 |
|
 |
|
УИХ НДШ-ийн дампуу бодлогыг цэгцэлж чадах уу? |
|
|
 |
|
 |
УИХ НДШ-ийн дампуу бодлогыг цэгцэлж чадах уу?
2025-08-13Эргэн тойрноо харахаар нэг л тийм гунигтай байгаа биз. Уг нь бүгд л торго тосонд умбасан, жаргаж зугаалсан, тэр бүх  өдрүүд зуны сайхантай хослон уран зураг шиг харагдаж байна уу. Тэгэхдээ л цээжнийхээ цаана хөндүүртэй. Яана даа, гэсэн зузаан зовиуртай байгаа биз. Тийм ээ, гунигтай байна.
Зунжингаа найр наадмаа хязгаарлая, төсөвт тавих хяналтаа сайжруулъя, төсвийн сахилга бат зөрчсөн сайдуудтай хариуцлага тооцъё гэж бичиж байна. Одоо л хүмүүс найр наадмаас зарим нь буцаж, нээрээ намар юусан билээ гэж эргэцүүлж эхэлж байх шиг байна.
Тэгэхээр төсвийн араас хэчнээн мөшгөөд эрх баригчид нэг нэгэндээ хариуцлага тооцохгүй бололтой. Харин ч төрийн албанд зүтгэж байгаа, улс орондоо сурсан мэдсэн бүхнээ зориулна гэсэн дэврүүн мөрөөдөл тээж яваа залуучуудаа хэдэн зуугаар нь гудамжинд гаргахаар улайрч байна. Хэдэн луухагар захирлын цалин пүнлүүг бууруулж жүжнэ. Өөрсдийнхөө байгуулсан хэдэн тоглоомын газрыг татан буулгана. Жүжгийн шинэ тавилт өөр байхгүй. Төрийн албаны шинэчлэл нэрийн дор хийж ирсэн өөрчлөлтүүд нь хэзээ ч дарга ангид нөлөөлж байгаагүй. Дан төрийн буулгыг үүрч явдаг эгэл жирийн төрийн албан хаагчид халаа сэлгээнд өртөн хохирч үлддэг, алба нь өөрөө улам давжаарч хоцордог учраас би бичих бүртээ энэ талаар дугарч байгаа юм. Үнэндээ төрийн албаар Төр нь өөрөө л тоглодог. Ингээд энэ сэдвийг орхиё.
* * *
Үнэхээр иргэд амьдралыг нь өдрөөс өдөрт өрийн дарамтад хийж байгаа өнөөгийн энэ байр байдлаасаа залхжээ. Тийм ч болохоор түр зуурын баяр цэнгэлд ингэтэл хошуурдаг биз. Угаасаа ийм манарсан ард түмэн л өглөө оройгүй ууж идэн, итгэл найдвар тасран гансралд автдаг байх. Хөдөөгүүр явахад хадлан, ургацаа ч ярих нь цөөн таарч байна.
Айраг байна уугаарай
Агсал байна эмээллээрэй… гээд л гол усаараа хөвсөлзөж сууна. Харахаар миний эх орон жаргалын орон ч юм шиг… Ёстой зуны сар зургаа биш дээ гэж л тайвширдаг байх. Тийм жаргалтай харагдах айлуудаас заавал нэг нь Солонгос улсад хар ажил хийхээр явсан байх юм. Зарим азтай гэгдэх эзэгтэйн нөхөр говь руу том тэрэг барихаар явсан, ирэхээрээ баахан архидаж байгаад явдаг хэмнэлд орчихсон байх юм. Хүргэн нь салаад явсан гэх хөөрхөн божгор ач зээ нэг хоёртой сууж байх юм. Сургуульд сурахаар явсан охин нь төлбөрөөс болоод CU -д ажилладаг болчихсон гэх юм. Хаана байгаа юм, тэр аз жаргал нь. Гашуун уншигдах байх. Гэхдээ үнэнээ хаашаа хийх билээ. Энэ бүхнийг бодохоор эрүүл байх ч арга алга юм шиг…
* * *
Тэгэхээр ингэж хий эргэж, хоорондоо цахимаар хэрэлдэж,УИХ-ын гишүүн, улсын төсөв хоёрын араас мөшгин цагаа үрж байхаар нийгмийн даатгалын шимтгэлээ (НДШ) яаж бууруулах вэ гэдэг сэдвээр ярилцъя. Учир нь залхлаа гээд бид эх орноо солиод нүүчихгүйгээс хойш юу шаардах, ямар асуудлын араас анхаарал хандуулах зэргээ төлөвлөе.
Шууд хэлэхэд НДШ ийм өндөр байгаа үед цалин нэмэгдэхгүй. Аж ахуйн нэгжүүд цалингаа нэмээд ч ажилтанд очих мөнгө нэмэгдэхгүй. Үүнийг шийдэх хэрэгтэй. Төсөв нь явдаг замаараа, нөгөө л гишүүдийн тойргоо услах бодлогоор багийн соёлын төв, баригдаж дуусдаггүй зам гээд л дуусна. НДШ дээр дорвитой өөрчлөлт хийж байж л ард түмний нуруу хэсэгтээ амсхийх юм шиг байна.
Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)-ийн хувь хэмжээг бууруулах саналыг дэмжиж 100 мянган иргэн саналаа өгчээ. Ингэснээр УИХ уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх болоод боломж нээгдээд байна. Энэ ямар учиртай юм гэхээр УИХ-ын тухай хуульд D-өргөдөл системд байршуулсан өргөдөл санал 33 мянган иргэний дэмжлэг авсан тохиолдолд ажлын хэсэг байгуулах, 70 мянган иргэний дэмжлэг авсан тохиолдолд байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд УИХ-аар шийдвэрлүүлэхээр заасан байдаг.
Өнгөрсөн хаврын гуравдугаар сард иргэн Б.Батбилэг нийтийн өргөдөл гомдлын системд НДШ-ийн хувь хэмжээг 12 хувь хүртэл бууруулах саналыг анх гаргасан юм. Энэ санаачилга иргэдээр дэмжигдсээр ийн 100 мянгад хүрээд байгаа юм. Санал авах хугацаа дуусгавар болохын өмнө амжиж 100.048 иргэн НДШ-ийн хувь хэмжээг бууруулахыг дэмжиж, саналаа өгсөн. Одоо УИХ бултах булзах ямар ч гарц байхгүй.
Манайд хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэний НДШ-д ажил олгогчоос 12.5-14.5 хувийг хариуцан төлдөг бол даатгуулагч иргэн 11.5 хувийн НДШ төлдөг зохицуулалттай. НДШ-ийн хувь хэмжээ ийм өндөр байгаагаас үүдээд компаниуд өөрсдөө ч дарамтад орох болсон. Мөн даатгуулагч иргэд бид өчнөөн жилээр НДШ төллөө ч тэтгэвэрт гарсан хойноо түүнийхээ үр шимийг хүртэж чадахгүй үхэцгээж байна. Гэвч үе үеийн эрх баригчид энэ сэдвийг барьж авахаас үргэлж цааргалан зугтсаар ирсэн. Тэд санал авахаа тооцсон, иргэдээ ялгаварласан хачирхалтай шийдвэрүүдийг бол тун түргэн, ард олны анхаарлыг сарниулж байгаад гаргадаг. Тэрний нэг нь өмнөх парламентын үед гарсан малчдын НДШ-ийг төрөөс 50 хувийг нь хариуцдаг болсон явдал юм. Одоо малчдын НДШ-ын 50 хувийг төрөөс хариуцан төлж байгаа. Үнэн хэрэгтээ төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө гэж бий. Эл алдарт үгийг энэ улсын хана болгон дээр сийлж байж л хаа хаанаа ойлгох юм болов уу.
Энэ жилээс малчдын хүүхдүүдээс ХАА-н чиглэлийн Их дээд сургуульд үнэгүй сургах болсон. Замчны хүүхэд, лангуу түрээслэгч өрх толгойлсон эхийн хүүхэд бол ХААИС-д төлбөрөө төлж сурна. “Мал маллах хэцүү. Гэхдээ барилга дээр нуруугаа махийтал тоосго үүрэх амархан биш. Өдөр шөнөгүй ээлжинд гарч, өвчтэй хүний цэвэр бохир цэвэрлэхийг хялбар ажил гэхгүй. Гэтэл яагаад 1 саяын цалинтай сувилагч НДШ, НӨАТ, сургалтын төлбөр бүрэн төлж байхад 1000 малтай, гаднаа хэд гурван машинтай малчин татварын тал хувиа биднээр даалгах ёстой гэж”… хэмээн арга тасран хэлж байгаа хуульч О.Батхүүтэй би ч адилхан бодолтой байгаа. Үнэн хэрэгтээ малчид маань бидэнд бүтээгдэхүүнээ өндөр үнээр борлуулдаг. Ноолуур, мах, цагаан идээгээ зарж борлуулсан ашгаа чимээ аниргүй өөрсөддөө л шингээдэг нь үнэн.
Нөгөө талаас нүүдлийн мал аж ахуйгаа авч үлдэх ёстой. Үүний төлөө хөрсөнд нь шингэх сайн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ эрх баригчид нь малчдын сонгуульд өгөх санал дээр нь тоглодог, зөвхөн тэр нүдээр харсан явуургүй бодлого илгээн уяаныхаа үзүүрт барьж байдгийг болиулах нь эхлээд бидэнд чухал байна. Хэдий болтол нэг нэгээрээ тоглох юм бэ. Малчид сүүлдээ нэр дэвшигчидтэй эрээ цээргүй наймаалцдаг хамгийн увайгүй тоглогчид болж хувирсан шүү дээ. Төр нь ингэж иргэдээ бохир тоглогчид болгож байдаг улс орон өөр хаана ч байхгүй биз.
