2025-09-14Монгол Улсад хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг тордож тойлдог ганцхан эмнэлэг байдаг. Тэр нь Сэтгэцийн эрүүл мэндийн

үндэсний төв (СЭМҮТ). Манайхны “Шар хадны эмнэлэг” хэмээн нэрийдэж ирсэн тус төвд зөвхөн “галзуу” солиотой, зөнөх өвчин туссан, оюуны хомсдолтой хүмүүс л хэвтдэг гэж та арай боддог юм биш биз дээ. Тэгвэл олон улсад сэтгэцийн эрүүл мэндийн тухай ойлголт нь маш өргөн судлагдахуун бөгөөд анагаах ухааны голлох салбарынх нь нэг болон хөгжиж байна. ДЭМБ-ын судалгаагаар дэлхийн хэмжээнд найман хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй амьдарч, энэ нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх тэргүүлэх шалтгаан болсоор байгааг мэдээлсэн.
Даанч манайд сэтгэцийн эмгэгийг нийтээрээстресс, бухимдал мэтхэнээр өнгөц ойлгодог нь харамсалтай. Сэтгэл зүйчид л хандчихвал болчих юм шиг санадаг. Тиймдээ ч аймшигт хэрэг хийсэн, амиа хорлосон хүмүүсийг, архинд донтсон нэгнийг ч өвчтэй гэдэг утгаар нь хардаггүй.
Арга ч үгүй дээ. Сэтгэцийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ёстой ганцтөв нь “сэхээнд” орчихсон, хүний нөөцийн хомсдолтой, барилга, байгууламж нь хөгц, мөөгөнцөрт идэгдчихсэн. Сайд, дарга нар ньхүртэлэл эмзэг сэдвээр нь “шоу”-даад гаршихсан нь сүүлийн жишээ тодхаруулсан шүү дээ.
Эрүүл мэндийн сайд солигдох бүрд ёс юм шиг СЭМҮТ-д очиж, танилцах дадлага хийдэг уламжлалтай. Энэ удаад сайд Ж.Чинбүрэн тус төвд томоохон “гал тавьсан” нь СЭМҮТ-д хийсэн хяналт шалгалтын мэдээг“задалсан” явдалбайв. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн хэвлэлийн бага хурал зарлан байж олон нийтэд мэдээлсэн, тус төвийн талаарх ноцтой зөрчлүүд нь сэтгэцийн эмнэлэг өнгөрсөн хугацаанд хэчнээн доройтсоныг, ажилчдын гомдол, цөхрөл ямар хэмжээнд хүрснийг, өвчтөнүүдийн нөхцөл байдал шоронгийн хоригдлоос ч дор, хүнд байгаа зэргийг мэдсэн юм. Гэвч хугацаа өнгөрөх тусам СЭМҮТ-ийн сенсац мартагдаж, сайд нь ч, эмнэлгийн дарга нь ч попроод л өнгөрчхөв үү дээ.

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АРД НУУГДСАН “СҮҮДЭР”
СЭМҮТ-д хийсэн хяналт шалгалтын талаар олон нийт хэдийн мэдсэн тул товчхон сануулъя. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “ЭМЯ, ЦЕГ-аас энэ оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 24-ний хооронд СЭМҮТ-д хамтарсан шалгалт хийж, 478.9 сая төгрөгийн санхүүгийн зөрчил илрүүлсэн” гэж мэдээлсэн. Түүний хэлснээр төвийн эмч, ажилтнууд хуйвалдан төсвийн хөрөнгө завшсан хэрэгт удирдлага нь хүртэл оролцсон гэх. Харин төвийн ерөнхий захирал Д.Анхболд үүнийг үгүйсгэж, байр сууриа илэрхийлсэн билээ. Тэрбээр хөрөнгө завших нь байтугай тус шалгалтыг өөрийн санаачилгаар хийлгэсэн, санхүүгийн зөрчил нь системийн доголдол, төсвийн хөрөнгийн хяналт сулаас үүдсэн алдаа гэж тайлбарласан юм. Ийнхүү хоёр талын байр суурь зөрчилдсөн нь олон нийтийг “тоо бодуулах”-д хүргэж, маргаан тэгсхийгээд намжсан нь ч СЭМҮТ зүгээр л нэг “шоуны тайз” болсныг харуулна.
