 |
|
 |
|
Ж.ЦЭВЭЭН БОЛ МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙГ ҮНДЭСЛЭГЧ МӨН/Үргэлжлэл. Түрүүч нь ¹25/2135/-д/ |
|
|
 |
|
 |
Ж.ЦЭВЭЭН БОЛ МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙГ ҮНДЭСЛЭГЧ МӨН/Үргэлжлэл. Түрүүч нь ¹25/2135/-д/
2011-02-13Энэхүү сонирхолтой тэмдэглэлээс үзэхэд хаант Оросын Бүрэн эрхт төлөөлөгч Өргөө хотноо монгол хэлээр сонин  гаргах асуудлаар идэвхтэй хөөцөлдөж байсан нь харагдаж байна. Сониныхоо эрхлэгчийг хүртэл товлож, түүнд захидал бичин санал тавьж байжээ. Жамсраны Цэвээнийг уг сонины үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг мөн санал болгосон бололтой. Гэхдээ буриад ястнуудын, түүний дотор Ж.Цэвээний салан тусгаарлах үзэл бодлоос илэрхий эмээн болгоомжилсон нь мэдрэгдэж байна. Ноён Бүрэн эрхэт төлөөгчийн бодлоор бол уг сонин нь Оросын нөлөөллийг Монголд дэлгэрүүлэх хэвлэл байх учиртай байж.
“Сонины нийтлэлийн бодлого бүх талаар хараат бус байх болно хэмээн хэтэрхий найдаж болохгүйг би Жамсрановт урьдаас сануулан хэлэв” гэснээс үзвэл энэ нь бүр ч тодорхой харагдаж байна. Нөгөө талаар ноён И.Я.Коростовецийн дээрх тэмдэглэлээс монголын сэтгүүл зүйг үндэслэгч Ж.Цэвээний үзэл бодол бас хамтад мэдрэгдэж буйг тэмдэглэн хэлбэл зохилтой. Тэр шинээр гаргах сонин нь нийтлэлийн бодлогын хувьд бүх талаар хараат бус байна гэсэн байр суурийг илүү баримталж байсан бололтой. Эдгээр баримтуудыг нь Монгол дахь XX зууны эхэн үеийн чөлөөт хэвлэлийг үндэслэгч нь Жамсраны Цэвээн мөн гэсэн бидний өмнөх үндэслэл, үнэлэлт дүгнэлтийг улам үнэмшүүлэн баталгаажуулж байгаагаараа онцгой ач холбогдолтой болно. Тийм ч учраас хаант Оросын Бүрэн эрхэт төлөөлөгч түүнд дээрх анхааруулгыг зориуд урьдчилан сануулж хэтэрхий найдаж хэрэггүй хэмээн ятгаж байжээ. Оросын Бүрэн эрхэт төлөөлөгчийн тэрхүү санаа бодлыг бүрэн хуваалцах хүн нь Барадин гэдэг буриад иргэн байсан тул ноён И.Я.Коростовец түүнд Өргөө хотод монгол хэлээр гаргах сонины эрхлэгчээр ажиллахыг санал болгож захидал бичиж байсан бололтой байна. Гэвч яагаад ч юм Барадин гэгч тэр хүн нь Өргөөд ирээгүй бөгөөд сүүлд “Шинэ толь” сониныг Ж.Цэвээн өөрөө эрхлэн гаргасан түүхтэй билээ. Нөхцөл байдлын ийнхүү өөрчлөгдсөн нь Монголд Оросын нөлөөллийг дэлгэрүүлэгч, тэднээс шууд хараат монгол хэл дээрх хэвлэлийг бус харин монголчуудын өөрийн гэсэн үндэсний сонин хэвлэл үүсч хөгжихэд эергээр нөлөөлжээ.
