 |
|
 |
|
У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй |
|
|
 |
|
 |
У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй
2025-10-10Шүүхийн тухай хуулийн дагуу хоёр жил тутам зохион байгуулдаг бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн  ээлжит III чуулган Төрийн ордонд эхэллээ.
Энэ удаагийн чуулганаар хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журамд нэмэлт өөрчлөлт оруулах, шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомж, шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох, шүүгчийн эрх ашгийг хамгаалах, сахилга, хариуцлагыг сайжруулах талаар илтгэл сонсож, хэлэлцэх юм.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж үг хэлэхдээ, Монгол төрийн шүүгч хүн өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй. Улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэн, улс орныхоо язгуур эрх ашгаас хэзээ ч урваж болохгүйг санууллаа. Мөн шүүх эрх мэдлийн шинэтгэлийн үйл явцыг анхааралтай ажиглаж, бодлогын түвшинд ямагт дэмжсээр ирснээ онцолж, цаашид ч улам бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
“Эрхэм хүндэт шүүгчид ээ,
Эрхэм хүндэт зочид оо,
Та бүхэнд энэхүү өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Одоогоос дөрвөн жилийн өмнө Монгол Улсын нийт шүүгчийн анхдугаар чуулганд төрийн тэргүүн оролцож, шүүх эрх мэдлийн шинэтгэлийн талаарх байр сууриа илэрхийлж байсан. Шүүх засаглал нь нийгэмд шударга ёс тогтоох, түүнийг бэхжүүлэх нэн чухал институц төдийгүй хууль тогтоох, гүйцэтгэх засаглалтай эн чацуу, харилцан тэнцвэртэй ажиллах учиртай ардчилсан засаглалын нэгэн чухал тулгуур билээ.
Өнгөрсөн хугацаанд шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулан, улмаар 2021 онд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан.
Энэхүү шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх үйл хэрэг олон сорилт, бэрхшээлийг даван гарч, эдүгээ зохих үр дүнд хүрээд байгааг та бүхэн мэдэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн шинэтгэлийн үйл явцыг анхааралтай ажиглаж, бодлогын түвшинд ямагт дэмжсээр ирсэн. Аливаа шинэтгэл бол зориг гарган хэрэгжүүлж, тасралтгүй сайжруулах урт хугацааны үйл явц байх учиртай.
Та бүхэн энэ удаагийн чуулганаараа өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлж буй шүүхийн шинэтгэлийн үр дүн, ололт амжилт, алдаа оноог дүгнэн хэлэлцэж, цаашдын бодлого, зорилтоо тодорхойлно гэдэгт итгэл дүүрэн байна.
Энэ удаагийн нийт шүүгчийн чуулганы гол онцлог нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг сонгох нэн чухал хариуцлагатай сонгуулийг зохион байгуулна. Цаашид шинээр сонгогдох Ерөнхий зөвлөлийн гишүүд шүүхийн шинэтгэлийн үйл явц, бодлогын залгамж чанар, ололт амжилтыг үргэлжлүүлж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй хэрэгжүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Мөн шинээр сонгогдох шүүгч гишүүн та бүхэн шүүн таслах үйл ажиллагаанаас түдгэлзэж, шүүхийн захиргааны алба хаагч болж байгаа гэдгээ онцгой анхаарч, төрийн бодлого, улсын язгуур эрх ашгийг ямагт эрхэмлэн дээдэлж, чин шударгаар ажиллах учиртайг сануулж байна.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Шүүхийн Ерөнхий зөвлөл шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг батлуулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, шүүхийн эдийн засгийн баталгааг сайжруулах, цахим шилжилтийг гүнзгийрүүлэх, гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд багагүй үр дүнд хүрч, шүүхийн шинэтгэлийг зохих түвшинд урагшлуулж ажилласан гэж үзэж байна. Энэ дашрамд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнээр сонгогдон ажилласан шүүгчид та бүхэнд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.
