 |
|
 |
|
П.Соронзонболд: Гал сөнөөгчид минут, секундтэй уралдаж хүний амийг авардаг |
|
|
 |
|
 |
П.Соронзонболд: Гал сөнөөгчид минут, секундтэй уралдаж хүний амийг авардаг
2025-11-06ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, хурандаа П.Соронзонболдыг “Зууны мэдээ” сонины  “Монгол Улсын төлөө” булангийн зочноор урилаа.
-Та яагаад гал сөнөөгч болохыг хүссэн юм бэ? -Миний төрсөн ах төв гал унтраах ангид гал сөнөөгч, Дамбадаржаад үйл ажиллагаа явуулж буй 34 дүгээр ангид гал сөнөөгч, нийслэлийн гал түймэртэй тэмцэх хэлтэст туслах жижүүр хийж байгаад өөрийн хүсэлтээр албанаасаа гарсан. Би Онцгой байдлын байгууллагад 2001 онд гурван байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжихээс өмнө Гал түймэртэй тэмцэх газрын Хан-Уул дүүрэг дэх Гал унтраах 14 дүгээр ангид гал сөнөөгчөөр ороод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Дөрвөн жил гаруй гал сөнөөгчөөр ажиллаж байгаад тухайн үеийн цагдаагийн академид сонсогчоор ороод 2008 онд төгсөөд Налайх дүүргийн Гал унтраах 28 дугаар салаан захирагчаар очсон. Өмнө нь бүлгийн даргын удирдлага дор байсан бол хүн удирддаг болсон. Нарийн мэргэжлийг ОХУ-д бэлддэг. Тиймээс 2012-2015 онд ОХУ-ын Гал эсэргүүцэх албаны академийг төгсөж ирээд ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд галын шинжээч, ахлах зохицуулагчаар ажилласан. Галын шалтгаан, нөхцөлийг тогтоох үндсэн чиг үүрэгтэй хоёр жил ажиллаад Хан-Уул дүүргийн Онцгой байдлын газрын орлогч, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахлах байцаагч, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажилласан. 2018 оны дөрөвдүгээр сард ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын гал унтраах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн буюу галын инженерийн мэргэжлээрээ ажиллаж байгаад хэлтсийн даргаар дэвшээд ажиллаж байна. 2001 онд гал сөнөөгчийн курст байхад Гал түймэртэй тэмцэх газрын дэд хурандаа П.Хэнчмэдэхгүй “Галын инженер бол бүх төрлийн инженерийн цогц гэж ойлгоорой” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй. Гал түймрийн улсын хяналтын байцаагч ДЦС-ын үйл ажиллагааг шалгахын тулд станцын үйл явцын ажиллагааг заавал мэдэж байх ёстой. Ийм сайхан мэргэжил эзэмшээд энэ байгууллагад ажиллаж байгаадаа бахархдаг.
-Гал сөнөөгчдийн ажлын онцлог? -Энэ алба сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр, богино хугацаанд багаар ажиллах ур чадвар, нэг хүн шиг ажиллахыг шаарддаг. Хүмүүсийн ойлголтоор асаж байгаа гал руу орж байгаа ч тэнд ямар эрсдэл хүлээж буйг мэддэггүй. Хоёрдугаарт, миний найз, хамаатан садан галд амиа алдсан байхыг үгүйсгэхгүй. Угаартсан, галд шатсан хүний цогцос өөр байдаг учраас энэ бүгдэд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх. Нарийн төвөгшилтэй барилга байгууламжууд утаажилт ихтэй мөртлөө галны асаж байгаа голомт нь олдохгүй, хайгуулыг олон цагаар үргэлжлүүлэх шаардлагатай болдог. Энэ бүгдийг дөнгөж ороод сурна гэж байхгүй. Тиймээс баг хамт олон үүнийг тодорхой хугацаанд суулгаж өгдөг. Гал түймэртэй тэмцэх үйл ажиллагаа Галын аюулгүй байдлын хуулиар зохицуулагддаг. Энэ хуульд гал унтраах анги, нэгжүүд дотроо зэрэглэлтэй гэж заасан. Зэрэглэлээсээ шалтгаалж гал унтраах ангид буй албан хаагчийн тоо ялгаатай. Гал унтраах үйл ажиллагаанд оролцож