 |
|
 |
|
Трампын бухимдал ба Монголын бооцоо |
|
|
 |
|
 |
Трампын бухимдал ба Монголын бооцоо
2025-02-24Америк, Оросын ойртолтод хятадууд эмзэглэж эхэлжээ. Хятадын сошиалд “Номын хуудас эргүүлэхээс хурдан Орос улс  нүүр царайгаа өөрчилдөг! Хятад улс Украинд үзүүлэх дэмжлэгээ эргэж тодруулах ёстой юу?” гэсэн гарчигтай нийтлэл тавигдсаныг хятад судлаач доктор Х.Баатархүү гярхай олж харсан.
Миний хувьд ч Хятад-Оросын харилцаанд Трамп сэв суулгаж, олон улсын худалдааны дайндаа Хятадыг ялахын тулд түр зуурын тоглолт хийж эхэлсэн болов уу гэсэн дүгнэлт хийж байна. Хятад нь Оросоос зай бариад эхэлбэл Трамп Орост ухралт хийснээсээ долоон дор юм болно. Трамп хоёр тоглолт зэрэг хийж байна. Украинд үзүүлэх зэвсгийн тусламжаа АНУ-аас худалдан авалт хийх маягаар Европоор гүйцэлдүүлэхээр шахаж байгаа нь Европыг улам ч морин дээр нь мордуулчихсан байх магадлалтай. Энэ талаар тодруулахаар АНУ-д амьдардаг номын садан, хятад судлаач Д.Болдбаатартай харилцан ярилцсанаа дор буулгая.
-Трамп бол санаа бодлоо шулуухан, хатуу илэрхийлэчихдэг хүн. Гэхдээ нэг суурин дээр олон хувирч, зөрчилтэй мэдэгдлүүд угсруулан хийж байна. 2020 оны сонгуульд ялагдсан өс хонзонгоо тайлах гэж АНУ-ын уламжлалт гадаад бодлого, үнэт зүйлийн эсрэг ярьдаг болж байна. Байденд бүх бурууг тохлоо гэхэд цаашаа ямар үр дүнд хүрэхийг хэлж мэдэхгүй. ТВ-ээр нэвтрүүлж байна лээ. “Трамп холбоотнуудаа алдаж байна. Дайн өдөөсөн түрэмгийлэгчийг өмөөрч, холбоотноо буруутгаж, бууж өгөхийг шаардаж байна, дайны ид дундуур сонгууль явуулах боломжгүй байгаа Зеленскийг дарангуйлагч гэж нэрлэсэн нь ёстой тэнэглэл” хэмээн Вашингтонд Украиныг дэмжих цуглаан дээр хүмүүс ярьж харагдана лээ. Трамп тангарагаа өргөөд сар гаруйхан болж байна. Нэг сарын дотор багагүй шуугиан дэгдээгээд авлаа. 2017-2020 онд 45 дахь Ерөнхийлөгч байснаасаа ч онц сонирхолтой, зөрчилтэй, эрсдэлтэй алхмууд хийж мэдэхээр байна. Харин Та Трампын мэдэгдэл, алхмууд дотроос АНУ-Хятадын харилцааны тухайд сонин өнцөг гаргаж ярих байх. Трамп эрс тэс, шийдэмгий, бүр хатуу байр суурь баримтлах бололтой? Тийм үү?
Дэлхий дээр Хятад судлалаар Тайвань тэргүүлдэг. Харин олон улсын тагнуулын мэдээллийн хар зах Хонконгод ил тод ажилладаг хэмээх явган яриа байдаг нь оргүй хоосон үг биш юм. Өөрөөр хэлбэл тэр зүгийн мэдээллийг анхааралтай уншиж сонсож судлаваас Хятад болон дэлхий дахинд өрнөж байгаа үйл явдлын бодит мэдээллийг олж авах боломжтой гэсэн үг. Трампыг албан тушаалдаа ороогүй байх үеэс Америк-Оросын нууц хэлэлцээ явагдаж эхлэсэн. Тэр талын мэдээллийг даруй түргэн шуурхай олж мэдээлэх талаар Си Жиньпин гадаад улс орнууд дахь Дипломат төлөөлөгчдийн газрууд болон мэдээлэл судалгаа-дүн шинжилгээ, тагнуулын байгууллагууддаа үүрэг даалгавар өгсөн тухай сураг чимээ сонсогдох болсон. Ер нь Трамп гарч ирээд л Хятадтай харилцаа муудчихаад байгаа хэрэг биш. Америк-Хятадын өрсөлдөөн ширүүсдэг нь бүр Ерөнхийлөгч Б.Обамагийн үеэс улбаатай. Олон улсын харилцаан дахь хамгийн гол өрсөлдөөн болж дэвэрсээр ирсэн. Энэ үйл явдалд Оросын оролцоо хүнд жин дарж таарна. Энэ ч утгаар түүхэн уламжлалаас нь авч үзвэл түүхэн зөрчил маргаантай явж ирсэн Оростойгоо Хятад нь дотносон ойртсоныг харж болно. Мэдээжийн хэрэг эв хав нь таарах бөгөөс Оросыг Хятадаас холдуулж өөртөө ойртуулах санаархал Америкт байсан ба тийм боломжийг Орос-Украины дайн олгосон болов уу гэж би үздэг. Тэр дайн дээр тоглолт хийж, тэгснээрээ Хятадыг булан руу шахах адын санаа Трампад төрсөн биз ээ. Тэгээд ч би хэллээ. Америк-Оросын нууц хэлэлцээ гэж. Орос ба Америкийн шинэ түншлэлийн ерөнхий дүр зураг, чиг хандлага Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан үеэс нь маш тодорхой харагдаж байсан л даа.

-Гадаад худалдаандаа маш их хохирол амссан, дандаа монжуулдаг, одоо цэг тавина гэсээр л Трамп хоёр дахь удаагаа Цагаан ордонд ирлээ л дээ. Гаалийн дайн дэгдээх шахуу хөнөглөдөг. Санаснаар нь бүтэх үү? Нөгөө талаас Орос, Хятад хоёр тийм их дотно түншлээд гадаад худалдаандаа ямар ч саад бартаагүй яваа юу гэсэн хоёр асуулт нэгэн зэрэг тавигдаж таарна. Орос, Хятад хоёрыг Трамп яг эвдрэлцүүлж чадах уу даа?
Үйл явдлыг илүү нарийвчлан хураангуйлваас Трампыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялсаны дараахан Хятад нь Оросын зарим нэр төрлийн бүтээгдхүүнд 55 хувийн гаалийн татвар ногдуулж, усан замаар тээвэрлэн нийлүүлдэг газрын тос, улаан буудайг нь боомтууддаа нэвтрүүлэхгүй байх тухай захирамж гаргасан. Нөгөө талаас Оросын гааль Хятадаас Европ руу гаргадаг хэдэн мянган чингэлэгийг цааш нэвтрүүлэхгүй овооруулаад байгаа тухай мэдээ зэрэг түгсэн. Хэрэг дээрээ олон улсын эдийн засгийн харилцааны онолын үүднээс авч үзвэл хоёр хөрш маань хоорондоо худалдааны дайн хийж байна. Хэрэв ажигч гярхайгаар судалгаатай хандвал Орос-Хятадын найрсаг харилцаа тааруухан болж ирж байгааг ажиглахад түвэггүй. Би ийм олон зүйл нуршдаг нь Орос-Украины дайны өнгөн дээр цэцэглэсэн Орос-Хятадын богино настай стратегийн түншийн харилцаа нь Трампын өнгөн дээр суларч Америк-Оросын шинэ холбоо үүссэнээр Хятадыг хязгаарлах чиглэл рүү үйл явдал өрнөж байгаагийн цаад учир шалтгааныг тодосгох гэсэн хэрэг болно.