Төлбөртэй тусламж, үйлчилгээний орлого дээрх мөнгөн дүнгээр дутсаныг тогтоож, эмч, ажилтнуудад ньөдгөө эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ нь нэг, хоёрхон он үргэлжилсэн хэрэг биш, байгууллагын хэвийн үйл ажиллагааг сүүлийн таван жил алдагдуулж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлсөн гэж үзсэн. Эдгээрээс хамгийн ноцтой зөрчил нь төвийн хэмжээнд амбулаторид ганцхан эмч сэтгэл заслын үзлэг, оношилгоо хийж буйгаас хүлээгдэл ньбагадаа лажлын 29 хоног, Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын клиникийн үзлэгийн цаг 2025 он дуустал дүүрсэн. Өнгөрсөн жилээс энэ оны эхний хагас жил хүртэлх эмнэлгийн нас баралтын 20 хувь нь оношийн зөрүүтэй. Удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал алдагдаж, хүний эрхийг удаа дараа ноцтойгоор зөрчиж байсан нь анхаарал татна. Тухайлбал, эмчлүүлэгчдийн хоолны илчлэг, хүрэлцээ хангалтгүйн улмаас олонх нь тэжээлийн дутагдал, жингийн алдагдалд орчихсон. Сэтгэцийн эмгэг судлалын II клиникийн хэвтэн эмчлүүлэгсдийн 80 хувь нь нэг сарын хугацаанд дунджаар 2.85 кг турсан. Насанд хүрэгчдийн хэвтүүлэн эмчлэх тасгийн бие засах өрөө нь10 эмэгтэй, 15 эрэгтэйн дунд нэг суултууртай байх стандарттай. Гэвч 53 ортой тасаг нэг л суултууртай байх жишээтэй. Эдгээр тооны орон дээр 70-80 хүн хэвтүүлэн эмчилдэг зөрчил илрүүлсэн байдаг. Гэвч шалгалтын үр дүнд илэрсэн, төсөв санхүүг шамшигдуулсан зөрчил нь лолны анхаарлыг татаад, СЭМҮТ-ийнтусламж, үйлчилгээний дээрх хар бараан “сүүдэр”, хүний эрхийг уландаа гишгэсэн ноцтой баримтууд нь гээгдэж хоцров.
Үүнээс өмнө ч СЭМҮТ-д эмчлүүлж буй хүмүүсийг хорьдог, хоол, хүнсний хангамж муу, зарим нь тураалдаа орчихсон, тасаг дахь өвчтөнүүдийн нөхцөл стандартад нийцэхгүй, эрүүл мэндийн үйлчилгээ хангалттай авч чадахгүй байгаа талаарх мэдээллийг нийгэмд ил болгож л байсан. Өвчтөнүүдийг олон хоногоор цонхгүй өрөөнд түгжиж, эмийн эмчилгээ давамгайлан хийж, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлдэггүй байсан зэрэг нь одоо ч амь бөхтэй оршсоор буйаж. Эл зөрчлийг өдгөө арилгуулсан, эсэх нь, хүний эрхийн байгууллагууд ажилласан, үгүй нь ч тодорхойгүй, мартагджээ.
ХӨГЦӨРЧ, МӨӨГӨРТСӨН БАРИЛГА НЬ ӨНӨӨ, МАРГААШГҮЙ НУРАХ НЬ
СЭМҮТ-ийн өнөөдөр ашиглаж буй барилгыг 1960-аад онд барьжээ. Хэдийн “тэтгэвэрт” гарчихсан эл барилга эдүгээ өвчтөнүүдийн аюулгүй байдалд заналхийлж, хүний эрхийг зөрчих гол үндэс болж буйг эмч, ажилтнууд нь хэлсээр ирсэн. 53 ор бүхий тасаг ариун цэврийн ганцхан өрөөтэй нь үүнийг батлах наад захын баримт. Энэ талаар өвчтөн, тэдний ар гэрийнхэн ч удаа дараа гомдол гаргаж байжээ. Улмаар эмнэлгийн ор хүрэлцээгүйгээс өвчтөнүүд шалан дээр хэвтдэг үзэгдэл хавтгайрсан байна. Халдварт өвчин, улирлын чанартай ханиад, томууны үеэр эмнэлгүүдийн хэвтүүлэн эмчлэх ор хүрэлцэхгүй, үйлчлүүлэгчид хонгил, шалаар “зулах” нь бий. Гэтэл сэтгэцийн эмнэлэг энгийн үед ч ийм байхаар иргэд хэрхэн чанартай эмчилгээ, үйлчилгээ авч чадах билээ.
СЭМҮТ-ийн барилгыг анх 300 ортой төлөвлөсөн ч өнгөрсөн хугацаанд ачааллаа дийлэхгүй нэмж “чигжсээр” 800 орчим ортой болгожээ. Энэ хэрээр өрөө, тасалгааныхньзай, талбай хумигдаж, ариун цэврийн байгууламж хүрэлцэхээ больсон байна. Тасгуудын хэмжээ хэт жижиг, агааржуулалт хангалтгүй, өвөл дулааны алдагдал ихтэй, маш хүйтэн гэнэ. Барилгын бүтээц бүх хэсэгтээ хуучирч, байгаль, цаг уурын нөлөөгөөр хөгцөрч, мөөгөнцөртжээ. Өргөтгөлнь220 ортой, 2014 ондашиглалтадоруулсанчхүртээмжгүйхэвээрээ. Ийм байхад эмч, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийг энд дурдаад ч хэрэггүй болов уу.

