 |
|
 |
|
Үхэлтэй зургаан хоног тэмцсэн Ц.Түмэндэлгэр /Бодит явдал/ |
|
|
 |
|
 |
Үхэлтэй зургаан хоног тэмцсэн Ц.Түмэндэлгэр /Бодит явдал/
2025-12-04Өвлийн тэсгим хүйтэнд хацар нүүр час час хийж, хамаг бие дагжин даарах нь хэцүү. 
Хичнээн дулаан хувцастай байсан ч удаан хугацаагаар гадаа алхана гэдэг бүр ч амаргүй. Тэгвэл Цэрмаагийн Түмэндэлгэр гэдэг залуу идэр есийн хүйтэнд эзгүй говьд зургаан шөнө, долоон өдрийг дан дээлтэй мөлхөж өнгөрүүлжээ. Мотоциклиос унаж хөлөө бэртээсэн тэрбээр өл залгуулах ямар ч хоол, ундгүй цасан шуургатай хахир өдрүүдийг туулсан юм. Ц.Түмэндэлгэр өөрт тохиолдсон эл аюулыг сөрж, давж чадсанаараа монгол эр хүний тэсвэр тэвчээрийг илтгэн харуулах шиг. Энэхүү бахархууштай үйл явдлыг уншигчидтайгаа хуваалцахаар өмнийн цэнхэр говийг зориод ирлээ. Тэрбээр Өмнөговь аймгийн Номгон сумын Хармагтай багт амьдардаг, эгэл жирийн малчин. Энэ баг Өмнөговь аймгийн хамгийн захад орших сумын нутаг болохоор хилтэй ойр. Харин төв суурин газраас бас ч гэж зайтай. Гол баатар маань Номгон сумын уугуул. Тэнд л төрж, өсч, малаа маллан амьдарч яваа нэгэн. Эхээс тавуулаа бөгөөд дөрвөн дүүтэй. Тэдний хоёр нь өрх тусгаарлажээ. Өдгөө 37 настай Түмэндэлгэр ээж, хоёр дүүгийнхээ хамт амьдардаг.
Тэднийгээ асарч, ар гэрээ авч явдаг ганц хүн нь юм билээ. Тавдугаар ангид орсон жилдээ сургуулиа орхиж, мал дагажээ. Энэ залуугийн яриаг ажиглаад байх нь ээ, олон зовлон бэрхшээлийг туулсан бололтой. Хэр баргийн юманд бүдрээд байхааргүй нэлээд хатуужилтай, дээрээс нь үг яриа цөөтэй, ёстой нэг гүндүүгүй монгол эр шиг санагдсан. Харин тэрбээр эзгүй хээр талд олон хоногийг өнгөрүүлсэн тухайгаа ярихдаа "Унтах л юм бол аюулд орно. Би ээждээ амьд л очих ёстой" хэмээн өөртөө байн байн сануулж байсан гэнэ лээ. Тэрбээр 2013 оны нэгдүгээр сарын 19-25-ны хооронд ор сураггүй байсан юм. Ийнхүү малчин залуу Ц.Түмэндэлгэр амьдралын төлөө үхэлтэй хэрхэн тэмцэлдсэн тэр өдөр хоногуудын үйл явдлыг сийрүүлье.
Нэгдүгээр сарын 19. Цагаан сар болоход 20-иодхон хоног дутуу байв. Ц.Түмэндэлгэрийн ээж, дүү нар нь баярынхаа бэлтгэлийг базаахаар төв суурин газар руу явчихсан эзгүй байлаа. Гэртээ ганцаар үлдсэн Ц.Түмэндэлгэр өглөө эрт босч цай юугаа чанахаас өгсүүлээд мал хуйгаа тойглох ажил түүнд оногдов. Энэ өдөр дөрвөн ес эхэлж байсан болохоор тэр үү тэнгэр хангай тийм ч сайнгүй байж. Ц.Түмэндэлгэрийг өглөө эртлэн босоход урд өдрийнхөөс нэлээд жихүүндүү байсан гэнэ. "Ээж, дүү нар нь маань өнөөдөр ирнэ. Тэнгэр муудаж, замдаа саатчих вий дээ" гэж тэрбээр санаа зовнин хүлээж байжээ. Тиймээс мань хүн тэднийгээ ирэхэд нь дулаан гэрт, халуун цайтай угтана гэсэн бодолтой малаа тийм ч хол бэлчээгээгүй байна. Тэднийх бог малтай бөгөөд дийлэнх нь ямаа ажээ. Бага үдийн алдад Ц.Түмэндэлгэр гэртээ ойр зуурын ажил хийгээд сууж байтал өрх нь дэрвэлзэж, юу юугүй цасаар шуурах нь бололтой ганц нэг хаялж эхлэв гэнэ. Шалавхан гараад хартал ойр хавьд мал нь харагдсангүй. "Өнөөх гайхлууд чинь салхинд туугдаад явчихлаа шүү" хэмээн бодсоор хам хум малгайгаа өмсч, бээлийгээ гартаа углаад гарчээ. Шуудхан мотоцикльдоо мордож, "Шар нохойт" гэдэг газрыг чиглэн хурдлав. Энэ газар дов толгодтой, хад чулуу ихтэй аж. Гэрээсээ 3-4 км хэртэй холдтол малынх нь бараа харагджээ. Ц.Түмэндэлгэр мал руугаа дөхөж ирэнгүүтээ хурдаа багасгав. Хонь, ямаагаа захлан түрүүчийг нь эргүүлэхээр жолоогоо чиглүүлж, бартаан дундуур аядуу явж байлаа. Гэтэл саад тулгарч жолоогоо огцом дартал онхолдон унажээ. Энэ осол түүнийг хөдөө зэлүүд газарт олон хонуулна чинээ хэн санах билээ. Мань эр мотоцикльдоо даруулж газарт унангуутаа шуудхан босоод иржээ. Аминдаа унаагаа босгоод давхичих санаатай дээшээ өндийтөл толгой нь эргэж, хөл нь гуйван тэнцвэрээ олж чадсангүй. Онхолдонгуутаа шоконд орж, өвчнөө ч мэдрэлгүй боссон бололтой. Гэтэл түүний зүүн хөл нь маш их өвдөж байхыг анзаарч гэнэ. Газарт сууж байгаад гутлаа тайлан хартал нарийн шилбэ нь хугарчихсан байж. Яах учраа олохгүй мотоциклио налан суужээ. "Ямартай ч энэ хэдэн малаа эргүүлчихлээ" хэмээн боджээ. Хонь ямаа нь ч гэрийнх нь чигтээ бэлчиж байгаа харагдав. Азаар цасан шуурга тавьсангүй. Ц.