байгаа баг дотроо үндсэн өөр чиг үүргүүдтэй. Өөрөөр хэлбэл, гал унтраах дөрвөн гал сөнөөгч байгаа. Үүнийг удирдаж буй тасгийн дарга буюу салаан захирагч, бага дарга, салаан захирагчийн туслах гэсэн албан тушаалтан бий. Тэд зэрэглэлээсээ шалтгаалаад ангиуд дээрээ харилцан адилгүй. Гал унтраах автомашиныг ажиллуулж байгаа тусгай мэргэжил эзэмшсэн жолооч нар бий. Унтраах үйл ажиллагаанд оролцож буй дөрвөн гал сөнөөгч тус тусын үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, эхний хоёр хошуувчийн гал сөнөөгч буюу гал унтраах хошууг аваад гал руу орно. Харин үлдсэн хоёр нь хоолой, хошууг дэлгэх. Барилга байгууламжийн хийцэд задаргаа хийх, холбоо зохион байгуулах гэсэн тусдаа үүрэгтэй. Жолооч тусгай тоноглолд зориулагдсан автомашины хөөрөг, насосыг ажиллуулна. Хэдийд яаж ус өгөх, усны даралтыг ихэсгэх үү, багасгах уу гэдгийг бүлгийг удирдаж байгаа салаан захирагчийн удирдлага дор үүрэг гүйцэтгэдэг.
-Тэгэхээр бүгд зэрэг гал руу орохгүй, дүрмээр ажилладаг гэж ойлгож болох уу? -Бидэнд цусаар бичигдсэн дүрэм гэдэг шиг гал түймэр унтраах дүрэм байдаг. Хөгжлийнхөө явцад зургаан удаа шинэчлэгдсэн. Хамгийн сүүлийнх нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард шинэчлэгдэж Шадар сайдаар батлуулсан, ерөнхий заасан дүрмээр ажиллана. Өөрөөр хэлбэл, ил задгай нөхцөлд нефть буюу газрын тосны бүтээгдэхүүн, автомашинд гарсан гал түймрийг яах вэ гэдгийг энэ дүрмээр зохицуулна. Салаан даргын үнэлгээ, шийдвэрээр гал сөнөөгчид тодорхой чиглэлээр гал унтраах үйл ажиллагаанд оролцоно. Энгийнээр хэлэхэд аль цонхыг онгойлгож хагалах, аль хаалгаар орох вэ гэдэг нь нарийн мэргэжил, тактик юм. Учиргүй усаар шүрших биш. Үр дүнгүй зүйл гэж байхгүй. Заавал оновчтой нөхцөл байдлыг үнэлнэ.
-Барилгад гарсан галыг хараад үнэлэх боломжтой юу? -Олон улсад нэгдүгээрт, хүний буюу гал сөнөөгчийн аюулгүй байдал гэдэг. Зарим улсад хөдөлмөрийн аюулгүй байдал буюу аюулгүй байдал хариуцсан офицерууд байдаг. Тэд хамт дуудлагаар ирээд унтраах гэж яардаггүй. Учир нь даатгалын хуулийн зохицуулалт сайтай. Тухайн обьект, өмч хөрөнгө шатлаа гэхэд даатгалаар бүрэн хангагдсан. Хоёрдугаарт, аюулгүй байдал буюу өөрөө сайн үнэлээгүйгээр ороход магадгүй гал сөнөөгчийн амь насанд эрсдэл үүсэхэд үнэлдэг. Барилга байгууламжийн дотор орж унтраадаг, эрсдэлтэй шууд нүүр тулж унтраадаг нь манайх л байна. Гал гарсан барилга дээр нөхцөл байдалтай танилцах таван минутын хооронд анх мэдээлэл өгсөн хүнээс манай дуудлага хүлээн авагч ямар обьект шатаж байгаа, тэр дотор юу байгаа, хүн байгаа талаар тодруулж байдаг. Ил гал гарсан нөхцөлд галын дөлийг эхний байдлаар хяналтад авахын тулд тодорхой чиглэл өгөөд ажиллах хооронд тухайн барилгын эзэн, хариуцагч, манаачаас мэдээлэл авч унтраах үйл ажиллагаагаа зохион байгуулдаг. Гал сөнөөгчид цаг, минут гэж ярихгүй. Минут, секундтэй уралдаж хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах гэж ажилладаг. Унтраахад хүндрэлтэй гал олон тохиолддог. Улаанбаатарт түгжрэл, байшин барилгын төлөвлөлттэй холбоотой. Яваад очиход хаалга нь түгжээтэй, лацтай. Эвдээд ороход дотроо тэсэрч дэлбэрэх олон баллон хураасан. Өрөө тасалгаа хаана байгаа нь тодорхойгүй зүйл их байдаг. Энэ бүгдийг аль болох хохирол багатай унтраахыг хичээдэг. Бид обьект, усан хангамжийн судалгаа гэж хийдэг.

