 |
|
 |
|
Халтирч унаж, гэмтсэн нь хохирсоор байх уу?! |
|
|
 |
|
 |
Халтирч унаж, гэмтсэн нь хохирсоор байх уу?!
2025-12-24Хүйтний эрч чангарч ес эхэлсэн энэ өдрүүдэд хотын гудамж халтиргаа, гулгаа ихтэй явган зорчигчдод халтай байна.  Албан байгууллагууд 50 метрээс дотогш оногдсон цасаа цэвэрлэх нь цэвэрлэж, зарим нь огт цэвэрлээгүй дүр зураг хаа сайгүй. Улаанбаатар хотын төвд орших олон зуун гадаад, дотоодын иргэд зорчдог "Өглөөний гудамж" коток шиг мөстжээ.
Төрийн өмчийн нийтийн эзэмшлийн газар гэсэн хөх бичигтэй пайз харагдавч энд эзэн алга. Пайз дээр “Төрийн өмчийг эвдэж сүйтгэсэн этгээдэд хуулийн хариуцлага тооцно” гэсэн сануулга, сэрэмжлүүлэгтэй. Гэвч хүнд ээлтэй хот гэж лоозогнодог хэр нь энд хүн унаж гэмтэж хохирвол хэрхэх тухай нэг ч үг, үсэг алга.
Тус гудамжны орон сууцны нэг давхар тэр чигтээ үйлчилгээний газрууд байрладаг. Тэдний зарим нь 50 метр дэх цас, мөсөө цэвэрлэсэн байхад зарим нь огт цэвэрлээгүй ийм л дүр төрхтэй байна. 1989 оны тэртээ Нийслэлийн Хот тохижуулах трестийн Ногоон байгууламж хариуцсан дарга Б.Чимэд гуай нэгэн сонирхолтой сэрэмжлүүлэг мэдэгдэл гаргаж байжээ. Уг мэдэгдэлд “Нийслэлийн эзэмшлийн газар болох дөрвөн төв цэцэрлэгт хүрээлэнгийн зам талбайд иргэн зорчиж явах үедээ халтирч гэмтвэл манай байгууллага бүх хохирлыг барагдуулна” гэж. Үүнийгээ төмөр пайз дээр бичээд тухайн газруудад байршуулдаг байжээ. Нэгэнт ийм мэдэгдэл гаргасан учраас хүрээлэнгийн цэвэрлэгч нар зам, талбайн цас, мөсөө сайн цэвэрлэдэг байсан учраас хүн бэртэж гэмтэх тохиолдол бараг гардаггүй байжээ.
“Өвөлдөө бид хотоороо уран гулгалтаар хичээллэдэг бол зундаа бид уртын харайлтаар гүйцгээдэг. Хэрэв унаж, гэмтвэл “өөрийн хохь” болдог ийм л хөгжилтэй ч гэмээр эмгэнэлтэй ч гэмээр хотод аж төрсөөр явна.
2009 онд батлагдсан Хог хаягдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 38.2-т “... гаднах орчныхоо халтиргаа гулгаатай талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд гэмтэж, бэртвэл эмнэлэг, эмчилгээний зардлыг тухайн байгууллага хариуцна” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж байгууллагын гадаа халтирч унасан бол гэрэл зургаар баталгаажуулах юм байна. Гэхдээ хохирсон иргэн шүүхэд нэхэмжлэл гаргахад баримт хэрэгтэй ч тухайн үйлчилгээний газрууд ихэнхдээ түрээслэгч нар байдаг учраас хариуцлага хүлээж хохирол барагдуулах нь маргаантай байсаар иржээ. Учир нь хуульд тухайн түрээслүүлэгч буюу уг объектын жинхэнэ эзэн болох газар эзэмшигч нь хариуцлага хүлээх үүрэгтэй байдаг аж. Тэгэхээр хууль, дүрэм бас л амьдралд нийцэхгүй байх жишээтэй. Тодруулбал, газрын хууль ёсны эзэмшигч нь түрээслэгчтэйгээ хийх гэрээндээ энэ асуудлыг нарийн тусгах шаардлагатай аж.
Иргэд хотын зам дагуух төмөр хашааны шонд сүлбэгдэж хохирсоор
Баримт 1: 2025 оны арван нэгдүгээр сарын 5-6 шилжих шөнийн орсон цасан шуурганаар иргэн Н.Б нь Хан-Уул дүүрэг дэх Хурд хорооллоос Төв цэнгэлдэх руу явах зууртаа халтирч унажээ. Ингэхдээ зүүн гарын шуугаа ойролцоох хайсны төмөрт урснаас болж ажлын чадвараа бүрэн алдаж улмаар мэс засалд орох болсон байна.
