 |
|
 |
|
Наран Сэвстэйг нээвэл тэнгэрийн умдаг атгана гэх үлгэх |
|
|
 |
|
 |
Наран Сэвстэйг нээвэл тэнгэрийн умдаг атгана гэх үлгэх
2025-06-25Говь-Алтай аймгийн өмнөд хил дээрх Наран Сэвстэй боомтыг нээх асуудлыг аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар идэвхтэй хөөцөлдөж байна. 
Түүний яриад байгаа үндэслэлүүд яагаад худал, бүтэшгүй болохыг тайлбарлая. Наран Сэвстэйн боомтыг нээхийн цаана Талын Мэлтэсийн алтны үндсэн ордыг ухах улстөр-эдийн засгийн бүлэглэлийн явцуу сонирхол байгаа гэдгийг бас хэлье.
1. НАРАН СЭВСТЭЙН БООМТ ДЭЛХИЙД ГАРАХ ГАРЦ БОЛЖ ЧАДАХ УУ
Чадахгүй. Яагаад? Наран Сэвстэйн цаад талын хятад боомтыг Мазуншань гэдэг. Ганьсу мужийн нутаг. Энэ боомтод хамгийн ойрхон суурин гэвэл 1200 хүрэхгүй хүнтэй Мазуншань гэдэг хамгийн алслагдсан хилийн бөглүү тосгон. Тосгоны ойр орчимд ямар нэгэн жинтэйхэн үйлдвэрлэл, аялал жуулчлал, тээвэр ложистикийн томоохон байгууламж байхгүй. Нэр нэгтэй боомт, тосгон хоёрын хоорондын зай 115 км. Замд нь ямар ч суурин үгүй. Тосгоны орчимд Хами-Эзнэй хошуу чиглэлийн галт тэрэгний жижигхэн зөрлөг л бий. Мазуншань боомтоос хамгийн ойрхон байгаа хот болох Үймэн (Yumen) хүрье гэвэл 320 км зам туулна. Ганьсу мужийн засаг захиргааны төв Ланжоу (Lanzhou) орно гэвэл 1049 км давхих хэрэг гарна. Бодит байдал ийм байтал “Бидний зүгээс баруун бүсээр Ази Европыг холбосон дөт зам бий болгох, иргэдийг хямд чанартай импортын бараагаар хангах зорилгоор Наран Сэвстэй боомтыг нээх хүсэлтээ гаргаад байгаа. Наран Сэвстэй боомт бол та бүхний олборлосон эрдсийг гадаад зах зээлд гаргах хамгийн дөт зам болох юм” гэж Говь-Алтай аймагт ашигт малтмалын лицензтэй уул уурхайн бизнес эрхлэгчидтэй энэ оны эхэнд уулзахдаа ярьсан Засаг даргыг яалтай билээ? Бас Наран Сэвстэйг нээчихвэл л баруун аймгууд хөгжинө гэж сэтгүүлчдэд хэнэг ч үгүй ярилцлага өгч зогсох. Шийдвэр гаргагчдад арай ийм юм ярьж хөгөө тариагүй байгаа гэж найдъя.
Хятад улсын хамгийн бөглүү, зэлүүд, хөгжил хөдөлгөөнөөс хол цэгээр дамжин дэлхий рүү гарах, зөвхөн өөрийн аймгаа биш, Монголын баруун аймгуудыг хамтад нь хөгжүүлэх “суут” ухаан Монголын улстөрчөөс л гарах бололтой. Бүхэл бүтэн аймгийн Засаг дарга хүн учраас би О.Амгаланбаатарыг улстөрч хүн л гэж харж, ойлгож байна. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог учраас бусад улстөрчид маань ч гэсэн болгооно биз ээ. Аливаа ажлыг хийхийн тулд эхлээд мэдээ мэдээлэл цуглуулж, түүндээ дүн шинжилгээ хийж, тооцоо судалгаатайгаар хөдлөх ёстойг аймгийн Засаг даргаар хоёронтоо ажиллаж байгаа хүн эрхбиш мэдэх байгаа.