Эрхэм хүндэт шүүгчид ээ,
Монгол Улсын Үндсэн хуульд шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана хэмээн заасан. Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн бодлогын хүрээнд өнгөрсөн дөрвөн жилд шүүгчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, шүүгчийн цалин хөлсийг олон улсын жишигт хүргэх чиглэлд бодитой ажлууд хийгдсэн.
Мөн шүүн таслах ажиллагааны чанар, хүртээмжийг сайжруулах хүрээнд шүүхийн байрыг үе шаттай шийдэх ажлыг эрчимжүүлж, сүүлийн 10 жил царцаад байсан Хан-Уул дүүргийн шүүхийн цогцолбор барилгын ажлыг үргэлжлүүлж, мөн таван аймаг болон дүүрэгт шүүхийн зориулалтын байр баригдаж эхлээд байна. Түүнчлэн нийт шүүгчийн анхдугаар чуулганд оролцох үеэрээ төрийн тэргүүний дэвшүүлж байсан санаачилга биеллээ олж, шүүхийн дээд байгууллага болох Улсын Дээд шүүх шинэ байрандаа үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.
Энэ нь манай улсын шүүхийн байгууллагын түүхэнд анх удаа тохиож буй түүхэн үйл явдал юм. Шүүхийг зориулалтын байртай болгох асуудал бол Үндсэн хуульд заасан иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгааг хангах нэгэн чухал алхам юм. Цаашид ч шүүх эрх мэдлийн байгууллагыг бэхжүүлэх, түүний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд төрийн тэргүүн бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллах болно. Мөн хууль зүйн салбар дахь цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлд шүүх эрх мэдлийн бүхий л байгууллагууд нэгдмэл бодлогоор харилцан уялдаатай хамтран ажиллах шаардлагатай байна. Шүүхийн шинэтгэлийн бас нэг чухал ажил бол шүүн таслах ажлын төрлөөр дагнасан шүүх байгуулах болон тойргийн зарчмаар ажиллах шүүхийг шинээр байгуулах явдал байсан билээ. Тэгвэл энэ хүрээнд Гэр бүл, хүүхдийн хэргээр дагнасан шүүх байгуулахаар шийдвэрлэсэн нь улсын үндэс болсон айл өрх, монгол хүний хөгжлийн асуудалд төр онцгой анхаарч байгаагийн илэрхийлэл юм.
Харин энэхүү дагнасан шүүхийг байгуулахад цаг хугацаанд шахагдан яарах бус ул суурьтай судалгаа хийж, бэлтгэлээ сайтар хангаж, эрх зүйн орчныг бүрдүүлж, туршлагатай шүүгч нарын дундаас шүүгчийг шилж олох замаар шүүх бүрэлдэхүүнийг бүрдүүлэх нь нэн чухал юм. Мөн Шүүх байгуулах тухай хуулийн дагуу шүүхийн зохион байгуулалт өөрчлөгдөж, эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны дагнасан шүүх байгуулагдсанаар иргэд мэргэшсэн шүүхийн үйлчилгээг илүү ойроос, шуурхай авах боломж нэмэгдсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Улсын Дээд шүүхээс хэргийг хяналтын журмаар шийдвэрлэхдээ гагцхүү хуульд заасан үндэслэл бүхий гомдлыг хүлээн авдаг болсноор Анхан болон Давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээ, ач холбогдол үлэмж нэмэгдсэн хэмээн эрдэмтэн, судлаачид дүгнэж байна.
Цаашид шүүгч та бүхэн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах механизмын үр нөлөөг дээшлүүлэх, хууль зүйн процессын шинэчлэлд онцгойлон анхаарах шаардлагатай байна.