Тухайн үедээ Гэмтлийн эмнэлэгт очиж оёо тавиулж анхан шатны тусламж авч 20 хоноод ажилдаа орсон ч гар нь алга руугаа бадайрч хавджээ. Гэтэл эмч “...мэдрэл рүүгээ нөлөөлж байна мэс засалд орох хэрэгтэй” гэжээ.
Тэрээр нийгмийн даатгал төлдөг учраас тухайн үед зөвхөн үрэвслийн эм, боолт зэрэгт 150 мянган төгрөг төлөөд байгаа аж. Харин мэс засалд орвол улсын эмнэлэг Нийгмийн даатгалын хөнгөлөлтөөр зардлын 70 хүртэл хувиар хөнгөлөх ч эмнэлгийн ор хоногийн зардалд дор хаяж долоо хононо гэвэл 300 мянган төгрөгөөс дээш дүнгээр төлөхөөр байна. Түүнчлэн хөдөлмөрийн чадвар алдтал 70 хувьтай тул ажлаа хийх боломжгүй мэс заслын дараагаас нөхөн сэргээх эмнэлэгт очиж хэвтэх шаардлага ч үүсэж байгаа аж.
Мөн тэрээр “10 хоног хэвтэж ажлаа хэвийн хийдэг болтлоо дор хаяж сар гам хийхээр болж байна. Мөн цаашдаа ямар хүндрэл гарахыг одоогоор хэлэх боломжгүй байна” гэсэн юм. Тэрээр гоо сайхны салонд маникур хийдэг.
Түүний өдрийн орлого дунджаар 2.5 сая төгрөг аж. Ялангуяа шинж жил, цагаан сар, эмэгтэйчүүдийн баяр гээд бизнесийн сезоны улирал эхэлсэн энэ үед ажлаа хийж чадахгүй 45 хоног болж байна. Тэгэхээр түүнд эдийн засгийн шууд болон дам нөлөөгөөр асар их хохирол үүсээд зогсохгүй, эрүүл мэндээрээ хохирчээ.
Цаашдаа хагалгаанд ороод хэвийн болтол дор хаяж нэг сар гэвэл мөн ийм хэмжээний орлогоо алдахаар байна. Нэмээд эмчилгээ, хагалгаа, сэтгэл санааны хохирлыг гээд тооцвол бас л нэмэгдэнэ. Түүнчлэн охиноо сургуульд нь хүргэх, харах хүн гэх мэтээр түүнд ар гэрийн ажил нь ч хүндээр тусаж байгаа зэрэг дам хохирлын хэмжээг тооцох юм бол мөн л өндөр тоо гарна.
Улаанбаатар хотын зам, талбай, ногоон байгууламжийн төмөр хайс нь хүртэл хүндээ ээлгүй. Учир нь хайсаа хийхдээ хурц өнцөгтэй төмрөөр хийсэн нь халтирч, бүдэрч, унаж гэмтвэл хохь чинь болно гэсэнтэй агаар нэг юм. Яагаад ийм үзүүртэй төмрөөр хайс, хашааг хийж байгаа нь ч ойлгомжгүй ийм л байдалтай байна.
Халтирч унасан ослын улмаас иргэнд учирсан эдийн засгийн хохирлыг нөхөн төлсөн тохиолдол тун ховор байдаг. Ихэнхдээ ийм хохирлыг иргэд өөрсдөө даагаад өнгөрдөг бөгөөд буруутай байгууллагаас нөхөн төлбөр гаргуулж чадалгүй хоцордог. Гэхдээ сүүлийн жилүүдэд эрх зүйн мэдлэгтэй иргэд шүүхэд хандаж эхэлж байна
Халтирч гэмтсэн нэг иргэн 1.6 сая төгрөгийг СӨХ-өөсөө гаргуулж авчээ
Баримт 2: 2022 онд нэг иргэн өөрийн оршин суугаа байрны гаднах талбайд халтирч унаж бэртсэн хэрэг гарсан. Тухайн байрны СӨХ цасаа цэвэрлээгүй байсан тул хохирогч эмчилгээний зардал болон бусад хохиролд нийт 3.1 сая төгрөг нэхэмжилжээ. Шүүх уг хэргийг хэлэлцээд СӨХ-г буруутайд тооцон 1.6 сая төгрөгийг хохирогчид төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Баримт 3: 2024 оны нэгдүгээр сард иргэн Ж.Б явган хүний гарцаар явах үедээ халтирч унан толгойгоо хагалсан тохиолдол гарч ажиллах чадвараа найм хоног түр алдсан байна. Тэрээр энэ хугацаанд гарсан эмчилгээний зардал, ажил орлого тасалдсаны хохирлоо нэхэмжлэхээр Нийслэлийн Засаг даргыг шүүхэд өгч хохирлоо барагдуулахыг шаардсан нь анхны тохиолдол. Гэхдээ одоогоор шийдвэрлэгдээгүй байна. Эдгээр кейсүүд нь халтиргааны улмаас иргэн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвараараа хохирсон нөхцөлд хуулийн дагуу хохирлыг барагдуулж болохыг харуулж буй юм.