-2023 онд гарсан газ ачсан автомашин суудлын жижиг машинтай мөргөлдөж гал түймэр гарч иргэд хохирсон. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Энд би удирдлагаар хангаж ажилласан. Гал түймэр унтраагаад дууссаны дараа гал түймэр унтарсан нөхцөл байдал дээрээ манай гал унтраасан албан хаагчид ярилцлага хийдэг. Дээр хэлсэн дугаарууд ямар үүрэг гүйцэтгэсэн, удирдсан салаан дарга ямар шийдвэр гаргасан, тэрийг дагасан уу. Үндсэн гал түймэр унтраах дүрмийг зөрчсөн эсэх. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг зөрчсөн үү. Амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах дүрмийг зөрчсөн үү гэж ярилцлага хийгээд дүгнэдэг. Үүний дараа дуудлага өгсөн цаг, минут. Станцаар ярьсан бүх юм бүртгэлтэй байгаа. Манай албан хаагчид дүрмийн дагуу л ажилласан.
-Энэ үеэр хоёр албан хаагч амиа алдсан шүү дээ? -Шүүх эцэслэн шийдээгүй байхад түрүүлж ярих боломжгүй. Тэрүүхэн агшинд харамсалтай үйл явдал болсон. Шүүхийн шатандаа явж байгаа.
-Түймэртэй тэмцэхэд багаж хэрэгсэл хүрэлцээтэй байгаа юу? -24 жилийн өмнө намайг гал сөнөөгчөөр орж байхад 1960, 1970-аад онд ОХУ-д үйлдвэрлэсэн автомашинуудыг хэрэглэж байлаа. Одоо энэ машинууд тухайн ангийн хашаанд үзмэр болсон байгаа. Сүүлийн үед харьцангуй техник хэрэгслээр бүрэн шинэчлэгдсэн. 2003 онд Японы тусламжаар Улаанбаатар хот дахь гал унтраах ангийн хүчин чадлыг сайжруулахаар гуравдагч орны автомашинууд орж ирсэн. Дараа нь Австрали, Австри, Польш, Беларусс, Францаас машин, техник хэрэгслийг ашиглаж байна. Аливаа байгууллагын үйл ажиллагаа хөгжлийн шатандаа төгс болдоггүй. Тодорхой үе шаттайгаар төсөв мөнгөтэй холбоотойгоор хөгжиж дэвшээд явдаг. Энэ хөгжил дэвшлийг бид оновчтой харж, шийдвэрийг зөв гаргаж явах ёстой. Хүн бүрт бүрэн хангагдаагүй ч тодорхой хэмжээгээр шинэчлэлт хийж байгаа. Энэ намар ОХУ-ын Хабаровскт болсон хамтарсан сургуулилтад оролцсон. Хамтарсан сургуулилтад БНХАУ, ОХУ-ын олон улсын эрэн хайх, аврах ажиллагаанд оролцдог том баг нь ирсэн. Монголоос хил дагуу Дорнод аймгийн гал сөнөөгчид, аврах ажиллагаанд бүсийн төвүүдээс авч оролцсон. Ахалж явсан дарга нарын хэлж байгаагаар манай албан хаагчид өгсөн үүрэг даалгаврыг өндөр түвшинд илүү оролцсон гэсэн.
