ 09:01 Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан
|
Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан »»
|
|
Д.Мөнхбаатар: Зарим эмээ, өвөө нар төрийнхөө өгсөн зүйлийг нандигнана гээд угаарын хий мэдрэгчээ хадганд ороогоод тавьчихсан байсан 08:58 Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
|
Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. »»
|
|
Австралийн лабораториос аюултай вирус 2021 онд алдагдаж байжээ 08:57 Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ.
|
Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ. »»
|
|
Нотариатын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлнэ 21:49 ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн,
|
ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн, »»
|
|
The National: Монголтой ховор металлын хайгуулд хамтрах сонирхолтой буйгаа Персийн булангийн орнууд мэдэгдсэн 21:46 АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ
|
АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ »»
|
|
PM2.5-ийн агууламж 10 микрограмм тутамд 1 куб метрээр нэмэгдэх нь нас баралтыг 8.6 хувиар нэмэгдүүлдэг 21:43 Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад
|
Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад »»
|
|
Неймар Хойд Америкийн лигт тоглоно 21:42 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын »»
|
|
“Google” ямар ч супер компьютерээс хурдтай квант тооцооллын чип бүтээсэн гэжээ 12:45 “Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн
|
“Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн »»
|
|
Малын мялзан өвчний тохиолдол батлагдсан тул Ховдын Булган суманд хорио цээр тогтоолоо 12:44 Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
|
Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ. »»
|
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Оросын генералын аминд хүрсэн сэжигтнийг баривчилжээ 23:20 Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан.
|
Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан. »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
Өмнөд Солонгосын эрх баригч намын дарга огцорчээ 10:22 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд »»
|
|
Майоттед шуурганы улмаас олон зуун хүн амиа алдсан байж болзошгүй байна 17:31 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний
|
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний »»
|
|
“Цэргийн дарангуйлал тогтоохыг оролдсон” гэх үндэслэлээр Ерөнхийлөгчдөө импичмент хийв 10:19 Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч
|
Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах тухай хуулийн төслийг дахин барив 17:59 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж »»
|
|
Сирийн Асадын дэглэм нурсан нь 10:39 Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил,
|
Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил, »»
|
|
Жо Байден 1500 орчим хүнд өршөөл үзүүлжээ 21:58 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг шалгах ажил эрчимтэй явагдаж буй бөгөөд түүнд "итгэл үзүүлэх" эсэх санал хураалтыг дахин явуулахаар болжээ 14:34 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг »»
|
|
Сирийн түр засгийн газрын тэргүүнээр аль-Башир томилогджээ 09:22 ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон
|
ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон »»
|
|
Трамп: АНУ-д төрсөн хүүхэд бүрт иргэншил олгохгүй 20:30 АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн »»
|
|
Умард Солонгос иргэддээ анх удаа Өмнөдөд болсон явдлын талаар мэдээлжээ 14:05 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон.
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон. »»
|
|
Сирийн дүрвэгсдээс орогнол хүссэн өргөдөл хүлээн авахыг түр зогсоожээ 10:26 БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн »»
|
|
Сирид энх тайван, тэнцвэртэй байдлыг тогтоож чадахгүй гэж үзэж байна 15:51 Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд
|
Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд »»
|
|
Башар Асад ОХУ руу дүрвэж, сиричүүд Асадын гэр бүлийн засаглал төгссөнийг тэмдэглэж байна 13:05 Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна.
|
Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна. »»
|
|
|
|