-Хятад-Оросын харилцаанд Трамп сэв суулгаж, олон улсын худалдааны дайндаа Хятадыг ялахын тулд түр зуурын тоглолт хийж эхэлсэн болов уу гэсэн миний анхны дүгнэлтийг Та нотлоод өглөө. Тэгэхдээ энэ алхам нь Украин дахь дайнтай хэрхэн холбогдох бол?
Ердөө хоёр гуравхан хоногийн өмнө дөө. “ОХУ Украин руу халдан довтолдогийн цаад учир шалтгаан Украинаас үүдсэн. Зеленский бол бага сага нэр хүндтэй алиалагч төдийхөн амьтан гэдэг нь санал асуулгын дүнгээр ард түмнээсээ 4 хувийн дэмжлэг авснаас харагдаж байна. Тэр бол дарангуйлагч” гэсэн утгатай мэдэгдэл Ерөнхийлөгч Трамп хийж, дэлхий нийтийн чихийг чамгүй их дэлдийлгэв. Манай Монголд ч, дэлхийн бусад улсад ч, бүр оросын сөрөг үзэлтнүүд ч “Энэ нөхөр зөнөчихөө юү дээ?”, “Трамп оросын тагнуул болохоороо Путины гарын аясаар хөдлөж түүний хэлдэг үгийг тоть шиг давтаж байна” гэх мэтийн санал сэтгэгдлүүд илэрхийлж буй. Миний санахад асуудлын гол гогцоо арай өөр зүйлд байгаа болохоор аргаа барсан Трамп цөхөрч бахардсандаа тийм болчимгүй үг хэлээ юү дээ гэж харж байна. Энэ бүхний цаана дахиад л нөгөө домогт шар нунтаг байгаа гэвэл уншигчид, Та бас итгэх үү?
-Сонирхолтой өнцөг гаргаад ирлээ. Ашгийн төлөө ардчиллаасаа ч ухрахад бэлэн байна гэхийн наагуур яриад байгаа хүн л дээ. Трампад ашиг хөөсөн ямар нэг адын санаа бий нь бий л дээ! Харин саяын хэлдгийг бол огт төсөөлөөгүй юм байна. Юун шар нунтаг билээ?
Нөгөө л уран руу орж яригдах сэдэв. Монголд моод болсон ихээхэн попорч байгаа тэр сэдэв Трампад бас хамаатай. Дэлхий дээр ураны баяжуулсан хүдрийн хамгийн том хэрэглэгч нь АНУ юм. Жил болгон 18 000 тонныг худалдан авч хэрэглэдэг. Араас нь Хятад 11 000 тонны худалдан авалтаар удаалдаг бол Франц улс 8000 тонн гээд жагсдаг. Америк нь жил болгон ураны хэрэглээний 40 хувийг Оросоос худалдан авдаг байтал өнгөрсөн 2024 оноос оросууд экспортондоо хариу хориг тавьчихсан. Тэгээд хамгийн найдвартай ойр эх үүсвэр нь Америкийн хувьд Канад болж үлдсэн. Трамп анх албан тушаалд очсон даруйдаа, түүнээсээ ч өмнө Канадыг “Манай 51 дэх муж улс болбол таарна. Тэгэхгүй бол түүний горыг амсаж 25 хувийн худалдааны татвар ногдуулах болно” гэх мэтээр сүр дуулиантай мэдэгдэл хийж байснаа гэнэт ус балгасан мэт дуугүй болдогийн цаад шалтгаан нь Канад улс Трампын заналхийллийн хариуд “Ураны экспортондоо өндөр татвар тавина. Эсвэл бүрмөсөн хориг тавина” гэчихлээр өөр яалтай билээ. Америкийн атомын 96 том цахилгаан станц түлшгүй болчихвол дэлхийд тэргүүлэгч гүрний тэргүүлэгч эдийн засаг жинхэнэ утгаараа сүйрнэ биз дээ?
-Оросоос ураны баяжуулсан хүдэр авахын төлөө Украиныг дайн эхлүүлсэн гэж гүтгээд, Путиныг дайны гэмт хэргээс нь цайруулаад, давхар Хятадад худалдааны цохилт өгөх тоглолт хийлээ гэсэн яриа олон улсын хэвлэл мэдээлэлд явж байна. Тэгж ойлгох нь зөв үү? Нөгөө талаар Канадтайгаа хэрхэн зохицсон юм бэ дээ?
Тэр амин сүнс нь болохын наана байгаа ураны баяжуулсан хүдэр бол АНУ-ын хувьд, Трампын Засаг захиргааны цахилгаан эрчим хүчний гол түүхий эд шүү дээ. Түүхийн эдийн хувьд бүрэн хараат хэмээн хэлж болохуйц юм. Иймд Канадтай үг хэлээ ололцохын төлөө “51 дэх муж улс”-ын тухай үлгэрээ зогсоосон байх. Гэхдээ Трамп барьцгүй хүн тул дахиад сөхөөд гаргаад ирэхийг үгүйсгэх юм алга. Тэгэхлээр одоо Оростой ойртож нөхөрлөхөөр шамдаж шавдаад байгаагийн учир уншигчдад ойлгогдож байна уу? Түүний тулд Украиныг ч гаргуунд гаргахаас сийхгүй байж мэднэ. Үнэндээ Украин бол ураны нөөцөөр Европт тэргүүлдэг, газрын тосоор тус тивдээ гуравдугаарт, байгалийн хийн нөөцөөрөө удаалдаг болохыг цөөнгүй эх сурвалж хэлээд байгаа. Украины өмнө Орос, Норвег хоёр жагсдаг байх. Би юу хэлэх гээд байнав гэхлээр Украин нь стратегийн түүхий эд, тэр дундаа ураны салбарт Америктай хамтран ажиллах маш өргөн боломжтой. Америкчууд эхлээд Оросыг өөртөө татаад Хятадын “учрыг олчихоод” дараа нь Та нартай энэ талаар аятайхан яриа хөөрөө өрнүүлж болно гэсэн бодолтой байтал Зеленский гэж шударга эх оронч нөхөр түүний замд хөндөлсөөд хэвтчихээр Трамп бахардан уурлаад түүнийг “Зайлбал таарах дарангуйлагч” хэмээн харааж зүхсэний учир ойлгогдож байна уу?
-Сая дээр шар нунтаг ба эрчим хүч гэж ярилаа. Эрчим хүч дэлхий нийтийн хамгийн амин чухал, эмзэг асуудал болсны илэрхийлэл нь гэж ойлголоо. Эрчим хүчний түүхий эдийн хясалд автсан учраас тэр зэргийн хараал ч Трампын хувьд байх л асуудал. Трамп бол АНУ-ын түүхэнд тун этгээд гэмээр үзэгдэл. Гэхдээ үг яриан дээрээ шүү дээ. Үйл хөдлөл нь Конгрессын хоёр танхимаар хянагдаад хуульчлагдаад ирэхийн цагт ярьсан хэлсэн нь 180 хэм эргэнэ л дээ. Трамп 45 дахь Ерөнхийлөгч байхдаа энэ зэргийн сул яриа олныг цацсан, гэвч хууль зөрчөөгүй. Одоо харин яах бол?