Хэдийгээр Нийслэлийн Иргэдийн хурлаас 2009 онд баталсан журам болон холбогдох хууль тогтоомжийн дагуу аливаа байгууллага өөрийн эзэмшил газраас гадна 50 метр хүртэлх зайны талбайн цас, мөсийг цэвэрлэх үүрэгтэй.
Хэрэв үүргээ биелүүлээгүйгээс нь болж иргэн бэртэж гэмтвэл тухайн байгууллага эмчилгээний зардал болон бусад учирсан хохирлыг төлөх ёстой гэж заасан байдаг. Мөн энэ журмыг мөрдөөгүй байгууллагад газар эзэмших эрхийг нь цуцлах, эсвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ноогдуулах хүртэл арга хэмжээ авахаар тусгасан. Гэвч байгууллагууд иргэдийн хохирлыг сайн дураараа барагдуулсан нь ховор, хяналт шалгалт ч сул байсаар ирсэн гэж мэргэжилтнүүд хэлдэг. Дээрх СӨХ-ны хэрэгт иргэн шүүхээр эрхээ хамгаалж чадсан нь байгууллагуудын хариуцлагыг сэргээсэн чухал дохио болсон юм.
50 метр гэсэн хэмжээ орон сууц, хотхоны нөхцөлд нийцэхгүй байна
Улаанбаатар хот "Өглөөний гудамж"-ны байгууллагуудын 50 метрт ногдох газраа цэвэрлэсэн байдал. 2025.12.23 Нөгөөтээгүүр, дээрх журам хүчин төгөлдөр үйлчилж буй ч 200-2000 мянган оршин суугчтай болсон орон сууцны хотхон, хороололд 50 метр гэдэг хэмжээ нийцэхгүй болжээ. Учир нь өөр хоорондоо ойролцоогоор таван метрийн зайд шахуу баригдсан орон сууцны хороолол хотхонд 50 метрийн хэмжээ нь танай, манай газар гэсэн маргаан дагуулсаар ирсэн байна.
Өнөөдөр хоёрхон байртай 200 өрхтэй СӨХ байгаа бол 2000 өрхтэй хэдэн блок барилга бүхий орон сууцтай СӨХ ч байна. Тэгэхээр орон сууц, хотхоны байрлалтай зам, талбайд 50 метрийн хэмжээ гэдгийг өөрчилж нийцэх хэмжээг тогтоон журмаа өөрчлөх шаардлагатайг “Стандарт апартмент” СӨХ-ны удирдлага ярьж байна.
Гэхдээ Нийтийн эзэмшлийн газар болон аж ахуйн нэгжүүд өөрийн байгууллагынхаа эргэн тойрон дахь 50 метрийн талбайн дах цас, мөсөө цэвэрлэх ёстой гэснийг мөн өнөөдрийн нөхцөлд тохируулах шаардлага ч бий. Сүүлийн үед барилга, байшин, орон сууцны хороолол хоорондоо хэт ойрхон баригдсан нь уг газар ямар байгууллагын эзэмшлийн газар вэ гэдгийг ч тодорхой болгох шаардлагатай аж. Тиймээс Хот төлөвлөлтөөр тухайн газар нь ямар байгууллагын эзэмшлийн газар вэ гэдгийг илтгэх тэмдэглэгээ хилийн заагийг тодорхойлсон пайз самбар бий болгох хэрэгцээ үүссэн байна.
10267 хүний эдийн засгийн хохирол 1-20 тэрбум төгрөг байх тооцоо гарчээ
Нэг удаагийн уналтаар ийнхүү хүнд хэлбэрийн гэмтэл авахаас эхлээд яс хугарах, тархи доргих гэх мэт хүндрэл үргэлжилдэг тухай мэргэжлийн эмч нар ярьж байна. Улмаар мэс засал хийх, зарим тохиолдолд хүний эрхтэн тайрах хэмжээний ноцтой бэртэл учирвал иргэнд болон нийгэмд маш их эдийн засгийн хохирол учирдаг. Үүнд эмнэлгийн эмчилгээ, мэс засал, эм тариа, сэргээн засах эмчилгээний зардал болон шууд бус зардал өндөр. Хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацаанд ажил орлого тасрах, хөдөлмөрийн чадвар буурах, цаашдын асаргаа сувилгаа гэх мэт бүгд багтана.