Түмэндэлгэр тэндээ нэлээд удаан суужээ. Нар ч жаргав. Тэрбээр суусаар л байлаа. Босъё босч болохгүй, холбоо барих гээд гар утас ч үгүй явсан учраас хэн нэгэн хүрээд ирэхийг найдан хүйтэн цасан дээр бүрий болтол сууж өнжжээ. "Одоо гэрийнхэн маань төвөөс ирчихсэн байгаа даа. Намайг хайгаад ирчих ч юм бил үү" гэж бодсоноо "Өвчтэй ээжийн маань санаа зовох вий дээ. Дүү нар маань ч явган нүцгэн яаж хайх билээ" гэж түмэн зүйлийг эргэцүүлнэ. Цаг ч орой болж Ц.Түмэндэлгэр нэлээд жиндэж, даарч байгаагаа сая анзаарчээ. Тэрбээр тухайн үед ердөө ноосон цамцан дээр нэг тэрлэг давхарлаж гадуураа юүдэнтэй нимгэвтэр куртка угласан байжээ. Харин гутлын хувьд оймсон түрийтэй орос бахиал өмссөн байв гэнэ. Тэрбээр ингэж осолдоно чинээ огтхон ч санаагүй нь мэдээжийн хэрэг. Өдөр бүр ийм л хувцастай мотоциклиор малаа хариулдаг хойно доо, арга ч үгүй болов уу. Сүүлийн найман жил мотоцикль унаж буй тэрбээр урьд нь ямар нэгэн осол аваарт өртөж байгаагүй гэсэн. Шөнө дөл болов. Нохой явган гахай нүцгэн гэгчээр Ц.Түмэндэлгэр тэндээ өглөө болохыг хүлээн суулаа. Өвчтэй хөлөндөө шаналан шөнө цурам ч хийж чадсангүй. Харин ээж, дүү нар нь гэртээ ирж, түүнийг гэрээ эзгүй орхиод явсанд тун гайхацгаажээ. Мал нь гэрийнхээ хаяанд байхад хаашаа явчихдаг хүүхэд вэ гэж ижий нь санаагаа чилээж гэнэ. "Эсвэл сум орон нутаг руу бидний өөдөөс явчихав уу. Замд таараагүй дээ" гэж бас бодов. Хүүгийнхээ араас сэтгэл нь гэгэлзсэн Цэрмаа гуай тайван унтаж чадаагүй байна.
Нэгдүгээр сарын 20. Үүрээр нэлээд хүйтэрч, Ц.Түмэндэлгэр даарч, хурдхан нар мандахыг тэсэн ядан хүлээж сууна. Нар ч мандлаа. Салхи тогтуун, сайхан өдөр болох шинжтэй хэмээн тэрбээр дотроо цухас баярлав. "Хэрэв намайг олохгүй бол би эндээс хөдөлж, харьж чадахгүй. Эсвэл би авто зам руугаа ойртох хэрэгтэй. Тэгж байж амьд гарна. Эзгүй талаас хэн л намайг олох билээ" гэж боджээ. Ядаж байхад говийнхон хангайнхантай адил айл саахалтаараа багшралдаад байхгүй. Хамгийн ойр айл нь 2.5 км зайтай байдаг. Тиймээс Ц.Түмэндэлгэр өөрийг нь хэн нэгэн тэндээс олно гэдэг бараг худлаа гэж боджээ. Хөл нь янгинаж, шөнөжин тарчилсан болохоор мань эр яах учраа олохгүй л байлаа. Ядаж байхад ходоод нь хонхолзож, өлсч байгаа гэж жигтэйхэн. "Ямартаа ч зам руу дөхье. Тэр нь хамгийн зөв арга, замын унаа тааралдвал хот суурин газар руу дөхөх боломжтой" гэж дэмий л ганцаараа үглэнэ. Авто зам түүний барагцаагаар гэрээс нь холгүй санагджээ. "Шар нохойт"-оос гэр нь 3-4 км-ийн зайтай бол тэндээс авто зам хүртэл 1-2 км гэнэ. Ингээд мань эр зам руу мөлхөхөөр шийджээ. Зүүн хөл нь шилбээрээ хоёр хугарсан тэрбээр дөрвөн хөллөөд мөлхөж болохгүй. Эхэндээ хөлөө жийж суусан чигтээ хоёр гараараа газарт тулан ухарчээ. Гэвч шальтай явж чадсангүй. Тав зургаахан метр хэртэй зүтгээд цуцжээ. Ам нь цангаж, өлсөхийн эрхэнд цас руу нүүрээ наав. Цаснаас гартаа базаж байгаад иднэ. Гэвч огт амны цангаа нь гараагүй байна. Ямартаа ч зам руу зүтгэх ёстой гэж тэмүүлсээр байв. Ядаж байхад тэр хэсэг чулуу ихтэй болохоор арай ядан аврал эрэн зүтгэх түүнд том саад болж байжээ. Тэрбээр хоёр метр хэртэй мөлхөж, амсхийхдээ цас иднэ. Тэрбээр энэ өдөр 200 орчим метр мөлхсөн байна. Шөнө гавьтай газар хороож чадахгүй болохоор нөмөр газар бараадав. Хадны нөмөрт сууж, үүр цайлгая гэж шийджээ. Шөнөжин юу эсийг бодохыг хэлэх вэ. "Ээж маань яаж байгаа бол, дүү нар малаа маллаж чадаж байгаа болов уу даа" гэхчилэн янзан бүрийн бодлоор өөрийгөө саатуулан цаг аргацаана. Гэнэтхэн "Хэн нэгэн энүүгээр явж байгаа болов уу" хэмээн чимээ чагнавч эзгүй талд Ц.Түмэндэлгэрийн өөрийнх нь амьсгалаас өөр юу ч сонсогдсонгүй. "Ийм аниргүй байхад орилж хашгираад яах ч билээ" хэмээн өөрийгөө тайвшруулна.