Өргөө дэх хаант Оросын Бүрэн эрхэт төлөөлөгчийн толгойд Монгол хэл дээр сонин гаргах санаа хэрхэн яаж төрсөн тухай сонирхолтой баримтыг И.Я.Коростовец өөрийн тэмдэглэлд бас бичиж үлдээсэн байна. 1913 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн тэмдэглэлдээ тэрбээр “Люба надад Бээжинд монголоор хэвлэгдэн гардаг хоёр сэтгүүлийг үзүүлсэн юм. Тэдгээр нь чулуун барын аргаар хэвлэгдсэн бөгөөд цайр барын хэд хэдэн нилээд чанартай зургуудыг нийтэлсэн байх ажээ. Эдгээр нь Юань Ши Кайн хөрөг, Орос орны талаар болон түүний Монголд явуулж буй хүчирхийлэл гэгчийг харуулсан элэглэлүүд юм. Тэргүүн нүүрэнд нь монголчуудыг хятадуудтай нэгдэхийг уриалсан өгүүлэл гарсан байх ба хавтсан дээр нь Хятадад оршин суудаг таван үндэстнийг билэгдсэн таван өнгөт бүгд найрамдах улсын далбааг зуржээ. Сэтгүүлийн зорилго ойлгомжтой бөгөөд хамгийн гол нь Бүгд найрамдах улсыг сурталчлах, түүний сацуу Оросын нөлөөлөлтэй тэмцэх явдал байв. Эдгээр сэтгүүлийг Монголд нэвтрэн тархахад нь саад хийх хэрэгтэй гэж Люба үздэг юм. Миний хувьд энэ нь төдийлөн үр дүнтэй арга биш бөгөөд илүү идэвхтэй арга барилаар тэмцэх нь зүйтэй гэж бодогддог. Хятадуудтай тэдний өөрсдийнх нь аргаар үзэлцэх хэрэгтэй, тухайлбал Оросын суртлыг дэлгэрүүлэх зорилгоор монгол хэл дээр сонин, сэтгүүлийг гаргах хэрэгтэй байна. Эл зорилгоор би Малиновскийгоос хэвлэлийн машин худалдан аваад, Петербург руу монгол үсгийн хэв захиалсан юм. Котвич надад редактор олоод өгөх байх л даа. Сэтгүүл маань хамгийн гол нь соён гэгээрүүлэх зорилготой бөгөөд аливаа шүүмж, шүүмжлэлээс ангид байх юм” гэж бичсэн байна.
Монгол дахь Хятадын нөлөөллийг сааруулах, оронд нь хаант Оросын нөлөө, суртал ухуулгыг дэлгэрүүлэхэд монгол хэл дээрх хэвлэлийг ашиглах санаа эндээс тод харагдаж байна. Хятадуудтай тэдний өөрсдийнх нь аргаар тэмцэх нь илүү үр дүнтэй гэж ноён И.Я.Коростовец үзэж байжээ. Эл санаагаа хэрэгжүүлэхийн тулд хэвлэлийн машин худалдан авч, Петербург руу монгол үсгийн хэв захиалж байсан байна. Уг сониноо соён гэгээрүүлэгч шинжтэй гэж тодорхойлоод аливаа шүүмж, шүүмжлэлээс ангид байх юм гэж төсөөлж байсан аж. Гэвч сүүлд “Шинэ толь” сонин нь хамгийн хурц шүүмжлэгч хэвлэл болж хувирсан билээ. Үүнээс үзсэн ч гэсэн сонины нийтлэлийн бодлого дээр ноён И.Я.Коростовец болон Ж.Цэвээн нарын байр суурь ялгарч, зөрж байсан нь тод харагдаж байна.