Нэг хүнд ноогдох дундаж эмчилгээний зардал ч өрхийн санхүүд хүнд тусна. Халтирч унаад хөл гар нь хугарсан, мэдрэл дагасан гэмтэл авсан хүн дунджаар 2-3 сар хөдөлмөрийн чадвараа алддаг. Түүнчлэн энэ үеийн цалин орлогын алдагдал, эмчилгээний төлбөр нийлээд хэдэн арван сая гаруй төгрөг болох нь элбэг.
Эмч нарын хэлснээр эд, шөрмөс зөөлөн эдийн гэмтлийг эдгээж бүрэн хөдөлмөрийн чадвартай болох хүртэл дор хаяж зургаан сараас 1.3 жилийн хугацаа шаардлагатай байдаг аж. Зарим хүнд гэмтэлтэй өвчтөнд насан туршийн хөдөлмөрийн чадварын бууралтаас шалтгаалж тасралтгүй асаргаа, тэтгэмж хэрэгтэй болдог нь асар их дам хохирол юм. Нийт эдийн засгийн үр дагаврыг тооцож үзвэл, зөвхөн Улаанбаатар хотод 2024 онд бүртгэгдсэн 10 мянга гаруй халтиргааны ослын шууд ба шууд бус хохирлын хэмжээг хэдэн тэрбум төгрөгөөр хэмжих боломжтой гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, 10267 халтиргааны гэмтлийн санхүүгийн үр дагавар нь ойролцоогоор 1-20 тэрбум төгрөгийн хооронд байх магадлалтай гэсэн тооцоо байна.
Энэ нь хохирлыг тооцоход зарим тохиолдолд нэг хүнд ногдох алдагдсан хөдөлмөрийн бүтээмж, эмчилгээний үнэ өртгийг тооцсон өргөн хүрээ гарсан байж болох ч олон мянган тохиолдлыг нэгтгэвэл нийгэмд маш өндөр өртөгтэй гэсэн үг.
Өвлийн халтиргааны улмаас жил бүр олон тэрбум төгрөгийн гарз гарч, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн тоо нэмэгдэж буй нь ноцтой асуудал юм. Иймд халтиргаа гулгаанаас сэргийлэх, цас мөсийг түргэн цэвэрлэх, байгууллагуудын хариуцлагыг сайжруулах нь эдийн засгийн хувьд ч асар чухал болохыг дээрх тоо баримтууд харуулж байна.
Гэмтэл согогийн эмнэлэгт халтирч гэмтсэн хүний тоо хоногт 350-д хүрдэг
2025 оны эхний 11 сарын байдлаар 5365 хүн халтиргааны ослоор эмнэлгийн яаралтай тусламж авчээ. Харин 2025 оны сүүлийн сард энэ тоо нэмэгдэж болох юм. Насан туршийн хөдөлмөрийн чадвар алдалт харьцангуй цөөн боловч бүрэн эдгэрэхгүй гэмтэл авах тохиолдол жил бүр гарсаар буйг эмч нар анхааруулдаг.
Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ) болон түүний салбар эмнэлгүүд өвлийн цагт ачаалал ихтэй ажилладаг. Ердийн үед тус эмнэлэгт хоногт 250 орчим өвчтөн хандаж эмчилгээ авдаг бол өвлийн улиралд энэ тоо хэд дахин өсдөг.
Эмч нарын яриагаар өдөрт ирж байгаа өвчтөнүүдийн 60 орчим хувь нь халтиргаа гулгааны улмаас бэртсэн иргэд тусламж авч байна. Энэ нь цас их орсон өдрүүдэд бүр ч өсдөг. Жишээлбэл, 2024 оны 11-3 10267 халтиргааны бэртэл бүртгэгдсэн нь сар тутам дунджаар 2000 орчим хүн гэсэн үг. Энэ их ачаалал нь эмнэлгийн эмч, тасаг нэмэлт хүчээр ажиллахад хүргэдэг ба өвлийн улиралд ГССҮТ-ийн хонгил хүртэл өвчтөнөөр дүүрдэг. Халтиргаанаас болж гэмтсэн иргэдийн 20 хувь нь группт шилжжээ. Энэ байдал удаан үргэлжилбэл манай улс халтиргаа, гулгаанаас үүдэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон болох нь ойрхон байна.
Манайд үүнийг зохицуулсан хууль, дүрэм хангалттай ч хариуцлагын заалтыг хэрэгжүүлэх нь сул байсаар ирсэн тул одоо эрх бүхий байгууллагууд хяналт, торгуулийг чангатгах шаардлагатай байна.