Нэгдүгээр сарын 21. Нар мандахад шөнөжин даарсан мань эр бага ч болов бүлээцэв. Тэрбээр "Унтаж л болохгүй. Тэгвэл хөлдөж үхнэ" гэж хоёр алгаа хооронд нь үрж, нүүрээ барин сууна. Хоёр өдөр хэлэн дээрээ цаснаас өөр юу ч тавиагүй тэрбээр ядарч туйлдан хөлнийхөө шарханд ч бүр эмзэглэнэ. Нойр нь хүрэх боловч "Энэ хөл зэргийн юм яахав. Шөнө л унтаж болохгүй. Би ээждээ амьд очих ёстой" гэж байн байн өөрийгөө сэргээнэ. Хадны нөмөр бараадаж шөнийг өнгөрүүлсэн тэрбээр гэгээ ормогц л зам дөхөхөөр урагшилжээ. Өмнөх өдөр хоёр алгаараа газарт тулж явсан нь хамаг биеийг нь хөндүүр болгожээ. Ингээд баруун гараараа газарт тохойлдож, хөлөө чирсээр хажуулдан мөлхөв гэнэ. Нэг хоёрхон метр яваад л цуцна. Зам ойрхон байгаа гэж өөрийгөө зоригжуулан амьсгаагаа дарангуутаа л мөлхөөд байжээ. Ам цангахын эрхэнд цасаар амаа дүүргэх боловч ямар ч нэмэргүй. Сүүлдээ хэл ам нь өвдөж, хоолой нь хөндүүрлэжээ. Аргаа барахдаа өөрийнхөө усыг алган дээрээ тосож уужээ. Амных нь цангаа бага ч болов тайлагдах шиг болж гэнэ. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч Ц.Түмэндэлгэрт тохиолдов. Үд хэвийх алдад нэг зүүрмэглээд сэртэл хажууханд нь мал ирсэн байж. Тэрбээр ихэд баярлажээ. "За энэ чинь хэний мал вэ" гээд хартал нүд нь бүрэлзээд нэг л сайн таньж чадахгүй байж. "Малаа хариулахаар хэн нэгэн ирж л таарна" хэмээн баахан горьдсон боловч дэмий хүлээжээ. Хэн ч ирсэнгүй гэнэ. Эхний өдөр 200 метр мөлхөж байсан Ц.Түмэндэлгэр шальтай ахихаа больжээ. Замдаа хэд хэд амран байж энэ өдөр ердөө 100-гаадхан метр газар л хороосон байв. Өөрийгөө хүчлэн мөлхөх үед Ц.Түмэндэлгэр тийм ч даарч дагжирдаггүй байж. Харин үүр шөнийн заагаар л маш их даардаг байжээ. Энэ шөнө тэрбээр мөн л хадны нөмөрт хоног өнгөрүүлэхээр шийджээ. Хавирган сарны бүдэг гэрэлд цасанд дарагдсан цэлийсэн тал улам гэгээ нэмэх мэт харагджээ. Ойр хавьд нүдэнд торох юу ч үзэгдэхгүй. Гэтэл шөнө дөлөөр чоно улих чимээ түүнд сонсогджээ. Бүр хэдхэн зуун метрийн зайтай явж байгаа нь ч мэдрэгдэж гэнэ. Ц.Түмэндэлгэрийн хувьд айдсыг ардаа орхисон байв. Говийн чоно галзуурчихаагүй л бол арай ч хүн барьж идэх дээрээ тулаагүй дээ хэмээн тайван сууж байжээ. Үүр хаяарах үеэр тэрбээр гэнэтхэн цочиж сэржээ. Өөрийн мэдэлгүй зүүрмэглэсэн нь тэр байж.
Нэгдүгээр сарын 22. Гэрээсээ холддоггүй Ц.Түмэндэлгэр сураг тасраад гурав хонолоо. Цэрмаа гуай сум орон нутаг руугаа хэл хүргэжээ. Мотоцикльтой яваад сураггүй болсон хүүгийнх нь араас Номгон сум эрлийн ажиллагааг зохион байгуулжээ. Сумаас эрлийн хоёр баг гарч, Ц.Түмэндэлгэрийг хайжээ. Ямар ч ул мөргүй алга болсон түүнийг хаа сайгүй хайсан байна. Харин ар гэрийнхэн нь мэддэг, чаддаг гэсэн үзмэрч, төлгөч нарт ханджээ. “Танай хүүхэд амьтай голтой явна” гэж хэлэх нэгэн байхад “Амиа хорлочихсон гэж төлгө буулаа” хэмээн Цэрмаа хөгшний сэтгэлийг өвтгөх төлгийг зарим үзмэрчид хэлж байжээ. Гол ус гээд л яваагүй газар үгүй гэнэ. Энэ өдөр эрлийн багийнхан шөнө дөл болтол ажиллаад мухардаж, маргааш нь үргэлжлүүлэн хайхаар хоорондоо ярилцаад салав. Тэр хойгуур нутаг усанд нь Ц.Түмэндэлгэрийн талаар таагүй цуу дэгджээ. “Сэтгэлээр унаж, хоолойгоо боомилсон гэнэ”, “Хөлдөөд амиа алдсан гэсэн” гэх зэргээр амнаас ам дамжин ярих болжээ.
Нэгдүгээр сарын 22-ны тэр өдөр хүйтэн цасан шуургатай байсан болохоор эрлийн багийнхан Ц.Түмэндэлгэрийг олоход саад болсон бололтой. Харин мань эр үхэлтэй тэмцэлдсээр шуурга сөрөн мөлхөж байсан юм. Гурван шөнө, дөрвөн өдөр түүний хувьд маш хурдан өнгөрчээ. Зүг чигээ алдаж болохгүй, энэ хавьд зам байгаа гэж өөртөө итгэсээр мөлхөж байв. Гэнэт мотоциклийн дуу түүнд сонсогджээ. “Би энд байна” гээд орилох гэтэл дуу нь гарсангүй. Мотоцикль, машины дуу улам тодорч түүнийг чиглэн ирж байгаа бололтой. Төөрсөн залуу ихэд баярлан өндийлөө. Харамсалтай нь машин, мотоциклийн гэрэл түүнээс холгүйхэн ирээд буцчихлаа.
Нэгдүгээр сарын 22-ны орой түүнээс эрлийн багийнхан хэдхэн метрийн зайтай зөрлөө. Учир нь цасаар шуурч байсан болохоор ойр орчмын зүйл тэдэнд харагдаагүй биз. Харин аврал эрсэн залууд бол машины, мотоциклийн гэрэл ердөө өмнөхнүүр нь эргэсэн юм. Төд удалгүй машин, мотоциклийн дуу гэнэтхэн намжив. Эрлийн багийнхан явган хайж байгаа бололтой, гар чийдэнгийн голгоносон гэрэл бүдэгхэн энд тэндээс гялтайна. “Түмэндэлгэр ээ”, “Дэлгэр ээ” гэж хүмүүсийн орилолдох чихэнд нь сонсогдов. Ц.Түмэндэлгэр “Намайг хайж яваа л юм байна” хэмээн баярлаж, “Би энд байна, би энд байна шүү дээ” гээд орилох гэсэн боловч ам нь эвлэсэнгүй. Дуу нь ч гарсангүй. Болдог сон бол босоод гүймээр санагдавч хугарсан хөл нь түүнийг чангаана. Нүүр нүдгүй цасаар шуурч байгааг ч үл ажран Ц.Түмэндэлгэр эрлийн багийнханд өөрийгөө мэдэгдэх гэж хичнээн оролдовч бүтсэнгүй. Дэмий л гараа савчууллаа. Харин эрлийн багийнхны дуу улам бүр холдсоор байв. Шуурганы жихүүн чимээ л тодрон үлджээ. Ц.Түмэндэлгэр “Би ямар азгүй юм бэ. Дэргэд минь ирцгээчихээд буцаад явчихлаа шүү дээ” хэмээн уйлах гэсэн боловч дусал нулимс ч гарсангүй.