Хаант Оросын Бүрэн эрхэт төлөөлөгч 1913 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн тэмдэглэлдээ “Би Иванов, Малиновский нараас хэвлэх үйлдвэрийг нь 3500 рублиэр худалдаж аваад Консулын газрын мэдэлд шилжүүлэн өгөв. Өмнө нь уг үйлдвэрт ажиллаж байсан үсэг өрөгч, механикч 2 орос хүнийг авч үлдсэн билээ” гэжээ. Энэ бол тухайн цаг үедээ Монголд орчин цагийн хэвлэлийг хөгжүүлэхэд үзүүлсэн юутай ч зүйрлэшгүй том дэмжлэг туслалцаа байв. Монголд үндэсний хэвлэл үүсч хөгжихөд хэвлэх үйлдвэрийн бааз суурь онцгой хэрэгцээ шаардлагатай байсан нь ойлгомжтой юм. “Шинэ толь хэмээх бичиг” сониныг “Монгол Улсын Гадаад явдлын яам, хаант Оросын Монгол дахь төлөөний сайдын газрын хооронд байгуулсан гэрээний дагуу гаргасан бөгөөд үндэсний дэвшилт ардчилсан үзлийг номлож, соён гэгээрүүлэх чиглэлийн нийтлэлийг зонхилон гаргаж байв. Уг сониныг хэдийгээр Оросын төлөөний сайдын ивээлд багтааж, түүний хэвлэлийн баазад түшиглэн гаргаж байсан боловч эрхлэн гаргагчид нь Монголын дэвшилт сэхээтнүүд байсан учир үнэн хэрэгтээ хэнээс ч хамааралгүй, нийтлэлийн бие даасан бодлоготой хэвлэл байв” гэж доктор профессор Л.Норовсүрэн тэмдэглэсэн нь бий. Монголын үндэсний хэвлэлийг үүсгэн байгуулах үйл хэрэгт Монгол, Оросын тал аль аль нь адилхан санаачилга гарган оролцсон байна. Энэ нь дараах тэмдэглэлээс бүр ч тодорхой харагдаж байна. “Монголчууд надад хэвлэх үйлдвэрийн байр олж өгөв. Энэхүү хоёр давхар модон байшинд өмнө нь хятадууд сууж байжээ. Би ч баяртай байлаа, учир нь байшин хэрэв олдохгүй бол шинээр барих хэрэгтэй болно шүү дээ” гэсэн байна.
Ноён И.Я.Коростовец цааш нь бүр ч сонирхолтой зүйлийг тэмдэглэн үлдээсэн байна. Тэрбээр 1913 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн тэмдэглэлдээ Гаргахаар төлөвлөж буй монгол сониноо би “Шинэ толь” хэмээн нэрлэхээр шийдэв. Энэ нэрийг Жамсранов бодож олсон бөгөөд тэрээр манай сониныг зөвхөн шинжлэх ухааны чиглэлээр бичдэг байлгахыг хүсдэг юм. Энэ тухайд би санал нийлдэггүй бөгөөд сониндоо улс төрийн хэлтэс байгуулж, үйл явдлыг шуурхай товчоолон нийтлэхийг зорьдог байв” гэжээ. Эндээс наад зах нь хоёр зүйлийг маш тодорхой ойлгож болохоор байна. Монголын хэвлэлийн анхдагч нь болж түүхэнд тодорсон “Шинэ толь хэмээх бичиг” сонины нэрийг их эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Ж.Цэвээн өөрөө бодож өгсөн гэдэг нь ахин батлагдаж байна. Сонины нэр нь нийтлэлийн жанжин шугамаа тодорхойлдог тул энэ нь тун чухал юм. Шинэ дэвшилт бүхнийг, түүний дотор шинжлэх ухааны ололт амжилтыг нийтлэлийн бодлогынхоо манлайд тавих ёстой гэж Ж.Цэвээн үзэж байжээ. Харин ноён И.Я.Коростовец бол бүр өөр өнцгөөс буюу цэвэр улстөрийн эрх ашгаа урьтал болгож байсан байна. Тэрбээр 1913 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн тэмдэглэлдээ “өнөөдөр миний монгол хэл дээрх “Шинэ толь” буюу “Новое зеркало”-гийн анхны дугаар гарлаа. Бүгд 200 ширхэг хэвлэгджээ. Сониныг монголчууд ашиглахад дөхөмтэйг бодолцолж дээлийн энгэртээ өвөртлөх эсвэл халаасанд багтахуйц жижигхэн дэвтэр хэлбэртэйгээр гаргажээ. Худалдах үнэ нь 10 копейк. Үсэг нь муухан болж, учир нь Петербургээс захиалсан хэв нь ирээгүйгээс” хэмээжээ.