* * *
Иргэд НДШ-ийн талаар юу хэлж байгааг иш татъя. Тэдний байр суурь бол хамгийн ил баримт шүү дээ.
Хэрэв 2 сая төгрөгний цалин авдаг бол Цалингаас НДШ -11.5 хувь буюу 230 мянган төгрөг хасагдаж 1.770.000 төгрөг үлдэнэ. НДШ хасагдсан дүнгээс буюу 1.770.000-с ХХОАТ-т 10 хувийг буюу 177 мянган төгрөг суутгагдана. Ингээд гар дээр 1,593,000 төгрөг ирдэг. Дээрээс нь энэ цалинг өгч байгаа байгууллага бас НДШ -12.5 хувь буюу 250 мянган төгрөг төлж байгаа. Ингээд 407.000 төгрөгийг хувь хүнээс 250.000 төгрөгийг байгууллагаас гээд нийт 657.000 төгрөгийг улс суутгаж авдаг. Үлдсэн 1,593,000 төгрөгөөрөө худалдан авалт хийх бүрт НӨАТ гэж 10 хувь аваад, улирлын эцсээр хэрүүл уруултайгаар 2 хувийг нь буцааж өгөөд, 8 хувийг нь улс мөн аваад үлдэнэ. Тэгэхээр 1,593,000-с 8 хувь болох 127,440 төгрөгийг улс авч байгаан байна. Гэтэл тэр мөнгө эргээд бидэнд яаж зарцуулагдаж байна вэ. Эрүүл мэнд, боловсрол гэх мэт төрийн үйлчилгээндээ сэтгэл хангалуун амьдарч чадаж байгаа билүү?!
Иргэн Ж.Энхжаргалангийн байр суурийг одоо сонирхуулъя:
Хамгийн том BET бол НДШ, НӨАТ хоёр гэж бодож байна. НДШ гэдэг төрийн платформ дээр хүмүүс насаараа BET тавьж явна. Ямар ч үйлчилгээ авч чаддаггүй, баталгаагүй зүйлд сар бүр үхтлээ ажиллаж олсон, амьдралдаа хүрдэггүй жаахан цалингаасаа бүгд мөнгөө татуулдаг. Энийгээ бас хориод хаачихвал хүчээр мөрий тавихгүй амар байна. Уурын зууханд амьдарч байж хэд насална ч гэж НДШ төлөх юм. НДШ сайн дураар төлдөг болгох эсвэл 50 хувь бууруулах хэрэгтэй…
Эдийн засагч Б.Өлзийбаяр хэлэхдээ:
Энэ оны дөрөвдүгээр сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж 792,000₮ болгосон. За, тэгсэн энэ нь надад яаж нөлөөлсөн бэ гэвэл миний НДШ нэмэгдээд гар дээр ирдэг мөнгө маань 200,000 гаруй төгрөгөөр багассан. Энэ шударга гэж үү. Ийм байхад хувийн хэвшил яаж цалингаа нэмэх юм бэ. Нэмэхээр л НДШ нэмэгдээд ямар ч үр дүнгүй. Ядаж байхад нийгмийн даатгалын тогтолцоо нь дампуу.
Эдийн засагч Б.Өлзийбаяр НДШ-ийн бодлогод “дампуу” гэсэн дүн тавьсантай бид маш олуулаа санал нэгдэж байна. Тэгэхээр одоо УИХ-ыг шахаж үтэр түргэн энэ асуудлыг хэлэлцүүлэх л чухал. Харин энэ парламент чадах уу?
Эрх баригчдын эрх мэдлийн захиалгаар тойргийн гишүүдээр дамжуулан гэтэж яваа 15 тэрбум төгрөг мэтийн бохир тоглоомыг таслан зогсоож, иргэдийнхээ нуруун дээрээс НДШ-ийн дарамтыг хөнгөлж чадах юм бол анхны 126 -д алга ташъя. НДШ- ииг одоо л өөрчлөхгүй бол үнэндээ тартагтаа туллаа. Ажил олгогч цалин өгнө, түрээс төлнө, үйл ажиллагааны зардлаа чирнэ. Жижиг аж ахуйн нэгжүүд сөхөрч байна шүү дээ.
СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГ |
УИХ НДШ-ийн дампуу бодлогыг цэгцэлж чадах уу? |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Улаанбурхан өвчний улмаас 10 хүүхэд энджээ 15:41 Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчин юм.
|
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. »»
|
|
Тэргүүн шадар сайд Н.Учрал орон тоо нэмэх бус харин хэмнэсэн гэв 15:37 Эдийн засаг, хөгжлийн яамны Хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад, Н.Учрал сайд есөн зөвлөхтэй гэдэг нь ташаа мэдээлэл хэмээн дараах тайлбарыг өглөө.