Нэгдүгээр сарын 23. Шөнөжин цасаар шуурсны маргааш өглөө нар цэлмэг тэнгэрийг цацруулах мэт мандлаа. Ц.Түмэндэлгэр бүхэл бүтэн дөрөв хоног хэлэн дээрээ цас болон өөрийнхөө уснаас өөр юу ч тавиагүй болохоор ихэд сульдаж ядарчээ. Ухаан санаа нь балартаж, уруул ам нь омголтож, холцруутсан байна. Үүрийн жиндүү жихүүн жаврыг тэсэн байж өглөөтэй золгосон тэрбээр ямартаа ч зам руу дөхье гээд мөлхжээ. Гэвч олон хоног хоол, ундгүй явсан түүний толгой нь эргэж, хугарсан хөл нь зовиурлав. Өлсч туйлдахын эрхэнд цасан дороос хатсан өвс тасдан иджээ. Хэдийгээр хоолой, ам нь өвдөж байсан ч цаснаас өөр “бэлэн хоол”-ны сонголтгүй болохоор идсээр л байв. Тэрбээр өдөржин мөлхсөөр 25 метр газар л хороожээ. Нар хэвийхэд нөмөр газар хоргодож, тэндээ шөнийн жаврыг өнгөрүүлэхээр болов. Тэрбээр жижигхэн хадны өмнө очиж, өөрийнхөө суух газрын цасыг гараараа малтжээ. Гэтэл хатсан царцаа түүний нүдэнд шуудхан өртөв. “Царцаа уушгинд сайн гэж дуулсан болохоос хортой гэж лав мэдэхгүй юм байна” хэмээн бодон хатсан царцааг шуудхан аваад үмхчихэв. Өлсч цангасан түүнд ямар нэгэн амт, үнэр мэдрэгдэх юм алга гэнэ. Сууж байгаа газрынхаа эргэн тойронд дахин царцаа байгаа эсэхийг хайж гарлаа. Тэрбээр нэлээд олон хатсан царцаа олжээ. Эхэндээ тааралдсан болгоныг амандаа хийж, зажилж байснаа нэгмөсөн бөөгнүүлж байгаад идэхээр шийджээ. Яг л чихэрт хорхойссон хүүхэд шиг амтархан идсэн гэнэ. Тэндээ хононо гэж байсан тэрбээр хэсэг царцаа, цас идсэнийхээ дараа тамир тэнхээ орох шиг болж, газар дөхөхөөр шийджээ. Гэвч гавьтай явж чадалгүй цуцсан байна. Ердөө 20-иодхон метр газар мөлхөөд л зогсчээ. Түүнийг ийн зовж байх зуур эрлийн багийнхан өөр газраар түүнийг хайсаар л байв.
Эрлийн багийнхан нутгийн нэгэн мэргэн төлгөчид хандахад “Та нар яг хажуухнаар л яваад байна даа. Явсан газраараа дахиад нэг эргэ” гэжээ. Ингээд шөнө дунд урьд өдрийнхөө явсан газраар дахин эргэж гэнэ. Зүдэрсэн залууд хий юм сонсдож байна уу гэтэл яах аргагүй нэрийг нь дуудаж, гар чийдэнгийн гэрэл энд тэнд тусч байна гэнэ. Орилж чадахгүй болохоор мань эр байдаг чадлаараа мөлхжээ. Гэвч эрлийн багийнхан түүнийг тойроод л яваад байж. Төд удалгүй тэд ч холдсон байна. Энэ үед Ц.Түмэндэлгэр “Ядаж тамхи татдаг байсан бол биедээ галтай явж байх байсан даа” хэмээн нэг уурласнаа “Ямар осолд ороод ингэж зовно чинээ мэдсэн биш дээ” гэж өөрийгөө зөвтгөв. “Би зам руу гарах ёстой. Хоёр удаа хүмүүс намайг хайж ирээд олсонгүй. Тэгэхээр заавал зам бараадъя” гээд шөнөжин мөлхжээ. Хоёр алхам хэртэй мөлхөөд л амсхийж байв.
Нэгдүгээр сарын 24. Эзгүй хээр талд таван шөнийг өнгөрүүлж, дөрөв дэх өдөртэйгээ золгож байгаа залуугийн тэвчээр мохоогүй байлаа. Гэгээ ороход эрлийн багийнхны машины дугуйн болон хүний гутлын мөр цасан дээр тод зурайна. Ердөө арваадхан метрийн зайтай л эргэсэн байжээ.
Цасан шуурга, хээрийн боохой зэргийг үл ажран зам руу дөхнө. Эхний өдрүүдэд өлсч цангахын эрхэнд хоол бодож байсан тэрбээр шээх юмсан гэж бодох болжээ. Өдөртөө хоёр удаа багахан гарах бүлээн усаа уучихдаг байсан бол энэ өдөр огт шээгээгүй байна. Ямартаа ч цасаар голоо зогоосоор тэмцэж байлаа. Бүтэн хоёр, өдөр шөнө хуваагдан Ц.Түмэндэлгэрийг хайсан эрлийн багийнхан мухарджээ. Тэд ядахнаа Ц.Түмэндэлгэрийн мотоциклийг нь ч олоогүй байна. Учир нь олон хоног цасаар шуурсан болохоор мотоцикль цасанд дарагдсан байжээ. Ингээд эрэл мухардсан Номгоныхон “Дөрвөн ес эхэлчихсэн энэ хүйтэнд амьд сэрүүн хүн байна гэдэг худлаа. Хаа нэгтээ мотоцикльтойгоо явж байгаад осолдсон бол хөлдөөд үхчихсэн байж таарна. Зургаан өдөр, таван шөнө эзгүй хээр амьд хүн хоол ундгүй явна гэдэг байж боломжгүй” гэж дүгнэн эрлийн ажиллагаагаа зогсоожээ. Түүний ар гэрийнхэн нь ч нулимсаа баран гашуудацгаажээ. Эрлийн ажиллагаа дууссаныг дуулсан Цэрмаа гуайн даралт хэлбэлзэж, үе үе ухаан алдан унадаг болжээ. Юун цагаан сарын баяр тэмдэглэх манатай болцгоож, ах дүү хамаатан садангууддаа хэл хүргэжээ. Ц.Түмэндэлгэрийг нас барчихлаа хэмээн санаж, ажил явдлыг нь бэлтгэхээр зэхсэн байна. Төв суурин газраас ах дүү найз нөхөд нь хүрэлцэн ирж. Энэ үед үхэлтэй нүүр тулан тэмцэж яваа залуугийн ухаан санаа орж, гарч, “Зам руу дөхөх ёстой” гэсэн бодолдоо хөтлөгдөн мөлхсөөр л байв. Нэг мэдэхэд түүнд зам бараантан харагдаж гэнэ. “Илүү хурдан мөлхөх ёстой” гэж шүд зуун тэмүүлсээр байлаа. “Унтаж л болохгүй шүү” гэж өөрийгөө сэрээж, аль болох сэргэг байхыг хичээвч, ядарч сульдсан биеэ захирахад хүндхэн байжээ. Нэг мэдэхнээ дуг хийж орхисон байв. Тэгтэл айхавтар хар дарж, цочин сэрэхэд бие нь тавгүйрхжээ. Хээрийн боохой түүнийг тойрон шиншилж байна гэнэ. Дуу гарахгүй тэрбээр цас самардан шидэллээ. Тэгтэл өнөөх чоно тэгсгээд буцаад явчихав гэнэ. “Энэ муу боохой ч намайг үхэхийг хүлээж байгаа байх даа. Тэгж ч амьтны хоол болохгүй шүү. Хэрэв энд үхчихвэл намайг хүмүүс олохгүй. Үхсэн ч зам дээр гарна” гэж урагшилжээ. Тэрбээр тэр шөнөжин тасралтгүй мөлхсөөр зам руу 100-гаад метр дөхжээ.