2. МАЗУНШАНЬ БООМТ ХЯТАДЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГОД ТЭРГҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ ЮУ
Үгүй. Хятадын үндэсний стратегийн зорилтыг тодорхойлсон “БНХАУ-ын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх XIV таван жилийн төлөвлөгөө, 2035 он хүртэлх хэтийн зорилго”-д хэрхэн туссанаас энэ нь тодорхой байна. БНХАУ өчигдөр бодсоноо өнөөдөр өөрчилдөг солигдмол үүл шиг бодлоготой улс биш. Бодсон төлөвлөснөөрөө л бүхнийг хийнэ. Гансу муж дэд бүтцийн хувьд шинэ таван жилийн болон дунд, урт хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх “2 коридор – 6 хүрд – 10 зам” хөтөлбөр биелүүлэх зорилт тавьсан. Энэ нь баруун зүүн, умард өрнөдийг холбосон хоёр коридор, 6 бүлэг хотуудыг холбосон хүрдэн сүлжээ, 10 хотын дэд бүтцийг холбосон холболт хийнэ гэсэн үг. Энэ бүхнийг хийж дуусгаад хамгийн сүүлд нь Мазуншань боомтыг Үймэн хоттой холбох төлөвлөгөөтэй. Тэгэхээр хөгжлийн бодлого төлөвлөлтийн хувьд хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн боомтоор дамжин Монгол Улс дэлхийд гарцтай болох юм биз дээ. Ингэж сэтгэж чадаж байгаа “суу ухаан”-ыг биширтүгэй. Энэхүү “суу ухаан”-ыг дэмжсэн хүмүүс түүхэнд “мөнхрөх” нь лавтай.
3. НАРАН СЭВСТЭЙН БООМТЫГ НЭЭХИЙГ ОЛОН УЛС ХАРААД СУУХ УУ
Үгүй. Яагаад? Яагаад гэвэл Говийн их дархан цаазат газрын асуудал хөндөгдөнө. Энэ бүс нутаг байгалийн унаган төрхөө хадгалж үлдсэн цорын ганц нутаг, цөлийн ховор амьтдын сүүлчийн оромж гэдэг утгаараа дэлхийд данстай, ЮНЕСКО-гийн Олон улсын шим мандлын нөөц газрын сүлжээнд хамрагдсан нутаг. Өөрөөр хэлбэл олон улсын хамгаалалтад орсон нутаг. Монгол Улс нэгдэн орсон, соёрхон баталсан олон улсын маш олон гэрээ конвенцийг зөрчинө, манай улсын хууль эрх зүйн маш олон акт, баримтууд зөрчигдөнө (Энэ бүхнийг жагсааж, тайлбарлана гэвэл ихээхэн нуршуу бичвэр болох тулд дараа тусад нь өгүүлнэ). Наад захын жишээ гэхэд Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын байгаль орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг зөрчсөн асуудал хөндөгдөнө. Байгаль хамгаалах чиглэлийн дотоод, гадаадын байгууллагууд, экологизмын үзэл санааг дэмжигч олон мянган хүмүүсийн эсэргүүцэлтэй тулна. Олон улсын байгууллагуудын өмнө Монгол Улсын нэр хүнд сэвтэнэ. Ийм эрсдэл рүү Засгийн газраа түлхэх гэж оролдох ч бас л бүдүүн зүрхтэй хүний хийх ажил шүү.
4. ХИЛ ДАГУУЛЖ ЗАМ ТАВЬСНААР АСУУДАЛ ШИЙДЭГДЭХ ҮҮ
Үгүй. Энэ бол хамгийн аюултай шийдэл. О.Амгаланбаатар дарга сар орчмын өмнө төвийн сэтгүүлчдийг багаар нь авч явж хилийн шугам дагуу аялуулж, асуудлыг газар дээр нь тайлбарлахдаа Хятадын тал хилийн дагуу болон Алтай хот хүртэл хатуу хучилттай авто зам тавьж өгнө гэсэн, бид хилийн шугам дагуулаад 50 км-ийн өргөнтэй зурвас чөлөөлөөд 500 км зам тавьчих юм бол байгаль экологид хор хохиролгүйгээр асуудлыг шийдэж чадна гэж ярилцлага өгсөн. Мөнгийг нь гаргасан тал нөхцлөө тулгадаг нь бичигдээгүй хууль. Ямар нөхцөл шаардлага тавигдахыг урьдчилж тооцсон уу? Ийм шийдлийн улмаас хохирч, хожиж байсан олон улсын практикийг хэр судалсан юм бол? Манайх мөнгийг нь гаргасан, танайх төлж чадахгүй байгаа юм чинь хамтраад эзэмшье гэвэл “Үгүй” гэж чадах уу? Өрөндөө үүнийг чинь л авчихъя гэж оноож заавал яах вэ?