“Шинэ толь хэмээх бичиг” сонин бол XX зууны эхэн үеийн Монголын нийгмийн амьдралд тохиосон ховорхон том үйл явдал байв. Анхны дугаараасаа л нийгмийг бүхэлд нь нойроос сэрээж, түмэн зүйлийг бадруулан элдэв ухааныг нэвтрүүлж эхэлжээ. Энэ нь эсэргүүцэл тэмцэлтэй тулгарсан нь гарцаагүй. Нэгэн тохиолдлын тухай ноён И.Я.Коростовец тэмдэглэлдээ дэлгэрэнгүй бичиж үлдээсэн байна. 1913 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэлдээ тэрбээр “Шинэ толь” сонины маань анхны дугаар гарсан нь Гандангийн лам нарын дотор бөөн түгшүүр дэгдлээ. 3 дугаар сарын 6-нд гарсан тэрхүү дугаарын агуулгыг танилцуулваас: 1.Дэлхийн бөмбөрцөг, гарагийг бүрдүүлэгч хэсгүүд ба уур амьсгалын бүсүүд. 2.Дэлхийн бөмбөрцгийн улс орнууд. З.Халуун ба хүйтэн уур амьсгал, салхи, үүл болон агаар мандал дахь байгалийн үзэгдлүүд, 4.Аянга, цахилгааны талаар, 5.Соёлын түвшнүүд /ялгаанууд/, тэнүүлч, нүүдэлч ба суурин амьдралын хэвшил, 6.Худалдаа ба тээврийн харилцаа, 7.Төр ба засаглалын хэлбэрүүд, 8.Орос-Монголын харилцаа, 9.Монголын элчинг Петербургт хүлээн авсан нь, 10.Элдэв үзэгдэл: дэлхийн бөмбөрцөг дээр амьдрал үргэлжлэх хугацааны тухай. Манай гараг бөмбөрцөг хэлбэртэй байдаг тухай өгүүлэл нийтлэгдсэн нь лам нарын ундууцлыг ихэд хүргэсэн юм. Буддын сургаалаар бол газар дэлхий нь хавтгай хэлбэртэй бөгөөд далайгаар хүрээлэгдсэн байдаг ажээ. Аянга цахилгаан, жилийн дөрвөн улирал болоод дэлхийн улсуудад цагийн зөрүү байдаг тухай дурдсан нь тэднийг улам ч бачимдуулав. Лам нар Гэгээнтэнд гомдол гаргасны зэрэгцээ буддын шашны сургаалыг зөрчигчдийн эсрэг хэрхэхээ зөвлөлдөж буй бололтой. Тэд голчлон Жамсрановыг буруутгаж, “ард олны бүдүүлэг, харанхуй байдал, мухар сүсгийг ашиглан завшиж буй лам нарынхаа нэр хүндийг санаатайгаар гутаасан гэж зэмлэж байгаа юм” гэж бичсэн байна. Анхны дугаарын нийтлэл Монголын нийгмийн дээд давхарга, ялангуяа Бурханы санваартан лам нарын дунд сандрал тэвдэл үүсгэсэн нь маш тодорхой мэдрэгдэж байна. тэд улмаар Богд хаанд гомдол мэдүүлж “Щинэ толь”-ийн эрхлэгч Ж.Цэвээнийг буруутган зэмлэж эхэлжээ. Энэ бол “Шинэ толь хэмээх бичиг” сонины нийтлэл тухайн цаг үеийн Монголын нийгэмд ямархуу хүчтэй нөлөөлж эхэлсний яруу тод жишээ юм. Соён гэгээрүүлэгч их эрдэмтэн Ж.Цэвээн өөрийн нийтлэлийн бодлого, байр суурь дээрээ хэрхэн баттай зогсож чадаж байсныг эндээс бас давхар харж болохоор байна. Тэр бэрхшээлийн өмнө хэзээ ч сөгдөж байсангүй. “Шинэ толь хэмээх бичиг” сониныг Монгол дахь Оросын төлөөний сайдын ивээл дор, тэдний хэвлэлийн баазад түшиглэн гаргаж байсан нь харин ч зарим талаар Ж.Цэвээн, түүний хамтран зүтгэгчдэд нөмөр нөөлөг болж байжээ. Энэ тухай “Академич Б.Ринчен “Шинэ толь” гэдэг тэр үедээ шинэ цагийн боловсрол түгээх зорилготой сэтгүүлийг Оросын Консулын харъяанаа байсан орос үсгийн хэвлэлийн хорооны дэргэд байгуулсан учир хуучин ёсыг хэрхэвч халахгүй гэсэн үзэл хадгалах ноёд, түшмэд санааны дураар тэр бичгийг зогсоон хааж арай чадахгүй байсан гэж уг сэтгүүлийг нийтлэгч Ж.Цэвээн авгай ярьдагсан” хэмээн бичсэн билээ гэж доктор профессор Л.Норовсүрэн “Монголын нийтлэл” номынхоо тэргүүн дэвтэрт бичсэн нь дээрхийг давхар нотолж байна.