Нэгдүгээр сарын 25. Нар мандсан түүний доороос цас хайрч, жиндэж байгаа гэж жигтэйхэн. Нэлээд турж эцсэн болохоор хамаг хувцас нь холхигноно. Тэрбээр огт шээсэнгүй хоёр хоножээ. Ам нь цангаж, тэсэхийн аргагүй болсон байв. Хоолой, амаа өвдөхийг үл тоож, цасаар хооллосоор байв. Тэгтэл зам ч зурайн харагдаж гэнэ.
Харамсалтай нь машин тэрэг, хүн амьтны бараа огт үзэгдсэнгүй. Замаар машин явж үзэгдвэл гадуурх курткаа тайлж аваад даллая гэж бодон цахилгааныг нь задгайлжээ. Хөл нь янгинаж, хамаг бие нь бадайрч байгааг анзаарсан энэ залуу зам руу дөхөхийн түүс болж байлаа. Ямартай ч зам дээр гараад хэвтчихвэл машин явж л таараа гэж боджээ. Говь газар ялангуяа баг орон нутагт тэр болгон машин тэрэг явахгүй нь мэдээжийн хэрэг. Тэрбээр өдөржин зүтгэсээр арай хийн замтай залгав. Авралын олсноос атгах шиг л болж тэндээ машин тэрэг явахыг хүлээж шөнө дөл болтол суулаа. Тээр тэндээс машины чимээ сонсдож гэнэ. Арайхийн босч, суужээ. “Хэрэв намайг хэвтэж байвал хүмүүс үхсэн хүн байна гээд цэрвээд явчих байх. Босоод сууж байя” гээд өндийжээ. Хэсэг хугацааны дараа машины гэрэл ч түүн дээр туслаа. Мань хүн гараараа даллатал замын унаа зогсчээ. Тухайн үед Ц.Түмэнгэрэлийн ухаан балартаж ойчсон байна. Амь аврагдлаа гэж бодсон уу, сая нэг санаа нь амрав.
Ингээд жолооч машинаасаа буун “Юун хүн байдаг билээ” гэж гайхсаар Ц.Түмэндэлгэр рүү дөхөж очлоо. Царай зүс нь хүн харахын авралгүй, хэцүүхэн харагдав. Жолооч зогтуссанаа түүнийг амьтай голтой байхыг нь хараад шалавхан машиндаа оруулжээ. Ингээд замд тааралдсан хамгийн ойр айл руу очсон байна. Залууг нэг сэрэхэд өмнө нь түүний дээл харагджээ. Айлд байгаа бололтой, унинд хоёр ханцуйг нь ороосон байв. Гэрийн эзэн түүнээс “Нөгөө төөрсөн залуу мөн үү. Чамайг энүүгээр баахан хүмүүс хайгаад яваад байсан” гэхэд мань эр толгой дохив. “Эвий дээ, энэ олон хоног яажшуухан байсан бол” гэж настны хэлэх нь чихэнд нь сонсогджээ.
Ингээд өнөөх замын унаа Номгон сум руу хөдөлж, алга болсон залуу амьд сэрүүн олдлоо гэж хэл хүргэжээ.
|
| Үхэлтэй зургаан хоног тэмцсэн Ц.Түмэндэлгэр /Бодит явдал/ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

"Хот энэ жил газар чөлөөлөлтийн сантай болсон. Ирэх оноос санхүүжилт нь бэхжинэ" 12:26 Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын
|
Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын »»
|
|
Норвегид дэлхийн хамгийн урт далай доорх замыг барьж байна 12:20 Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь
|
Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь »»
|
|
Японы хий үзэгдэлт арал Хашима 12:09 Та бүхэнд хий үзэгдэлт хэмээн дэлхийд алдаршсан нэгэн арлын тухай мэдээллийг хүргэе. Энэ бол Нагасаки хотоос
|
Та бүхэнд хий үзэгдэлт хэмээн дэлхийд алдаршсан нэгэн арлын тухай мэдээллийг хүргэе. Энэ бол Нагасаки хотоос »»
|
|
Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна 11:21 Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж буй. Энэ хүрээнд хотын
|
Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж буй. Энэ хүрээнд хотын »»
|
|
Үхэлтэй зургаан хоног тэмцсэн Ц.Түмэндэлгэр /Бодит явдал/ 11:20 Өвлийн тэсгим хүйтэнд хацар нүүр час час хийж, хамаг бие дагжин даарах нь хэцүү.
|
Өвлийн тэсгим хүйтэнд хацар нүүр час час хийж, хамаг бие дагжин даарах нь хэцүү. »»
|
|
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Итали–Монголын бизнес форумын хаалтад үг хэлэв 11:17 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд »»
|
|
НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл 16:33 Цахим орчинд хотын дарга Х.Нямбаатар "Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ"
|
Цахим орчинд хотын дарга Х.Нямбаатар "Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" »»
|
|
Өрсөлдөгчдөөсөө хоцрогдож байгаа тул “Apple”-ийн хиймэл оюун ухааны захирал огцорлоо 15:40 Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон.