Нэг ёсондоо, халтирч унасан иргэн Иргэний хуулийн дагуу гэм хорын нөхөн төлбөр нэхэмжлэх, харин хариуцагч байгууллагад Эрүүл ахуйн тухай хууль, хотын журам зөрчсөн үндэслэлээр мэргэжлийн хяналт, нутгийн захиргаанаас торгууль ноогдуулах гэсэн хоёр талт зохицуулалт үйлчилдэг гэж ойлгож болно.
Технологийн дэвшлээр эзэмшлийн газрын эзнийг тодорхой болгож хаягжуулах
Хоёр машин шүргэлцэж зам тээврийн зөрчил гаргах бүрд цагдаа, 103, даатгалын байгууллага иртэл зам дээр түгжрэл үүссэн байсан ч яг л байр, байрандаа байж бүх зүйлийг баталгаажуулсны дараа байрнаасаа хөдөлж эмнэлэг рүү хүргэгдэх буюу хөдөлгөөн хийхийг зөвшөөрдөг хууль, дүрэмтэй. Үүнийг нийтээр мэддэг. Тэгвэл үүнтэй ижил зам дээр халтирч унасан иргэн мөн л байрандаа хэвтэж байх шаардлагатай болж байна. Ялгаагүй ослын дуудлага өгч дээрх байгууллагуудыг иртэл халтирч унасан газраа хөдөлгөөнгүй хэвтэж байх. Ингэснээр тухайн хүн төрийн өмчийн нийтийн эзэмшлийн зам, талбайд унаж гэмтсэн үү, эсвэл хувийн хэвшлийн эзэмшлийн зам, талбай дээр хохирсон уу гэдгийг шууд тогтоож камер болон бусад бичлэгээр баталгаажуулсны дараа эмнэлэгт үргэх болон бусад анхан шатны тусламжийг хүргэдэг байх. Эсвэл тухайн аймаг, дүүрэг, нийслэлд халтиргаа, гулгааны ослын аппликейшн бүтээж нэвтрүүлэх. Бусад улсад нийтийн болон хувийн эзэмшлийн газрыг тодорхойлсон пайз, тэмдэглэгээг өөрийн эзэмшил газраа байршуулж улмаар түүний хил дотор хэн нэгэн ямар нэг байдлаар гэмтэж, бэртвэл хариуцлага, нөхөн төлбөр зэргийг хариуцдаг хууль, дүрэм мөрдөгддөг байна.
Эх сурвалжууд: Гэмтэл согогийн эмнэлгийн эмч нарын ярилцлага, Үндэсний статистик мэдээлэл, холбогдох хууль тогтоомжийн заалтууд зэрэгт тулгуурлан дээрх мэдээллийг боловсруулав.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин |
| Халтирч унаж, гэмтсэн нь хохирсоор байх уу?! |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар нийслэлийн ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 17:23 НИТХ-ын ээлжит бус IX хуралдаан эхэллээ. НИТХ-ын дарга А.Баяр өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулав.
|
НИТХ-ын ээлжит бус IX хуралдаан эхэллээ. НИТХ-ын дарга А.Баяр өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулав. »»
|
|
Үндэсний их баяр наадмын цолны болзол хангасан уяачдын нэрсийг уламжиллаа 17:20 Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгчдийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгчдийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар »»
|
|
Тайванд зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн нас барж, 11 иргэн гэмтэв 17:12 Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж,
|
Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, »»
|
|
Р.Эмүжин: Серик, Базылхан лугаа монгол хэлээ сайтар сурагтун 16:41 Усыг нь уувал ёсыг нь дагана аа гэж үг бий, хэдэн зууны турш Монголын ард түмний унаж, боссон түүхийн туршид
|
Усыг нь уувал ёсыг нь дагана аа гэж үг бий, хэдэн зууны турш Монголын ард түмний унаж, боссон түүхийн туршид »»
|
|
УБТЗ ажилтнууддаа 2 сарын үндсэн цалинтай нь тэнцэх урамшуулал олгоно 15:14 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн төлөвлөгөөт үзүүлэлт давж биелэх
|
2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн төлөвлөгөөт үзүүлэлт давж биелэх »»
|
|
207 дугаар байрыг барихаар ирэх оны нийслэлийн төсөвт 17.3 тэрбум төгрөгийг баталжээ 15:09 2024 онд хийн түлшний дэлбэрэлтэд өртсөн Баянзүрх дүүргийн нутаг дэсвгэрт байрлах 13 давхар 207 дугаар байрыг
|
2024 онд хийн түлшний дэлбэрэлтэд өртсөн Баянзүрх дүүргийн нутаг дэсвгэрт байрлах 13 давхар 207 дугаар байрыг »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 14:40 Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги аймгийн
|
Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги аймгийн »»
|
|
“Баяр-Эрсдэл” зэрэг оршиж байдаг 13:50 Шинэ жилийн уур амьсгал бүрдсэн энэ өдрүүдэд айл бүр гацуураа засаж, гэрээ өнгө өнгийн гэрлээр чимэглэн хуучин оноо
|
Шинэ жилийн уур амьсгал бүрдсэн энэ өдрүүдэд айл бүр гацуураа засаж, гэрээ өнгө өнгийн гэрлээр чимэглэн хуучин оноо »»
|
|
АНУ ногоон картын сугалаагаа зогсоов 11:53 Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан
|
Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан »»
|
|
Халтирч унаж, гэмтсэн нь хохирсоор байх уу?! 11:52 Хүйтний эрч чангарч ес эхэлсэн энэ өдрүүдэд хотын гудамж халтиргаа, гулгаа ихтэй явган зорчигчдод халтай байна.