-Гал сөнөөгчид зөвхөн түймэр гэлтгүй бусад үйл ажиллагаанд оролцдог байх? -Гал унтраах үйл ажиллагаа гэхээр ой хээрийн, обьектийн түймэр гээд явна. Нэгдсэн тогтолцоонд шилжээд ОБЕГ байгуулагдаад 20 гаруй жил болоход “Би гал сөнөөгч” гэдэг ажил байхгүй болсон. Малын шүлхий өвчин, гоц халдварт, ковид гээд оролцохгүй юмгүй. Сүүлдээ хүн хүч хүрэлцэхгүй төрийн үйлчилгээ явуулж байгаа учраас харилцан төрийн үйлчилгээнд бие биедээ дэмжлэг үзүүлэх үүднээс малын вакцинд хүртэл мал баригчаар ажилласан. Өдөр тутмын үйл ажиллагаанд оноосон үүргээ гүйцэтгэж байгаа ч сум, орон нутагт байгаа гал унтраах анги үер ус, цас зуд гээд бүх юманд явж байгаа. Нэг талаараа хүнд юм шиг мөртлөө нөгөө талаараа манай албан хаагчид олон зүйлд суралцаж байна. Заримдаа багш, эмч ч болж байгаа. Үүнийгээ дагаад албан хаагчийн хөгжих боломж нээлттэй болж байгаа юм.

Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойд зориулсан баярын парад 2024.05.16
Байгууллагынхаа сүлд хийморь болсон тугийг залж явна гэдэг том бахархал. Ерөнхийлөгчийн зарлигаар анх Цэргийн гавьяаны улаан тугийн одон авахад, Байлдааны туг гардахад, 20 жилийн ойгоор Д.Сүхбаатарын одонгоор шагнуулахад би тугаа барьж байлаа. Энэ бол албан хаагчдад тэр бүр олдоод байдаггүй хувь тохиол.
-Өнөөдөр гал унтраах хэлтэст хэдэн насны залуус ажиллаж байна? -ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газарт 28-35 насны залуучууд бий. Бүгд гал сөнөөгчөөс эхлээд шат дамжлагаар яваад ОХУ, холбогдох гадаад, дотоодын дээд сургууль төгсөж ирсэн. Мэргэжилтэн хийх, бодлогын түвшинд ажиллах чадвартай албан хаагчдаа сонгон шалгаруулалтаар авч байгаа. Ийм сайхан залуучуудтай гар нийлж ажиллаж байна. Чиглүүлэхдээ чиглүүлээд, заримдаа тэднээсээ суралцаад нэг баг, нэг гэр бүл болоод ажиллаж байна даа.
-Гал сөнөөгчид олон улсын тэмцээнд амжилттай оролцсон гэсэн? -Олон улсын сургалт, тэмцээнүүд зохион байгуулагддаг. Гал сөнөөгчдийг чадавхжуулах, бодлогын түвшний асуудлууд бий. Ганцхан асуудал байдаг. Энэ нь хэлний боловсрол. Сүүлийн үеийн залуус харьцангүйгээр өөрсдийгөө бэлдээд, боловсроод явж байгаа. Дэлхийн аврагч, гал сөнөөгчдийн холбооноос зохион байгуулдаг гал унтраах техник, спортын тэмцээнд бид жил бүр оролцдог. Саудын Арабын Риат хотод насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 20 дахь, эмэгтэйчүүдийн 11 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаа ахалж явсан. Монгол Улсаас анх удаа хоёр эмэгтэй албан хаагч оролцлоо. 14 орон оролцсоноос Монгол Улс багийн нийлбэр дүнгээр VI байрт орсон. Энэ нь бидний хувьд том амжилт. ОХУ, БНХАУ, Беларусс, Австри, Турк, Казахстан гэсэн өндөр хөгжилтэй орон энэ чиглэлийн спортоор дагнаад дэлхийд гарсан. Энэ жил Герман шинээр орж ирлээ. Манай албан хаагчид ямар ч тэмцээнд орсон шагналт байранд орохгүй ч гэсэн ур чадвараа гайхуулдаг. Хоёр эмэгтэй маань чамлахааргүй амжилттай оролцож, анхныхаа жимийг татаж, Монголынхоо дээд амжилтыг тогтоогоод ирлээ. Ирэх жил эмэгтэйчүүдээ оролцуулна. Энэ тэмцээн довтолгооны шат, саадтай 100 метр, 4х100 метр, гал унтраах тархалт гэсэн төрлөөр болдог, хүнддээ тооцогдоно. Хүнээс эзэмшсэн техникийн ур чадвар, хурд, ялалт, ялагдал дойлиор хэмжигддэг.