Трампын үйлдэл нь улс төр, нийгэм-түүх дээр бус ашгийн төлөө санхүүгийн тооцоон дээр тулгуурлана. Бизнесч хүн тул бизнесийн эрх ашгаа л урьдаа тавина. Өнөө цаг руу татаж ярья. Ер нь хиймэл оюуны үйлдвэрлэлийн асар хурдацтай хөгжлийг дагалдаад сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ хэд дахин өсөх хэтийн төлөв харагдаж байна, хаа сайгүй. Цахилгаан эрчим хүчний бат найдвартай эх үүсвэрийг буй болгоод түүн дээр суурилан хиймэл оюуны үйлдвэрлэлийг хүчтэй хөгжүүлсэн улс гүрэн л дэлхий дахинаа үгээ хэлэх илүү өргөн боломжтой цаг үе ирж байна. Хямд төсөр, байгальд ээлтэй эрчим хүчний салбар хамгийн ирээдүйтэй гэж улс орнууд дахин шинээр авч үзэх болсон тул ердөө 2050 он гэхэд атомын эрчим хүчний үйлдвэрлэл одоогийн хэмжээнээсээ гурав дахин их цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн гаргах төлөвтэй. Өнөө хэр дэлхийн янз бүрийн улс орнуудад 60 гаруй атомын том цахилгаан станц баригдаж байгаа нь дээрхи таамаглалыг давхар батлаж өгнө. Тэр болгонд асар их хэмжээний ураны нөөц хэрэгтэй. Ураны нөөц бүрдүүлэлтээр Хятад улс тун идэвхтэй ажиллаж байна. Оросууд Казахстанд ашиглаж байсан ураны 25 уурхайгаа саяхан Хятадын эрчим хүчний компаниудад зарчихсан нь цаад утгаараа Украин дахь цэрэг-дайны хэрэгцээгээ санхүүжүүлэх зорилготой байсан болов уу. Дайнаа үргэлжлүүлэх мөнгөгүй болж байна. Хичнээн аугаа том ч, хичнээн хүчирхэг ч Орос орон гурван жилийн бүтэлгүй дайндаа сульдаж байна.
-Наадхи чинь ёстой сонин мэдээлэл байна. Орос тэгтлээ доошоо орж, бүр стратегийн том объектуудаа Хятадад зараад эхэлсэн үү? Баттай мэдээлэл үү? Хойд мөсөн далайг АНУ-тай хамтарч ашиглая гэсэн санал Кремлиэс Цагаан ордон руу очлоо гэсэн мэдээ явж байна лээ. Саудын Арабт хэлэлцээ явагдах үед Трампын худ болох тэрбумтан нөхөр оросын нэг тэрбумтантай хэлэлцээний санаачилгыг авлаа гэсэн мэдээлэл шуугиан дэгдээгээд байна. Ураны баяжуулсан хүдэр, шар нунтагийн төлөөх олон улсын худалдааны дайныг Трамп дэгдээчихэв үү? Энэ чинь харин манай улсад эерэгээр тусах юм шигээр бодогдоод явчихлаа?
Казахстанаас гадна Австрали, Канад зэрэг улсууд ураны үйлдвэрлэл экспортоор дэлхийд хошуучилж яваа. Гэхдээ Америкийн зах зээлийн хэрэгцээг тэр гурав дангаараа хангаж чадахааргүй байгаа тул шар нунтагийн үнэ дэлхийн зах зээл дээр суга өссөн. Бүр гурав дахин өсөөд хагас жин хүрэхгүй нь 100 гаруй ам.долларын босго даваад явчихлаа. Энэ бол ураны нөөцтэй Монгол Улсын хувьд хамгаас тааламжтай мэдээ гэж би үзэж байна. Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг Азидаа атомын эрчим хүчний үйлдвэрлэлээр толгой цохидог том зах зээлд ойр дөт оршдог улс шүү дээ, бид. Бидэнд асар их боломж байна. Та бид хоёрын энэ ярилцлагыг уншиж суугаа хүмүүсийн хувьд бол олон улсын харилцаанд эрчим хүчний салбар шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх болсныг ойлгоход түвэггүй. Чухамдаа энэ гол гогцоо асуудлыг шийдэхийн тулд том гүрнүүд идэвхтэй тоглолт явуулж байгаа хэрэг шүү дээ. Путин бол Орост эрх бариад 20 гаруй жилийн турш энэ чиглэлд маш амжилттай тоглолт явуулсандаа эрэмшээд түрэмгий дайн өдөөж өөрт байсан давуу талуудаа цацаад хаячихсан дүр зураг ч бас эндээс ойлгомжтой болж ирнэ. Путин бол ямар ч нацизмтай тэмцээгүй, зүгээр л Дорнод Украины уран, нефть, хий, газрын ховор элемент, түүнийг тээвэрлэх зам харгуйн төлөө үй олон орос хөвгүүдийн амийг зольж байлдаж байна. Одоо тэр их баялаг руу Трамп өнгөлзөөд эхэлсэн. Тийм л зураглал бууж байна даа, надад.
-Сонирхолтой ярилцлага өрнүүлсэн, тэгэх тусмаа монголчуудын санаагүй сэдээгүйг ярьж ойлгуулж өгсөн Танд баярлалаа. Тун удахгүй дахиад хоёулаа “Трамп үзэгдэл” сэдвээр яринаа.
Д.Баярхүү |
Трампын бухимдал ба Монголын бооцоо |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|


Өмнөд Солонгост хурдны замын дээгүүр барьж байсан гүүр нурж, 3 хүн амиа алджээ 18:11 Өнөөдөр /2025.02.25/ Өмнөд Солонгосын хурдны зам дээгүүр баригдаж байсан гүүрний тулгуур нурж, гурван ажилчин амиа
|
Өнөөдөр /2025.02.25/ Өмнөд Солонгосын хурдны зам дээгүүр баригдаж байсан гүүрний тулгуур нурж, гурван ажилчин амиа »»
|
|
ГБХНХЯ: Шинийн 5-ныг дуустал бүх нийтээр амрах санал гаргасан 18:00 Сар шинийн амралт хуульд заасны дагуу шинийн 1-3-нд. Гэвч энэ жилийн цагаан сараар шинийн 1 тасарсан тул иргэд
|
Сар шинийн амралт хуульд заасны дагуу шинийн 1-3-нд. Гэвч энэ жилийн цагаан сараар шинийн 1 тасарсан тул иргэд »»
|
|
Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 17:48 Өнөөдөр /2025.02.25/ нийслэл хот орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр.
|
Өнөөдөр /2025.02.25/ нийслэл хот орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. »»
|
|
Хөлбөмбөгийн түр хороо: Холбооны хөрөнгөөр гэр бүлдээ тийз хүртэл захиалсан байна 14:13 Монголын хөлбөмбөгийн холбоог аврах түр хороо нэгдүгээр сарын 15-нд байгуулагдсан. Уг түр хороо өнөөдөр /2025.02.21/
|
Монголын хөлбөмбөгийн холбоог аврах түр хороо нэгдүгээр сарын 15-нд байгуулагдсан. Уг түр хороо өнөөдөр /2025.02.21/ »»
|
|
"Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр"ийг хэрэгжүүлэх 27 мэргэшсэн зөвлөх гэрчилгээгээ гардлаа 13:55
Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх” бэлтгэх хоёр дахь удаагийн сургалтыг энэ сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 36 хүн хамрагдлаа.
|
Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх” бэлтгэх хоёр дахь удаагийн сургалтыг энэ сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 36 хүн хамрагдлаа.