ХҮН АМЫН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ СҮҮЛИЙН 12 ЖИЛД ОГТ ҮНЭЛСЭНГҮЙ
Монголчууд цөөхүүлээ. Тэгсэн хэрнээ “тогоон дотроо” нэгнээ хэрцгийлж, эхнэр, нөхрөө егүүтгэж, төрсөн эцэг, эхээ хөнөөж, үр хүүх хдээ хүчирхийлэх зэргээр аймшигт балмад хэрэг өдүүлсээр буй. Нийгмийн олонхын сэтгэл зүйн байдал ийм тогтворгүй, улам “зэрлэг” болсоор байхад СЭМҮТ-ийнхөн сүүлийн 12 жилийн турш хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг огт үнэлсэнгүй. Тэртээ 2013 онд хийсэн үндэсний хэмжээний ганц судалгаагаа л эцтэл ярьж, өнөөдөртэй золголоо. Тус төвөөсхүн амын дунд буюу насанд хүрэгчдэд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгааг 2013 онд хийсэн байдаг. 1984 оноос хойш улсын хэмжээнд хийсэн анхны нэгдсэн судалгаа нь энэ юм. Эл судалгаагаар манай улсад 2003 оноос хойш архинд донтох байдал 25, сэтгэл түгших эмгэг найм, сэтгэл гутрах нь долоо дахин өссөн үзүүлэлттэй гарч байв.
Судалгаанд хамруулсан хүмүүсийн 65 хувьд нь сэтгэцийн ямар нэгэнтулгамдсан асуудал байгааг тогтоосон билээ. Тодруулбал, 18.4 хувь нь түгших эмгэгтэй, 17.5 хувь нь нойргүйдэлтэй, 16.2 хувь нь архаг ядаргаа, сульдаатай, 11.9 хувь нь шалтгаангүй зовуурь шаналгаатай, 6.2 хувь нь сэтгэл гутралтай, 6.4 хувь нь донтох өвчтэй байж. Одоогоос гурван жилийн өмнө СЭМҮТ-ийн захирлаар ажиллаж асан Л.Насанцэнгэлээс уг судалгааных нь талаар тодруулахад “Насанд хүрэгчдэд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын нэгдсэн судалгааг 2013 онд хийсэн. Харин тайланг нь нэгтгэж, дүгнэсэн нь 2019 он юм. Тиймээс энэ судалгааг 2019 оных гээд мэдээлчхэж болно. Түүвэр судалгаануудыг бол төлөвлөгөөний дагуу хийж байгаа. Сэтгэцийн эмгэгийн тархалтын нэгдсэн судалгаа өөр байхгүй” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, манай улс хүн амынхаа сэтгэцийг 1984 оноос хойш 29 жилийн зайтай ердөө ганцханудаа л үнэлсэн гэсэн үг. Эдгээр судалгаа өнөөгийн монголчуудын сэтгэл зүйн байдал, өвчний тархалтыг илтгэх ямар ч боломжгүйг сэтгэл зүйчид ч хэлдэг. Хүн амын тоо өссөн, цаг үеийн байдал ч өөрчлөгдсөн. Тэр хэрээр нийгмийн сэтгэл зүй тогтворгүй болсон гэх мэт өөрчлөлт олонтоо гарсаар буй.
ХҮНИЙ НӨӨЦИЙН ХОМСДОЛ НҮҮРЛЭВ
СЭМҮТ-ийн эмч, ажилтнууд цалин, урамшууллаа нэмүүлэхээр удаа дараа жагсаж тэмцэж байлаа. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн жилийн зургаадугаар сарын 3-нд Үйлдвэрчний эвлэлийн хорооноос нь мэдээлэл хийж, шөнийн ээлжийн нэмэгдэл сар бүр 400-500 мянган төгрөгөөр дутуу бодогдож, 200 гаруй эмч, мэргэжилтэннь хоёр тэрбум төгрөгийн нөхөн олговор нэхэмжилж байсан нь хэвлэлийн хуудсанд бичигдэн үлджээ. Тухайн үед энэ нь дан ганц цалин хөлсний маргаан бус, эмч, сувилагч, ажилтнуудын ачаалал туйлдаа хүрч, урам зориг, тогтвор суурьшилтай хөдөлмөрлөх нөхцөл хангагдахгүй байгаа асуудлыг давхар сөхсөн юм. “Өвчтөнд чин сэтгэлээсээ хандаж, эмчлэх хүч тэнхээ үгүй болж байна” хэмээн ажилтнууд нь хэлсэн байдаг.