|
Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон. »»
|
|
Б.Энх-Оргил “One Championship” холбооны аварга болох эсэх нь ирэх баасан гарагт шийдэгдэнэ 15:30 Netflix-ийн Physical: 100 Asia шоуны оролцогч, холимог тулаанч Б.Энх-Оргил энэ сарын 5-нд Тайландын Бангкокт
|
Netflix-ийн Physical: 100 Asia шоуны оролцогч, холимог тулаанч Б.Энх-Оргил энэ сарын 5-нд Тайландын Бангкокт »»
|
|
“Prada” групп “Versace”-г худалдан авчээ 15:29 МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп
|
МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп »»
|
|
Сэрэмжлүүлэг: 11 настай хүүхэд балны таг залгисны улмаас амьсгалын зам руу орсон тохиолдолыг амжилттай авчээ 14:14 Эмнэлгийн мэдээлснээр хүүхдүүд санамсаргүйгээр гаднын биет залгих нь түгээмэл бөгөөд ихэнхдээ ходоод руу ордог ч
|
Эмнэлгийн мэдээлснээр хүүхдүүд санамсаргүйгээр гаднын биет залгих нь түгээмэл бөгөөд ихэнхдээ ходоод руу ордог ч »»
|
|
НҮБ: Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд саарна 14:09 ЖЕНЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /Xinhua/. Дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтад тулгарч буй
|
ЖЕНЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /Xinhua/. Дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтад тулгарч буй »»
|
|
Багануурын уурхайд ХОЁР ХҮН амь насаа алджээ 13:50 Багануурын уурхайд хоёр хүн амь насаа алдсан хэрэг гарсан байна.
|
Багануурын уурхайд хоёр хүн амь насаа алдсан хэрэг гарсан байна. »»
|
|
207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна 11:45 Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо,
|
Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, »»
|
|
“Админерал” компанид давуу байдал үүсгэсэн албан тушаалтнуудыг шүүхээр шийтгэжээ 11:30 Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга Г.Бацмаа, газрын даамал Ү.Наранбямба нарыг албан тушаалын байдлаа
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга Г.Бацмаа, газрын даамал Ү.Наранбямба нарыг албан тушаалын байдлаа »»
|
|
Б.Хуягбаатар: НИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцлээ 11:18 Нийслэлийн хэмжээнд 2025 онд 66 байршилд 86.5 км туслах гудамж зам 87 байршилд 262.0 км, 13 байршилд 94.30 м2
|
Нийслэлийн хэмжээнд 2025 онд 66 байршилд 86.5 км туслах гудамж зам 87 байршилд 262.0 км, 13 байршилд 94.30 м2 »»
|
|
Өвлийн идэш өргөтгөсөн худалдаа энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ 11:12 Өнгөрсөн сарын 28-наас эхлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байгаа Өвлийн идэш өргөтгөсөн худалдаа энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ.
|
Өнгөрсөн сарын 28-наас эхлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байгаа Өвлийн идэш өргөтгөсөн худалдаа энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ. »»
|
|
Биткойны ханш эрчимтэй унаж байна 10:54 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойн арваннэгдүгээр сард уналттай байсан. Тэгвэл арванхоёрдугаар сар
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойн арваннэгдүгээр сард уналттай байсан. Тэгвэл арванхоёрдугаар сар »»
|
|
Онлайн покер ажиллуулсан иргэдийн 2.1 тэрбум төгрөгийг хурааж, 1.6-3 жил хорих ял оноолоо 10:54 Гар утасны "Pokerrr 2" аппликейшн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдүүдийг цагдаагийн
|
Гар утасны "Pokerrr 2" аппликейшн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдүүдийг цагдаагийн »»
|
|
Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийлээ 10:48 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн, »»
|
|
Ж.Чинбүрэн: Эмийн хяналтын үндэсний лавлагаа лаборатори 2026 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орно 10:44 Монголын Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн барилгын ажлын явцтай өнөөдөр танилцлаа.
|
Монголын Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн барилгын ажлын явцтай өнөөдөр танилцлаа. »»
|
|
БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар: 2025 онд дүүрэгт хэрэгжсэн хөрөнгө оруулалтын ажил 92.3 хувийн хэрэгжилттэй байна 10:36 Баянгол дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай
|
Баянгол дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай »»
|
|
Нийслэл улсын төсөвт 263 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ 10:33 НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2026 оны
|
НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2026 оны »»
|
|
2025 оны арванхоёрдугаар сарын 8-12-ныг дуустал 6-9 дүгээр ангийнхан цахимаар хичээллэнэ 10:31 Даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн сурагчид цахимаар хичээллэж эхэлсэн.
|
Даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн сурагчид цахимаар хичээллэж эхэлсэн. »»
|
|
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн үйл ажиллагааг шалгуулах хүсэлт тавилаа 10:28 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа »»
|
|
Гэр хорооллын 872 өрхийг дулаалж, 165 айлд “Нүүдэлчин эко зуух” олгожээ 10:26 Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэл, дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд
|
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэл, дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд »»
|
|
Sabrina Carpenter “Алиса гайхамшгийн оронд”-оос сэдэвлэсэн шинэ кинонд гол дүр бүтээнэ 10:23 Sabrina Carpenter жүжигчний карьертаа илүү анхаарах болж, Льюис Кэрроллын алдарт “Алиса гайхамшгийн оронд”
|
Sabrina Carpenter жүжигчний карьертаа илүү анхаарах болж, Льюис Кэрроллын алдарт “Алиса гайхамшгийн оронд” »»
|
|
Forbes: 2026 онд хиймэл оюуны хөгжлийг тодорхойлох 8 чиг хандлага 17:55 НЬЮ-ЙОРК, 2025 оны арванхоёрдугаар 1 /Forbes/. 2026 оныг тодорхойлох хиймэл оюуны салбар дахь 8 чиг хандлагын
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны арванхоёрдугаар 1 /Forbes/. 2026 оныг тодорхойлох хиймэл оюуны салбар дахь 8 чиг хандлагын »»
|
|
Хваса: Хагацаж салах үргэлж хэцүү байдаг ч, одоо эергээр хүлээж авч чаддаг болсон 15:54 БНСУ-ын алдарт дуучин Хваса аравдугаар сард “Good Goodbye” нэртэй уран бүтээлээ гаргасан нь хит болоод буй.