»»
|
|
АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ЭХЭЛЛЭЭ 13:45 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Санхүү, эдийн засгийн хорооны гишүүн Хоу Юунжы, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд нар угтан авлаа.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2025.02.25/ Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороон дарга Жао Лөжитэй албан ёсны уулзалт хийнэ.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Санхүү, эдийн засгийн хорооны гишүүн Хоу Юунжы, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд нар угтан авлаа.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2025.02.25/ Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороон дарга Жао Лөжитэй албан ёсны уулзалт хийнэ. »»
|
|
Автобусны жолоочид 1000 төгрөг бэлнээр өгөөд, 500 төгрөгийн хариулт авч чадаагүй иргэн гомдол гаргажээ 13:38 Нийтийн тээврийн бодлогын газарт ирсэн зарим гомдлуудаас хүргэж байна. Тухайлбал Чингэлтэй дүүргийн иргэн М.Ц
|
Нийтийн тээврийн бодлогын газарт ирсэн зарим гомдлуудаас хүргэж байна. Тухайлбал Чингэлтэй дүүргийн иргэн М.Ц »»
|
|
Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй 768 стандартаас 20 хувь нь шаардлага хангаж байна 12:49 Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал,
|
Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, »»
|
|
Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэхийг зөвлөж байна 12:46 Сар шинийн баярын өдрүүдэд архи согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдэж, архинаас үүдэлтэй осол гэмтэл болон
|
Сар шинийн баярын өдрүүдэд архи согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдэж, архинаас үүдэлтэй осол гэмтэл болон »»
|
|
Гуравдугаар сарын эхний долоо хоногт бүх музей үнэ төлбөргүй үйлчилнэ 12:37 “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээ гуравдугаар сарын эхний долоо хоногт орон даяар эхэлнэ.
|
“Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээ гуравдугаар сарын эхний долоо хоногт орон даяар эхэлнэ. »»
|
|
АНУ-ын Эрүүл мэндийн яам Трампын зарлигийн дагуу хүн хоёр хүйстэй гэж тодорхойлж эхэлжээ 12:01 АНУ-ын Эрүүл мэндийн яам Ерөнхийлөгч Доналд Трампын зарлигийн дагуу хүн эрэгтэй, эмэгтэй гэх хоёр хүйстэй хэмээн
|
АНУ-ын Эрүүл мэндийн яам Ерөнхийлөгч Доналд Трампын зарлигийн дагуу хүн эрэгтэй, эмэгтэй гэх хоёр хүйстэй хэмээн »»
|
|
Хойд Солонгосын хакерууд хэдхэн минутад крипто зах зээлээс 1.5 тэрбум ам.доллар хулгайлжээ 11:57 Хойд Солонгосын хакерууд нэг л халдлагаар 1.5 тэрбум ам.долларын криптовалют хулгайлсан нь түүхэнд хамгийн том
|
Хойд Солонгосын хакерууд нэг л халдлагаар 1.5 тэрбум ам.долларын криптовалют хулгайлсан нь түүхэнд хамгийн том »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Аз жаргалыг оюун санааны сэтгэлийн мухраасаа бий болгохын төлөө улам хичээцгээе 11:55 Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба тлам Д.Жавзандоржтой ярилцлаа
|
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба тлам Д.Жавзандоржтой ярилцлаа »»
|
|
Э.Макрон, Д.Трамп нар уулзжээ 11:50 ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 25 /France24/.АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Францын төрийн
|
ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 25 /France24/.АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Францын төрийн »»
|
|
“БҮРГЭДИЙН БАЯР-2025” III САРЫН 8, 9-НД БОЛНО 11:22 Нүүдэлчдийн ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүргэдийн баяр” наадам 19 дэх жилдээ “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд болно. Энэ удаагийн баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Архангай аймгаас нийт 22 бүргэдчин оролцох бол Казахстан болон Киргизстан улсаас төлөөлөл оролцоно. “Бүргэдийн баяр-2025” наадмын ерөнхий зохион байгуулагчаар нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо ажиллаж байна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар дэмжигч байгууллагаар оролцож байгаа юм.
|
Нүүдэлчдийн ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүргэдийн баяр” наадам 19 дэх жилдээ “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд болно. Энэ удаагийн баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Архангай аймгаас нийт 22 бүргэдчин оролцох бол Казахстан болон Киргизстан улсаас төлөөлөл оролцоно. “Бүргэдийн баяр-2025” наадмын ерөнхий зохион байгуулагчаар нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо ажиллаж байна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар дэмжигч байгууллагаар оролцож байгаа юм. »»
|
|
2025 онд 285 мянган ажлын байр бий болно 11:11 Монгол Улсад сүүлийн жилүүдэд тулгамдаж буй асуудлуудын нэг бол ажиллах хүчний хомсдол.
|
Монгол Улсад сүүлийн жилүүдэд тулгамдаж буй асуудлуудын нэг бол ажиллах хүчний хомсдол. »»
|
|
Ногоон автобусны шүүх хурал үргэлжилж байна 10:54 Шүүгдэгч нарын мэдүүлгийг уншиж байна.
|
Шүүгдэгч нарын мэдүүлгийг уншиж байна. »»
|
|
"Тээврийн хэрэгслийн дугаар хадгалах үйлчилгээ зогсоогүй" гэв 10:49 Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоог 730,000-аас давуулахгүй байх шийдвэр хэрэгжиж, шинээр улсын дугаар олгохгүй байгаа билээ.
|
Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоог 730,000-аас давуулахгүй байх шийдвэр хэрэгжиж, шинээр улсын дугаар олгохгүй байгаа билээ. »»
|
|
Дөрвөн жилийн хугацаанд гал түймрийн улмаас 124 хүн амь насаа алджээ 10:02 Сар шинийн баяр, амралтын өдрүүдийн аюулгүй байдлын сэрэмжлүүлэг “Дөрвөн асуудал-Нэг шийдэл” аяны талаар НОБГ,
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдийн аюулгүй байдлын сэрэмжлүүлэг “Дөрвөн асуудал-Нэг шийдэл” аяны талаар НОБГ, »»
|
|
Ж.Сэлэнгэ: Нэг дор олон бууз идвэл ходоод сунана, нойр булчирхай цочрох эрсдэлтэй 10:01 Хэдхэн хоногийн дараа бид Цагаан сарын баяраа тэмдэглэнэ. Баярын цөөн өдөрт жирийн үеийнхээс хэд дахин их мах, бууз иддэг.
|
Хэдхэн хоногийн дараа бид Цагаан сарын баяраа тэмдэглэнэ. Баярын цөөн өдөрт жирийн үеийнхээс хэд дахин их мах, бууз иддэг. »»
|
|
Муан нисэх буудлын үйл ажиллагааг сэргээжээ 09:54 СӨҮЛ, 2025 оны хоёрдугаар сарын 24 /Yonhap/. Өмнөд Солонгосын агаарын тээврийн “Jeju Air” компанийн зорчигч
|
СӨҮЛ, 2025 оны хоёрдугаар сарын 24 /Yonhap/. Өмнөд Солонгосын агаарын тээврийн “Jeju Air” компанийн зорчигч »»
|
|
Гандантэгчэнлин хийдээс төрийн албан хаагчдад ёс зүйн сургалт оржээ 09:45 Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл, Хөдөө орон нутаг
|
Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл, Хөдөө орон нутаг »»
|
|
Польшийн газар нутагт хоёр өдөр дараалан сансрын биетүүд унажээ 09:43 Польшид хоёр өдөр дараалан сансраас хачирхалтай биетүүд унаж байгаа тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.