Богд хаантан, лам хуваргуудын эсэргүүцлийг намжаахын тулд Ж.Цэвээн эрхлэгч элдэв арга чарга хэрэглэж, заримдаа Бурхан багшийн сургаал, судар тэргүүтнийг хүртэл хэвлэн нийтэлж ая эвийг нь олж байсан тухай доктор Г.Дэлэг, Л.Норовсүрэн нарын зэрэг эрдэмтэд өөрсдийн судалгааны бүтээлдээ тэмдэглэсэн байдаг. Үүнийг ноён И.Я.Коростовецийн эл тэмдэглэл ч давхар баталж байгаа нь сонирхолтой юм. Тэрбээр 1913 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн тэмдэглэлдээ Толстойн “Будда” хэмээх алдартай туужийг Жамсранов монгол хэлнээ хөрвүүлсэн бөгөөд түүнийг нь бид нар үйлдвэртээ ном болгон хэвлэн гаргалаа. Маш хямдхан ердөө нэг копейкоор зарсан учраас гарсан өдөртөө л борлогдсон, монголчууд цааш нь бие биедээ 20 копейкоор худалдаж байв. Тэгэхээр тэдэнд оюуны тэжээл ямар ихээр дутагдаж, мэдлэгээр ямар их цангаж шинэ зүйлийг мэдэхийг хүсэмжилж байгаа нь илт байна” гэжээ. Энэ бол сонины эрхлэгч Ж.Цэвээн туйлын авхаалж самбаатай ажиллаж, зөрчил тэмцлийг зөөллөн, хүмүүсийн ая эвийг эвтэйхэн олж чаддаг хүн байсныг батлан харуулж байна.
Энэ мэт “Шинэ толь хэмээх бичиг” сонинтой холбоотой цөөнгүй сонирхолтой мэдээллийг хаант Оросын Бүрэн эрхэт төлөөлөгч ноён И.Я.Коростовецийн өдрийн тэмдэглэлээс олж үзлээ. Оросын диплотамчийн 1912-1913 онд Өргөө хотноо хөтөлсөн өдрийн тэмдэглэлд дурьдсан дээрх мэдээллүүд нь “Шинэ толь” сонин, түүнийг эрхлэн гаргагч Ж.Цэвээний талаар нэмэлт мэдээлэл өгч байгаагаараа онцгой ач холбогдолтой юм. Нөгөөтэйгүүр ноён И.Я.Коростовецийн өдрийн тэмдэглэл дэх дурдсан мэдээллүүд нь Жамсраны Цэвээн бол монголын сэтгүүл зүйг үндэслэгч, монголын тогтмол хэвлэлийг үүсгэн байгуулагч мөн гэсэн бидний үзэл баримтлал, үнэлэлт дүгнэлтийг улам ч хөдөлшгүйгээр баталж байгаагаараа нэн чухал болно. Ж.Цэвээн бол XX зууны эхэн үеийн Монгол дахь чөлөөт хэвлэлийг үүсгэнц байгуулагч хосгүй гавъяатан мөн тул түүний бичиж үлдээсэн ниитлэлүүдийг цаашид цөхрөлтгүй эрж хайх, нягталж тодотгох зайлшгүй шаардлагатай байгаа болно. Учир нь олон зүйл нь одоо хэр бүдэг бүрхэг хэвээрээ байгаа юм. Миний бие хэсэг сэтгүүлч нөхдийн хамт 2010 оны 9 дүгээр сарын 19-нд ӨМӨЗО-ны Ордост зочилж шинэчлэн засварласан Чингисийн онгоны цогцолборыг ахин нэгэнтээ үзэх завшаан тохиов. Энэ удаад БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн урилгаар тус улсад зочилсон тул биднийг ихэд хүндэтгэлтэй утгаж авсан болно. Цогцолборыг сүрлэг бадрангуй, нэн гоёмсгоор барьж байгуулан сүндэрлүүлжээ. Газар нутаг, хөрөнгө мөнгө хайрласангүй. Таван тивийн айлчин гийчин ирж үзэх олон хөлийн газар, аялал жуулчлалын