2025-08-04АФРИКИЙГ ЧӨЛӨӨЛӨГЧИЙН БАРУУНЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭНД ХАНДАЖ БУРКИНО ФАСО УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ИБРАХИМ ТРАОРЕ ХЭЛСЭН АЯНГА МЭТ ҮГС.

CNN, BBC, France 24,
Би та нарын нэвтрүүлгүүдийг үздэг..
Би та
нарын худал хуурмаг бүхнийг бичиж авдаг.
Би та нарын гажуудуулсан бүхнийг архивлаж авдаг.
Миний нэрийг Ибрахим Траоре, өнөөдөр би та нарын багийг хуулах болно!.
Тийм ээ, та нар зөв сонслоо!
Намайг та нар “цэргийн хунтын удирдагч залуу ” гэдэг.
“Аюултай радикал” гэж тодорхойлдог.
“Барууны эсрэг дарангуйлагч” гэж сурталчилдаг.
Гэвч би одоо та нарт үнэнийг хэлэх байна.
Энэ удаа та нар микрофоноо унтрааж чадахгүй.
Энэ удаа та нар камераа эргүүлж чадахгүй.
Энэ удаа та нарын редакторууд миний үгийг тасалж чадахгүй.
Учир нь та нарын монопольддог байсан ертөнц одоо байхгүй.
Учир нь миний энэ үгийг одоо сая сая хүмүүс сонсох болно.
Танай шүүлтүүргүйгээр, танай гажуудалгүйгээр, танай худалгүйгээр сонсох болно .
Би одоо 34 настай.
Миний амьдралын өдөр бүр та нарын худал хуурмагтай хамт өнгөрсөн.
Бага байхдаа би телевизээр Африкийг хардаг байлаа.
Яг л ижил дүр зураг: ялаа шавсан хүүхдүүд, хувхай хуурай болсон газар орон, зэр зэвсэг, үхэл хагацал.
“Эндээс Африк эхэлнэ” гэж та нар хэлдэг байв.
“Африк Ийм л юм байна” гэж.
Бид итгэдэг байлаа.
Бид өөрсдөөсөө ичдэг байлаа.
Бид өөрсдийн газар нутаг, ард түмнээсээ ичиж байлаа.
Гэвч би өсч өндийсөн.
Би уншиж, судалж, асуулт тавьж эхэлсэн.
Тэгээд би ойлгосон: Та нарын үзүүлж, харуулсан тэр Африк үнэн бодитой биш байсаныг ойлгосон!
Та нарын ярьсан түүх худал байсан!
Та нарын бидэнд тулгасан хувь заяа бол та нарын зохиосон зохиол байсан!
Та нар олон жилийн турш Африкийг яаж дүрсэлсэн билээ?
Яаж харуулсан билээ?
Яаж өөрсдийн үзэгчдэдээ биднийг худалдсан билээ?
Биднийг хүний хувь заяаг олоогүй амьтад мэт.
Биднийг соёл иргэншлээс гадуур зэрлэгүүд мэт.
Биднийг та нарын авралыг хүлээсэн өрөвдөм хүн сүрэг мэт.
Өдөр бүр, цаг бүр, минут бүр.
Танай дэлгэц дээр нэгэн ижил ийм түүх хөвөрдөг шүү дээ.
Өлсгөлөн, дайн, өвчин, авлига, терроризм, эмх замбараагүй байдал.
Африкийн тухай ярихад эдгээр үгс л санаанд ордог.
Та нарын зохиосон “Африкийн толь бичиг”-т өөр үг байхгүй.
Итгэл найдвар, амжилт, хөгжил, эсэргүүцэл, тэмцэл,
нэр төр, бахархал, ялалт гэдэг үгc байхгүй!
Би та нараас асууя, New York Times, Washington Post, Guardian, Le Monde.
Та нар Африкийн амжилтуудын тухай хэзээ нүүр хуудсандаа гаргасан бэ?
Руандагийн технологийн гайхамшгийг хэдэн удаа бичсэн бэ?
Этиопын ойжуулалтын төслийг хэдэн удаа харуулсан бэ?