|
Эдийн засаг, хөгжлийн яамны Хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад, Н.Учрал сайд есөн зөвлөхтэй гэдэг нь ташаа мэдээлэл хэмээн дараах тайлбарыг өглөө. »»
|
|
Тэргүүн хатагтай асан Кимийг баривчилж, Өмнөд Солонгост өмнө нь тохиолдоогүй байдал үүсэв 15:36 Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний
|
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний »»
|
|
Трамп Вашингтоны цагдаагийн байгууллагыг хяналтдаа авч, Үндэсний гвардыг нийслэлд байршуулжээ 15:33 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд »»
|
|
Роналдо Жоржинатай 9 жил хамт амьдарсныхаа дараа сүй тавилаа 13:46 Хөлбөмбөгчин Криштиану Роналду урт хугацааны хамтрагч, хүүхдүүдийнх нь ээж Жоржина Родригестэйгээ сүй тавьжээ.
|
Хөлбөмбөгчин Криштиану Роналду урт хугацааны хамтрагч, хүүхдүүдийнх нь ээж Жоржина Родригестэйгээ сүй тавьжээ. »»
|
|
Туул голын хар цэгээс живсэн 11 настай хүүг эрэн хайж байна 13:42 Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг Туул голын хар цэг болох Сонсголонгийн гүүрний орчимд өчигдөр /2025.08.12/
|
Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг Туул голын хар цэг болох Сонсголонгийн гүүрний орчимд өчигдөр /2025.08.12/ »»
|
|
Их, дээд сургуульд суралцагчид нэмэгдэж, багш, ажилчдын тоо буурчээ 13:41 2025-2026 оны хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд урьдчилсан тооцоогоор 156,790 оюутан
|
2025-2026 оны хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд урьдчилсан тооцоогоор 156,790 оюутан »»
|
|
Усны түвшин нэмэгдсэн тул баталгаатай гүүрээр зорчихыг зөвлөж байна 13:04 Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр Улз /Баян-Уул, Дашбалбар/, Эг /Батширээт/, голуудын усны түвшин
|
Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр Улз /Баян-Уул, Дашбалбар/, Эг /Батширээт/, голуудын усны түвшин »»
|
|
Орон сууцны айлд гал гарсныг унтраажээ 13:03 Баянзүрх дүүрэг 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт айлаас утаа гараад байна гэсэн дуудлага 8-р сарын 12-ны 21:54 цагт
|
Баянзүрх дүүрэг 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт айлаас утаа гараад байна гэсэн дуудлага 8-р сарын 12-ны 21:54 цагт »»
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд 120 гаруй шилдэг харваач оролцоно 12:58 ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39 дүгээр
|
ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39 дүгээр »»
|
|
Нийтийн тээврийн орлого 30 тэрбум болж өсчээ 12:57 Нийслэл хотод 2024 оны долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийтийн тээврээр зорчигчдын тоо 81.9 сая, нийтийн
|
Нийслэл хотод 2024 оны долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийтийн тээврээр зорчигчдын тоо 81.9 сая, нийтийн »»
|
|
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 12:10 Наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар Улз/Баян-Уул, Дашбалбар/, Эг/Батширээт/, голуудын усны түвшин өмнөх
|
Наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар Улз/Баян-Уул, Дашбалбар/, Эг/Батширээт/, голуудын усны түвшин өмнөх »»
|
|
Үйлчилгээний газрын хаалгыг эвдэж архи согтууруулах ундааны зүйл хулгайлжээ 11:59 Энэ оны 08 дугаар сарын 10-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудлын рестораны хаалга эвдээд
|
Энэ оны 08 дугаар сарын 10-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудлын рестораны хаалга эвдээд »»
|
|
Тэд бидний тухай: Нэг аяга цай хэрхэн Их Британийг Монголын анхны метроны системийг барихад хүргэсэн бэ 11:58 Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд “Улаанбаатар метро” төслийг хэрэгжүүлж байгаа.
|
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд “Улаанбаатар метро” төслийг хэрэгжүүлж байгаа. »»
|
|
С.Амарсайхан: Гантай жилийн өвөл хахир хатуу болдог тул бэлтгэлээ сайн хангахыг хичээж байна 11:46 Улсын онцгой комиссын өнөөдрийн /2025.08.11/ хуралдаанаас өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд хэд, хэдэн арга хэмжээг
|
Улсын онцгой комиссын өнөөдрийн /2025.08.11/ хуралдаанаас өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд хэд, хэдэн арга хэмжээг »»
|
|
“Алтан намар-2025” худалдаагаар бүх төрлийн ногоог хямд борлуулж байна 11:35 Эх орны хөрсөнд тариалсан эрүүл, шинэ ногоог иргэдэд худалдаалдаг “Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны
|
Эх орны хөрсөнд тариалсан эрүүл, шинэ ногоог иргэдэд худалдаалдаг “Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны »»
|
|
Дүүжин замын тээврийн үндсэн тулгуур багануудыг ирэх долоо хоногоос суурилуулж эхэлнэ 11:06 Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Дүүжин замын
|
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Дүүжин замын »»
|
|
Хятадад чип нийлүүлэх зөвшөөрлийг Америкийн компаниудад өгчээ 11:01 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 12 /РОЙТЕРС/. Америкийн Nvidia, AMD компаниуд хиймэл оюун
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 12 /РОЙТЕРС/. Америкийн Nvidia, AMD компаниуд хиймэл оюун »»
|
|
Х.Нямбаатар: ТҮЦ-үүдэд тог холбож өгч байгаа цахилгаанчныг ажлаас нь хална 10:55 Нийтийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулж байсан ТҮЦ-үүдийг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн нүүлгэсэн ч дахин
|
Нийтийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулж байсан ТҮЦ-үүдийг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн нүүлгэсэн ч дахин »»
|
|
О.Саранчулуун: “Үл үзэгдэгч төсөв”-өөс хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбоотой асуудлыг томруулдаг шил бариад хайж байна 10:53 Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуунтай ярилцлаа.