төв болгож чадсан байна. Бид онгонд хүндэтгэл үзүүлж алд цэнхэр хадгаа өргөцгөөж мэхийн ёсолцгоов. Шүтээний эзэн “Баасансүрэн тэргүүтэй монголын сэтгүүлчдийг эзэн хаан элбэрэлдээ багтааж авна уу” гэсэн утгатай залбирал ерөөл уншлаа. Дараа нь цогцолбор, онгоны түүхтэй холбоотой түүхэн замналын танхимыг үзэж сонирхсон. Эзэн Чингис хааны музейн барилгыг дэргэдхэн нь бариад дуусч байгаа юм байна. 2011 онд ашиглалтад оруулах гэнэ. Түүхэн замналын танхимын хананд хэд хэдэн ховор гэрэл зургийг томруулж тавьсан нь бидний анхаарлыг өөрийн эрхгүй татлаа. Онгон шүтээний цогцолбор музейн орлогч дарга бидэнд ярихдаа “энэ бол 1910 онд энд болж өнгөрсөн тайлга тахих ёслолын зураг байгаа юм. Тэр голд нь зогсож байгаа гурван хүний нэг нь эрдэмтэн Жамсраны Цэвээн гуай гэлээ. Зуун жилийн өмнөх тэр зураг ихэд бүдэг ажээ. Жижиг зурагнаас томруулж татсан тул улам ч бүүдгэр болсон байна.
1904 онд Жамсраны Цэвээн гуай Өргөө хотноо зорчсон өдрийн тэмдэглэлдээ Өвөрмонголын Ордос дахь эзэн Чингисийн онгоны тухай өөрийн бодлоо тэмдэглэхдээ, “тэнд Чингисийн түүхтэй холбоотой, монголчуудын ёс заншлын талаар өгүүлсэн үлэмжийн ховор нандин ном судар байдаг” гэж сонслоо. Очиж үзэхсэн хэмээн мөрөөдөн бичиж байсныг эл зүйлийг хараад өөрийн эрхгүй эргэж санав. Тэрхүү мөрөөдлөө гүйцэлдүүлж 1910 онд Өвөрмонголд зорчиж Ордост зочилжээ. Миний бие хамт яваа телевизийн оператор, сонины зурагчинг гуйж тэдгээр зургийг хальснаа буулган авав.
Ж.Цэвээн гуайтай холбоотой өөр сонин баримт, зураг сэлт танайд байна уу гэж орлогч даргаас лавлабал 1910 оны тайлгад эрдэмтэн Ж.Цэвээн оролцож үзэж харснаа тэмдэглэж буулган үлдээсэн тэмдэглэл нь байгаа гэв. Түүнийгээ үзүүлж болох уу, хуулбар хийж авбал зөвшөөрөх үү гэж гуйвал орлогч дарга өнөөдөр баярын өдөр тул боломжгүй. Долоо хоногийн дараа би Улаанбаатарт очно. Тэгэхдээ хуулбарыг аваачиж өгье гэж амласан билээ. Тэд амалсандаа хүрч хуучин монгол бичгээр таталган буулгасан Ж.Цэвээн гуайн тэмдэглэлийг надад авчирч өгсөн юм. Миний бие зуун жилийн өмнө тэр их хүний бичиж тэмдэглэж үлдээсэн эл тэмдэглэлийг сэтгэл хөдлөн уншив. Энэ тэмдэглэл бол орос зэрэг аль нэг өөр хэлнээс хөрвүүлсэн бус төрөлх монгол хэл, бичгээрээ тэмдэглэж үлдээсэн хосгүй нандин өв байлаа. Түүнийг “МОНЦАМЭ мэдээ” сонинд бүрэн эхээр нь хэвлүүлсэн. Эх материалын гарчиг нь “Цагаан сүргийн их тайлга /1910 он/-д Жамсраны Цэвээн биеэр оролцож бичсэн тэмдэглэл” хэмээжээ. Арваад хуудас хэртэй эл тэмдэглэлд Цагаан сүргийн их тайлгыг дархад ястнууд хэрхэн яаж тэмдэглэж өнгөрүүлдэг болохыг нэгд нэгэнгүй тэмдэглэн үлдээжээ.