|
Польшид хоёр өдөр дараалан сансраас хачирхалтай биетүүд унаж байгаа тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв. »»
|
|
Америкт амьдарч буй “шувууд”-ыг авчирна 08:41 “…Ковид, Орос Украйны дайнтай холбоотой геополитикийн гулсалт болж, цоо шинэ дэлхий тогтоно” гээд байсан.
|
“…Ковид, Орос Украйны дайнтай холбоотой геополитикийн гулсалт болж, цоо шинэ дэлхий тогтоно” гээд байсан. »»
|
|
Зөвшөөрөлгүй төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулж байгаа газрыг албадан чөлөөлнө 21:12 Нийслэлийн Засаг даргын 2023 оны 2 дугаар сарын захирамж, 2023 оны 5 дугаар сарын зөвлөлийн хурлын тэмдэглэлд
|
Нийслэлийн Засаг даргын 2023 оны 2 дугаар сарын захирамж, 2023 оны 5 дугаар сарын зөвлөлийн хурлын тэмдэглэлд »»
|
|
Гадаадын тагнуулын байгууллагынхантай хамтарсан гурван хүнд 12-15 жил хорих ял шийтгэв 18:17 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр гадаадын тагнуулын
|
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр гадаадын тагнуулын »»
|
|
Ж.Оюундарийг Ардын жүжигчин, М.Түвшинхүү, О.Гэрэлсүх нарыг Гавьяат жүжигчин цолоор шагнана 18:15 XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан УДЭТ-ын зарим уран бүтээлчдэд
|
XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан УДЭТ-ын зарим уран бүтээлчдэд »»
|
|
Хөрөнгө орлого нь ₮800 саяар нэмэгдсэнийг хууль ёсны үндэслэлээр тайлбарлаж чадаагүй этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ 18:07 Прокурорын байгууллагаас энэ сарын 17-21-нийг хүртэл хэрэг бүртгэлтийн 49,050, мөрдөн байцаалтын 2,907 хэрэгт хяналт тавьжээ.
|
Прокурорын байгууллагаас энэ сарын 17-21-нийг хүртэл хэрэг бүртгэлтийн 49,050, мөрдөн байцаалтын 2,907 хэрэгт хяналт тавьжээ. »»
|
|
"Оюутан цэрэг" хөтөлбөрт их сургууль, коллеж, МСҮТ-ийн 2, 3 дугаар дамжааны суралцагчид хамрагдах боломжтой болжээ 17:58 "Оюутан цэрэг" хөтөлбөрөөр дамжуулан цэргийн боловсрол олгох сургалтын журам шинэчлэгдсэн талаар Батлан Хамгаалах Яамнаас мэдээллээ.
|
"Оюутан цэрэг" хөтөлбөрөөр дамжуулан цэргийн боловсрол олгох сургалтын журам шинэчлэгдсэн талаар Батлан Хамгаалах Яамнаас мэдээллээ. »»
|
|
Хоёр хөрштэй хиллэдэг худалдааны гол боомтууд 3-4 өдөр амарна 15:38 Хил хамгаалах байгууллагаас хилийн боомтуудын гуравдугаар сарын цагийн хуваарийг гаргажээ. Ирэх бямба гарагт Цагаан
|
Хил хамгаалах байгууллагаас хилийн боомтуудын гуравдугаар сарын цагийн хуваарийг гаргажээ. Ирэх бямба гарагт Цагаан »»
|
|
Зеленский: Украинд энх тайван тогтоно гэвэл би огцроход бэлэн 14:48 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ням гарагт /2025.02.23/ хэлэхдээ хэрвээ Украинд энх тайван тогтоно гэвэл ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгөхөд бэлэн гэсэн юм. Өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид түүнээс энхийн тохиролцоог баттай болгоно гэвэл албан тушаалаа орхиход бэлэн байгаа эсэхийг асуужээ.
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ням гарагт /2025.02.23/ хэлэхдээ хэрвээ Украинд энх тайван тогтоно гэвэл ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгөхөд бэлэн гэсэн юм. Өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид түүнээс энхийн тохиролцоог баттай болгоно гэвэл албан тушаалаа орхиход бэлэн байгаа эсэхийг асуужээ. »»
|
|
МУИС битүүн болон шинийн 3-5-нд цахимаар хичээллэнэ 14:47 МУИС-ийн Оюутны холбоо, Оюутан конгрессоос 2025 оны 2 дугаар сарын 21, 24-ний өдөр ирүүлсэн албан хүсэлтийн дагуу дараах шийдвэрийг гаргажээ
|
МУИС-ийн Оюутны холбоо, Оюутан конгрессоос 2025 оны 2 дугаар сарын 21, 24-ний өдөр ирүүлсэн албан хүсэлтийн дагуу дараах шийдвэрийг гаргажээ »»
|
|
Олон нийтийн газар бие зассан этгээдийг ₮200 мянгаар торгожээ 14:44 Энэ оны хоёрдугаар сарын 15-ны өдөр нэр бүхий цахим хаягнаас биеэ зүй бусаар авч явж буй иргэнийг шүүмжилсэн бичлэг цахим орчинд нийтлэгдсэн.
|
Энэ оны хоёрдугаар сарын 15-ны өдөр нэр бүхий цахим хаягнаас биеэ зүй бусаар авч явж буй иргэнийг шүүмжилсэн бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. »»
|
|
Монголын шигшээ багт дуудагдсан тамирчдаас онцлох хоёр тоглогч бий. 14:41 АНУ-ын Охайо мужийн Дэйтон хотын Centerville Elks Athletics ахлах сургуулийн багийн тоглогч 203 см өндөр, 19 настай Г. Дөлгөөн. Тэрбээр Япон Улсын ахлах сургуулийн сагсан бөмбөгийн багт тоглож байжээ. Түүний хувьд мөрөөдөлдөө хүрэхийн тулд АНУ-д өнгөрсөн жил очсон байна. Г.Дөлгөөний одоо тоглож байгаа багийн амжилт 13-2 аж.
|
АНУ-ын Охайо мужийн Дэйтон хотын Centerville Elks Athletics ахлах сургуулийн багийн тоглогч 203 см өндөр, 19 настай Г. Дөлгөөн. Тэрбээр Япон Улсын ахлах сургуулийн сагсан бөмбөгийн багт тоглож байжээ. Түүний хувьд мөрөөдөлдөө хүрэхийн тулд АНУ-д өнгөрсөн жил очсон байна. Г.Дөлгөөний одоо тоглож байгаа багийн амжилт 13-2 аж. »»
|
|
Нэн шаардлагатай хүүхдийн хорт хавдрын эмийг ДЭМБ Монголд түгээж эхэллээ 14:17 ДЭМБ болон Гэгээн Жүд Хүүхдийн Судалгааны Эмнэлэг нь зарим улс орнуудад хүүхдийн хорт хавдрыг эмчлэх эмийг үнэ төлбөргүй нийлүүлэх ажлыг эхлүүлсэн байна.