 -Та ямар спортоор хичээллэдэг вэ. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ? -Биднийг харахад гал унтраах үйл ажиллагаа яваад байгаа юм шиг мөртлөө нарийн цагийн хуваарьтай. Өдөр тутмын дасгал сургууль, чөлөөт цаг, цэргийн хээрийн бэлтгэл, алба, сэтгэл зүйн бэлтгэл хийдэг. Би энэ гал унтраах техник спортоороо мэргэжлийнхээ хувьд хичээллэнэ. Мөн сагс тоглоно. Чөлөөт цагаараа алхаж, гүйх дуртай. Энэ жилээс сэтгэлзүйчийн орон тоог нэмсэн. Өмнө нь нэгж бүрт хүрэлцээгүй байлаа. Бидний үед сэтгэлзүйч гэж байдаггүй. Сэтгэл зүйн бэлтгэлийг ах нараасаа авдаг байлаа. Одоо нийгэм ч өөр болсон. Залуучуудын сэтгэл зүй, хандлага ч өөр болсон учраас энэ рүүгээ анхаарч ажиллаж байна. -Энэ ажлыг хийхэд ар гэрийн туслалцаа, дэмжлэг хэрэгтэй байх? -Би 12 хүүхэдтэй айлын бага нь. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Ц.Халиун банкны салбарт ажилладаг. Хүүхдүүд маань оюутан. Ер нь ар гэрийнхэн хамт алба хаадаг. Өглөө гараад орой ирэхгүй байж ч магадгүй. Өдөр бүр тохиолдохгүй ч гэсэн байнга эрсдэлтэй байдаг учраас ар гэр энэ ажлыг хамгийн их ойлгож дэмждэг, тусалдаг байж энэ албыг явуулна. Манайд гэр бүлээрээ ажилладаг хүн олон бий. Эхнэр нь дуудлага хүлээн авагч хийнэ. Хамт дуудлагаар явах үе гарна. Тэгэхээр ар гэрээс гадна аав ээж, ах дүү нь хүртэл хамаардаг алба. Түймэрт дунджаар 14 хоног, 2-3 сар ч явах юм байгаа. Хэдий аюулгүй байдлаа хангаж байгаа ч тухайн нөхцөл байдал янз бүр. Тухайлбал, гар, хөл холгох, түлэгдэх, мод унах, уулын хясаа, өндөр оргилд ажиллаж байгаа хүмүүс хөл алдаад хөлөө гэмтээхэд гэр бүлд нь хүнд байдаг. Олон хоног нойр, хоолгүй ажиллана. Үүний цаана эх орны аюулгүй байдал, хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалдаг. Энэ албаны хөгжил аврагч, гал сөнөөгчдийн үйл хэрэгтэй шууд холбоотой. -Иргэдэд хандаж хэлэхийг хүссэн зүйл бий юу? -Хүмүүсийг хариуцлагатай байгаач ээ гэхээр танай ажил гэдэг. Иргэн өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж байгаа. Таны болон иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд төрийн байгууллагууд ажиллаж байна. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа ялгаатай. Онцгой байдлын албан хаагчдад гал унтраах, эрэн хайх, аврах, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшигтай тэмцэх ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлж байгаа. Энэ байгууллагаас гаргаж байгаа мэдээ, мэдээллийг өөрсдийнхөө аюулгүй байдлыг ханга. Та аюулгүй байдлаа хангаснаар бусдын аюулгүй байдлыг мөн адилхан хангаж байна гэж хүлээж аваасай гэж хүсдэг. Улаанбаатарын хэмжээнд цахилгаан тасрахаар 101, 105 руу залгаж уурладаг. Зарим байгууллага, аж ахуйн нэгж дээр очоод гал түймэр гарвал та хаашаа залгах вэ гэхээр 102 гэдэг. Монголчуудын хэнэггүй зан байна. Аюулгүй байдлаа сайн хангаарай гэж хэлье дээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2025 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 210 (7707) |
| П.Соронзонболд: Гал сөнөөгчид минут, секундтэй уралдаж хүний амийг авардаг |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

11 яам, 3 агентлагийн удирдах албан тушаалтнуудтай санал солилцох уулзалтыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар зохион байгууллаа 10:16 Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газраас
|
Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газраас »»
|
|
Х.Нямбаатар: "ДЦС-5" төсөл 658 сая ам.долларын санхүүжилтийн 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэл шийдэх боломжтой 10:15 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн »»
|
|
И.Маскийн хөрөнгө 800 тэрбум ам.доллароос давжээ 10:15 НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 5 /Kazinform/. SpaceX болон xAI гэсэн хоёр компани нь нэгдсэний дараа
|
НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 5 /Kazinform/. SpaceX болон xAI гэсэн хоёр компани нь нэгдсэний дараа »»
|
|
"Гадаадын банк” Монголд давуу тал уу, далд эрсдэл үү? 10:11 ХААН банк, Хөгжлийн банк зэрэг нь Монголд бүртгэлтэй боловч өмчлөл, хөрөнгө оруулалтын бүтэц нь гадаадын санхүүгийн
|