5. ЗАМД ЗОРИУЛЖ 50 КМ ӨРГӨН ЗУРВАС ЧӨЛӨӨЛӨХ “СУУТ САНАА”
Наран Сэвстэйн боомтыг нээчихвэл хилийн зурвас дагуулан Баянхонгорын зүг, мөн Говь-Алтайн баруун боомтууд руу хатуу хучилттай зам тавина, үүний тулд 50 км зурвас чөлөөлнө гэнэ. Авто замын нэг эгнээний өргөн нь 4 метр гэж үзвэл 4 эгнээтэй зам 16 метрийн өргөнтэй болно. Бүр 20 метр ч өргөн байг. Гэтэл түүнд зориулж 50 км өргөнтэй зурвас хилийн дагуу чөлөөлнө гэхээр гайхалтай санагдахгүй байна уу? Хэргийн учир замд биш, харин Наран Сэвстэйгээс баруухантай, улсын хилээс дотогш хориодхон км зайд байгаа Талын Мэлтэсийг зурвас чөлөөлөх нэрийн дор тусгай хамгаалалтаас гаргаж авах “суут санаа” энд байна бус уу? Талын Мэлтэсийн алтны үндсэн ордыг ашиглах гэсэн улстөр-эдийн засгийн бүлэглэлийн сонирхол лавтайяа 26 жил үргэлжилж байгаа. 26 дахь жилдээ үргэлжилж байгаа ашиг сонирхол гээд бодоод үз дээ!!!
1996 онд М.Энхсайханы Засгийн газар анх Талын Мэлтэсийн ордыг ухах гэж сонирхоод Засгийн газар нь урт наслаагүй. С.Баярын толгойлсон Хамтарсан Засгийн газар 2009 онд Талын Мэлтэсийг тусгай хамгаалалтаас гаргаад удалгүй тогтоолоо ч цуцалж, Засгийн газар нь ч дашийн шог болсон. Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газар 2013 онд Талын мэлтэсийг тусгай хамгаалалтаас гаргах хуулийн төсөл боловсруулсан ч удаан наслаагүй. Дараа нь Ч.Сайханбилэгийн Шийдлийн Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр” нэрийн дор Талын Мэлтэсийн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх гээд чадаагүй. Засгийн газар нь бас удаагүй. 2021 оны долдугаар сарын 1-нд УИХ-ын байнгын хорооны хуралдаанд нэр бүхий 3 гишүүн БНХАУ руу гаргах ашигт малтмалын экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа тул Монголын өмнөд болон баруун хилийн гурван боомтыг нээе гэсэн санал гэнэтхэн оруулж ирээд Н.Энхболд, Б.Энх-Амгалан нарын шударга гишүүдэд ам руугаа алгадуулсан удаатай. Ковидын дараахи эдийн засгийг сэргээхтэй холбоотойгоор дархан цаазтай, тусгай хамгаалалттай нутаг дахь ордыг ашиглах эрхийг Засгийн газарт олгох тухай хуулийн төслийн сураг сонсогдоод бас чиг удлаа. Алтны амтанд орсон хэсэг бүлэг нөхөд гал болчихсон, тал нийлчихсэн Талын Мэлтэсийг ухаж аймаг орноо хөгжүүлье гэж хэрэгтэй гэсэн хүнийхээ чихэнд шивнэж, дэмжлэг горьдож яваа сонсогдоно.
Энэ ордыг ашиглах боллоо гэхэд ус байхгүй. Аймгийн төв рүү зөөж угаах уу? Завхан гол руу тээвэрлэх үү? Хэдэн зуун км, дэндүү хол. Тог цахилгаан байхгүй. Дэд бүтэц байхгүй. Хилээс нааших замд зуун тоннын бүү хэл, зургаан тоннын машин ч пүрхийгээд орчихдог цэрдэн хөрс зөндөө. Хятадын талаас ус, тог авч олборлолт явуулах, тийш нь тээвэрлэхээс өөр ямар ч сонголтгүй. Тэгэхээр Наран Сэвстэйн боомтыг яаж ийгээд нээх сонирхол байлгүй яахав. Хамаг ажлаа орхиод зөвхөн энэ асуудлыг чичрэн хөөцөлдөхөөс яахав.
Чичрэх гэснээс нээрээ XIX зууны дундуур дэлхийд нэг аюулт “өвчин” дэгдсэнийг Алтны халуун чичрэг (Gold Rush) гэж нэрлэсэн байдаг. Энэ “өвчин” 1849 онд Калифорнид, 1851 онд Австралид, 1886 онд Өмнөд Африкт, 1898 онд Аляскт дэгдсэн. Тоймтой нь л эд болохоос дэлхийн хаа сайгүй үе үе дэгдэж, ихэнхдээ экологийн сүйрэл дагуулдаг гайтай эд. Товчхон тодорхойлбол, алтны илэрцтэй газар руу ухаан мэдрэлгүй чичрэн дайрдаг өвчин л дөө. Монголыг энэ өвчин нэг хэсэгтээ балласан. Одоо ч зогсоогүй бололтой. XIX зууны гуч, дөчөөд оны үед Америкт дэгдсэн Georgia Gold Rush нутгийн уугуул иргэд болох индианчуудыг хөөж туух, эсэргүүцсэнийг нь алж хядах шалтаг шалтгаан болсон. “Талын Мэлтэсийн халуун чичрэг” харин Алтайн өвөр говийн минь сая сая жилийн настай ч түүх археолог, палеонтологийн судалгаа хараахан хийгдэж амжаагүй байгаа онгон дагшин байгаль, хөрс, ургамал, амьтан, үзэсгэлэнт баян бүрдүүдийг минь устгах шалтгаан болчих вий дээ хэмээн санаа зовж байна.