|
ДЭМБ болон Гэгээн Жүд Хүүхдийн Судалгааны Эмнэлэг нь зарим улс орнуудад хүүхдийн хорт хавдрыг эмчлэх эмийг үнэ төлбөргүй нийлүүлэх ажлыг эхлүүлсэн байна. »»
|
|
Багануурт хурдан морины үсэргээ зохион байгуулах гэж байжээ 14:12 Энэ сарын 22-ны өдөр Багануур дүүргийн гуравдугаар хороо Талын толгойд хурдан морины үсэргээ зохион байгуулах гэж байжээ.
|
Энэ сарын 22-ны өдөр Багануур дүүргийн гуравдугаар хороо Талын толгойд хурдан морины үсэргээ зохион байгуулах гэж байжээ. »»
|
|
Урьдчилгаагүй зээл өгнө гэдэг сурталчилгаа хууль зөрчсөн үйлдэл юм 14:11 Ардчилсан намын дарга, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2025.02.24/ мэдээлэл хийлээ.
|
Ардчилсан намын дарга, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2025.02.24/ мэдээлэл хийлээ. »»
|
|
НОБГ: Иргэд шөнийн цагаар галд өртөх эрсдэлтэй байна 14:10 Нийслэлийн Онцгой байдлын газраас /НОБГ/ өнөөдөр/2025.02.24/ сар шинийн баярын амралттай холбоотойгоор сэрэмжлүүлэг мэдээлэл хийлээ.
|
Нийслэлийн Онцгой байдлын газраас /НОБГ/ өнөөдөр/2025.02.24/ сар шинийн баярын амралттай холбоотойгоор сэрэмжлүүлэг мэдээлэл хийлээ. »»
|
|
Хязгаарлалтын бүсэд торгуулаад цааш явбал дараагийн цагдаа ахиад торгоно 14:07 Сар шинийн баяртай холбоотойгоор хоёрдугаар сарын 22-27-ний хооронд автомашинуудыг улсын дугаарын тэгш сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах болсон. Тиймээс өнөөдөр /2025.02.24/ сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцоно. Тодруулбал, энэ сарын 22, 24, 26 ны өдрүүдэд сондгой, 23, 25, 27-ны өдрүүдэд тэгш тоогоор төгссөн машинууд замын хөдөлгөөнд оролцох юм. Хэдий дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлсэн ч иргэд санаатай болон санамсаргүй байдлаар замын хөдөлгөөнд оролцох тохиолдол цөөнгүй гарч байгаа аж.
|
Сар шинийн баяртай холбоотойгоор хоёрдугаар сарын 22-27-ний хооронд автомашинуудыг улсын дугаарын тэгш сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах болсон. Тиймээс өнөөдөр /2025.02.24/ сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцоно. Тодруулбал, энэ сарын 22, 24, 26 ны өдрүүдэд сондгой, 23, 25, 27-ны өдрүүдэд тэгш тоогоор төгссөн машинууд замын хөдөлгөөнд оролцох юм. Хэдий дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлсэн ч иргэд санаатай болон санамсаргүй байдлаар замын хөдөлгөөнд оролцох тохиолдол цөөнгүй гарч байгаа аж. »»
|
|
Нийслэлийн мөсний шагайн харвааны аваргууд өнөөдөр тодорлоо 14:02 НИТХ, НЗДТГ болон Монголын Үндэсний Мөсний шагайн холбоо хамтран анх удаа нийслэлийн мөсний шагай сонирхогчдын аварга шалгаруулах харваа тэмцээнийг зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр аваргаа тодруулна.
|
НИТХ, НЗДТГ болон Монголын Үндэсний Мөсний шагайн холбоо хамтран анх удаа нийслэлийн мөсний шагай сонирхогчдын аварга шалгаруулах харваа тэмцээнийг зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр аваргаа тодруулна. »»
|
|
Фото сурвалжилга: “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн хаалт өнөөдөр болж байна 13:59 “Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль өнөөдөр сүүлийн өдрөө үргэлжилж байна. Уг фестивалийг монголын соёлын биет бус өвөөс өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд нэн ховордож буй монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилгоор өвлийн цас, мөсний баяртай хамтатган зохиож байгаагаараа онцлогтой.
|
“Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль өнөөдөр сүүлийн өдрөө үргэлжилж байна. Уг фестивалийг монголын соёлын биет бус өвөөс өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд нэн ховордож буй монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилгоор өвлийн цас, мөсний баяртай хамтатган зохиож байгаагаараа онцлогтой. »»
|
|
Хан-Уул дүүрэг бүх нийтийн их цэвэрлэгээнд нэгдэж, 108.5 тонн хог хаягдал цэвэрлэлээ 13:57 Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны А/01 дүгээр тушаал, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2025 оны А/02 дугаар захирамжаар баталсан “Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ”-г энэ сарын 14, 15, 22, 23-ны өдрүүдэд хийж, угаалга цэвэрлэгээг гурван удаагийн давтамжтай зохион байгууллаа. Нийт их цэвэрлэгээний хугацаанд өссөн дүнгээр 25.471 урт метр хайс, хашлага, 2067 замын тэмдэг тэмдэглэгээ, 192 автобусны буудал, 60 тоглоомын талбай, 671 хогийн сав, 479 сандал, есөн хөшөө дурсгал, нэг нүхэн гарцыг тус тус угааж цэвэрлэлээ
|
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны А/01 дүгээр тушаал, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2025 оны А/02 дугаар захирамжаар баталсан “Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ”-г энэ сарын 14, 15, 22, 23-ны өдрүүдэд хийж, угаалга цэвэрлэгээг гурван удаагийн давтамжтай зохион байгууллаа. Нийт их цэвэрлэгээний хугацаанд өссөн дүнгээр 25.471 урт метр хайс, хашлага, 2067 замын тэмдэг тэмдэглэгээ, 192 автобусны буудал, 60 тоглоомын талбай, 671 хогийн сав, 479 сандал, есөн хөшөө дурсгал, нэг нүхэн гарцыг тус тус угааж цэвэрлэлээ »»
|
|
Баянзүрх дүүрэгт 1.260 тонн хог хаягдал цэвэрлэж, үүсмэл хогийн есөн цэгийг устгав 13:55 Баянзүрх дүүргээс "Сар шинийн баярыг угтсан их цэвэрлэгээ, орчны аюулгүй байдлыг хангах ажил зохион байгуулах тухай” ажлын хүрээнд энэ сарын 22-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэрт их цэвэрлэгээ зохион байгууллаа.
|
Баянзүрх дүүргээс "Сар шинийн баярыг угтсан их цэвэрлэгээ, орчны аюулгүй байдлыг хангах ажил зохион байгуулах тухай” ажлын хүрээнд энэ сарын 22-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэрт их цэвэрлэгээ зохион байгууллаа. »»
|
|
ГЕГ: “Хубилай хаан”-ы үед хамаарах гурван ширхэг хүрэл толийг Алтанбулаг боомтоор хил давуулах гэж байсан хууль бус үйлдлийг зогсоолоо 13:53 Өнгөрсөн нэгдүгээр сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-руу зорчиж байсан Монгол Улсын иргэн Э-н гар
|
Өнгөрсөн нэгдүгээр сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-руу зорчиж байсан Монгол Улсын иргэн Э-н гар »»
|
|
СХД-ийн хэмжээнд 184,465 ам.метр талбайн хог хаягдлыг цэвэрлэж, хаяг, хайсны өнгө үзэмжийг сайжрууллаа 13:52 Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны "Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээний ажил зохион байгуулах тухай" 01 дүгээр тушаал, дүүргийн Засаг даргын А/95 захирамжийн хүрээнд “Сар шинийн баяр”-ыг угтан Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа. Бүх нийтийн их цэвэрлэгээнд:
|
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны "Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээний ажил зохион байгуулах тухай" 01 дүгээр тушаал, дүүргийн Засаг даргын А/95 захирамжийн хүрээнд “Сар шинийн баяр”-ыг угтан Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа. Бүх нийтийн их цэвэрлэгээнд: »»
|
|
Баянгол дүүргийн 6000 орчим ажилтан, албан хаагч 1.6 га талбайгаас 559 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ 13:51 Баянгол дүүргийн Засаг даргын 2025 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн А/19 дүгээр захирамжийн хүрээнд “Сар шинийн баярыг угтсан” бүх нийтийн угаалга цэвэрлэгээг дүүргийн 34 хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 17-22-ны өдрүүдэд зохион байгууллаа.
