Тодруулбал,  Хан-Уул дүүргийн 3, 8 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрэлтийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” чиглэлийг шинээр нээсэн байна.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс Нийтийн тээврийн үйлчилгээний Х:11 “Давааны Зөрлөг-5 шар" чиглэлийн замналд "Монгол наадам цогцолбор” урд, хойд зогсоолыг нэмжсэн бол Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд Ч:42 "Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан" чиглэлийн замналд өөрчлөлт оруулж Ч:42 "Сүлжмэл-Нарны гүүр-Танктай хөшөө-Зайсан" чиглэл болгон өөрчилжээ.