Гэхдээ төр түмэн нүдтэй гэдэг дээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэдхэн хоногийн өмнө Өмнөговь аймагт ажиллахдаа шинэ боомт нээснээс эрсдэлд орох байгаль, түүх соёл, газар нутаг, ус бэлчээр, ховор ургамал зэрэг юунаас ч эрхэм гэдгийг онцлоод Цагаан дэл уулын боомтыг барих Засгийн газрын тогтоолыг түдгэлзүүлсэн. Наран Сэвстэйн асуудалд ч бас түүн шигээ хэрсүү ухаалаг хандаж, ташаа мэдээллийг таньж, холын шуналтнуудын хорон санааг хазаарлана гэж итгэж байна.
ЖИЧ: Мазуншаний түүх, Ганьсугийн удирдлагуудтай манай дарга нар хэзээ уулзаж юу ярилцаж байсан, улстөрчдөөс хэний оролцоо хамгийн их байгаа, Говь-Алтайд лицензтэй улстөрчдийн ил далд хэлхээ холбоо, харилцан хамаарал, Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцуудын учир, хүлээсэн үүрэг хариуцлага, Алтайгаа амь мэт хайрлахын утга учир гээд бичих хөндөх сэдэв олон бий. Хэр чадлаараа олон түмэнд хүргэнэ гэдгээ амлая. Нутгийн хөгжилд саад болж хийрхсэн хуурамч эх оронч уу, уул Алтай, уудам говио сэтгэл зүрхнээсээ хайрладаг халуун сэтгэлтэн үү гэдгийг минь цааш цаашид өрнөх үйл явдлууд, цаг хугацаа ялгаж салгаж өгөх болно.
Урианхан Б.ГАЛААРИД
2022.05.31.
|
Наран Сэвстэйг нээвэл тэнгэрийн умдаг атгана гэх үлгэх |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Энэ төрийн томчууд мөнх биш шүү дээ сэтгэлийн хөөрөлөөр боомт нээгээд ********ан зам тавиулаад буцаад улс өрөнд оруулаад газар нутагаа ******** юм болов доо додоо хэмжиж нэг огтол гэдэг шүү дээ манай хэдээс ******** хүн илүү сэтгэж бгааг анхаарах хэрэгтэй дээ
2025-06-26 | 09:24:05 | 64.119.29.46 | |
|
|
|
|

Хятадын эрдэмтэд хүчирхэг шинэ оптик тооцоолох чип бүтээжээ 17:48 Хятадын эрдэмтэд тооцоолол хийхдээ цахилгааны оронд гэрэл ашиглаж ажилладаг компьютерийн чипийг бүтээжээ.
|
Хятадын эрдэмтэд тооцоолол хийхдээ цахилгааны оронд гэрэл ашиглаж ажилладаг компьютерийн чипийг бүтээжээ. »»
|
|
Ливерпулийн довтлогч Диого Жота 28 насандаа таалал төгслөө 17:44 Английн Премьер лигийн аварга Ливерпуль багийн довтлогч Диого Жота Испанид автомашины ослоор өөд боллоо.
|
Английн Премьер лигийн аварга Ливерпуль багийн довтлогч Диого Жота Испанид автомашины ослоор өөд боллоо. »»
|
|
Өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс И.Цэлмүүн хүрэл медаль хүртжээ 17:36 Монгол Улсын дөрвөн удаагийн аварга шатарчин И.Цэлмүүн өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна.
|
Монгол Улсын дөрвөн удаагийн аварга шатарчин И.Цэлмүүн өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна. »»
|
|
Үндэсний их баяр наадамд зодголох бөхчүүдийн бүртгэл даваа гаригт эхэлнэ 16:22 Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна 16:07 2025 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долоодугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна.