|
Хүйтний эрч чангарч ес эхэлсэн энэ өдрүүдэд хотын гудамж халтиргаа, гулгаа ихтэй явган зорчигчдод халтай байна. »»
|
|
Засгийн газрын хуралдаанаар татварын асуудлыг хэлэлцэж байна 11:49 Өнөөдрийн хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэх бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан татвартай холбоотой асуудлыг хэлэлцэх юм байна.
|
Өнөөдрийн хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэх бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан татвартай холбоотой асуудлыг хэлэлцэх юм байна. »»
|
|
24-нөөс 26-ныг хүртэл ихэнх нутгаар цас орохгүй, нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхитай байна 11:40 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
|
20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: »»
|
|
Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийн барилгын ажил ирэх онд эхэлнэ 11:17 Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Морингийн даваанд хоногт 1500 тонн хог хаягдал шатааж,
|
Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Морингийн даваанд хоногт 1500 тонн хог хаягдал шатааж, »»
|
|
Энхийг сахиулах чадавхыг дээшлүүлэх хамтын ажиллагаа үргэлжилж байна 11:03 Улаанбаатар дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Цэргийн бүлгээс Монгол Улсын Зэвсэгт хүчинд
|
Улаанбаатар дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Цэргийн бүлгээс Монгол Улсын Зэвсэгт хүчинд »»
|
|
Улсад үдийн хоолны бодлого байтугай хоол зүйчгүй сургууль ч олон байна 10:54 Манай улсын хүүхдэд чиглэсэн төрийн үйлчилгээнүүд хүртээмж муутай, чанар, стандарт төдийлөн хангадаггүй учраас
|
Манай улсын хүүхдэд чиглэсэн төрийн үйлчилгээнүүд хүртээмж муутай, чанар, стандарт төдийлөн хангадаггүй учраас »»
|
|
Дэвшилтэт технологийг гамшгийн үеийн хариу арга хэмжээнд нэвтрүүлэх чиглэлээр мэдлэгээ дээшлүүллээ 10:52 БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ, ур чадварыг дээшлүүлэх”
|
БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ, ур чадварыг дээшлүүлэх” »»
|
|
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, жавартай хүйтэн байна 10:51 Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
|
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. »»
|
|
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно 17:46 “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүр 12 дугаар сарын 31-нд зохион
|
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүр 12 дугаар сарын 31-нд зохион »»
|
|
Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээндээ анх удаа робот ашиглана 17:24 Ерөнхий сайд Г.Занданшатар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ чанар хүртээмжийн асуудалд анхаарч, томоохон
|
Ерөнхий сайд Г.Занданшатар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ чанар хүртээмжийн асуудалд анхаарч, томоохон »»
|
|
Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна 17:23 Өнөөдөр зүүн аймуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
|
Өнөөдөр зүүн аймуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. »»
|
|
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа 17:17 УИХ-ын чуулганы 2025 оны 12 сарын 23-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны
|
УИХ-ын чуулганы 2025 оны 12 сарын 23-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны »»
|
|
Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллахгүй 17:07 Томуу, томуу төст өвчлөл буурч, түргэн тусламжийн дуудлага 2187-д хүрээд байсан бол өнгөрсөн баасан гаргийн байдлаар
|
Томуу, томуу төст өвчлөл буурч, түргэн тусламжийн дуудлага 2187-д хүрээд байсан бол өнгөрсөн баасан гаргийн байдлаар »»
|
|
Интерполоор эрэн сурвалжилж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлжээ 16:16 Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан ОХУ-ын иргэнийг өнөөдөр
|
Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан ОХУ-ын иргэнийг өнөөдөр »»
|
|
Гал морин жилийн онцгойлох жилтнүүдийн засал - Жил орох 15:46 2014, 1954 онд төрсөн — 13, 73 нас
|
2014, 1954 онд төрсөн — 13, 73 нас »»
|
|
Л.Энх-Амгалан: Тимосек компаниас 100 гаруй удаа туршлага судалсан ч үр дүнгүй 15:40 УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт тавьж, хариулт авав.