Ботсванагийн ардчиллын амжилтыг хэдэн удаа магтсан бэ?
Кээнийн бизнесийн экосистемийн талаар хэдэн удаа өгүүлсэн бэ?
Үзүүлээгүй шүү дээ!
Учир нь эдгээр үйл явдал та нарын зохиолд тохирохгүй.
Та нарынхаар бол Африк амжилттай байж болохгүй.
Учир нь амжилттай байвал та нар өөрсдийн мөлжлөгөө яаж зөвтгөх юм?
Хэрвээ тусламж хэрэггүй бол та нар яаж эзлэн түрэмгийлэх юм?
Хэрвээ хоцрогдоогүй бол та нар яаж биднийг дээрээс харах юм?
Та нар өөрсдөөсөө хэзээ ингэж асуусан бэ?
Редакторын ширээн дээр суусан хүн,
Xурлын өрөөнд байгаа мэдээний захирал,
Цахим товчлуур дээр бичдэг тоймч хэзээ өөртөө дараахь асуултыг тавьсан бэ?
- Яагаад дэлхийн хамгийн баян газрын ард түмэн ийм ядуу байна вэ гэж?!
Бодит тоонууд энд байна.
Африк дэлхийн кобальтын нөөцийн 70 хувийг эзэмшдэг.
Та нарын гар утас, компьютер, цахилгаан машин кобальтгүйгээр ажиллахгүй.
Энд, Конго-оос кобальт гардаг, гэвч Конго-ийн иргэд гар утас худалдаx эрхгүй.
Африк дэлхийн платинумын нөөцийн 90 хувийг эзэмшдэг.
Каталитик хувиргагч, электрон хэрэгсэл, эмнэлгийн имплант – бүгдэд платина хэрэглэнэ.
Энд, Өмнөд Африкаас платина гардаг.
Гэвч Өмнөд Африкийн иргэд ажилгүйдэлд дарлагддаг.
Африк дэлхийн алтны үйлдвэрлэлийн 30 хувийг хангадаг.
Мали, Буркина Фасо, Гана, Танзани.
Манай газар нутгаас алт гол мэт урсдаг.
Гэвч манай ард түмэн ядууралд живсэн хэвээр.
Африк дэлхийн алмазын үйлдвэрлэлийн 65 хувийг хангадаг.
Ботсвана, Ангола, Конго, Сьерра-Леон.
Тэрбум долларын үнэтэй алмаз олборлогддог.
Гэвч манай уурхайчид өдөрт 1 доллараар амьдардаг.
Африк дэлхийн ураaны нөөцийн 35 хувийг эзэмшдэг.
Нигер, Намиби, Өмнөд Африк.
Цөмийн үйлдвэрүүд манай урaанаар ажилладаг.
Парисын гэрэл манай урaанаар гэрэлтдэг.
Гэвч манай тосгонуудад гэрэл цахилгаан байхгүй.
Та нар асуудаг: Яагаад Африк ядуу юм бэ? гэж
Үгүй ээ! зөв асуулт бол: Яагаад Африк ийм баян байхад ядуу байлгаад байна вэ?
Хариулт нь энд байна.
Колоничлол дуусаагүй.
Колоничлоx хэлбэрээ л сольсон.
Та нар өмнө нь манай газрыг эзэлж авдаг байсан.
Одоо та нар компани байгуулж ирдэг болсон .
Та нар өмнө нь хүчээр авдаг байсан.
Одоо та нар хулхи гэрээ хийдэг болсон.
Та нар өмнө нь ташуураар захирдаг байсан.
Одоо та нар зээлээр захирдаг болсон .
Би бүр тодорхой жишээ хэлье.
Тоо, нэр, он сартай нь.
Гэвч та нар эдгээрийг хэзээ ч бичихгүй, нийтлэхгүй.
Glencore, Швейцарийн уул уурхайн аварга, Конгод кобальт олборлодог.
2022 оны орлого: 256 тэрбум доллар. Конгод төлсөн татвар: 500 сая доллар.
Эндээс 0.2%.
Энэ шударга ёс мөн үү?
Rio Tinto, Британи-Австралийн уул уурхайн аварга, Гвинейд боксит олборлодог.