|
2025 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долоодугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна. »»
|
|
Хойд Солонгос улс аялал жуулчлалын шинэ бүсээ нээв 15:46 Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ
|
Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ »»
|
|
Чансаатай хөгжлийг дэмжиж буй Өвөр Монголын практик 14:58 ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2023 оны 06-р сард ӨМӨЗО-нд дөрөв дэх удаа ажиллаж, Өвөр Монголын ажлыг удирдан чиглүүлэв. Ши Жиньпин дарга:
- Бид ХКН-ын төв хорооноос ӨМӨЗО-нд авч буй стратегийн бодлогыг тууштай баримталж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн, үнэн зөв, иж бүрэн хэрэгжүүлэх ёстой. Чансаатай хөгжлийг ахиулах үндсэн зорилтод анхаарлаа хандуулан, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг бэхжүүлж, хөгжил, аюулгүй байдалд адилхан ач холбогдол өгөх ёстой. Экологийг тэргүүнд тавих ногоон хөгжлийн чиг баримжааг баримталж, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгоход идэвхтэй нэгдэж, үйлчилнэ. "Экологийн болон аюулгүйн халхавч", "Хоёр бааз", "Нэг гүүрэн гарц"-ын бүтээн байгуулалтад шинэ амжилт үзүүлж, Өвөр Монголд Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ хуудсыг нээх ёстой гэж онцоллоо.
|
|
2025 оны Зуны Давосын форум дах ”Хятадын хэв маяг” 14:55 2025 оны Зуны Давосын форумын үеэр Тяньжинь хот хамгийн сүүлийн үеийн технологи, ухаалаг үйлдвэрлэл, түүхэн соёл, хотын өнгө үзэмж зэрэг олон төрлийн сэдвийг хамарч, үүний зэрэгцээ соёлын биет бус өвийн гайхамшигт төслүүд, соёл урлагийн тоглолт, тусгай хоолны амталгаа болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулж, өнгөрсөн ба одоо үеийг хослуулсан, нээлттэй, хүртээмжтэй байдал, инновац ба дэвшлийг агуулсан "Хятадын хэв маяг"-ийг зочдод мэдрүүлсэн байна.
|
2025 оны Зуны Давосын форумын үеэр Тяньжинь хот хамгийн сүүлийн үеийн технологи, ухаалаг үйлдвэрлэл, түүхэн соёл, хотын өнгө үзэмж зэрэг олон төрлийн сэдвийг хамарч, үүний зэрэгцээ соёлын биет бус өвийн гайхамшигт төслүүд, соёл урлагийн тоглолт, тусгай хоолны амталгаа болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулж, өнгөрсөн ба одоо үеийг хослуулсан, нээлттэй, хүртээмжтэй байдал, инновац ба дэвшлийг агуулсан "Хятадын хэв маяг"-ийг зочдод мэдрүүлсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг Counter strike-2 тоглоомын дэлхийн аваргын дэд байрт шалгарсан “THE MONGOLZ” багийн тамирчидтай уулзлаа 13:36 АНУ-д болсон Countre strike-2 энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын The MongolZ баг Ази тивээс
|
АНУ-д болсон Countre strike-2 энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын The MongolZ баг Ази тивээс »»
|
|
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ 13:27 Энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг
|
Энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг »»
|
|
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв 11:58 Японы Цог Жавхлант Эзэн хаан, Эрхэм Дээд хатны хамт энэ сарын 6-ны өдрөөс Монгол Улсад төрийн айлчлал хийхтэй
|
Японы Цог Жавхлант Эзэн хаан, Эрхэм Дээд хатны хамт энэ сарын 6-ны өдрөөс Монгол Улсад төрийн айлчлал хийхтэй »»
|
|
P. Diddy-г хүнд гэмт хэргүүдэд буруугүй гэж үзжээ 11:22 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 3 /DW/. P.Diddy, Puff Daddy, Diddy гэсэн тайзны нэрээр алдаршсан Америкийн
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 3 /DW/. P.Diddy, Puff Daddy, Diddy гэсэн тайзны нэрээр алдаршсан Америкийн »»
|
|
Ойн түймэр 77.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна 10:17 Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.02/ 11:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-2, Баянгол, Алтанбулаг суманд
|
Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.02/ 11:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-2, Баянгол, Алтанбулаг суманд »»
|
|
Далай лам дахин төрнө гэдгээ зарлаж, хойд дүрийг нь зөвхөн Гадэн Подран сан хайх эрхтэй гэв 09:45 Төвөдийн оюун санааны удирдагч Далай лам лхагва гарагт мэдэгдэхдээ, өөрийн нас барсны дараа дахин төрнө гэж баталж,
|
Төвөдийн оюун санааны удирдагч Далай лам лхагва гарагт мэдэгдэхдээ, өөрийн нас барсны дараа дахин төрнө гэж баталж, »»
|
|
Хэт халалтын улмаас Франц сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарлав 09:44 Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна.
|
Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна. »»
|
|
”Солонго ярилцлага”|Г.Баатар: Тэнгэрлэг сайхан аав минь 17:34
|
|
“Бүс ба Зам - Гэрэлт аялал” үргэлжилсээр 17:18 “Бүс ба Зам - Гэрэлт аялал” Монгол улс дахь төслийн 2025 оны үйл ажиллагаанд хамрагдахаар Монгол Улсын нүдний болор цайх өвчтэй 121 хүн 06 дугаар сарын 20-ны өдөр Эрээн боомтоор Хятад улсад иржээ.