Мөн шүүгчийн ажлын ачаалал нь шүүхийн шийдвэрийн чанар, шүүгчийн ажил, амьдралын тэнцвэрт байдал, эрүүл мэнд, сэтгэл зүй зэрэгт сөргөөр нөлөөлдөг болохыг олон улсын болон манай эрдэмтэн судлаачдын судалгаанууд харуулдаг. Тиймээс хэрэг маргааны тоон үзүүлэлт, хэргийн төрөл, шинж байдалтай уялдуулан шүүгчийн орон тоог уян хатан зохицуулах асуудлыг эрх зүйн болон зохион байгуулалтын хүрээнд шийдвэрлэж, шүүгчийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах асуудлыг судлан үзэж, шаардлагатай хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй. Дээрх шүүхийн шинэтгэлийг улам бүр гүнзгийрүүлэхэд Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, нэгдмэл зорилго нэн чухал юм.
Шүүх болон шүүхийн захиргааны байгууллага нь шүүх эрх мэдэл гэсэн нэгэн дээвэр дор хамтдаа зэрэгцэн оршдог учраас хуульд заасан хүрээнд зөв, зохистой хэлбэрээр хамтран ажиллаж, шүүх байгууллагыг бэхжүүлэх үйл хэрэгт нэгэн сэтгэлээр зүтгэх явдал нэн чухал гэдгийг онцлон анхааруулж байна.
Эрхэм хүндэт шүүгчид ээ,
Шүүгч Та бүхэн Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг Монгол төрийн шударга ёсны гуйвшгүй ган бат багана билээ. Иргэд, олон нийтийн зүгээс шүүх эрх мэдлээс ямагт хүсэн хүлээж, шаарддаг зүйл бол шударга ёс, ёс зүй, сахилга, хариуцлага юм. Хууль зүйн хариуцлагад хөөн хэлэлцэх хугацаа үйлчилдэг бол харин ёс зүйн хариуцлагад хөөн хэлэлцэх хугацаа үйлчилдэггүй гэдгийг шүүгч Та бүхэн ямагт ухамсарлаж, үйл хэрэгтээ чанд мөрдөж ажиллах учиртай.
Шүүх эрх мэдэл бол ядарсан иргэний найдах сүүлчийн зогсоол, задарсныг нь засаглах төрийн хууль цаазын ташуур юм.
Тиймээс Монгол төрийн шүүгч Та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй. Монгол төрийн шүүгч Та улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэн, улс орныхоо язгуур эрх ашгаас хэзээ ч урваж болохгүй.
Монгол Улсын язгуур эрх, ашиг сонирхол гэж байхаас байгууллагын ашиг сонирхол гэж хэрхэвч байх учиргүй. Шүүгч Та бүхэн хэн нэгний дарамт шахалтаар, гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, гэмт этгээдийг ял завшуулж болохгүй гэдгийг ямагт санаж явахыг дахин сануулан хэлье. Өндөр ёс зүйтэй, мэргэжлийн ур чадвартай, ашиг сонирхлын зөрчлөөс ангид шүүгч л хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж, хэрэг, маргааныг хэнээс ч хараат бусаар шийдвэрлэж чадна. Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулиудаар Шүүхийн сахилгын хорооны чиг үүргийг тодорхойлж, шүүгчид сахилга, хариуцлагыг бие даан тооцож чаддаг болсон нь шүүхийн шинэтгэлийн салшгүй нэг хэсэг юм. Хэдийгээр энэ институц шүүх эрх мэдлийн тогтолцооны хувьд цоо шинэ биш боловч Үндсэн хуульд тусгайлан зааж, Үндсэн хуулийн байгууллага болгосон нь шүүгчийн ёс зүй, сахилга, хариуцлагад тавьж буй нийгмийн хүсэмжлэл байсан.
Шүүгчид хариуцлага тооцдог механизм хуулийн хүрээнд, үр дүнтэй ажиллаж байж сая шүүх засаглал өөрөө өөрийгөө цэвэршүүлж, ёс зүйгүй, гэмт хэрэг үйлдсэн нэгнээсээ салж чадна.