|
Баянгол дүүргийн Засаг даргын 2025 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн А/19 дүгээр захирамжийн хүрээнд “Сар шинийн баярыг угтсан” бүх нийтийн угаалга цэвэрлэгээг дүүргийн 34 хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 17-22-ны өдрүүдэд зохион байгууллаа. »»
|
|
Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо 13:45 Хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмрийг үнэлж, жил бүр уламжлан болгон шагнаж урамшуулдаг. Энэ хүрээнд хүнсний чиглэлээр ферм эрхэлж буй 4 гэр бүлийг шагнаж, урамшууллаа.
|
Хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмрийг үнэлж, жил бүр уламжлан болгон шагнаж урамшуулдаг. Энэ хүрээнд хүнсний чиглэлээр ферм эрхэлж буй 4 гэр бүлийг шагнаж, урамшууллаа. »»
|
|
Олон улсын боксын холбоог Имане Хелиф шүүхэд өгнө 13:05 Жендэрийн эрхийн асуудлаар маргаан дэгдээж, Парисын олимпоос алтан медаль хүртсэн боксчин Имане Хелиф Олон улсын
|
Жендэрийн эрхийн асуудлаар маргаан дэгдээж, Парисын олимпоос алтан медаль хүртсэн боксчин Имане Хелиф Олон улсын »»
|
|
Трампын бухимдал ба Монголын бооцоо 12:37 Америк, Оросын ойртолтод хятадууд эмзэглэж эхэлжээ. Хятадын сошиалд “Номын хуудас эргүүлэхээс хурдан Орос улс
|
Америк, Оросын ойртолтод хятадууд эмзэглэж эхэлжээ. Хятадын сошиалд “Номын хуудас эргүүлэхээс хурдан Орос улс »»
|
|
ОУ-ын усан сэлэлтийн тэмцээнээс эмэгтэйчүүд багаараа АЛТ, эрэгтэйчүүд МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ 12:34 Тайландын Бангкок хотод зохион байгуулсан Азийн сурагчдын аварга шалгаруулах усанд сэлэлтийн тэмцээнд 18 орны 97
|
Тайландын Бангкок хотод зохион байгуулсан Азийн сурагчдын аварга шалгаруулах усанд сэлэлтийн тэмцээнд 18 орны 97 »»
|
|
|
Өмнөд Солонгост хурдны замын дээгүүр барьж байсан гүүр нурж, 3 хүн амиа алджээ 18:11 Өнөөдөр /2025.02.25/ Өмнөд Солонгосын хурдны зам дээгүүр баригдаж байсан гүүрний тулгуур нурж, гурван ажилчин амиа
|
Өнөөдөр /2025.02.25/ Өмнөд Солонгосын хурдны зам дээгүүр баригдаж байсан гүүрний тулгуур нурж, гурван ажилчин амиа »»
|
|
Оросын нутагт газрын ховор элемент олборлохыг В.Путин санал болгожээ 13:29 МОСКВА, 2025 оны хоёрдугаар сарын 25 /DW/. Оросын нутагт газрын ховор металл олборлох чиглэлээр хамтран
|
МОСКВА, 2025 оны хоёрдугаар сарын 25 /DW/. Оросын нутагт газрын ховор металл олборлох чиглэлээр хамтран »»
|
|
АНУ-ын Эрүүл мэндийн яам Трампын зарлигийн дагуу хүн хоёр хүйстэй гэж тодорхойлж эхэлжээ 12:01 АНУ-ын Эрүүл мэндийн яам Ерөнхийлөгч Доналд Трампын зарлигийн дагуу хүн эрэгтэй, эмэгтэй гэх хоёр хүйстэй хэмээн
|
АНУ-ын Эрүүл мэндийн яам Ерөнхийлөгч Доналд Трампын зарлигийн дагуу хүн эрэгтэй, эмэгтэй гэх хоёр хүйстэй хэмээн »»
|
|
Хойд Солонгосын хакерууд хэдхэн минутад крипто зах зээлээс 1.5 тэрбум ам.доллар хулгайлжээ 11:57 Хойд Солонгосын хакерууд нэг л халдлагаар 1.5 тэрбум ам.долларын криптовалют хулгайлсан нь түүхэнд хамгийн том
|
Хойд Солонгосын хакерууд нэг л халдлагаар 1.5 тэрбум ам.долларын криптовалют хулгайлсан нь түүхэнд хамгийн том »»
|
|
Э.Макрон, Д.Трамп нар уулзжээ 11:50 ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 25 /France24/.АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Францын төрийн
|
ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 25 /France24/.АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Францын төрийн »»
|
|
Муан нисэх буудлын үйл ажиллагааг сэргээжээ 09:54 СӨҮЛ, 2025 оны хоёрдугаар сарын 24 /Yonhap/. Өмнөд Солонгосын агаарын тээврийн “Jeju Air” компанийн зорчигч
|
СӨҮЛ, 2025 оны хоёрдугаар сарын 24 /Yonhap/. Өмнөд Солонгосын агаарын тээврийн “Jeju Air” компанийн зорчигч »»
|
|
Польшийн газар нутагт хоёр өдөр дараалан сансрын биетүүд унажээ 09:43 Польшид хоёр өдөр дараалан сансраас хачирхалтай биетүүд унаж байгаа тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.
|
Польшид хоёр өдөр дараалан сансраас хачирхалтай биетүүд унаж байгаа тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв. »»
|
|
Дональд Трамп: “АНУ Украинд тусламж болгон өгсөн мөнгөө буцааж авмаар байна” 08:32 “Би тэднийг бидний оруулсан бүх мөнгөний төлөө ямар нэгэн зүйлийг өгөөсэй гэж хүсч байгаа.Тиймээс бид газрын ховор
|
“Би тэднийг бидний оруулсан бүх мөнгөний төлөө ямар нэгэн зүйлийг өгөөсэй гэж хүсч байгаа.Тиймээс бид газрын ховор »»
|
|
Жей Ди Вэнс: Байдены засаг захиргаанд ч, Украинчуудад ч ялалтад хүрэх зам анхнаасаа байгаагүй 10:20 АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс Украинд шинэ зэвсгийн тусламж тус болохгүй гэж мэдэгдэв. Тодруулбал Вэнс:
|
АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс Украинд шинэ зэвсгийн тусламж тус болохгүй гэж мэдэгдэв. Тодруулбал Вэнс: »»
|
|
ЗЛЕНЬСКИ ОГЦОРХОД БЭЛЭН 10:06 Өчигдөр буюу өнгөрсөн ням гарагт Украины ерөнхийлөгч Зленьски хэвлэлийн уулзалт зохион байгуулж. Энэ үеэрээ АНУ-ын ерөнхийлөгч Трампын нэхэж байгаа 500 тэрбум долларын өр бол. Өмнөх ерөнхийлөгч Жо байден тухайн үед буцалтгүй тусламж хэмээн олгосон 100 орчим тэрбум доллар үүнийг буцаан өгөх үндэслэлгүй гэж ээ. Хэрэв Трампын тулгаж байгаа шаардлагыг зөвшөөрвөл Украинчууд асар их өрөнд орно. Тиймээс хэрхэвч үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.