Монголд сэтгэцийн эмч, сэтгэл судлаач угаас цөөн. Тэр тусмаа СЭМҮТ-д ажиллаж буй эмч, сэтгэл засалч, сувилагчийн ачаалал хэт өндөр байгааг дээр дурдсан. Олон улсын жишгээр 10 мянган хүнд сэтгэцийн мэргэшсэн нэг эмч ногдох ёстой. Харин манайд 40-50 мянган хүн тутамд нэг эмч ногдохтой, үгүйтэй л байна.
Сэтгэцийн эрүүл мэнд нь хувь хүн, гэр бүл, нийгмийн тогтвортой байдлын үндэс суурь нь болдог. Гэтэл дээр хэлсэнчлэн төвийн барилгынх нь насжилт хэтэрсэн, хүний нөөцийн хомсдолтой, судалгаа шинжилгээ нь олон жилээр тасарсан, тусламж, үйлчилгээ нь доголдсон, дарга нарынх нь албан тушаалын наймаа утгаа алдаж, эмч, ажилтнуудынх нь мөнгөний төлөөх хуйвалдаан, өвчтөнүүдийн эрхийг зөрчиж буй байдалзэрэг нь тартагтаа тулчихсан аталсалбарын сайд нь энэ бүхнийг засаж, шинэчлэхийн оронд эмнэлгээр “шоу”-даад, попроод өнгөрөх ч гэж дээ.

ЖИГШҮҮРТ ХЭРГҮҮД ГАРСААР Л БАЙГ УУ
Барилгын дээвэр дээрээс хөтлөлцөөд үсэрсэн өсвөр насныхан, гурван сартай нялх хүүхдээ тэврээд зургаан давхраас унасан эмэгтэй, эхнэрээ олон удаа хутгалж, бүрэлгэсэн нөхөр, 3-15 насны балчир үрсээ орхиод 15 давхраас үсэрч, амиа хорлосон эх, 7-14 насны гурван хүүхдээ буудаж хөнөөгөөд амиа егүүтгэсэн эцэг, найз бүсгүйгээ галт зэвсгээр хороогоод өөрийгөө хөнөөсөн залуу, төрсөн эхээ зодсоор байгаад “нөгөө ертөнц” рүү илгээсэн хүү, харуулын даргаа буудаж амийг нь “авсан” цэргүүд, төв талбайд өөрийгөө шатаасан иргэн, төрсөн охиноо хүчирхийлсэн аав, сурагчаа бэлгийн дарамтад оруулсан багш, “шөнө уйллаа” хэмээгээд бусдын 10 сартай нялх үрийг хэрцгийгээр хөнөөсөн “араатан”, машин заваарууллаа гэж дагавар хүүгээ газарт булсан этгээд гэхчлэн монголчуудын ой тойнд буухааргүй аймшигт, зүрх зүсэм хэргүүд ийн гарсаар л байг уу. Эрүүл ухаантай хүн, сэтгэцийн эрүүл мэнд нь ямар ч асуудалгүй хүмүүс ийм аймшигт хэрэг өдүүлэх үү.
Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд энэ мэт доройтсон, баталгаа, аюулгүй байдал нь алдагдчихсан. Сэтгэцийн эмгэг, хямралтай энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээг согтуу, “галзуу”, биеньөвчтэй хүмүүс л хийлгэдэг мэтээр ойлгодог нь дэндүү харамсалтай. Салбарын яам, боловсролын байгууллагуудын түвшинд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох ажил маш хангалтгүй, төр засгийн түвшинд бодлого боловсруулах, СЭМҮТ-ийг өөд нь татах ямар ч сэтгэл зүрхгүй байгаатай энэ бүхэн шууд холбоотойг сэтгэл судлаачид хэлэв. Манай улс одоо болтол хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын албан ёсны хөтөлбөргүй байна.
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.1-т “Хүн сэтгэцийн эмгэггүй байхын зэрэгцээ нийгэм болон хүрээлэн буй орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн, хувь нэмрээ оруулж чадахуйц байна”. Мөн тус хуулийн 3.1.2-т “Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал гэж нийгэм, сэтгэл зүйн шалтгааны улмаас хүний сэтгэхүй, сэтгэл хөдлөл, зан үйл түр хямарсан байхыг хэлнэ” гэжээ. Харин энэ төрлийн өвчнийг олон улсын ангиллын “Сэтгэц, зан үйлийн эмгэгүүд” бүлэгт заасан оношилгооны хэмжүүрээр тодорхойлдог аж. Нэгэнт сэтгэцийн эмгэгтэй гэж оношлогдсон хүнийг нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тэгш хамруулж, хяналт тавих, сэргийлэх арга хэмжээ тасралтгүй авах ёстойг хуульчилжээ.
О.Оргилох
https://www.unuudur.mn/a/277558