|
БНСУ-ын алдарт дуучин Хваса аравдугаар сард “Good Goodbye” нэртэй уран бүтээлээ гаргасан нь хит болоод буй. »»
|
|
Эмүжин: Ерөнхий сайдаасаа өөр юу нуусан бэ, за үнэнээ хэлчих, хүүхээ 15:34 Эрх баригч намын албан тушаалын бие биенээсээ хэт хамааралтай сүлжээний хамгийн сүүлийн супер загвар Багануурын
|
Эрх баригч намын албан тушаалын бие биенээсээ хэт хамааралтай сүлжээний хамгийн сүүлийн супер загвар Багануурын »»
|
|
Г.Занданшатар: Зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй сууж байна. Өөрсдөө юу хийх вэ гэдэг нь тодорхойгүй 15:10 Ерөнхий сайд Г.Занданшатар даваа гарагт (2025.12.01) цахилгаан эрчим хүчний хоногийн оргил ачааллын үеэр “Дулааны
|
Ерөнхий сайд Г.Занданшатар даваа гарагт (2025.12.01) цахилгаан эрчим хүчний хоногийн оргил ачааллын үеэр “Дулааны »»
|
|
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 14:41 НҮБ-аас Уур амьсгалын өөрчлөлтийн талаар 2019 онд зохион байгуулагдсан дээд хэмжээний уулзалтын үеэр
|
НҮБ-аас Уур амьсгалын өөрчлөлтийн талаар 2019 онд зохион байгуулагдсан дээд хэмжээний уулзалтын үеэр »»
|
|
Самсунг анхны гурван хавтастай эвхэгддэг гар утсаа танилцууллаа 11:32 Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани өнөөдөр өөрийн анхны гурван хавтастай эвхэгддэг ухаалаг гар утсыг танилцууллаа.
|
Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани өнөөдөр өөрийн анхны гурван хавтастай эвхэгддэг ухаалаг гар утсыг танилцууллаа. »»
|
|
Тамаваши Б.Мөнх-Оргилын амжилтыг Гиннесийн номд бүртгэв 19:07 Мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд "Төмөр хүн" гэгдэж буй Тамаваши Б.Мөнх-Оргилын хамгийн олон барилдаанд
|
Мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд "Төмөр хүн" гэгдэж буй Тамаваши Б.Мөнх-Оргилын хамгийн олон барилдаанд »»
|
|
Х.Нямбаатар: 100-4200 кВт-ын зуухтай ӨЭМТ, хорооны байруудыг ирэх жил хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ 18:53 Нийслэлчүүд өнөөдрөөс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжиж байна. Өнөөдрийн байдлаар
|
Нийслэлчүүд өнөөдрөөс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжиж байна. Өнөөдрийн байдлаар »»
|
|
“Zootopia 2” хүүхэлдэйн кино түүхэн дээд амжилт тогтоожээ 17:38 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /AP/. Америкийн “Walt Disney” компанийн бүтээл, амьтдын хотын
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /AP/. Америкийн “Walt Disney” компанийн бүтээл, амьтдын хотын »»
|
|
Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасагт 1280 нэмэлт ор дэлгэжээ 17:13 Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, томуу, томуу төст
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, томуу, томуу төст »»
|
|
Агаараас ундны ус гарган авах технологи боловсруулжээ 17:08 БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /China Daily/. Агаар мандлаас ундны ус гаргаж авах шинэ технологийг
|
БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /China Daily/. Агаар мандлаас ундны ус гаргаж авах шинэ технологийг »»
|
|
MXRNINGSTAR: Бидний уран бүтээлийн эрх чөлөө хэн нэгнээс хамааралгүй 14:10 Тоглолтын гүйцэтгэл нь Монголд нэг л танил дотно бус нэг хамтлаг анхаарал татаад удлаа. Сонсогчид нь тэднийг
|
Тоглолтын гүйцэтгэл нь Монголд нэг л танил дотно бус нэг хамтлаг анхаарал татаад удлаа. Сонсогчид нь тэднийг »»
|
|
“Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг дөрөвхөн удаа толилуулна 14:02 “Pro” театрынхан дэлхийн сонгодог романтизмын нэрт төлөөлөгч Германы зохиолч Э.Т.А.Гофманы ижил нэрт зохиол
|
“Pro” театрынхан дэлхийн сонгодог романтизмын нэрт төлөөлөгч Германы зохиолч Э.Т.А.Гофманы ижил нэрт зохиол »»
|
|
WSJ: Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг шийдсэнгүй 13:30 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /RIA Novosti/. АНУ, Европоос Украинд аюулгүй байдлын баталгаа
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /RIA Novosti/. АНУ, Европоос Украинд аюулгүй байдлын баталгаа »»
|
|
“АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН” ЦОЛООР ШАГНАГДСАН С.ОТГОНЧУЛУУНД ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 12:29 Сугирын Отгончулуун нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нийтийн аж ахуйн байгууллагаас ажил хөдөлмөрийн гараагаа анх эхлүүлсэн. Өдгөө нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт 29 жил тасралтгүй ажиллаж байна.
|
Сугирын Отгончулуун нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нийтийн аж ахуйн байгууллагаас ажил хөдөлмөрийн гараагаа анх эхлүүлсэн. Өдгөө нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт 29 жил тасралтгүй ажиллаж байна. »»
|
|
Арванхоёрдугаар сарын цаг уурын урьдчилсан төлөв 10:06 Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх арванхоёрдугаар сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгийн
|
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх арванхоёрдугаар сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгийн »»
|
|
Говь, талын нутгаар салхи шуургатай байна 10:01 Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
|
Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. »»
|
|
ОБЕГ | 31 хүний амь насыг авран хамгаалжээ 10:00 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.11.24-11.30/ нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл,
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.11.24-11.30/ нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, »»
|
|
Арванхоёрдугаар сарын эхний өдрийн ордны зурхай 08:45
|
|
|
Ирэх онд зэс, алтны ханш өсөж, нүүрснийх тогтворжино 06:52 Ирэх жилийн улсын төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа энэ цаг үед эдийн засаг ирэх жил хэрхэх нь олон хүний
|
Ирэх жилийн улсын төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа энэ цаг үед эдийн засаг ирэх жил хэрхэх нь олон хүний »»
|
|
Хятад даяар галын аюулгүй байдлын шалгалтыг эхлүүллээ 06:40 Хонгконгийн орон сууцны хороолол шатаж, дор хаяж 128 хүний амь үрэгдсэнтэй холбоотойгоор Хятад даяар барилгуудад
|
Хонгконгийн орон сууцны хороолол шатаж, дор хаяж 128 хүний амь үрэгдсэнтэй холбоотойгоор Хятад даяар барилгуудад »»
|
|
Бяцхан Эйнштейн гэгддэг хүү 15 насандаа докторын зэрэг хамгаалжээ 06:23 Бельгийн бяцхан Эйнштейн гэгддэг 15 настай хүү квант физикийн чиглэлээр докторын зэргээ хамгаалжээ. “VTM”-ийн
|
Бельгийн бяцхан Эйнштейн гэгддэг 15 настай хүү квант физикийн чиглэлээр докторын зэргээ хамгаалжээ. “VTM”-ийн »»
|
|
Улсын заан С.Сүхбат түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв 06:18 Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан “БОГДХАН УУЛЫН ХИШИГ” Улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн
|
Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан “БОГДХАН УУЛЫН ХИШИГ” Улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн »»
|
|
|
Норвегид дэлхийн хамгийн урт далай доорх замыг барьж байна 12:20 Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь
|
Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь »»
|
|
Д.Трамп: В.Путин Украины дайныг зогсоох хүсэлтэй байна 12:19 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг »»
|
|
Э.Макрон дөрөв дэх удаагаа Хятадад айлчилж байна 11:53 БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын
|
БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын »»
|
|
Өрсөлдөгчдөөсөө хоцрогдож байгаа тул “Apple”-ийн хиймэл оюун ухааны захирал огцорлоо 15:40 Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон.