|
Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуунтай ярилцлаа. »»
|
|
ТЦА: Орон нутгийн замд 80 км/ цаг бол хүндээ ч техниктээ ч ээлтэй хурд 10:17 Орон нутгийн замд хурд хэтрүүлснээс үүдэлтэй онхолдох, мал амьтан мөргөх зэрэг ослын тоо их байна.
|
Орон нутгийн замд хурд хэтрүүлснээс үүдэлтэй онхолдох, мал амьтан мөргөх зэрэг ослын тоо их байна. »»
|
|
УИХ НДШ-ийн дампуу бодлогыг цэгцэлж чадах уу? 09:26 Эргэн тойрноо харахаар нэг л тийм гунигтай байгаа биз. Уг нь бүгд л торго тосонд умбасан, жаргаж зугаалсан, тэр бүх
|
Эргэн тойрноо харахаар нэг л тийм гунигтай байгаа биз. Уг нь бүгд л торго тосонд умбасан, жаргаж зугаалсан, тэр бүх »»
|
|
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн газар, хэлтсийн дарга нарт сахилгын арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөллөө 09:22 “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн газар, хэлтсийн хоёр дарга зочид буудалд архи согтууруулах ундаа хэрэглэж, улмаар
|
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн газар, хэлтсийн хоёр дарга зочид буудалд архи согтууруулах ундаа хэрэглэж, улмаар »»
|
|
Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайд Г.Дамдинням "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 09:20 Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Ерөнхий захирал Жиан Гуан Яанг
|
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Ерөнхий захирал Жиан Гуан Яанг »»
|
|
Докторын түвшний чадвартай "ChatGPT-5" шинэ загварыг танилцууллаа 09:16 OpenAI компани пүрэв гарагт ChatGPT-5 хиймэл оюуны загвараа албан ёсоор танилцууллаа. Уг загвар бизнес, соёлын
|
OpenAI компани пүрэв гарагт ChatGPT-5 хиймэл оюуны загвараа албан ёсоор танилцууллаа. Уг загвар бизнес, соёлын »»
|
|
Ноён уулын ДЦГ-т байрлах хүннүгийн үеийн булшин дээр хашаа хатгаж, гэр барьсан байжээ 08:59 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгээс Ноён уулын
|
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгээс Ноён уулын »»
|
|
Америкийн бараанд татвар ногдуулах хугацааг хойшлуулжээ 20:02 БЭЭЖИН, 2025 оны наймдугаар сарын 12. /ТАСС/. Америкийн бараа бүтээгдэхүүнд 24 хувийн татвар ногдуулах
|
БЭЭЖИН, 2025 оны наймдугаар сарын 12. /ТАСС/. Америкийн бараа бүтээгдэхүүнд 24 хувийн татвар ногдуулах »»
|
|
Зээлийн мэдээллийн сан тогтмол шинэчлэгдэж, зээлжих зэрэглэл тогтоосноор иргэдийн санхүүгийн төлөвлөлт сайжирна 19:31 Монгол Улсын банкны салбарын чанаргүй зээлийн үлдэгдлийг бууруулах чиглэлээр банк, санхүүгийн салбарт мөрдөх хууль
|
Монгол Улсын банкны салбарын чанаргүй зээлийн үлдэгдлийг бууруулах чиглэлээр банк, санхүүгийн салбарт мөрдөх хууль »»
|
|
Дүүжин замын тээвэр төслийн тулгуур багануудыг ирэх долоо хоногоос суурилуулна 18:23 Яармаг–Арцат–Өнөр хорооллын чиглэлд баригдаж буй Дүүжин замын төсөл нь нийт 4.2 км урттай, хоёр зогсоолтой,
|
Яармаг–Арцат–Өнөр хорооллын чиглэлд баригдаж буй Дүүжин замын төсөл нь нийт 4.2 км урттай, хоёр зогсоолтой, »»
|
|
НӨАТ-ын сугалааны тохирол ЛХАГВА гарагт явагдана 18:20 НӨАТ-ын урамшууллын ээлжит сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлэг 2025 оны наймдугаар сарын 13-ны
|
НӨАТ-ын урамшууллын ээлжит сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлэг 2025 оны наймдугаар сарын 13-ны »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Харьяалал харгалзахгүйгээр сургууль, цэцэрлэгт хүүхэд оруулж өгнө" 17:53 Жил бүрийн наймдугаар сард сургууль, цэцэрлэгийн элсэлтийн үеэр тодорхой төлбөрөөр сургууль, цэцэрлэгт хүүхэд
|