|
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт тавьж, хариулт авав. »»
|
|
2026 онд Газар чөлөөлөлтийн нөхөн олговорт 200 тэрбум төгрөгийг зарцуулна 15:22 Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 14 дэд бүлэгт хамаарах 793 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган, батлуулжээ.
|
Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 14 дэд бүлэгт хамаарах 793 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган, батлуулжээ. »»
|
|
Украины парламентад сонгуулийн асуудлаар ажлын хэсэг байгуулжээ 15:13 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах »»
|
|
Бенгалын гал, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 13:39 Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулахдаа иргэд, аж ахуйн нэгж,
|
Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулахдаа иргэд, аж ахуйн нэгж, »»
|
|
Өмнөх арван хоногтой харьцуулахад цасан бүрхүүл 7 хувиар нэмэгдсэн байна 12:14 Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр арваннэгдүгээр сарын 20-ны
|
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр арваннэгдүгээр сарын 20-ны »»
|
|
Төрийн одон, медалийг хууль бусаар арилжихгүй байхыг анхаарууллаа 12:07 Сүүлийн өдрүүдэд цахим орчин, ялангуяа сошиал сүлжээ, зарын бүлгүүдээр “Төрийн одон, медаль авна, зарна” гэх утгатай
|
Сүүлийн өдрүүдэд цахим орчин, ялангуяа сошиал сүлжээ, зарын бүлгүүдээр “Төрийн одон, медаль авна, зарна” гэх утгатай »»
|
|
ТББХ: Хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжив 12:02 Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2025.12.23/-ийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны
|
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2025.12.23/-ийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны »»
|
|
Мөсний зузаан өмнөх оны мөн үеэс 5-40см нимгэн байна 11:50 Энэ сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав
|
Энэ сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав »»
|
|
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ 16:29 Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлсэн.
|
Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлсэн. »»
|
|
Архангай аймгийн Булган ууланд нутагшуулсан янгирын тоо толгой 70 болж өссөн байна 16:22 Булган уулын дархан цаазат газарт янгир ямааг сэргээн нутагшуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн.
|
Булган уулын дархан цаазат газарт янгир ямааг сэргээн нутагшуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн. »»
|
|
ОУЭШ-ийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнд хориг тавьж буйгаа АНУ мэдэгдэв 15:52 Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-д Ази, Номхон далайн бүсийн орнуудыг төлөөлөн сонгогдсон манай улсын шүүгч
|
Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-д Ази, Номхон далайн бүсийн орнуудыг төлөөлөн сонгогдсон манай улсын шүүгч »»
|
|
Татварын багц хуулийг энэ ондоо багтаан өргөн барина 15:49 УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.22/-ийн ээлжит хуралдаанаар Татварын багц хуулийн шинэчлэл, Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн танилцуулга, Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт,
|
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.22/-ийн ээлжит хуралдаанаар Татварын багц хуулийн шинэчлэл, Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн танилцуулга, Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, »»
|
|
Барилгын хөгжлийн төвийн ээлжит шуурхай хурал боллоо 15:23
Барилгын хөгжлийн төвийн захирлын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2025.12.22/ боллоо. Хурлын үеэр өнгөрсөн шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэв.
Тодруулбал,
|
Барилгын хөгжлийн төвийн захирлын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2025.12.22/ боллоо. Хурлын үеэр өнгөрсөн шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэв.
Тодруулбал,
»»
|
|
Хадгалалтын горим алдагдсаны улмаас “Миний Монголын сүү” гашилж, зах зээлээс татжээ 15:19 Үндэсний ууган үйлдвэр “Сүү” ХКийн энэ сарын 13-наас хойш зах зээлд нийлүүлсэн зарим төрлийн бүтээгдэхүүн гашилж,
|
Үндэсний ууган үйлдвэр “Сүү” ХКийн энэ сарын 13-наас хойш зах зээлд нийлүүлсэн зарим төрлийн бүтээгдэхүүн гашилж, »»
|
|
“Хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна 15:16 ОСАКА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /Kyodo/. Японы Осака хотод энэ онд болсон Дэлхийн экспогийн үеэр
|
ОСАКА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /Kyodo/. Японы Осака хотод энэ онд болсон Дэлхийн экспогийн үеэр »»
|
|
Оюутолгойн сонсголын тогтоолын төслийг Монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв 14:39 Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн
|
Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн »»
|
|
Саудын Арабад цас оржээ 14:34 ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ.