Шүүхийн сахилгын хороо өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 1,500 гаруй өргөдөл, мэдээлэл хүлээн авч хянан 51 тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулсан байх бөгөөд эдгээрээс дөрвөн шүүгчийг огцруулсан байна. Сахилгын хороо хэрхэн шударга ажиллахаас шүүхийн нэр хүнд, шүүхэд итгэх иргэдийн итгэл хамаарах бөгөөд үнэн мөнийг дэнсэлдэг, шударга ёсыг тогтоодог шүүх эрх мэдлийн бас нэгэн дархлаа Сахилгын хороо болж буй гэдгийг шүүгч та бүхэн ч бас ойлгож буй бизээ. Түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байх нь шүүхэд итгэх иргэдийн итгэлд чухал үр нөлөөтэй бөгөөд та бүхний анхаарах бас нэг чухал зүйл бол шүүхийн нээлттэй, ил тод, түргэн шуурхай байдал юм.
Ялангуяа олны анхаарал татсан, нийгмийг цочроосон хэргийн талаар бодит мэдээллийг хуулийн хүрээнд шуурхай өгч, иргэдийн эргэлзээг богино хугацаанд тайлж байх хэрэгтэй.
Шүүх хавтаст хэрэгтэй биш, хүнтэй ажилладаг гэдгийг санаж, шүүх эрх мэдлийн ажлын үр дүнг хэмжих гол хэмжүүр бол шүүхийн шийдвэрийн үндэслэл, түүнийг зөв тайлбарлан хүргэх юм гэдгийг ямагт санаж ажиллах учиртай.
Иргэд шударга шүүхээр шүүлгэх, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн заалтын хэрэгжилт, хууль хэрэглээний нэгдмэл байдал ч үүнээс шууд хамаарна. Мөн шүүгч хүн өөрийн мэдлэг, ур чадварыг ямагт дээшлүүлж, нийгэмд шинээр үүсэж буй харилцааг соргогоор хүлээн авч, хууль дээдлэн, хуульд нийцүүлэн шийдвэрлэдэг байх шаардлагатай. Сүүлийн жилүүдэд манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж, бүхий л салбарт бодит үр дүнд хүрч байна. Үүний нэгэн нотолгоо нь шүүгчид та бүхний эгнээнээс дэлхийн хэрэг явдлыг дэнслэх анхны шүүгч төрөн гарсан явдал юм. Монгол Улс 2023 онд Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчид Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг нэр дэвшүүлж, улмаар Олон улсын эрүүгийн шүүхийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр эдүгээ ажиллаж байна. Энэ бол манай шүүгчид олон улсын түвшинд ажиллаж чадаж буй тод илэрхийлэл бөгөөд Та бидний хамтын амжилт мөн.
Эцэст нь хэлэхэд төрийн тэргүүн хуулиа дээдэлж, шударгаар ажиллаж буй шүүгчдээ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд бүх талаар өмгөөлөн хамгаалж, ямагт дэмжин ажиллах болно гэдгээ дахин илэрхийлж байна.
Та бүхний эрхэмлэн дээдлэх үнэт зүйл бол гагцхүү Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хууль дээдлэх зарчим, Монголын ард түмний язгуур эрх ашиг гэдгийг үргэлж санаж яваарай. Монгол төрийн нэрийн өмнөөс шударга ёсыг тогтоогч эрхэм хүндэт шүүгч Та бүхэнд ажлын өндөр амжилт, Та бүхний гэр бүл, үр хүүхдэд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай”. Ээлжит III чуулганд Монгол Улсын бүх шүүгч буюу 518 шүүгч оролцож байгаа бөгөөд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонгоно. Ерөнхий зөвлөлд Анхан шатны шүүхээс найм, Давж заалдах шатны шүүхээс зургаа, Хяналтын шатны шүүхээс нэг, нийт 15 шүүгч нэрээ дэвшүүлжээ. |
| У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
Э.Хүрэлбаатар: Мөрөөдсөн, бодсон, сэтгэсэн, зүтгэсэн, хийж хэрэгжүүлсэн 09:24 “Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа.
|
“Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа. »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна 13:20 Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах
|
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах »»
|
|
Тэнэгэр говийн тэмээчдийн баяр үргэлжилсээр байна 10:45 Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг
|
Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг »»
|
|
Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|