Жил бүрийн наймдугаар сард сургууль, цэцэрлэгийн элсэлтийн үеэр тодорхой төлбөрөөр сургууль, цэцэрлэгт хүүхэд »»
|
|
Дуугарвал хуулиар далайлгаж дуугай болгоод, магтан дуулагч болгодог ажиллагаа амжилттай үргэлжилж байна 17:17 УИХ-ын гишүүн С.Ганбаатарт АТГ эрүү үүсгээд прокурорт шилжүүлсэн гэнэ. Энэ мэдээ өнгөрөгч хагас сайн өдөр зарим
|
УИХ-ын гишүүн С.Ганбаатарт АТГ эрүү үүсгээд прокурорт шилжүүлсэн гэнэ. Энэ мэдээ өнгөрөгч хагас сайн өдөр зарим »»
|
|
Зуслангийн байшин тоносон этгээдүүдийг баривчиллаа 16:59 Цагдаагийнхан энэ оны 6-р сард "Зорчих эрх хязгаарлах” таслан сэргийлэх арга хэмжээ авхуулсан байх үедээ цахим гаваа
|
Цагдаагийнхан энэ оны 6-р сард "Зорчих эрх хязгаарлах” таслан сэргийлэх арга хэмжээ авхуулсан байх үедээ цахим гаваа »»
|
|
Байгалийн хадлан, бэлчээрийн ногоон өвс экспортлохыг хориглолоо 16:41 Улсын онцгой комиссын III хуралдаан боллоо. Хуралдаанаар хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын 2025-2026 оны
|
Улсын онцгой комиссын III хуралдаан боллоо. Хуралдаанаар хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын 2025-2026 оны »»
|
|
Япон Улсын иргэний 1 сая гаруй төгрөгтэй тэнцэхүйц валютыг хулгайлсан хэргийг илрүүллээ 16:20 Энэ оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 18:28 минутад “Улаанбаатар Галерей орчимд эд зүйлээ алдчихлаа” гэх
|
Энэ оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 18:28 минутад “Улаанбаатар Галерей орчимд эд зүйлээ алдчихлаа” гэх »»
|
|
Олон улсын хиймэл оюуны хоёрдугаар олимпиадаас хос хүрэл медаль хүртлээ 15:37 Олон улсын хиймэл оюуны хоёрдугаар олимпиадад эх орноо төлөөлөн хоёр багийн 8 сурагч оролцсон. Нийт 61 улсын
|
Олон улсын хиймэл оюуны хоёрдугаар олимпиадад эх орноо төлөөлөн хоёр багийн 8 сурагч оролцсон. Нийт 61 улсын »»
|
|
Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд шалгалт хийж байна 14:29 Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд 2025 оны эхний хагас жилийн байдлаар урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна.
|
Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд 2025 оны эхний хагас жилийн байдлаар урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна. »»
|
|
Мас-рестлингийн ДАШТ-ээс Монгол улсын баг 51 МЕДАЛЬ хүртлээ 13:36 Дэлхийн аварга шалгаруулах Мас-рестлингийн VII тэмцээнээс Монгол Улсын баг тамирчид алт 5, мөнгө 10, хүрэл 36,
|
Дэлхийн аварга шалгаруулах Мас-рестлингийн VII тэмцээнээс Монгол Улсын баг тамирчид алт 5, мөнгө 10, хүрэл 36, »»
|
|
Цэцэрлэгийн бүртгэлийн системд 80,490 хүүхэд бүртгүүлжээ 12:31 Нийслэл хотод цэцэрлэгт явах хүүхдийн цахим бүртгэл гурав дахь өдрөө үргэлжилж байна. Нийслэлийн хүүхдийн
|
Нийслэл хотод цэцэрлэгт явах хүүхдийн цахим бүртгэл гурав дахь өдрөө үргэлжилж байна. Нийслэлийн хүүхдийн »»
|
|
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хүнд суртлын үнэлгээнд хяналт тавина 12:29 Тэргүүн шадар сайд Н.Учрал МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, албаны хүмүүстэй хүнд суртлыг бууруулж,
|
Тэргүүн шадар сайд Н.Учрал МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, албаны хүмүүстэй хүнд суртлыг бууруулж, »»
|
|
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн 5 этгээдийг илрүүллээ 12:26 Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус үйлдлийг
|
Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус үйлдлийг »»
|
|
Хотын дарга Х.Нямбаатар олон улсын олимпиадаас медаль хүртсэн 20 сурагч, нэг багшийг урамшууллаа 10:22 Энэ жил нийслэлийн ЕБ-ын сургуулийн сурагчид зургаан хичээлээр олон улсын олимпиадад оролцож, бахдам амжилт гаргасан.