|
ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ. »»
|
|
Галаас амьд үлдсэн Б. Амин-Эрдэнэ охин энгийн тасагт шилжин эмчлүүлж байна 13:22 2025.12.02-ны өглөө 07:30 орчимд Хийдийн сууринд өвлийн дүнзэн байшин шатаж дотор нь байсан 16 настай хүү 11 настай охин дүүгээ галаас авраад өөрөө гарч чадалгүй бурхан болсон харамсалтай үйл явдал тохиолдсон билээ.
|
2025.12.02-ны өглөө 07:30 орчимд Хийдийн сууринд өвлийн дүнзэн байшин шатаж дотор нь байсан 16 настай хүү 11 настай охин дүүгээ галаас авраад өөрөө гарч чадалгүй бурхан болсон харамсалтай үйл явдал тохиолдсон билээ. »»
|
|
О.Цогтгэрэл: Энэ долоо хоногт дэд сайдын асуудлаа буцаахгүй бол Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барина 13:08 Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.
|
Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. »»
|
|
Малжих орны хөгжлийн шинэ дүр төрх 12:51 Дэлхийн дөрвөн том тал нутгийн нэг гэгдсэн Хөлөнбуйрын өрцөнд байрлах Хуучин Барга хошуу нь аж үйлдвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт мэдэгдэхүйц дээд амжилттай хөгжиж байгаа бөгөөд “Мэргэл гол”, “Улаан толгойт хонь”, “Хуучин Барга үхэр”-ээр олон түмний сэтгэлд хоногшжээ.
|
|
Урчуудын “уулзалт” үргэлжилсээр 12:43 Хятадын Урчуудын Эвлэлийн орлогч дарга, нэрт зураач Ван Лайвэнь 11-р сарын 08-ны өдөр Фүжянь мужийн Фүжөү хотноо “Түмэн газрын цайны зам” Хятад, Монголын зураачдын хамтарсан уран бүтээлийн аяны багийнхантай уулзлаа.
|
|
Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 12:38 Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх »»
|
|
Оюутан малчин Шугар 12:37
Уг нь “усны тунгалаг өвсний соргогийг даган " оторлож нүүдэллээд байгаль ахуйгаа сэргээж, экологийг хамгаалж байсан бол, одоо суурьшил амьдралд бүрмөсөн шилжснээр, бэлчээр тачирдахаас урьдчилан сэргийлж бас жилийн орлогоо нэмэгдүүлж чадсан залуу малчин Шугарынханд бид 11- р сарын 4-ий өдөр зочилсон юм.
|
|
Шинэ хөдөөгийн шилдэг малчин --- Заяа 12:35 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилах багийн баруун замын сэдгүүлчд Ордос хотын Отогийн Өмнөд Хошууны Нанс суурины Сүлд гацааны малчин Заяагийнд хүрлээ.
|
|
Хятад, Монголын соёлын солилцооны улирал эхэлээ 12:32 “Умард хязгаар, Үзэсгэлэнт хаалга - Хятад, Монголын соёлын солилцооны улирал” арга хэмжээ 11-р сарын 03-ны өдөр буюу өнөөдөр ӨМӨЗО-ны Эрээн хотод нээлтээ хийлээ.
|
|
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ 12:28 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 11-р сарын 03-ны өдөр Хөх хотод эхэлсэн байна.
|
|
|
Хятад Улс цөмийн зэвсгийг түрүүлж ашиглахгүй байх бодлогыг баримтална гэв 17:36 12-р сарын 23-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв.
|
12-р сарын 23-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв. »»
|
|
Тайванд зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн нас барж, 11 иргэн гэмтэв 17:12 Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж,
|
Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, »»
|
|
Медведев Европын Холбооны зөөлөн өнгө аястай мэдэгдлүүдийн шалтгааныг сонирхож байна гэв 17:02 ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус
|
ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус »»
|
|
АНУ ногоон картын сугалаагаа зогсоов 11:53 Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан
|
Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан »»
|
|
Украины парламентад сонгуулийн асуудлаар ажлын хэсэг байгуулжээ 15:13 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах »»
|
|
Саудын Арабад цас оржээ 14:34 ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ.
|
ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ. »»
|
|
Хутга, тэсрэх бөмбөгтэй этгээд халдлага үйлджээ 11:20 Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон
|
Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон »»
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Лавров: Барууныхан Украинтай холбоотойгоор олон улсын эрх зүйн хэм хэмжээг гуйвуулж байна 12:47 Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж
|
Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж »»
|
|
Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцжээ 13:21 БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй
|
БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
Украин Каспийн тэнгис дэх ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд хоёр дахь удаа цохилт өглөө 09:50 Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины
|
Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины »»
|
|
Австралид 15 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагыг аав хүү хоёр үйлджээ 09:27 Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ.
|
Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ. »»
|
|
Зеленський: НАТО-д элсэх зорилгоосоо татгалзахад бэлэн. Энэ бол бодит буулт 09:21 Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ
|
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|