Жилд 20 сая тонн.
Гвинейд юу үлдээсэн бэ?
Байгаль орчны бохирдол, хорт хавдар.
TotalEnergies, Францын газрын тосны аварга, Ангола, Нигери, Конгод тос олборлодог.
2022 онд 36 тэрбум долларын ашиг.
Африкт оруулсан хөрөнгө оруулалт нь?
Бохир хоолой.
Anglo-American, Өмнөд Африкт үүсгэн байгуулагдсан, гэвч одоо Лондонд.
Алмаз, платина, төмөр – бүгдийг авдаг.
Өмнөд Африкт юу үлдээсэн бэ?
6 сая ажилгүй уурхайчин.
Эдгээр бол зөвхөн мөсөн уулын орой.
Харагдахгүй зүйлсийн талаар яах вэ?
Нууцын гэрээ?
Оффшорын данс?
Банк дамжуулан төлөх үнийн заль мэх?
Жил бүр Африкаас 88 тэрбум долларын хууль бус мөнгө урсдаг.
Энэ талаар хэн бичдэг вэ?
Жил бүр Африкт 45 тэрбум долларын тусламж ирдэг.
Энэ талаар хүн бүр бичдэг, гэвч хэн ч хэлдэггүй:
Африк бол тусламж авдаг тив биш.
Харин тусламж өгдөг тив юм.
Та нарын камер өлccөн гэдсэн дээр тогтох зуур,
ар талд нь асар том систем чимээгүй ажилладаг.
Өдөр бүр алт, алмаз, кобальт, уран, газрын тос
манай газраас тонн тонноор гардаг.
Энэ систем ямар алхам, ямар зарчимаар яаж ажилладаг вэ?
Нэгдүгээр алхам: Авлига бий болго.
Манай удирдагчдыг хахуульд.
Оффшорын данс нээ.
Тэдэнд тансаг амьдралыг амла.
Тэдний хүүхдүүдийг танай сургуульд явуул.
Хоёрдугаар алхам: Гэрээ хий.
Тавин жил, Ерин есөн жилийн концесс ав.
Татвараас чөлөөлөгд.
Байгаль орчны дүрэмд хамааралгүй бол болго.
Хөдөлмөрийн эрхийг үл тоо.
Гуравдугаар алхам: Дэд бүтцийг хяналтандаа ав.
Боомт, нисэх онгоцны буудал, төмөр замыг ав.
Гэвч зөвхөн уурхайгаас боомт хүртэл.
Тосгонд зам бүү тавь.
Сургуульд цахилгаан бүү өг.
Дөрөвдүгээр алхам: Аюулгүй байдлыг ханга.
Хувийн аюулгүй байдлын компани байгуул.
Тэднийг зэвсэглэ.
Эсэргүүцэгчдийг террорист гэж зарла.
Тавдугаар алхам: Хэвлэлийг хяна.
Орон нутгийн сэтгүүлчдийг худалдаж ав.
Эсэргүүцэгч дууг хоолойг дар.
Олон улсын хэвлэлд дотоодын үймээний мэдээ гарга.
Систем ингэж ажилладаг.
Зуун жилийн турш ингэж ажилласан.
Та нар энэ системийг харахгүй.
Харахыг хүсэхгүй.
Учир нь та нар ч энэ системийн нэг хэсэг.
New York Times, CNN, BBC-д хамгийн том зар сурталчилгаа захиалагчид хэн бэ?
Газрын тосны компаниуд, уул уурхайн компаниуд, зэвсгийн компаниуд,
эм зүйн картээль – Африкийг мөлждөг компаниуд.
Та нар тэдний мөнгөөр амьдардаг.
Та нар тэдний ашиг сонирхлыг хамгаалдаг.
Одоо миний та нарт хэлэх зүйл миний амь насанд халтай ч байж болзошгүй.
Гэвч чимээгүй байх цаг өнгөрсөн.
Францын Африк дахь санхүү мөнгөний систем бол CFA франк.
Арван дөрвөн Африкийн улс одоо ч Францын колонийн энэ валютыг хэрэглэдэг.