|
Өчигдөр буюу өнгөрсөн ням гарагт Украины ерөнхийлөгч Зленьски хэвлэлийн уулзалт зохион байгуулж. Энэ үеэрээ АНУ-ын ерөнхийлөгч Трампын нэхэж байгаа 500 тэрбум долларын өр бол. Өмнөх ерөнхийлөгч Жо байден тухайн үед буцалтгүй тусламж хэмээн олгосон 100 орчим тэрбум доллар үүнийг буцаан өгөх үндэслэлгүй гэж ээ. Хэрэв Трампын тулгаж байгаа шаардлагыг зөвшөөрвөл Украинчууд асар их өрөнд орно. Тиймээс хэрхэвч үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. »»
|
|
Орос улс шатахууны экспортод тавьсан хоригоо зургаан сараар сунгалаа 15:46 Орос улс шатахууны экспортод тавьсан хоригоо зургаан сараар сунгаж, дотоодын үйлдвэрлэгчдэд хөнгөлөлт үзүүлнэ гэж тус улсын засгийн газар Пүрэв гаригт мэдэгдэв.
|
Орос улс шатахууны экспортод тавьсан хоригоо зургаан сараар сунгаж, дотоодын үйлдвэрлэгчдэд хөнгөлөлт үзүүлнэ гэж тус улсын засгийн газар Пүрэв гаригт мэдэгдэв. »»
|
|
Израилд Автобус дэлбэрчээ 15:44 Израилийн Тель Авив хотын Бат Яам дүүрэгт гурван автобус дэлбэрсэн хэрэг гарчээ. Албаныхан уг дэлбэрэлтийг террорист халдлага гэж үзэж байна. Тус улсын цагдаагийн байгууллагын мэдэгдсэнээр, тусгай бие бүрэлдэхүүн хэргийн газарт нэгжлэг хийж хоёр дэлбэрч чадаагүй тэсрэх бөмбөгийг илрүүлэхийн сацуу сэжигтнийг эрэн сурвалжилж байна.
|
Израилийн Тель Авив хотын Бат Яам дүүрэгт гурван автобус дэлбэрсэн хэрэг гарчээ. Албаныхан уг дэлбэрэлтийг террорист халдлага гэж үзэж байна. Тус улсын цагдаагийн байгууллагын мэдэгдсэнээр, тусгай бие бүрэлдэхүүн хэргийн газарт нэгжлэг хийж хоёр дэлбэрч чадаагүй тэсрэх бөмбөгийг илрүүлэхийн сацуу сэжигтнийг эрэн сурвалжилж байна. »»
|
|
Д.Трамп БРИКС-ийг татвараар сүрдүүлжээ 14:43 ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 21 /TASS/. "Долларыг устгах тухай дурдах төдийд л” 150 хувийн татвар
|
ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 21 /TASS/. "Долларыг устгах тухай дурдах төдийд л” 150 хувийн татвар »»
|
|
Ши Жиньпиний "сүрийг үзүүлсэн" уулзалтын цаана том шилжилтийн эхлэл тавигдав уу? 16:53 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин улсынхаа технологийн салбарын тэргүүнүүдтэй ховорхон тохиох уулзалт
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин улсынхаа технологийн салбарын тэргүүнүүдтэй ховорхон тохиох уулзалт »»
|
|
Bloomberg: Украинд газрын ховор металлын нөөц байхгүй 16:43 НЬЮ-ЙОРК, 2025 оны хоёрдугаар сарын 20 /Bloomberg/. Асар их нөөцтэй гэж ярьж байгаа хэдий ч Украинд Дональд
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны хоёрдугаар сарын 20 /Bloomberg/. Асар их нөөцтэй гэж ярьж байгаа хэдий ч Украинд Дональд »»
|
|
Австралид 157 халим эрэг дээр гарч иржээ 15:53 Австралийн алслагдсан далайн эрэг дээр 60 гаруй халим үхсэн байхыг эрх баригчид мэдэгдэж, бусад халимуудыг аврахыг хичээж байна.
|
Австралийн алслагдсан далайн эрэг дээр 60 гаруй халим үхсэн байхыг эрх баригчид мэдэгдэж, бусад халимуудыг аврахыг хичээж байна. »»
|
|
Трамп Зеленскийг "дарангуйлагч" гэж буруутгав 13:29 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийг дарангуйлагч гэж өөрийн "Truth Social" платформ дээрээ буруутгасан байна. Мөн Зеленскийг санаатайгаар Орос-Украины дайныг өдөөсөн гэжээ. Үүнээс өмнө Зеленскийн түүнийг Оросын ташаа мэдээллийг тараасан, давтсан гэж буруутгасан юм. Тодруулбал, Мягмар гаригт өгсөн ярилцлагынхаа үеэр Зелеснкий Трампийн хэлсэн хэд хэдэн мэдэгдлийг няцааж, АНУ-ын тусламж Украинд хэрэгтэй байгаа гэх байр сууриа дахин илэрхийлжээ.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийг дарангуйлагч гэж өөрийн "Truth Social" платформ дээрээ буруутгасан байна. Мөн Зеленскийг санаатайгаар Орос-Украины дайныг өдөөсөн гэжээ. Үүнээс өмнө Зеленскийн түүнийг Оросын ташаа мэдээллийг тараасан, давтсан гэж буруутгасан юм. Тодруулбал, Мягмар гаригт өгсөн ярилцлагынхаа үеэр Зелеснкий Трампийн хэлсэн хэд хэдэн мэдэгдлийг няцааж, АНУ-ын тусламж Украинд хэрэгтэй байгаа гэх байр сууриа дахин илэрхийлжээ. »»
|
|
Трамп: Дарангуйлагч Зеленський яаралтай ямар нэг алхам хий эсвэл улс орноо алд 12:20 Энэ долоо хоногт АНУ, ОХУ-ын төлөөлөгчид дайны асуудлаар уулзсан бөгөөд үүнд Украиныг оролцуулаагүйгээс үүдэн
|
Энэ долоо хоногт АНУ, ОХУ-ын төлөөлөгчид дайны асуудлаар уулзсан бөгөөд үүнд Украиныг оролцуулаагүйгээс үүдэн »»
|
|
Австралийн далайн эрэг дээр 157 халим шидэгджээ 10:44 Австралийн алслагдсан далайн эрэг дээр 60 гаруй халим үхсэн байхыг эрх баригчид мэдэгдэж, бусад халимуудыг
|
Австралийн алслагдсан далайн эрэг дээр 60 гаруй халим үхсэн байхыг эрх баригчид мэдэгдэж, бусад халимуудыг »»
|
|
Д.Трамп: Энэ сардаа багтаан В.Путинтэй уулзана 17:55 Энэ сарын эцсээс өмнө ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзалт хийх болно гэж Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч
|
Энэ сарын эцсээс өмнө ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзалт хийх болно гэж Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч »»
|
|
|


|