|
Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон. »»
|
|
“Prada” групп “Versace”-г худалдан авчээ 15:29 МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп
|
МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп »»
|
|
Кремль: Путин, Уиткофф нар Украины асуудлаар тохиролцоонд хүрээгүй 13:37 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /DW/. Украины дайныг зохицуулах асуудлаар ОХУ, АНУ-ын талуудын
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /DW/. Украины дайныг зохицуулах асуудлаар ОХУ, АНУ-ын талуудын »»
|
|
Зеленский: Шинэчилсэн энхийн төлөвлөгөө илүү дээр харагдаж байна 11:32 Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Франц улсад айлчилж байна. Тэрбээр Францын Ерөнхийлөгч
|
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Франц улсад айлчилж байна. Тэрбээр Францын Ерөнхийлөгч »»
|
|
WSJ: Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг шийдсэнгүй 13:30 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /RIA Novosti/. АНУ, Европоос Украинд аюулгүй байдлын баталгаа
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /RIA Novosti/. АНУ, Европоос Украинд аюулгүй байдлын баталгаа »»
|
|
Хонконгийн орон сууцанд гарсан гал түймэрт амиа алдсан хүний тоо 146 хүрлээ 08:55 Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн орон сууцны хороололд гарсан гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 146-д хүрчээ.
|
Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн орон сууцны хороололд гарсан гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 146-д хүрчээ. »»
|
|
600 орчим дроноор Украинд халдав 07:24 ОХУ-ын армийн Бямба гаригийн /2025.11.29/ агаарын цохилтын дараа Киев даяар 600 мянга гаруй хүн тог цахилгаангүй болжээ.
|
ОХУ-ын армийн Бямба гаригийн /2025.11.29/ агаарын цохилтын дараа Киев даяар 600 мянга гаруй хүн тог цахилгаангүй болжээ. »»
|
|
Хятад даяар галын аюулгүй байдлын шалгалтыг эхлүүллээ 06:40 Хонгконгийн орон сууцны хороолол шатаж, дор хаяж 128 хүний амь үрэгдсэнтэй холбоотойгоор Хятад даяар барилгуудад
|
Хонгконгийн орон сууцны хороолол шатаж, дор хаяж 128 хүний амь үрэгдсэнтэй холбоотойгоор Хятад даяар барилгуудад »»
|
|
230 гаруй жилийн түүхтэй зоосон мөнгөний үйлдвэрлэлийг зогсоов 14:33 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийн дагуу бутархай мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэгч “Philadelphia mint”
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийн дагуу бутархай мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэгч “Philadelphia mint” »»
|
|
Хонконгт гарсан түймэрт 94 хүн амиа алдаж, сураггүй болсон 300 гаруй хүнийг хайж байна 12:34 Хонконгийн олон давхар орон сууцны хороололд томоохон түймэр гарсны улмаас 94 хүн амиа алдаж, 76 хүн гэмтэн,
|
Хонконгийн олон давхар орон сууцны хороололд томоохон түймэр гарсны улмаас 94 хүн амиа алдаж, 76 хүн гэмтэн, »»
|
|
Хонконгт гашуудал зарлаж, төрийн далбааг бөхийлгөжээ 11:19 ХОНКОНГ, 2025 оны арваннэгдүгээр сарын 29 /Кazinform/. Хонконгийн түүхэнд гарч байгаагүй аймшигт гал түймрийн
|
ХОНКОНГ, 2025 оны арваннэгдүгээр сарын 29 /Кazinform/. Хонконгийн түүхэнд гарч байгаагүй аймшигт гал түймрийн »»
|
|
Өвлийн анхны өдөр “зуны нутаг”-т саатлаа 12:23 “Түмэн газрын цайны зам” Хятад, Монголын зураачдын хамтарсан уран бүтээлийн аяны баг 11-р сарын 07-ны үүрээр Фүжянь мужийн Фүжөү хотод хүрэв.
|
“Түмэн газрын цайны зам” Хятад, Монголын зураачдын хамтарсан уран бүтээлийн аяны баг 11-р сарын 07-ны үүрээр Фүжянь мужийн Фүжөү хотод хүрэв. »»
|
|
Истанбулд аялж явсан Германы гэр бүлийн дөрвөн хүн хордлогонд орж нас баржээ 11:54 Истанбул хотод амарч байсан Германы Хамбургаас ирсэн Бөчекийн гэр бүлийн дөрвөн хүн хоолны хордлогын
|
Истанбул хотод амарч байсан Германы Хамбургаас ирсэн Бөчекийн гэр бүлийн дөрвөн хүн хоолны хордлогын »»
|
|
Австралийн өсвөр насны хэрэглэгчдийн нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 17:50 КАНБЕРРА, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /BBC/. Австралид 16-гаас доош насныханд нийгмийн сүлжээ
|
КАНБЕРРА, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /BBC/. Австралид 16-гаас доош насныханд нийгмийн сүлжээ »»
|
|
В.Зеленский Туркт айлчилна 11:34 КИЕВ, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /DW/. Энхийн хэлэлцээг сэргээх зорилгоор миний бие Туркт лхагва
|
КИЕВ, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /DW/. Энхийн хэлэлцээг сэргээх зорилгоор миний бие Туркт лхагва »»
|
|
БНХАУ-ын аяллын томоохон компаниуд Япон руу хийдэг аяллаа зогсоожээ 11:02 Тайванийн асуудалтай холбоотой БНХАУ, Японы сөргөлдөөн даамжирч байна. БНХАУ-ын засгийн газар иргэдээ
|
Тайванийн асуудалтай холбоотой БНХАУ, Японы сөргөлдөөн даамжирч байна. БНХАУ-ын засгийн газар иргэдээ »»
|
|
Бангладешийн шүүх гадаад руу зугтсан ерөнхий сайд асандаа цаазын ял оноолоо 10:32 Бангладешийн шүүх хурал гадаад руу зугтсан Ерөнхий сайд асан Шейх Хасинад цаазаар авах ял оноожээ. Өнгөрсөн жил тус
|
Бангладешийн шүүх хурал гадаад руу зугтсан Ерөнхий сайд асан Шейх Хасинад цаазаар авах ял оноожээ. Өнгөрсөн жил тус »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|