Маш сонирхолтой, эрдэм шинжилгээний ихээхэн ач холбогдолтой өгүүлэл. Ордост, эзэн Чингисийн онгоныг зуун жилийн өмнө дархдууд хэрхэн яаж тайсан тэр үйл явдал кино зураг дэлгэцнээ амилах адил нүднээ тодрон бууж байна. Үйл явдалд биечлэн оролцож, түүнийгээ жинхэнэ эрдэмтэн хүний ёсоор бичиж тэмдэглэж үлдээсэн Ж.Цэвээний эл өгүүллийн үнэ цэнэ нэн өндөр гэдгийг хэлэх нь бараг илүүц буй заа. Зориуд онцгойлж тэмдэглэх нэг зүйл бол зохиогч эрдэм шинжилгээний дээрх өгүүллээ сэтгүүл зүйн тэмдэглэлийн хэлбэрээр зохиомжилсон явдал юм. Тийм учраас “Цагаан сүргийн их тайлга /1910 он/-д Жамсраны Цэвээн биеэр оролцож бичсэн тэмдэглэл”-ийг нийтлэлийн бүтээл гэж бүрэн үндэстэй нэрлэж болно. Монголын сэтгүүл зүйг үндэслэгч Ж.Цэвээний энэ мэт зохиол бүтээлийг энд тэндээс эрж хайж цуглуулж нэгтгэх явдал онц чухал юм. Одоогоор мэдэгдэж буй түүний зохиол бүтээлүүд хараахан бүрэн гүйцэд биш. Тэр хүн өөрийн нэрээр бус нууц нэрээр олон нийтлэл бичсэн байдаг. Нэр тавилгүйгээр бичиж нийтлүүлсэн нь ч бас бий. Тийм учраас монголын сэтгүүл зүйг үндэслэгч энэ эрхэм хүний бүтээл туурвилуудыг цаашид үргэлжлүүлэн эрж хайж, сурвалжлан судалж цуглуулж нэгтгэх, нийтийн хүртээл болгох явдал маш чухал байгаа болно. Жамсраны Цэвээний амьдрал, уран бүтээлийн тухай мэдээлэл бол монголын сэтгүүл зүйн үүсэл, хөгжлийн тухай үнэт баримт бичиг, монголын сэтгүүлчдийн байгууллагын өнгөрсөн түүхийн салшгүй чухал бүрэлдэхүүн хэсэг юм.
Улаанбаатар. 2002 ба 2010 он
montsame |
| Ж.ЦЭВЭЭН БОЛ МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙГ ҮНДЭСЛЭГЧ МӨН/Үргэлжлэл. Түрүүч нь ¹25/2135/-д/ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилуулжээ 12:17 “Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны
|
“Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны »»
|
|
Японд машин худалдан авах гэж байгаа бол эхлээд зогсоол эсвэл гаражтай байх шаардлагатай 12:14 Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай.
|
Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай. »»
|
|
Э.Энхтуул: Дотоод гоо үзэсгэлэн гэрэлтсэнээр гаднах төрх улам тодордог 12:11 Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн
|
Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн »»
|
|
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө 11:11 Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан
|
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан »»
|
|
Үнэмлэхгүй жолооч осол гаргаж хоёр хүн гэмтжээ 10:49 Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд
|
Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд »»
|
|
Улсын нөөцөөс туулах чадвартай сайтай автомашин, техник, хэрэгслийг хүлээлгэн өглөө 10:24 Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга
|
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга »»
|
|
Солонгосын 3 иргэн Монголын 9 иргэнтэй бүлэглэн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж ашиг олж байсныг илрүүллээ 10:08 Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд
|
Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд »»
|
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-д ажиллалаа 10:06 Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл,
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл, »»
|
|
“УБТЗ” ХНН: Монгол Улсын нутгаар 2025 онд 3850 транзит галт тэрэг дамжин өнгөрсөн 10:03 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Орон сууцны үнэ өмнөх оноос 13.6 хувиар өсөж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр үнэтэй байна 10:00 Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь,
|
Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь, »»
|
|
Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа 09:56 Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө,
|
Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, »»
|
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт театр, стадион барихыг эсэргүүцсэн хуульчдын нэхэмжлэлийг шүүх хүлээн авчээ 15:26 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн »»
|
|
“УБТЗ” ХНН 3850 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрүүлж шинэ амжилт тогтоожээ 15:21 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна 15:12 Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын
|
Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 12:43 Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
|
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна »»
|
|
Онцгой байдлын алба хаагчдад олгодог албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийг 30-40 хувь нэмэгдүүллээ 12:29 УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны
|
УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны »»
|
|
Дүрээ хувиргасан залилагчдын дөнгөнд орж хохирсоор байх уу? 11:39 Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс
|
Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс »»
|
|
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлжилж байна 10:50 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
#Closed_Cases | Хамт архи уусан хүнээ гэрт нь оруулж өгөөгүйн улмаас ял авчээ 10:23
|
|
|
Түрээсэлсэн автомашинаа бусдад зарсан үйлдлийг илрүүллээ 09:50 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн »»
|
|
Эмнэлгийн 27 нэгж, 32 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө 09:10 Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон
|
Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон »»
|
|
УБТЗ хөх нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна 19:36 Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл
|
Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт ажиллаж байна 19:32 Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн
|
Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн »»
|
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрх судасны 4 шинэ технологийг Монголдоо нутагшуулж чадлаа 18:57 Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт »»
|
|
Ногоон нуур орчмын тохижилтод 5.5 тэрбум, Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөнийхөд 4.8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ 14:36 Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ.