|
|
Авлига авсан ХХЕГ-ын Нууцын албаны ажилтнуудын 2 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, ₮6 саяар торголоо 15:18 Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны Бүртгэлийн нэгдсэн системийн
|
Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны Бүртгэлийн нэгдсэн системийн »»
|
|
Долдугаар сард ЦАГ АГААР ямар байх вэ? 13:17 Цаг уурын байгууллагаас долдугаар сард нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байгааг мэдээлжээ.
|
Цаг уурын байгууллагаас долдугаар сард нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байгааг мэдээлжээ. »»
|
|
BTS хамтлаг 2026 онд шинэ цомог, дэлхийн аялан тоглолтоор эргэн ирнэ 12:49 Мягмар гарагийн /2025.07.01/ орой Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг ирэх жил эргэн эрэлтээ хийнэ гэж Weverse
|
Мягмар гарагийн /2025.07.01/ орой Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг ирэх жил эргэн эрэлтээ хийнэ гэж Weverse »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа дахин утсаар ярилаа 12:47 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар »»
|
|
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 10:33 Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, Спорт, Аялал жуулчлал,
|
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, Спорт, Аялал жуулчлал, »»
|
|
Дэлгүүрийн худалдагчийг зодсон эрэгтэйг 48 цаг саатуулжээ 09:06 Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 22:40 цагт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 22:40 цагт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн »»
|
|
Нагоя башёд Монголын 20 бөх барилдана 08:45 Японы сумо бөхийн холбооноос ирэх сарын 13-нд эхлэх Нагоя башёгийн банцүкэг өчигдөр зарлаж манай улсаас 20 бөх дөрвөн зиндаанд зодоглох юм.
|
Японы сумо бөхийн холбооноос ирэх сарын 13-нд эхлэх Нагоя башёгийн банцүкэг өчигдөр зарлаж манай улсаас 20 бөх дөрвөн зиндаанд зодоглох юм. »»
|
|
Ой хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа 17:04 Өнөөдөр хоёр гал түймрийг бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.
|
Өнөөдөр хоёр гал түймрийг бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ. »»
|
|
Өвөр Монголын цөлийг зассан туршлага 15:40 Энэ жил “Гурван умард” төсөл хэрэгжиж эхэлсний 47 жилийн ой тохиож байна. Хагас зуун жил үргэлжилсэн уйгагүй хөдөлмөрөөр Өвөр Монгол орон эх орныхоо хойд хилд нуршгүй ногоон хэрэм босгож, улс орны экологийн аюулгүй байдлыг үр ашигтайгаар баталгаажуулсан юм.
|
|
Харилцаа хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад Монголын найрамдлын түүхийг өгүүлнэ 15:39 6-р сарын 10-нд Хятад, Монголын хэвлэл мэдээллийн Хүбэй муж, ӨМӨЗО дахь хамтарсан сурвалжилгын арга хэмжээний нээлтийн үеэр Бүх Хятадын Сэтгүүлчдийн Нийгэмлэг болон Монголын СНЭ-ыэ дарга нар захидал илгээж, хамтарсан сурвалжилга амжилттай эхэлсэнд баяр хүргэжээ.
|
|
Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилга эхэллээ 15:38 Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн Хүбэй, ӨМӨЗО дахь "Боломжоо хуваалцан, хамтдаа хөгжье" хамтарсан сурвалжилгын үйл ажиллагаа ӨМӨЗО-ны Тунляо хотод 6-р сарын 10-ны үдээс хойш эхэллээ. Энэхүү арга хэмжээг БХСН, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын СНЭ хамтран гүйцэтгэж, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллин алба, Хүбэй мужийн Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулж буй юм.
|
|
Шэнь Миньжуань:Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны агуулгыг баяжуулж, найрамдлыг бэхжүүлнэ 15:37 БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын арга хэмжээнд захидал илгээж, Бүх Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэг, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яам, Монгол Улсын СНЭ, ӨМӨЗО-ны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Хүбэй мужийн ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас хамтран зохион байгуулж буй Хятад, Монголын сэтгүүлчдийн Хүбэй, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилгын ажиллагаа эхэлсэнд баяр хүргэв.
|
|
Хятад улс сансар судлалын өдрөөрөө Хятад маягийн сансар судллын шинэ аяллаа эхлүүлэв 15:36 4-р сарын 24-ний өдөр бол Хятадын сансар судлалын арав дах өдөрлөг юм. Энэ өдөр мөн Хятад улсын анхны хиймэл дагуул "Дүнфанхүн-1"-ийг амжилттай хөөргөсний 55 жилийн ой юм. Энэ өдөр "Шэньжөү-20" нисэгчтэй сансрын хөлгийг хөөргөж, орчлон ертөнцийг судлах шинэ аяныг дахин эхлүүлсэн юм.