|
Энэ жил нийслэлийн ЕБ-ын сургуулийн сурагчид зургаан хичээлээр олон улсын олимпиадад оролцож, бахдам амжилт гаргасан. »»
|
|
Монгол Улсад хууль бусаар оршин сууж, орогнож байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргалаа 10:13 Бүгд Найрамдах Солонгос Улсын Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байх хугацаандаа Монгол
|
Бүгд Найрамдах Солонгос Улсын Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байх хугацаандаа Монгол »»
|
|
"Хараацай" хүүхдийн зусланд хяналт, шалгалт хийлээ 10:11 Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар байгуулагдсан Хүүхдийн зуслангийн ажлын хэсэг ӨНӨР БҮЛ
|
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар байгуулагдсан Хүүхдийн зуслангийн ажлын хэсэг ӨНӨР БҮЛ »»
|
|
ОХУ-ын Засгийн газар Арцсуурь боомтоор шатахуун гаргах тогтоолыг баталжээ 10:05 ОХУ-ын Засгийн газар 2025 оны 07 дугаар сарын 03 өдөр хуралдаж Завхан аймгийн Арц-Суурийн боомтоор шатахуун
|
ОХУ-ын Засгийн газар 2025 оны 07 дугаар сарын 03 өдөр хуралдаж Завхан аймгийн Арц-Суурийн боомтоор шатахуун »»
|
|
Богд хааны Хүрэн ордны зүүн талын барилгын ажлыг зогсоож, хуулийн дагуу газрыг буцаан авна 10:01 Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд байрлах Богд хааны Хүрэн ордон буюу "Хайстайн Лаврин" гэх түүхэн дурсгалт
|
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд байрлах Богд хааны Хүрэн ордон буюу "Хайстайн Лаврин" гэх түүхэн дурсгалт »»
|
|
И-баримтын буцаан олголтыг 5 хувь болгох ажлын хүрээнд цаасан и-баримтыг халж, цахимжуулна 19:58 Иргэд и-баримтаа уншуулан хоёр хувийн татварын буцаан олголт авдаг. Ингэхдээ цаасан и-баримт бүдэг, дутуу
|
Иргэд и-баримтаа уншуулан хоёр хувийн татварын буцаан олголт авдаг. Ингэхдээ цаасан и-баримт бүдэг, дутуу »»
|
|
Улсын 2-р төв эмнэлэг, Геронтологийн үндэсний төв хамтран ажиллахаар боллоо 19:29 2025 оны 08-р сарын 06-ны өдөр
|
2025 оны 08-р сарын 06-ны өдөр »»
|
|
2025 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа 19:27 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны улсын төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны улсын төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог »»
|
|
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган дахин барилгажуулж байна 19:25 Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай
|
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай »»
|
|
|
Тэргүүн хатагтай асан Кимийг баривчилж, Өмнөд Солонгост өмнө нь тохиолдоогүй байдал үүсэв 15:36 Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний
|
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний »»
|
|
Трамп Вашингтоны цагдаагийн байгууллагыг хяналтдаа авч, Үндэсний гвардыг нийслэлд байршуулжээ 15:33 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд »»
|
|
Зеленский: Путин, Трамп хоёр Украины оролцоогүйгээр юу ч шийдэхгүй 11:46 Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Аляскийн уулзалтын үеэр Украины
|
Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Аляскийн уулзалтын үеэр Украины »»
|
|
Хятадад чип нийлүүлэх зөвшөөрлийг Америкийн компаниудад өгчээ 11:01 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 12 /РОЙТЕРС/. Америкийн Nvidia, AMD компаниуд хиймэл оюун
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 12 /РОЙТЕРС/. Америкийн Nvidia, AMD компаниуд хиймэл оюун »»
|
|
Америкийн бараанд татвар ногдуулах хугацааг хойшлуулжээ 20:02 БЭЭЖИН, 2025 оны наймдугаар сарын 12. /ТАСС/. Америкийн бараа бүтээгдэхүүнд 24 хувийн татвар ногдуулах
|
БЭЭЖИН, 2025 оны наймдугаар сарын 12. /ТАСС/. Америкийн бараа бүтээгдэхүүнд 24 хувийн татвар ногдуулах »»
|
|
Трамп Зеленскийтэй холбоотой асуултаас эвтэйхэн зайлсхийв 19:08 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины удирдагч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины удирдагч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй »»
|
|
Дональд Трамп ирэх долоо хоногт Владимир Путинтэй Аляскад уулзана 13:59 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ирэх баасан гарагт /2025.08.15/-нд Аляскад
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ирэх баасан гарагт /2025.08.15/-нд Аляскад »»
|
|