ХААН банк, Хөгжлийн банк зэрэг нь Монголд бүртгэлтэй боловч өмчлөл, хөрөнгө оруулалтын бүтэц нь гадаадын санхүүгийн »»
|
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 160.0 мянган тонн нүүрсийг нийт 9.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр арилжааллаа 10:09 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн »»
|
|
Алба хаагчид барилгын тэсвэржилт, хүчитгэлийн чиглэлээр мэдлэг, ойлголтоо дээшлүүлэв 10:04 Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын хүрээнд газар хөдлөлтийн
|
Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын хүрээнд газар хөдлөлтийн »»
|
|
"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн нээлт боллоо 14:46 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас »»
|
|
2025 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 21,6 хувиар өсжээ 14:30 Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм,
|
Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм, »»
|
|
Дэлгүүрээс 360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан 22-24 насны этгээдүүдийг баривчиллаа 14:28 Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна.
|
Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна. »»
|
|
“Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж байна 14:23 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын »»
|
|
SOS: Угаарын хийд иргэд "хордсоор" байна 13:00 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. »»
|
|
Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд 12:33 Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг
|
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг »»
|
|
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо 11:34 -Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна.
|
-Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна. »»
|
|
Сар шинийн баярын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлыг хэлэлцжээ 09:38 НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай
|
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана 09:24 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа. »»
|
|
2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ 09:15 ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
Эндсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаар болжээ 13:44 Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай
|
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай »»
|
|
Налайхын үйлдвэрлэл технологийн парк ХК-д ажиллалаа 13:36 Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм.
|
Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм. »»
|
|
Зодуулсан цэргийн эгч Б.Нямдулам: Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаасаа илүү дүүгээ эрүүл саруул болгохыг л зорьж байна 13:27 Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд
|
Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд »»
|
|
Монголын цаначид бэлтгэлээ эхлүүллээ 13:20 Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар
|
Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар »»
|
|
Автомашины торгуулиа 15 хоногийн дотор төлбөл 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ 12:35 Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын
|
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын »»
|
|
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлтийн олон улсын сургалт эхэллээ 12:26 Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион
|
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион »»
|
|
Э.Батшугар: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана 10:12 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд »»
|
|
Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна 10:03 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай
|
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай »»
|
|
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа 10:02 Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг
|
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг »»
|
|
Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|