Өнөөдөр бид бүгдээрээ одон орон сонирхогчид болсон. 04-р сард бид сансрын нисгэгчиддээ хүндэтгэл үзүүлэх ёстой, уудам орчлонгийн нууцыг тайлж, сансрын нисгэгчдийн бичсэн хятад маягийн романтикийг мэдрэх ёстой.
|
|
Супер хиймэл оюун бүтээх лаборатори байгуулжээ 14:53 НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 1 /Bloomberg/. Өгөгдсөн даалгаврыг хүний түвшинд эсвэл бүр илүү сайн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 1 /Bloomberg/. Өгөгдсөн даалгаврыг хүний түвшинд эсвэл бүр илүү сайн »»
|
|
Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна 14:31 Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна
|
Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна »»
|
|
Ерөнхий Сайд Г.Занданшатар: Засгийн газар үнэнч, ил тод, хариуцлагатай байх зарчмыг тууштай баримтлана. Хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого хэрэгжүүлж, тэдний эрх ашгийг хамгаалж ажилллана 13:57 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон »»
|
|
Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шав тавилаа 12:55
|
|
Хятад, Монголын уламжлалт анагаах ухааны эмчийн ур чадварыг дээшлүүлэх сургалт болов 12:37
|
|
Эрч хүчтэй залуу насаа хайрлая 12:00
Найруулагч: |
С.УРЬХАН |
Эх сурвалж: |
СОЛОНГО |
|
|
Уламжлалт заслаар бяцхан охины ”Нойрмог”нүдийг сэргээлээ 11:50
Зохиогч: |
Ц.Урантунгалаг,Б.Сурнаа |
Найруулагч: |
Б.СУРНАА |
Эх сурвалж: |
solongonews.mn |
|
|
2025 онд ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалт гарлаа 09:57 Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт,
|
Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт, »»
|
|
Дональд Трампын дэвшүүлсэн хуулийн төслийг Маск дахин шүүмжлэв 09:25 Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө
|
Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө »»
|
|
Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ 15:34 ”Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах” бодлогын хүрээнд СЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн хүүхдийн
|
”Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах” бодлогын хүрээнд СЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн хүүхдийн »»
|
|
Баруун Европ даяар хэт халж байна 15:25 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм »»
|
|
Blue Origin жуулчдыг сансарт аялуулжээ 12:44 НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 30 /TASS/. Америкийн “Blue Origin” компани сансрын дэд тойрог замд
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 30 /TASS/. Америкийн “Blue Origin” компани сансрын дэд тойрог замд »»
|
|
Хөх хот Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 10:25 Хөх хот Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
|
Хөх хот Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ »»
|
|
Улаанбурханы товлолт дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй хүүхдүүдийн гэрт нь очиж вакцин хийнэ 09:49 Улаанбурханы нөхцөл байдалтай холбоотойгоор дархлаажуулалтыг эрчимжүүлэхээр болоод байна.
|
Улаанбурханы нөхцөл байдалтай холбоотойгоор дархлаажуулалтыг эрчимжүүлэхээр болоод байна. »»
|
|
"Багийн бага сургууль"-д хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулна 09:24 Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх “Багийн бага сургууль” санаачилга албан ёсоор эхэллээ.
|
Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх “Багийн бага сургууль” санаачилга албан ёсоор эхэллээ. »»
|
|
"Түймрээр эхээсээ өнчирсөн хоёр янзагыг хариуцлагатай айлд хүлээлгэн өгнө" 09:16 Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ойн түймэрт өртөж, эхээсээ өнчирсөн 2 янзагыг өөрсдийн нутагт нь амьдардаг
|
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ойн түймэрт өртөж, эхээсээ өнчирсөн 2 янзагыг өөрсдийн нутагт нь амьдардаг »»
|
|
С.Молор-Эрдэнэ Монголчуудтай “таарсан” анхны философич гэж үү? 08:58 Олон нийтийн анхаарлын төвд байдаг хүмүүсийн нэг бол философич С.Молор-Эрдэнэ . Тэрээр “Монголчууд анх удаа л
|
Олон нийтийн анхаарлын төвд байдаг хүмүүсийн нэг бол философич С.Молор-Эрдэнэ . Тэрээр “Монголчууд анх удаа л »»
|
|
“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа 08:07 Өнөөдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GEM Mall” худалдааны төвд эмэгтэй хүнийг
|
Өнөөдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GEM Mall” худалдааны төвд эмэгтэй хүнийг »»
|
|
Дорнодын түймрийг унтрааж, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймагт гарсан 7 түймрийг цурамд оруулжээ 19:16 Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр эрээн багийн “Тарам” гэдэг газар өчигдөр буюу энэ сарын 26-нд гарсан ой,
|
Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр эрээн багийн “Тарам” гэдэг газар өчигдөр буюу энэ сарын 26-нд гарсан ой, »»
|
|
Ерөнхий Сайд Г.Занданшатар Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ 19:14 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн »»
|
|
|
Хойд Солонгос улс аялал жуулчлалын шинэ бүсээ нээв 15:46 Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ
|
Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ »»
|
|
Хэт халалтын улмаас Франц сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарлав 09:44 Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна.