Трамп: Сүүлийн таван сард би таван дайн зогсоолоо 19:57 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхдээ: "АНУ болон ОХУ энэ Лхагва гарагт уулзалт хийх бөгөөд үүний дараа
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхдээ: "АНУ болон ОХУ энэ Лхагва гарагт уулзалт хийх бөгөөд үүний дараа »»
|
|
Трансжендэр эмэгтэйчүүдэд спортын виз олгохыг хязгаарлана 09:07 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 5 /Reuters/. АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба /USCIS/ эмэгтэйчүүдийн
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 5 /Reuters/. АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба /USCIS/ эмэгтэйчүүдийн »»
|
|
Хонконгт цаг агаарын аюулын хамгийн дээд түвшний сэрэмжлүүлэг гаргажээ 09:01 ХОНКОНГ, 2025 оны наймдугаар сарын 5 /Reuters/. Хүчтэй аадар бороо орж байгаатай холбогдуулан Хонконгийн
|
ХОНКОНГ, 2025 оны наймдугаар сарын 5 /Reuters/. Хүчтэй аадар бороо орж байгаатай холбогдуулан Хонконгийн »»
|
|
Крашенинников галт уул 500 жилийн дараа анх удаа дэлбэрчээ 13:58 МОСКВА, 2025 оны наймдугаар сарын 4 /BBC/. ОХУ-ын алс дорнодод орших галт уул сүүлийн 500 гаруй жилийн
|
МОСКВА, 2025 оны наймдугаар сарын 4 /BBC/. ОХУ-ын алс дорнодод орших галт уул сүүлийн 500 гаруй жилийн »»
|
|
Д.Трамп цөмийн шумбагч хөлөг онгоц байрлуулах тушаал өгчээ 10:59 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 2 /DW/. Оросын өндөр албан тушаалтны “өдөөн хатгасан шинжтэй” үг хэллэгийн
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 2 /DW/. Оросын өндөр албан тушаалтны “өдөөн хатгасан шинжтэй” үг хэллэгийн »»
|
|
Дэлхийн хамгийн жижиг могойг Барбадосоос дахин олжээ 10:01 Дэлхийн хамгийн жижиг могой болох "Leptotyphlops"-ийг сүүлийн 20 жилийн турш устаж үгүй болсон гэж эрдэмтэд эмээж байв.
|
Дэлхийн хамгийн жижиг могой болох "Leptotyphlops"-ийг сүүлийн 20 жилийн турш устаж үгүй болсон гэж эрдэмтэд эмээж байв. »»
|
|
Буркино Фасо улсын ерөнхийлөгч Ибрахим Траоре хэлсэн аянга мэт үгс 09:05 АФРИКИЙГ ЧӨЛӨӨЛӨГЧИЙН БАРУУНЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭНД ХАНДАЖ БУРКИНО ФАСО УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ИБРАХИМ ТРАОРЕ ХЭЛСЭН АЯНГА МЭТ ҮГС.
|
АФРИКИЙГ ЧӨЛӨӨЛӨГЧИЙН БАРУУНЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭНД ХАНДАЖ БУРКИНО ФАСО УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ИБРАХИМ ТРАОРЕ ХЭЛСЭН АЯНГА МЭТ ҮГС. »»
|
|
Д.Трампын татвар наймдугаар сарын 7-ноос үйлчилж эхэлнэ 18:54 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 1/DW/. Зарим улсуудын бараанд шинээр татвар тогтоох тухай зарлигт
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 1/DW/. Зарим улсуудын бараанд шинээр татвар тогтоох тухай зарлигт »»
|
|
ОХУ Укрианы нийслэл рүү халдаж 16 хүний амь эрсэджээ 16:24 Орос улс Укрианы нийслэл Киев рүү дроноор халдаж, пуужин харвасны улмаас 14 хүн, хоёр хүүхэд нас баржээ.
|
Орос улс Укрианы нийслэл Киев рүү дроноор халдаж, пуужин харвасны улмаас 14 хүн, хоёр хүүхэд нас баржээ. »»
|
|
Украины дайныг наймдугаар сарын 8 гэхэд дуусгахыг АНУ уриалжээ 15:27 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 1 /Reuters/. Украины дайныг наймдугаар сарын 8 гэхэд дуусгах гэрээ байгуулах
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 1 /Reuters/. Украины дайныг наймдугаар сарын 8 гэхэд дуусгах гэрээ байгуулах »»
|
|
Япон даяар цунамигийн давалгаа ажиглагдаж байна 12:29 Давалгаа 3 метр хүрч болзошгүйг анхааруулжээ
|
Давалгаа 3 метр хүрч болзошгүйг анхааруулжээ »»
|
|
ОХУ-ын зүгээс АНУ-ын сүрдүүлгийн хариуд шийдвэртэй хариу барив 11:36 АНУ 7-р сарын 16-нд Нью-Мексик муж улсын Кортленд хотод байрлах Агаарын цэргийн хүчний <<Цөмийн зэвсгийн төв>>
|
АНУ 7-р сарын 16-нд Нью-Мексик муж улсын Кортленд хотод байрлах Агаарын цэргийн хүчний <<Цөмийн зэвсгийн төв>> »»
|
|
В.Путинд өгсөн эцсийн хугацаагаа Д.Трамп наашлуулжээ 10:39 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 29 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хувьд Украинд хийж буй дайнаа
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 29 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хувьд Украинд хийж буй дайнаа »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|