Эдгээр улсуудын төв банкны нөөцийн 50 хувь Францын сан хөмрөгт хадгалагддаг.
Франц энэ мөнгөнд сөрөг хүү тогтоодог.
Тиймээс бид өөрсдийн мөнгөө хэрэглэхийн тулд Францад мөнгө төлдөг.
Энэ системээр Франц жил бүр Африкаас Таван зуун тэрбум долларын нөөц өөртөө шилжүүлдэг.
Энэ тухай хэн бичдэг вэ? Хэн ч бичдэггүй!
Гэвч Франц Африкт Арван тэрбум еврогийн тусламж өгчихөд л бүх нүүр хуудсанд гардаг.
Их Британийн систем илүү нарийн.
Лондон бол дэлхийн мөнгө угаалтын төв.
Лондон сийти, оффшорын диваажин.
Африкаас хулгайлагдсан мөнгө бүгд Лондонгоор дамждаг.
Жерси, Гернси, Кайманы Арлууд, Виржиний Арлууд.
Бүгд Британийн хяналтад.
Африкийн баялаг бас тэнд нуугддаг.
Америкийн систем бол AFRICOM.
Манай тивд 46 цэргийн бааз нь байна.
Албан ёсны зорилго: аюулгүй байдал.
Жинхэнэ зорилго: нөөцийн хяналт.
Өдөр бүр манай агаарт дрон нисдэг.
Хаа сайгүй тагнуулын төхөөрөмж.
Тэд үүнийгээ терроризмтэй тэмцэж байна гэдэг.
Гэвч террористууд биш.
Ард түмний удирдагчидыг онилдог.
Хятад бол шинэ тоглогч.
“Харилцан хожилтой байя” гэж хэлдэг.
Дэд бүтэц барьдаг.
Зээл өгдөг.
Гэвч юуг оронд нь авдаг вэ?
99 жилийн боомтын концесс.
Уул уурхайн эрх.
Хөдөө аж ахуйн газар.
Өрийн урхины дипломати.
Шри Ланкаас асуу.
Замбиас асуу.
Та нар эдгээрийн талаар юуг ч бичдэггүй.
Яагаад?
Учир нь та нар чөлөөт хэвлэл биш.
Та нар корпорацийн хэвлэл.
Танай дарга нар тэрбумтнууд.
Жефф Безос Washington Post-ыг худалдаж авсан.
Яагаад?
Сэтгүүл зүйд хайртай учираас уу?
Руперт Мурдокийн мэдээллийн эзэнт улс байна.
Fox News, Wall Street Journal, The Sun, The Times.
Бүгд нэг гараас удирдагддаг .
Бүгд ижил мессежийг өгдөг.
Баруун бол сайн сайхан.
Бусад нь бол муу муухай.
Карлос Слим, New York Times-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч.
Мексикийн тэрбумтан.
Түүний баялаг хаанаас вэ?
Монополь болсон телекоммуникаци.
Латин Америкийн нуруун дээр баяжсан.
Одоо Америкийн хамгийн нэр хүндтэй сониныг эзэмшидэг.
Та нар бие даасан сэтгүүл зүй мөн гэж үү?
Танай редакторууд хэн бэ?
Ямар сургууль төгссөн бэ?
Харвард, Йел, Оксфорд, Кембридж.
Яг л ижил элит сургуулиуд.
Яг л ижил дэлхийчлэх үзэл.
Яг л ижил хэвшмэл ойлголт.
Танай сурвалжлагчдыг яаж сонгодог вэ?
Африкт суугаа танай сурвалжлагч хэдэн хэл мэддэг вэ?
Франц, Англи хэл.
Ингээд л болчихож байгаа юм.
Свахили, Хауса, Йоруба, Амхарик хэл .
Тэд мэдэхгүй.
Тэд ард түмэнтэй ярьж чадахгүй.
Танай эх сурвалж яг л ижил.
Барууны дипломатууд, Төрийн бус байгууллагууд, мэргэжилтнүүд.
Тэгээд та нар бидэнд лекц уншдаг...
Үргэлжилэл буй.
М.Мөнх-тулга