|
Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна. »»
|
|
Д.Трамп: Израиль гал зогсооход шаардлагатай нөхцөлүүдийг хүлээж авлаа 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Израиль Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Израиль Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа дахин утсаар ярилаа 12:47 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа утсаар ярихдаа Иран, Украины асуудлыг хэлэлцэв 08:59 ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн,
|
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн, »»
|
|
Трампаас болж унасан АНУ-ын хөрөнгийн зах зээл одоо түүхэн дээд түвшинд хүрэв, энэ өсөлт хэр удаан үргэлжлэх вэ 11:24 АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар,
|
АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар, »»
|
|
Дональд Трампын дэвшүүлсэн хуулийн төслийг Маск дахин шүүмжлэв 09:25 Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө
|
Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө »»
|
|
Баруун Европ даяар хэт халж байна 15:25 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм »»
|
|
Японд ажлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл дээд хэмжээнд хүрчээ 18:24 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар »»
|
|
АНУ, Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулжээ 13:46 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ »»
|
|
Ираны дээд удирдагч: АНУ-ын цохилт ямар ч үр дүнд хүрээгүй 10:24 Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл
|
Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл »»
|
|
Кенид улс даяар жагсаал болж, 16 хүн амь үрэгджээ 10:16 “Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн
|
“Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн »»
|
|
Израил-Ираны дайн ба “Сибирийн хүч-2” 08:39 БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог
|
БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог »»
|
|
Иранд дахин цохилт өгөхийг үгүйсгэсэнгүй 13:15 ХААГ, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Цөмийн хөтөлбөрөө сэргээвэл Ираны цөмийн байгууламжуудад дахин
|
ХААГ, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Цөмийн хөтөлбөрөө сэргээвэл Ираны цөмийн байгууламжуудад дахин »»
|
|
Трампын зарласан гал зогсоох хэлэлцээр нэг цагийн настай байв 22:07 1. 2025 оны 6-р сарын 24-ний өглөөний 3 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль ба Ираны хооронд гал зогсоох
|
1. 2025 оны 6-р сарын 24-ний өглөөний 3 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль ба Ираны хооронд гал зогсоох »»
|
|
Сергей Лавров барууны орнуудыг Украинд зэвсэг нийлүүлж байна гэж буруутгав 21:26 ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 6-р сарын 24-ний өдөр хэлэхдээ, Герман болон барууны бусад орнууд Украинд зэвсэг
|
ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 6-р сарын 24-ний өдөр хэлэхдээ, Герман болон барууны бусад орнууд Украинд зэвсэг »»
|
|
Ираны Ерөнхийлөгч: 12 хоног үргэлжилсэн дайн дуусч, сэргээн босголт эхэлж байна 16:08 Ираны Ерөнхийлөгч Масуд Пежичян 24-ний өдөр Ираны ард түмэнд хандан ил захидал илгээн, Ираны ард түмэн баатарлаг
|
Ираны Ерөнхийлөгч Масуд Пежичян 24-ний өдөр Ираны ард түмэнд хандан ил захидал илгээн, Ираны ард түмэн баатарлаг »»
|
|
АНУ яагаад Иранд цохилт өгсөн бэ 10:52 АНУ-ын зэвсэгт хүчин Ираны гурван гол цөмийн байгууламжид цохилт өгсөн гэж Доналд Трамп бямба гарагт /2025.06.21/ мэдэгдсэн.
|
АНУ-ын зэвсэгт хүчин Ираны гурван гол цөмийн байгууламжид цохилт өгсөн гэж Доналд Трамп бямба гарагт /2025.06.21/ мэдэгдсэн. »»
|
|
Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан гэж мэдэгджээ 13:35 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 23 /BBC/. Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 23 /BBC/. Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан »»
|
|
Ираны Ерөнхийлөгч АНУ-ын түрэмгийлэлд хариу өгнө гэжээ 11:25 Ираны ерөнхийлөгч Масуд Пежичян 6-р сарын 22-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярихдаа, Америкийн
|
Ираны ерөнхийлөгч Масуд Пежичян 6-р сарын 22-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярихдаа, Америкийн »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|