БНХАУ-ын байлдааны хөлгүүд урьд өмнө нь үзэгдэж байгаагүй шинэ байршлуудад олноор гарч ирж үзэгдэх болсныг Бээжин дэлхий даяар тэнгисийн цэргийн нөлөөгөө өргөжүүлж байгааг харуулж буй хэмээн АНУ-ын холбоотнууд санаа зовж эхэлжээ.

Дэлхий дахинд өөрсдийн нөлөөллийг мэдрүүлэх гэсэн Хятадын энэхүү оролдлого нь хэвийн бус хэмээн олон улсын шинжээчид бичих болов. Тухайлбал, Энэтхэгийн далай, Номхон далай, Европ, Өмнөд Америкийн бүс нутаг, Гуам, Хавайн ойролцоо, Улаан тэнгист байлдааны хөлгүүдийг байршуулах болсон байна. Мөн ОХУ, Ирантай хамтарсан цэргийн сургуульд оролцож, боомтуудад айлчлах болсон бөгөөд далайн эргүүлд нэгдэх нь нэмэгджээ. Өмнө нь огт үзэгдэж байгаагүй шинэ байршлуудад ийн Хятадын  байлдааны хөлгүүд үзэгдэх болсон нь Вашингтонд өгч буй сануулга хэмээн үзэхэд хүрч байна. 

Эх сурвалж: CNN