|
Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ. »»
|
|
Гол, нуурын мөс цөмөрч хоёр иргэн амиа алджээ 14:10 Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж,
|
Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж, »»
|
|
А.Баяр: ШУТИС-ийн багш нарын бүтээсэн бүх төрлийн "автомат хаалт онгойлгодог чип"-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна 12:39 Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС
|
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС »»
|
|
Б.Хурцыг АН-ын удирдлагын түвшинд ажиллуулахгүй байхыг шаардаж, О.Цогтгэрэлд ил захидал хүргүүлжээ 11:59 “Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр
|
“Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр »»
|
|
Х.Ганхуяг: Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна 11:54 Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа
|
Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа »»
|
|
Энэ жил Таван шар зэрэг 12 байршилд борооны ус зайлуулах шугам шинээр угсарна 11:06 2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези,
|
2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези, »»
|
|
“Таны интернэт банкны мэдээлэл алдагджээ” гэх мессэж линк илгээн, иргэдийг залилж байна 10:12 Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг
|
Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг »»
|
|
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчилжээ 09:24 Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг
|
Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг »»
|
|
Сэрэмжлүүлэг: Цочир хүйтэрч, шөнөдөө -40-45 хэмийн хүйтэн хонох өдрүүд айсуй 09:09 2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай
|
2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай »»
|
|
МАН-ын ЕНБД Я.Содбаатар БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шэнь Миньжюаньтай уулзлаа 09:06 Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа
|
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа »»
|
|
Хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албанд дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ 09:05 УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж,
|
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж, »»
|
|
Хилчид өвөлжилт хүндэрсэн үед малчдад бодитой дэмжлэг үзүүлж байна 09:03 Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна.
|
Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна. »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 3 хувиар нэмэгдсэн байна 08:56 Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр
|
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр »»
|
|
Дорноговь аймагт ажиллахаар очсон ганц бие залууст зориулж хэрэглээний зардлаа төлөөд, үнэгүй амьдрах 18-20мкв байрны төсөл эхлүүллээ 15:31 Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment"
|
Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment" »»
|
|
Барсачууд супер цомыг 16 дахь удаагаа хүртлээ 15:06 Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2
|
Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2 »»
|
|
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ 13:17 Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу
|
Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу »»
|
|
Баригдаж буй орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг 2,0 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулан залилжээ 11:48 Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн
|
Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн »»
|
|
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут явна 11:37 Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
|
Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. »»
|
|
Жүжигчин П.Бат-Амгалан цээжнээс 220кг шахаж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо 11:07 “Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга
|
“Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга »»
|
|
Мөс цөмөрсөн дуудлагаар ажиллалаа 11:03 1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас
|
1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас »»
|
|
Замын-Үүд сумын хэмжээнд газар олголтыг шалгуулахаар АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болжээ 10:58 Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжиллаа.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжиллаа. »»
|
|
Сумын цолтнуудын шинэ оны эхний барилдаанд Сумын заан Д.Мөнх-Отгон 10 даван түрүүллээ 10:56 Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин
|
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин »»
|
|
Ерөнхий сайд Замын-Үүдийн гаалийн даргыг чөлөөлжээ 10:45 Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна. »»
|
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|